Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/698

 

 

 

 

 

 

   

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Золбаяр  хөтлөн,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б,

Хохирогч П.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б нь “...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Шинэ хотхоны 0 дугаар байрны 0 тоотод  хамтран амьдрагч Ттэй гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б нь “...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Шинэ хотхоны 0 дугаар байрны 0 тоотод  хамтран амьдрагч Ттэй гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бын өгсөн “... Гэмшиж байгаа, дахин ийм хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Тийн өгсөн “...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 0000000000 дугаартай хэргээс:

2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Тийн хохирогчоор өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 4-0 тоот гэртээ нөхөр Бтай хамт байсан. Б нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Д аймгийн Хатанбулаг суманд ажиллаж байгаад ирсэн. Харин би Төв аймгийн Сүмбэр суманд ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ирсэн. Манай нөхөр Б өөрийн төрсөн эгч болох Гд надад хэлэлгүйгээр 500.000 төгрөг өгсөн байсан. Тэгээд би үүнийг нь мэдээд “яагаад надад хэлэлгүйгээр мөнгө өгч байгаа юм бэ” гэж хэлсэн бөгөөд бид 2-ын дунд хэрүүл маргаан болсон. Нөхөр Бтай маргаад байж байтал Б нь намайг ширээ рүү түлхчихсэн. Би ширээ мөргөөд унасан. Би босож ирээд Быг зүүн гараараа баруун хацарт нь 2-3 удаа алгадсан. Гэтэл Б намайг баруун гараараа зүүн хацрын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би уйлаад байж байтал доод айлын хүмүүс орж ирээд түргэн дуудсан. Би уйлж байхдаа таталт өгсөн. Тэгээд түргэн ирсний дараа би өөрийн төрсөн эгч Т.Тунгалагийг утсаараа дуудаад эгч ирээд цагдаад дуудлага өгсөн. Бид хамт амьдраад 1 жил болж байгаа бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа хүүхэдгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т гэрчээр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 103 дугаар байрны 21 тоот гэртээ байж байтал миний 9999-7800 дугаар руу нэг танихгүй дугаараас залгасан. Тэгээд би утсаа автал миний төрсөн дүү Т “хурдан гэрт ир” гэж уйлсан байдалтайгаар залгаад утсаа салгасан. Тэгээд удалгүй 5 минутын дараа дахин залгаад “Б намайг зодчихлоо” гэсэн. Би Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 4-0 тоот гэрт нь яваад ороход гэрт нь түргэний эмч, доод айлын 2 залуу, дүү Т, Б нар байсан. Т таталт өгчихсөн байдалтай, шанаа нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Би Тээс “чамайг хэн зодсон юм бэ” гэж асуухад Б гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн: “...Тийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар шанаа халцарсан, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Бын яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 4-0 тоот гэртээ эхнэр Т бид 2 хамт байсан. Тухайн өдөр бид гэр бүлийн маргаанаас болж маргалдсан. Би өөрийн төрсөн эгч Гд 500.000 төгрөг зээлсэн байсан бөгөөд үүнийг манай эхнэр мэдээгүй байсан. Тэгээд тэр өдөр мэдээд надад уурлаад хэрүүл хийгээд байхаар нь түрхчихсэн чинь босож ирээд намайг 2-3 удаа алгадсан. Би зөрүүлээд баруун гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Гэтэл доод айлын хүмүүс орж ирээд юу болоод байгаа талаар асуусан. Манай эхнэр уйлж байгаад таталт өгсөн. Тэгээд түргэн ирсний дараа манай эхнэр өөрийн төрсөн эгч Тунгалагийг дуудсан бөгөөд эгч нь ирээд цагдаад дуудлага өгсөн. Би өмнө нь эхнэртээ гар хүрч байгаагүй бөгөөд бид үерхээд 5 жил,  хамт амьдраад 1 жил гаран болж байгаа. Дундаасаа хүүхэд байхгүй, гэрлэлтээ батлуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 тал/, гэрлэлтийн бүртгэлгүй эсэх лавлагаа /хх-ийн 41/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 35-36/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 39 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 40 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 42 тал/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 43-44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

НЭГ: Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б нь “...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Шинэ хотхоны 0 дугаар байрны 0 тоотод  хамтран амьдрагч Ттэй гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Нөхөр Бтай маргаад байж байтал Б нь намайг ширээ рүү түлхчихсэн. Би ширээ мөргөөд унасан. Би босож ирээд Быг зүүн гараараа баруун хацарт нь 2-3 удаа алгадсан. Гэтэл Б намайг баруун гараараа зүүн хацрын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би уйлаад байж байтал доод айлын хүмүүс орж ирээд түргэн дуудсан. Би уйлж байхдаа таталт өгсөн. Тэгээд түргэн ирсний дараа би өөрийн төрсөн эгч Т.Тунгалагийг утсаараа дуудаад эгч ирээд цагдаад дуудлага өгсөн. Бид хамт амьдраад 1 жил болж байгаа бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа хүүхэдгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/, гэрч Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...“Б намайг зодчихлоо” гэсэн. Би Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 4-0 тоот гэрт нь яваад ороход гэрт нь түргэний эмч, доод айлын 2 залуу, дүү Т, Б нар байсан. Т таталт өгчихсөн байдалтай, шанаа нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Би Тээс “чамайг хэн зодсон юм бэ” гэж асуухад Б гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Бын 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Шинэ хотхоны 0 дугаар байрны 0 тоотод  хамтран амьдрагч Ттэй гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б болон хохирогч Т нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Шинэ хотхоны 0 дугаар байрны 0 тоотод  хамтран амьдрагч Ттэй гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Бад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.0 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 47, 49 тал/-ийг гаргасан байх тул прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Бад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлбөл зохих төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.0 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, хохирогч Т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ