Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/708

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч И.Баасанжав,

хохирогч Ш.А, түүний өмгөөлөгч Ч.Очбаяр, 

           хохирогч О.Ч, түүний өмгөөлөгч Г.Балжмаа / онлайнаар/,

гэрч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч А дансаар болон бэлнээр 219,660,002 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүд, 2016 оны 5 дугаар сарын 05, 06, 08-ны өдрүүдэд БНХАУ-д 82,956 юанийн буюу 25,841,371.88 төгрөгийн барааг Аээр авхуулж, тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, нийт 245,501,373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилж авсан,

мөн шүүгдэгч С нь хохирогч Чээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны орчим 5,000,000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авч, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 253,501,373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар   

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С нь: “2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Аээс дансаар болон бэлнээр 219,660,002 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүд, 2016 оны 5 дугаар сарын 05, 06, 08-ны өдрүүдэд БНХАУ-д 82,956 юанийн буюу 25,841,371.88 төгрөгийн барааг Аээр авхуулж, тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, нийт 245,501,373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилж авсан,

мөн шүүгдэгч С нь хохирогч Чээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны орчим 5,000,000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авч, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 253,501,373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...2015 оны 3 дугаар сард З хүүтэй мөнгө гаргая гээд байна гэж н.Б надад хэлсэн. Тэр үед би хүний мөнгө гаргахад хэцүү байдаг юм, мэдэхгүй юм даа гээд сар гаран явсан. Дараа нь н.Б тэр мөнгийг нь гаргаад өгчхөөч гээд байсан. Тэгээд 10.500.000 төгрөгийг гаргаад өг гэж З, А хоёр ирсэн. Тэр үеэс мөнгө гаргаж эхэлсэн. Би энэ хүмүүсийг залилах ямар ч үндэс байхгүй. Мөнгийг нь гаргачхаад орой нь н.Б хурааж авч энэ хүмүүстэй 7 хоног болгон тооцоо хийж явдаг байсан. Энэ хүмүүсийг мөнгийг залилж идсэн юм огт байхгүй. Орой болгон тооцоо хийж нөгөө мөнгийг нь гаргаад өгдөг юм. Би өөрөө наймаа хийдэг хүн. Надаас орой авсан мөнгөө эргүүлж өгч мөнгө хүүлж байсан. Надад энэ хүмүүсийг залилах ямар ч бодол байхгүй. Мөнгө хүүлсэн, гаргасан нь үнэн. Би н.Бид энэ мөнгөний учрыг олооч, 200.000.000 төгрөг нэхээд байна гэж хэлсэн чинь юуны чинь ийм их мөнгө вэ гээд байсан. Тэгээд би энд шалгагдаад ял аваад яваад өгөхөд н.Б байхгүй болсон. Би гараад Зг хүрээд ир, тооцоо хийе, энэ юмны учрыг олмоор байна гэж хэлсэн чинь за за гэсэн хэр нь сүүлд нь юугаа тулгадаг юм, чи шоронгоосоо гарчихсан биз дээ гээд байсан. Би тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ, энэ хүмүүсийн учрыг ол гэж хэлсэн. Би энэ мөнгийг огт аваагүй, н.Бийг энэ хуралд заавал оролцуулмаар байна. Би Аийн мөнгийг огт хүлээн зөвшөөрөхгүй, би мөнийг нь хүүлээд л өгсөн. Чийн мөнгийг бол төлнө, өгнө гэдгээ би хэлж байсан. Надад одоо хийсэн ажил алга байна. Намайг шоронгоос гарч ирэхэд хамаг юмыг нааш цааш болгосон байсан. Одоо надад өгөх мөнгө алга. Чийн мөнгийг бол өгөх ёстой. Аийн мөнгийг яаж ч бодсон өгөх ёсгүй. Згийн авч байсан гарын үсэгтэй мөнгийг огт хасуулдаггүй. Би цагдаа дээр хэлж байгаад 40 гаран сая төгрөг хасуулсан. А намайг бутархай хэдэн төгрөг өгч байсан гэж хэлсэн байсан. Би энэ хүнд огт бутархай мөнгө өгч байгаагүй. Намайг анх 10.500.000 төгрөгийг намайг гаргая гээд байсан гэж хэлсэн байсан. Тэгж хэлж болохгүй. Би нэг ч удаа н.Бид хийе гэж хэлээгүй. Энэ хүмүүс намайг гүжирдээд бас энэ мөнгийг нэхээд байна гэж би ойлгож байгаа. Би ийм их мөнгөтэй байсан бол түрээсийн байранд суугаад байх шаардлага байхгүй шүү дээ. Би ганцхан Аийн мөнгийг гаргадаг нь энэ хүн надад 1 жил 6 сар мөнгө гаргуулж байхдаа байр авч өгнө, ажлын байртай болгоно гэж хэлэхэд би хөлөө хугалах шахам гүйсэн. Намайг залилан хийсэн гэж яриад байгааг ойлгохгүй байна. Гэхдээ намайг н.Б, З хоёр компанид оруулсан гэж ярьдаг. Надад тийм компани байхгүй. Би мөрдөгчид эгчдээ сайн шалгаад өгөөч гэж хэлж байсан. Хэрвээ би компанид оруулчихсан байсан бол Ад хэлнэ, надад үнэндээ тийм юм байхгүй. Хүнийг бас арай муухай хэлж байна. Би хүнд өгсөн байсан бол аваад өгөх байсан. Хятад улс руу бараанд явсан нь үнэн, гэхдээ би мөнгийг огт хараагүй. Бараа авсан, гэхдээ А надад мөнгө өгч байсан юм байхгүй. Миний өвөрт мөнгө хийж өгсөн гэж хэлсэн байсан. Тийм юм огт байхгүй. А гадагшаа явж гэр орондоо хүртэл бараа авч байсан. Барааны мөнгө бол өгсөн л дөө, өгөөд би бараагаа аваад ачуулсан. Намайг энэ барааг ав гэж нэг ч төгрөг өгөөгүй. Нэг удаа надтай явсан, нэг удаа н.Бтой явсан. Нэг удаа надтай явахдаа бид хоёр л явсан. Хүнийг арай ингэж гүтгэж болохгүй. Би хүнийг залилаад идээд уусан юм байхгүй. З хүртэл над дээр гүйж ирээд зүгээрээ Сараа эгчээ гэж хэлсэн. Би тэр үед шоронд орох юм биш үү гээн чинь миний авсан мөнгийг Ад битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би нээрээ ч айл гэр үймүүлчих юм болов уу гэж бодсон. Би Зг учрыг нь олчих юм байх гэж бодсон чинь юуг нь учрыг нь олдог юм. Ээж байр засна гээд надаас бас мөнгө авсан. Дүү машин авах гэж байгаа гэж ирээд л мөнгө авсан. Манай дүү гадаад явах гэж байгаа гэж ирээд л мөнгө авсан. З надад нэг ч хүүтэй мөнгө өгөөгүй. Сүүлд бодоод байхад энэ хүмүүс намайг хараад яваад байсан юм шиг байгаа юм. Хүн чинь өнгөрсөн хойно нь санаанд их юм бодогддог юм байна. З ирдэг байсан, хадам ээж нь ирдэг байсан, Аийн ээж хүртэл Зтой ирж байсан. Тэр үед энэ хүмүүс намайг туршаад яваад байсан гэдгийг сүүлд мэдсэн. А чамайг туршаад яваад байна гэж н.Б надад хэлж байсан. Би аль болох юмыг нь зараад явдаг байсан. З хамгийн анх надаас 2.000.000 төгрөг аваад явсан, н.Б үүнийг харж байсан. Тэр мөнгийг З өгөөгүй. З гээд бичигтэй баримт яваад л байдаг байсан. Тэрийг нь би хөтлөөд л яваад байдаг байсан. Тэгээд би н.Бид 2.000.000 төгрөг хэзээ З өгөх юм бэ гэсэн чинь удахгүй өгнөө л гэсэн. Аийн мөнгийг яаж өсгөсөн ч 200.000.000 төгрөг болохгүй шүү дээ. Ямар хүн бодсон ч өсөхгүй. Өөрсдөө ирээд мөнгөө аваад явдаг. Тэр мөнгөө огт хасуулдаггүй. Одоо надад А, н.Б гэсэн баримт зөндөө гарч ирж байгаа. Тэгээд ах, дүүдээ өгсөн мөнгөний баримт нь байгаа ш дээ. Тэгж бас хүн чанараа алдаж болохгүй шүү дээ. Би хөлөө хугартал явж, үр хүүхдэдээ хүртэл загнуулж байсан. Тэр үед би яах вэ хэдхэн төгрөг гэж хэлж байсан. Намайг хоолонд ороорой гэж 10.000 төгрөг ч өгч байгаагүй хэр нь юун мөнгө нэхээд байгаа юм бэ. Хүнд бас ичих булчирхай байх ёстой. Өөр хэлэх юм байхгүй ...” гэх мэдүүлэг,  

            Хохирогч А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Стай сууж байсан н.Б гэж хүн манай хадам ээжийн дүү юм. Энэ хүмүүс байнга уулзаад 10 хувийн хүүтэй мөнгө гаргадаг талаар ярьдаг байсан. Тэгээд надад мөнгийг чинь 10 хувийн хүүтэй гаргаад өгье гэж байна гэхэд яах гээд байгаа юм бэ гэж би хэлж байсан. Тэгээд эхний ээлжид мөнгө аваачиж өгсөн. Дараа нь хажуу талын ийм хүн мөнгө зээлэх гэж байна, тийм хүн мөнгө зээлэх гэж байна гээд байдаг болсон. Би тэр үед дандаа дансаар мөнгө өгч байсан. Энэ хүний яриад байгаа шиг би мөнгө баримтгүй аваад буцаагаад өөрт нь шилжүүлээд байсан юм байхгүй.  Би авсан мөнгийг нь бүгдийг хасаж байсан. Эхний байцаалт дээр очоод баримт байна уу гэхэд энэ хүн нэг ч баримт өгөхгүй байсан. Мөрдөн байцаагчид нэг ч баримт өгдөггүй. Сая надаас болоод аын газар ороод бүх юмыг шалгахад хасах юм байгаагүй. Би хасах юм байвал хас гэж хэлэхэд хасах юм байгаагүй. Би энэ хүнээс илүү мөнгө нэхэх ямар сонирхол байхгүй. Би өөрөө хувийн замын компанитай. Би илүү гарсан мөнгөнөөсөө энэ хүнд өгч байсан. Сүүлд 50.000.000 төгрөг өгөх байх гэж бодоод уулзъя гэсэн. Надад хэдэн төгрөг өгчих л гэсэн. Тэрнээс биш би энэ хүнийг шоронд хийх сонирхол алга. Энэ хүнээс би ядаж хэдэн төгрөг авчих юм бол ганц ч гэсэн ажилтнаа байртай болгомоор байна. Тэрнээс биш энэ хүнээс илүү мөнгө авах ямар ч сонирхол байхгүй. Хасах юм байвал хас, өгсөн юм байвал хас, хамаа алга. Урагшаа намайг явъя гэж хэлсэн гэж яриад байх юм. Тийм юм огт байхгүй. Мөнгийг өсгөж, өсгөж байгаад намайг Цагаан сарын дараа мөнгөө авъя гэсэн чинь бараагүй болсон, зарах юм байхгүй байна, бараатай болохоор зараад өгнө гэсэн. Би энэ хүнээс илүү дутуу мөнгө авах ямар ч сонирхол байхгүй. Би эхлээд Бээжингээс юм авч өгөөд Гуанжугаас Улаанбаатар ажилтай болчхоод нөхөрт нь та хоёр бараагаа аваад ир гээд ирсэн. Сгийн нөхөр н.Б нь хамаатан болохоор би итгээд үлдсэн мөнгөө Бээжингээс бараагаа авна уу, Эрээнээс авна уу өөрсдөө мэд гээд ирсэн. Эрээний ханшаар авсан бараагаа 2 нугалаад зардаг байсан хүмүүс Гуанжугаас бүр хямд авсан. Дараа нь мөнгөө цуглуулж байна уу, яаж байна гэсэн чинь бараа хаана ч хүрсэнгүй, Цэргийн ангид дотуур өмд, бэлтгэлийн өмд өгчихсөн, нягтлан нь маргааш ирнэ, нөгөөдөр ирнэ гээд байсан. Тэгээд хувийн өмчид бүр хямд байдаг юм байна гэхээр нь би дагуулж очоод 100.000 юань нягтлангаараа авхуулаад өгч байсан. Солиулсан баримт нь хүртэл байгаа. Очоод ямар хямдхан юм бэ гээд хэдэн мянган юаниар бараа авсан. Үлдсэн мөнгөнд нь Эрээнээс хүртэл бараа авч өгч байсан. Тэр барааг зүгээр Эрээний ханшаар нь зарахад миний мөнгийг байтугай өгөх байсан. Анх мөрдөгчид байцаагдаж байхад би бүгдийг нь арыг нь даана гэж байсан. Надад итгэ, би хажуу талын лангууны хүнд өгсөн, та хоёрын мөнгө гоё өсөж байна гэдэг юм л ярьдаг. Тэгэхэд нотариатаар баталгаажсан 50-60 хүн байсан. Энэ хүмүүсээс аваагүй юм бол очиж авъя гэхэд бүгдийг нь авчихсан байсан. Аваагүй хүн байгаа бол хэлчих гэж би энэ хүнээс зөндөө гуйдаг байсан. Хүнд зээлээд дундаас нь ашиг олох гэж байгаа бол тэрийгээ надад хэлчих гэж хүртэл хэлж байсан. Тэгэхэд алт орж ирэхээр алтны компаниас мөнгө орж ирнэ, тэгэхээр өгнө гэдэг байсан. Тэгж хэлэхэд нь хүртэл би очиж уулзаад техник хэрэгслийг нь ч гэсэн авчихъя гэж хэлж байсан. Наад мөнгө чинь юу байсан юм бэ, дор нь өгчихнө гээд солиороод байдаг байсан. Би ажил дээр нь ирээд гуйж байсан. Өөдөөс дандаа худлаа уйлдаг. н.Б гээд байгаа нөхөрт нь мэдэх юм байхгүй. С өөрөө дандаа гэрээ хийж, өөрөө бүгдийг нь зээлж байсан. Згийн мөнгө авсан, н.Б шилжүүлсэн гээд байгаа мөнгийг бүгдийг нь хассан. Сүүлд нь би шүүх хурал дээр хасах юм байвал хас гэж хэлж байсан. Мөрдөгчид хүртэл хасах юм байвал хас гэж хэлж байсан. Одоо юу яриад байгааг ойлгохгүй байна. Хүүхэд нь уулзъя гээд би уулзсан. Ахдаа ядаж хэдэн төгрөг байвал өгчих гэж хэлсэн. 50-60 хүнээс мөнгөө авсан гэж байгаа, энэ мөнгөө яасан юм бэ. Миний авч өгсөн бараа континейр дүүрэн байсан. Цэргийн ангид бөөндсөн гээд байгаа, тэр мөнгө нь тэгвэл хаана байгаа юм бэ. Наад хүн чинь бүх мөнгийг аваад нэг тийш нь хийсэн үү, яасан бүү мэд. Тэрнээс хойш 5 жил болж байхад ядаж хэдэн төгрөг май гээд өгч болно доо. Надтай уулзаж учирч байгаа ч юм байхгүй. Энэ хүнд өгнө гэсэн ч сэтгэл байхгүй. Шүүх дээр ирэхээрээ л нэг юм яриад, худлаа уйлаад байдаг юм. Би үнэндээ залхаж байна. Энэ хүний үйлдэл ойлгомжтой байна ш дээ, дандаа 10 хувиар өсгөж өгнө гээд хүний мөнгө авч байдаг. Лангуун дээр нь энэ хүнийг хайгаад явж байгаа зөндөө хүн байсан. Москва рестораныг тойруулаад зогсдог баар, махны лангуу бүгдэд нь зээлдэг байсан гэсэн. Тэр хүмүүс нь мөнгөө өгсөн болоод энэ хүн ингээд сууж байгаа ш дээ. Өгөөгүй байсан бол бүгдийг нь чирээд аваад ирсэн байгаа. Одоо худлаа өрөвдөлтэй царай гаргаж 5-6 жил боллоо. Энэ хүний хэлээд байгаа бүх мөнгө хасагдсан. Шинжээчийн дүгнэлтээр хятад баримт үндэслэлгүй гэхээр нь би бас хас л гэсэн. Яг нотлогдсон мөнгийг л авмаар байна. Сүүлд дахин дэвтэр дээр ингэсэн, тэгсэн гэж юм яриад байна. Тийм юмыг би мэдэхгүй. Энэ хүн 5-6 дэвтэр байдаг гэсэн хэр нь байцаагчид нэг ч дэвтэр өгөөгүй. Тэгээд яг шүүх гэхээр дэвтэр яриад байх юм. Шүүхийг доромжлоод байдаг юм уу, байцаагчийг доромжлоод байдаг юм уу, би ойлгохгүй байна. Өөр хэлэх зүйл алга, гомдолтой байна, хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

            Хохирогч Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...Надаас анх 3.000.000 төгрөг зээлчхээд 7 хоног болсны дараа буцааж өгсөн. Тэгэхээр нь би итгээд 5.000.000 төгрөг өгсөн юм. Би мөнгө байхгүй гэсэн чинь ажил дээр ирээд шалаад байсан юм. Тэгээд би ахаасаа мөнгө авч өгсөн. Цэргийн анги дээр оймс, турсик бөөнддөг юм. Одоохон өгчихнө, 7 хоноод өгнө, 14 хоноод өгнө гэсэн хэр нь одоо болтол өгөхгүй байгаа. Мөнгөө авах гэж ажил дээр нь өдөр болгон очиж байсан. Бүтэн 3 жил болж байхад би янз янзаар хохирч байна, хэцүү байна, гомдолтой байна, хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү...”  гэх мэдүүлэг,

Гэрч Д. З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....С нь манай ээжийн дүүгийнх нь эхнэр, би хохирогч Аийн эхнэр нь юм. Манай нөхөр А Сд мөнгө өгдөг байсан. Барааны мөнгө гээд аваад байдаг байсан. Энд хүн мөнгө авах гээд байна гээд А рүү утасдаад байдаг байсан. Сүүлд 02 дугаар сарын 08-ны өдөр очиж тооцоо хийгээд мөнгөө нэхэхэд энэ хүмүүс чинь авсан мөнгөө өгч чадахгүй байна, Цагаан сарын дараа бараа ирээд мөнгөө өгнө гээд байна гэдэг байсан. Би Сгийн мөнгө зээлсэн хүмүүстэй уулзаж байгаагүй. Уулзъя гэхээр би өөрөө нотариат ороод бүх юмаа жин тан явж байгаа гэдэг байсан. Хохирлоос сүүлд 30.000.000 төгрөг хасуулсан. Өөр хасах зүйл байхгүй. Мөнгөө хамгийн анх бэлнээр өгч байсан. Очиж тооцоо хийхдээ Стай хийж байсан. Би н.Бийг өмгөөлж, хамгаалж байгаа асуудал байхгүй....” гэх мэдүүлэг,

 

000000000000 дугаартай эрүүгийн хэргээс:

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Аийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор өгсөн “....Сгийн сүүлд суусан нөхөр Бийн эгч нь манай хадам ээж юм. Тэгээд Сг хүмүүст хүүтэй мөнгө зээлээд түүнийгээ өсгөж авдаг гэж ярьдаг байсан. Тэгээд 2015 оны 03 дугаар сард С нь манай эхнэр Зд өөрийн хийдэг ажлын талаар ярьж “мөнгө байвал зээлээч” гэдэг санал тавьсан байсан. Манай эхнэр “С эгчид мөнгө зээлүүлэх үү” гэхэд нь би “өөрөө мэд” гэсэн. Тэгээд Сд эгчид өөрийн хүүхдийн хадгаламжийг барьцаалаад 15 сая төгрөг зээлсэн. Мөнгийг бэлнээр аваад Москва рестораны урд байрлах лангуу нь дээр нь аваачиж өгсөн. Тэгээд түүнээс хойш С нь дахин “манай хажуугийн лангууны хүмүүс бараагүй болчихсон, мөнгө хэрэгтэй байна” гээд надаас мөнгө бага багаар зээлж эхэлсэн. 2016 оны 02 дугаар сар гэхэд буюу цагаан сар болоход надаас нийт 233.340.000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд цагаан сарын дараа С нь “манай энэ хавийн хүмүүс бараагүй, мөнгөгүй болчихлоо, бараа авч ирж заруулаад мөнгөө гаргуулж авъя” гэхэд нь би С, түүний нөхөр Б нарын хамт бид 3 БНХАУ-ын Гуанжоу хот руу явж олон төрлийн бараа их хэмжээгээр авч Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд бараа болон замын зардалд 50 сая төгрөг гаргасан бөгөөд ямар ч мөнгө эргүүлэн өгөөгүй. Би Сгаас мөнгөө нэхэхэд С “мөнгөгүй, бараагүй болчихлоо” гэхэд нь би дахин БНХАУ-ын Хөүбэй хот явж олон төрлийн бараа авч бараа болон замын зардалд 50 сая төгрөгийг гаргасан. Тэгээд би “та 2 бараа зараад мөнгөө гаргаж өгөөрэй” гэхэд “тараачихсан, хөдөөгөөс хүн ирээд бөөндөж авсан” гэх зэргээр худлаа яриад байсан. Тэгээд би үүнээс хойш мөнгөө авахаар нэхсэн. Сд зээлсэн мөнгөндөө 10 хувийн хүү бодож зээлсэн. Би зээлсэн мөнгөнөөсөө 16 сая төгрөгийг эргүүлэн авсан. Одоо нийт 525.012.000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Аийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор өгсөн “...Би 2015.03.11-ний өдөр 2 сая төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.03.23-ны өдөр 9 сая 800 мянган төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.03.24-ний өдөр 200 мянган төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.03.25-ны өдөр 8 сая төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд шилжүүлсэн. 2015.03.25-ны өдөр Хаан банканд хүүхдүүдийн хадгаламжийн 000000000000 тоот дансыг барьцаалаад 2 сая 700 мянган төгрөг, 000000000000 тоот дансыг барьцаалаад 4 сая 500 мянган төгрөг, нийт 10 сая 500 төгрөг авсан бөгөөд 4 сая 500 мянган төгрөгийг нэмээд нийт 15 сая төгрөгийг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва рестораны урд талд бэлнээр аваачиж өгсөн. Тухайн үед баримт үйлдээгүй бөгөөд баримт байхгүй. Гэхдээ 4 сая 500 мянган төгрөгийг хаанаас яаж нэмсэн талаараа санахгүй байна. С нь энэ мөнгөн дүнд маргадаггүй. Мөн 2015.03.26-ны өдөр 2 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.03.30-ны өдөр 3 сая төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.04.01-ний өдөр 3 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас, мөн тухайн өдрөө 5 сая төгрөгийг эхнэр З 000000000000 Сд шилжүүлсэн. 2015.04.02-ны өдөр 1 сая төгрөгийг эхнэр З нь Хаан банкнаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.04.08-ны өдөр 2 сая 540 мянган төгрөгийг эхнэр З шинээр нээсэн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.04.24-ний өдөр 1 сая төгрөгийг эхнэр З нь Хаан банкнаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.05.04-ний өдөр 9 сая төгрөгийг эхнэр З нь Хаан банкнаас бэлнээр Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.05.13-ны өдөр 19 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.05.13-ны өдөр 500 мянган төгрөгийг эхнэр З нь Хаан банкнаас бэлнээр Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.05.23-ны өдөр 10 сая төгрөгийг би өөрөө Хаан банкнаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.05.28-ны өдөр 3 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.05.30-ны өдөр 1 сая 500 мянган төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.06.03-ны өдөр 2 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.06.18-ны өдөр 760 мянган төгрөгийг эхнэр З нь Хаан банкнаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.07.03-ны өдөр 3 сая төгрөгийг 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.07.04-ний өдөр 5 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.08.15-ны өдөр 3 сая төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.09.10-ны өдөр 9 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.09.12-ны өдөр 9 сая төгрөгийг 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.09.13-ны өдөр 1 сая төгрөгийг 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.10.03-ны өдөр 4 сая төгрөгийг өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.10.28-ны өдөр 2 сая 400 мянган төгрөгийг 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.11.10-ны өдөр 2 сая 400 мянган төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.11.14-ний өдөр 600 мянган төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.11.16-ны өдөр 7 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.11.17-ны өдөр 5 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.11.27-ны өдөр 4 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.03.24-ний өдөр 9 сая 800 мянган төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд тухайн өдрөө 500 мянган төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2015.11.30-ны өдөр 5 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.12.04-ний өдөр 5 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.12.08-ны өдөр 3 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.12.14-ний өдөр 8 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.12.15-ны өдөр 1 сая төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2015.12.25-ны өдөр 11 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2016.01.04-ний өдөр 3 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2016.01.07-ны өдөр 7 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2016.02.05-ны өдөр 2 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2016.03.28-ны өдөр 6 сая төгрөгийг би өөрийн 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2016.03.29-ний өдөр 3 сая төгрөгийг компанийн ажилтан буюу нягтлан Мын 000000000000 тоот данснаас Сгийн 000000000000 тоот дансанд, 2016.05.27-ны өдөр 2 сая төгрөгийг эхнэр З 000000000000тоот данснаас, 1 сая 500 мянган төгрөгийг эхнэр З 000000000000 тоот данснаас тус тус Сгийн 000000000000 тоот дансанд нийт 204 сая 160 төгрөг шилжүүлсэн бөгөөд бэлнээр өгсөн 15 сая төгрөгийг нэмээд нийт 2019 сая 160 мянган төгрөг болж байна. Үүн дээр С, Б нартай 2016 онд Эрээн хот явахдаа 100 мянган юаньтай явсан бөгөөд Энэ мөнгө нь манай “Б” ХХК-аас гарсан мөнгө юм. Энэ талаар нягтлан М мэдэж байгаа бөгөөд энэ мөнгөнд Б, С нар нь оймс, тирко, дотуур өмд зэргийг худалдан авсан. Авсан бараагаа Эрээнээс 69 машинд ачуулаад гаалийн бичиг гаргуулаагүй Монгол улсад оруулж ирсэн. Б, С нар нь бараа авахдаа өөрсдөө бараа авсан баримтаа авч байсан. Надад тэр 2 барааны баримтыг өгөөгүй. Энэ мөнгө нь тухайн үедээ 35 сая төгрөг болж байсан. Дараа нь С дахин барааны мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь би түүнтэй хамт 100 мянган юаньтай Бээжин хот ниссэн. Тэндээсээ нутгийн нэг хүнтэй хамт Шижазу гэдэг нэртэй аймагт очиж 100 мянган юаньтай тэнцэх хэмжээний оймс, тирко болон бусад төрлийн хувцас аваад Эрээн хот руу машинаар оруулсан. Гаалийн бичиг баримт үйлдээгүй. Энэ мөнгө нь тухайн үеийн ханшаараа 35 сая төгрөг болж байсан. Дээрх мөнгө нэмээд нийт 70 сая төгрөг болж байгаа бөгөөд замын зардал, олох ёстой байсан ашгийг нэмээд 105 сая төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ би баримтад тулгуурлаад 70 сая төгрөгийг нэхэмжилнэ. Ингээд Сд нийт 289 сая 160 мянган төгрөгийг өгсөн байна. Би 2016.01.28-ны өдөр 3 сая төгрөгийг Хаан банкаар С миний 000000000000 тоот дансанд, 2016.02.15-ны өдөр 3 сая төгрөгийг Хаан банкаар Сгийн нөхөр Б тус тус шилжүүлсэн. Дээрхээс гадна 14 сая 700 мянган төгрөгийг С нь дансаар шилжүүлэн өгсөн. Ингээд С нийт 20 сая 700 мянган төгрөгийг надад өгсөн. Энэ 20 сая 700 төгрөгийг 289 сая 160 мянган төгрөгөөс харахад 268 сая 460 мянган төгрөг үлдэж байгаа бөгөөд энэ мөнгийг С надад өгөөгүй байгаа. Би Сгаас бараа авахгүй бөгөөд анхнаасаа бараа авахаар тохиролцоогүй. Иймд Сгаас мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 162-164 тал/,  

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Аийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор өгсөн “...Надад байгаа баримт дээр 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 34.595.000 төгрөг буюу 100 юань, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 100 юань, буюу 31.180.000 төгрөгийг авч явж Сд бараа авч өгсөн байдаг. 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сд 8 сая төгрөгийг  шилжүүлэхдээ эхнэр З 0000000000000 тоот данснаас 3 сая, 2 сая төгрөгийг, мөн З 000000000000 тоот данснаас 3 сая төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сд 5 сая төгрөгийг шилжүүлэхдээ би өөрийн 000000000000 тоот данснаас 3 сая төгрөг, эхнэр З 0000000000000 тоот данснаас 2 сая төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сд 6 сая төгрөгийг шилжүүлэхдээ эхнэр З 0000000000000 тоот данснаас 2 сая 540 мянган төгрөг, би өөрийн 000000000000 тоот данснаас 1 сая 800 төгрөг, эхнэр З бэлнээр 1 сая 660 төгрөгийг Сгийн дансаар тус тус шилжүүлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 4 сая төгрөгийг шилжүүлэхдээ эхнэр З 000000000000 тоот данснаас 2 сая, мөн З 000000000000 тоот данснаас 2 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. 2015 оны 0 дугаар сарын 10-ны өдөр 2 сая 400 мянган төгрөгийг шилжүүлэхдээ эхнэр З 000000000000 тоот данснаас 2 сая 300 мянган төгрөг, мөн З 000000000000 тоот данснаас 100 мянган төгрөг нийт 2 сая 400 мянган төгрөгийг шилжүүлсэн. Сүүлийн байдлаар хохирлоо дүгнэхэд юанийн үнийн зөрүүнээс шалтгаалж надад нийт учирсан хохирол 263 сая 640 мянган төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 189-190 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Аийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор өгсөн “...Уг нь энэ мөнгийг С бараа материал авах зорилгоор Хятад явахдаа зарцуулсан 200 мянган юаньд орж байгаа боловч хоол хүнс, буудлын төлбөр, хэлмэрчийн хөлс зэрэгт нотлох баримт байхгүй учир нэхэмжлэлээсээ хасаж байна. Би бараа материал оруулж ирэх үед би хамт байгаагүй. Би бараагаа худалдаж авч, мөнгийг нь төлчхөөд Монгол руу буцаж харин С, Б нар үлдээд бараагаа Монголд оруулж ирсэн бөгөөд Монголд оруулж ирсэн хойно нь Сгийн агуулахад очиж үзэхэд баахан шуудаатай, хайрцагт хийсэн бараа байсан. Миний барааг Монголд оруулж ирэхдээ ямар машинд ачаад яаж оруулж ирсэн талаар би мэдэхгүй байна. 2 дахь явалтаар би Стай хамт явсан бөгөөд билетийн дагуу С надтай надтай буцсан. Харин бараа 7 хоногийн дараа араас ирсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 165 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Аийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн “...Би эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдийн хадгаламж барьцаалаад Хаан банкнаас 10 сая 500 мянган төгрөгийг зээл авч Сд өгсөн тухайд С өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нэмээд би 4 сая 500 төгрөгийг зээлсэн. Гэхдээ 4 сая 500 мянган төгрөгийн тухайд надад баримт байхгүй би бэлнээр өгсөн. Тиймээс үндсэн 10 сая 500 мянган төгрөгийг нэхэмжилж байгаа. Сгаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 165.958.020 төгрөгийг нэхэмжилж байгаа мөн үүн дээр нэмээд Стай хамт 2 удаа 65 сая 775 мянган төгрөгийг нэхэмжилж байгаа. Зарим барааны тооцооны баримт шаардлага хангаагүй учир гарган өгөөгүй. Гэхдээ Б, С нар нь тухайн үнийн дүнгийн бараа материалыг авснаа хүлээн зөвшөөрдөг. Иймд 165.958.020 төгрөг дээр нэмээд 65 сая 775 мянган төгрөг нийт 242.233.020 төгрөгийг эцсийн байдлаар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Аийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор өгсөн “...Сд өгсөн мөнгөний эх үүсвэрийн хувьд тухайн үед ажиллаж байсан манай “Б” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой орж ирсэн мөнгө. Мөн 2 хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж банктай байгуулсан зээлийн гэрээ байгаа. Үүнтэй холбоотой өөрийн дансны хуулга, эхнэр З дансны хуулга, зээлийн гэрээг нотлох баримтаар хавсарган өгсөн. 2014 онд манай компани 2.218.937.000 төгрөгийн ашигтай ажилсан. Татварын тайлан байгаа. Энэ мөнгөнөөс Сд 2015, 2016 онуудад өгсөн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 224-225 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Аийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогчоор өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд зааснаар 196.199.373 төгрөгийг Сгаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ мөнгөнөөс 39.276.000 төгрөгийг хасаад 156.923.373 төгрөгийг Сгаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 226 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Згийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн “...С нь надад анх 2014 онд “манай тэрүүгээр лангуу дээр бараа зардаг хүмүүст 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд 2 сарын дараа аваад өгье, өдөр өдөрт нь хурааж авна” гэсэн би “бид нар өөрсдөө хурааж авах юм уу” гэхэд “үгүй ээ, Б бид 2 мөнгөө оройд нь хураагаад авъя, их ашигтай, мөнгө зээлчих” гэсэн. Тэгээд би хүүхдүүдийнхээ хадгаламжийг барьцаалаад 15 сая төгрөг зээлж өгсөн. Мөнгөө өгөхдөө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва рестораны урд талын задгай талбай дээр би өөрийн нөхөр Аийн хамт очиж мөнгөө бэлэн өгсөн. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл бага багаар мөнгө зээлээд байсан. Эргүүлж мөнгө өгөөгүй. Сд зээлсэн мөнгөнөөс буцааж хэдэн төгрөг авсан талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тодорхой хэмжээний мөнгө буцааж өгдөг байсан. Нөхөр бид 2 ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй, харин С эгчид 2, 3 ширхэг тэмдэглэлийн дэвтэр байдаг бөгөөд тэр нь дээрээ хүмүүст өгсөн мөнгөний талаараа бичсэн байдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 39-40-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Згийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн “...С нь надаас дансаар мөнгө авч байсан ч миний нөхөр А бид 2-ын санхүү нэг. Хадгаламж барьцаалаад зээлээр авсан мөнгөө Сд өгсөн талаар баримт байхгүй. 2015 оны 0 дугаар сарын 23-ны өдөр Сараагаас гэж 2 сая төгрөг Хаан банкны дансанд орж ирсэн бөгөөд энэ мөнгөн дүнг хасаж тооцсон байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 17 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Згийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн “...Сд А бид 2 мөнгө өгөхдөө дансаар шилжүүлж өгдөг байсан. Энэ талаар “Г” ХХК-ийн дүгнэлт дээр тодорхой дурдагдсан байна лээ. Сгийн дэвтэр дээр бичсэн мөнгөн дүн нь А бид 2-т эргүүлэн өгсөн мөнгөн дүнгээс өөрчлөгдөхгүй. С нь А бид 2-т мөнгө өгөхдөө дансаар болон бэлнээр өгч дэвтэртээ тэмдэглэдэг байсан. Тэр дэвтэр дээр нь Аын дүгнэлтээр дансаар эргүүлэн өгсөн мөнгөн дүн ч байгаа, бэлнээр өгсөн мөнгө ч байгаа. Тухайн дэвтэр дээр 39.420.000 төгрөгийг А бид 2-т бэлнээр өгсөн тэмдэглэгээ байсан. Энэ мөнгөн дүн нь Аын дүгнэлт болон дансны хуулга дээр байхгүй. Б нь С мөнгө авсан, тухайн мөнгөний зарцуулалтын талаар ямар нэгэн оролцоо байхгүй. С 2-3 удаа Бийн дансаар мөнгө шилжүүлэн авдаг байсан. Б одоо хаана байгаа талаар мэдэхгүй. 2020 оны 0 дугаар сарын үед самарт явна гээд явсан. Түүнээс хойш холбогдоогүй. Гэртээ ирээгүй байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 230-231 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Бийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн “...Одоогоос 2 жилийн өмнө 2016 оны 03 дугаар сарын үед С нь Атэй тохиролцож Хятад улсын Гуанжоу руу явж 30 гаран сая төгрөгийн бараа авч ирж тухайн барааг С зарж борлуулаад тэндээс гарсан ашгаас Ад мөнгө өгөх ёстой байсан.  Гуанжоу явах үед А, С бид 2 хамт явсан. Дараа нь 2016 оны 05 дугаар сард Бээжин явсан бөгөөд тэндээс яг хэдэн төгрөгийн бараа авсан талаар би санахгүй байна. 2016 оны 03 дугаар сард Гуанжоу руу явахдаа авсан барааны жагсаалтыг би тэмдэглэлийн дэвтэрт жагсааж бичсэн бөгөөд сүүлд бичсэн барааны жагсаалтыг би бичээгүй, хэн бичсэн талаар би мэдэхгүй байна. Тэгээд С нь Аээс авсан бараагаа зарж борлуулсан бөгөөд тэгж байхдаа хамт бараа зардаг хүмүүстээ хэдэн төгрөгийн барааг нь өгөөд мөнгийг нь авахаар тохирсон байсан. Миний мэдэж байгаагаар С нь Ад зараад гарсан ашгаас 10 гаран сая төгрөгийг өгсөн бөгөөд үлдсэн мөнгийг нь өгсөн эсэх талаар би мэдэхгүй. Үлдсэн мөнгөө хэрхэн юунд зарцуулсан талаар би мөн мэдэхгүй. Аээс авсан бараанаас тодорхой хэмжээний бараа зарагдаагүй үлдсэн байгаа. С нь Аээс авсан бараагаа Москва рестораны урд талд байрлах бараа зардаг газарт гар дээрээсээ зардаг байсан бөгөөд тэр хавиар бараа зардаг хүмүүстээ бараанаасаа өгсөн байсан. Тэр хүмүүсээс мөнгийг нь авсан байх. С нь Аээс барааг нь яг залилах зорилгоор аваагүй.  Аээс авсан бараагаа зараад яг хэдэн төгрөгийг ашиг олсон талаар тооцоо гаргаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Зарсан барааны мөнгөнөөс тодорхой хэмжээгээр гэртээ зарцуулж байсан ч харин үлдсэн хувийг нь Ад өгч байсан. С нь Аээс авсан барааг одоо болтол зарж борлуулаагүй байгаа. Үлдсэн бараа нь 3 дугаар хорооллын арын грашид байгаа тэнд өөр бусад хүмүүсийн бараа ч байгаа. Одоо үлдсэн бараагаа зараад Ад үлдсэн мөнгөө өгөх боломжтой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60-61 тал/,

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Бийн 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн “...Тухайн үед би эхний удаа А С нартай Гуанжоу явсан бөгөөд худалдан авсан барааг би хянадаг байсан. Тэр үед онгоцны билетийн зардал, худалдан авсан барааны зардлыг бүгдийг нь А гаргасан. Миний дансаар Аээс хэд хэдэн удаа мөнгө орж ирсэн бөгөөд энэ мөнгийг нь Сд өгдөг байсан. Яагаад миний дансаар тухайн үед шилжүүлэх болсныг нарийн сайн санахгүй байна. С миний дансаар А түүний эхнэр З нарт мөнгө өгдөг байсан. Аээс авсан барааг С гадаа гар дээрээс 2 жил зарсан бөгөөд өдөрт 100 мянган төгрөг хүртэл ашиг олдог байсан. С боломжоороо олсон ашгаа Ад өгдөг байсан бөгөөд миний санаж байгаагаар 10 гаран сая төгрөг өгсөн байх. Ямар ч байсан зарсан барааны ашиг 50 хувиар нугарсан бөгөөд яг хэдэн төгрөгийн ашиг олсон талаар би сайн санахгүй байна. Учир нь тухайн бараа нь бөөндөө зарагдаагүй 2 жилийн хугацаанд гар дээрээс өдөрт 100 орчим мянган төгрөгөөр зарагддаг байсан. Хятад явж ирэхдээ миний санаж байгаагаар 30 гаран сая төгрөгийн бараа худалдан авсан санагдаж байна. Тооцооны баримт Сд л байгаа байх, бараа худалдан авсан баримтуудыг мөрдөн байцаалтын үед гарган өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 224 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Бийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн “...Би 2 удаагийн бараа таталтын эхний удаагийнхад нь явсан бөгөөд А бараагаа худалдаж авч өгчхөөд түрүүлээд аваад өгсөн. С бид 2 бараагаа каргонд ачуулаад Улаанбаатар явсан бөгөөд бараа араас ирсэн. Яг хэдэн машинаар хуваагдаж бараа орж ирсэн талаар би мэдэхгүй. А, З нарын данснаас миний данс руу мөнгө шилжүүлж байгаагүй. Би хэд хэдэн удаагийн үйлдлээр Аийн данс руу 10 гаран сая төгрөгийг бэлэн байдлаар орлогодож хийж байсан. Тухайн үед С энэ мөнгийг Аийн данс руу шилжүүлчих гэхэд нь би шилжүүлж байсан. Би Хаан банканд нэг л данс эзэмшдэг бөгөөд тэр дансаараа А, З нартай харилцан гүйлгээ хийж байгаагүй. С өөрөө хариуцан бараагаа борлуулдаг байсан бөгөөд би хааяа худалдаа нь дээр нь зогсдог байсан. С барааны мөнгийг бүрэн хариуцдаг байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 18 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Бийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн “...Би Сгийн тэмдэглэлийн дэвтэрт тодорхой хэмжээний зарсан барааны тэмдэглэл үйлддэг байсан. Мөнгөн дүнгийн зарцуулалтыг С өөрөө хийдэг байсан бөгөөд би мөнгөний зарцуулалтад оролцож байгаагүй. Сд орлого, зарлага бүртгэдэг нийт 3 тэмдэглэлийн дэвтэр байсан. А бид 2-т Сг өрөнд оруулж ашиг олох санаа зорилго байгаагүй, тийм санаа төрж байгаагүй. С бид 2 хоорондоо ярилцаж байгаад хамтран амьдарсан. С бид 2-ын нэр дээр эд хөрөнгө байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 228-229 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О гэрчээр өгсөн “...Би 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн эгч Сгаас бэлнээр 7 сая төгрөг зээлээд зээлийн гэрээний дагуу буцаан өгсөн. Тэгээд дараа нь бага багаар мөнгө зээлж байгаад цаг тухайд нь буцааж өгөөд одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. Сгийн танил А гэдэг хүний мөнгө байгаа юм. Түүнийг хүмүүст зээлүүлж, хүүгээр нь ашиг олдог байсан. Сд ашигтай байсан эсэхийг мэдэхгүй байна. Явцын дунд А надад ашиг өгнө, нөхөр бид 2-ыг харж үзнэ гэдэг байсан. С эгчээс хувцас зардаг болон наймаа хийдэг хүмүүс тэр хавийн аж ахуй нэгж, байгууллагууд буюу дэлгүүр, үсчний газрууд мөнгө зээлдэг байсан. Одоо бид 2-ын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С гэрчээр өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сд холбогдох хэрэгт миний хийсэн аын дүгнэлтийн 5 дахь хуудасны 4 дэх асуултын 2 дахь хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд 300 боодол 2372 ширхэг гадуур болон дотуур хувцас, эд зүйлийг 59.656.00 юаниар худалдан авч гэдэг бичиглэл нь зөв бөгөөд харин хариултын 3 дахь хэсэгт 8718 ширхэг гадуур болон дотуур хувцас, эд зүйлийг 59.656.00 юаниар худалдан авсан гэдэг үнийн дүнгийн хувьд буруу бөгөөд дүгнэлт хэсгээ бичихдээ 4 дэх асуултын хариулт 2-т байгаа 59.656.00 юань гэснийг хариултын 3 дахь хэсэгт хуулж тавихдаа бичиглэлийн алдаа гаргасан байгаа боловч хавсралт 5.0-д байгаа хүснэгтэд тооцооллыг зөв тусгасан байна. Иймд аын дүгнэлтэд өөрчлөлт орохгүй эцсийн тооцоололд өөрчлөлт ороогүй дүн зөв гарсан байна. Хариулт хэсгээ бичихдээ ханшийн мэдээллийн он сар өдрийг сольж бичиглэлийн алдаа гаргасан. Харин хавсралт 5.0-д ханшийн лавлагааг бичихдээ он, сар, өдрөөр нь зөв оруулж бичсэн. Энэ алдаанаас болж дүгнэлтийн тооцоололд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Би дүгнэлт хэсгээ бичихдээ бичиглэлийн алдаа гаргаж 58.970.00 юань гэдгийг 59.656.00 юань гэж буруу бичсэн байна. Миний бичиглэлийн алдаа гаргаж буруу бичсэн маань дүгнэлтийн эцсийн тооцоололд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Учир нь эцсийн тооцооллыг хавсралтад байх хүснэгтээсээ гаргасан байгаа. З, А нар нь хүүхдийнхээ хадгаламжийн дэвтрийг барьцаалан банкнаас зээл авсан боловч Сд тухайн мөнгөө өгсөн гэх баримт байхгүй учир тооцоололд оруулаагүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 19 тал/,

            Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас бараа худалдан авсан талаарх баримтууд, тэдгээрийн Монгол хэл дээрх орчуулга /2-р хх-ийн 131-135, 3-р хх-ийн 130-163 тал/,

            Аийн 000000000 дугаартай гадаад паспортын хуулбар /2-р хх-ийн 137 тал/,

            Сгийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /2-р хх-ийн 123 тал/,

            4 ширхэг тэмдэглэлийн дэврийг Сд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 123 тал/,

            Хаан банканд бүртгэлтэй Ц.Бийн 000000000000 дугаартай дансны хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 14-15 тал/,

            Мөрдөгчийн шийдвэр, ажиллагааг хүчингүй болгох  тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 122 тал/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 170 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 238-247 тал/, “Г а” ХХК-ийн аын дүгнэлт /3-р хх-ийн 187-214 тал/, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээнүүд /2-р хх-ийн 155-157 тал/, Нийт 210.000 юань худалдан авсан баримтууд /2-р хх-ийн 159-160 тал/, Хаан банк дахь Аийн 000000000000, 000000000000, 000000000000 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 1-35, 191-217 тал/, Хаан банк дахь Згийн 000000000000, 000000000000, 0000000000000 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 138-151 тал/, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хувь хүний орлогын албан татварын шинээр гаргасан тайлан /4-р хх-ийн 235-239 тал/, Хаан банк дахь Сгийн 000000000000 дугаарын депозет дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 170-177, 218-250, 3-р хх-ийн 1-9 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би анх 2013 оноос хойш Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Москва рестораны урд талд байрлах задгай талбай дээр бэлэн хувцас зарж борлуулдаг байсан. Тэгээд 2014 оноос манай тэрүүгээрх хувь хүмүүс хүүтэй мөнгө зээлүүлдэг болсон. Тэгээд би 2015 оны 03 дугаар сард манай нөхрийн эгчийнх нь хамаатны эмэгтэй З “Сараа эгчээ бага зэргийн мөнгө наймаа хийдэг хүмүүст гаргамаар байна” гэхээр нь би “мэдэхгүй байна, хүмүүсээс асууя” гээд нөхөртөө хэлсэн зүйлийг нь хэлэхэд “хүүтэй мөнгө хэцүү л дээ, заримдаа алдангитай байдаг” гэсэн. Ингээд хүмүүс мөнгө хэрэгтэй байна, аваад ир гээд байхаар нь Зтой уулзаад 10 сая төгрөг бэлнээр аваад түүнийгээ хүмүүст 10 хувийн хүүтэй зээлсэн. Дахиад З нөхөр Аээс мөнгө зээлж аваад хүмүүст зээлүүлээд байсан. Тэгээд би хүмүүсээс авсан мөнгөө хүүтэй нь эргүүлээд А, З 2-т тооцоо хийж хасалт хийж өгөөд, заримдаа хүмүүс хүү төлөхгүй алданги үүсэхээр нь өөрийнхөө бэлэн мөнгөнөөс өгөөд явуулдаг байсан. Тэр үед манай бараа сайн зарагддаг байсан. Гэтэл А дэлгүүр байна уу, хамт бараа оруулж ирж заръя гээд 2015 оны 8 дугаар сард нөхөр Б, А бид 3 БНХАУ-ын Эрээн хот руу явсан. Би өөрийн бараа авдаг газраасаа бараагаа авсан бөгөөд А мөнгийг нь өөрөөсөө гаргаж өгсөн. Монголд ирээд бараагаа зараад 1 сая гаран төгрөгийг Ад өгөөд үлдсэн мөнгийг нь бага багаар хүмүүст зээлүүлж, эрүүлж аваад Ад өгч байсан. Дараа нь 2016 оны 02 дугаар сард Б, А бид 3 дахин Бээжин явсан бөгөөд бүх зардлыг А гаргасан. Буцахдаа 23-25 сая төгрөгийн бараа авч Монголд ирээд зараад зарагдсан барааны мөнгийг Ад буцаан өгч, заримыг нь хүмүүст зээлүүлсэн. Одоо ч тухайн үеийн барааны үлдэгдэл надад байгаа. Тэр үед зарагдахгүй бараа их хэмжээгээр авсан байсан. Тэгээд надаас их хэмжээний мөнгө нэхээд байгаа. Хүмүүст зээлүүлэхээр авсан мөнгө нь 70-80 орчим сая төгрөг байгаа. Үүнээс би заримыг нь буцаан өгсөн. А, З 2 надаас 200 орчим сая төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд би 100 гаран сая төгрөг өгөх ёстой. Барааны мөнгө хэдийг өгөх ёстойг би мэдэхгүй байна. Одоогоор 10 гаран хүнд мөнгө зээлсэн байгаа нийтдээ 30-40 сая төгрөг авах ёстой. Уг хүмүүс нь бараа зарж байгаад одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Би ямар нэгэн аргаар төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-44 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн яллагдагчаар өгсөн “...Бараа хүлээлцсэн баримт гэж огт байхгүй. Би Хятад улсад байхдаа хэдэн ширхэг бараа авна гээд худалдагчид нь хэлэхээр А миний өмнөөс мөнгийг нь өгчихдөг байсан. Тухайн үед 2 удаагийн явалтаар 60 сая төгрөгийн бараа авсан. Яг нарийн үнийн дүнг нь мэдэхгүй байна. Ойролцоогоор 110 сая төгрөгөөр барааг зарсан. Баримт байхгүй. Ад буцаан өгсөн мөнгө байхгүй. Түрээсийн мөнгө зэргээр мөнгө үрэгдэж байсан тул Аийн мөнгө гарахгүй байсан. Эхний явалтаар 25-26 сая төгрөгийн бараа, дараагийн явалтаар 30 орчим сая төгрөгийн бараа татсан. 2 удаагийн явалтаар авсан барааны баримтыг би Аийн эхнэр Зд өгсөн, надад баримт байгүй. Яг хэдэн төгрөгийн бараа авсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед А бараа зарах амжилттай байна, таныг гадаа зогсоож байхаар дэлгүүр нээж түрээсэлж өгнө гэж ярьж байсан. Тэрнээс биш дэлгүүр нээх зорилгоор Хятад явсан зүйл байхгүй. Авч ирсэн бараа би гадаа задгай талбайд зардаг байсан бөгөөд хажуугийн бараа зардаг хүмүүстээ өгч заруулж байсан. Одоо тэр бараа зарсан хүмүүсийн зүгээс надад өртэй хүн байхгүй, бүгд надад мөнгөө өгсөн. Нийт 10 гаран сая төгрөг болсон бөгөөд би бүх мөнгийг А, З нарт өгсөн. Мөнгө өгсөн авсан талаар миний дэвтэр болон Аийн өөрийнх нь дэвтэрт байгаа. Тэр үед бараа заруулсан хүмүүсийг Оюунчимэг, Бямбачимэг, Бааска гэдэг бөгөөд бусад хүмүүсийн нэрийг би мэдэхгүй байна. Одоо эдгээр хүмүүс гар дээрээс бараа зарахаа больсон. Тухайн үедээ бараа заруулсан баримт үйлдэж байгаагүй. Нийт 100 гаран сая төгрөг болсон бөгөөд би бүх мөнгийг А, З нарт өгсөн. Тэдгээр хүмүүсээс одоо надад өртэй хүн байхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 57-58 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн яллагдагчаар өгсөн “...А анх 10 хувийн хүүтэй мөнгө өсгөж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Аээс авсан мөнгөө хүмүүст хүүтэйгээр зээлдэг байсан. Тэгээд 10 хоног болоод А, З нар ирээд Бтой тооцоо нийлээд надтай тооцоо тулгаад явдаг байсан. Зээлсэн мөнгө бүрийг дэвтэр дээр бичээд түүнийгээ Б хөтлөөд явдаг байсан. Авч ирсэн бараагаа зараад зарсан мөнгөө Аээс асууж байгаад хүмүүст хүүтэй зээлсэн. Би Ад 100 гаран сая төгрөг өгсөн бөгөөд Дансаар бол 25 сая төгрөг өгсөн байсан. Бусад мөнгөө бэлнээр өөрсдөө ирж авсан. Харин би ээс авсан мөнгөөрөө эрээнээс бараа авсан. Би шилжиж орж ирсэн мөнгийг бэлнээр аваад Бтой ярьж байгаад би хүнийг нь олоод Б дэвтэрт бүртгээд явдаг байсан. Б мөнгөө барьдаг байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 167-168 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн яллагдагчаар өгсөн “...Хэргийн материалд хавсарган өгсөн дэвтэрт би А, З нарт нийт 39 сая 276 төгрөгийг эргүүлэн өгсөн байгаа. Энэ төлбөр эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр ороогүй. Энэ төлбөрийг би хасуулах хүсэлтэй байгаа. Дахиад өөр жижиг дэвтэр байдаг бөгөөд тэр дэвтэр хаана байгааг би мэдэхгүй байна. Хамгийн сүүлд цагдаагаас дуудахад гэрт байсан бөгөөд алга болсон байсан. Уг дэвтэрт Б тэмдэглэл хийдэг байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 232-233 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Чийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр  хохирогчоор өгсөн “...Би Сг таньдаг болоод 10 гаран жил болж байна. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр С надтай уулзаад “Найз нь БНХАУ-аас бараа оруулж ирээд наадмаас өмнө зараад мөнгийг чинь өгнө, хүүтэй мөнгө зээлээч” гэж гуйгаад байхаар нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны экспресс банкнаас 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000000000 данснаас бэлнээр авч Сд өгсөн. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр С нь миний эзэмшлийн 9925-2297 дугаартай гар утас руу 0000000000000 дугаартай утаснаас залгаж “дахиад надад 3.000.000 төгрөг зээлээч” гэсэн. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор би өөрийн төрсөн ах Г яриад түүний гэр болох Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь Стай хамт очиж Сг гэрийнх нь гадаа хүлээлгээд өөрөө ахынхаа гэрт орж бэлнээр 3.000.000 төгрөг аваад Сд өгсөн. Түүнээс хойш мөнгөө нэхэж залгахад удахгүй өгнө, маргааш өгнө гэж хэлээд өгөөгүй. Тэгээд өдий хүртэл өгөхгүй удсан болохоор би цагдаагийн байгууллагад хандсан. Би Сд 8.000.000 төгрөг өгөхдөө зээлийн гэрээ болон мөнгө өгсөн авсан баримт үйлдээгүй. Харин 2018 оны 7 дугаар сард С нь өөрийн гараар бичиж өгсөн бичиг, өөрийнх нь мөнгө авсан гэж хэлж байгаа утасны бичлэг байгаа. С одоо Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва рестораны урд талд байрлах ил хувцас зардаг лангуу дээр хувцас зарж байгаа. Гэрийн хаягийг нь мэдэхгүй. Би зээлсэн 8.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17-18 тал/,

            Хохирогч Чийн 0000000000000 дугаартай Хаан банкны депозет дансны хуулга /3-р хх-ийн 44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Чээс БНХАУ-аас бараа татах гэсэн юм гэж хэлээд 5 сая төгрөгийг зээлээч гэж гуйгаад мөнгөө тэй хамт байж байгаад Бичлийн Хаан банкны АТМ дээрээс бэлнээр авсан. Тэгээд тэр мөнгөөрөө БНХАУ-руу явж бараа аваад энд эргэж ирээд зарсан. Жаахан өндөр үнэтэй бараа авсан болохоор ашиг гаргаж чадаагүй. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр  рүү утсаар яриад 3 сая төгрөг нэмж зээлээч гээд тэй хамт Баянхошуунд байдаг ахынх нь гэрт очиж мөнгө авсан бөгөөд тэр мөнгөөрөө Нарантуул, Хархорих, Шинэ зам захуудаас бараа авсан. Тэр бараагаа мөн сайн зарж чадаагүй. Ингээд т мөнгийг нь өгч чадаагүй.  миний багын найз маань юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн  64-65 тал/,

            Хохирогч Чийн Хаан банкны 0000000000000 дугаартай депозет дансны хуулга /3-р хх-ийн 44 тал/,

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Сгийн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 49 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 66 тал, 2-р хх-ийн 65 тал, 3 хх-ийн 32 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хх-ийн 65 тал, 3-р хх-ийн 33 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /1-р хх-ийн 31-34 тал, 3-р хх-ийн 34-37 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /3-р хх-ийн 53 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /2-р хх-ийн 66 тал, 121-123 тал, 3-р хх-ийн 54 тал/, Сгийн Төрийн банк дахь албан бичиг дансны хуулга /2-р хх-ийн 109-110 тал/, Чингис хаан банкны албан бичиг /2-р хх-ийн 111 тал/, Хас банкны албан бичиг /2-р хх-ийн 112 тал/, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг /2-р хх-ийн 113 тал/, Ариг банкны албан бичиг, хавсралтын хамт /2-р хх-ийн 178-180 тал/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, хавсралтын хамт /2-р хх-ийн 114-119 тал/, Авто тээврийн газрын албан бичиг /1-р хх-ийн 73 тал, 2-р хх-ийн 120 тал/, Эд зүйл буюу баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, баримтуудын хамт /2-р хх-ийн 130-137 тал/, эд зүйл баримт бичиг хавтаст хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, баримтын хамт /2-р хх-ийн 158-160/, Зээлийн гэрээнүүд /1-р хх-ийн 23-30 тал/,  Эд зүйл хураан авч хуулбарлан, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 77-242 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

            Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч С нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Аээс дансаар болон бэлнээр их хэмжээний мөнгийг шилжүүлэн авсан, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэж  2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүд, 2016 оны 5 дугаар сарын 05, 06, 08-ны өдрүүдэд БНХАУ-с бараа материал  Аээр авхуулсан, хохирогч Чээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны орчим 5,000,000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг бэлнээр зээлж авч үүнээс хохирогч Чт 1.900.000 төгрөгийг буцаан өгч Чт 6.100.000 төгрөгийг хохирол учруулсан үйл баримт болсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Сгийн мэдүүлгүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С нь хохирогч Чт 6.100.000 төгрөгийг хохирол учруулсан үйл баримттай маргаагүй бөгөөд хохирогч Ад учруулсан хохирол гэж яллах дүгнэлтэд тусгагдсан  “…245.650.163.73 төгрөгийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрнө…” гэж мэтгэлцэж оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Сгийн өмгөөлөгч Б “… шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй...” гэж мэтгэлцэж,

улсын яллагч “шүүгдэгч Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”

Хохирогч Ч “... гомдолтой, 6.100.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй..” гэж,  хохирогч Чийн  өмгөөлөгч Г.Балжмаа “...шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай...” гэж,

Хохирогч А “...гомдолтой, хохирол болох 156 сая төгрөгийг гаргуулна....”,  түүний  өмгөөлөгч Ч.Очбаяр  “…шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай...” гэсэн байр суурьтайгаар тус тус оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь бусдын эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө болох мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан болох үйл баримт тогтоогдсон ба энэ үйл баримт нь яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-2-д заасан “Залилах”  гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн эсэхэд шүүх дараах хууль зүйн дүгнэлтийг хийсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

“Залилах” гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмсыг  хуулиар эсхүл талуудын хоорондоо тогтоосон хэмжээ хязгаарын дотор, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд юмсыг хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй  болмогц түүгээр шалтгаалж бусдын эд хөрөнгийг бүгдийг нь буюу заримыг нь шилжүүлэхгүй байх гэмт санаа төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурах, итгэл эвдэх замаар шилжүүлэн авдаг онцлогтой.

Шүүгдэгч С нь хохирогч Чтэй найз нөхдийн харилцааг ашиглан хохирогчид хохирол учруулж залилсан болох нь  “…хохирогч Чээс авсан 6.100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй, төлөх болно…”  гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 64-65 дахь талд авагдсан яллагдагч Сгийн “...би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч Чийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар,

хохирогч Атэй төрөл садны холбоог ашиглан 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Аийн мөнгийг дансаар болон бэлнээр 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр шилжүүлэн авсан мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүд, 2016 оны 5 дугаар сарын 05, 06, 08-ны өдрүүдэд БНХАУ-с бараа материал авхуулж, төлбөр тооцоог буцааж хийхгүйгээр  хохирогчид хохирол учруулж залилсан  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох шүүгдэгч Сгийн дансны хуулга, хохирогч А, гэрч З нарын дансны хуулга болон мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 170 дугаартай дүгнэлт, “Г а” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн аын дүгнэлт, гэрч Ц.Бийн мэдүүлгүүд /2хх-60-61 тал, 3 хх-224 тал, 4хх-18 тал, 228-229 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Сг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “Залилах” гэмт хэргийн үйлдлийн аргыг гэмт хэргийн шинж болгож хуульчилсан байна. Шүүгдэгч С, хохирогч А нар нь төрөл садны холбоотой этгээдүүд болох нь, шүүгдэгч С Ч нар  урьд нь найз нөхдийн харилцаатай этгээдүүд байсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын  мэдүүлгүүдээр нотлогддог.

Тодруулбал, шүүгдэгч С нь хохирогч нараас тэдгээрийн эд зүйл болох мөнгийг шилжүүлэн авахдаа хохирогч нартай  садан төрлийн,  найз нөхдийн холбоог ашиглан энэ нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдэх арга болгон ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн бусдын эд зүйл болох их хэмжээний мөнгийг шилжүүлэн авч буцааж өгөөгүй үйлдлээ гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлтэй гэх тайлбарыг шүүх дараах байдлаар няцааж байна.

Шүүгдэгч С нь хохирогч Аээс бусдад 10% -н хүүтэй зээлж өсгөж өгөх нэрийдлээр шилжүүлэн авахдаа тэдний хоорондын тогтоосон хэмжээ хязгаарыг зөрчиж зээлсэн мөнгийг нь бүрэн төлж өгөөгүй, төлөх боломжгүй болсныг мэдсээр байж хохирогчийн итгэлийг урвуулан ашиглаж олон удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлж авч хувьдаа ашигласан, хохирогчтой хамт явж БНХАУ-с авч ирүүлсэн бараа материалыг зарж борлуулсан гэх атлаа мөнгийг огт төлж барагдуулаагүй, хохирогч Аээс авсан мөнгийг буцааж төлж барагдуулаагүй байх цаг хугацаандаа хохирогч Чээс 2018 оны 6, 7 дугаар сард ижил аргаар буюу хохирогч Аээс мөнгө авсан аргыг ашиглан нийт 8.000.000 төгрөгийг авсан зэрэг үйлдэл нь шүүгдэгч Сг гэмт хэргийг хүсэж үйлдсэн, шунахайн сэдэлтэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хуулиар хуульчлагдан зохицуулагдсан гэрээний харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, талууд гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст үүссэн маргааныг хэлэх ба шүүгдэгч, хохирогч нарын хооронд мөнгө шилжсэн  энэ харилцаа нь иргэний эрх зүйн шинжгүй гэж дүгнэхээр байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч С нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ад 245.501.373 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 170 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр С нь Ад 108.048.000 төгрөгийн үлдэгдэлтэй, Аийн эхнэр болох Зд 57.910.020 төгрөгийн үлдэгдэлтэй гэж, Г а ХХК-ийн аын дүгнэлтээр шүүгдэгч нь нийт 25.841.371,88 төгрөгийн бараа худалдан авсан гэж дүгнэсэн байх  ба шүүгдэгч болон гэрч З нарын тооцоо нийлж буцааж төлсөн мөнгө гэх 39.276.000 төгрөгийг  нийт шилжүүлэн авсан мөнгөнөөс хасаад шүүгдэгч Сгаас  152.379.391.88 /нэг зуун тавин хоёр сая гурван зуун далан есөн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг  гаргуулж  хохирогч Ад  олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Чт учруулсан хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч болон хохирогч нар хэн аль нь маргаагүй, энэ нь баримтаар тогтоогдсон  байх тул шүүгдэгч Сгаас 6.100.000 /зургаан сая нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Чт олгохоор  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн хохирогч нарт учруулсан нийт хохирол 158.479.391.88 /нэг зуун тавин найман сая дөрвөн зуун далан есөн мянга гурван зуун ерэн нэг төгрөг наян найман мөнгө/ төгрөг буюу их хэмжээний хохирол байна.

 

Иймд  шүүгдэгч  Сг  үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Залилах” гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэрэг гарахад хохирогч А, Ч нарын мөнгөө өсгөж авах гэсэн хүсэл, санаа байсан болохыг,  энэ нь гэмт хэрэг гарахад ноцтойгоор нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн гэрч З буюу хохирогч Аийн гэр бүлийн гишүүнээс хүлээн авсан мөнгө нь хохирогч Аийн мөнгө байсан гэдгийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, гэрч хохирогч нар энэ тал дээр маргаагүй тул Згоос шүүгдэгчид шилжүүлсэн эд зүйл буюу 57.910.020 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ад олгож  шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Сг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Залилах” гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч Сгийн үйлдсэн удаагийн дараагийн залилах үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамласан нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүхээс,  гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон учруулсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар   3 жил 6 сарын / гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Сгийн хохирогч Аийг  залилсан үйлдэл нь 2015, 2016 онуудад үйлдэгдсэн байх ба хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн  эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийг шүүх    хэрэглэж ял шийтгэл оногдуулсан болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С нь нийт 310 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн цагдан хоригдсон 310 хоногийг түүний биечлэн эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт 0000000000 дугаартай хэрэг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч 310 хоног  цагдан хоригдсон, хохирогч Ад 152.379.391.88 /нэг зуун тавин хоёр сая гурван зуун далан есөн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг наян найман мөнгө/  төгрөг, хохирогч Чт 6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй болохыг дурдаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Сг 3 жил 6 сар /гурван жил зургаан сар / жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Сд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч С нь цагдан хоригдсон 310 хоногтой болохыг дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд  оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Сгийн эдлэх ялыг 2021 оны 0 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгчийг цагдан хорьсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Сгаас нийт 158.479.391.88 /нэг зуун тавин найман сая дөрвөн зуун далан есөн мянга гурван зуун ерэн нэг төгрөг наян найман мөнгө/ төгрөг гаргуулан хохирогч Чт 6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг, хохирогч Ад 152.379.391.88 /нэг зуун тавин хоёр сая гурван зуун далан есөн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 00000000000 дугаартай хэрэг нэгтгэсэн,  тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Сд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ