Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 45

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж

Нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах: Э.Өлзийнасан,

Улсын яллагч: Н.Ундрах,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Шүүгдэгч: А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 201616000054 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* сум руу явдаг засмал зам дээр улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1, 2.7 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарган явган зорчигч Г*******, Г.*******, Н.******* нарыг мөргөж Г.*******гийн бие махбодид хүндэвтэр, Н.*******ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.*******ийн мэдүүлсэн: ”...Би 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хөдөөнөөс аймгийн төв рүү орой 20-21 цагийн хооронд улаан өнгийн мотоцикль жолоодоод найз *******ыг сундлаад орж ирсэн. Тэгээд ******* сум руу явдаг засмал зам дээр явж байгаад далангийн овоолчихсон шороог даваад би жаахан хурд нэмсэн. Тэгээд явж байтал гэрэлд буюу миний явж байсан зорчих хэсэг дээр гэнэт 3 хүн харагдсан. Тэгээд яах ийхийн зуургүй ямар ч арга хэмжээ авч чадаагүй очоод мөргөөд онхолдсон. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдээгүй. Нэг мэдсэн эмнэлэгт очсон байсан. Согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан, гэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Би ВС ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Гадаа харанхуй байсан. Замын гэрэлтүүлэг байгаагүй. Харанхуйгаас өөрөөр үзэгдэх орчин хязгаарласан зүйл байгаагүй. Би хохирогч нарын эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар надад одоо ямар нэг гомдолгүй гэж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн мэдүүлсэн: ”... 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал 16 цагийн үед танил Барсаа гэх залуу манайд бас нэг танихгүй залуутай халамцуу ирсэн. Тэр танихгүй залуу нь болохоор машин барьчихсан эрүүл залуу байсан. Тэгээд гадагшаа хамт гаръя гэж санал тавьсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хамт гарсан. Тэгээд гараад эхлээд дэлгүүр ороод Барсаа 1 шил 0,5 литрийн архи 1,5 литрийн савтай 1 пиво авсан. Тэгээд аймгийн төвөөс хойшоо тал дээр гарсан. Тэгээд авсан архи пивийг хувааж уусан. Би бол пивоноос нь уусан, архийг нь бол уугаагүй. Тэгээд тэндээсээ яваад ******* гэж найзындаа хүргүүлж *******тэй уулзсан. Тэгээд явах гэсэн чинь ******* айлд хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд *******ийг ******* явдаг засмал замын ард байдаг гэж айлд хүргэж өгсөн. Тэгээд тэндээс явах гэж байхад ******* гэж танил тэр гэж айлд ирж таарсан. Тэгсэн бид нарын явж байсан машинтай танихгүй залуу яаралтай ажил гарчихлаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд тэнд Барсаа бид хоёр явган үлдсэн. ******* бас тэр айлаас явах болоод намайг урьд нь таньдаг болохоор надтай хамт ярилцаад машин барихаар зам дээр гарсан. Тэгээд хэд алхам алхаад явж байтал араас гэрэл гарч ирсэн. Тэгээд эргээд хартал нүүр лүү гэрэл тусаад мөргүүлсэн. Тэрнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. Би юунд мөргүүлсэн гэдэг ээ мэдэхгүй байсан. Машин гэж бодож байсан чинь мотоцильтой хүн ирээд мөргөсөн байсан. Миний нүүр, толгой, эрүү ам хавиар их өвдөж байсан. Мөн миний биеийн баруун хэсэг хөхрөөд хавдсан байсан. Миний эмчилгээнд баримтаар 1 сая 200 мянган төгрөгний зардал гарсан. Үүнээс ******* нь надад 200000 төгрөг өгсөн. Тэгэхээр би эмчилгээнд гарсан зардлаас үлдсэн 1 сая төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******гийн мэдүүлсэн: ”...Би 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр орой 21 цагийн үед ******* гэж миний нэртэй адил нэртэй найзаасаа гар утас, сим картаа авах гэж такси бариад гэрийг нь заалгаад очсон юм. ******* сум руу явдаг засмал замын дунд хавьд замынхаа хойд талд нэг айлд очсон. ...Тэгээд тэндээс *******ийг аваад нэг залуутай хамт гурвуулаа тэр айлын хашааны урд талд байх засмал зам дээр гараад зэрэгцээд аймгийн төвийн зүг буюу засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ, замын ертөнцийн зүгээр урд талд нь явж байсан. Тэгээд удаагүй гэнэт юу болсон юм мэдэхгүй, нэг мэдсэн чинь эмнэлэгт ухаан орж сэргэсэн. Тэгсэн бид нарыг мотоцикльтой хүн дайрчихсан байсан. Яаж эмнэлэг дээр ирсэн талаараа мэдэхгүй байгаа юм. Би тухайн үед нэг лааз пиво уусан байсан. Гэхдээ тэд нартай хамт уугаагүй. ******* нилээн согтуу байсан. Тэр залуу нь архи уусан байсан үгүйг мэдэхгүй байна. Миний баруун талын гар шуу хэсгээрээ хоёр хугарсан. Баруун талын хөл шагайн хавиар гэмтсэн байсан. ...Надад ямар нэг санал гомдол байхгүй. Би эмчилгээний зардалд 360.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г*******ын мэдүүлсэн: “...Би 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ... *******, бас нэг хүүхэн, найз нарын хамт ...******* явдаг засмал замын хойд талд л нэг айлд очсон. ... явлаа гээд яваад өгсөн. ******* гэдэг хүүхэн *******ийг сугадаад аваад явсан, би араас нь явсан. Бид гурав урагшаа зам руу гараад зам дагуу зүүн тийшээ төв рүү явж байтал араас гэнэт мотоцикль дуугараад мотоцикльд мөргүүлсэн. Мотоцикль гэрэлгүй байсан. Тэгээд босоод иртэл мотоциклийн хажуу талд нэг эрэгтэй хүн нэгнийгээ дуудаад зогсож байсан. Харин мотоциклийн баруун урд талд *******, баруун хойд талд ******* хэвтэж байсан. Би хоёулан дээр нь очоод зүгээр үү гээд татсан чинь ******* нь ёоё гээд дуугарч байсан. Нүүр нь цус болчихсон байсан. Харин ******* нь ухаан алдчихсан огт хөдлөхгүй байсан. Тэгээд зам дээр явж байсан машиныг зогсоогоод цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд *******, ******* хоёрыг аваад явсан. Дараа нь эмнэлгийн машин дахиж ирээд тэр мотоциклийг жолоодож явсан гэх залууг аваад явсан. ...Миний хөлийн өсгий тухайн үед гишгэж болохгүй хөндүүр байсан. Зүүн тохой шалбарсан байсан. Өөр гэмтэлгүй байсан. Гадаа харанхуй болсон байсан 21-22 цагийн үед осол болсон байх. Би нарийн сайн мэдэхгүй байна. Мотоциклийг би ирж байгааг огт xapaarvй. Мотоциклийн дуу гарах шиг болоод л мөргөчихсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.*******ын мэдүүлсэн: ”...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байхад найз ******* ирээд ойрхон Буурын ар орчихоод ирье гэсэн. Би зөвшөөрөөд бид гарсан. ******* улаан өнгийн хятад мотоцикльтой явж байсан. Тэгээд бид хоёр ...дэлгүүрээс 1,5 литрийн 2 пиво аваад 16 цагийн үед аймгийн төвөөс гарсан. Мотоциклийг ******* жолоодож явсан. ******* бууцнаасаа ямаа самнах сам, төлийн уут авна гэж байсан юм. Тэгээд бид хоёр аймгаас гараад Хөх толгойн эх рүү гараад зогсож байгаад 1 пиво уусан. ******* тэр пивоноос 3 жижиг аягыг уусан үлдсэнийг нь би ууж дуусгасан. Тэгээд цаашаа 45 километр яваад бууцан дээр нь очсон. Тэгээд ******* бууцан дээрээ байсан амбаараас ямааны сам, төлийн уут, зэрэг зүйлүүд авсан. Тэгээд буцаад аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгэхэд гадаа дөнгөж харуй бүрий болсон. Бууцан дээрээс гараад зогсоод нөгөө пивоо би гаргасан. Тэгээд *******т өгсөн чинь би жолоо барина уухгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа тэр пивийг нь уугаад тэнд нь дуусгачихаад хөдөлсөн. Тэгээд 20-21 цагийн үед байх би цагийг нь сайн санахгүй байна. Гадаа харанхуй болчихсон байсан. Аймгийн захад ******* явдаг засмал замаар доошоо буюу баруунаас зүүн тийшээ явж байсан. Гадаа хүйтэн байсан болохоор би *******ийн ард талд доошоо тонгойгоод харчихсан явж байтал гэнэт тас хийгээд явчихсан. Би *******ийн дээгүүр даваад газар унасан. Тэгээд амьсгаа авч чадахгүй мөлхөж байгаад босоод ирсэн чинь нэг залуу хажууд зогсож байсан. Мотоцикль замын баруун эгнээний голд буруу талаараа ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай хажуугаараа уначихсан байсан. Мотоциклийн баруун талд мотоциклиос 3-4 метр зайд нэг эмэгтэй хүн засмал зам дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Уг эмэгтэй зүүн гараа баруун гараараа барьчихсан хөдлөж байсан. Мотоциклийн зүүн талд мотоциклиос 2 орчим метрийн зайд засмал зам дээр дээшээ харчихсан бас нэг эмэгтэй хэвтэж байсан. Мотоциклийн зүүн талд ******* дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд нөгөө босчихсон байсан залуу машинтай хүнтэй уулзаад эмнэлэг, цагдаа дуудаад байх шиг байсан. ******* зам дээр явж байсан явган зорчигч нарыг мөргөчихсөн юм билээ. Би бол сайн хараагүй. Мотоциклийнх нь гэрэл нь их муу цаанаас ирж байхад ойр тусаад байх шиг байсан. Тэгээд л ******* тэр хүмүүсийг хараагүй байх. Миний нүүр хамар хавдсан байсан. Өөр гэмтэл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.ийн мэдүүлсэн: ”...******* нь манай хүргэн байгаа юм. ******* нь зам тээврийн осол гаргах үедээ миний эзэмшлийн Кенбо маркийн 24-87 ӨМЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан. Би *******т өөрийн мотоциклио унуулах зөвшөөрөл өгсөн. Миний мотоциклийн хянах болон урд их гэрэл эвдэрсэн байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

- Замын цагдаагийн газар зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 6 дугаар хуудас/

- зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 8 дугаар хуудас/

- Осол гарсан замын байдал /хх-ийн 9 дүгээр хуудас/

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дугаар хуудас/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/

- Тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23 дугаар хуудас/

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-31 дүгээр хуудас/

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дугаар №109 тоот

1. Н.*******ийн биед дух, хацар ясны хугарал, баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, гуяны цус хуралт, хамрын баруун тал, зүүн хөмсөг, духны зүүн хэсэг, зүүн хацар, бүсэлхий нурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Дух ясны хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, хацар ясны хугарал, баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, гуяны цус хуралт, хамрын баруун тал, зүүн хөмсөг, духны зүүн хэсэг, зүүн хацар, бүсэлхий нурууны зулгаралт бүхий гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дугаар №108 тоот

1. Г.*******гийн биед баруун шуу ясны хугарал, зүүн бугалганы цус хуралт, баруун гуяны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дугаар №106 тоот

1. П.*******ын биед хамар ясны хугарал, баруун доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дугаар №103 тоот

1. Г*******ын биед зүүн өсгий, шагайны үе хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн эдийн няцрал, зүүн тохойны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дугаар №104 тоот

1. А.*******ийн биед баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/

-               Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 64 дүгээр хуудас/

-               Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2718 дугаар дүгнэлт/хх-ийн 66 дугаар хуудас/

- Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 70 дугаар хуудас/

- А.******* А ангилалын жолооны үнэмлэхгүй гэсэн тодорхойлолт /хх-ийн 80 дугаар хуудас/

- Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 85 дугаар хуудас/

- Г.*******, нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 84,/

- Г.*******гийн Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан “А.*******ээс эмчилгээний төлбөрт 360000 төгрөг авсан, дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 88 дугаар хуудас/

- Хохирол, төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 89-91 дүгээр хуудас/

- Н.*******ийн Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан “А.*******ээс эмчилгээний төлбөрт 1200000 төгрөг авсан, дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92 дугаар хуудас/

- Хохирол,  төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 93-100 дугаар хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/,

-Зан төлөв, ажил байдлын тодорхойлолт, С.Түвшиндэлгэр, С.Баяндэлгэр нарын төрсний гэрчилгээний хуулбар, Сумъяагийн эмчийн тодорхойлолт зэрэг болно.

Шүүгдэгч А.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “ жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ******* сум руу явдаг засмал зам дээр 24-87 ӨМЗ улсын дугаартай, С.ийн эзэмшлийн “Кенбо” маркийн мотоцикль жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж зам тээврийн осол гарган явган зорчигч Г*******, Г.*******, Н.******* нарыг мөргөж Г.*******гийн бие махбодид хүндэвтэр, Н.*******ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн мэдүүлсэн: ”...Тэгээд хэд алхам алхаад явж байтал араас гэрэл гарч ирсэн. Тэгээд эргээд хартал нүүр лүү гэрэл тусаад мөргүүлсэн. Тэрнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна.Би юунд мөргүүлсэн гэдэг ээ мэдэхгүй байсан. Машин гэж бодож байсан чинь мотоцильтой хүн ирээд мөргөсөн байсан. Миний нүүр, толгой, эрүү ам хавиар их өвдөж байсан. Мөн миний биеийн баруун хэсэг хөхрөөд хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******гийн мэдүүлсэн: ”...Тэгээд тэндээс *******ийг аваад нэг залуутай хамт гурвуулаа тэр айлын хашааны урд талд байх засмал зам дээр гараад зэрэгцээд аймгийн төвийн зүг буюу засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ замын ертөнцийн зүгээр урд талд нь явж байсан. Тэгээд удаагүй гэнэт юу болсон юм мэдэхгүй, нэг мэдсэн чинь эмнэлэгт ухаан орж сэргэсэн. Тэгсэн бид нарыг мотоцикльтой хүн дайрчихсан байсан. Яаж эмнэлэг дээр ирсэн талаараа мэдэхгүй байгаа юм. ...Миний баруун талын гар шуу хэсгээрээ хоёр хугарсан. Баруун талын хөл шагайн хавиар гэмтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэрч Г*******ын мэдүүлсэн: “...Бид гурав урагшаа зам руу гараад зам дагуу зүүн тийшээ төв рүү явж байтал араас гэнэт мотоцикль дуугараад мотоцикльд мөргүүлсэн. Мотоцикль гэрэлгүй байсан. Тэгээд босоод иртэл мотоциклийн хажуу талд нэг эрэгтэй хүн нэгнийгээ дуудаад зогсож байсан. Харин мотоциклийн баруун урд талд *******, баруун хойд талд ******* нь хэвтэж байсан. Би хоёулан дээр нь очоод зүгээр үү гээд татсан чинь ******* нь ёоё гээд дугарч байсан. Нүүр нь цус болчихсон байсан. Харин ******* нь ухаан алдчихсан огт хөдлөхгүй байсан. Тэгээд зам дээр явж байсан машиныг зогсоогоод цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд *******, ******* хоёрыг аваад явсан. Дараа нь эмнэлгийн машин дахиж ирээд тэр мотоциклийг жолоодож явсан гэх залууг аваад явсан. ...Миний хөлийн өсгий тухайн үед гишгэж болохгүй хөндүүр байсан. Зүүн тохой шалбарсан байсан. Өөр гэмтэлгүй байсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/, гэрч П.*******ын мэдүүлсэн: ”...гэнэт тас хийгээд явчихсан. Би *******ийн дээгүүр даваад газар унасан. Тэгээд амьсгаа авч чадахгүй мөлхөж байгаад босоод ирсэн чинь нэг залуу хажууд зогсож байсан. Мотоцикль замын баруун эгнээний голд буруу талаараа ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай хажуугаараа уначихсан байсан. Мотоциклийн баруун талд мотоциклиос 3-4 метр зайд нэг эмэгтэй хүн засмал зам дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Уг эмэгтэй зүүн гараа баруун гараараа барьчихсан хөдлөж байсан. Мотоциклийн зүүн талд мотоциклиос 2 орчим метрийн зайд засмал зам дээр дээшээ харчихсан бас нэг эмэгтэй хэвтэж байсан. Мотоциклийн зүүн талд ******* дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд нөгөө босчихсон байсан залуу машинтай хүнтэй уулзаад эмнэлэг, цагдаа дуудаад байх шиг байсан. ******* зам дээр явж байсан явган зорчигч нарыг мөргөчихсөн юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/-үүд болон шүүгдэгч А.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, замын цагдаагийн газар  зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 6 дугаар хуудас/, зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 8 дугаар хуудас/, Осол гарсан замын байдал /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23 дугаар хуудас/, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-31 дүгээр хуудас/, - Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дугаар №109, 108,106 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А.******* нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* сум руу явдаг засмал замд 24-87 ӨМЗ улсын дугаартай “Кенбо” маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1, 2.7 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарган явган зорчигч Г*******, Г.*******, Н.******* нарыг мөргөж Г.*******гийн бие махбодид хүндэвтэр, Н.*******ийн бие махбодид хүнд гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Уг гэмт хэргийг гарахад явган зорчигч Г*******, Н.*******, Г.******* нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.9б-д заасан “ Явган зорчигчид аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэснийг тус тус зөрчжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч А.*******т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч А.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол төлбөрийг төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж дүгнэлээ.

Хохирогч Г.*******, Н.******* нар нь “А.*******ээс эмчилгээний төлбөрт 360000, 1200000 төгрөг тус тус авсан, дахин нэхэмжлэх зүйл байхгүй” талаар тодорхойлолт  гаргасан байх тул шүүгдэгч А.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.******* нь “ВС” ангилалын, 899150 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй боловч хэрэгт хураагдан ирээгүй байна.

Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.