Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

    2*******21         12          2*******                                          2*******21/ШЦТ/97

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С холбогдох эрүүгийн 21*******4*********************62**************16 дугаартай хэргийг 2*******21 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                    Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                   Н.Энхбуян

 Шүүгдэгч                                                          С.С нар оролцов.

 

Монгол улсын иргэн, .оны .дүгээр сарын .-ны өдөр .хотод төрсөн, .настай, .,.боловсролтой, . мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ., ээжийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн .дүгээр хороо, .дугаар байрны .тоотод оршин суух,

урьд Багануур дүүргийн шүүхийн 2**************8 оны *******9 дүгээр сарын *******4-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2**************9 оны *******7 дугаар сарын 22-ны өдөр 3*******18 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 2**************9 оны *******7 дугаар сарын *******9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар үлдэх 3 жил *******7 сар *******9 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Багануур дүүргийн шүүхийн 2*******13 оны *******4 дүгээр сарын 1*******-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******15 оны 11 сарын *******5-ны өдрийн 237 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль байнгын, ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******16 оны 1 сарын 27-ний өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сар 21 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, тус шүүхийн 2*******16 оны 6 сарын 13-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлсэн,  

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны *******1 дүгээр сарын *******5-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 24******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******18 оны *******4 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжаар  24******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 3******* хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2*******18 оны *******5 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны 1 сарын 5-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 24******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны *******6 дугаар сарын *******6-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2*******19 оны 1******* дугаар сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******21 оны *******6 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 36******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, тус шүүхийн 2*******21 оны 1******* дугаар сарын 7-ны өдрийн 264 дугаартай шүүгчийн захирамжаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, О овгийн С С /РД: /

 Шүүгдэгч С.С нь .оны .дугаар сарын .-ны өдөр .цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн .дугаар хороо,.дугаар гудамжны .тоотод орших иргэн Б.Н гэрт хохирогч Ж.У бусадтай хардаж, улмаар түүний хэвлийн зүүн доод, урд хэсэгт хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн .оны .дүгээр сарын .-ны өдөр .цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн .дүгээр хороо, Рашаант хэсгийн .дүгээр гудамжны .тоотод орших иргэн П.Б гэрт хохирогч Ж.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар аягаар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь духны хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч С.С шүүхийн шатанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ны өдөр У хардаад ширээн дээр байсан хутгаар хатгасан. Тухайн үед У гэдэснээс цус гарсан. Мөн .оны .дүгээр сарын .-ны өдөр аягатай архи бариад сууж байхад А араас нүд рүү цохихоор нь уурлаад эргэж хараад түүний толгой руу аягаар цохьсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны . дугаар сарын .-ны орой С.С бид хоёр *******.5 граммын нэг шил архи аваад, Н гэрт буюу . дугаар гудамжны .тоотод очиход Н, Ц хоёр байсан. Бид 4 архиа хувааж уугаад унтсан. Маргааш өглөө нь буюу 2*******21 оны *******6 дугаар сарын 18-нд Б.Н бид хоёр Э ахын гэрт очиход Б, Э гэх залуу байсан. ...н.Э ахынхаас Б.Н, Ю.Э, М.Б, бид 4 гараад Б.Н гэрт очсон. Э 2*******.********************* төгрөг гаргаад бид нар дахин 2 шил *******.75 граммын архи аваад Наранцэцэгийн гэрт уусан. Д.Ц уг архинаас багахан уучихаад явсан. Бид нар архиа ууж дуусгаад унтах гээд хэвтэж байхад Сумъяа намайг “цуг яв” гээд байсан. Би “явахгүй” гээд жаахан маргалдсан. Намайг хардаад байсан. Би явахгүй гээд хэвтэж байхад С миний хэвлий орчимд нэг юмаар хатгах шиг болсон. Тухайн үед би нэлээн согтсон байсан болохоор яг юугаар хатгасан талаар мэдээгүй. Сүүлд хүмүүсээс хутгаар хатгасан тухай олж мэдсэн. Цус гараад байхаар нь эмнэлэгт очсон. 13.************** цагийн орчим болсон байх. Надад одоо гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4*******-41/

Хохирогч Ж.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны өдөр Багануур дүүргийн .дүгээр хороо, .дүгээр гудамжны .тоотод найз Д очоод байж байхад Д ах Б хүмүүс ирэхээр нь Б орж архи ууцгаасан. Тэгээд архи уугаад сууж байхдаа хамт ууж байсан С юм ярьж байгаад хоорондоо маргалдсан чинь С архи ууж байсан аягаараа миний толгой хэсэг рүү 1 удаа цохих шиг болсон. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа, эмнэлэг болчихсон байсан. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн зардал болох 234.********************* төгрөгийг нэхэмжилмээр байна. Өөр надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Н мэдүүлсэн: “...Бид нар гудсан дээр зэрэгцээд хэвтэж байсан. У хажуухан талд С шалан дээр ганцаараа сууж байсан. Тэр үед У, С хоёр хоорондоо бие биенээ хардаад байгаа бололтой хэрэлдээд байсан. С манай гэрийн зүүн талын шаргал өнгийн 2 хаалгатай шүүгээнээс хутга авч, У хэвтэж байхад нь хутгалчихсан. У хэвлий хэсгээс цус гарч байсан бөгөөд шархаа өөрийнхөө цамцаар дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

Мөрдөн байцаалтад гэрч П.Б мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны өдөр би гэртээ байж байхад гаднаас С орж ирсэн. Удалгүй Н, А хоёр орж ирээд архи ууцгаасан. Ууж байгаад би гэрээс гарч “**************” орчихоод ирэхэд А толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд би “юу болов” гэж асуухад Н “С А цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-15*******/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2*******21 оны *******7 дугаар сарын *******7-ны өдрийн *******8/шэ/2*******3 дугаартай дүгнэлтэд: “Ж.У биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт шинжээч эмч С.Төгсбуян гэжээ. /хх-ийн 56-57/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2*******21 оны *******9 дүгээр сарын *******8-ны өдрийн *******9/шэ252 дугаартай дүгнэлтэд: “Ж.А биед духны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 154-155/,

            .оны .дүгээр сарын .-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн .дүгээр хороо, ...дүгээр гудамжны .тоот хашаа. ...шүүгээний урд талын шалаар газарт улаан өнгийн цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 136-141/,

.оны .дугаар сарын .-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамжны .тоотод байна. ...Гэрийн гол хэсэгт зуух байх ба зуухны хойд талд эмх замбраагүй гудас болон хөнжил байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7/,

Эд мөрийн баримтаар тоооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “Багануур дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамжны .тоотод Ж.У нь бусдад хутгалуулсан гэх хэрэгт хураан авсан ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 13 см урттай шаргал өнгийн хутгыг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 38/

Эд мөрийн баримтаар тоооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “Багануур дүүргийн .дүгээр хороо, .дүгээр гудамжны .тоотод Ж.А нь бусдад зодуулсан гэх хэрэгт хураан авсан ногоон өнгийн аягыг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 143/

              Хохирогч Ж.У . оны .дугаар сарын .-ны өдрөөс . оны .дугаар сарын .-ны өдрийн хооронд Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмлүүлсэн талаарх 4866 дугаартай өвчний түүхүүд /хх-ийн 5*******-55/

          Хохирогч Ж.А толгой хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 141/

              Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “С.С нь согтолтын зэрэг 2.49 болон 2.79 хувьтай” гэжээ. /хх-н 8,141/

          Иргэний үнэмлэхний лавлагаагаар “.... регистрийн дугаартай О овгийн С С...” гэжээ.  /хх-н 128/,

Шүүгдэгч С.С нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 6 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 68/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 69-1*******7/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.С холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч С.С нь хохирогч Ж.У, Ж.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.С нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 211/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгч С.С нь согтуугаар . оны . дугаар сарын .-ны өдөр .цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамжны .тоотод орших иргэн Б.Н гэрт хохирогч Ж.У бусадтай хардаж, улмаар түүний хэвлийн зүүн доод, урд хэсэгт хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “....оны .дугаар сарын .-ны өдөр Уянгыг хардаад ширээн дээр байсан хутгаар хатгасан. У гэдэснээс цус гараад байсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ж.У “Би явахгүй гээд хэвтэж байхад С.С миний хэвлий орчимд нэг юмаар хатгах шиг болсон. Тухайн үед би нэлээн согтсон байсан болохоор яг юугаар хатгасан талаар мэдээгүй. Сүүлд хүмүүсээс хутгаар хатгасан тухай олж мэдсэн. Цус гараад байхаар нь эмнэлэгт очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 4*******-42/, гэрч Б.Н “Ж.У, С.С хоёр хоорондоо бие, биенээ хардаад байгаа бололтой хэрэлдээд байсан. С.С манай гэрийн зүүн талын шаргал өнгийн 2 хаалгатай шүүгээнээс хутга авч, Ж.У хэвтэж байхад нь хутгалчихсан. Ж.У хэвлий хэсгээс цус гарч байсан бөгөөд шархаа өөрийнхөө цамцаар дарсан” /хх-ийн 44/ гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.У биед хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2*******21 оны *******7 дугаар сарын *******7-ны өдрийн *******8/шэ/2*******3 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ж.У 2*******21 оны *******6 дугаар сарын 18-ны өдрөөс 2*******21 оны *******6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмлүүлсэн талаарх 4866 дугаартай өвчний түүхүүд, согтуурал шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч С.С нь согтуугаар .оны .дүгээр сарын .-ны өдөр .цагийн үед Нийслэлийн .дүүргийн .дүгээр хороо, .хэсгийн .дүгээр гудамжны .тоотод орших иргэн П.Б гэрт хохирогч Ж.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар аягаар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь духны хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “....оны .дүгээр сарын .-ны өдөр аягатай архи бариад сууж байхад А араас нүд рүү цохихоор нь уурлаад эргэж хараад толгой руу нь цохьсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ж.А “С.С юм ярьж байгаад хоорондоо маргалдсан чинь С.С архи ууж байсан архины аягаараа миний толгой хэсэг рүү 1 удаа цохичих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146/, гэрч П.Б “би гэрээс гарч “**************” орчихоод ирэхэд А толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд би “юу болов” гэж асуухад Н.Н “С.С Ж.А цохьчихлоо гэсэн” /хх-ийн 149-15*******/ гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.А биед духны хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2*******21 оны *******9 дүгээр сарын *******8-ны өдрийн *******9/шэ252 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 154-155/, хохирогч Ж.А толгой хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан.

С.С нь нэгдмэл санаа зорилгоор, нэг цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бус тус тусдаа үйлдлээр, өөр өөр санаа зорилгоор, өөр өөр цаг хугацаанд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн буюу хохирогч  У, А нарын бие эрхтэнд тус бүр хөнгөн гэмтэл учруулсан байна.

Өөрөөр хэлбэл С.С нь хохирогч Э.У биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь 2*******21 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төгссөний дараа дахин 2*******21 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Ж.А биед хөнгөн хохирол учруулжээ.

Дээрх гэмт хэргүүд гарахад хохирогч, шүүгдэгч нарын хамтдаа архидан согтуурсан байдал, үл ойлголцол, хардалт зэрэг нь нөлөөлсөн байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Прокурорын газраас С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч С.С нь хохирогч Ж.У болон Ж.А нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байх тул түүнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.С нь хохирогч Ж.У биед хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Ж.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 123/.

Мөн С.С нь хохирогч Ж.А биед духны хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Ж.А нь 234.********************* төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч Э.А нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс С.С гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус бүрт 36******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 72******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.С нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

С.С нь “урьд .удаагийн ял шийтгэлтэй, ам бүл ., .хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

.оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 223******* жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 1************** жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

С.С нь хамгийн сүүлд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .оны ..дугаар сарын .-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 36******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, тус шүүхийн 2*******21 оны 1******* дугаар сарын 7-ны өдрийн 264 дугаартай шүүгчийн захирамжаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн байх тул түүний 2*******21 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн хохирогч Ж.У эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өршөөлд хамрагдахгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч С.С хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус бүрт нь 35******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх нийт ялыг 7************** цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 13 см урттай шаргал өнгийн хутга, ногоон өнгийн аягыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.    

    

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.1******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О овгийн С С холбогдуулан Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч О овгийн С С 2*******21 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

-2*******21 оны 9 дүгээр  сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч О овгийн С С 2*******21 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 35******* /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4.Шүүгдэгч О овгийн С С 2*******21 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 35******* /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар О овгийн С С нийт эдлэх ялыг 7************** /долоон зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан С.С мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 13 см урттай шаргал өнгийн хутга, ногоон өнгийн хагархай аягыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5*******5 дугаар зүйлийн 5*******5.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.А нь шүүгдэгч С.С гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршгийн зардал болох 234.********************* төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, хохирогч Ж.У нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

1*******. С.С холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.БАЙГАЛМАА