Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 0139

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Сайхан  сум, Номгон 3-р багт  оршин суугч  иргэн Чулуут овогт Зургаанжингийн Алтанцэцэгийн/ РД:МК64032507/ улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч З.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

...Тэтгэврээ тогтоолгоход миний Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 1983 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр  сарын 16-ны өдөр хүртэл 3 жил хүмүүжүүлэгч багшаар ажилласан. Мөн тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл худалдагчаар 4 жил 10 сарын хугацаа нийт 7 жил 10 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанд  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, хүсэлт гаргагч З.Алтанцэцэгийн №115347 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 397 дугаартай архивын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын орлогчийн 2017 оны 06 дугаар  сарын 12-ны өдрийн 1/154 дугаартай тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын бүрэн дунд нэгдүгээр сургуулийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаартай архивын тодорхойлолт,  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 345 дугаартай тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1983 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай Комисс томилох тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай Дотуур байрыг тохижуулах тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1985 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 07 дугаартай арга хэмжээ тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дугаартай арга хэмжээ тухай тушаал, Иргэн Б.Цэрэндэжид, С.Алтанцэцэг, П.Соль, Ц.Оюунбилэг, С.Эрдэнэчулуун нарын хүсэлт гаргагч З.Алтанцэцэгийг Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар болон Орхонтуул сумын 8 жилийн сургуульд байрын багшаар ажиллаж байсан талаар гаргасан тодорхойлолтууд, шүүхийн ажиллагааны баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

              Иргэн З.Алтанцэцэг нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 1983 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр  сарын 16-ны өдөр хүртэл 3 жил хүмүүжүүлэгч багшаар ажилласан. Мөн тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл худалдагчаар 4 жил 10 сарын хугацаа нийт 7 жил 10 сарын хугацааг  өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор сэргээн тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудаас үзэхэд:

             Иргэн З.Алтанцэцэгийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн дотуур байранд хүмүүжүүлэгч багшаар 1983 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр  сарын 16-ны өдөр хүртэл 3 жил ажилласан байдал нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1983 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай “Комисс томилох тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай “Дотуур байрыг тохижуулах тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1985 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 07 дугаартай “Арга хэмжээ тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дугаартай “Арга хэмжээ авах” тухай тушаалуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

             Иймд иргэн З.Алтанцэцэгийн  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 1983 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр  сарын 16-ны өдөр хүртэл 3 жил улсад ажилласан  хугацааг сэргээн тогтоож  шийдвэрлэлээ.

             Хүсэлт гаргагч З.Алтанцэцэгийг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж дууссан хугацааг хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтэнд бичигдсэн хугацаагаар тооцож тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

                        Иргэн З.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан хүсэлтийн зарим болох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл худалдагчаар 4 жил 10 сар ажиллаж байсан талаарх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзхэд

            Түүний №115347 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 53 тоот тушаалаар 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс худалдагчаар авч ажиллуулав. Мөн 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Худалдаа бэлтгэлийн даргын 20 тоот тушаалаар Худалдаа бэлтгэлийн анги татан буугдсан учир ажлаас чөлөөлөв гэсэн бичилт хийгдсэн байгаа боловч уг ажилд орсон, гарсан тушаалууд нь хэрэгт нотлох баримтаар ирээгүй байна.

            Мөн №115347 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Хоршооны даргын 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 30 тоот тушаалаар 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс худалдагчаар авч ажиллуулав. Хоршооны даргын 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05 тоот тушаалаар 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хоршоо нь татан буугдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэсэн бичилт хийгдсэн байгаа боловч уг ажилд орсон, гарсан тушаалууд нь хэрэгт нотлох баримтаар ирээгүй бөгөөд

            Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 397 дугаартай архивын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын орлогчийн 2017 оны 06 дугаар  сарын 12-ны өдрийн 1/154 дугаартай тодорхойлолтуудад тус Худалдаа бэлтгэлийн ангийн архивын баримт архивт шилжин ирээгүй байна гэсэн байна.

             Хүсэлт гаргагч З.Алтанцэцэгийг Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оноос 1992 он хүртэл худалдагчаар ажиллаж байсан талаар Иргэн П.Соль, Ц.Оюунбилэг, С.Эрдэнэчулуун нар тодорхойлолт гаргаж хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

            Дээрхи баримтууд нь хүсэлт гаргагч З.Алтанцэцэгийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан 4 жил 10 сарын хугацааг сэргээн тогтооход хангалтгүй байна гэж шүүх үзлээ.

             Иймд хүсэлт гаргагч З.Алтанцэцэгийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл худалдагчаар ажилласан 4 жил 10 сарын хугацааг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтэд холбогдох хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар З.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. З.Алтанцэцэг нь өөрийн хүсэлтээр шүүх хуралд оролцоогүй болно.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чулуут овогт Зургаанжингийн Алтанцэцэгийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 8 жилийн 1 дүгээр сургуулийн дотор байранд хүмүүжүүлэгч багшаар 1983 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл  03 жил ажилласан байдлыг сэргээн тогтоож,

            Нэхэмжлэлийн шаардлагаас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 4 жил 10 сар худалдагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар З.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  З.Алтанцэцэг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  З.Алтанцэцэг нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА