Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Ааас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч З овогт Дын Ад холбогдох  2135000000163 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 28-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Боршоо Хүдэн” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн 3-33 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял шийтгүүлж байсан З овогт Дын А /РД:ОЗ90042810/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Чтой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Д.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Чтой маргалдаж, зодсон болох нь:

- хохирогч Н.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүргэн Аын гэрт очиход хашааны гадна Пруис 20 загварын машин зогсож байсан. Машин дотор хүргэн ах А, Б.Г, Д.А, жолооч нь А нар архи ууж байсан юм. Тэгээд би хүргэн ах Аыг дуудаж машинаас буулгаад та яагаад архи уугаад байгаа юм гэртээ ор гээд хэлж байтал машинаас А гэх залуу гарч ирээд Ааа чи энэ бацааны үгэнд ороод орох гэж байгаа юм уу гээд над руу дайрч хэл амаар доромжилж эхэлсэн. Би ямар нэгэн үг урдаас нь хэлээгүй. Та нар хөгшин настай хүмүүс байж ичээч гэж хэлсэн чинь Г гээд залуу машин дотроос надтай зодолдох юм уу хоёулаа нэг үзэх үү гээд намайг өдөж эхэлсэн юм. Тэгээд би А ахыг дагуулаад гэр рүү нь орох гэж байсан чинь хажуугаас нь А татаж түлхэлцээд оруулахгүй байсан. Тэгсэн гэнэт А миний хамар тус газар эхлээд нэг удаа мөргөж миний хамраас цус гарч би тогтоох гэж байтал А дахин нэг удаа толгойгоороо миний хамар тус газар мөргөсөн юм. Би өөрөөсөө Аг түлхэж буцаагаад цохих гэтэл А ах намайг цохиж болохгүй наадах чинь үхчих нь гээд намайг холдуулсан чинь машинаас Г бууж ирээд ар талаас гараараа хоёр удаа толгой тус газар цохиод авсан би хөлөөрөө өшиглөж холдуулсан юм. А ах намайг тэвэрч аваад огт хөдөлгөөгүй юм. Тэгээд А, Г хоёр согтуу над руу дайраад дахин цохих гээд байсан. Тэгээд А ах бид нарыг салгаж А, Г, жолооч А нар нь яваад өгсөн миний хамраас цус гарч байсан болохоор цусаа тогтоож А ахын гэрт орсон юм. Тэгээд би сумын эмнэлэг орж биеэ үзүүлэхэд хамар хугарсан байна гэхээр нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаангом орж мэс заслын эмчид үзүүлэхэд хамар хугаралтай байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[1],

- гэрч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өглөө эрт Атай утсаар ярьж аймаг явж байна уу гэж асуухад миний урдаас идчихээр юм танайд байна уу гэхэд нь манайд адууны сээр мах чаначихсан байна гэсэн чинь өглөө 09 цагийн үед манайд А ганцаараа эрүүл ирсэн юм. Тэгээд манайд цай хоол идэж аваад А Атай утсаар ярьж дэлгүүрээс архи аваад ир гэж хэлээд удалгүй А машинтайгаа манай хашааны гадна ирсэн. Нэг шил "Екс" нэртэй 0,75 граммын шилтэй архи аваад ороод ирсэн. Тэгээд тэр архиа задалж ууж байтал Г гаднаас манайд орж ирсэн юм. Тэгээд А, Г бид гурав архи хувааж ууж дуусгаад Аын машинд орж сууж дахиад нэг шил Соёрхол нэртэй 0,75 граммын архи дэлгүүрээс очиж аваад манай хашаа нь гадан машин дотор ууж сууж байтал манай хадам дүү Н.Ч ирээд А ах та хар өглөөгүүр архи уучихсан гэртээ ор гэсэн чинь А намайг байж байгаад гэртээ ор чи энэ Нын шээсийн хүүхдийн үгэнд орох гээд байгаа юм уу гэж хэлж байсан. Би тухайн үед архи нэлээн уугаад согтчихсон байдалтай байсан. Тэгээд А бид хоёр машинаас бууж би тамхи татаад зогсож байтал А Чтой нэг мэдэх нь барьцалдаж аваад зогсож байсан тэгсэн А нэг мэдэх нь Чгийн хамар тус газар нэг удаа мөргөөд авсан чинь Чгийн хамраас цус гарч эхэлсэн тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдоод эхэлсэн би дундуур нь орж салгах гэж байтал машинаас А, Г хоёр бууж ирээд дундуур орж салгаж байсан. Тэгээд А Чг муу Нын шээс минь гэж хэлж байсан би нэлээн согтуу байсан болохоор санахгүй байна. Тэгээд А, Г, А нар нь яваад өгсөн. Би Чтой үлдэж би гэртээ орсон юм.” гэх мэдүүлэг [2],

- гэрч Х.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн "Приус- 20" загварын 49-71 УАК улсын дугаартай машинтайгаа сумын төв гудамжинд 10 цаг өнгөрч байхад явж байтал Д.А, Г хоёр надтай таарч миний машинд сууж дэлгүүр орж Соёрхол нэртэй 0,75 граммын шилтэй архи авч А ахын гэрийн гадаа ирсэн юм. Тэгээд А ах гэрээсээ гарч ирээд миний машинд сууж Аын хашааны гадаа сууж шилтэй архи тойруулж ууцгаасан. Харин би жолоо барьж байсан болохоор архи уугаагүй. Тэгээд удалгүй Н.Ч ганцаараа ирээд хүргэн ах болох Аыг гэр рүү нь авч орох гэсэн боловч Н.Ч, А хоёр хоорондоо маргалдаж Аыг явуулахгүй байж бай гээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд А ах, А ах хоёр миний машинаас бууж А нь Н.Чтой барьцалдаж аваад эхэлсэн. Тэгээд би Гийн хамт машинаас буугаад ирсэн чинь машины хойд талд Чгийн хамраас цус гарчихсан нэг нэгээ заамдаж аваад барьцалдаад зогсож байсан. А ах бид хоёр дундуур орж салгах гэсэн боловч нэг нэгээ тавьж өгөхгүй арай гэж салгасан юм. Тэгээд А ах Ч хоёрыг үлдэж би А, Г ах хоёрыг машиндаа суулгаж гэр гэрт нь хүргэж өгсөн. Ч нь А ахын гэрийн гадаа ирээд А ахыг машинаас буулгаж гэртээ та оролдоо битгий архи уугаад бай одоо болно гэсэн чинь хажуугаас нь А, Г хоёр байж байгаад ор чи энэ бацааны үгэнд ороод гэртээ орох гэж байгаа юм уу гэж Ч руу дайрч эхэлсэн тэгээд хэрүүл эхэлж А, А ах хоёр машинаас бууж А ах машины ард Чтой барьцалдаж аваад зодолдоод эхлэхээр нь би Гийн хамт машинаас бууж очоод дундуур нь орж салгах гэсэн чинь А, Ч хоёр нэг нэгээ гараараа цохиж тэгээд арай гэж Аын хамт дундуур нь орж салгасан юм.” гэх мэдүүлэг [3],

- гэрч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өглөө босож өөрийнхөө машинтай аймаг явдаг юм уу гэж бодоод гадуур явж байгаад өглөө 08 цаг өнгөрч байхад Аын гэрт очиход тэдний гадаа нэг цагаан өнгийн приус20 загварын машинтай Х.Аын машин байсан юм. Тэгээд Б.Аын гэрт ороход тэдний гэрт Х.А, Б.А, А гурав Соёрхол нэртэй 0,75 граммын шилтэй архи задалчихсан мах идэж сууж байсан юм. Тэгээд тэр архинаас надад нэг хундага хийж өгөөд үлдсэн архийг А, Б.А хоёр ууж дуусгаад А, Б.А. Х.А бид 4 гэрээс гарч Х.Аын машинд сууж Хар "ЭКС" нэртэй 0,75 граммын шилтэй архи задалж тэр архинаас Б.А, А бид гурав ууж суугаад байж байтал удалгүй Н.Ч гэх залуу ирээд та нар ямар их архи уудаг юм бэ гэсэн чинь А чамд ямар хамаатай юм гээд хоорондоо маргалдсан. А, Б.А хоёр машинаас бууж Н.Ч, А хоёр машины ард барьцалдаж аваад ноцолдож байхаар нь би машинаас бууж очоод Н.Ч. А хоёрыг та хоёр боль гээд хоёуланг нь мөрнөөс нь барьж аваад хоёр тийш түлхсэн боловч салж өгөхгүй дундуур Б.А орж бас салгах гээд дундуур нь орсон юм. Би тэр үед салж өгөхгүй болохоор буцаад машиндаа суусан юм. Би нэлээн согтчихсон байсан болохоор зарим юмыг сайн санахгүй тэгээд Х.А, А бид хоёрыг гэрт өөрийнхөө машинтай хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг [4],

- Хохирогчийн “Амбулториор эмчлүүлэгчийн карт”[5],

- Шүүгдэгч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрт байхад над руу 8 цагийн үед Б.А утсаар залгаж аймаг явах унаа байна уу гэхэд би танайд хоол байна уу гэхэд байна хүрээд ир гэхээр нь би Х.Аыг дуудаж машинтай ирээд Б.Аын гэрт хүргээд өгчих гэхэд удалгүй Х.А нь манай гэрийн гадаа ирээд би гэрт байсан 0,75 граммын Соёрхол нэртэй архи аваад Б.Аын гэрт очсон юм. Тэгээд хоол унд идэж аваад авч ирсэн Соёрхол нэртэй архиа задалж Б.Атай хувааж ууж байтал Б.Г гаднаас орж ирээд ууж байсан байсан аягандаа хоёр удаа хийж өгөөд дараа нь бид нар гэрээс гарч Х.Аыг дэлгүүр явуулж 0,75 граммын "Екс" нэртэй шилтэй архи авчруулж Б.Аын хашааны гадаа Х.Аын машин дотор ууж сууж байтал Н.Ч хүрч ирээд та нар хар өглөөгүүр архи уучихсан архиа боль гээд Б.Аыг гэртээ ор гэж хэлж байсан. Тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм энэ архиа ууж дуусгаад орно гээд би Н.Чтой маргалдаж эхэлсэн. Тэгээд миний уур хүрч чи муу Нын шээс гэж хэлээд Б.А бид хоёр машинаас бууж Н.Ч бид хоёр нэг нэгээ барьж аваад заамдалцаж би Н.Чгийн хамар тус газар нэг удаа толгойгоороо мөргөөд авсан чинь Н.Чгийн хамраас цус гарсан. Бид хоёр дахиж нэг нэгээ барьж аваад заамдалцаж эхэлсэн чинь дундуур Б.А, Б.Г нар нь бид хоёрыг салгаж хоёр тийш болгон юм. Тэгээд Б.Г бид хоёрыг Х.А машиндаа суулгаж авч яваад гэр, гэрт нь буулгасан юм.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 407 дугаартай шинжээчийн “1. Н.Ч-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Хамар ясны хугарал, Баруун, зүүн нүдний дээд, зовхи, дотно булан, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дотно булан, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” –ын 2.4.1 -д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 4. Дүгнэлтийн 3 дахь хэсэгт бичигдсэн байгаа. 5. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.  6 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. шинэ гэмтлүүд байна.7. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөр алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[6]-ээр хохирогч Н.Чгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Чгийн биед Хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дотно булан, доод зовхинд цус хуралт гэмтлүүд учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Агаас нэхэмжлэх зүйл байхгүй тул гомдол, санал, хүсэлт байхгүй гэсэн  хүсэлтийг гараар бичиж нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А урьд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял шийтгүүлж байсан болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа[7], шийтгэх тогтоолын хуулбар[8]-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар:           - гэрч С.Бийн өгсөн: “Д.Агийн аав ээж нь сумандаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг тогтвор суурьшилтай, зан аашийн хувьд хааяа огцом уур гаргаж байсан гэхдээ хүн чанартай залуу, ядарсан хүнд тусархуу өрөвч зөөлөн хүн юм. Д.Агийн ах Г бид хоёр найз бөгөөд дүү болох А нь найз нөхдийн харьцаатай болж явдаг. Д.А нь 2009 оноо

 

[1] /хх-ийн 5-6-р тал/

[2] /хх-ийн 8-9-р тал/

[3] /хх-ийн 11-12-р тал/

[4] /хх-ийн 14-15-р тал/

[5] /хх-ийн 24-26-р тал/

[6] /хх-ийн 27-28-р тал/

[7] /хх-ийн 81-р тал/

[8] /хх-ийн 53-72-р тал/