Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 842

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.Бд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор З.Амгаланбаатар,

          шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч С.Дондов,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 542 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч С.Дондов нарын гаргасан давж заалдах гомдлоор У.Бд холбогдох эрүүгийн 1806024211419 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Уранбилэгийн Б, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

У.Б нь өсвөр насны Э.Түвшинсанаатай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Өгөөж” ХХК-ийн урд талын явган хүний замд насанд хүрээгүй хохирогч /11 настай/ Г.Х эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар хагархай шилийг зэвсгийн чанартай хэрэглэн “Samsung Galaxy S3” маркийн гар утасыг дээрэмдэж, түүнд 190.000 төгрөгийн хохирол,

мөн өсвөр насны Э.Түвшинсанаатай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, 120 мянгатын 6 дугаар байрны 3 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч /10 настай/ У.Бийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар хагархай шилийг зэвсгийн чанартай хэрэглэн “Samsung Galaxy S3” маркийн гар утасыг дээрэмдэж, түүнд 290.000 төгрөгийн хохирол,

өсвөр насны Э.Түвшинсанаатай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, 38 дугаар байрны орцонд насанд хүрээгүй хохирогч /12 настай/ Э.Аын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар хагархай шилийг зэвсгийн чанартай хэрэглэн “iphone 4” маркийн гар утасыг дээрэмдэж, түүнд 350.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: У.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Уранбилэгийн Бат-Эрдэнийг бусадтай бүлэглэж, давтан, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бат-Эрдэнийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бат-Эрдэнийн 14 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч У.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Бат- Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гарргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч У.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2015 онд насанд хүрээгүй буюу 17 настай гэнэн томоогүй үедээ хэрэгт холбогдсон. Би гэм буруугаа ухамсарлан ойлгож байна. Алдаа дутагдлаа засах, орчин нөхцөлөө сольж үзэхээр зориглон цэргийн зарлан дуудах ирсэний дагуу цэргийн албанд явж, маш их зүйлийг ойлгож халагдаж ирээд, ажил хийж ээждээ туслан гэр бүлтэй болсон. Эхнэр удахгүй төрнө. ...Би хэрэг гарсан цагаас хойш дахин гэмт хэрэгт холбогдоогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, анх удаа хэрэгт холбогдсон болон гэр бүлийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч У.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Дондов давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 542 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: У.Б нь насанд хүрээгүй байхдаа 2015 оны 5 дугаар сарын 13-наас 18-ны өдрүүдэд өсвөр насны Э.Түвшинсанаатай хамтран бага насны хүүхдүүд болох У.Баярбилэг, Э.Ариунболд, Г.Хосжаргал нарын гар утсыг хүч хэрэглэн авсан гэм буруутай үйлдэлд холбогдон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийг өршөөн хасч, 1 жил 5 сарын хугацаагар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн юм.

Гэтэл У.Б насанд хүрээгүй байхдаа ээжийгээ хөдөө явсан үед нь үл таних хүүхдүүдтэй дарвин 3 хоногийн хугацаанд ийм хэрэг үйлдсэн, энэ явдалдаа маш их гэмшиж байгаа. Хэрэг үйлдэгдсэнээс хойш ямар нэгэн хэрэг төвөгт холбогдоогүй, ахынхаа хамт хувиараа гагнуур хийн ажиллаж ээж, дүү нартаа дэмжлэг үзүүлж байгаа өсвөр насны хүү юм. Цаашид алдаагаа ухамсарлан ойлгож, гэмшиж байгаа. Мөн хэрэг төвөгт холбогдохгүй байх боломжтой тухайгаа анхан шатны шүүхэд хэлж мэдүүлсэн. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тухай шийтгэх тогтоолд дурдсан болно.

 

Иймд хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч У.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өсвөр насандаа гэмт хэрэгт холбогдож алдасан, дахин алдмааргүй байна. Удахгүй энхэр төрнө, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Прокурор З.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бат-Эрдэнийг бусадтай бүлэглэж, давтан, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бат-Эрдэнийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

У.Б нь өсвөр насны Э.Түвшинсанаатай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Өгөөж” ХХК-ийн урд талын явган хүний замд насанд хүрээгүй хохирогч /11 настай/ Г.Хосжаргалын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар хагархай шилийг зэвсгийн чанартай хэрэглэн “Samsung Galaxy S3” маркийн гар утасыг дээрэмдэж, түүнд 190.000 төгрөгийн хохирол,

мөн өсвөр насны Э.Түвшинсанаатай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, 120 мянгатын 6 дугаар байрны 3 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч /10 настай/ У.Баярбилэгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар хагархай шилийг зэвсгийн чанартай хэрэглэн “Samsung Galaxy S3” маркийн гар утасыг дээрэмдэж, түүнд 290.000 төгрөгийн хохирол,

өсвөр насны Э.Түвшинсанаатай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, 38 дугаар байрны орцонд насанд хүрээгүй хохирогч /12 настай/ Э.Ариунболдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар хагархай шилийг зэвсгийн чанартай хэрэглэн “iphone 4” маркийн гар утасыг дээрэмдэж, түүнд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч У.Баярбилэг /1-р хх-ийн 130-131/, Э.Ариунболд /1-р хх-ийн 170-172/, Г.Хосжаргал /1-р хх-ийн 52-53, 55-57/ нарын мэдүүлгүүд,

гар утсууд хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1-р хх-ийн 54, 127, 166/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 58, 132, 173/, зургаар таньж олсон тэмдэглэл /1-р хх-ийн 128-129, 167-168/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Хуулийг буцаан хэрэглэхэд шинэ хуулийг хуучинд /ex post facto/ хэрэглэх гэсэн мөрдлөгийг удирдлага болгон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг.

 

 Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэдэг нь ялын төрөл, хэмжээ хөнгөрсөн, хариуцлага эсхүл шийтгэлээс чөлөөлөх шинэ нөхцөлүүдийг нэмсэн, хөөн хэлэлцэх хугацааг багасгасан зэрэг байдлаар илэрдэг юм. Харин шийтгэлийг хөнгөрүүлсэн хууль гэдэгт тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд доод хэмжээг багасгасан, өмнө үйлчилж байсан хуульд зааснаас хөнгөн төрлийн шийтгэл оногдуулахаар хуульчилсан, хөнгөн шийтгэл сонгож хэрэглэх боломжтой буюу сонгох санкцыг тогтоосон хуулийг ойлгодог.

 

Шүүгдэгч У.Бат-Эрдэнийг бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Дээрх гэмт хэрэгт 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тооцогдох бөгөөд хорих ялын дээд хэмжээг хүндрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

 

Энэ нь анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч У.Бат-Эрдэнийн “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...”, түүний өмгөөлөгч С.Дондовын “...хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзвэл хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заажээ.

 

Энэхүү хуулийн заалтаас үзэхэд, зөвхөн насанд хүрээгүй этгээдийн хувьд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор хуульчилсан байх бөгөөд У.Б насанд хүрсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилжээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан байна.

 

Шүүгдэгч У.Б нь хэрэгт холбогдох үедээ 17 настай байсан ба хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэх үед тэрээр 20 настай байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18 нас хүрсэн байна. Иймээс дээрх хуулийн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Харин хуулийн “хорин нэгэн насанд хүрээгүй хүн” гэдэг ойлголт тусгай мэдлэг шаардсан хууль зүйн ойлголт болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч У.Бат-Эрдэнийн “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...”, түүний өмгөөлөгч С.Дондовын “...хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хууль зүйн хувьд хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Үүнээс гадна 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн ойлголт, агуулгыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулан, мөрдлөг болгосон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч С.Дондов нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: