| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00053/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2021-11-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шонх овгийн ******* холбогдох эрүүгийн 1933000820055 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжилтэй, хувийн хэвшилд ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-14 тоотод тоотод түр оршин суух хаягтай, Үндсэн хаяг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэд 24-7 тоот, Шонх овгийн ******* /РД:МА00000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Энхжаргалыг зодож түүний эрүүл мэндэд баруун шилбэ ясны битүү хугарал, баруун дал, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байх үедээ буюу Б.Энхжаргалын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх 100 дугаартай материалыг тус цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Баасандорж хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрч Г.Энхбаяр, Х.Оюунбат нарыг ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлж, ятган гэрчүүдийг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Энхжаргалыг зодож түүний эрүүл мэндэд баруун шилбэ ясны битүү хугарал, баруун дал, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч *******ын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Бямбажав нь өөрийн хүү болох Энхжаргалд гомдол гаргасан. Гомдол гаргахдаа миний хүү байнгын дарамталдаг. Намайг хөөж туугаад байна гэж гомдол ирүүлсэн. Энхжаргалаас мэдүүлэг байцаалт авах гэсэн боловч олдохгүй байсан. Хэсэг хугацааны дараа Энхжаргалыг олоод мэдүүлэг авах гэсэн чинь нь согтуу байсан. Цагдаагийн хэсэг дээр согтуу орж ирэхээр нь чамд гомдол гаргасан хаагуур яваад байгаа юм бэ гэхэд би хаагуур ч явсан яадаг юм гээд маргасан. Би яагаад маргаад байгаа юм бэ чиний зөв юм уу гээд компьютерын залгуураар ёвроход цаашаа эвгүй унах шиг болсон. Удаагүй согтуу байх үед чинь мэдүүлэг авахгүй дараа мэдүүлэг авна гээд явуулсан. Энхжаргалын хөлийг гэмтээсэндээ нэлээд гэмшиж байна. Энхжаргалд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөр байна...” гэв. Мөрдөн байцаалтад 1.Хохирогч Б.Энхжаргалын өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 2019 оны 04 дүгээр сарын дундуур намайг архи уугаад гэртээ ороход аав Бямбажав архи уулаа гэхээр нь хуц, пизда, танд хамаагүй гэж хэлэхэд чамайг цагдаад өгнө дандаа ингэдэг гэхээр нь би тэгээ гэсэн. Тэгээд аав Бямбажав миний талаар цагдаад өргөдөл өгсөн байсан. Миний хувьд аавыг цохиж зодсон асуудал байхгүй. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр намайг гэртээ согтуу байхад цагдаа Батсаруул, цагдаа Цогтбаатар нар ирээд Орхонтуул сумын шинэ төв рүү авч явсан. Шөнө харанхуйд Орхонтуул сумын шинэ төв цагдаагийн хэсэг дээр ирээд төмөр тортой өрөөнд гавласан. Намайг шинэ төв дээр цагдаагийн өрөөнд гавтай 3 хонуулсан. Би Цогтбаатар цагдаагаас гуйж гаваа тайлуулж дэлгүүр орж ундаа ус авч уусан. Орхонтуул сумын хуучин төвд дуудлагатай гээд намайг 3 дахь өдөр нь авч яваад Орхонтуул сумын хуучин төвд цагдаа Батсаруул орой нь яв, далд ор гээд явуулсан. Манай аавын бие тааруу байхад 2019 оны 05 дугаар сарын эхээр намайг өдөр гэрээс Цогтбаатар цагдаа ирж аваад цагдаагийн хэсэг дээр авч ирж хэсгийн гадна талын төмөр бөөрөнхий шонгоос гавласан. 30-40 орчим минутын дараа цагдаа Цогтбаатар цагдаагийн хэсэг дотор оруулаад гэр бүлийн хүчирхийллийн талаар Засаг даргын тамгын газарт ажилладаг нэг эмэгтэйгээр 1 цаг орчим сургалт орсон. Сургалтын дараа Батсаруул цагдаа өрөөндөө оруулаад Оони гэдэг залууг хүн зодсон гээд загнаад гар гээд гаргаад явуулсан ба намайг хувцсаа тайл, турсикээ тайл гэхээр нь тайлахад гар утасны цэнэглэгчний утсаар 5- 6 удаа бөгс рүү ороолгосон. Намайг өвдөж байна гэхэд чамайг ингэснийг хэн мэдэх юм вэ гөлөг, лалар гээд гутал, оймс тайлуулаад тамхины иш, чулууг байхгүй болтол түү гээд түүлгэсэн. Тэгээд харанхуй болж байхад намайг гэр лүү явуулсан. 2019 оны 05 дугаар сарын 23-нд гэртээ байж байхад Ганбат цагдаа ирээд Батсаруул цагдаа дуудаж байна гээд авч явсан. Хэсгийн өрөөнд ороод ширээний боолт боогоод байж байхад Батсаруул цагдаа лалар минь над руу хар гээд Хөтөлийн цагдаад очоод аавыгаа үхсэн гэж хэлж болохгүй гэхээр нь би гайхаад харахад гөлийчхөөд гайхсан царай гаргалаа гээд хөл рүү өшиглөөд ширээнд дээр байсан халуун тогооны залгуур шиг утсаар зөндөө олон удаа ороолгосон. Тухайн үед өрөөн дотор манай Орхонтуул сумын хүн зодсон гээд байцаагдаж байсан Они, Энкүүш гэдэг хоёр залуу байсан. Би тэр хоёр залуугийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Батсаруул цагдаа чамайг ална гээд зодоод байхаар нь би гэрч байна шүү гэхэд энэ хоёр чамайг гэрчлзэд яахын гээд нөгөө өрөөнд оруулаад шөвөг бариад ална гээд дайраад цамцны захаас чирээд 24 удаа шанаадаад цээж рүү цохиод тонгойлгож унагаагаад өшиглөөд байсан. Намайг багалзуурдаад хана мөргүүлсэн. Хувцсаа тайл гээд ороолгосон. Тэгээд хана руу буруу хар гээд зогсоосон. Намайг хөл өвдөөд байна суумаар байна гэхэд хуцаад бай гөлөг минь зогс гээд суулгаагүй. Ганбат цагдаа орж ирээд гарсан. Намайг цохиж зодох үед Ганбат цагдаа байгаагүй. Намайг яв гэхээр нь цагдаагийн хэсгийн өрөөнөөс гарахад Энкүүш зүс таних залуутай хамт машинтай зогсож байхаар нь би гэрт дөхүүлээд өгөөч гэж хэлээд гэртээ хүргүүлсэн. Тэгээд орой нь хөл хавдаад хоносон. Маргааш өглөө нь харахад бүр их хавдсан байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 25-нд найз Батааг гэртээ утсаар дуудаад ус авахуулсан. Миний хувьд хөл дээрээ гишгэж болохгүй болохоор орноосоо босоогүй. Дүү Энхцэцэгт 2019 оны 05 дугаар сарын 26-нд хэлсэн. Би хөлөө эмнэлэгт үзүүлээгүй. Намайг өнөөдөр 2019 оны 05 сарын 28-ны өдөр Батсаруул цагдаа гэрээс 15 цагийн орчим аваад Хөтөлд цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би *******ын ширээний хөлийг нь янзлаад байж байтал чи Хөтөлд очоод хэдэн хоног баривчилгаанд ор мэдэв үү, харин аавыгаа үхсэн гэж битгий хэлээрэй гэхээр нь би гайхаад харсан чинь гөлийчөөд гайхаад байгаа юм уу гээд намайг зодоод байсан намайг ямар ч шалтгаангүй зодсон. ...Халуун тогооны залгуур шиг залгуураар миний нуруу луу нилээн олон удаа цохисон, тэгэхэд хорсоод их өвдсөн. Найз Батаагаар харуулсан чинь улаан хүрэн болчихсон байсан. Бас баруун гуяны ар хэсгээр нөгөө залгуураараа цохисон. Дараа нь миний баруун хөлийн шилбэ шагай хэсэг рүү гутлынхаа хоншоороор өшиглөөд байсан. Тэгсэн миний хөлийн шилбэ, шагай хэсэг нилэнхүйдээ хавдчихсан байгаа.,....Намайг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч ******* гэх хүн зодсон өөр намайг цохиж зодсон хүн байхгүй. Намайг зодож байхад ******* дээр шалгагдаж байсан Они, Энхүүш гэх нутгийн хоёр залуу байсан. Өөр хүн байгаагүй. ...Би гэртээ хоночихоод маргааш нь буюу 2019 оны 05 сарын 24-ний өдөр гэртээ ганцаараа өнжсөн хөл өвдөөд байсан болохоор гэрээсээ гараагүй. Тэгээд 2019 оны 05 сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд би Батаа гээд найз руугаа залгаад хөгшин нь босч чадахгүй баларчихаад байна. Чи тамхи аваад ирээч гэсэн чинь Батаа тамхи аваад ирсэн. Тэгээд найз маань цай чанаж өгчихөөд явсан. Батаа миний биеийн байдал ямар байсан талаар сайн мэдэж байгаа. Намайг харчихаад аймар болчихсон байн шдээ дүүдээ хэлээч гэхээр нь дүү Энхцэцэг руу утсаар залгаж хэлсэн юм..., ... Би хуучин төвд аав Д.Бямбажавын хамт амьдардаг байсан., ...Аавтай хамт амьдарч байхдаа буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэрүүл маргаан үүсгэсэн чинь аав 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч Батсаруулд гомдол гаргасан байсан. Гомдол гаргаснаас хойш хэсгийн төлөөлөгч Батсаруул, хэсгийн цагдаа Ц.Цогтбаатар нар 7,8 хоногийн дараа намайг гэрт байж байхад ирээд гавлаж авч яваад ажлынхаа төмөр тортой, төмөр хаалгатай өрөөнд 3 хонуулсан. Энэ хугацаанд өдрийн цагаар ******* орж гарах болгондоо намайг хэл амаар доромжилж байсан ба цагдаагийн хэсгийн байрны өрөөнүүдийн шалыг угаалгаж байсан. Шөнө болохоор би гавтайгаа суугаагаараа хонодог байсан. 3 хонож байхад хуучин төв дээр айлд хулгай орлоо гэсэн дуудлага гараад хуучин төврүү явахдаа намайг ардаа суулгаад хуучин төв дээр очоод сургуулийн хажууд буулгаад Батсаруул хэсгийн төлөөлөгч зайл гэж хэлээд явуулсан. Тэгээд би тэндээс алхаад гэрлүүгээ явсан ба гэрт очиход аав уурлаад би наад Батсаруулд чинь хүүхэд явуулаадах гээд зөндөө хэлсэн ш дээ гээд хоолоо ч хийж чадахгүй байж байсан. Түүнээс хойш дахиад 5, 6 хоногийн дараа хэсгийн цагдаа Ц.Цогтбаатар ирээд хэсгийн төлөөлөгч ******* дуудаж байна гээд хуучин төвийн цагдаагийн хэсгийн байранд авчираад хэсгийн байрны гадаа байдаг төмөр шонгоос тэврүүлээд гавласан. Тэгэхээр нь би Ц.Цогтбаатар цагдаагаас ахын дүү энэ гаваа тайлчих л даа гэсэн чинь дүүд нь ямар мэдэл байх биш дээ, ******* л мэднэ ш дээ гэсэн. Ингээд гадаа гавтай байж байсан чинь хуучин төвийн Захиргаанд ажилладаг эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй байна/, намайг хараад Ц.Цогтбаатар цагдаад хандаж яагаад Б.Энхжаргал ахыг гавлачихсан юм бэ, гавыг нь тайлаад наашаа оруулаад ир гээд дотогшоо өрөөнд оруулаад надтай ярилцсан. Намайг уг эмэгтэйтэй ярилцаад байж байхад хэсгийн төлөөлөгч ******* орж ирээд наашаа ороод ир пизда минь гээд дуудаад өрөөндөө оруулж ирээд зогсоосон. ...Тэгсэнээ пизда минь хувцасаа тайл гэсэн, тэгэхээр нь би, ээ яах юм бэ Саруулаа эр хүн байж чи ингэж болох юм уу? гэсэн чинь битгий хуц, чам шиг муу архичинг эр хүн гэдэг юм уу, чи өөрийгөө хогийн архичин гэдгээ мэдэх үү лалар минь, тонгой гээд тонгойлгож байгаад гар утасныхаа цэнэглэгчээр бөгс рүү 6,7 удаа ороолгосон. Би, өвдөж байна ш дээ Саруулаа гээд гараараа бөгсөө хаагаад больчих л доо гэж гуйсан чинь, чамайг энд ингэснийг хэн ч мэдэхгүй шүү лалар минь гээд гараад тамхины иш түү гээд цагдаагийн хэсгийн байрны гадуурхи тамхины иш болон хогийг түүлгэсэн. ...Би гадуур тамхины иш болон хог түүж байхдаа гуталгүй байсан ба намайг, надтай ярилцаад байсан эмэгтэй харчихаад Б.Энхжаргал ахын гутлыг нь өмсүүлээч, хөл гар нь даарчихлаа ш дээ гэж Ц.Цогтбаатар цагдаад хандаж хэлэхэд Ц.Цогтбаатар цагдаа Б.Энхжаргал ахаа гутлаа өмсчих гээд гутал өмсүүлсэн. ******* өрөөндөө оруулж ирээд намайг зодохдоо гутал тайлуулсан байсан бөгөөд гуталгүй бараг 2 цаг гадуур хог түүсэн. Ингээд хог түүж дуусаад бүрэнхий болсоны дараа буюу ойролцоогоор 23 цагийн орчим ******* одоо яв пизда минь, битгий нүдэнд үзэгдээд байгаарай, ийшээ тийшээ явж ажил хийгээч гэж хэлээд явуулсан. ...Тэгээд би маргааш өдөр нь Улаанбаатарлуу ажил хийхээр яваад 3 хоноод барилга дээр туслах ажилтнаар ороод дөнгөж 1 хонож байж байтал хэсгийн төлөөлөгч ******* над руу утсаар залгаад ирээд уулзаадах гэсэн. Би ажилд ороод дөнгөж 1 хонож байна ш дээ гэсэн чинь даргаасаа чөлөө аваад хүрээд ирэхгүй юу, ирж уулзчихаад оройдоо буцчихгүй юу даа гэсэн. Би яг ямар ажил гарсан юм бэ гэсэн чинь зүгээр л ирээд уулзаадах, ирж уулзаад л бучих гээд байсан. ...Тэгээд би маргааш орой нь Вагонд суугаад Орхонтуулд ирсэн чинь аав “чи чинь юун өвөлжөө шатаачихсан юм бэ?” ******* ирээд чамайг айлын өвөлжөө шатаасан байна гэхээр нь “миний хүү архи уудаг ч гэсэн айлын өвөлжөө шатаах дээрээ тулаагүй” гээд загнаад явуулчихлаа гэсэн. Тэр өдөр нь аавын бие муудаад маргааш нь машинаар Улаанбаатар хот руу аваад явсан. ...Тэгээд Улаанбаатар хотод дүү Б.Энхцэцэгийн гэрт 5 хоноод зүрхний шигдээсээр нас барсан. Аавын буяны ажил Улаанбаатар хотод болоод би 3 хоногийг нь өнгөрөөгөөд 4 дэх хоног дээрээ Орхонтуулд гэртээ ирсэн. Гэртээ ирээд 1 хонож байтал хэсгийн цагдаа У.Ганбат гэрт ирээд хэсгийн төлөөлөгч ******* дуудаж байна гэсэн. Би яасан юм болдоо гэсэн чинь мэдэхгүйээ Б.Энхжаргалыг аваад ир гээд л байна ш дээ гэсэн. Ингээд би хэсгийн цагдаа У.Ганбатын хамт хуучин төвийн цагдаагийн хэсгийн байранд очиход ******* намайг хаагуур яваад байгаа пизда вэ? чи, гэхээр нь аав нас бараад ажил явдалтай байж байгаад ирлээ гэсэн чинь пизда минь тэгээд хичнээн хоног алга болдог юм бэ гэхээр нь 3 хоногийг нь өнгөрөөгөөд л ирлээ ш дээ гэж хэлсэн. ...Намайг цагдаагийн хэсгийн байранд ирэхэд манай сумын Оони болон Энхүүш нар байж байсан. Тэгээд ******* бид 3-аар ширээ угсаруулсан ба ширээ угсараад байж байхад ******* "Хөөе Б.Энхжаргалаа 7-оос 10 хоногийн баривчилгаанд яваад ир, тэгээд эргүү пизда минь аавыгаа үхсэн гэдгээ битгий хэлээрэй, гай болов пизда минь" гэсэн, тэгэхээр нь би, юу гэсэн үг юм бэ гэсэн чинь лалар чинь гайхсан царай гаргаад, гэмгүй царайлаад байна уу, чи гэмтэй за юу, дуугараач гөлөг чинь гэснээ шууд нүүрлүү буюу баруун шанаа руу 1 удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би Саруулаа болилдоо гэсэн чинь яасан овоо гөлөг вэ чи, гээд хоёр гараа хагас атгаад 2 шанаа руу ээлжлээд цохиод байсан. Би *******ыг цохихоор нь уур хүрээд шарандаа нэг ч үйлдэл хийхгүй, шүдээ зуугаад өөдөөс нь хараад зогсоод байсан чинь улам шаралхаад ямар овоо гөлөг вэ гээд цохиж байсан. Би *******ыг цохих бүрт нь дотроо тоолж байсан ба нийт 2 шанаа руу ээлжлээд 24 удаа цохисон. ...Намайг улам шазуур зан гаргаад байхаар ******* бүр илүү уурлаад чамайг ерөөсөө алнаа, чам шиг архичиныг алчихсан байхад хэн ч тоохгүй, чамайг алчихсан байхад яадаг юм бэ гэсэн. Тэгэхээр нь би Оони, Энхүүш 2-луу заагаад намайг алчихвал энэ 2 гэрчилнэ ш дээ гэсэн чинь энэ 2 гэрчлээд яадаг юм, ямар овоо гэрчтэй лалар вэ гээд цээж рүү гараараа цохиод байсан. Тэгсэнээ Оони, Энхүүш 2-ыг та хоёр яваад батлан даах 2 хүмүүсээ олж ир гээд гаргасан. ...Оони, Энхүүш 2-ыг гарсаны дараа намайг үүднийхээ өрөө рүү оруулаад ширээн дээр нь байсан үзүүртэй, иш нь бөөрөнхий шөвгийг гартаа хийж эргүүлж байсанаа, гэнэт шөвгөө атгаснаа миний аймхай руу 1 удаа хүчтэй цохисон. Би аймхай руугаа цохиулчихаад элгээ тэврээд доошоо эвхэрээд хагас суусан чинь дээрээс компьютерийн урт хар залгуураар нуруу, бөгс гээд биеийн бүх хэсгээр ороолгоод, мөн хөл рүү удаа өшиглөөд хувцасаа тайл лалараа гээд орилж хашхираад байсан. Би улам дургүй хүрээд хувцасаа тайлахгүй гээд гүрийгээд суусан. ...Ингээд зодож, зодож өөрөө зогсоод намайг босоод хана руугаа буруу хараад зогс гээд зогсоосон. Би зодуулж байгаад босч ирэхэд баруун хөлний шилбэ хэсгээр час хийгээд янгинаад эхэлсэн. Би *******д хандаж Саруулаа хөл өвдөөд байна, жаахан суучихъя гэсэн чинь хуцаад бай гөлөг минь хана руугаа буруу хараад зогс гээд суулгаагүй. Ингээд байж байтал Оони, Энхүүш нар батлан дааж авах 2 хүмүүсээ аваад ирсэн ба тухайн үед оройны 23 цаг өнгөрч байсан. Тэгсэн чинь Оони, Энхүүш нарыг маргааш наад хүмүүсээ аваад хүрээд ир, орой болсон байна яв яв гэсэн. Намайг бас гэрлүүгээ яв яв гээд явуулсан. Цагдаагийн хэсгийн байрнаас гараад би Энхүүшийн цугтаа явж байсан машины жолоочоос ахыгаа хүргээд өгөөч, гэрлүүгээ дөхөөд буучихъя гээд гэрлүүгээ хүргүүлсэн. ...Намайг гэртээ очиход шөнийн 00 цаг өнгөрч байсан бөгөөд унтах гэсэн чинь баруун хөлний шилбээр өвдөөд болохгүй байсан. Арга ядаад толгойны эм уугаад унтах гэсэн чинь янгинаж өвдөөд, дээрээс нь хавдаж овойчихсон байсан. Тэгээд гүрийж гүрийж өглөө болгоод найз Батааруу залгаад хөл гэмтчихлээ, чи ирээд ус аваад, цай чанаад, жаахан шөл хийгээд өгөөч, ирэхдээ тамхи аваад ирээрэй гэж гуйсан. Найз Батааг ирэхэд гэртээ босч чадахгүй байсан ба Батаад хэсгийн төлөөлөгч *******д зодуулсан гэдгээ хэлсэн. Тэгэхэд Батаа миний хөлийг харчихаад наадах чинь хугарсан биш л байна даа, мах чинь тасарчихсан юм биш үү, чи ерөөсөө наадхаа дүүдээ хэлээч, яахаараа хүнийг ийм болтол нь зоддог юм, мань мэт нь хүн зодчихсон бол аль хэдийн шоронгийн хаалга татчихсан байгаа гээд байхаар нь дүү Б.Энхцэцэгт хэлэх гээд утсаараа залгасан чинь нэгжгүй болчихоод ярьж чадахгүй дохиод орхисон. Би дүү рүү дохисон боловч над руу тэр өдөртөө залгаагүй. Ингээд би тэр өдөрөө хөлөө давстай хар цайгаар шавшиж байгаад марлаар битүү боогоод унтсан. Маргааш өглөө нь босчихоод хөлөө давстай цайгаар шавшаад байж байхад хэсгийн төлөөлөгч *******, хэсгийн цагдаа У.Ганбатыг дагуулаад орж ирээд хөл рүү харсанаа пизда минь наад хөл гараа яачихсан юм бэ гэсэн. Би тэгэхээр нь "Чи өөрөө өшиглөж нүдэж ийм болгочихоод" гэсэн чинь пизда минь наадах чинь хугараагүй юм биш үү, эвгүй гишгичихээд шагай чинь мултарчихсан юм биш үү, нэг бол мах нь тасарчихсан байгаа ш дээ, чи ийм хөлтэй тэгээд яаж маргааш Хөтөл явах юм бэ? шагай чинь мултарчихсан л байгаа, шагай чинь мултарсан бол дор нь татаад оруулчихна гээд Чулуунтөмөр эмч рүү утсаар залгаад "Тачаангуй жагааг" Хөтөл рүү авч явах гэсэн чинь хөл нь гэмтчихсэн байна, та ирээд үзээдхээч гэсэн. Ингээд утсаар ярьчихаад ойрхон гарчихаад ирье гээд гараад явсан. Удаагүй сумын эмнэлгийн сувилагч Алгаа, Энхчимэг нар ирж үзээд гаднаас нь хараад мэдэгдэхгүй ээ, аймар хавдартай байна, зургийг нь авахуулж байж мэдэгдэнэ, яагаад ийм болчихсон юм бэ гэхээр нь Саруул цагдаа өшиглөчихсөн юмаа гэсэн чинь өө за за тэгвэл Саруул цагдаа өөрөө эмнэлгээр авч явах байлгүй дээ, наадхаа үзүүл, дүү рүүгээ ярьж хэл гэж хэлчихээд гараад явцгаасан. Алгаа, Энхчимэг нарыг гараад явсаны дараа дүү Б.Энхцэцэг над руу утсаар залгаад өчигдөр дохисон байна, анзаарсангүй ээ, юу болсон бэ, юу хийж байна гэсэн. Тэгээд би Саруул цагдаад зодуулаад балраад хэвтэж байна, хөл гар хавдчихсан байна гэсэн чинь тэр яахаараа хүн зоддог юм , ямар мэдрэл новш вэ, дугаарыг нь надад өгөөдөх гэсэн. Би дугаарыг нь мэдэхгүй гэсэн чинь У.Ганбат цагдаа руу залгаад ярьсан байсан. Ингээд байж байтал ******* ганцаараа гаднаас орж ирээд Б.Энхжаргал гуай юу болоод байгаа юм бэ, дүү чинь над руу залгаад загнаад байна, чи юу гэж хэлсэн юм бэ? гэсэн. Тэгэхээр нь би хэлэхгүй яадаг юм бэ, хөл гар өвдөөд босч чадахгүй байх чинь гэсэн чинь ******* уурлаад сонин пизда вэ гээд гараад явсан. Дүү Б.Энхцэцэг хөдөө байдаг дүү Б.Энхболорлуу утсаар хэлээд над руу явуулсан байсан. ...Тэр өдрөө дүү Б.Энхболор ирээд *******ыг утсаар нь гэрт дуудаад Чи яахаараа хүнийг ийм болтол зоддог юм бэ? ухамсартай боловсролтой л хүн цагдаа болмоор юм, хүнийг ийм болтол зодоод байхдаа яадаг юм бэ гэсэн чинь ******* би зодоогүй, өөрөө уначихсан юм байгаа биз гэсэн. Тэгэнгүүд дүү Б.Энхболор уурлаад чи чинь хүн зодсон зодоогүйгээ мэддэггүй юм уу, өвчтэй юм уу хаашаа юм бэ гээд уурласан чинь өөдөөс нь хэрэлдэж байсанаа за за ингээд маргаад яах вэ, учраа олоё, миний буруу, би уураа барьж чадсангүй, эмнэлгээр авч яваад хохирлыг нь барагдуулая гэсэн. Яг тэр үед Улаанбаатар хотод байдаг дүү Б.Энхцэцэг, ******* руу утсаар залгасан чинь би маргааш өглөө Дархан руу аваад явъя гэж хэлсэнээ гадагшаа үргэлжлүүлж ярихаар гараад явсан. Гадаа утсаар ярьчихаад орж ирээд маргааш Дархан руу аваад явъя гэж хэлээд гараад явсан. *******ыг гараад явсаны дараа дүү Б.Энхцэцэг, дүү Б.Энхболорлуу утсаар залгаад наад ******* чинь ямар мэдрэл амьтан бэ? танд гүрийгээд байсан, надад бүх үнэнээ ярьлаа, эгчээ уучлаарай, уураа барьж чадсангүй, цаашаа өөр хүнд битгий яриарай гээд гуйгаад байна ш дээ гэсэн. Ингээд тэр өдөрөө дүү Б.Энхболор гэрлүүгээ явсан ба маргааш өдөр нь ******* гэрийн гадаа эхнэр хүүхдийнхээ хамт ирээд явъя гээд машиндаа суулгаад Хөтөл орсон. Би ойлгохдоо Дархан руу шууд яваад эмнэлэг орох юм байна гэж бодсон чинь Хөтөлийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгээд ******* өөрөө эхэлж түрүүлж ороод удалгүй гарч ирээд ороод ир гэсэн, Би арай ядан дотогшоо хана түшээд орсон чинь наанаа сууж бай гээд нэг өрөөнд суулгаж байсанаа үүдэндээ гараад байж бай гэсэн. Би гадагшаа гарах гээд хана түшээд коридороор нь явж байтал цагдаагийн хэлтсийн дарга нь наад хөлөө яачихсан юм бэ гэхээр нь гэмтчихээд байна гэсэн. Тэгсэн чинь өө сая нэг эмэгтэй хүн яриад Саруулыг хүн зодоод хөл гарыг нь хугалчихсан гээд байна та юм уу гээд намайг буцаагаад өөрийнхөө өрөөнд оруулаад суулгасан. Тэгээд *******ыг дуудаад хажуугийн өрөө рүү авч ороод чи юу хийгээд байгаа юм бэ? наад хүн чинь чиний өөдөөс барилцаж аваад дийлдэхгүй байсан юм уу, яахаараа чи хүнийг ийм болтол нь зоддог юм бэ? дугараач чи, өөрөө өргөдлөө бичээд зайл, би чамтай ажиллаж чадахгүй гээд хашхираад байсан. ...Ингээд *******ын дарга нар нь *******ыг намайг зодсон гэдгийг мэдээд надаас тайлбар авна байж байгаарай гээд хүлээлгэсэн. ******* даргадаа загнуулчихаад гараад алга болсон. Би тайлбар авахыг нь хүлээсээр байгаад орой болсон ба дүү цагдаагийн дарга руу нь яриад та нар наад хүнээ үзүүлэхгүй бол бид нар өөрсдөө үзүүлье гэж хэлсэн байсан. Тэгээд Цагдаагийн дарга нь надтай уулзаад дүү чинь залгаад байна, Улаанбаатар луу хөлөө үзүүлэхээр яв мөнгө байгаа юу гэсэн. Би мөнгө байхгүй гэсэн чинь өөрөөсөө зардлын мөнгө өгөөд вагонд суулгаад өгье гэснээ ерөөсөө та өнөөдөртөө эмнэлэгт үзүүлээд эндээ хоночих, маргааш цагдаагийн албаны машинтай Дархан руу явж үзүүлье гэсэн. ...Тэр өдрөө Хөтөлийн эмнэлэг дээр хоносон ба шөнө нь ******* жижиг тавагтай хоол барьчихсан ганцаараа орж ирээд "Жагаа, дарга нарт битгий ийм тиймээ юм яриарай, шүүх эмнэлгээр орохгүй гэж хэлээрэй, шүүх эмнэлгээр орохгүй гэхээр чинь чамайг хүчээр чирж аваачаад оруулна гэж байхгүй, 2-лаа тохироё" гэсэн. Тэгэхээр нь би, "Хөл гар ийм болчихоод юу гэж тийм юм ярьж байдаг юм бэ" гэсэн чинь чи шүүх эмнэлгээр битгий орооч, энэ удаа л намайг авраач, би баларна ш дээ гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би, танай дарга нарт чинь болсон асуудлыг хэлчихсэн ш дээ гэсэн чинь мэдүүлгээ буцаачиж болдог юмаа, би мөрдөгч хүн юм чинь мэдэлгүй яадаг юм бэ гэсэн. Би хууль мэдэхгүйээ, өөрөө хэрэгт орж баларсан юм болох байх гэсэн чинь би чамайг ялгүй аваад гарчихнаа гэснээ 2-лаа ганц шил архи хуваагаад уучихъя гээд байсан. Би архи уухгүй, мэдүүлгээсээ буцахгүй гэсэн чинь ******* шөнийн 2 цаг хүртэл гуйж гуйж явсан. ...Маргааш нь ******* болон Хөтөлийн цагдаагийн жолооч, нэг дарга нь хамт яваад Дарханд очиж эмнэлэгт үзүүлчихээд, шууд шүүх эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэр өдөрөө хөлнийхөө зургийг авахуулж шүүх эмнэлэг дээр аваачиж өгөөд эмнэлэг орж хөлөө гипсдүүлсэн. Хөлөө гипсдүүлчихээд тэр оройноо Хөтөл дээр ирээд цаашаа Орхонтуул руу *******ын хамт явсан. Замдаа ******* намайг наад хэргээ Б.Баатархүү рүү бухчих, тэгвэл ядаж би ажилтайгаа хоцорноо гэсэн. Би юу яриад байгаа юм бэ, бид нар адилхан ядарсан хүмүүс бие биенийгээ ялд унагана гэж байхгүй гэсэн чинь зүгээрээ би зохицуулна 470.000 төгрөгөөр л торгуулна тэрийг нь би өгчихнө, бусад асуудал дээр нь надад танил найзууд зөндөө байна, би зохицуулчихна гээд гуйгаад байсан. Би ерөөсөө хүлээж аваагүй, ******* арай л дэндүү юм яриад байсан. ...Би *******ыг Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч болж ирсэнээс нь хойш мэднэ. *******тай өр авлаг өс хонзонгийн асуудал байхгүй. Би нэг удаа өөдөөс нь ам зөрж үзээгүй. Намайг чимээгүй, хэл ам гаргаад байдаггүй болохоор дээрэлхээд байдаг. Хэл амтай хүнийг бол чаддаггүй юм байна лээ. ...Ямар шалтгааны улмаас зодсоныг нь би одоо хүртэл ойлгодоггүй. Аавын гаргасан гомдолтой холбоотой юм уу гэхээр тус гомдлын талаар нэг ч удаа асууж байгаагүй. *******ыг би дуудсан үед нь шууд очдог байсан. Хэзээ ч зугтааж алга болж байгаагүй, Улаанбаатарт ажилд орсон өдөрөө хүртэл дуудагдаад ирж байсан. ...Би бодохдоо ******* намайг зодлоо гэж гомдол гаргадаггүй болохоор дээрэлхдэг байсан байх л гэж ойлгож байгаа. Тэгэхээс намайг зодох өөр ямар ч шалтгаан байхгүй. Дээрхи гэмтлүүдийг ******* надад учруулсан. ******* аавыг гомдол гаргаснаас хойш 3 удаа намайг дуудсан. Эхний удаагийнх дээр нь гавлаад 3 хонуулж хэл амаар доромжлоод, цагдаагийн хэсгийн байрны шалыг угаалгаж байгаад явуулсан. 2 дахь удаад нь дуудахдаа гар утасны цэнэглэгчээр бөгс рүү зодож хөхрөлт үүсгэсэн. Тэрийг нь би өөрөө тоохгүй, эмнэлэгт үзүүлэхгүй явж байгаад эдгэчихсэн. 3 дахь удаа нь компьютерын залгуур, шөвөг, болон хөлөөрөө өшиглөж зодож байгаад дээрхи гэмтлүүдийг үүсгэсэн. Баруун шилбэний хугарлыг ******* гуталтай хөлөөрөө удаа дараа, хэд хэдэн удаа өшиглөж байгаад үүсгэсэн. Баруун дал болон баруун гуяны цус хуралт гэмтлийг компьютерын залгуурыг давхарлаж нугалж барьж байгаад хэд хэдэн удаа цохиж байгаад үүсгэсэн..., /2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн/ ...Аав Дэмчигийн Бямбажав нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өвчний учир нас барсан. Тэгээд би аавыгаа сүүлчийн замд нь үдчихээд, Улаанбаатар хотод хэд хоносон. Улаанбаатар хотод байж байхад ******* утсаар намайг дуудаад ирж уулз гээд байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхонтуул сум руу вагоноор очсон. Маргааш өглөө нь гэртээ зул өргөөд байж байхад У.Ганбат цагдаа орж ирээд ******* цагдаа өрөөгөө нүүлгэж байсан ба У.Ганбат цагдаагийн өрөөнд ******* намайг зодсон бөгөөд хажууд Г.Энхбаяр, Х.Оюунбат нар харж байсан. Би *******д зодуулахаас өмнөх 4 хоногт Улаанбаатар хотод дүү Б.Энхцэцэгийн гэрт байсан. Аав нас бараад удаагүй байсан учраас архи, дарс уугаагүй, дүүгийндээ аавын 3 хоногийг өнгөрөөж зул өргөөд сууж байсан. Тэгэхэд ******* над руу утсаар яриад уулзах хэрэг байна, хурдан ир гэж утсаар дуудсаар байгаад Орхонтуул руу аваачсан. Тэгэхээс хэн нэгэнтэй муудалцсан, маргалдсан, зодолдсон, болгоожмгүй байдлаар эрүүл мэндээрээ хохирсон асуудал байхгүй. *******д зодуулдаг өдөр У.Ганбат цагдаа намайг гэрээс ирж авсан. Тэгэхэд миний бие зүгээр байсныг харсан учраас гэрчилнэ. Яаралтай түргэн тусламжийн эмчид үзүүлэх үед бие өвдөөд, хөлийн яс янгинаад, даралт өгсөөд маш хэцүү байдалтай байсан. Хөлөө хугалуулаад хэд хоночихсон байсан учраас эмчийг хэзээ хөлөө хугалуулсан юм бэ гэж асуухад багцаагаар 5, 6 хоног гэж хэлж байсан. Тэгээд эмч нь тэмдэглэгээ хийхдээ ойролцоогоор буюу 7 хоног гэж бичиж тэмдэглэсэн юм байна л даа. 7 хоногийн өмнө гэмтэл авсан байх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь У.Ганбат цагдаа 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр намайг ******* дуудаж байна гээд гэрээс орж ирээд дагуулаад явах үед би зүгээр байсан. Мөн Г.Энхбаяр, Х.Оюунбат нар хүртэл гэрчилнэ. Хэдний өдөр гэдгийг нь би нарийн санахгүй байна. Ямар ч байсан 2019 оны 04 сарын сүүлээр байсан. Намайг гэртээ согтуу унтаж байхад *******, Ц.Цогтбаатар нар орж ирээд шинэ төвийн Цагдаагийн хэсгийн байр луу дагуулаад аваад явсан. Тэр орой Цагдаагийн хэсгийн байранд байдаг төмөр торон хаалгатай өрөөнд байх паарны доод талын трубанаас гавлаад хонуулсан. Маргааш нь өдрийн цагаар гуйж гаваа тайлуулж гарч шээчихээд буцаад гавлуулдаг. Үндсэндээ дараалан 2 өдөр гавтай хоноод 3 дахь өдрийнх нь орой нь Ц.Цогтбаатар цагдаагаас гуйсаар байгаад явсан. Ц.Цогтбаатар намайг явуулахдаа та алга болов оо, маргааш өглөө 08:30- 09:00 цагийн хооронд найдвартай ирнэ шүү гэсэн. Би тэндээсээ уурын зууханд ажилладаг найз Д.Эрдэнэболорын ажил руу 13 цагийн орчим очиж хоол хийлгүүлж идсэн. Тэгээд цагдаагийн хэсэг дээр 2 хоног гавтай хоносон. Тэр өдрөө Захиргаанд ажилладаг ойн байцаагч "Мөнхөө" гэдэг дууддаг залуу Ц.Цогтбаатараас хог цэвэрлүүлэх хүн байна уу гээд байсан, тэр чинь байна уу гээд намайг аваад Захиргааны урд талын тайлбай болон торон хашааны хогийг цэвэрлүүлсэн. Намайг цагдаагийн хэсгийн байранд 2 хоносон тухай найз Л.Эрдэнэболор мэдэх ёстой. Мөн *******ын хадам аав "Насаа" ах мэдэх ёстой. Намайг цагдаагийн хэсгийн байранд 2 хоноод 3 дахь өдрөө байж байхад "Насаа" ах таарчихаад чи яваагүй байгаа юм уу, чи юу хийгээд байгаа юм бэ, би чамайг явчихсан юм байх гэж бодож байсан ш дээ гэсэн. Тэгэхээр нь би "Насаа" ахаас та хүргэндээ хэлээд өгөөч, наадах чинь намайг явуулахгүй байна ш дээ гэсэн чинь "Насаа" ах Ц.Цогтбаатар цагдаа руу наадхаа явуулчаач гэсэн чинь би яаж мэддэг юм бэ? надад мэдэл байхгүй, хүргэндээ хэлэхгүй юу гэж байсан. ******* хамгийн эхэлж баруун шанаа руу гараа атгаад цохисон. Би ёоё гээд шүдээ барьсан чинь, яасан бэ пизда минь шүд чинь үүрээд уначихав уу гэсэн. Тэрнээс хойшхи цохилтуудыг гарын 5 хуруугаа нийлүүлээд алгадах байдлаар цохисон. Гараа атгаад цохивол эвгүйтэнэ гэдгийг эхний цохилтоос өөрөө ойлгох шиг болсон. Тэрнээс хойшхийг нь үндсэндээ гарын хуруунуудаа нийлүүлээд удаа дараа буюу 24 удаа цохисон. Миний бүр шар хүрээд шүдээ зуугаад цохилтыг нь тоолсон. Намайг зуугаад гүрийгээд байхаар ******* ямар пизда вэ гээд бүр их шаралхаад цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 52-62, 2 дахь хавтасны 128-132 хуудас/, 2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэгийн өгсөн: “...Миний аав Д.Бямбажав нь 2019 оны 05 дугаар сахын 06-ны өдөр өвчний учир нас барсан. Тэгээд ах Б.Энхжаргал нь Улаанбаатар хотод ажил явдалтай манай гэрт байсан. Ажил явдлаас нь хойш ном уншуулах зэрэг зөндөө ажилтай байсан тул хотод нилээд хэд хоносон. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхонтуул сум руу гэр лүүгээ буцсан. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *******д зодуулаад хөлөө хугалуулсан байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нь мэдсэн. Хэрвээ ******* нь сүүлийн 4 хоногийн маршрутыг шалгуулна гэж байгаа бол ах Б.Энхжаргал нь Улаанбаатар хотод манай гэрт байсан. Гэрээс ерөөсөө гараагүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 136-137 хуудас/, 3.Гэрч Г.Энхбаярын өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Рашаант тосгоны иргэн Б.Батзултай хувийн таарамжгүй харьцааны муудалцсан. Улмаар Б.Батзул нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Батзулын биед хөнгөн хохирол учруулсан гэсэн дүгнэлт гарсан. Уг асуудалд Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч ******* хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. ******* хэсгийн төлөөлөгч Орхонтуул сумын төв дээр байрлаж ажилладаг бөгөөд Рашаант тосгоноос ХОюунбат бид 2-ыг 3-аас 4 удаа дуудаж та 2-ын асуудлыг шийднэ гээд өдөржингөө цагдаагийн хэсгийн байрныхаа гадаа хүлээлгээд зогсоочихдог байсан. Мөн Хөтөл рүү 3-аас 4 удаа хэргийг чинь шийднэ гээд Х.Оюунбат бид 2-ыг дагуулаад явсан. Хөтөл явах бүрт ******* хэсгийн төлөөлөгч Х.Оюунбат бид хоёрыг бензинээ хий гэж хэлээд өөрийнхөө хувийн машинд бензинээ хийлгэж байсан. Уг нь бол Х.Оюунбат ямар ч хэрэг хийгээгүй бөгөөд намайг Б.Батзултай муудалцах үед цугтаа явж байсан тухайн асуудлыг мэдэх ганц гэрч нь байсан. Гэтэл Х.Оюунбатыг цугтаа явж байсан гэдгээр нь дуудаад байдаг байсан. Үндсэндээ ******* хэсгийн төлөөлөгч хэргийг чинь шийднэ гээд 1 cap гаруй хугацаа өнгөрсөн. Хамгийн сүүлд ******* хэсгийн төлөөлөгч Х.Оюунбат бид 2-ыг Орхонтуул суман дээр хүрээд ир гэж дуудахаар нь яваад очсон чинь буцаад дагуулаад Рашаант тосгон дээр ирсэн. Тэр өдөр нь Рашаант тосгоны цагдаа У.Ганбат өөр, өрөө рүү нүүж байсан. Тэгээд У.Ганбат цагдаа Х.Оюунбат бид 2-ыг зөөлцөөд өгөөч гэж гуйсан. Ингээд У.Ганбат цагдаагийн нүүж орж байгаа өрөөнд Х.Оюунбат бид 2 ширээг нь угсраад *******ын хамт байж байтал гаднаас Б.Энхжаргал ахыг У.Ганбат цагдаа дагуулаад орж ирээд үлдээчихээд гараад явсан Үндсэндээ тухайн өрөөнд X Оюунбат, *******, Б.Энхжаргал бид 4 үлдсэн. Тэгсэн чинь ******* хэсгийн төлөөлөгч Б.Энхжаргал ах руу дайраад чи муу яахаараа дуудахаар ирдэггүй юм гэж хэлээд нүүр лүү нь алгадаад байсан. Тэгсэнээ компьютерын хар өнгийн залгуур бариад нуруу, бөгс рүү нь ороолгоод архичин пизда минь чамайг яасан ч яадаг юм, чи аавыгаа алсан биз дээ гэсэн утга бүхий үг яриад байсан. Тэгсэнээ ******* цагдаа Х.Оюунбат бид 2-ыг яваад зан байдлынхаа тодорхойлолтыг өгөх 2 хүн олоод ир гэсэн. Х.Оюунбат бид 2-ыг яг өрөөнөөс нь гарах үед Б.Энхжаргал ах араас хөөе та 2 юу болсоныг харж байгаа биз дээ гэж байсан. Х.Оюунбат бид 2 юу ч хэлээгүй дуугүй гараад явсан. Тэгээд ХОюунбат бид 2 хүнээ дагуулаад ирсэн чинь ******* цагдаа өнөөдөртөө оройтчихлоо маргааш болъё гэсэн. Тухайн үед 23 цаг болж байсан шиг санаж байна. Ингээд машинтай хөдлөх гэж байсан чинь Б.Энхжаргал ах ирээд ахыгаа гэрлүү хүргээд өгчих гэхээр нь гэрт нь буулгаж өгчихөөд явсан. Б.Энхжаргал ах машинаас буухдаа хөл нь нилээд зовуиртай харагдаж байсан. Нарийн ширийн асуудлыг нь тодруулж асуугаагүй. Тухайн өдөр У.Ганбат цагдаа өөр, өрөө рүү нүүж байсан учраас компьютерийнх нь залгуур болоод бусад эд зүйл нь ширээн дээр угсрах гээд бэлдчихсэн ил байж байсан. Тэгээд ******* залгуурыг нь аваад Б.Энхжаргал ахыг ороолгосон. Шөвөгний талаар огт мэдэхгүй юм байна. ... Б.Энхжаргал ахад дээрхи гэмтэлийг *******ыг учруулсан гэж бодож байна. ******* нь компьютерын залгуураар Б.Энхжаргал ахын нуруу, бөгс рүү ороолгож байсан. Хөлийг хэрхэн гэмтээсэн талаар нь би мэдэхгүй байна. Намайг байхад өшиглөж байгаа харагдаагүй. ...Б.Энхжаргал бид нар нэг нутаг усны хүмүүс учраас бие биенийгээ мэднэ. Тэгэхээс ах дүү садан төрлийн холбоо байхгүй. Надаас насаар ах учраас би ах гэж дууддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуудас/ 4.Гэрч Х.Оюунбатын өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгонд төрж өссөн. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр найз Г.Энхбаярын хамт явж байгаад Г.Энхбаяр нь Б.Батзул гэх хүнтэй маргалдаж улмаар түүнийг цохиод авсан. Би тухайн үед нь Г.Энхбаяр, Б.Батзул нарыг зууралдахаар нь салгаж байсан., ...Гэтэл Б.Батзул Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж уг асуудлаар нь Г.Энхбаярыг Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч ******* хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах ажиллагаа явуулсан. ******* нь Орхонтуул сумын төв дээр байрлаж ажилладаг ба Г.Энхбаярыг дуудах болгондоо намайг цугт нь дууддаг байсан. Мөн ******* Хөтөл рүү ажлаар явахдаа Г.Энхбаяр бид 2-ыг дуудаад та 2-ын хэргийг шийдэх гэж байна, тиймээс бензин хий, төрөөс бензины мөнгө өгдөггүй юм, хэрэг хийсэн хүмүүсээр өөрсдөөр нь гаргуулдаг хууль журамтай юмаа гээд Г.Энхбаяр бид 2-оор өөрийнхөө хувийн автомашинд 3-аас 4 удаа бензин хийлгэж Хөтөл рүү явж байсан. Хөтөл дээр очоод Г.Энхбаяр бид 2-ыг наанаа байж бай гээд өдөржингөө цагдаагийн хэлтсийнх нь гадаа нь хүлээлгэж байгаад орой нь за за ажил болчихлоо гээд л буцаад явдаг байсан. Ингээд 1 cap гаруй хугацаанд *******, Г.Энхбаяр бид 2-ыг шалгаж байна гээд хэрэг шийдэхгүй дуудаж өдөржингөө ажлынхаа гадаа байлгаж байгаад явуулдаг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *******, Г.Энхбаяр бид 2-ыг сумын төв дээр дуудаад, өдөржингөө ажлынхаа гадаа байлгаж байсанаа орой нь өөрийнхөө унаанд суулгаад Рашаант тосгон дээр ирсэн. Тэр өдөр Рашаант тосгоны цагдаа У.Ганбат өөр өрөө рүү нүүж байсан ба Г.Энхбаяр бид 2-ыг юм зөөгөөд өгөөч гэж гуйсан. Тэгээд Г.Энхбаяр бид 2 нүүж орсон өрөөнд нь ширээг нь угсараад байж байтал гаднаас У.Ганбат цагдаа, Б.Энхжаргал ахыг дагуулж орж ирээд эргүүлд явлаа гээд үлдээгээд гараад явсан. Үндсэндээ хэсгийн төлөөлөгч ******* болон Г.Энхбаяр, Б.Энхжаргал ах бид 4 тус өрөөнд үлдсэн. Б.Энхжаргал ахыг гаднаас орж ирсэний дараа ******* архичин минь хаагуур яваад байгаа юм, бас аавынх нь талаар нэг юм яриад байсан, би тэрийг нь сайн ойлгоогүй, тэгсэнээ халуун тогооны залгуур шиг хар залгуураар Б.Энхжаргал ахын нуруу, бөгс, толгой гээд биеийнх нь хаа сайгүй цохиод байсан, Б.Энхжаргал ах ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, цохиулаад больёоо, одоо болно ш дээ гээд байсан. *******, Б.Энхжаргалыг ахыг нилээд зодож байснаа Г.Энхбаяр бид 2-ыг зан байдлынхаа талаар мэдүүлэг өгөх 2 хүн олоод ир гээд гаргасан. Өрөөний үүдээр гарах гэж байхад Б.Энхжаргал ах Г.Энбаяр бид 2-ыг хөөе гэж дуудаад энэ цагдаа зодсоныг та 2 гэрчилнэ шүү, харсан биз дээ гэж байсан. Тэгэхэд ******* ямар овоо пизда вэ гээд уурлаад үлдсэн. Г.Энхбаяр бид 2 юу ч дугаралгүй гараад явсан ба 2 хүнээ хайгаад ойролцоогоор 30 минут болоод эргээд ирэхэд ******* өнөөдөртөө оройтчихлоо, маргааш болоё, одоо гэрлүүгээ явцгаа гэсэн. Би тэндээсээ шууд гэрлүүгээ явсан..., ... Б.Энхжаргал ахыг гаднаас орж ирэхэд ******* архичин минь хаагуур яваад байгаа юм бэ гэж байсан, мөн аавынх нь талаар нэг юм яриад маргалдаад байсан. Яг юу гэж хэлсэнийг нарийн санахгүй байна. Тэгээд ******* уурлаад залгуур аваад нилээд хэдэн удаа толгой бөгс, нуруу руу нь цохисон. Тэгэхдээ хэрэг хүлээлгэхээр эрүү шүүлт тулгасан асуудал байхгүй..., ...Г.Энхбаяр бид 2 У.Ганбат цагдаагийн шинээр нүүж орсон өрөөнд *******тай хамт ширээ угсраад байж байхад гаднаас У.Ганбат цагдаа Б.Энхжаргал ахыг дагуулаад орж ирсэн. Тэгээд *******д хүлээлгэж өгчихөөд эргүүлд явлаа гээд гарсан. Тэгээд л ерөөсөө ******* Б.Энхжаргал ах руу чанга, өндөр дуугаар орилж хашхираад, дуудахаар яагаад ирдэггүй юм бэ гэж уурлаж байгаад сүүлдээ зодсон. Б.Энхжаргал ах У.Ганбат цагдаатай гаднаас орж ирэхдээ биеийн байдал нь зүгээр байсан. Нүүрэнд нь болоод биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. *******ыг дуудахаар яагаад ирдэггүй юм бэ гэж хашхирахад нь Б.Энхжаргал ах, аавынхаа талаар нэг юм яриад байсан. Тэрийг нь би сайн сонсоогүй, сайн ч ойлгоогүй. ******* өөдөөс орилж, хашхирч яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-70, 2 хх-ийн 146-147 хуудас/ 5.Гэрч У.Ганбатын өгсөн: “...Би Орхонтуул сумын Шар ус 1 дүгээр багийн хэсгийн цагдаагаар 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай сумын хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн дэслэгч ******* ажилладаг. 2019 оны 05 дугаар сарын 23- ны өдөр 15 цагийн үед 99961828 дугаарын утсаар над руу залгаад Энхжаргалын гэрт очоод ажлын өрөөнд дагуулаад ир, байцаалт авна, өөрийгөө Орхонтуул сумын шинэ төвөөс очиж явна гэж надад хэлсэн. Би Орхонтуул сумын Шар усны 1 дүгээр багийн Хонхор хорооллын 7-10 тоотод Энхжаргалын гэрт нь очиход гэртээ ганцаараа зурагт үзээд хэвтэж байсан. Аав Бямбажав нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нас барсан бөгөөд Энхжаргал гэртээ ганцаараа үлдсэн юм. Би Батсаруул төлөөлөгч дуудаж байна, байцаалт авна гэж байна гэж хэлэхэд хувцасаа өмсөөд өөрөө намайг дагаад явсан. Цагдаагийн хэсгийн байранд Энхжаргалыг дагуулаад ирэхэд Батсаруул гадаа Энхбаяр, Оюунбат гэсэн 2 хүний хамт намайг хүлээгээд зогсож байсан. Би өрөөгөө онгойлгоод бид нар өрөөнд орсон. Энхжаргалаас Батсаруул төлөөлөгч чи хотоос хэзээ ирсэн бэ? гэж асуухад Энхжаргал өчигдөр ирсэн гэж хариулсан. Өрөөнд байдаг манай ширээний нэг хөл нь салсан байсныг Энхбаяр, Оюунбат нар янзалсан. Би эргүүлдээ гарлаа явлаа гэхэд төлөөлөгч за за гэсэн. Тэгээд би эргүүлд яваад галт тэрэг ирэх үед вокзал дээр байж байгаад 20 цаг өнгөрөөгөөд буцаад өрөөндөө очтол өрөө маань цоожтой хүн байгаагүй. Би утсаар Батсаруул руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би гэртээ хариад амарсан. Маргааш нь 13 цагийн үед над руу утсаар залгаад намайг хаана байна гэж асуусан. Би сургууль дээр байна гэхэд би яваад очъё гэж хэлээд удалгүй хүрээд ирсэн. Намайг дагуулаад Энхжаргалынд очиж Хөтөл рүү авч явна гэж байсан. Бид 2 хамт Энхжаргалын гэрт очиход Энхжаргал хөлөө давстай усаар шавшиад сууж байсан. Зүүн хөл нь шагайны орчмоороо хавдсан байсан. Хөлөө яачихсан юм бэ? гэж Батсаруул асуухад Энхжаргал чиний өшиглөсөний дараа ингээд хавдчихлаа гэж хэлсэн. Батсаруул би чамайг өшиглөөгүй ш дээ? чи юу яриад байгаа юм гэж хэлсэн. Хөлөө эмнэлэгт үзүүлээч гэж хэлээд Чулуунтүмэн эмчийг утсаар дуудахад Дарханд байна Алагаа эмчид би хэлчихье гэж байсан. Батсаруул чи эмчид хөлөө үзүүлчих, маргааш чамтай уулзана гэж хэлээд бид 2 буцаад явсан. Батсаруул явлаа шүү гээд яваад өгсөн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Батсаруул төлөөлөгч манай баг дээр ирээд намайг дагуулаад Энхжаргалын гэрт нь очиод Энхжаргалыг Хөтөл рүү дагуулаад явсан. Энэ үед Энхжаргал нь гэртээ ганцаараа байж байсан бөгөөд зүүн хөлөндөө оймс углаад нөгөө хөлөндөө гуталтай байсан. Явах үедээ зүүн хөлөөрөө гишгэж чадахгүй, баруун хөл дээрээ үсрээд явж байсан. ...Комьпютерийн хар кабель залгуур сул байсан. Батсаруул дэслэгчийн өөрийнх манай өрөөнд хэрэг, материал үдэж байгаад орхиж явсан төмөр шөвөг байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/ 6.Гэрч Ц.Цогтбаатарын өгсөн: “...Би Орхонтуул сумын Баянцогтын 2 дугаар баг буюу шинэ төвийн хэсгийн цагдаагаар 2017 оны 02 дугаар сард томилогдон очиж одоог хүртэл ажиллаж байна. Манай сумын хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн дэслэгч ******* ажилладаг. Энхжаргал гэдэг хүнийг аавдаа агсам тавиад Батсаруул төлөөлөгч дээр шалгагдаж байгаа талаар би мэдээгүй. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Ганбат цагдаа амарсан байсан тул /өдрөө санахгүй байна/ Батсаруул төлөөлөгчтэй хуучин төвд ажлаар явж байхад намайг Энхжаргалыг дагуулаад ир гэж надад хэлсэн. Би архины эмчилгээнд явуулах гэж байгаа байх гэж бодоод гэрт нь очиход Энхжаргал гэртээ ганцаараа согтуу унтаж байсан. Хөөе Жагаа ах бос гэж дуудаж, сэрээгээд Батсаруул дуудаж байна гээд дагуулаад цагдаагийн хэсгийн байранд аваачиж уулзуулсан. Би гадна нь тамхи татаж байхад шинэ төв явъя гээд Батсаруул гарч ирээд Энхжаргалыг дагуулаад явсан. Шинэ төвийн цагдаагийн хэсгийн байранд аваачаад согтуу болохоор нь гарыг нь ард нь гавлаад хэсгийн төлөөлөгч өөрийнхөө өрөөндөө суулгасан. Ямар нэгэн мэдүүлэг бол аваагүй. Би өрөөнд нь Энхжаргалыг харж үлдээд Батсаруул гэртээ орчихсон. Би архи битгий уу, ээж чинь өнгөрөөд удаагүй байна. Аавын чинь бие муу байна гэх зэргээр ухамсарлуулах гэж зөндөө зүйл ярилцсан. Бид нарын дунд ямар нэгэн маргаан гараагүй. 20 цаг болж байхад Батсаруул өрөөнд ороод ирсэн. Би гэртээ харьж хоолоо идээд ирье гэж хэлээд зөрөөд явсан. Хоолоо идээд буцаад ирэхэд Энхжаргал хуучин сууж байсан өрөөндөө сандал дээр гавлаатай сууж байсан. Батсаруул надтай зөрж гараад гэр лүүгээ орчихсон. Тэгээд би өлсөж байгаа байх гэж бодоод гавыг нь тайлаад боорцог өгсөн. Ах нь архи уугаад хоолой түлэгдчихэж юм идэж чадахгүй байна, дэлгүүр орж ундаа авч ууя гэж гуйхаар нь зөвшөөрөөд явуулсан. Хэсэг хугацааны дараа өөрөө буцаад хүрээд ирсэн бөгөөд Энхжаргалыг гавлаагүй өрөөнд суулгасан. Батсаруулаас орой болсон байна яах вэ? гэж асуусан чинь таньдаг хамаатан садан, хүн байвал хүлээлгээд өгчих гэсэн. Би Энхжаргалаас таньдаг хүн байгаа эсэх талаар асуухад уурын зууханд найз байдаг бөгөөд тэднийд хоночихоё гэсэн. Би маргааш ирээрэй зугатаагаад намайг алав аа гэж хэлээд явуулсан. Энэ хугацаанд Энхжаргалыг хүн саатуулах зорилгоор барьсан хуучин торон хаалгатай өрөөнд нэг ч удаа хийгээгүй. Ер нь хүн хийдэггүй юм. Хаалганых нь тор нь энд тэндээ онгорхой хүн багтаад гарах зайтай. Батсаруул болон миний зүгээс Энхжаргалтай зүй бусаар харьцсан, биед нь халдаж зодсон асуудал байхгүй. Торон хаалгатай өрөөнд өөрийг нь 3 хоног хоол, цай өгөхгүй 3 хоног саатуулсан гэж Энхжаргал ярьсан байна гэж сонссон бөгөөд энэ нь ор үндэсгүй худлаа асуудал байна. Дараа нь 2019 оны 05 сарын эхээр Батсаруул надаар Энхжаргалыг дуудуулаад захиргаан дээр дуудаж уулзаад нийгмийн ажилтан Цогзолмаа гэдэг хүнтэй уулзуулж, зөвлөгөө өгүүлсэн. Цаг гаран болоод би бичгийн цаасанд яваад ирэхэд Энхжаргал гадаа хашааны хог цэвэрлээд зогсч байсан. Би архи уухаа боль одоо гээд 30-ад минут яриад зогсч байтал Батсаруул гарч ирээд намайг буцъя гээд явсан. Энхжаргал тэндээ үлдсэн. Ингэж уулзахад Энхжаргал гэдэг хүнийг загнасан, биед нь халдсан, зүй бус харьцсан асуудал байгаагүй. Миний мэдэх зүйл ийм байна. 2019 оны 05 сарын 23-ны өдөр хуучин төвд Батсаруул Энхжаргалтай уулзсан асуудлын талаар би мэдэхгүй. Би шинэ төв дээрээ байсан бөгөөд Батсаруул надад Энхжаргалтай уулзна гэж хэлээгүй. Энхжаргалыг Батсаруул зодсон гэсэн гомдол гаргасан талаар 2019 он 05 сарын 29-ний өглөө л мэдсэн. Тэгээд хэсгийн дарга, цагдаагийн хошууч Т.Сэргэлэнгийн өгсөн үүргийн дагуу Энхбаяр, Оюунбат, Батбаатар нарыг Хөтөлд аваачиж уулзуулсан. Тэгэхэд Энхжаргалыг харахад хөлөө гипсдүүлээд таяг тулчихсан явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/ 7.Гэрч Н.Батбаатарын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баасан гариг байсан. Би гэртээ байж байтал өглөө 10-11 цагийн орчимд Б.Энхжаргал надруу залгаад найздаа тамхи дөхүүлээд өгөөч гэхээр нь чи өөрөө ирээд аваач гэсэн чинь харин хөгшин нь босч чадахгүй байна гэхээр нь би Энхжаргалын гэрт тамхи дөхүүлж өгсөн. Тэгсэн Б.Энхжаргал хэлэхдээ би хэсгийн мөрдөгч *******д зодуулчихлаа гээд цамцаа сөхсөн чинь нуруу нь улаан эрээн болчихсон байсан бас гуяны ар хэсэг, бөгс нь хүрэн улаан болчихсон, баруун хөлийн шагай нь бүүр хавдчихсан байсан. Тэгэхлээр нь би ус авч цай чанаж өгчихөөд чи дүү нартаа хэл, болохгүй бол хөгшин рүүгээ яриараа гэчихээд явсан. ...Б.Энхжаргал надад хэлэхдээ хэсгийн мөрдөгч ******* намайг зодсон юм. Би гэртээ байж байсан чинь хэсгийн цагдаа Ганбат, Батбаатартай хамт мотоцикльтой ирээд намайг авч хуучин байрандаа аваачаад ширээ сандал зөөлгөсөн юм. Тэгээд шинэ цагдаагийн хэсгийн байранд Ганбатын өрөөний юмыг оруултал ******* тэнд байсан тэгээд намайг зодсон. Тэгсэнээ шөвөг бариад чамайг гэрчгүй газар аваачаад ална гээд заамдаад чирсэн гэсэн. Тэгэхлээр нь утсаа аваад дүүрүүгээ ярина гэсэн чинь гар утсыг нь авчихсан гэсэн тухайн үед Энхбаяр, Оюунбат гээд залуус хараад байж байсан гэж хэлсэн. ...Б.Энхжаргалын нуруу нь хөх алаг, бас гуя, бөгс нь тэр чигтээ улаан эрээн болчихсон байсан. Мөн, баруун талын хөл нь шилбэ хэсгээсээ хөлийн тавхай, хуруу хүртлээ хавдчихсан байсан. Харин бүүр аймар бол байгаагүй гишгээд ойр зуур явж байсан. Ямар ч байсан тамхи аваад ороогоод татаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/ 8.Гэрч Б.Энхболорын өгсөн: “...Би Б.Энхжаргалын төрсөн дүү нь байгаа юмаа. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дүү Б.Энхцэцэг над руу Улаанбаатар хотооос утсаар яриад Б.Энхжаргал ахыг хэсгийн төлөөлөгч ******* зодсон байна, хөл гар нь хөдөлж чадахгүй байна гэнээ, гэрт нь очоод үзээдхээч гэсэн Тэгээд би тэр өдрийнхөө орой нь 19 цагийн орчим Б.Энхжаргал ахын гэрт нь очиход ганцаараа баруун хөл нь хавдчихсан хөдөлж чадахгүй сууж байсан. Тэгээд би юу болсон талаар нь асуухад “******* намайг дуудаад ширээ сандал зөөлгүүлж байсанаа гэнэт л чамайг ална гээд халуун тогооны ч гэлүү компьютерийн ч гэлүү залгуур гаргаж ирээд нуруу руу ороолгоод, толгой цохиод, хөл рүү өшиглөсөн" гэсэн. Би тэгэхээр нь "Б.Энхжаргал ахаас та өөрөө яасан юм бэ, яасан гэж зодож байгаа юм бэ" гэсэн чинь яасныг нь мэдэхгүй, гэнэт л чамайг ална, чамайг алчихсан байхад амийг чинь нэхэх ах дүү байхгүй гээд уурлаад хувцсаа тайл гээд зодоод байсан гэсэн. Ингээд байж байхад Б Батсаруул гаднаас 2 танихгүй залуугийн хамт орж ирсэн Тэгэхээр нь би *******аас "Чи зүгээр байсан хүнийг яахаараа авч явж зоддог юм бэ" гэсэн чинь "Би тэгээгүй, наад хүнийг чинь өнөөдөр би эмч дуудаж үзүүлсэн, эмч үзэхэд ийм болчихсон байсан" гэсэн. Би уурлаад "Юу яриад байгаа юм бэ, энэ хүн чинь чамайг зодсон гэж хэлж байна, өөрөө ийм болно гэж байхгүй, чи чинь сэтгэл мэдрэлийн өвчтэй юм уу? Цавчихгүй худлаа яриад байх юмаа" гэсэн чинь намайг доромжиллоо, би худлаа яриагүй, намайг худлаа ярьсан гэвэл энэ 2 хүнээс асуу гэсэн. Тэгэхээр нь би наад 2 хүнийг чинь танихгүй юм байна, юун хүмүүс юм бэ гэсэн чинь энэ 2 хүн гэрчилнэ гэснээ нөгөө 2-гоо та 2 харсан биз дээ, хэлээч, дугараач гээд байсан. Нөгөө 2 нь дугарахгүй байсан чинь за за та 2 гараад үүдэндээ байж бай гэж хэлээд гаргасан. Би тэр дор нь дүү Б Энхцэцэг рүү утсаар яриад энэ ******* чинь бүтэхгүй нөхөр байна, үгүй гээд гүрийгээд байна, хэлдэг газар нь хэлээд өөрсдөө эмнэлгээрээ явая гэсэн чинь ******* би ярья гээд миний утсыг аваад гадагшаа гараад дүү Б.Энхцэцэгтэй утсаар ярьж орж ирээд одоо бүгдээрээ хэрэлдэж маргалдаад яах юм бэ, дүү нь уг нь Сэлэнгэ рүү эрүүгийн ахлах төлөөлөгчөөр тушаал дэвших гэж байгаа юм, ийм хэрэгт орооцолдмооргүй байна, энэдээ хэдүүлээ учраа олоё, би 3, 4 хоногоос өөрөө дагуулж яваад зургийг нь авахуулая, үнэнээ хэлэхэд уураа барьж чадсангүйээ гэж хэлээд гараад явсан. Тэрнээс хойш би дахиж *******тай уулзаагүй, мөн яриагүй. Харин дүү Б.Энхцэцэгтэй утсаар ярихдаа би уурандаа зодчихсон юмаа гэж хэлсэн гэж байсан. Би Б Батсаруулд хандаж "миний эцэг амьд байхдаа Б.Энхжаргалыг архины эмчилгээнд явуулаад өгөөч гэж чамд зөндөө л өргөдөл өгсөн, чи тэрийг нь шийдэхгүй явсаар байгаад ийм байдалд хүрлээ ш дээ" гэж хэлсэн чинь судалж байгаа, материалыг нь бүрдүүлсэн байгаа, маргааш гэхэд Хөтөлд аваачаад өгчихнө гэж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би тэр оройноо гэрлүүгээ буцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 хуудас/ 9.Гэрч М.Чулуунтөмөрийн өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 26-ны өглөө Орхонтуул сумаас гараад Сэлэнгэ аймгийн Бугант сум орохоод Дархан-Уул аймаг дээр явж байтал хэсгийн төлөөлөгч ******* надруу утсаар залгаад “Танд 1 хүн үзүүлэх гэсэн юмаа, та хаана байна вэ” гэсэн. Би “Сэлэнгийн Бугант сум орохоор Дархан-Уул аймаг дээр явж байна, бага эмч рүүгээ хэлье" гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш ******* над руу утсаар холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/, 10.Гэрч Д.Алгаагийн өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нь бүтэн сайн өдөр байсан. Тэгээд гэртээ амарч байтал 14 цагийн орчим манай дарга М.Чулуунтөмөр над руу утсаар яриад "Б.Энхжаргал гэртээ хөлөө гэмтээсэн байж байна гэж ******* над руу сая утсаар ярьлаа, намайг очоод үзээдхээч би өөрөө одоо Б.Энхжаргал руу очих гэж байна гэнээ, би Сэлэнгийн Бугант сум руу ажлаар явж байна гэдгээ *******д хэллээ, чи очоод үзээдхээч" гэж хэлсэн. Тухайн үед дарга М.Чулуунтөмөр нь Сэлэнгэ аймгийн Бугант сум руу эмч солилцоогоор 5 хоногийн томилолттой явсан байсан юмаа. Даргыг байхгүйд миний бие орлож ажилладаг. Ингээд би ажил дээрээ очоод ээлжийн сувилагч Б.Энхчимэгийг дагуулаад түүний хувийн автомашинтай Б.Энхжаргалын гэрлүү очсон. Б.Энхжаргалын гэрлүү ороход ганцаараа байсан ба том өрөөнийхөө орон дээр баруун хөлөө тавьчихсан, зүүн хөлөө унжуулсан байдалтай сууж байсан. Тэгээд би Б.Энхжаргалаас юу болсон юм бэ? гэж асуухад "Хөлөө гэмтээчихлээ, сая хэсгийн төлөөлөгч ******* орж ирээд гарлаа" гэсэн. Ингээд баруун талын хөлийг нь үзэхэд шагайнаас доошоо битүү хавдартай, дотор талын шагай орчимд хөхрөлт үүссэн байдалтай байсан тул зөөлөн эдийн гэмтэл байж магадгүй юм байна гэж үзээд, ямар ч байсан Дархан руу эмнэлэг дээр очиж хөлнийхөө рентген зургийг авахуулаарай гэж Б.Энхжаргалд хэлсэн. Тэгэхэд Б.Энхжаргал, хэсгийн төлөөлөгч ******* намайг маргааш авч явж үзүүлнэ гэж ярьж байсан. Ингээд Б.Энхжаргалын гэрээс гараад явж байхдаа Б.Энхчимэг бид 2 энэ нөхөр *******ыг ярьж байхыг бодоход гэмтэл нь *******тай холбоотой юм болов уу гэж хоорондоо ярьж байсан. Тэрнээс хойш дахин үзүүлээгүй, дуудлага ирээгүй, ******* ч гэсэн Б.Энхжаргалын хөлний гэмтэлтэй холбоотойгоор хандаагүй. Б.Энхжаргалыг би өөрөө үзсэн. Тэгэхэд хөлийн улнаас өвдөг хүртлээ хавдсан зүйл байгаагүй. Б.Энхчимэгийн хувьд өөрийнхөө нүдэнд харагдсанаар л мэдүүлсэн байх. Намайг үзлэг хийхэд баруун хөлний шагайнаас доош хөлийн ул хүртлээ битүү хавантай, шилбэ хэсгээрээ хавангүй байсан. Б.Энхжаргал *******ыг цохисон, зодсон гэж хэлсэн байхыг үгүйсгэхгүй, би үзлэг хийж байх явцдаа анзаараагүй, сонсоогүй байж болно. Б.Энхчимэгийн хувьд яг хажууд хараад байж байсан учраас Б.Энхжаргалын хэлснийг сонссон байх боломжтой. Ямар ч байсан Б.Энхчимэг бид 2 Б.Энхжаргалын гэрээс гараад явж байхдаа Б.Энхжаргалын хөлний гэмтэл *******тай холбоотой л юм байна даа гэж хоорондоо ярилцаж байсаныг сайн санаж байна. Б.Энхжаргалын хөлийг үзсэн өдөр нь эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэрийн он сараас харагдана...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 хуудас/ 11.Гэрч Б.Энхчимэгийн өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шиг санаж байна. Тухайн өдөр би эмнэлэгт ээлжийн сувилагчаар, дүн бүртгэгч бага эмч Д.Алгаа дуудлагын эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Би ээлжээ өглөө 08 цагаас хүлээж аваад ажил дээр байж байхад 15 цагийн орчим Д.Алгаа эмч ажил дээр ирээд Б.Энхжаргал хөлөө гэмтээчихсэн юм шиг байна, дуудлага өгсөн, очиж үзье гээд минийн 8909 СЭА уулсын дугаартай хувийн автомашинаар гэрт нь очсон. Д.Алгаа эмч бид 2-ыг Б.Энхжаргалын гэрт очиход гэртээ ганцаараа байсан ба баруун хөл нь улнаасаа эхлээд өвдөг хүртлээ битүү хаван хавдартай байсан. Тэгээд Б.Энхжаргалаас хөлөө яачихсан юм бэ гэсэн чинь хэсгийн төлөөлөгч ******* өшиглөчихсөн юмаа гэж байсан. Ингээд Д.Алгаа эмч ийм айхтар хаван хавдартай юм чинь гаднаас нь хараад дүгнэж хэлж мэдэхгүйээ, тиймээс Дархан-Уул аймаг руу явж хөлнийхөө зургийг нь авахуулаад эмнэлэгт үзүүл гэж зөвлөсөн. Учир нь манай суманд болон тосгоны эмнэлэгт рентген аппарат байддаггүй юмаа. Ингээд ар гэрийнхэн, ах, дүү нар чинь байвал дуудаа, ядаж өвчин намдаах эм захиж авчируул гэж хэлчихээд Д.Алгаа эмч бид 2 гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуудас/ 12.Гэрч О.Цогзолмаагийн өгсөн: “...Захирагчийн ажлын албаны байранд хэсгийн цагдаа Ц.Цогтбаатарын ажлын байр цугтаа байдаг байсан. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хэсгийн төлөөлөгч ******* ирж ажилласан ба тухайн өдөр Б.Энхжаргалын аав Д.Бямбажав гуай манай ажил дээр ирчихсэн хэсгийн цагдаагийн утасны дугаарыг асуухаар нь өгсөн. Би Д.Бямбажав гуайгаас яасан юм бэ, юу болсон юм бэ гэж асуухад хүү маань архи уугаад агсам тавиад байна гэж байсан. Тэгэхээр нь би ******* руу залгаад Д.Бямбажав гуайн хүү нь агсам тавиад байна гээд гомдол мэдүүлээд байна, энэ айлаар цугтаа очоё гэсэн. Тэгэхэд ******* аль хэдийн мэдчихсэн байсан ба охин нь над руу ярьсан гэж байсан. Тэр өдрийнхөө үдээс хойш 16 цаг 30 минутын орчим шиг санаж байна, хэсгийн цагдаа Ц.Цогтбаатар Б.Энхжаргалыг цагдаагийн хэсгийн байран дээр авчираад гадаа шонгоос тэврүүлж гавлачихаад манай өрөө рүү орж ирээд Б.Энхжаргалтай уулзах юм уу гэсэн. Тэгээд Б.Энхжаргалтай уулзаад зөвлөгөө өгөөд байж байхад хэсгийн төлөөлөгч ******* дуудаад өрөөрүүгээ аваад орсон. Би удаагүй араас нь 1 минут орчимын дараа ороход ******* Б.Энхжаргалыг “чи муу архичин биз дээ, яагаад архи уугаад хөгшин настай аавдаа агсам тавиад байдаг юм бэ” гэсэн. Б.Энхжаргал би агсам тавиагүй ш дээ гэж байсан. ******* хэсэг хугацаанд Б.Энхжаргалыг загнахаар нь би сууж байгаад гараад явсан. Тэрнээс хойш ажлаа тараад үүдэнд гартал Б.Энхжаргал гадаа хөл нүцгэн тамхины иш түүгээд байж байсан. Тэгэхээр би Ц.Цогтбаатар цагдаад гутлыг нь өмсүүлээч, ингэж болохгүй гэсэн чинь за за гээд гутлыг нь өмсүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуудас/ 13.Гэрч Б.Энхцэцэгийн өгсөн: “...Ах Б.Энхжаргал нь Орхонтуул сумын Рашаант тосгонд аавтай хамт амьдардаг байсан. Аав 2019 оны 05 дугаар 06-ны өдөр өвчиний учир Улаанбаатар хотод нас барсан. Тэгээд Б.Энхжаргал ах аавыг сүүлчийн замд нь үдчихээд Орхонтуул руу гэр лүүгээ буцсан. Түүнээс хойш 2019 оны 05 дугаар сарын 24-ний орчим шиг санаж байна Энхжаргал ах над руу утсаар яриад хэсгийн төлөөлөгч ******* намайг Хөтөл рүү авч явах гээд байна гэсэн. Би "Юу болсон юм бэ, яагаад авч явах гээд байгаа юм бэ гэсэн чинь мэдэхгүй. Хөтөл рүү л явна гээд байна ш дээ, би өөрөө явж чадахгүй байна" гэсэн. Яагаад явж чадахгүй байгаа юм бэ гэсэн чинь ******* намайг 2, 3 хоногийн өмнө зодоод хөл хавдчихаад явж чадахгүй байна гэсэн. Юу болсон юм бэ, яасан гэж зодож байгаа юм бэ гэж асуухад "Мэдэхгүй ээ, цагдаагаараа гэрээс өрөө лүүгээ авчируулаад халуун тогооны залгуураар ороолгосон, мөн гартаа шөвөг барьчихаад ална гээд байсан, 24 удаа шанаа руу цохисон, хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн, цээж, нуруу руу хөлөөрөө дэвссэн, яагаад зодсоныг нь мэдэхгүй, өмнө нь ч гэсэн ингэж зодож байсан" гэсэн. Би Б.Энхжаргал ахаас, та өөрөө юу хийчихсэн юм бэ гэсэн чинь би ерөөсөө, яагаачгүй ээ, энэ хүн чинь л гэрээс дуудаж авчихаад л зодоод байна гэсэн. Тэгээд бие чинь яаж байна гэхэд хөл хавдчихаад явж чадахгүй байна, эмч ирж үзээд хурдан, аймгийн төв рүү явж үзүүл, хугарсан байж магадгүй байна гэж хэлсэн гэсэн. Мөн ******* гэрийн гадаа ирчихээд битгий баашлаад бай, гараад ир, Хөтөл рүү авч гээд байна гэсэн. Тэгэхээр нь би, тэгвэл хэлдэг газар нь хэлнэ гээд лавлахаас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн утсыг аваад, жижүүрээс нь Хөтөлийн цагдаагийн жижүүрийн утсыг нь аваад Хөтөлийн цагдаагийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга "Нямдаваа" гэж хүний утсыг аваад утсаар нь холбогдоод Б.Энхжаргал ахын надад хэлсэн зүйлийг хэлсэн. Тэгэхэд "Нямдаваа" гэдэг хүн нь энэ талаар бид нар юу ч мэдээгүй ээ, арга хэмжээ авъя гэсэн. Намайг утсаар ярьдаг өдөр ******* Б.Энхжаргал ахыг Хөтөлийн цагдаагийн хэлтэс рүү аваад явсан юм байна лээ. Тэр өдрийн орой нь Нямдаваа гэдэг хүн нь над руу утсаар яриад, учир байдлыг ойлголоо, *******д арга хэмжээ авна, Б.Энхжаргалыг өнөөдөр төө эндээ хонуулаад маргааш Дархан руу авч явж үзүүлье гэсэн. Ах *******д зодуулсаны улмаас эрүүл мэндээрээ маш их хохирсон. Ар гэрийнхэнийх нь зүгээс маш их гомдолтой байна, ******* Б.Энхжаргал ахыг ерөөсөө үзүүлээгүй, зодсоноосоо хойш дахин холбоо бариагүй. Биеийг нь ч асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 хуудас/, 14.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 484 дугаартай “1.Б.Энхжаргалын биед баруун шилбэ ясны битүү хугарал, баруун дал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/ 15.Хүний бие эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8- 9 хуудас/, 16.Хэсгийн төлөөлөгч ******* нь иргэн Б.Энхжаргалыг зодсон асуудалд албаны шалгалт явуулсан материал /хх-ийн 169-250 хуудас/, 17.Шинжээч эмч Э.Отгончимэгийн өгсөн: “...Б.Энхжаргалд учирсан дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байгаа юмаа. Ир үзүүртэй зүйлээс бусад хатуу биет зүйлийг хатуу мохоо зүйл гэж ойлгож болно. Тухайлбал чулуу, мод, төмөр, гутал гээд хүний гар хөл хүртэл хатуу мохоо зүйлд хамаардаг. Надад харуулсан төмөр шөвөг болон компьютерын залгуур утас нь хатуу мохоо зүйлд хамаарна. Тэгэхдээ хурц ир үзүүртэй зүйл шархныхаа зах ирмэгээс шалтгаалаад хатуу мохоо зүйлүү эсхүл хурц ир үзүүртэй зүйлүүд гэдэг нь ялгагддаг. Б.Энхжаргалын хувьд хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн гэмтэл байгаагүй тиймээс тухайн нөхцөлд дээрхи надад харуулсан шөвөгний иштэй талаар цохисон бол хатуу мохоо зүйлд хамаарч, үзүүртэй талаар нь хатгасан бол хурц ир үзүүртэй зүйлд хамаарна. Б.Энхжаргалын биед учирсан гэмтлүүдэд хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн гэмтэл байхгүй. Хэрвээ шөвөгний иштэй талаар цохисон бол цус хуралт гэмтлүүд үүсэх боломжтой. Мөн тухайн гэмтлүүд нь хүний гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой. Тодорхой ярьвал Б.Энхжаргалын баруун дал, баруун гуянд үүссэн цус хуралт гэмтэл нь компьютерын залгуур утсаар ороолгох үед үүсэх боломжтой. Харин баруун шилбэ ясны битүү хугарал гэмтэл нь хүчтэй өшиглөх, эвгүй дарж унах үед үүсэх боломжтой. Б.Энхжаргал 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ирж үзүүлсэн. Тухайн үед Б.Энхжаргалыг юу гэж ярьж байсаныг нь одоо санахгүй байна. Үзүүлэгч нараас үзлэг хийх үед ямар шалтгаанаар гэмтэл авсан талаар заавал асууж дүгнэлтэд тусгадаг. Дүгнэлтээс харахад Б.Энхжаргал нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч *******д зодуулсан гэж бичсэн. Тэгэхээр үзлэг хийх үед Б.Энхжаргал нь *******д зодуулж гэмтэл авсан тухай ярьсан байна. Дээр хэлсэнчилэн хэрвээ ******* нь Б.Энхжаргалын хөл рүү өшиглөсөн бол тухайн гэмтэл үүсэх боломжтой. Зарим тохиолдолд 1 удаагийн хүчтэй өшиглөлтөөс хүртэл тухайн гэмтэл үүсдэг. Мөн баруун дал болон баруун гуяны цус хуралт гэмтэл нь компьютерын залгуур утсаар ороолгох үед үүснэ. Тэгэхдээ 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журамд зааснаар хамгийн хүнд гэмтлээр нь гэмтлийн зэргийг тогтоодог. Өөрөөр хэлбэл Б.Энхжагалын биед учирсан баруун шилбэ ясны битүү хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад нь гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тиймээс хүнд гэмтлээр нь гэмтлийн зэргийг тогтоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 хуудас/ 18.Б.Энхжаргалд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 1933000046 дугаартай хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалууд /3 дахь хавтасны 7-31 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байх үедээ буюу Б.Энхжаргалын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх 100 дугаартай материалыг тус цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Баасандорж хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрч Г.Энхбаяр, Х.Оюунбат нарыг ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлж, ятган гэрчүүдийг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэх үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч *******ын өгсөн: “...Энхбаяр, Оюунбат хоёрын хувьд тухайн үед Хөтөлийн цагдаагийн хэлтсийн гадаа байхад Энхжаргалыг би 24 удаа цохиогүй би шөвөг барьж дайраагүй биз дээ үнэн болсон зүйлийг яриарай гэсэн. Тухайн үед ерөөсөө шөвөг, 24 удаа нүүр лүү цохисон асуудал байхгүй шүү гэж хэлээд би явуулсан. Хоёр жилийн хугацаанд би ажилгүй байлаа. Ажилтай болоод 6 сар болж байна. Энхбаяр, Оюунбат 2-ыг тэгж хэлээд мэдүүлэг өгүүлсэндээ гэмшиж байна...” гэв. Мөрдөн байцаалтад: 1.Гэрч Г.Энхбаярын өгсөн: “...С.Баасандорж мөрдөгч Х.Оюунбат, Н.Батбаатар бид 3- ыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өг гэж дуудсан. Тухайн өдөр нь бид 3 цугтаа мэдүүлэг өгөхөөр очсон. Хөтөлийн цагдаагийн хэлтэс дээр яваад очтол үүдэнд нь ******* хэсгийн төлөөлөгчтэй таараад Х.Оюунбат бид 2-ыг мэдүүлэг өгөхөөс өмнө дуудаж уулзсан. Тэгэхэд ******* хэсгийн төлөөлөгч Х.Оюунбат бид хоёрт хандаж “та 2-ын асуудал над дээр байгаа шүү, мэдүүлгээ аятайхан өгөөрэй, Б.Энхжаргалыг гаднаас согтуу орж ирээд мэдүүлэг өгнө гэхээр мэдүүлэг авахгүй гээд хөөгөөд гаргасан, зодоогүй цохиогүй гэж ярина шүү" гэсэн. Тэгэхээр нь Х.Оюунбат бид 2 за за гээд л *******ын хэлсэнээр мэдүүлгээ өгсөн. Гэтэл 2 хоногийн дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Т.Сэргэлэн гэж цагдаа Х.Баатархүү ах бид 2-ыг Хөтөлийн Цагдаагийн хэлтэс дээр дуудсан. Т.Сэргэлэн цагдаа болохоор өмнө нь чамаас хууль сануулаад мэдүүлэг авсан, үнэн зөвөөр нь мэдүүлсэн үү, худлаа мэдүүлэг өгвөл өөрөө хариуцлага хүлээх хуулийн заалттай шүү гээд тайлбарлаж өгсөн. Тэгэхээр нь болсон процессын талаар үнэн зөвөөр нь тайлбар өгсөн. Тайлбар өгөхөөс өмнө Цагдаагийн хэлтсийн гадаа Х.Баатархүү ах уурлаад ******* надад хэрэг тохох гээд байна, чи ахын дүү харсан үзсэн юм бол үнэнийг хэлээрэй гэж гуйсан. Тиймээс би ороод үнэн учрийг нь хэлсэн. Мөн ******* хэсгийн төлөөлөгч дээр миний асуудал байгаа, тэгээд хэрэг чинь над дээр байгаа шүү гээд байхаар нь би айсандаа *******ын хэлсэнээр худлаа мэдүүлсэн юмаа гэж Т.Сэргэлэн цагдаад хэлсэн. Тэгсэн чинь за за ойлголоо байцаагчийг нь өөрчилнө гэсэн. Удалгүй Мандах гэдэг байцаагч дээр хэрэг шилжиж очоод 7,8 хоноод л шийдэгдсэн. Би шүүхээр ороод 500.000 төгрөгөөр торгуулсан. Х.Оюунбатын хувьд тухайн хэрэг дээр гэрчээр оролцсон. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Т.Сэргэлэн цагдаа дээр тайлбар өгчихөөд У.Ганбат цагдаагийн хамт тосгондоо ирсэн чинь ******* замаас нь тосч аваад намайг машиндаа суулгаад цугтаа хөдлөөд Х.Оюунбатыг олж аваад тосгоноос зүүн урагшаа хээр гараад "Яах гэж үнэнийг нь хэлчихэж байгаа юм бэ? Эхэнд өгсөн мэдүүлгээрээ явахгүй яасан юм, чи намайг алаад хаячихлаа ш дээ, дарга нарыг дарамталж мэдүүлэг авсан гэж хэлээд 2 дахь мэдүүлгээ өөрчилчих" гээд байсан. Тэгэхээр нь би, "Өмнө нь худлаа мэдүүлэг өгсөн, худал мэдүүлэг өгөхөөр би өөрөө хуулийн хариуцлага хүлээх юм байна лээ, одоо худлаа ярьж чадахгүй, болсон процессыг нь үнэнээр нь хэлнэ" гэж хэлсэн. Х.Оюунбат бас намайг дуудвал үнэнийг нь хэлнэ. Өмнө нь бас худлаа мэдүүлэг өгсөн. Дахиж худлаа ярьж чадахгүй гэсэн. ...Би анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө *******ын дарамт шахалт, гуйлгаас шалтгаалаад худлаа мэдүүлэг өгсөн. Тухайн үед ямар үр дагавартай байсан талаар нь нарийн ойлгоогүй. Одоо хуулийн хариуцлагыг ойлгосон учраас худлаа ярих шаардлага байхгүй. Болсон асуудлыг бүгдийг нь үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Цаашдаа энэ мэдүүлэг ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхгүй. ******* миний хэргийг шалгаж байсан учраас айж сандарсандаа худлаа ярьсан. Би өөрөө өмнө шүүх, цагдаагийн байгууллагаар явж байгаагүй..., ... 2019 05 31- . . . . . . . 7 . . . . . . , . . 3 . . ? ? . , , , . . ...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65, 2 хх-ийн 145 хуудас/ 2.Гэрч Х.Оюунбатын өгсөн: “...Харин Б.Энхжаргал ах Г.Энхбаярын суугаад явж байсан машинд суугаад хөдөлсөн. Түүнээс хойш 2 хоногийн дараа *******, Г.Энхбаяр бид 2-ыг Рашаант тосгоны цагдаагийн хэсэг дээр дуудаад Хөтөл рүү явна, хэргийг чинь шийднэ гэсэн. Ингээд Г.Энхбаяр бид 2 *******ын машинд суугаад хөдөлсөн чинь ******* нөгөө Б.Энхжаргал чинь хөлөө хугалчихсан байна, намайг хугалсан гээд байна, очиж уулзахаас гээд Б.Энхжаргалын гэрлүү цугтаа очицгоосон. Б.Энхжаргал ахын гэрт очиход эхлээд ганцаараа байсан *******, хөлөө яачихсан юм бэ гэж Б.Энхжаргал ахаас асуухад чи дэвсчихсэн биз дээ гэсэн. Тэгэнгүүд ******* битгий худлаа яриад бай, би, чиний хөл рүү чинь цохиогүй шүү гэж байсан. Ингээд байж байхад нь гаднаас Б.Энхжаргал ахын дүү нь гээд эмэгтэй орж ирээд *******тай бөөн хэрүүл болсон. ******* Б.Энхжаргал ахын дүүтэй хэрэлдэж байхдаа Б.Энхжаргал ахыг би, зодоогүй энэ 2 гэрчилнэ гээд Г.Энхбаяр бид 2-луу заагаад байсан. Бид 2 тухайн үед нь юу ч дугараагүй ба ******* бид 2-ыг гараад машинд сууж бай гэсэн. ******* гэрт нь үлдээд нилээд байж байгаад гарч ирээд бид 3 Хөтөл рүү явсан. Хөтөлд очоод Г.Энхбаяр бид 2 *******ын ажлыг дуусахыг нь хүлээгээд л байж сууж байсан. *******ын ажил дуусангууд орой нь буцаад тосгондоо ирсэн. Хамгийн сүүлд *******тай Хөтөл ороход Г.Энхбаяр бид 2 бензин хийгээгүй. Тэрнээс өмнөх явдалууд дээр нь бензин хийсэн. Эхний удаа газ хийхэд Хөтөлийн төв зам дагуу байдаг Дашваанжил газаас, дараа нь бензин хийхэд Хөтөл рүү ордог замын хажуугийн Петровис колонкоос хийсэн шиг санаад байна. Тэрнээс хойш 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Г.Энхбаяр бид 2-ыг Хөтөлийн цагдаагаас ирж мэдүүлэг өг гээд дуудсан ба Г.Энхбаяр бид 2 Хөтөлийн Цагдаагийн хэлтсийн үүдэнд нь очоод орох гэж байтал *******тай таарсан. Тэгсэн чинь ******* Г.Энхбаяр бид 2-ыг дуудаад уулзая гэсэн. Тэгсэнээ ******* “та 2-ын хэрэг чинь над дээр байгаа шүү, одоо ороод мэдүүлэг өгөхдөө Б.Энхжаргалыг согтуу орж ирэхээр нь мэдүүлэг авахгүй гээд хөөгөөд явуулсан гэж хэл, мөн цохиогүй, зодоогүй гэж мэдүүлгээ өгчихөөрэй” гэсэн. Тэгэхээр нь би Г.Энхбаяр бид хоёр *******ын хэлсэнээр нь ороод мэдүүлгээ өгөөд буцсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Хөтөлийн цагдаагаас дахиад Г.Энхбаяр бид 2-ыг дуудсан юм байна лээ. Тэр өдөр нь би өглөө нь хөдөө явчихаад орой ирсэн учраас очиж мэдүүлэг өгч чадаагүй. Харин Г.Энхбаяр өдөртөө очоод тайлбар өгсөн юм байна лээ. Гэтэл орой нь ******* Г.Энхбарыг дагуулчихсан надтай ирж уулзаад Г.Энхбаяр чинь мэдүүлгээ зодсон цохисноор нь өгчихсөн байна, чи зодоогүй, цохиогүй, хараагүй гээд гүрийчих, тэгвэл би гайгүй салах гээд байна, найзыг чинь ч гэсэн гайгүй салгаад өгнө ш дээ гэсэн. Тэгэхээр нь би Г.Энхбаяр нэгэнтээ мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн бол надад худлаа яриад байх шаардлагагүй чадахгүй, дуудвал очоод үнэн зөвөөр нь мэдүүлгээ өгнө гэсэн. Тэгэхэд ******* “ээ та 2 намайг ингэж болохгүй ш дээ, ганц удаа тус болчихооч” гээд гуйгаад байхаар нь би “надад өөртэй чинь дахиад ярих юм байхгүйээ, худлаа ярьж чадахгүй, одоо үнэн зөвөөр нь мэдүүлгээ өгнө” гэж хэлээд буугаад явсан. *******, Г.Энхбаяр 2 цугтаа машинд нь үлдсэн. Тэгээд би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөтөлийн цагдаа дээр очиж тайлбар өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр нь хэлсэн. Би тухайн хэрэгт ямар ч оролцоо байхгүй. Г.Энхбаяр бид 2 цугтаа явж байсан ба бүх асуудлыг харсан хүн нь би учраас гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөн Г.Энхбаяр, Б.Батзул нарыг зууралдахаар нь салгасан. Тэгэхээс Б.Батзулд гар хүрсэн асуудал ерөөсөө байхгүй. Гэтэл ******* Г.Энхбаярыг дуудах болгондоо намайг цугт нь дууддаг байсан. Би нэг удаа *******д хандаж "Би энэ хэрэгт чинь хамаагүй ш дээ, очихгүй байж болдоггүй юм уу" гэсэн чинь намайг дуудсан л бол хаана ч хамаагүй ирэх ёстой, битгий олон юм яриад байгаарай гэсэн. Тухайн өдөр Хөтөлийн Цагдаагийн хэлтэс дээр дуудагдаж очоод мэдүүлэг өгөх гэтэл Цагдаагийн хэлтсийн үүдэнд *******тай таарсан. Тэгсэн чинь ******* Г.Энхбаяр бид 2-ыг дуудаж уулзаад “та 2-ын хэрэг чинь над даар байгаа шүү, аятайхай мэдүүлгээ өгөөрэй” гээд юу гэж ярихыг нь зааж өгсөн. ******* дээр хэрэг байсан учраас өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгвөл яачих ч юм билэз гэж айгаад *******ын хэлснээр мэдүүлэг өгсөн. Цагдаагаас 2 удаа дуудаж мэдүүлэг авсан. Эхний удаад нь *******ын хэслнээр мэдүүлээд 2 дахь удаад нь болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн..., ...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орой *******, Г.Энхбаяр, Э.Түвшинсайхан нарыг өөрийн машинд суулгачихсан сумын Клубын үүдэнд ирсэн. Тэгээд ******* намайг дуудаад машиндаа суулгаад, Э.Түвшинсайханг буулгаад тэндээсээ тосгоноос зүүн тийш зайдуу гарч зогсоод ******* "Ямартай ч Г.Энхбаяр чинь мэдүүлгээ зодсон цохисноор нь өгчихсөн байна, чи зодоогүй, цохиогүй, хараагүй гээд гүрийчих" гэж хэлсэн. Тэгэхээр нь би ч гэсэн одоо худлаа ярьж чадахгүй, өмнө нь худлаа мэдүүлэг өгчихсөн, одоо дуудвал би үнэнгээ хэлнэ гэсэн. Тэгэхэд ******* “та 2 намайг ингэж болохгүй ш дээ, ганц удаа тус болчихооч” гээд гуйгаад байхаар нь би “чадахгүй, үнэн зөвөөр нь мэдүүлгээ өгнө” гэж хэлээд машинаас нь буусан. Өөр байдлаар бол Э.Түвшинсайхан энэ асуудлын талаар огт мэдэх ёсгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71, 2 хх-ийн 146-147 хуудас/ 3.Гэрч Т.Сэргэлэнгийн өсгөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн даргаар ажиллаж байна. Би цагдаагийн хэлтсийн зөрчил шалгаж шийдвэрлэх эрхий бүхий алба хаагч нарын Зөрчлийн материалд хяналт тавих болон хэлтсийн алба хаагч нарын сахилга ёс зүй, дэг журамыг хариуцан ажилдаг юм. Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Энхчулуун нь намайг ажлынхөө өрөөнд сууж байтал дуудсан. Би даргын өрөөнд яваад ортол "Орхонтуул сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ******* нь иргэн Б.Энхжаргал гэгчийг зодсон гэж Б.Энхжаргалын дүү нь Улаанбаатар хотоос гомдол гаргаж утсаар яриад байна Албаны шалгалтыг явуул" гэж надад үүрэг өгсөн. Би даргаас өгсөн үүргийн дагуу албаны шалгалтын явуулаад Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хуралд материалыг танилцуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт албаны шалгалтын материалыг хүргүүлж. Орхонтуул сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ын хамт уг асуудлаар Цагдаагийн газрын зөвлөлийн хуралд орж би шалгалтынхаа материалыг цагдаагийн газрын зөвлөлийн гишүүдэд танилцуулсан. Албаны шалгалтын үед Энхжаргал нь "намайг Батсаруул зодож байхад Энхбат, Оюунбат нар байсан. Тэр хоёрыг Батсаруул юм битгий яриарай" гэж дарамталсан байна гэж хэлсэн. Анх асуухад Энхбат, Оюунбат нар нь Батсаруул Энхжаргалыг цохиж байхыг мэдэхгүй, хараагүй гэж мэдүүлсэн боловч дараа нь болсон зүйлийг үнэнээр нь хэлье гээд байхаар нь юу болсон юм гэж тодруулан асуухад "Батсаруул бид хоёрыг Энхжаргалыг цохиж байхыг нь харсан гэж битгий хэлээрэй гээд байсан учраас өмнө нь хараагүй гэж худлаа ярьсан юм. Бид хоёрыг хажууд Батсаруул Энхжаргалыг цохиж зодоод байсан" гэж хэлсэн. Батсаруулаас энэ талаар тодруулан асуухад Энхжаргалыг огт цохиж зодоогүй гэж мэдүүлэг өгч байсан. Хэсгийн төлөөлөгч нар нь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн албанд харьяалагддаг учраас миний хувьд хэсгийн төлөөлөгч нартай байнга харьцаад байх шаардлага байдаггүй юм. Батсаруул бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 хуудас/ 4.Гэрч Б.Нямдаваагийн “... , , , , , . , . , , . . , . . , . . . . , . . . , " , . , ...” /- 88 / 5.Гэрч Б.Энхчулууны өгсөн: “...Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ******* нь Орхонтуул сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх мөрдөн шалгах үндсэн чиг үүрэгтэй. 2019 оны 05 дугаар сарын 28-ны орой 20 цаг орчимд би ажлын байран дээрээ ажлаа хийгээд сууж байтал гаднаас Эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахмад Б.Нямдаваа нь орж ирээд "Энхцэцэг гэх иргэн сая над руу утсаар ярьж байна. Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ******* нь миний ах Энхжаргалыг зодож биед нь гэмтэл учруулсан байна. Хөл гар нь хугарсан байна. Би гомдолтой байна" гэж хэлсэн талаар надад танилцуулсан. Би юу болоод байгаа юм бэ? Батсаруулд зодуулсан гэх хүн нь хаана байгаа юм гэж Нямдаваагаас лавлаж асуухад Нямдаваа нь "Батсаруул Энхжаргал гэгчийг захиргааны журмаар шүүхээр баривчилуулахаар Хөтөлд авчирсан байна" гэж хэлэхээр нь хоёулаа тэр хүнтэй очиж уулзья гээд өрөөнөөс гарсан чинь Цагдаагийн хэлстийн коридорт нэг хүн таяг тулчихсан доглоод явж байсан. Тэр хүнээс та Энхжаргал гэж хүн мөн үү гэж асуухад тийм байна гэж хэлэхээр нь түүнийг өөрийн өрөөнд ороод ирээч гэж хэлээд өрөөндөө Энхжаргалтай уулзсан чинь "Хэсгийн төлөөлөгч Батсаруул нь намайг хар өнгийн цахилгааны залгуураар ороолгож зодсон мөн миний хөл рүү өшиглөж хөлийг маань хугалсан, шөвөг гаргаж ирээд хоолойд тулгаад алчихна шүү гэж намайг заналхийлж айлган сүрдүүлсэн гэх мэт зүйлс ярьсан. Энхжаргалын тухайн үед надад хэлсэн зүйл нь албаны шалгалтын үеэр өгсөн тайлбар мэдүүлэгт нь дурьдагдсан байсан. Би Энхжаргалтай уулзсаныхаа дараа Батсаруултай уулзаад "Чи яахаараа иргэний биед гар хүрч, хүний гар хөл хугалаж байгаа юм" гэж уурлахад "Батсаруул нь надад Энхжаргалыг өшиглөж зодсон асуудал байхгүй. Энхжаргал намайг гүтгэж байна" гэж хэлэхээр нь Албаны шалгалт явуулна гэж хэлээд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Энхбатад энэ талаар танилцуулсан. Цагдаагийн газрын даргаас 3 хоногт багтаан албаны шалгалтыг явуулж хариуг ирүүлэх талаар үүрэг өгсөн тул албаны шалгалтыг явуулах үүргийг Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Сэргэлэнд өгч жижүүрийн офицер, цагдаагийн хошууч Б.Ариунбуянд Энхжаргалаас гаргаж байгаа өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлд оруулан яаралтай шалгаж шийдвэрлэх үүргийг өгсөн. Иргэн Энхжаргалыг яаралтай эмнэлэгийн байгуулагад хүргүүлсэн. Энхжаргал нь Батсаруул намайг зодох үед Оюунбат, Энхбаяр гэдэг хоёр хүн миний хажууд байсан ярьсан учраас Оюунбат, Энхбаяр нартай уулзаж ярилцсан чинь Энхжаргалыг зодсон гэх асуудалыг мэдэхгүй, тухайн үед бид хоёр байгаагүй. Батсаруул бид хоёрыг хувийн батлан даалтанд авах хүнээ ол гэж хэлээд өрөөнөөсөө гаргачихсан байсан гэж хэлэхээр нь "та хоёр үнэн зөв мэдүүлэгээ өгөөрэй" гэж хэлээд Худал мэдүүлэг өгсөн тохиодолд хүлээх хариуцлагын талаар сануулсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Оюунбат, Энхбаяр нар өөр мэдүүлэг өгөөд байна гэж надад танилцуулагдсан учраас Би яагаад 2 өөр зүйл ярьсан талаар нь тодруулах зорилгоор Оюунбат, Энхбаяр нартай уулзаж ярилцахад "Батсаруул нь Энхжаргалыг зодож байх үед хажууд нь бид хоёр байсан юм. Батсаруул бид хоёрыг дарамтлаад байсан учраас өмнө нь Батсаруулын хэлсэнээр худал мэдүүлэг өгсөн юм. Харин сая гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэнийг хэлсэн" гэж ярьж байсан. Батсаруул бид хоёр бие биеэ огт таньдаггүй байсан. Би хэлстийн даргаар томилогдон ирээд л Батсаруулыг таньдаг болсон. Батсаруул нь өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, эсвэл маш удаан биелүүлдэг ажилдаа ажил хэрэгч байдлаар ханддаггүй, дандаа л зөрчил дутагдал гаргадаг учраас би түүнд хаяа нэг ажил хэргийг шаардлага тавихдаа бухимдаж уурлах асуудал байдаг байсан байх. Түүнээс бид хооронд өс хонзон, өр авлагын асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /ххийн 89-90 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Шүүгдэгч *******ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт буруутай, Шүүгдэгч *******ын үйлдэл нь гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Х.Оюунбат нь “...Г.Энхбаяр бид хоёр *******ын автомашинд 30.000 төгрөгөөр газ болон бензин хийж өгсөн. Тэгэхдээ уг дүнгээ нэхэмжлэхгүй. Учир нь хуулийн байгууллагуудаас дуудагдан ирэх үед нэхэмжилж буй 30.000 төгрөгөөр давсан зарлага гарч байна. Бага дүнтэй мөнгө нэхэмжлэх шаардлага байхгүй. Тиймээс 30.000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг Шүүгдэгч ******* нь 300.000 төгрөгийг хохирогчид төлсөн тул бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Ял шийтгэлдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 123-р хуудас/-аар шүүгдэгч ******* нь урд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх тул анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 1.10 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Шонх овогт ******* холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг цагдаагийн албанд ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 02/хоёр/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөг төлсөн болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компьютерын залгуур 1 ширхэг, 15 см урттай шөвөг 1 ширхгийг устгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 1.10 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Шонх овогт ******* холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч *******ыг гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг цагдаагийн албанд ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 02/хоёр/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
4.Шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөг төлсөн болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компьютерын залгуур 1 ширхэг, 15 см урттай шөвөг 1 ширхгийг устгасугай.
8.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА