Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 52

 

1 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Нарийн бичгийн дарга О.Номин Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2033001070013 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11-р сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв Шүүгдэгчийн биеийн байцаалт : Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Улаанбаатар Төмөр замын Замын 6 дугаар ангийн замын сэв шалгагч, тэргэнцрийн техникчээр ажилладаг. Ам бүл 2, хүүгийн хамтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус 1 дүгээр багийн орон сууцны 6-2-7 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, Хөрлөгийнхөн овогт ******* /РД:MK00000000/ Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзий нуга” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль экологид 20.179.160 /хорин сая нэг зуун далан есөн мянга нэг зуун жаран/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзий нуга” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль экологид 20.179.160 /хорин сая нэг зуун далан есөн мянга нэг зуун жаран/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаярын “...Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тамгын газарт 2, 3 дугаар баг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаад 1 жил болж байна. Орхонтуул сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн нутаг “Өлзий нуга” гэх газарт ******* гэгч нь ашигт малтмал олборлох зорилгоор ямар нэгэн зохих зөвшөөрөлгүй газар ухсан асуудалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр засаг даргын захирамжаар томилогдон Орхонтуул сумын эрх ашгийг хамгаалж оролцохоор ирсэн. Би тухайн хүнийг танихгүй. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Тухайн иргэнд ямар ч зөвшөөрөл олгогдоогүй. Би тухайн газар нь очиж үзсэн. Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тухайн газар нь "Олз газар" ХХК-ний талбайн зүүн талд ухагдсан байсныг шалгаж тогтоосон. Тухайн газар нь Орхонтуул сумын нутаг дэвсгэр бөгөөд Өөр ямар нэгэн иргэн хуулийн этгээдийн эзэмшил ашиглалтад байдаггүй газар юм. Тухайн "Олз газар" гэх компани нь манай сумын "Өлзий нуга" гэх газар ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. 2 Тухайн нүхийг одоо хагас дутуу булсан байгаа. Стандартын дагуу нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа. Гомдолтой байна. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Мөн эвдэгдсэн газрыг ухсан буруутай этгээдээр стандартын дагуу нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн дүүрэн хийлгүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9093-94 дүгээр тал) 2. Гэрч Б.Цогнэмэхийн “...Манай Компани тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчил байхгүй ээ. ... Би *******д Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3-р багийн нутаг “Өлзий нуга” гэх нэртэй газарт хайгуул болон олборлолт явуулах газар зааж өгсөн явдал байхгүй. Би ******* гэгч нь хэний зөвшөөрлөөр манай компанийн үйл ажиллагаа явуулж буй газартай залгуулж газрын хэвлий хөндсөн талаар мэдэхгүй. Манай компани 2020 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн байгаль орчны газарт манай компанийн ашиглалт явуулж буй талбайн зүүн талд хэсэг хүмүүс олборлолт явуулж буй талаар албан бичгээр мэдээллэж байсан. Миний мэдэж байгаагаар 2 экскаватор, 1 ширхэг усан буу, 2 ширхэг автосамсомол ажиллаж байсан. Би ******* гэх хүнийг танихгүй учир хэний эзэмшлийн техник ашиглаж байсан талаар нь мэдэхгүй. Надад ******* гэх хүнтэй гэрээ байгуулсан явдал огт байхгүй. Өмнө харж байгаагүй экскаваторын жолооч ирсэн байсан. Өмнө нь ажил хийлгэхэд ийм асуудал бол гарч байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 100-101 дүгээр тал) 3. Гэрч **** “...Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ХонгорОвоо гэх газарт байдаг. "***********" ХХК-нд геологич ажилтай. 2020 оны 06 дугаар сарын эхээр би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо гэх газарт байдаг *********** ХХК-ний MY21203 гэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр очсон. Гэтэл**********” ХХК-ний MY21203 Гэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна талд хэсэг бүлэг хүмүүс олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан. Би ********* ХХК-ний MY21203 гэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газрын уурхайн дарга Мөнхбатад хандан "даргаа эдгээр хүмүүс хайгуулын лицензтэй газрын хөрсийг ухаад байна шүү" гэж тухайн үед хэлээд би орой нь Улаанбаатар хот руу буцсан. 2020 оны 09 дүгээр сарын дундуур Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байгаль орчин геологи уул уурхайн байцаагч нь намайг дуудаж надаас мэдүүлэг авсан. ...Тухайн **********" ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би “********” ХХК-нд огт ажилладаггүй. Би ******* гэдэг хүнийг огт танихгүй. Өмнө нь би **********ХХК-нд огт ажиллаж байгаагүй. Харин манай. "*************" ХХК нь ******* гэх хүнтэй ашигт малтмал олборлох талаар ямар нэгэн гэрээ хийсэн эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 102-106 дугаар тал) 4. Гэрч *************ХХК-ны захирал нь Б.Цогнэмэх юм. **********ХХК нь 2019 оноос одоог хүртэл алтны шороон ордын ашиглалтын лицензтэй, үйл ажиллагаа явуулах эрхтэй компани юм. Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3-р багт байрлах "Өлзий нуга" гэх газарт ***ХХК-нд уурхайн даргаар 2020 оны 7 сараас 9 нь сар хүртэл ажилласан. Би ******* гэх хүнийг танихгүй. Энэ хүн нь манай ************ХХК-ний ертөнцийн зүгээр хойд талд манай уурхайн лицензийн Хилээс 100 метр гадагш бичил уурхай эрхэлсэн. Тэгээд 10 орчим хоногийн дараа сум дундын цагдаагийн хэлтсийн шалгалтаар илрүүлж зогсоосон. 2020 онд *******тэй манай компани ашигт малтмал олборлох талаар гэрээ хийгээгүй байхаа би сайн мэдэхгүй байна. Гэрээ хийхээр бол надад гэрээ хийх хэмжээний эрх мэдэл байхгүй. Энэ эрх нь "Олз газар" ХХК-ний захирал Б.Цогнэмэхэд байдаг. Би хэтрүүлэн ухсан талбай дээр очиж байгаагүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дугаар тал) 5. Иргэний нэхэмжлэгч Л.Шижирболдын “...Би ******* гэдэг хүнтэй 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр техник түрээслүүлэх гэрээ хийсэн юм. Тухайн 3 ******* гэх хүн нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Өлзий нуга” гэх газар “Олз газар” ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд үйл ажиллагаа явуулна гэж 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 6 сарын хугацаатай сарын 60 сая төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг экскаватор түрээслэх гэрээгээр авсан юм. Түрээсийн урьдчилгаа гэж 30 сая төгрөгийг би тухайн үед авсан. Би тухайн газрыг судалж үзэхэд “Олз газар” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд бичиг баримт бүрдсэн ямар нэгэн асуудалгүй, “Мон минерал майнинг трейд” ХХК нь туслан гүйцэтгэгчээр гэрээ хийж хамтран ажиллаж байсан. Бичиг баримтын хувьд ямар нэгэн асуудалгүй албан ёсны зөвшөөрөлтэй байсан бөгөөд тухайн “Мон минерал майнинг трейд” ХХК-ний хүмүүс нь урьд таньдаг хүмүүс байсан учраас итгээд техникээ түрээслүүлсэн юм. Гэрээнд зааснаар түрээслэгч тал нь аливаа Монгол улсын хууль тогтоомж зөрчих тохиолдолд хүлээх хариуцлагыг өөрсдөө хариуцах талаар заасан байгаа. Түрээслүүлэгч талаас түрээслэгч талдаа техникийн бүрэн бүтэн байдал, эвдрэл, засвар зэргийг хариуцахаар тусгасан. Миний хувьд тухайн лицензтэй компанийн уурхайн үйл ажиллагаа, олборлолт зэрэг үйл ажиллагаанд Ямар нэгэн хамаарал, оролцоо байхгүй. 2020 оны 09 дүгээр сарын дундуур “Олз газар” ХХК дээр Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэхэд миний экскаваторыг түрээсэлж авсан. ******* гэгч нь тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн газар ухсан асуудал илэрсэн бөгөөд миний 2 экскаваторын Компьютерыг хураан авсан байсан. Би тэр талаар *******гээс сонссон. Би тухайн уурхайн асуудлын талаар огт мэдэхгүй. Тусгай зөвшөөрөлтэй газраас гадагш буюу зөвшөөрөлгүй газрыг хэн ухуулсныг би мэдэхгүй. Тухайн асуудалд миний нэр холбогдсон байсан би энэ асуудалд ямар ч холбоогүй. “Эко майнинг” ХХК-ийг би огт мэдэхгүй, “Олз газар” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй талбайд “Мон минерал майнинг энд трейд” ХХК туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байгаа талаар мэднэ. ******* гэгч урьд нь таньдаггүй байсан. Техник түрээслэхдээ хүнээр дамжуулж над дээр ирж байсан. “Олз газар” ХХК-ний талбай дээр туслан гүйцэтгэгчээр үйл ажиллагаа явуулж байгаа “Мон минерал майнинг энд трейд” ХХК-тай хамтран ажиллаж байгаа байх гэж ойлгож байна. Тухайн газар ямар нэгэн өөр компани уул уурхайн үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Миний техникүүд тухайн зөвшөөрөлгүй талбайд ухсан гэх газар хөрс хуулалт хийгдсэн олборлолт явуулахад бэлэн болсон боловч олборлолт явагдаагүй байсан. Хэр их хэмжээтэй газар байсныг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан газар ухагдсан байсан. Тухайн газар ухуулах асуудлыг компанийн маркшейдэр инженер, геологич, нар мэдэж зөвшөөрлийг өгч ухах ажиллагааг эхлүүлдэг юм. “Олз газар” ХХК-аас хэн гэдэг хүн тухайн ажлыг хийдэг гэдгийг мэдэхгүй. Зөвшөөрөлгүй талбайд газар ухсан асуудлыг хэзээ гэдгийг би мэдэхгүй шалгалт ирж илэрсэн үед би мэдсэн. Түрээсэлж байж техникийн операторууд нь манай компанийн ажилтан учраас би цалин хөлсийг нь тооцож өгдөг. Уурхай дээр ажиллаж байхдаа тухайн уурхай, компанийн дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг, зааврын дагуу заасан газрыг заасан хэмжээгээр нь ухах ажлыг хийж ямар нэгэн байдлаар миний болон өөрсдийн дураар газар ухах ёсгүй... Өөрийн техникүүдээ авч үлдэнэ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-92, 95- 96 дугаар тал) гэсэн мэдүүлэг 6. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг дарга П.Батбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/382 дугаартай албан бичгийн хуулбар (хавтаст хэргийн 8 дугаар тал) 7. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-22 дугаар тал) 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 23-26 дугаар тал) 8. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний “Эртэч наран” ХХК- 4 ний гаргасан: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо 3-р багийн нутаг "Өлзий нуга" гэх газарт алт олборлох зорилгоор нийт 13.51 мянган м3 эзлэхүүн бүхий 4.22 га талбайг эвдсэнээр байгаль орчинд учруулсан хохирлын экологиэдийн засгийн үнэлгээ нь нийт 20.179.16 мянган (Хорин сая нэг зуун далан есөн мянга нэг зуун жаран) төгрөгтэй дүйцэж байна. Холбогдогчийн эвдсэн талбай Туул голын эргийн хамгаалалтын бүстэй давхцалтай, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий MV021203 талбайн гадна талд буюу тус талбайтай давхцалгүй байна. Мөн эвдрэлд өртсөн газар өмнө нь эвдрэлд өртөөгүй газар байсан бөгөөд эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд нийт 20.166.03 мянган (Хорин сая гурван нэг зуун жаран зургаан мянга гучин) төгрөг шаардлагатай болно...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-53 дугаар тал) 9.Уул уурхайн болон Байгаль орчны зөвлөх үйлчилгээ, Усны эрэл хайгуул, Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Экотайкуун” ХХК-ны гаргасан “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо 3-р багийн нутаг “Өлзий нуга” гэх газарт иргэн ******* нь хууль бусаар ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэх хэрэгт хохирлын үнэлгээний ажлыг “Эртэч Наран” ХХК-д даалгасан ба шинжээч Ж.Сэрсмаа, Ш.Халтар нар гүйцэтгэсэн байна. Ажил гүйцэтгэлийн хүрээнд дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: Эвдэрсэн талбайн байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн нийт үнэлгээ 20.179.160 /хорин сая нэг зуун далан есөн мянга нэг зуун жаран/ төгрөгөөр тооцогдсон. Эвдэрсэн газарт тооцогдсон экологиэдийн засгийн үнэлгээнд: - Эдэлбэр газар 0,09 хувь буюу 18,73 мянган төгрөг, - Газрын хэвлий 61,69 хувь буюу 12,449,23 мянган төгрөг, - Хөрс, хөрсөн бүрхэвч 36,65 хувь буюу 7,396,43 мянган төгрөг, - Ургамал, ургамлан нөмрөг 1,56 хувь буюу 314,76 мянган төгрөгийг тус тус эзэлнэ. Эдгээр нь зөвхөн экологи-эдийн засгийн үнэлгээ болно. “Экотайкүүн” ХХК-ний мэргэжилтнүүд тус хохирлын үнэлгээ тооцоолох ажлыг БОАЖСайдын 2010 оны А/157 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачилал”-ын дагуу боловсруулж, Байгаль орчинд учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээг 20.179.16 мянган төгрөгөөр тооцоолсныг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 58-62 дугаар тал) 10.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн: Би уг хэргийг үйлдэхдээ зөвшөөрөлтэй газар гэж бодоод орчихсон. Одоо нөхөн сэргээлтээ хийгээд дуусах шатандаа явж байгаа. Модоо тариад хашаажуулах л үлдчихсэн байгаа. Үйлдэл хийж байхдаа хүүхдийн сургалтын төлбөр, хотод байр гэх асуудлаас болоод ийм зүйл хийсэндээ харамсаж байгаа, 950000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.” гэж , 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж 5 зааснаас үзэхэд Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагааг зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулахаар байна. Шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзий нуга” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хууль бусаар ашигт малтмал хайх ” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, гэмт хэрэгт тооцох үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх талаар: Гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний “Эртэч наран” ХХК гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь нийт 20.179.16 мянган (Хорин сая нэг зуун далан есөн мянга нэг зуун жаран) төгрөг, мөн эвдрэлд өртсөн газар өмнө нь эвдрэлд өртөөгүй газар байсан бөгөөд эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд нийт 20.166.030 мянган (Хорин сая гурван нэг зуун жаран зургаан мянга гучин) төгрөг шаардлагатай болно...” гэж дүгнэлт гаргасныг Экотайкуун” ХХК-ны бүрэлдэхүүнтэй шинжээчид Байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 20.179.160 мянган төгрөгөөр тооцоолсныг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэж дүгнэжээ. Экотайкуун” ХХК нь зөвхөн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг дахин бүрэлдэхүүнтэйгээр гаргасан байх бөгөөд байгаль орчны нөхөн сэргээлтийн үнэлгээг гаргаагүй байна. “Экотайкуун” ХХК-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь “Эртэч наран” ХХКийн шинжээчдийн гаргасан байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэлтэй гэж дүгнэсэн, байгаль орчны нөхөн сэргээлтийн үнэлгээг үгүйсгээгүй байна. Иймд дээрх шинжээчдийн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд 20.179.160 /хорин сая нэг зуун далан есөн мянга нэг зуун жаран/ төгрөг, эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд 20.166.030 /хорин сая нэг зуун жаран зургаан мянга гучин/ төгрөг нийт 40.345.190 /дөчин сая гурван зуун дөчин таван мянга нэг зуун ерэн/ төгрөгийн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 950.000 төгрөг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн банк хоорондын шилжүүлэг, мөнгөн шилжүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт хохирол 40.345.190 төгрөгөөс төлөгдсөн 950.000 төгрөгийг хасаж 39.395,190 төгрөг шүүгдэгчээс гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн 6 улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасныг баримтлан *******гийн одоогоор ажил орлогогүй байгаа байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ял болох 5,400,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт “ Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг *******д мэдэгдэх нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Л.Шижирболдтой түрээсийн гэрээ байгуулж өөртөө шилжүүлж авсан Илт гоулд ХХК-ийн өмчлөлийн 91-67 УБ улсын дугаартай CAT 345 L экскаватор, Д.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн 27-36 УБ улсын дугаартай 500LC экскаватор ашигласан байна. (1-р х.х-ийн 152, 168, 169-рт ) Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, Мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж Мөн хуулийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 экскаватор нь шүүгдэгчийн өмчлөлийнх биш бөгөөд иргэн Л.Шижирболдын өмчлөлд нэр шилжээгүй боловч худалдах худалдан авах журмаар эзэмшилд нь шилжсэн байсан ба энэ талаар маргаан байхгүй тул иргэний нэхэмжлэгч Л.Шижирболдод 2 экскаваторыг буцаан олгож шийдвэрлэлээ. /1-р х.х-ийн 90, 151, 2-р х.х-ийн 18-рт/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасныг баримтлан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний “Эртэч наран” ХХК нь шинжээчийн зардалд 1.777.044 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх хавтаст хэрэгт авагдсаныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардлыг төрөөс төлсөн, санхүүжүүлсэн баримтгүй тул гэм буруутай этгээд *******гээс 1.777.044 төгрөг гаргуулан“Эртэч наран” ХХК -д олгох нь зүйтэй гэж үзлээ. /1-р х.х-ийн 60-рт/ “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2021 оны 03-р 7 сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 91-67 УБ улсын дугаартай CAT 345 L экскаваторыг 28,000,000 төгрөгөөр 27-36 УБ улсын дугаартай 500LC экскаваторыг 30,000,000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн нийт үнэ болох 58,000,000 төгрөг хураан авч, Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн 39.395,190 төгрөг, шинжээчийн зардалд гаргуулахаар заасан 1.777.044 төгрөг нийт 41,172,234 төгрөгийг шүүгдэгчийн учруулсан хохирол болон хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 16,827,766 төгрөгийг улсын төсөвт оруулж шийдвэрлэлээ. /1-р х.х-ийн 80-81-рт/ Энэ хэрэгт хохирол төлүүлэх зорилгоор 91-67 УБ улсын дугаартай CAT 345 L экскаватор, 27-36 УБ улсын дугаартай 500LC экскаватор, болон *******гийн өмчлөлийн 54,5м2 орон сууц битүүмжилсэн Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Яагаад гэхээр хохирол нөхөн төлөгдөх, нөхөн сэргээлтийн ажлыг Нямсүрэн өөрөө байж хийнэ тиймээс шүүгдэгчид оногдох ялыг тэнсэж өгөөч гэж хүсэж байна. Хоёр экскаваторын хувьд түрээсэлж ашиглаж байсан ба тухайн үед алтыг олборлосон зүйл байхгүй зөвхөн хөрс ухалт хийсэн. Энэ байдлыг харгалзаж хоёр техникийг өмчлөгч компанид нь буцаан олгохоор шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Дээрх байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөөч гэж мэтгэлцэж байна. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 05 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заажээ.. Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас үүсэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлөхөө илэрхийлж Орхонтуул сумын Засаг даргын тамгын газартай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, гэмт хэргийн хохирлоос 950,000 төгрөг төлсөн хэдий боловч үлдэх хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт шүүхэд ирүүлээгүй болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн Прокурорын дүгнэлт хуулийн шаардлагад нийцсэн гэж үзлээ. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч шүүх хурлын тов мэдсэн боловч ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Хөрлөгийнхөн овогт *******г “хууль бусаар ашигт малтмал хайх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* торгуулийн ялын 5,400,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт “ Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг *******д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс гэм хорын төлбөрт 39.395,190 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс шинжээчийн зардалд 1.777.044 төгрөг гаргуулан “************ ХХК-д олгосугай.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 91-67 УБ улсын дугаартай CAT 345L экскаватор, 27-36 УБ улсын дугаартай 500LC экскаваторыг иргэний нэхэмжлэгч Монгол овогт *****************буцаан олгосугай

8.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 58,000,000 төгрөгийг хураан авч, Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн 39.395,190 төгрөг, шинжээчийн зардалд гаргуулахаар шийдвэрлэсэн 1.777.044 төгрөг нийт 41,172,234 төгрөгийг шүүгдэгчийн учруулсан хохирол болон хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 16,827,766 төгрөгийг улсын төсөвт оруулсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шүүгдэгч хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

11.Энэ хэрэгт хохирол төлүүлэх зорилгоор 0000УБ улсын дугаартай CAT 345L экскаватор, 0000 УБ улсын дугаартай 500LC экскаватор, болон *******гийн өмчлөлийн 54,5м2 орон сууц битүүмжилсэн Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4- д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА .