Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/673

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч С.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З-д холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.З нь “Япон улс руу зуучилна, сургалтад суулгана” гэж хуурч, “сургалтад суулгана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Хгаас 1.100.000 төгрөгийг Баянгол дүүргийн 0 хороо, И худалдааны төвийн АТМ-ээр шилжүүлэн авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар 

Шүүгдэгч С.З нь “Япон улс руу зуучилна, сургалтад суулгана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Хгаас 1.100.000 төгрөгийг Баянгол дүүргийн 0 хороо, И март худалдааны төвийн АТМ-ээр шилжүүлэн авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Згийн “...гэм буруу дээр маргахгүй, нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан....” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс

 

Хохирогч Ц.Хгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 2 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Хгийн хохирогчоор өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр З гэх хүнд Япон хэлний сургалтад сууж, яваандаа Япон улс руу ажилд зуучилж өгнө гэж хэлсний дагуу гэрээ байгуулсан. Хэд хоногийн дараа намайг ирээд хичээлдээ суу гэж байсан. Тухайн өдөр би хичээлдээ суух гээд очтол хаалга нь цоожтой байсан. Би Згийн утсаар залгатал согтуу байсан ба өрөөндөө байна гэж хэлсэн. Эргэж ороход хаалга нь цоожтой байсан ба хаалгаа тайлахгүй байсан. Тэгээд утсаар нь дахин залгатал “уучлаарай Хулан манай байгууллага шавжийн устгал хийгээд хаалга тайлж чадахгүй байна, хэд хоногийн дараа ирээрэй” гэхэд нь би “5 дахь өдөр очъё” гэж хэлээд 5 дахь өдөр нь очиж уулзахад “ёстой муухай юм боллоо 1 дэх өдрөөс ирээд хичээлдээ суугаарай” гэсэн. Ингээд би 1 өдөр нь очиж хичээлдээ суухаа больсон талаар хэлсэн. Гэтэл З “хэзээ мөнгөө авах вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “танд 1 сарын хугацаа өгье” гэсэн. Мөнгө өгөхгүй удаад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Мөнгө төгрөгөө яг юунд зарцуулсан талаар хэлээгүй, 600.000 төгрөг нь виз гаргахад хэрэглэгддэг, харин 500.000 төгрөг нь сургалтын мөнгө гэж хэлж байсан. Тухайн үед цар тахал тийм ч их тархаагүй, танхимын сургалтууд явагдаж байсан. Би удаа дараа утсаар ярьж, мөнгө төгрөгөө авмаар байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Згийн гэрчээр өгсөн: “...Би 660.000 төгрөгийг Баянгол дүүргийн 0 хороо И-мартын АТМ-ээс бэлнээр авч Япон руу мөнгөн гуйвуулга хийдэг Д гэх нэртэй фэйсбүүк хаягаар харьцдаг хүний дүүгээр дамжуулан Япон улсын М гэх компанийн данс руу шилжүүлж байсан. Мирай компанийн дансны дугаарыг нь одоо сайн мэдэхгүй байна. Үлдсэн 440.000 төгрөгийг ойр зуурын юм болон байрны түрээсэнд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/,

 

Хохирогч Ц.Х, С.З нарын хоорондоо зурвас бичсэн баримт /хх-ийн 5-7 тал/,

 

Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэн Ухааны Яамны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 0000000 дугаартай албан бичиг /хх-ийн 79 тал/,

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор С.Згийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 83 тал/, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 82 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 80-81 тал/, Ц.Хгийн 000000 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 13 тал/, С.Згийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20-21, 76-77 тал/, “М” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 45 тал/, “М” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд, Ц.Хгийн эзэмшлийн Хаан банкны 000000 дугаартай дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар С.З нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Хгаас 1.100.000 төгрөгийг Баянгол дүүргийн 0 хороо, И-март худалдааны төвийн АТМ-ээр шилжүүлэн авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч С.З хохирогч Ц.Хгаас түүний эзэмшлийн 1.100.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн авч, хохирогч Ц.Хгийн Хаан банкны 000000  тоот дансанд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж хохирол төлбөрийг барагдуулжээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан эсэх эсхүл иргэд хоорондын зуучлалын гэрээний харилцаа үүссэн эсэхэд шүүх дараах дүгнэлтийг хийсэн болно.

 

Шүүгдэгч С.З нь хохирогч Ц.Хг “Япон улс руу ажилд зуучилна, сургалтад суулгана” гэж түүнтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх ба С.З, Ц.Х нар Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан “Зуучлалын гэрээ”-г байгуулсан мэт харагдах боловч Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “Зуучлалын гэрээгээр зуучлуулагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэх гэрээний шинжийг агуулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.З нь хохирогч Ц.Хг “Япон улс руу ажилд зуучилна, сургалтад суулгана” гэх боловч тэрээр хохирогчийг Япон улс руу зуучлаагүй, гуравдагч этгээдтэй холбоогүй, мөн Япон улсад ажилд зуучлах албан ёсны эрхгүй болох нь хавтас хэргийн 79 дүгээр талд авагдсан Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэн Ухааны Яамны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 15/4009 дугаартай албан бичгээр тогтоогдсон.

 

 Түүнчлэн хохирогч Ц.Хг Япон хэлний сургалтад суулгаагүй болох нь хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан Ц.Хгийн хохирогчоор өгсөн “...Тухайн өдөр би хичээлдээ суух гээд очтол хаалга нь цоожтой байсан. Би Згийн утсаар залгатал согтуу байсан ба өрөөндөө байна гэж хэлсэн. Эргэж ороход хаалга нь цоожтой байсан ба хаалгаа тайлахгүй байсан. Тэгээд утсаар нь дахин залгатал “уучлаарай Хулан манай байгууллага шавжийн устгал хийгээд хаалга тайлж чадахгүй байна, хэд хоногийн дараа ирээрэй” гэхэд нь би “5 дахь өдөр очъё” гэж хэлээд 5 дахь өдөр нь очиж уулзахад “ёстой муухай юм боллоо 1 дэх өдрөөс ирээд хичээлдээ суугаарай” гэсэн. Ингээд би 1 өдөр нь очиж хичээлдээ суухаа больсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.З болон хохирогч Ц.Х нарын хооронд үүссэн харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн зуучлалын гэрээний харилцааны шинжийг агуулаагүй байх тул талуудын маргааныг иргэний эрх зүйн маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэж байна.

 

Харин бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд зүйлийг үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр хохирогчийн зөвшөөрлөөр хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа, шунахайн сэдэлтэй шууд санаатай үйлдэлтэй,  улмаар шилжүүлэн авсан эд зүйлийг буцаан өгөхгүйн тулд өмчлөгч, эзэмшигчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэх нь  “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч С.Згийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,  Хохирогч Ц.Хгийн Хаан банкны харилцагчийн дансны хуулга 1 ширхэг, хохирогч Ц.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэн Ухааны Яамны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 00000000 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Згийн хохирогч Ц.Хг хуурч, зохиомол байдлыг бий болгон хохирогчийн эзэмшлийн 1.100.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С.Зг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

 

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.Х нийт 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/-н төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч С.З нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Ц.Х гомдол саналгүй  байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч С.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

          Шүүхээс, шүүгдэгч С.Зд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

          Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээж буй байдал,  хохирол төлбөр төлсөн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч С.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгж буюу 600.000 / зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх ялтны торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

          Шүүгдэгч С.Зд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зг 600 нэгж буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч  С..Зд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх ялтны торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  С..З нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй энэ  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч С.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэрг