Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 51

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах: Б.Алдармаа,

Улсын яллагч: Н.Ундрах,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Н.*******,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******д холбогдох 201616000034 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Б.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн сумын төвд эхнэр Н.*******ийн бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Б.Бөх-Эрдэний мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө намайг гэрт байхад манай охин ******* гэрт ирж байгаад үдээс хойш ээжрүүгээ очмоор байна гэхээр нь дүү *******ы машиныг унаад охиноо аваад *******ийн хашааны гадаа нь очоод зогсож байхад ******* гэрээс гарч ирээд машины баруун талаар ирж хаалга нээгээд шороо цацаад, миний нүүр лүү гараараа цохьсон. Хүүхэд уйлаад байхаар нь машинаас бууж хүүхдээ аргадахад ******* ирж куртикнээс зуурч өшиглөж машины хаалга нээж шороо цацсан. Тэр миний куртикнээс зуураад байхаар нь гарыг нь түлхээд машиндаа суугаад явсан. Би *******ийг зодож цохьсон зүйл байхгүй. ...******* хашаанаас гарч ирээд чи манай эндээс зайл, холд гээд шороо цацсан. Би *******ийг жирэмсэн байсныг нь мэдээгүй. ******* угаасаа худлаа ярьдаг, эргээд хамт амьдрахаар шийдсэн байсан гэж зохиож яриад байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “ ... 1 дүгээр сарын 31-ний өглөө миний охин ******* гэрт очсон. Үдээс хойш ээж дээрээ очъё гэхээр нь би дүүгийнхээ машинаар хүргэж өгсөн. Тэгээд очиж зогсоод охиноо буулгаж байтал ******* гарч ирээд уурлаад нүүрлүү цохиж, шороо цацаад хашгираад байсан. Охин маань айгаад уйлаад байхаар нь би тэврээд авахад ******* намайн өшиглөөд, шороо цацаад, куртик урсан байсан. Харин миний хувьд биед нь гар хүрсэн зүйл байхгүй” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Н.*******ийн мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө ******* над руу утсаар залгаад охиноо авмаар байна гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд би охин *******э тэднийх рүү явуулсан. Тэднийх манайхаас ойрхон байдаг, өдөр 13 цагийн үед ******* дүүгийнхээ машинтай ирээд охиноо хүргэж ирсэн. Гэрийн гадаа ирээд тэр сигналдсан, би гэрээс гараад ирэхэд тэр жолооч талын хаалгийг нээгээд охиныг буулгаж байсан. Тэгээд бид хоёрын хооронд бага зэргийн маргаантай зүйл байсан, юу гэвэл бид хоёр шүүхээр салахдаа гэр бүлийн маргаан байхгүй гэж гэр бүлээ цуцлуулсан байсан. Тэгсэн 2015 оны сүүл 2016 оны эхээр он дамжаад хоёр дэвсгэрийн маргаан үүссэн байсан. Бөх-Эрдэний хөрөнгө болох хоёр дэвсгэр нь манайд байсан, харин миний хөнжил гудас жижиг сажиг юм Бөх-Эрдэнийд байсан юм. Тэгээд ******* охиныг хүргэж ирэхдээ машиндаа баахан эд зүйл ачсан байхаар нь би түүнийг миний хөнжил гудас эд зүйлийг авчирч байгаа юм байна гэж бодоод чи миний юмыг авчирч байгаа юм уу дэвсгэрээ авах уу гэснээс бид хоёрын дунд маргаан үүссэн. Би түүнтэй маргалдчихаад охиноо аваад эргээд гэр лүүгээ явж байхад ******* машинаасаа бууж араас ирээд миний үснээс зулгааж унгаасан. Би босоод ирсэн чинь тэр миний хүзүүнд зүүлттэй байсан сахиусыг татаж нүүр лүү гараараа цохисон. Охин уйлаад байсан болохоор би түүнийг чи болиоч гээд Бөх-Эрдэнийн гараас мултараад охиноо тэврээд авахад ******* хүрч ирээд хэвлий хэсгээр хөл, гараараа цохиж аваад байсан. Би охиноо тэврээд зогсож байсан болохоор нэг гараараа Бөх-Эрдэнийн хувцаснаас зуураад байсан. Тэгсэн тэр миний хувцасыг урдаг хэн бэ гэж хэлээд дахиад өвдөглөж цохиод байсан. Тэр намайг машин руу шахаад түлхсэн, би түүний гараас мултраад чи манайд дахиж битгий ирээрэй гэж хэлээд шороо аваад цацсан. Би тэр үед *******д зодуулж байхдаа ээжээ гэж их хашгирсан, намайг шороо аваад цацахад тэр машины цонх шил хагаллаа гэж хараагаад байсан, би айгаад гэрлүүгээ орсон. Тэр сигналдаад байсан, тэр утсаар залгаад байхаар нь би утсаа авахгүй байсан. Тэгсэн тэр машины цонх хагалсан байна гэж мессеж бичсэн байсан. Намайг шороо аваад цацахад түүний машин нь урагшаагаа хараад зогсож байсан машины ар талд Бөх-Эрдэнийг зогсож байхад нь би шороо цацсан. Миний хоолой хорсоод байхаар нь толинд харахад миний хүзүү хоолой улаан болоод баруун талын нүдний зовхи нь хавдаад унжсан байсан. Нүүрний зүүн талын хэсэг хөхрөөд хөндүүр байсан. Өмдний баруун талын өвдөг нь урагдсан байсан. Ээжийн бие муу, хараа муутай болохоор ******* ирж намайг зодсон талаар хэлээгүй. Тэгсэн миний хэвлий хэсэг нуруугаар чилж өвдөөд, тэгсэнээ удаагүй доошоогоо цус гараад эхлэхээр нь эмчид хандсан чинь тэр өдөр эмч байхгүй, цагаан cap болох гээд эмч нар байхгүй байсан. Орой 20 цагийн үед сумын их эмч ирж намайг үзээд ураг зулбасан байна цэвэрлэгээ, эмчилгээ хий, эход харуул гэж хэлсэн. Маргааш нь сумын эмнэлэг дээр очоод эход харуулж дусал хийлгэж эмчилгээ хийсэн. Тэгсэн эмч нь гэмтэлийн эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тухайн үед сумын төлөөлөгч эзгүй байсан болохоор би цагдаад хандаагүй байж байгаад би эмчилгээ хийлгэж байгаад сая сумын төлөөлөгчийг ирэхээр нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өргөдлөө бичиж сумын төлөөлөгчид өгсөн. Би Бөх- Эрдэнэд зодуулчихаад сумын төлөөлөгчид *******д зодуулсан талаараа хэлэхэд тэр суман дээр байхгүй байсан. ...Тэр намайг үсдэж нүүрэн хэсэг рүү 3-4 удаа гараараа цохисон, хүзүүнд байсан сахиусаар боож унгаах гэж оролдсон, хэвлийн хэсгээр нэлээд олон удаа хөлөөрөө өшиглөсөн, яг хэдэн удаа гэдгийг нь тоолоогүй би маш их айсан байсан хажууд хүүхэд бас уйлаад байсан юм. ... Би гомдолтой байна намайг их хэл амаар доромжилж байсан. Тэр намайг элдвээр хэлээд доромжилж байсан, тэр тэгэхэд гэрч байхгүй юм чинь гэж хэлдэг байсан эмчилгээний зардал болон бусад зардлаа нэхэмжилж байна яг одоогоор хэдэн төгрөгний зардал гарсныг хэлэх боломжгүй байна.....” гэх мэдүүлэг / хх-ийн 18-20 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.******* мэдүүлэхдээ: “ ... 01 дүгээр сарын 31-ний өглөө би гэртээ охин, ээжтэйгээ хамт байж байхад ******* залгаж хүүхдээ авмаар байна, хүүхэдтэйгээ уулзмаар байна гэсэн зүйлийг надад хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ аваа, хүүхэдтэйгээ уулзаа гэж хэлэхэд би одоо гэрээсээ гарлаа хүүхэд явуул гэхээр нь би хүүхдээ хувцаслаад гаргасан. Тэгээд би юм угаагаад гэртээ байж байхад гадаа машин сигналдахаар нь би гараад хүүхдээ авах гээд тосоод очиход жолоочийн талын хаалгаа онгойлгочихсон миний охиныг буулгаад байж байсан. Тэр машины ард нь их юм ачаатай байхаар нь миний юмнуудыг аваад ирэв үү, чи дэвсгэрээ аваад явах уу би бэлдчихсэн байгаа гэсэн чинь ******* намайг чи манайд юутай ирсэн юм бэ, нэг хүүхэдтэй болоод явсан даа баярла гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд би хүүхдээ аваад ******* чи тэгвэл дэвсгэрээ аваа хүний сэтгэл хорогдсон юм хэрэггүй гэж хэлээд охиноо аваад эргэхэд ******* араас ирээд үсдээд, дараад өшиглөөд байсан. Тэр үед миний охин уйлаад байхаар нь охиноо тэврээд Бөх-Эрдэний куртикнээс нь бариад цааш нь түлхэхэд цахилгаан нь тайлагдсан. Тэгтэл ******* чи миний хувцасыг урдаг хэн бэ гээд намайг зодоод хэвлий хэсэг рүү өшиглөөд газар чирээд, миний хүзүүнд байсан сахиусаар гараа ороож байгаад чамайг энд ингээд алчихъя гэх зэргээр намайг доромжилсон. Тэр үед би *******эс нүүрээ хамгаалахыг оролдсон боловч чадаагүй, ээжийгээ дуудахад манай ээж гарч ирээгүй. Тэгээд би охиноо тэврээд гэр лүүгээ орсон. Намайг гэрлүүгээ орсноос хойш ******* нэлээд удаан сигнаалдсан, тэгж байгаад явчих шиг болсон. Тэгээд над руу залгаад байхаар нь би утсаа аваагүй, тэгтэл дугаараа нууцалсан утаснаас залгахаар нь автал ******* намайг загнаад гэмгүй хүний машины шил хагалдаг чи юу вэ, чамайг би ална гэх зэргээр хэлээд, чамайг машины шил хагалсныг олон хүн харсан байна шүү гэхээр нь би өөдөөс нь гэрчтэй юм бол сайн юм болжээ л гэж хэлсэн. Тэр үед миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон, мөн хэвлий, цээж хэсэг рүү нэлээд олон удаа хөлөөрөө өвдөглөж, өшиглөсөн. Тухайн үед би маш их айсан байсан, *******д байнга зодуулдаг мөн түүний зан авирыг мэддэг учраас их айсан. Тэгээд би тэр өдөр сумын хэлтсийн төлөөлөгч рүү залгаад ийм ийм зүйл болсон талаар хэлэхэд төлөөлөгч би *******д хэлж сануулъя би хотод явж байна, очоод шалгая гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байтал доошоо цус гараад байсан, манай ээж муу биетэй даралт ихтэй хүн байдаг учраас би түүнийгээ ээжээсээ нуугаад хэлээгүй. Тэгтэл гаднаас миний найз ******* орж ирээд хүүе чи зүгээр үү, наад нүүр амаа яачихаав ээ гэсэн. Тэгээд ээж мэдээд би ээжид болон *******д болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд би сумын эх баригч руу залгахад эзгүй байсан. Тэгэхээр нь би Нарантуяа гэж сумын багийн эмчийн гэрт нь очиход тэр хүн согтуу байсан. Тэгээд би гэртээ ирээд сумын их эмч эмч рүү залгахад аймагт байна, орой очино гэж хэлсэн. Тэгээд тэр орой 7 цаг өнгөрөөгөөд эмч би аймгаас сум руу орж байна шүү эмнэлэг дээр очоод хүлээж байя гэсэн. Тэгээд би оройны 20 цагийн үед эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэгээд эмч эход хараад шууд л чи зулбалт өгчихсөн байн ш дээ, ямар хүнд зодуулсан юм хэл, ийм зүйл дээр үзлэг хийхэд цагдаад дуудагдаад хэцүү байдаг юм гэж учирлаж хэлсэн. Тэгээд би эмчид хэнд зодуулсан талаараа хэлээгүй, өөрийхөө гэмтлийг бичүүлж авъя, эмчилгээ заалгая, их өвдөлттэй байсан учраас эм тан ууж өвдөлтөө намдаая гэсэн бодолтой л байсан учраас та танихгүй ээ аймгийн хүн байгаа юм аа гэж хэлсэн. Учир нь би Бөх-Эрдэнийг ар гэрийн байдал болон миний нөхөр гэдэг утгаар нь хэлээгүй, өмнө нь ч зодож байхад нь цагдаа сэргийлэх болж байгаагүй, гэр бүлийн маргаан болгоод л өнгөрдөг байсан. Тэгээд эмч картан дээр бичилт хийж, эмчилгээ зааж өгсөн, тэгээд би эмнэлгээс гараад автекаас эм аваад гэртээ очоод уусан чинь шөнө тогтохгүй байхаар нь ээж маань цус тогтоодог гэж мөөгө чанаж өгсөн. Тэгээд би маргааш өглөө нь эмнэлэг дээр очоод эмчээр дахиад эход харуулах гэсэн чинь Батчулуун гэдэг эмчээр дусал хийлгүүл, тэгээд дараа дараагийнхаа шатны эмчид үзүүл цэвэрлэгээ хийлгэ, гэмтлийн эмчид бас үзүүл гэсэн. Ингээд би гэмтлийн эмч эмчид үзүүлэхэд тархины доргилт, бөөрний няцралттай гэсэн дүгнэлт надад бичиж өгсөн. Тэгээд тухайн үед эмчийн заавраар тархины доргилт болон бөөрний няцрал гэх гэмтлүүдэд эмчилгээ хийлгэсэн. *******д маш ихээр гомдож байна, миний биед тийм байдлаар гэмтэл учруулчихаад өнөөдөр үгүй гэж хэлж байгаа хүнийг бодохоор үнэхээр их гомдож байна. Энэ хүнээс болж зүв зүгээр байж байгаад гэмтэж бэртчихээд, бие сэтгэлээрээ хохирчихоод байгаа учраас бүхий л гарсан зардлуудаа нэхэмжилж байна. Бөх-Эрдэний хийсэн хэрэгтэй нэг ч удаа гэмшихгүй надаас уйчлалт гуйгаагүй, энэ бүхэнд би үнэхээр их гомдолтой байна. Би тухайн үед эм тарианы зардал мөнгө болох 146000 төгрөгний хохирлыг нэхэмжилж байна. Мөн энэ хэргээс болж хууль зүйн туслалцаа авч Баярмаа өмгөөлөгчид өмгөөллийн хөлсөнд төлсөн 600000 төгрөгийг мөн нэхэмжилж байна” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ц.*******ын мэдүүлсэн: “...Миний охин ******* ******* хоёр эхнэр нөхөр хоёр байж байгаад салсан. Энэ хоёр нэг охинтой. Тэгээд ******* аймгийн төвд байж байгаад сумын төвд очсон. Ингээд тэр хоёр хүүхдээ өгч авалцаад байж байсан тэгсэн 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр байсан санагдаж байна ******* охиноо авсан байсан. Өдөр нь гадаа машин сигналдсан. Тэгсэн ******* гэрээс гараад явсан. Би хүүхэд ирж байгаа юм байна гэж бодсон. Тэр гэрээс гараад нэлээд удсан тэгсэн гэрийн гадаа хүн аллаа гэх шиг дуу гарсан, би чих хатуу болохоор нээх зүйл огт бодоогүй өнгөрсөн. Тэгсэн ******* охиноо дагуулаад орж ирсэн би чих хатуу, дээрээс нь хараа муутай. Тэгсэн ******* тэр хавиар юм хийж байсан зээ охин маань дуу шуу муутай байсан. Тэгж байтал гаднаас хажуу айлын ******* орж ирээд *******ийг нүүр царай чинь яасан юм гэж асуусан. Би хараа муутай болохоор охиныхоо нүүр царайг харж чадахгүй байсан. *******ыг гараад явахаар нь би *******ийн хажууд очоод тулаад харахад түүний нүүр нь хөхөрсөн байхаар нь би юу болсон юм, яасан юм бэ гэхэд тэр зүгээр гэсэн. Тэгэхээр нь дахиад юу болсон юм бэ гэж дахиад асуухад ******* ******* намайг зодсон гэхээр нь би намайг дуудахгүй яасан юм бэ гэхэд тэр би аллаа гэж хашгирсан ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зээ охиноосоо юу болсон юм бэ гэж асуухад зээ охин аав ээжийг зодсон, би боль гэж хэлсэн гэж надад хэлж байсан. Тэгээд би тэр талаар дахиж асуугаагүй. *******ийн бие нь өвдөөд байх шиг байсан. Тэгсэнээ үдээс хойш эмнэлэг орно гэж хэлээд гараад явсан. Нэлээд удаж байгаад гэртээ ирэхээр нь би түүнээс асуухад тэр эмнэлэг ороод ирлээ гэж хэлж байсан. Би бие чинь яаж байна гэхэд тэр доошоогоо цус алдаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би таван салаа ногоо, болон өөрийнхөө хэмжээнд эмчилгээг охиндоо хийж өгсөн. Маргааш өдөр нь аймгийн төв рүү эмнэлэг орно гэж хэлээд явсан шиг санагдаж байна. ...хажуу айлын ******* орж ирээд *******ийг нүүр царай чинь яасан юм бэ гэхэд тэр ******* зодсон гэсэн. Тэгээд би *******ийн нүүрийг тулаад харахад барун нүдний дээд тал, нүдний доод хэсэг нь хөхөрсөн байсан, зүүн талын хэсэг нь хадвсан байсан, түүний хүзүү нь улаан хүрэн өнгийн, цус хурсан байсан. ...тэгээд нэг л бие нь өвдөөд байгаа шинжтэй байснаа эмнэлэг рүү явсан, эмнэлгээс ирээд тэр надад доошоогоо цус алдаад байна гэж хэлсэн, түүнэс яагаад доошоогоо цус алдаад байгаа юм бэ гэхэд тэр би жирэмсэн байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* гэдэс рүү чинь цохисон юм уу гэхэд тэр тэгсэн юм гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Д.*******гийн мэдүүлсэн: “...намайг ус авах гээд явахад Бөхөө цагаан өнгийн машинтай *******ийн гэрийн гадаа ирээд хүүхдээ буулгаад зогсож байсан. Тэгээд тэр хоёр хэрэлдээд байгаа юм шиг чанга чанга дуугараад байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Т.*******ын мэдүүлсэн: “...Манай гэр *******ийн хажуу айл, тэгээд цагаан сараас өмнөхөн байсан санагдаж байна, би *******ийн гэрт ороод очиход түүний духан дээр хавдсан улайсан байдалтай байсан. Тэгэхээр нь би түүнээс нүүр амаа яасан юм бэ гэхэд тэр чиш гэж хэлэхээр нь би гэрээс гараад явсан. ******* уйлсан юм шиг түүний нүд нь бүлцийсэн байсан. ...******* дараа нь манай гэрт орж ирээд өөрийнхөө утсаар сувилагч руу залгаад эх баригчийн дугаарыг авч байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Т.ийн мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед намайг ажил дээрээ байхад сумаас хүнд зодуулсан гэх ******* ирэхээр нь би түүнээс хэнд зодуулсан юм бэ гэхэд тэр манай нөхөр зодсон гэж хэлсэн. Тэгээд тэр доошоогоо цус гараад байгаа гэхээр нь би түүнийг эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүл гэж хэлээд явуулсан. Тэр эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд, эход харуулаад буцаад ирсэн. Тэгээд би түүнд эмчилгээ зааж өгсөн. Би түүнд тархины доргилт, зүүн бөөр бага зэрэг няцралттай, ураг зулбасан гэсэн онош тавьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Д.*******ы мэдүүлсэн: “...2016 оны цагаан сараас өмнө байсан байх, 2 дугаар сарын эхээр байсан болов уу гэж бодож байна. Би ******* гэдэг эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг ажлуулж байсан. Тэр үед манай эмэгтэйчүүдийн эмч байхгүй эзгүй байсан болохоор эмэгтэйчүүдийн үзлэг хийж байсан юм. ******* над дээр ирэхдээ би зулбасан гэж хэлж ирсэн санагдаж байна. Тэр өөрөө сумаас ирсэн, манай сумын эмч эмэгтэйчүүдэд үзүүл гэж ирсэн. Тэр хэлэхдээ цзвэрлүүл гэж хэлсэн гэж хэлж байсан. Тэгэхээр нь би түүнийг эход харахад ямар нэгэн саванд нь үлдэн юм харагдахгүй байсан. Тэгээд би цэвэрлэх шаардлаггүй юм байна гэж бодож байсан. Тэгээд би *******ийг үзээд эрт хугацаандаа бүрэн зулбасан гэж онош тавиад бичилт хийгээд явуулсан. ...Өөрөө хэлэхдээ би хүнд зодуулаад зулбасан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Д.гийн мэдүүлсэн: “...******* их хурц ааштай ямар сайндаа хүүхдээ төрүүлээд удаагүй байхад нь хүүхдийн бие нь өвдөөд эмнэлэгт байхад хүүхдээ хаяад яваад өгч байсан. Тэр хоёрыг юунаас болоод тэгсэнийг мэдэхгүй, ер нь л ******* гэнэт хүүхдээ хаяаад яваад өгдөг байсан. Нэг удаа хүүхдээ хаяад явсан байсан яасан ийсэн гэхэд тэр Цогтцэцийд очоод ажилд орсон байх жишээтэй, дараа нь хүүхдээ ой нэг, хоёр сартай байхад нь ******* утсаар залгаад энэ хүүхдээ яв гээд шөнө утсаар залгасан, хаана байгаа юм бэ гэхэд тэр Онги дэлгүүрийн гадаа байна гэхээр нь очиход тэр хүүхдээ бид нарт өгөөд явж байсан. Сap гарангийн дараа нь гэрт ирээд би хүүхдээ авна гээд хэлээд хүүхдээ аваад явж байсан удаа байгаа. Энэ хоёр хоорондоо зүгээр л харилцаатай байдаг байсан, ******* Бөх-Эрдэнийг хардсаар байгаад л амьдралаа үрсэн, шөнө орой болсон байхад л хойгуур нь сураад яваад байдаг байсан, энэ хоёр гэр бүлээ салгасан дараа нь ******* Бөх-Эрдэнийг хүнтэй суух гэхэд нь суулгахгүй гээд дандаа утсаар залгаад байдаг байсан. Бөхөө утсаа авахгүй болхоор нь бид нар луу утсаар залгаад дарамтлаад байдаг, бид нар ямар сайндаа дугаараа сольдог байсан. Юм л бол манай эд зүйл танай гэрт байдаг гээд л утсаар дарамталдаг, бас над руу утсаар мэссеж бичээд наад долир нүдээрээ хараад миний эд зүйлийг олоод өг гээд намайг дарамтлаад байдаг байсан. Бид нар бага хүүхдийг нь бодсоор байгаад эцсийн эцэст ийм байдалд хүрээд байна. Шөнө орой гэрт орж ирээд хүүхдээ авна гэдэг байсан нэг удаа охин нь манайд шөнө гэрт унтаж байхад гэрт ирээд үүд хаалга эвдчих шахаад байхад нь Бөхөө үүдээ тавь гэж хэлээд үүдээ тавьсан. Тэгсэн хүүхэд би ээж дээр очихгүй айгаад байна гэсээр байхад нь орилуулаад аваад явж байсан. гэдэг хүүхэнтэй ******* ойр холбоотой болсон байхад нийтийн байранд байхад нь хүүхдээ дагуулж очоод би энэ хүүхдийг чинь тэжээж чадахгүй нь гээд очиж, тэр эмэгтэйг нь хүртэл дарамтлаад байсан. ******* манай хүүг би ямар ч байсан шоронд хийнэ харж байгаарай гэж хэлсээр байгаад ийм байдалд хүргээд байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.ын мэдүүлсэн: “...Би энэ хоёрын нарийн харилцааны талаар сайн мэдэхгүй. ******* ******* утсаар яриад дарамтлаад байна гэж хэлдэг байсан. Энэ хоёрын дундаас нэг хүүхэд төрсөн хүүхэд нь ******* дээр голдуу байдаг. Тэгээд хүүхдийн талаар л утсаар хоорондоо яриад байдаг байсан. 2015 оны шинэ жилийн үеэр байсан санагдаж байна тэр үед бид хоёр ажил дээр байж байхад ******* орой 17 цагийн үед хүрээд ирсэн. Тэгээд ******* ядаргаатай юм энэ хүүхэн утсаар дарамтлаад байна гэж хэлж байсан. Тэгсэн удаагүй ******* ирээд цонхоор Бөх-Эрдэнийг чи Туулыг шаагаа биз дээ гэхэд ******* чи яваач яах гэж ажил дээр ирээд дарамтлаад байгаа юм бэ гэхэд тэр би явахгүй гэж хэлээд ажлын өрөөнд орж ирээд Бөх-Эрдэнийг баахан загнаж байгаад малгайг нь авч салтаан доогуураа оруулаад шидээд дээрээс нь дэвслээд байхаар нь би чи арайч дээ наад хүн чин эр хүн шүү дээ гээд малгайг нь аваад *******д өгөхөд хажуунаас ******* малгайг нь булааж аваад дахиад шидсэн. Тэгсэн ******* малгайгаа авах гэхэд ******* хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн ******* уурлаад чи яах гээд байгаа юм бэ гээд арагш нь түлхсэн. бид хоёр очоод тэр хоёрыг салгаад чи одоо яах гэж ажил дээр ирээд ингээд байдаг юм бэ одоо яв гэхэд тэр би эндээс явахгүй гэж хэлээд дайраад байхаар нь бид хоёр тэндээс гараад явсан. ******* ******* хоёр үлдээд удаагүй ******* араас дагаад гараад ирсэн. ******* үлдсэн, ******* галалгааны өрөө рүү явсан тийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Э.гийн мэдүүлсэн: “...*******, ******* хоёр гэр бүл байж байгаад хэрэлдэж маргалдаад салсан. Юунаас болоод хэрэлдэж маргалдаж байгаад салсаныг мэдэхгүй. Энэ хоёр салсанаас хойш ******* нь Улаанбаатар хотод ажиллаж байсан. ******* нь аймгийн төвд байдаг байсан. Би одоо cap өдрийг нь санахгүй байна, 2015 оны шинэ жилээс хойно байсан санагдаж байна бид хоёр зуухан дээр хөөрөг хийгээд сууж байхад ******* ээлжтэй байсан. Тэгсэн тэр алхаад бид хоёр дээр ирээд ******* бид хоёр утсаар хэрэлдлээ одоо ирнэ гэж байна гэсэн. Тэгсэн удаагүй ******* ирээд цонхоор тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгсэн ******* орж ирээд Бөх-Эрдэнийг загнаад байсан, намайг гарчихаад ороод ирэхэд тэр хоёрын голоор нь ороод зогсож байсан. Тэгсэн Бөх-Эрдэнийн малгайг нь аваад орон дээр тавихад ******* аваад дахиад шидсэн. Тэгээд хэрэлдээд байсан тэгсэн Бөх-Эрдэнийг Мөнгөн- Аюуш чи одоо яв ажил дээр яах гэж ингэдэг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн ******* нь яадгийн би явахгүй би чамайг муу муухай, би хэнээс ч ичихгүй гээд хараагаад байсан. Тэгэхээр нь бид хоёр за за явъя гээд ******* бид гурав гарсан. ******* үлдсэн. Буцаад ирэхэд ******* Мөнгөн- Аюушийг явсан гэж хэлээд байж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Э.гийн мэдүүлсэн: “...Хамтран амьдарч байгаа ******* гэдэг хүнтэй хамт амьдарч эхлэх үед тэр надад би эхнэрээсээ салсан гэж хэлж байсан. Би түүнийг хүүхэдтэй гэдгийг нь бол мэднэ. 2016 оны 02 дугаар сарын 02 өдөр 11 цагийн үед ******* над руу утсаар залгаад манай хүрээд ир би чамаас болоод зулбачихлаа гэж надад хэлсэн. Тэр бас чиний энэ балиар явдлаас болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи одоо хаана байгаа юм бэ яасан юм бэ юу болсон юм бэ гэхэд тэр сумын Ариухай гэдэг эмчээр цэвэрлэгээ хийлгээд явж байна гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь би Ариухай гэдэг гэдэг сувилагчийн утасны дугаарыг олоод утсаар залгаад чам дээр ******* гэдэг хүн очсон уу, чамаар цэвэрлүүлсэн гэж байна гэж асуухад тэр үгүй ш дээ ирээгүй 2 хоногийн өмнө нь эмчид үзүүлээд явсан ш дээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь утсаа таслаад ******* руу утсаар залгаад чи яагаад худлаа хэлж байгаа юм бэ чи эмч дээр очоогүй юм байна ш дээ чи яахаараа хүнд худлаа хэлж байгаа юм бэ санаа зовоод асуулаа гэхэд тэр чи дандаа сургуулийнхаа авгай нартай нийлдэг биз дээ залуучууд чамайг тоодоггүй биз дээ гээд намайг элдвээр хэлэхээр нь би за чи боль гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш тэр миний утас руу мессеж бичээд утсаар залгаад байдаг, тэгээд тэр намайг янхан гичий гэсэн мессеж бичдэг. ... 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн орой намайг гэрт байхад хаалга тогшсон. Би багш нарын байранд амьдардаг юм. Тэгсэн ******* орж ирэнгүүтээ намайг хана руу шахаад чи юу хийснээ мэдэж байна уу. Би *******эс салаагүй тэгсэн чи дундуур орж ирлээ, гэр бүл үймүүллээ гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би чи юу чриад байгаа юм бэ гэхэд тэр би баталгаагаа үзүүлэе гэж хэлээд байсан. Тэгээд тэр намайг явуулахгүй хананд шахаад байсан. Тэгэхээр нь би хөргөгч дээрээс утсаа аваад Бөх-Эрдэнийг дуудъя хамт гурвуул сууж байгаад ярилцъя гээд хөргөгч рүү явахад тэр намайг түлхсэн чинь хөргөгчний хажуу талд дээр байсан толийг хагалсан. Тэгээд би утсаа аваад Бөх-Эрдэнийг дуудсан. Тэр гэрт ирсэн. Тэгсэн ******* надад хандаж худлаа гэвэл Бөх-Эрдэний хувцас нь манайд байгаа, тэгвэл тэр хувцасыг нь чи аваарай гэж хэлээд гэрээс гараад явсан. ...2016 оны 02 дугаар сарын 18-ны үед байсан санагдаж байна ******* өөрийнхөө фэйсбүүк дээр эмэгтэй хүн шөнө согтуу ирээд агсам тавихыг харлаа гэсэн утгатай зүйл бичсэн. Тэгсэн доор сэтгэгдэл дээр нь нэг хүн юу харав гэсэн асуулт асуухад ******* багш хүн байж өмнө өдөр нь архи уучихаад шавь нарынхаа өмнө нь хичээл заагаад зогсож байх юм. Шавь нар нь тэрийг нь ч мэдэхгүй байхдаа ичиж зовоосой гэсэн зүйл бичсэн байсан. 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед аймгийн груп дээр /Миний фэйсбүүк нэрийг гэдэг/ ийм фэйстэй хүүхэн дагавар хүүхэд дагуулчихаад айл гэр үймүүлээд шөнө ирж агсан согтуу тавиад нөхрөөсөө салаад өг гэж хэлдэг гэсэн утгаттай зүйл бичсэн байсан. ******* группын зураг дээр айж ичихийг мэдэхээ байсан энэ гэдэг хүүхнээс эрчүүдээ хол байгаарай гэсэн утгатай зүйл бичсэн байсан. 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тэр намайг манайд ир, над дээр ирээд золгохгүй юу тэгэхгүй бол олон нийтийн дунд золгоё гэсэн утгатай мэссэж бичээд байсан. Би тоогоогүй тэгсэн тэр маргааш өдөр нь намайг хичээлтэй байхад тэр хичээл дээр ирээд гараад ир янхан минь, би дарга дээр чинь орлоо шүү гээд үүдэнд ирээд зогсоод байсан. Тэр маргааш нь дахиад сургууль дээр нэг давхарт таарсан чинь тэр намайг шууд шахаад хананд тулгаад намайг янхан гээд хүүхдүүдийн дунд хэлээд байсан. Дахиад энэ миний охиныг өнчрүүлж байгаа гэж хэлэхээр нь би чи одоо болиоч ээ гэхэд тэр чи тэгвэл намайг цохиод авал даа гэж хэлээд байж байтал 12 дугаар ангийн хоёр охин ирээд намайг татаж аваад явсан. ... ******* намайг хэл амаар доромжлоод байдаг тэр намайг цохиогүй би түүнийг цохиогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.*******ы мэдүүлсэн: “...2016 оны 1 дүгээр сарын 30 бил үү 31-ний үед байсан санагдаж байна. Би тэр өдөр аймгийн төвөөс сум руу ээж аав дээрээ очиж бууз чимхэх гэж гэр бүлээрээ очсон байсан. Тэгээд бид нарыг суман дээр хоночихоод маргааш өдөр нь буцах гэж байхад үдээс өмнө нь 12 цагийн үед машиндаа хамаг юм ачсан байхад ******* ахын хүүхэд нь ганцаараа ороод ирсэн. Цаана нь ээж нь хүүхдээ авчирч өгөөд явж байгаа харагдсан. Хүүхэд нь ганцаараа ирсэн гэж хэлсэн, тэгэхээр нь би цонхоор харахад ээж нь хашаанаас гараад явж байгаа харагдсан. ******* ирчихээд удаагүй 10 орчим минут болоод би явлаа ээж дээрээ очлоо гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би түүнд ганцаараа яваад хэрэггүй гадаа салхитай байна ааваараа хүргүүл гэж хэлсэн. Тэгсэн ******* ах гадаа салхитай байна би машинаар чинь яваад ирье гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд тэр 20 орчим минутын дараа ******* ах хүүхдээ хүргээд ирлээ гэж хэлээд ирсэн. Бид нар машиндаа юмаа ачсан байсан болохоор шууд зөрөөд машинаа унаад аймгийн төв рүү явсан. ...******* ах миний машиныг унаж яваад ирэхэд ямар нэгэн гэмтэл эвдрэл, харгарсан бутарсан зүйл байгаа. ... ******* хүүхдээ жоохон байхад нь худлаа хэлээд хүүхдээ хаяад явчихдаг байсан. Хүүхэд нь голдуу аав, ээж 2 дээр байдаг байсан. ...******* ах архи уухаараа ямар нэгэн хүн амьтантай хэрүүл маргаан хийж байгаагүй, *******ийг архи уусан байхдаа хэл амаар доромжлоод янз бүр болж байсныг би мэдэхгүй, тийм зүйл огт болж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.ын мэдүүлсэн: “...Намайг ажил дээр 2016 оны 03 дугаар сарын сүүлээр байхад ******* гэдэг хүүхэн ирээд доогуур өвдөөд байна гэж хэлээд ирсэн. Тэр надад хэлэхдээ дутуу төрсөн гэж хэлж байсан. Тэр аюгүй их өвдөлттэй байсан. Тэр үед тэр эмэгтэйгээс доошоогоо цус алдсан зүйлгүй байсан. Тэгэхээр нь би түүнийг эмэгтэйчүүдэд хэвтүүлсэн. *******ийн эмчлэгч эмч эмч энэ эмэгтэй зулбалт өгөөгүй байна, үрэвсэлт өвчин байна гэж надад хэлж байсан. Би *******ийг 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчилүүлсэн. Анх түүнийг үзэхэд ямар өвчтэй байсан нь мэдэгдэхгүй байсан. Тэр надад хэлэхдээ зулбасан гэсэн, түүнийг үзэхэд түүнээс доошоогоо бага зэрэг цусархаг зүйл гарч байсан. Хэвлий хэсгээр өвдөлттэй байна гэж тэр өөрөө надад хэлж байсан. Тэгэхээр нь би онош тодорхойлж эмчилгээ хийхээр эмнэлэгт хэвтүүлсэн. Би ******* зулбасан байж магадгүй гэж оношлоод хэвтүүлсэн, харин эмчлэгч эмч зулбаагүй байна гэж хэлж байсан. Онолоор бол эмэгтэй хүний жирэмслэлт таслагдсанаас хойш 7-14 хоногт цусанд байх ёстой, үүнийг нь ХГ-ээр шинжилдэг. Энэ хугацаа хэтэрсэн бол тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Д.ын мэдүүлсэн: “...******* 3 дугаар сарын 24-ний өдөр эмчид үзүүлээд хэвтүүлэхээр болж хэвтсэн. Түүнийг эход харахад зүгээр, зовиур бага байсан. ХГ болон бусад шинжилгээ хийхэд ******* нь жирэмсэн гэсэн онош гараагүй, харин үрэвлийн /умай дайврын/ гаралтай өвчлөлт байсан. Ингээд түүнд үрэвслийн эсрэг эмчилгээ хийгээд, эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ж.ийн мэдүүлсэн: “...Тэр өдөр нь хагас сайн өдөр байсан. Би аймгийн төвд ирсэн байхад ******* утсаар залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь би аймагт байна гэж хэлэхэд тэр уулзах гэсэн юм хэзээ ирэх вэ гэхээр нь маргааш очно гэж хэлээд өнгөрсөн. Маргааш нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үдээс хойш эмнэлэг дээр хүүхэд үзээд сууж байхад ******* утсаар залгаад та хаана байна гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр байна гэхэд тэр хүрээд очъё гэж хэлсэн. Тэгээд удаагүй тэр хүрээд ирсэн. Тэр надад биеэ үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Түүний биеийг үзэхэд тэр өөрөө хэлэхдээ нуруу өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд би түүнээс сарын тэмдэг чинь ирж байгаа юм уу гэж асуухад тэр доошоогоо юм гараад байна, сүүлийн сарын юм ирээгүй байгаа гэж хэлсэн. Би түүнийг анх ирэхэд нь яасан юм бэ гэж асуухад тэр хүнтэй зодолдсон аймгаас хүн ирсэн юм гэж надад хэлж байсан. Би түүнийг нь ч нээх анзаараагүй. Тэгсэн түүний хоолойгоор улайлт мөр гарсан байхаар нь яасан юм бэ гэж түүнээс асуухад тэр хүнтэй зодолдсон сахиуснаас татсан, миний ам болоогүй юм би жаахан түргэдсэн юм гэж хэлсэн. Тэгж байснаа доошоогоо юм гараад байна гэхээр нь би түүнээс чи жирэмсэн юм биш биз дээ гэхэд тэр мэдэхгүй гэж хэлэхээр нь түүнийг эход харахад яг жирэмсэн гэхээр шинж тэмдэг илрээгүй. Тэгэхээр нь би түүнд жирэмсэн гэхээр юм бол одоогоор таньд алга гэж хэлээд эм бичиж өгөөд явуулсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь ******* дахиад ирсэн. Тэр эмээ аваагүй байсан тэгэхээр нь би яагаад эмээ аваагүй юм бэ гэхэд тэр мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би зодсон хүнээ аваад ир тэр хүнээсээ мөнгө гаргуулж ав гэж хэлсэн. Тэгсэн тэр надад намайг зодсон хүн ирэхгүй гэж байна, аймаг дээр байдаг хүн гэж надад хэлсэн, ингээд өнгөрсөн. Би түүнээс тэр зодсон хүнийхээ утасны дугаарыг нь өг гэж хэлэхэд тэр өгөөгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/

-  Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/

-  Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/

-  Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл /хх-ийн 13-16 дугаар хуудас/

-  Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны дугаар №67 тоот

1. Н.*******ийн биед гэмтлийн гаралтай бүрэн зулбалт, баруун өвдөгний цус хуралт, баруун дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар баруун өвдөгний цус хуралт, баруун дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, гэмтлийн гаралтай бүрэн зулбалт нь 3.5.3-д зааснаар жирэмслэлт таслагдсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 475 дугаар

1. Н.*******ийн биед тухайн үеийн үзлэгээр гэмтлийн гаралтай зулбалт гэж дүгнэлт гаргасан нь ямар шинжилгээг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байна.

2. 2016.03.24-ний өдрийн хэвтэс эмчлүүлсэн гэх өвчний түүхийн хуулбарт булчингийн болон өндгөвчний архаг үрэвсэл өвчтэй байсан нь дахин эмчилгээ хийгдээд гарсан байна.

3. Н.******* нь жирэмсэн байсан гэдгийг батлах шинжилгээ, эмнэлгийн хяналтын үзлэг байхгүй байна.

4. Шинжээч эмч Б.н гаргасан 67 тоот дүгнэлтийн хүнд гэмтэл гэсэн нь үндэслэлгүй байна.

5. н гаргасан биеийн ил хэсгийн гэмтлээр тогтоосон хөнгөн гэмтэл гэсэн нь үндэслэлтэй байна. ... гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 604 дугаар

1. 2016.02.16-ны өдрийн 67 дугаартай шинжээч эмч Б., 2016.04.14-ны өдрийн 475 дугаартай шинжээч эмч Д., Г., С. нарын дүгнэлтүүдээр Н.*******ийн биед баруун өвдөгний цус хуралт, баруун дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

3. Умайн цус алдалт нь жирэмсний болон жирэмсний бус олон шалтгаантай байдаг. Үүнд: /Умайн булчингийн үрэвсэл, бага аарцгийн эрхтний үрэвсэл, халдвар, хавдар гэх мэт/.

4. ******* нь жирэмсэн байсан эсэх, хэдэн долоо хоногтой ураг тээж байсныг нотлох эмнэлгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул гэмтлийн гаралтай бүрэн зулбалт нь тогтоогдохгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/

-  Урьд сонсгосон ялыг өөрчлөн сонсгож яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 81-82 дугаар хуудас/

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/

-  Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.Бөх-Эрдэний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 84-85 дугаар хуудас/

-  Өмнөговь аймгийн сумын ИТХ-ын даргын тодорхойлолт /хх-ийн 86 дугаар хуудас/

-  Өмнөговь аймгийн сумын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 88 дугаар хуудас/

-  Б.Бөх-Эрдэний зан байдлын талаарх тодорхойлолт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/

-  Б.*******д хамт олны тодорхойлолт гаргаж, цагдаагийн газарт хүргүүлэх тухай хурлын тэмдэглэл /хх-ийн 99-103 дугаар хуудас/

-  Амбулаторын карт /хх-ийн 104-106 дугаар хуудас/

-  Үр хөндөлтийн түүх /хх-ийн 108 дугаар хуудас/

-  Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 109 дүгээр хуудас/

-  Эмчилгээ хийсэн тухай баримт /хх-ийн 110-117 дугаар хуудас/

-  Б.Бөх-Эрдэний ажил байдлыг талаарх тодорхойлолт /хх-ийн 135, 144 дүгээр хуудас/

-  Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-инй 197-198 дугаар хуудас/

-  Н.*******ийн хяналтын прокурор Н.Ундрахад гаргасан тодорхойлолт, өргөдөл, хүсэлт хохирол төлбөрийн тухай баримт /хх-ийн 200-212, 214 дүгээр хуудас/

-  Прокурорын №32, №24, №25, №26, №27 тоот тогтоолууд /хх-ийн 215-219 дүгээр хуудас/ дипломын хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн сумын төвд хохирогч Н.*******ийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь: хохирогч Н.*******ийн мэдүүлсэн: “ ...******* охиныг хүргэж ирэхдээ машиндаа баахан эд зүйл ачсан байхаар нь би түүнийг миний хөнжил гудас эд дэвсгэрээ авах уу гэснээс бид хоёрын дунд маргаан үүссэн. Би түүнтэй маргалдчихаад охиноо аваад эргээд гэр лүүгээ явж байхад ******* машинаасаа бууж араас ирээд миний үснээс зулгааж унагаасан, би босоод ирсэн чинь тэр миний хүзүүнд зүүлттэй байсан сахиусыг татаж нүүр лүү гараараа цохисон, охин уйлаад байсан болохоор би түүнийг болиоч гээд Бөх-Эрдэнийн гараас мултраад охиноо тэврээд авахад ******* хүрч ирээд хэвлий хэсгээр хөл гараараа цохиж аваад байсан би охиноо тэврээд зогсож байсан болохоор нэг гараараа Бөх-Эрдэнийн хувцаснаас зуураад байсан тэр намайг машин руу шахаад түлхсэн би түүний гараас мултраад чи манайд дахиж битгий ирээрэй гэж хэлээд шороо аваад цацсан би тэр үед *******д зодуулж байхдаа ээжээ гэж  их хашгирсан намайг шороо аваад цацахад түүний машин нь урагшаа хараад зогсож байсан машины ар талд Бөх-Эрдэнийг зогсож байхад нь би шороо цацсан. Миний хоолой хорсоод байхаар нь толинд харахад миний хүзүү улаан болоод баруун талын нүдний зовхи нь хавдаад унжсан байсан, нүүрний зүүн талын хэсэг хөхрөөд хөндүүр байсан, өмдний баруун талын өвдөг нь урагдсан байсан. Нүүрний зүүн тал хөхрөөд хөндүүр байсан, өмдний баруун талын өвдөг нь урагдсан байсан, ээжийн бие муу, хараа муутай болохоор ******* ирж намайг зодсон талаар хэлээгүй сууж байсан. Тэгсэн миний хэвлий хэсэг нуруугаар чилж өвдөөд байснаа удаагүй доошоогоо цус гараад эхлэхээр нь эмчид хандсан чинь тэр өдөр эмч байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-19 дүгээр хуудас/,

гэрч Ц.*******ын “...2016 оны 1 дүгээр сарын сүүлээр байсан санагдаж байна. ******* охиноо авсан байсан өдөр нь гадаа машин сигналдсан тэгсэн ******* гэрээс гараад явсан, би хүүхэд ирж байгаа юм байна гэж бодсон тэр гэрээс гараад нэлээд удсан тэгсэн гэрийн гадаа хүн аллаа гэх шиг дуу гарсан, би чих хатуу болохоор нээх зүйл бодоогүй өнгөрсөн тэгсэн ******* охиноо дагуулаад орж ирсэн, би чих муутай, дээрээс нь хараа муутай. Тэгсэн ******* тэр хавиар юм хийж байсан зээ охин маань дуу шуу муутай байсан тэгж байтал гаднаас хажуу айлын ******* орж ирээд *******ийг нүүр царай чинь яасан юм гэж асуусан би хараа муутай болохоор охиныхоо нүүр царайг харж чадахгүй байсан. *******ыг гараад явахаар нь би *******ийн хажууд очоод тулаад харахад түүний нүүр нь хөхөрсөн байхаар нь би юу болсон юм, яасан юм бэ гэхэд тэр зүгээр гэсэн тэгэхээр нь би юу болсон юм бэ гэж  дахиад асуухад ******* ******* намайг зодсон гэхээр нь би намайг дуудахгүй яасан юм бэ гэхэд тэр би аллаа гэж хашгирсан ш дээ гэж хэлсэн, тэгэхээр нь би зээ охиноосоо юу болсон юм бэ гэхэд зээ охин аав ээжийг зодсон би боль гэж хэлсэн гэж надад хэлж байсан . ...би *******ийн нүүрийг тулаад харахад баруун нүдний дээд тал, нүдний доод хэсэг нь хөхөрсөн байсан, зүүн талын хэсэг нь хавдсан байсан, түүний хүзүү нь улаан хүрэн өнгийн цус хурсан байсан. Тэгээд би түүнийг юу болсон талаар асуухад ******* зодсон гэж хэлсэн, тэгээд нэг л бие өвдөөд байгаа шинжтэй байснаа эмнэлэг рүү явсан. Эмнэлгээс ирээд тэр надад доошоогоо цус алдаад байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө хэмжээнд эмчилгээ хийсэн” гэх мэдүүлэг /хх-24-25 дугаар хуудас/,

гэрч Д.*******гийн “ ...намайг ус авах гэж явахад Бөхөө цагаан өнгийн машинтай *******ийн гэрийн гадаа ирээд хүүхдээ буулгаад зогсож байсан тэгээд тэр хоёр хэрэлдээд байгаа юм шиг чанга чанга дуугараад байсан, .. миний ойлгосноор ******* хүүхдээ аваад гэр лүүгээ явж байсан араас нь Бөхөө машинаас буугаал надад харагдсан би том болсон хүмүүсийг хоорондоо хэрэлдэж байна уу зүгээр байна уу гэдгийг ерөөсөө бодоогүй яваад л өгсөн” гэх мэдүүлэг /хх-28 дугаар хуудас/

гэрч Т.*******ын “ манай гэр *******ийн хажуу айл тэгээд цагаан сараас өмнөхөн байсан санагдаж байна сар өдрийг санахгүй байна, тэр өдрийн орой би *******ийн гэрт ороод очиход түүний духан дээр нь хавдсан уйлсан байдалтай байсан тэгэхээр нь би түүнээс нүүр амаа яасан юм бэ гэхэд тэр чиш гэж хэлэхээр нь би гэрээс гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-29 дүгээр хуудас/

гэрч Т.ийн “ ******* тухайн үед ил харагдах шарх нь байхгүй, хөхрөлт нь арилж байсан. Тэр доошоогоо улаан юм гарна, удаас сууж чадахгүй байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-30 дугаар хуудас/

гэрч Д.*******ы “ ******* над дээр ирэхдээ би зулбасан гэж хэлж ирсэн санагдаж байна, тэр өөрөө сумаас ирсэн, манай сумын эмч эмэгтэйчүүдэд үзүүл гэж ирсэн. Тэр хэлэхдээ цэвэрлүүл гэж хэлсэн гэж хэлж байсан. Тэгэхээр би түүнийг эход харахад ямар нэг саванд нь үлдсэн харагдахгүй байсан, тэгээд би цэвэрлэх шаардлагагүй юм байна гэж бодож байсан тэгээд би *******ийг үзээд эрт хугацаандаа бүрэн зулбасан гэж онош тавиад бичлэг хийгээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-32 дугаар хуудас/

гэрч С.ын “2016 оны 01 дүгээр сарын 31-ний орой 20 цагийн үед ээлжийн сувилагчаар эмнэлэг дээр ажиллаж ******* гаднаас эмчид үзүүлнэ гэж хэлээд орж ирсэн. эмч тэр үед ирээгүй байсан удаагүй араас нь орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-37 дугаар хуудас/

гэрч Э.Эрдэнэтуяагийн “ 2016 оны 01 дүгээр сарын 31-ний орой 20 цаг 30 минутын үед эмнэлэг дээрээс хоол хийчихээд гарах гэхэд үүдэнд *******тай таарсан тэр эмч байна уу гэж асуухаар нь би байхгүй байна гэж хэлээд зөрсөн” гэх мэдүүлэг /хх-39 дүгээр хуудас/,

гэрч Ж.ийн “ би түүнийг анх ирэхэд нь яасан юм бэ гэж асуухад тэр хүнтэй зодолдсон, аймгаас хүн ирсэн юм гэж надад хэлж байсан би түүнийг нь нээх анзаараагүй. Тэгсэн түүний хоолойгоор улайлт мөр гарсан байхаар нь яасан юм бэ гэж түүнээс асуухад тэр хүнтэй зодолдсон, сахиуснаас татсан, миний ам болоогүй түргэдсэн юм гэж хэлсэн. Тэгж байснаа доошоогоо юм гараад байна гэхээр нь би түүнээс чи жирэмсэн юм биш биз дээ гэхэд тэр мэдэхгүй гэж хэлэхээр нь би түүнийг эход харахад яг жирэмсэн гэхээр шинж тэмдэг илрээгүй” гэх мэдүүлэг /хх-47 дугаар хуудас/,

шүүх шинжилгээний албаны 67 дугаар дүгнэлтийн: “Н.*******ийн биед гэмтлийн гаралтай бүрэн зулбалт, баруун өвдөгний цус хуралт, баруун дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо” Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар баруун өвдөгний цус хуралт, баруун дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 475 дугаар дүгнэлт-“н гаргасан биеийн ил хэсгийн гэмтлээр тогтоосон хөнгөн гэмтэл үндэслэлтэй байна” гэх дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 604 дугаар дүгнэлт: “1. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай шинжээч эмч Б., 2016 оны 04 сарын 14-ний өдрийн 475 дугаартай шинжээч эмч Д., Г., С. нарын дүгнэлтээр Н.*******ийн биед баруун өвдөгний цус хуралт, баруун дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэснээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг: “хохирогчид гар хүрээгүй учир биед нь гэмтэл учруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 “яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Хохирогч Н.*******, гэрч Ц.*******, Д.*******, Т.*******, Ж. нарын мэдүүлэг болон шинжээчийн №67, №475, 604 тоот дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.Бөх-Эрдэний гэм бурууг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баярмаа:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд хэргийн талаар нотолвол зохих асуудал 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэдийд гарсан, хаана хэрхэн яаж үйлдсэн болон бусад байдлыг тогтоогоогүй байна.

Хэрэг учрал бол хоёр газар гарчээ, эхний газар нь энэ хоёр өмнөх гэр бүлийн байдлаасаа болоод маргалдаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан байдаг бөгөөд тухайн үүссэн маргаан дуусаад хохирогч хүүхдээ аваад явахад нь араас нь ирээд дахин зодож байгаа үйлдэл нь танхайн сэдлийг бий болгож байна гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл энэ байдлыг шалгаснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжүүд буюу танхайн сэдэлттэй байна уу, хувийн сэдэлттэй байна уу, хүнд гэмтэл учруулсан уу үгүй юу гэдэг нь тодорхой болох ёстой гэж үзэж байгаа.

Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. Хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэгт *******д зодуулсан талаар тайлбар өгсөн байдаг. эмчийн үзлэгээр хүзүү тойроод боогдсон улаан оромтой, баруун нүдний зовхи хавдаж хөхөрсөн, толгойн үс зулгаралттай, хэвлий хэсгээр эмзэглэлтэй буюу гэмтлийн гаралтай умайн цус алдалт гэж онош бичигдсэн байдаг. 02 дугаар сарын 03-ны өдрийн эмчийн оношин дээр тархины доргилт, бөөрний няцралт, зулбалт гэсэн 3 үндсэн оношийг бичсэн байна. Мөн 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 02-ны өдөр хэрэг учрал гараад 2 сарын дараа хохирогчид тавьсан эмчийн онош байдаг. Умайн хана нь наалдацтай, үүнийг цэвэрлүүлэх шаардлагатай гэж бичсэн байдаг. Тэгэхээр эмчийн онош болон бусад эмч нарын оношоор шинжээчийн дүгнэлтүүд гарсан байдаг. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь:  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ. 79.2 хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар ... тогтоогдоно гэжээ.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр гэмт хэрэг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.******* хохирогч Н.*******ийн биед үргэлжилсэн үйлдлээр буюу нэг зорилгод хүрэх зорилгоор нэг төрлийн үйлдлийг хэрэгжүүлж бие махбодид нь хор уршиг учруулсан байна.   Хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул танхайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5.” шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нолох баримтын эх сурвалж болох баримт бичгийг хэлнэ гэжээ. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн байх тул шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хуульзүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Гэрч Ж. “ ...түүнийг эход харахад жирэмсэн гэхээр шинж тэмдэг илрээгүй. Тэгэхээр нь би түүнд жирэмсэн гэхээр юм бол одоогоор таньд алга гэж хэлээд эм бичиж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг, гэрч Д.*******ы “өөрөө хэлэхдээ би хүнд зодуулаад зулбасан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б. ”анх түүнийг үзэхэд ямар өвчтэй байсан нь мэдэгдэхгүй байсан. Тэр надад хэлэхдээ зулбасан гэсэн, түүнийг үзэхэд доошоогоо бага зүйл гарч байсан, хэвлий хэсгээр өвдөлттэй байна гэж тэр өөрөө надад хэлж байсан тэгэхээр нь би онош тодорхойлж эмчилгээ хийхээр эмнэлэгт хэвтүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.ын “ түүнийг эход харахад зүгээр, зовиур бага байсан. ХГ болон бусад шинжилгээ хийхэд ******* нь жирэмсэн гэсэн онош гараагүй, харин үрэвсэлт/ умайн дааврын гаралтай/ өвчлөлт байсан” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С., Д., Г. нарын  бүрэлдэхүүнтэй 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 475 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн 1/ Н.*******ийн биед тухайн үеийн үзлэгээр гэмтлийн гаралтай бүрэн зулбалт гэж дүгнэлт гаргасан ямар шинжилгээг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байна. 2/ 2016.03.24-ний өдрийн хэвтэж эмчлүүлсэн гэх өвчний түүхийн хуулбарт булчингийн болон өндгөвчний архаг үрэвсэл өвчтэй байсан нь дахин сэдрээд эмчилгээ хийгдээд гарсан байна.” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Энхбаяр, Ө.Сарангэрэл, Т.Амартүвшин, М.Энхтайван, Б.Долгормаа нарын гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 604 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “******* нь жирэмсэн байсан эсэх, хэдэн долоо хоногтой ураг тээж байсныг нотлох эмнэлэгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул гэмтлийн гаралтай бүрэн зулбалт нь тогтоогдохгүй байна” гэснээр тус тус хохирогч Н.*******ийн жирэмсэн байсан гэх мэдүүлэг нь няцаагдаж байх ба шүүгдэгч Б.*******д холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэр  үндэслэлтэй байна.

Хохирогч Н.******* Өмнөговь аймгийн сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Г.Баянмөнхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолоор Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.д өөрийн биеэр үзүүлэхдээ 2016 оны 2 сарын 03-ны өдрийн хэвлийн эход харуулсан байх ба шинжээч эмчийн үзлэгээр бөөрний няцрал, тархины доргилт гэх гэмтэл тогтоогдоогүй байна. Иймд өмгөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүгдэгч Б.*******, хохирогч Н.******* нарын  хооронд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амин хувийн бусад харилцаа, үл ойлголцол гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно

Иймд шүүгдэгч Б.Бөх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс сэжигтнээр цагдан хоригдсон, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн яллагдгчаар цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний урьдчилан цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* анх удаа хөнгөн гэм хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдалд тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцүүлэн мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2. Ял оногдуулах нийтлэг зарчмыг  удирдлага болгон шүүгдэгч Б.Бөх-Эрдэнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3840000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, урьдчилан цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэнд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Н.******* Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч авах эрхтэй боловч түүний өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцож иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсгүүдэд зааснаар хохирогчийн баримтаар нотлогдсон 146.650 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар, улаан, ногоон өнгийн хээтэй өмд 1 ширхэгийг эзэмшигч Н.*******ид буцаан олгож, үсийг устгахаар тус тус шийдвэрлэлээ.