Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 54

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, улсын яллагч Т.Дэлгэрсайхан, шүүгдэгч *******, *******, ******* шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяа, Д.Даваахүү шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох 2133000000006 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 10-р сарын 20-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1,Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн 2 гудамж 12 тоотод оршин суух, - урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05-р сарын 30-ны өдрийн 141А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ялаар, - Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, - Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, Намнан тайж овгийн Х-н М-р (РД:МЛ00000000) 2.Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 2 мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн 11-04 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураалгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Н-н О-с (РД: МЙ00000000); 3.Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1-р баг, 808-8 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Г-н Г-т (Рд: МЛ000000000); Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.М-р, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 14-47 СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг ашиглан, шунахай сэдэлтээр иргэн *******ийн 2 тооны адууг хулгайлж, 6.748.000 /Зургаан сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалбал: Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 14-47 СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг ашиглан иргэн *******ийн 2 тооны адууг хулгайлж, 6.748.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2021 оны 01 сарын дундуур өөрийн 2 тооны адуугаа алдсан. Өглөө нь худаг дээр нэг гүү гүйж ирсэн. Тэгээд манай хамаатны үеэл залуу тааралдаад танай нэг гүү ганцаараа гүйж явна гэж хэлсэн. Хоёр хоногийн өмнө адуугаа харсан болохоор гайхаад ямар гүү байдаг юм бол гэж бодоод очиж үзсэн. Тэгсэн манай хонгор азаргатай адуу байсан. Хонгор азарганы адуу төвийн урд польд байсан гэж бодоод хайгаад олоогүй. Өдөржин хайсан. Орой нар жаргах гэж байхад төвийн /ертөнцийн зүгээр баруун урд талаас/ жалганы эргээс олсон. Гэтэл хоёр гүү байгаагүй. Нэг нь айлын хашаанд хашигдсан. Манай хамаатны залуу худаг дээр гүйж ирэхэд нь хашчихсан байсан байна лээ. Тэгээд цагдаад хоёр гүү байхгүй болсон гэж мэдэгдсэн. Олон хоног эрж хайсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж 3 гүүнүүдээ олж авсан. Энэ залуучууд манай нутгийн залуучууд байгаа юм. Өш хонзон болон янз бүрийн асуудал байхгүй. Тухайн үед би уурлаж бухимдах асуудал байсан. Энэ хэд маань залуу хүүхдүүд учраас хохирол төлбөрөө барагдуулсан байгаа. Гүүгээ аваагүй ч гэсэн заагаад өгчихсөн байгаа. Хохирлоо барагдуулсан учраас хэлэх зүйл байхгүй.Тэгэхээр хохирол барагдуулсан гэж үзэхэд болно гэх мэдүүлэг, 2. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. *******, *******, ******* нар нь орой харанхуй болж байхад 1 тооны адууны мах авчирч өгсөн. Уг махны жин энэ тэрийг нь үзээгүй 900.000 мянган төгрөгөөр тооцож худалдан авсан. гэх мэдүүлэг (1-р х.х 156-158 дугаар тал), 3. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд сумын төвийн урд худаг ажиллуулдаг Бааст гэх хүнтэй хамт худгийн гадаа сууж байтал хар зүстэй гүү ганцаараа яваад ирсэн. Сайн ажиглаж хартал *******ийн адууны тамгатай гүү байсан. Тэгээд ******* руу утасдаж залгаад танай хар гүү ганцаараа сумын төвийн урд талд байрлах худаг дээр ирлээ гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (1-р х.х 159-161 дүгээр тал), 4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сант суманд ирж амьдраад 5 жил болж байгаа. ******* гэх хүний малыг маллаад 2 жил болж байна. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр адуу малаа цуглуулаад Сант сумын төвөөс урд талд байрлах "Монгол газар шим" ХХК-ний тариалангийн талбайд орхичихоод ирсэн. Тухайн үед хоёр тооны гүү адуундаа байсан...” гэх мэдүүлэг (1-р х.х 162-167 дугаар тал), 5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Орхон аймаг руу явахад нөхөр Т.Баясгалан, жолооч С.Отгонцэцэг, Отгонцэцэгийн нөхөр Энхтайван нарын хамт дөрвүүлээ явсан. Орхон аймаг рүү явахаас хэд хоногийн өмнө Том ах болох Төмөрбаатарт хэлж мах авна гэж фэйсбүүкт зар тавиулсан. Тэгээд Орхон аймаг руу явахаас 2-3 хоногийн өмнө Оюунтөгс нар руу утсаар холбогдож "манай найз мах зарна гэж байна, та адууны мах авах юм уу" гэхээр нь би "тарган мах юм бол авна, хэдэн төгрөг гэж байгаа вэ Гэтэл манай найзад мөнгөний хэрэг гарсан тул хямдхан 600.000 төгрөгөөр зарна" гэж хэлсэн. Би Оюунтөгсөөс "хулгайн мах биш биз дээ, ямар нэгэн асуудалтай мах биш биз" гэж асуутал "ямар ч хулгайн мах биш ээ" гэж хэлсэн. ...Тэгээд Сүхбаатар суманд шөнийн 02 цагийн орчим ирээд Отгонцэцэгийн гэрт адууны махыг буулгаж хэмжсэн. Тухайн махыг би тарган гэхээр нь өөрөө идэш хийх гэж байсан боловч туранхай байсан тул Оюунтөгс руу залгаж “тухайн адууны мах чинь 120 кг болсон. Туранхай байгаа болохоор би авахаа болилоо. Махыг чинь зараад мөнгийг чинь өгнө” гэж хэлээд би тухайн махыг гэртээ авчраад гэрээсээ хүмүүст зарсан. Тухайн махыг би 1 килограммыг 5000 төгрөгөөр зарсан. Тухайн мах нь 550.000 төгрөг болохоор нь би Оюунтөгсийн Хаан банкны данс руу 500.000 төгрөгийг мобайлаар хийсэн. ******* хэлэхдээ манай найзад мөнгөний хэрэг гарсан тул зарж байна гэсэн. Манай найз 400.000 төгрөгөөр торгуулсан гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (1-р х.х 168-169 дүгээр тал), 6. Гэрч Б.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*******т импортоор орж ирсэн хар зүстэй, хүрэн халзан зүстэй 2 тооны азарга байдаг. ...Яг тогтсон ханш үнэлгээ бол байхгүй. Тухайн хүмүүс харилцан тохиролцсоны үндсэн дээрээс ханшаа тогтоодог юм. Угшил гаргасан амжилт, ах дүү нь хурдалж байгаа адуунууд бол янз янзын үнэлгээтэй байдаг юм...” гэх мэдүүлэг (1-р х.х 192-193 дугаар тал), 4 7. Иргэний нэхэмжлэгч О.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, эсвэл 10-ны өдөр байх тухайн өдрийг нэг их сайн санахгүй байна. Ямар ч байсан үдээс хойш 15 цагийн орчимд ******* манайд орж ирээд “машинаа өгчих ээж, аавдаа хойд хорооллоос хивэг аваад дөхүүлж өгчхөөд ирье” гэж хэлээд миний 14-47 СЭҮ улсын дугаартай машин аваад явсан, түүнээс хойш би 17 цаг өнгөрч байхад машинаа авъя гэж хэлэх гээд залгасан чинь утас нь холбогдохгүй байсаар байгаад хоносон. Өглөө 10 цаг өнгөрч байхад би өөрөө залгаад машинаа авъя гэхэд Ганбат /Батаа/ “би гэртээ унтаж байна” гэхээр нь очоод машинаа авсан..., ...Би тухайн хүмүүсийн ямар хэрэг үйлдсэнийг мэдээгүй. Сант сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэбат дуудаж уулзахад мал хулгайлсан гэж мэдсэн юм. Тухайн үе1447 СЭҮ улсын дугаартай тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Худалдах, худалдан авах гэрээгээ хийчихсэн байгаа ба нэрийг нь шилжүүлээгүй байгаа юм...” гэх мэдүүлэг (1-р х.х 153-155 дугаар тал), 8.Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн “...******* нь миний хээр зүсмийн морийг сумын төвийн хүнсний дэлгүүр орчихоод ирье гэх хэлээд ойр зуур авч явдаг байсан. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр хээр морийг маань гуйж унаж явсан. Тухайн үед би гэрээсээ гарч яваад айлд хөзөр тоглож байгаад орой 21 цагийн орчимд гэртээ иртэл хээр морийг маань авчираад уясан байсан. ... Тэгээд ч хүний морийг гуйж авсан байсан. Хээр зүсмийн морь бол Пүрэвням гэх хүний морь байгаа юм. Эмээл хазаар бол миний өөрийн эзэмшлийн эд зүйлс болохоор эмээл хазаараа нэхэмжилж байна. Өөр гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (1-р х.х 139-140, 150-152 дугаар тал) гэх мэдүүлэг, 9. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мөн гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг тэмдэглэл, (1-р х.х 4-8 , 9- 11,12-16 дугаар тал), 10. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р х.х 34-38 дугаар тал), 11. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р х.х 39-40 дүгээр тал), 12. Банкны баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл, банкны баримтууд (1-р х.х 33 дугаар тал), 13.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг, 14.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг, 15.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй .Хохирлоо төлсөн. Бид гурав 2.250.000 төгрөгөөр нь хувааж төлсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжигдсэн, эрх бүхий 5 шинжээчдийн гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн болон эргэлзээтэй нотлох баримт хэрэгт байхгүй болно. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******, *******, Г. Ганбат нар нь бүлэглэн 14-47 СЭҮ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл ашиглан *******ийн 2 тооны адууг бэлчээрээс нь нууц далд аргаар шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч *******, *******, ******* нар үйлдлээрээ санаатай нэгдэн бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. Прокуророос *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч ******* 6.748.000 төгрөг /Зургаан сая долоон зуун дөчин найман мянга/ нэхэмжилсэн ба хохирогч *******ийн “ хохирлоо нөхөн төлсөн” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нар хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан хорих ялын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ. Шүүгдэгч *******, Н. Оюунтөгс, ******* нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан нь хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирлоо бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож гэм буруугаа хүлээн 6 зөвшөөрч байна. Иймд шүүгдэгч *******, Н. Оюунтөгс, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёроос найман жилийн хугацаагаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* Н. Оюунтөгс, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг болон Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан болно. Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 тоот шийтгэх тогтоолоор 2015 оны 08-р сарын 15-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсаны дараа санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн тул 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар өршөөлд хамруулахгүй гэж үзлээ. / 2-р х.х-ийн 105-рт/ Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07-р сарын 02-ны өдөр гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “ 2021 оны 06-р сарын 24- ны өдрийн 24.00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт /, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг / Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг / Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг / гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заажээ Шүүгдэгч *******, ******* нар 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2021 оны 06-р сарын 24-ны өдрийн 24 цаг.00 минутаас өмнө эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг / гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жилээс бага хугацаагаар буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Иймд 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “ зааснаар шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шүүгдэгч *******, ******* нарт 01 7 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан болно. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота королла маркийн 1447 СЭҮ улсын дугаартай 2 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, 860.0000 төгрөгийн үнэлгээ бүхий морь, эмээл, хазаар зэргийг жинхэнэ өмчлөгч О.Батгэрэл, С.Пүрэвням, нарт буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ, морины үнэ нийт 2,860,0000 төгрөгийг 3 тэнцүү хувааж шүүгдэгч тус бүрээс 953,333 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасан албадлагын арга хэмжээ өршөөлд хамрагдахгүй юм. Энэ хэрэгт О.Батгэрэлийн эзэмшлийн 14-47 СЭҮ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг, С.Пүрэвнямын эзэмшлийн хээр зүсмийн зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай 6 настай морийг, ийн эзэмшлийн модон бүүрэгтэй эмээл 1 ширхэг, суран хазаарыг 1 ширхэг, *******ын эзэмшлийн адуу 8 ширхэг, үхэр 18 ширхэг, ямаа 17 ширхэг, нийт 43 тооны малыг тус тус битүүмжилсэн Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 112 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр хутга 2 ширхэг, 9 метрийн урттай цэнхэр өнгийн олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, *******ийн адууны бичлэг бүхий CD 1 ширхэг, таньж олуулах ажиллагааны бичлэг бүхий CD 1 ширхэг, яллагдагч *******, ******* нарын малд үзлэг хийсэн ажиллагааны бичлэг бүхий CD 1 ширхэг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. Шүүх хуралдааны товыг хохирогч мэдсэн боловч ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Намнан тайж овгийн Х-н М-р, Боржигон овгийн Н-н О-с, Боржигон овгийн Г-н Г-т нарыг бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар *******т 1 жилийн 8 хугацаагаар хорих ял, *******т 1 жилийн хугацаагаар хорих ял, *******ад 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт *******ын цагдан хоригдсон 112 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 6.2021 оны 07-р сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар *******, ******* нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч *******, ******* нарт 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******, ******* нарт мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота королла маркийн 1447 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон морины үнэ нийт 2860,0000 төгрөгийг 3 тэнцүү хувааж шүүгдэгч *******аас 953,333 төгрөг, шүүгдэгч *******аас 953,333 төгрөг, *******өөс 953,333 төгрөг тус тус хураан авч улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 14-47 СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэл, гэрчилгээг эзэмшигч *******, хээр зүсмийн зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай 6 настай морийг С.Пүрэвнямд , модон бүүрэгтэй эмээл 1 ширхэг, суран хазаарыг 1 ширхэгийг т тус тус буцаан олгож, О.Батгэрэлийн эзэмшлийн 14-47 СЭҮ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг, С.Пүрэвнямын эзэмшлийн хээр зүсмийн зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай 6 настай морийг, ийн эзэмшлийн модон бүүрэгтэй эмээл 1 ширхэг, суран хазаарыг 1 ширхэг, *******ын эзэмшлийн адуу 8 ширхэг, үхэр 18 ширхэг, ямаа 17 ширхэг, нийт 43 тооны малыг тус тус битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр хутга 2 ширхэг, 9 метрийн урттай цэнхэр өнгийн олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, *******ийн адууны бичлэг бүхий CD 1 ширхэг, таньж олуулах ажиллагааны бичлэг бүхий CD 1 ширхэг, яллагдагч *******, ******* нарын малд үзлэг хийсэн ажиллагааны бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч түүний 9 хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

14.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих болон хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА