Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/732

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн,

улсын яллагч: М.Амарзаяа

шүүгдэгч: Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн  авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Б нь “2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хямд мах авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч У нийт 10.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б нь “2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хямд мах авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч У нийт 10.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Уын хохирогчоор өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б болон түүний ах Ц нар нь над руу утсаар яриад “ажил байна, хүрээд ир” гэхээр нь би Нисдэг машины замын эсрэг талд байх М төвд уулзсан. Тэгээд Б, Ц нар нь “Орхон аймагт хямдхан ямааны мах байна, мах авдаг БНХАУ-ын хүмүүстээ шахаад зарж чадах уу” гэхээр нь үнийг нь асуухад “1 кг нь 4.000 төгрөг болно” гэсэн. Яагаад хямдхан байгааг нь асуухад “дундаж нь 13-14 кг жинтэй муу мах байгаа, улсын нөөцөд өгч байгаа мах” гэж хэлэхээр нь БНХАУ-ын хүмүүс рүүгээ залгаад асуухад 1 кг-ийг нь 5.000 төгрөгөөр авъя гэсэн. Тэгээд бид нар хоорондоо мах авахаар тохиролцоод салсан. Б “одоо Орхон аймаг руу явна” гээд гарсан бөгөөд өдөр нь урьдчилгаа 10.000.000 төгрөг хэрэгтэй байна, хүний данс руу хийчих гэж өдөржин залгасан. Орой нь Б “Орхон аймаг руу орж байна, урьдчилгаагаа хүний данс руу хийчих” гэхээр нь хамаатны эгч Мгийн 0000000000 данснаас Баянгол дүүргийн Гранд плазагийн Хилл Сайдад байх гэрээсээ интернэт банкаар Бын 00000000000 дугаарын данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь Баас юу болсон талаар асуухад “Орхон аймгаас 60 тн мах ачихаар боллоо, чи ачих хүн, унаа тэргээ бэлдээд явуулчих” гэсэн. ...урьдчилгаа 750.000 төгрөгийн хамт Орхон аймаг руу явуулсан. Орхон аймагт очсон жолооч нь “өнөөдөр оройтчихлоо, маргааш ачъя хоноод яв гэж Б хэллээ, энэ хүн чинь өөрөө согтуу байна” гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б руу ярихад “энд ажил хийх хүн олдохгүй байна, Улаанбаатараас ажил хийх хүн аваад хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос 6 хүн аваад Орхон аймаг руу явсан. Жолооч мах ачих гэж байна, энд 2-хон хүн мах ачиж байна, хүн аваад ир” гэсэн болохоор би ажиллах хүн аваад очиж байгаа талаараа хэлсэн. Дархан-Уул аймаг өнгөрөөд явж байхад Б залгаад 20 тн мах чинь нийтдээ 80.000.000 төгрөг болно. Одоо 40.000.000 төгрөгийг Э ХХК-ийн данс руу явуулчих гэж хэлэхээр нь М эгчийн данснаас 40.000.000 төгрөгийг тухайн компанийн данс руу шилжүүлсэн. Орхон аймагт очиход Э ХХК-ийн хашаанд малын мах машинд ачиж байхаар нь 6 хүний хамтаар махыг ачаад гарах гэхэд Э ХХК-ийн нярав залуу намайг “дахин 50.000.000 төгрөг шилжүүл” гэсэн. “Бын данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 60.000.000 төгрөгт мах авна” гэдгээ хэлсэн. Гэтэл тэр залуу “Б гэдэг хүнтэй тийм зүйл яриагүй, манайх махаа 1 кг-ийг 6.000 төгрөгөөр өгч байгаа, нийт үнэ нь 90.000.000 төгрөг болно. Манай компанийн данс руу 40.000.000 төгрөг л орсон, одоо 50.000.000 төгрөгөө шилжүүлээд махаа аваад гарч болно” гэсэн. Тэгээд би Б руу залгаад “энэ хүн чинь ийм зүйл яриад байна” гэхэд Б “наадах чинь юу гэх нь хамаагүй, зүгээр махаа аваад гар” гэж согтуу хэлсэн. Тэгээд Быг авч ирээд нягтлан залуутай уулзуулахад Б согтуу байсан болохоор “согтуу хүнтэй юу ярихад гээд Быг аваад буудалд хоносон” маргааш нь махаа буулгасан. Э ХХК-ийн миний 40.000.000 төгрөгийг өгөхдөө мах ачиж, буулгасны 800.000 төгрөгийг хасаж тооцсон. Тэгээд Ажил хийсэн хүний 1 хүнийг 100.000 төгрөгөөр тооцож 600.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн. Тэгээд би Улаанбаатар хотод ирсэн. Цтэй утсаар ярихад “наадах чинь нялх хүүхэдтэй, намтай уулзаад явж бай, бүх гарсан зардлыг чинь маргааш өгье” гэж хэлсэн. Тэгээд одоо болтол миний мөнгийг өгөөгүй бөгөөд эхнэртэйгээ нийлээд маргааш, нөгөөдөр гэж хэлсээр өдий хүрсэн. Дараа нь нэг машин зарж өгөх юм яриад байсан. Б, Ц нарыг 2018 оноос хойш махны наймаа хийж байгаад танилцсан. Тэрээр өөрөөр ажил төрөл нь хаана, юу хийдэг талаар мэдэхгүй. Тухайн үед Бын эхнэр Дээгий “миний дүү хот руу яв, маргааш бүх мөнгийг нь хийчихнэ” гэж хэлсэн болохоор би хот руу явсан. Тэрнээс биш Баас мөнгөө авчих байсан. Ц намайг Б руу мөнгө шилжүүлчих гээд байсан. Одоо Баас болж надад нийт 12.896.000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Мгийн гэрчээр өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр У над руу утсаар залгаад “танд нэг данс өгье, очиж байгаад танд мөнгө өгье” гэж хэлсэн. Тэгээд би явуулсан данс руу нь өөрийнхөө 00000000000 дугаарын данс руу 10.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрээсээ интернэт банкаар шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Утай “Хүчит шонхор” зах дээр уулзаад мөнгөө бэлнээр авсан. Надад юунд зарцуулах гэж байгаа талаараа хэлээгүй, хүний данс явуулна мөнгө шилжүүлээд өгөөч гэсэн. Өмнө нь мөнгө шилжүүлж аваад буцаагаад өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Цийн гэрчээр өгсөн “...Миний бие Нарангийн Б, Д У гэх хүмүүсийг зүс танина. Нарангийн Бтай 2018 оны үед хувийн шугамаар танилцаж байсан бөгөөд нэг нэгнийгээ зүс танина. Харин У гэх залуутай Баар дамжуулан таньдаг болсон. Тухайн өдөр 2019 он байсан ба он сар өдрийг нь сайн санахгүй байна. Би Бтай тааралдахад Б У гэх залуутай уулзсан. Тэгээд тэр 2 махны наймаа яриад байсан бөгөөд Б Эрдэнэтээс хямдхан мах олж чадна гэж тохиролцоод тэр 2 Эрдэнэт рүү явсан. Төлбөр тооцоогоо хэдээр тохирч, өгч авсан талаар би мэдэхгүй. Дараа нь У гэх залуу над руу залгаад “Б утсаа авахгүй байна, та яриад өгөөч” гэж хэлсэн. Би Бын утас руу залгахад “холбогдохгүй байсан” Юу болсон талаар би мэдэхгүй бөгөөд дараа нь 2020 оны үед Бтай тааралдаад Утай учраа олсон уу, асуудал нь юу болсон бэ гэхэд болчихсон гэж хэлсэн. Миний бие өөр зүйл мэдэхгүй. Хоорондоо хэдэн төгрөг өгч авсан талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч гэрчээр өгсөн “...”Э” ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл махны экспорт чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлж байсан. Би уг байгууллага байгуулагдсан өдрөөс эхлэн нярваар ажилд орон 2020 онд менежер, ахлах няравын албан тушаалд ажиллаж байна. Уг байгууллага нь ганцхан Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг, өөр салбар сүлжээ байхгүй. У гэдэг хүнийг би танихгүй. 2019 оны 03 дугаар сарын 14-ний хавьцаа нэг эрэгтэй хүн ирсэн. Би яг ямар хүн байсан талаар санахгүй байна. Манайхаас мах авна гэж гэрээ хэлэлцээр хийгээгүй. Тэгээд 20 тн мах авахаар хөргүүртэй ачааны машинтай ирсэн. Дан ямааны гулууз мах авч явсан. Тэгээд мөнгөө тэр өдрөө бүрэн төлөөгүй. Урьдчилгаа гэж 20, 30 хувийг шилжүүлсэн. Э үндсэн дансанд шилжүүлсэн санагдаж байна. Тэгээд мөнгө нь бүрэн орж ирээгүй учир Уг залуу эгчийнхээ дансаар мөнгө шилжүүлсэн санагдаж байна. Тэгээд мөнгө бүрэн орж ирэхгүй байсан болохоор мөнгийг нь эгчийнх нь данс руу эргээгээд хийсэн. Манайхтай өөр асуудал байхгүй. Тухайн үедээ энэ залуу өөр зүйл яриагүй мөнгөө аваад салсан. Тэгсэн одоо яагаад мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Э дансыг шүүгээд үзэхээр гараад ирэх байх. Ямар ч байсан энэ залуу мөнгө шилжүүлэх болон эргэн шилжүүлэхдээ өөрийнхөө дансаар өгч, аваагүй санагдаж байна. Би Б болон У гэдэг хүмүүсийг огт танихгүй. Манай компани 2019 оны 03 дугаар сард 1 кг махыг 6.000 төгрөгөөр борлуулж байсан. Б гэдэг хүнтэй тийм махны асуудал хэлэлцэх тохиролцсон юм байхгүй. 20 тн мах авахад 120.000.000 төгрөг болсон бөгөөд 20, 30 хувийг хийсэн байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 тал/,

 

А.Мгийн 0000000000 дугаартай Хаан банкны депозет дансны хуулга  /1-р хх-ийн 34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бын 00000000000 дугаартай Хаан банкны депозет дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1-р хх-ийн 72-74, 146-155 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бын яллагдагчаар өгсөн “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын тогтоолд санал гомдол байхгүй. Өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. 2019 оны 03 дугаар сарын орчимд өөрийн танил Ут хямдхан мах нийлүүлж өгнө гэж хуурч 10.000.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан. Уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусчихсан. Дансны хуулга дээр тодорхой байгаа. Миний бие Ут учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг маань хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Н гэдэг хүн энэ хэрэг маргаанд ямар ч оролцоогүй бөгөөд тухайн үед “Э ХХК-ийн дугаарыг л олж өгсөн. Одоо хаана юу хийж байгааг нь мэдэхгүй. Нэрийг нь би Н л гэж санаад байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 71 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /2-р хх-ийн 49-52 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 76,  тал/, садан төрлийн лавлагаа /1-р хх-ийн 77-79 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 81 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 88 тал/, хуулийн этгээдийн лавлагаа /1-р хх-ийн 93-98 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч...”  гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б нь хохирогч Ут “2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хямд мах авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч У нийт 10.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан” болох нь хохирогчийн болон шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлд буюу шүүгдэгч Бын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Бын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хямд мах авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч У нийт 10.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Ут гэмт хэргийн улмаас 10.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх бөгөөд “...10.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна...” /1-р хх-ийн 65-66 тал/ гэх мэдүүлгийг шүүгдэгч өгсөн байх тул хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Бад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт санаа,  хохирогчийн гомдол санал, хохирол төлбөр төлөгдөөгүй зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч Бад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг жил гурван сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгчид 1 жил 6 сарын хорих ял оногдуулах саналыг шүүхэд оруулсан болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Б нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хохирогчид учруулсан бодит хохирол болох 10.000.000 төгрөгийг гэмт хэрэг гарснаас хойш төлж барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт сэдэл, хохирогчоос шилжиж ирсэн 10.000.000 төгрөгийг зарцуулсан  зэргээс дүгнэхэд 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчид оногдуулах боломжгүй, торгуулийн болон нийтэд тустай ажил хийлгэх ял  биелэгдэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Бад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч  хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлсэн авч Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 1 жил 3 сарын / нэг жил гурван сар/ хугацаагаар хорих   ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бад оногдуулсан 1 жил 3 сарын / нэг жил гурван сар/ хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж хохирогч Ут олгосугай.

 

5. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Бад оногдуулсан хорих ялыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бад  авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ