Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 204

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, С.Н, С.Х, С.Ц нарын нэхэмжлэлтэй, НБГ-т холбогдох захиргааны хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч бөгөөд С.Х, С.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нар нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[4]:

Нэг. Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд сэргээн бүртгэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд сэргээн бүртгэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:

1. Иргэн С.Н, С.Х, С.Ц бид нар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зорилгоор хүүхэд харагч бэлтгэх сургалтад хамрагдан гэрчилгээ авч, С.Х нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар, С.Н, С.Ц нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/178 дугаар захирамжаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон болно.

2. Бид 2016 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ..-р хороо, ..-р байрны ... тоот хаягт хүүхэд харах үйлчилгээг эрхэлж байгаа ба бидний хүүхэд харах үйлчилгээнд 15 хүүхэд хамрагдаж байна.

3. Засгийн газрын 2015 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам 1-д Засгийн газрын 2018 оны А дүгээр тогтоолоор өөрчлөлт орохоос өмнө тус журмын 5.1-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сантай байна. Мэдээллийн санд хүүхэд харагч болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн талаарх мэдээллийг ... тусгана гэж заасан байсны дагуу хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар эрхлэн явуулж байсан. Энэ үед манай хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдээлэл хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд байсан.

4. Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 216 тоот албан бичгээр ... Ажил хүлээлцсэн баримт бичигт хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй 184 хүүхэд харагчийн мэдээллийн сан, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй 939 хүүхдийн мэдээллийн сан, хүүхэд харах үйлчилгээний 83 хаяг байршлын жагсаалтыг файлаар болон цаасаар хүлээн авсан. Уг хүлээлцсэн баримт бичигт С.Н, С.Ц, С.Х нарын мэдээлэл байхгүй байна" гэсэн хариуг өгсөн.

5. Төрийн байгууллагууд буюу Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газрын хооронд ажил хүлээлцэх явцад манай хүүхэд харах үйлчилгээний мэдээлэл мэдээллийн сангаас хасагдаж, орхигдсон явдалд бид өөрсдийгөө буруутай гэж үзэхгүй байна.

6.Төрийн байгууллагуудын хооронд ажил хүлээлцэх явцад хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сангаас манай хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдээлэл орхигдож, хасагдсанаас болж бид хүүхэд харах үйлчилгээг эрхлэхэд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг авч чадахгүй хохирч байна.

Учир нь Засгийн газрын 2015 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам-ын 4.4-т Аймаг, нийслэлийн боловсролын газар нь энэ журмын 4.1, 4.2-т заасан мэдээг мөн журмын 5.1-д заасан мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдээлэл мэдээллийн санд байхгүй, зөрсөн тохиолдолд санхүүгийн дэмжлэг олгох боломжгүй байдаг юм байна.

7. Засгийн газрын 2015 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам-д Засгийн газрын 2018 оны 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт орж тус журмын 5.1-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сантай байна. Мэдээллийн санд хүүхэд харагч болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн талаарх мэдээллийг ... тусгана" гэж заасан.

8. Бидний зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хандаж Манай хүүхэд харах үйлчилгээний мэдээллийг мэдээллийн санд бүртгэж өгөх асуудлаар өргөдөл гаргасан боловч уг асуудлыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/12217 тоот албан бичгээр Нийслэлийн боловсролын газар руу шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

9. 2015 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам-д Засгийн газрын 2018 оны 74 дүгээр тогтоолоор оорчлелт орохоос өмнө тус журмын 6.1-д Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв), мэргэжлийн хяналтын байгууллага нь энэ журамд заасан хяналтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй хүүхэд харагч болон төвд олгох санхүүгийн дэмжлэгийг зогсоох, зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг зөвшөөрөл олгосон этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлнэ гэж заасан байсан.

10. Баянзүрх дүүргийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс манай хүүхэд харах үйлчилгээнд зөрчил илэрсэн гэж, мөн зөрчлийг арилгах талаар ямар нэгэн шийдвэр гаргаж мэдэгдэж байсан зүйл байхгүй бөгөөд 2017 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 3-р хорооноос манай хүүхэд харах үйлчилгээний байдалд шалгалт хийж, холбогдох дүгнэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 26/188 тоот албан бичгээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст явуулж байсан.

11. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13.2-т Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байдал, баг, хорооны Засаг даргын санал, дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно, 13.4-т Энэ хуулийн 5, 6, 7, 8 дугаар зүйл, 9.4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийг зөрчсөн нь энэ хуулийн 15.2-т заасан эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдвол хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж тус тус заасан Баянзүрх дүүргийн Засаг даргаас манай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гарч байгаагүй болно. 12. Манай хүүхэд харах үйлчилгээ ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, зөрчил гаргасан талаар эрх бүхий байгууллагаас мэдэгдэж байгаагүй, зөвшөөрлийг маань хүчингүй болгоогүй, одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам манай хүүхэд харах үйлчилгээний мэдээллийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд сэргээн бүртгэх ёстой гэж үзэж байна.

Хоёр. Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа Нийслэлийн боловсролын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны санхүүгийн дэмжлэгт 18,315,510 төгрөгийг нөхөн олгохыг Нийслэлийн боловсролын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:

1. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт олгогдож, бид хүүхэд харах үйлчилгээгээ хэвийн явуулж байсан. 2017 оны 01-05 дугаар сарын хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэгийг өгөхгүй байсан тул бид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч уг хугацааны санхүүгийн дэмжлэгийг олгохоор болж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 022056 дугаартай захирамж гарсан. Уг захирамжийн дагуу 2017 оны 01-05 дугаар сарын хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг олгогдсон.

2. 2017 оны 09 дүгээр сараас хойших хугацааны хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг дахин олгогдохгүй байсан бөгөөд бид тухайн үед санхүүгийн дэмжлэг хоцорч орж /өмнө нь ч бас дандаа хоцорч ордог байсан/ байгаа юм байна гэж ойлгож байсан боловч, санхүүгийн дэмжлэг орохгүй удсан тул Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өргөдөл гаргасан боловч албан ёсоор хариу өгөөгүй. Бусад хүүхэд харах төвүүдээс асуухад 2017 оны 09 дүгээр сарын санхүүгийн дэмжлэг 10 дугаар сарын сүүлээр, 2017 оны 10, 11, 12 дугаар саруудын санхүүгийн дэмжлэг 12 дугаар сард орсон байсан.

3. Хүүхэд харах үйлчилгээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд шилжсэн тул Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд удаа дараа өргөдөл, гомдол гаргаж байсан бөгөөд энэ үед ч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өргөдөл, гомдлоо гаргаж байсан.

4. Төрийн байгууллагуудаас манай хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгогдохгүй байгаа асуудлаар тодорхой хариу өгөхгүй байсан ба сүүлд Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны о;;;-ийн 216 тоот албан бичгээр ... Ажил хүлээлцсэн баримт бичигт хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй 184 хүүхэд харагчийн мэдээллийн сан, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй 939 хүүхдийн мэдээллийн сан, хүүхэд харах үйлчилгээний 83 хаяг байршлын жагсаалтыг файлаар болон цаасаар хүлээн авсан. Уг хүлээлцсэн баримт бичигт С.Н, С.Ц, С.Х нарын мэдээлэл байхгүй байна" гэсэн хариунаас бүх зүйл тодорхой болсон. Дээр дурдсанчлан тухайн хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдээлэл мэдээллийн санд байхгүй, зөрсөн тохиолдолд санхүүгийн дэмжлэг олгох боломжгүй байдаг юм байна.

5. Манай хүүхэд харах үйлчилгээний мэдээлэл мэдээллийн сангаас дээр лупдсэнаэр хасагдаж үүнээс болж Нийслэлийн боловсролын газар манай хүүхэд харах үйлчилгээний мэдээллийг хүлээн авч холбогдох санхүүжилтийг олгохгүй байгаа болно. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн боловсролын газарт хандаж санхүүгийн дэмжлэг авах, хүүхэд харах үйлчилгээний хамрагдаж байгаа хүүхдүүдийг бүртгэж өгөх талаар өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй.

6. Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 216 тоот албан бичгээр манай хүүхэд харах үйлчилгээний мэдээллийг мэдээллийн санд бүртгүүлэх, санхүүгийн дэмжлэг олгох талаар гаргасан өргөдлийг Нийслэлийн боловсролын газар руу шилжүүлсэн боловч уг албан бичгийн дагуу одоог хүртэл Нийслэлийн боловсролын газраас ямар нэгэн хариу өгөөгүй байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 10 дддзр сарын 19-ний өдрийн 5/12217 тоот албан бичгээр манай хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох асуудлаар гаргасан өргөдлийг Нийслэлийн боловсролын газар руу шилжүүлсэн боловч одоогийн байдлаар Нийслэлийн боловсролын газраа уг албан бичгийн шийдвэр гаргаж бидэнд хариу мэдэгдээгүй байна.

7. Засгийн газрын 2015 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам-ын 4.1-д Улаанбаатар хот, аймгийн төвийн суманд үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ, 4.4-т Аймаг, нийслэлийн боловсролын газар нь энэ журмын 4.1, ,..-т заасан мэдээг мөн журмын 5.1-д заасан мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ гэж заасан байна. Үүнээс үзэхэд санхүүгийн дэмжлэг олгох асуудлыг хариуцах байгууллага нь Нийслэлийн боловсролын газар байна.

Бид нарын хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 9-12 дугаар сард олгогдох ёстой санхүүгийн дэмжлэг 7,308,660 төгрөг, 2018 оны 1-5 дугаар сард олгогдох ёстой санхүүгийн дэмжлэг 9,135,825 төгрөг, 2018 оны 09-10 сард олгогдох ёстой санхүүгийн дэмжлэг 3,742,050 төгрөг, нийт 20,186,535 төгрөг болж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд сэргээн бүртгэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд сэргээн бүртгэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгах, нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа Нийслэлийн боловсролын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн дэмжлэгт 20,186,535 төгрөгийг нөхөн олгохыг Нийслэлийн боловсролын газарт тус тус даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү. гэжээ.

1.2. Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нар нь 2019 оны 03 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дууссан бөгөөд зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтийг гаргасан боловч Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс бид нарын зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч нарын зүгээс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд харах үйлчилгээгээ бүр мөсөн зогсоосон тул бид нарын нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн мэдээллийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд бүртгэх шаардлагагүй болсон болно. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд сэргээн бүртгэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд сэргээн бүртгэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгах тухай гэсэн шаардлагаасаа татгалзаж байна.

2. Нэхэмжлэгч тал анх нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн дэмжлэгт 20,186,535 төгрөгийг нөхөн олгохыг Нийслэлийн боловсролын газарт даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш нэхэмжлэгч нар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд харах үйлчилгээг эрхэлсэн бөгөөд уг хугацаанд олгох ёстой санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 5,613,075 төгрөг болж байна.

Иймд нэхэмжлэгч талаас Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа Нийслэлийн боловсролын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгт 25,799,610 төгрөгийг нөхөн олгохыг Нийслэлийн боловсролын газарт даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ.

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

2.1. Хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга А.М-ийн тайлбар[5]:

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 1/01 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төвийг татан буулгаж, тус дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтийн бүтэц орон тоо, дүрэм батлан байгуулсан.

1. Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/1А/20 тоот тушаалыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/28 тоот захирамжаар Хүүхэд харах үйлчилгээг шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан Хүүхэд харах үйлчилгээг дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст хүлээлгэн өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн ажлын албанаас тус төвийг 2017 онд татан буулгахад архивын бичиг, баримтыг хураан авсан тул шүүгчийн захирамжид заасан холбогдох материалыг хүргүүлэх боломжгүй байна.

2. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор баталсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам-ын 4.1-т Улаанбаатар хот, аймгийн төвийн суманд үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, ^регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүргүүлнэ. /Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 74 дүгээр тогтоолоор Боловсролын газарт гэж өөрчлөлт орсон/.

4.4-т Аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь энэ журмын 4.1, 4.2-т заасан мэдээг мөн журмын 5.1-д заасан мэдээллийн сантай тулгаж, харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ. /Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 74 дүгээр тогтоолоор Боловсролын газарт гэж өөрчлөлт орсон/. Иргэн С.Н, С.Х, С.Ц нар нь тус хэлтэст дээрх журамд заасан хугацаанд үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн талаарх мэдээг ирүүлж байгаагүй болно. гэжээ.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хариу тайлбартаа[6]:

С.Н, С.Х, С.Ц нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн

Боловсролын газарт холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон. /тус хуулийн 10 дугаар зүйл/ Дээрх хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүүхэд харах үйлчилгээг шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/011, А/020 тоот хамтарсан тушаалаар батлагдсан удирдамж чиглэлийн дагуу Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас нийслэлийн Боловсролын газарт, Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст хүүхэд харах үйлчилгээ шилжсэн. Хүүхэд харах үйлчилгээний ажлыг хүлээлцэхэд нийслэлийн хэмжээнд 143 хүүхэд харах төв, 434 хүүхэд харагч ажиллаж байгаа мэдээлэл шилжиж ирсэн. Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд 54 төвийн 189 хүүхэд харагч шилжсэн байдаг.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүлээлгэж өгсөн хүүхэд харагч нарын нэрс дотор нэхэмжлэгч нарын нэр /С.Н, С.Х, С.Ц/ байгаагүй, хүүхэд харах үйлчилгээний төвд ороогүй байсан. Ийм учраас 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан Хүүхдийн тооны хязгаар батлах тухай А/171, 67 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 937 хүүхэд хамрагдахаар батлагдсан. Энэ санхүүжих хүүхдийн тоонд нэхэмжлэгч нарын хүүхдийн тоо багтаагүй байна.

Иймд С.Н, С.Х, С.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нараас Нийслэлийн боловсролын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж, дүгнэн, маргаан бүхий эс үйлдэхүйн хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нараас анх 1.хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд сэргээн бүртгэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд сэргээн бүртгэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгах, 2. хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа Нийслэлийн боловсролын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны санхүүгийн дэмжлэгт 20,186,535 төгрөгийг нөхөн олгохыг Нийслэлийн боловсролын газарт даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газарт тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ[7].

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд сэргээн бүртгэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд сэргээн бүртгэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, уг татгалзлыг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгожээ[8].

Харин 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаа хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа Нийслэлийн боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгт 25,799,610 төгрөгийг нөхөн олгохыг Нийслэлийн боловсролын газарт даалгах гэж нэмэгдүүлжээ[9].

Хоёр.Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нар нь хүүхэд харах үйлчилгээний гэрчилгээ авч, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 2016 оны 04 дүгээр сарын 11, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд авч, уг зөвшөөрлийг хугацааг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар сунгаж, хүүхэд харах үйлчилгээ эрхлэхтэй холбоотой гэрээг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар байгуулжээ.[10]

Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс 2017 оны 09, 10, 11, 12 дугаар саруудын санхүүжилт өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа үйлдэлтэй маргаж, 7,278,660 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг захирамжид нэхэмжлэгч нараас гомдол гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор гомдлыг хангахгүй шийдвэрлэжээ.[11]

Үүний дараа нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүүхэд харах үйлчилгээнд 2017 оны 09, 10, 11, 12 дугаар саруудын санхүүжилтийг олгоогүй талаар гомдол гаргаж, Баянзүрх дүүргийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1а/356 дугаар албан бичгээр Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа агентлаг, хэлтэст хариуцан хэрэгжүүлэх тул тус хэлтэст хандана уу гэсэн хариуг өгчээ.

Нэхэмжлэгч нараас Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2017 оны 09, 10, 11, 12 дугаар саруудын санхүүжилтийг олгоогүй талаар гомдол гаргаж, тус яамнаас 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/5350 албан бичгээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэлх хугацаанд хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хангаж ирсэн тул танай төвийн 2017 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын хүүхэд харах үйлчилгээний зардал манай яаманд хамааралгүй болно, харьяа дүүргийн Засаг дарга, Боловсролын хэлтэст асуудлаа тавьж, бүртгэл мэдээллийн нэгдсэн системд холбогдох журмын дагуу хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрх нь нээлттэй байгаа болно. гэсэн агуулгаар гомдлыг хариуг хариуг өгчээ[12].

Нийслэлийн боловсролын газраас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04/725 дугаар албан бичгээр ...Боловсролын хэлтэст хүүхэд харах үйлчилгээ шилжиж ирэх үед ажил хүлээлцсэн материалд таны эрхэлж буй Хүүхэд харах төв-ийн талаар мэдээлэл байгаагүйгээс 2018 онд санхүүжих хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тооны хязгаарт багтаагүй байна...Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу ... дүүргийнхээ Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. гэсэн хариуг өгчээ.[13]

Нэхэмжлэгч нараас Нийслэлийн боловсролын газар буюу хариуцагч талд 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн хугацаан дахь хүүхэд харах үйлчилгээнд үзүүлэх санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр тус тус гаргажээ. Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 215 дугаар албан бичгээр Нийслэлийн боловсролын газарт нэхэмжлэгч нарын 2018-2019 оны хичээлийн жилд санхүүжилт авах хүсэлт ирүүлснийг уламжилжээ.[14]

Үүний дараагаар нэхэмжлэгч нараас Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ..хүүхдүүдийг анхан шатны бүртгэлээс хассан гэх шалтгаанаар 2017 оны 9 дүгээр сараас манай төвийн хүүхдүүдийн нэрсийг санхүүжилтийн программаас хассан байна....хүүхдүүдийн нэрсийг нөхөн бүртгэлд оруулж өгнө үү. гэсэн хүсэлтийг өгчээ. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас уг хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/12217 албан бичгээр Нийслэлийн боловсролын газрын даргад шилжүүлжээ.[15]

Гурав.Хууль зүйн үндэслэлийн талаар:

3.1.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх бөгөөд хүүхдийн насны ялгааг харгалзан Засгийн газар тогтооно., 9 дүгээр зүйлийн 9.2-т Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар баталж, жил бүрийн улсын төсөвт тусган, орон нутагт хуваарилна. гэжээ.

Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох /өөрчлөлт ороогүй/ журмын 1. 3-д[16] Хүүхэд харагч нь аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /төв/-ийн даргатай гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. гэж заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч нараас хүүхэд харах үйлчилгээ эрхлэхтэй холбоотой гэрээг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар байгуулжээ.[17]

Энэхүү журамд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт орж, улмаар журмын 1.3-д Хүүхэд харагч нь сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. гэсэн өөрчлөлт оржээ.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нар нь өмнө нь уг асуудлыг хариуцаж байсан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй 2017 оны 12 дугаар сарын 14 өдөр нэхэмжлэгч нар гэрээ байгуулсан, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэрээний хугацаа дуусаагүй байхад журамд өөрчлөлт оржээ.

Мөн дээр дурдсан журмын /өөрчлөлт ороогүй/ журмын 4.1-д Улаанбаатар хот, аймгийн төвийн суманд үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хэлтэс /төв/-т хүргүүлнэ. 4.4-д Аймаг, нийслэлийн боловсролын газар нь энэ журмын 4.1, 4.2-т заасан мэдээг мөн журмын 5.1-д заасан мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ. гэж заажээ.

Харин уг Засгийн газрын тогтоолд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрчлөлт орсон журмын 4.1, 4.4-т аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ., Аймаг, нийслэлийн боловсролын газар нь 4.1, 4.2-т заасан мэдээг мөн журмын 5.1-д заасан мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ. гэж заажээ.

Маргааны үйл баримтаас үзэхэд санхүүгийн дэмжлэгийг хариуцах байгууллага өөрчлөгдсөн дээрх журмын зохицуулалтаас өмнө нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс 2017 оны 09, 10, 11, 12 дугаар саруудын санхүүжилт өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа үйлдэлтэй маргаж, 7,278,660 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргажээ.

Санхүүгийн дэмжлэгийг хариуцах байгууллага нь хариуцагч буюу Нийслэлийн боловсролын газарт шилжсэнээс хойш нэхэмжлэгч нараас санхүүгийн дэмжлэг 2017 оны 09 дүгээр сараас хойш олгохгүй байгаа талаар гомдлоо Баянзүрх дүүргийн Засаг даргад 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, Нийслэлийн боловсролын газар буюу хариуцагч талд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр тус тус, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс Нийслэлийн боловсролын газарт уламжилж, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яаманд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас уг хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч байгууллага Нийслэлийн боловсролын газарт шилжүүлжээ.

Харин хариуцагч Нийслэлийн боловсролын газраас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04/725 дугаар албан бичгээр ...Боловсролын хэлтэст хүүхэд харах үйлчилгээ шилжиж ирэх үед ажил хүлээлцсэн материалд таны эрхэлж буй Хүүхэд харах төв-ийн талаар мэдээлэл байгаагүйгээс 2018 онд санхүүжих хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тооны хязгаарт багтаагүй байна...Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу ... дүүргийнхээ Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. гэсэн хариуг өгчээ.

Энэ байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нараас санхүүгийн дэмжлэг 2017 оны 09 дүгээр сараас хойш олгохгүй байгаа талаар гомдлоо хариуцагч Нийслэлийн боловсролын газарт нийт 2 удаа гаргаж, мөн 2 удаа Баянзүрх дүүргийн боловсролын газар болон дээд шатны байгууллага болох Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас нийт 2 удаа нэхэмжлэгч нарын гомдол, хүсэлтийг хариуцагч байгууллагад шилжүүлж, уламжилсан боловч хариуцагч байгууллагаас зөвхөн 1 удаа мэдээлэл байгаагүйгээс 2018 онд санхүүжих хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тооны хязгаарт багтаагүй, дүүргийн Засаг даргад хандана уу, манай байгууллага хариуцахгүй гэсэн агуулга бүхий хариуг бичгээр хүргүүлсэн байна.

Гэтэл дээр дурдсан Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмын 4.1, 4.4-т Нийслэлийн боловсролын газар нь хүүхэд харах үйлчилгээнд үзүүлэх санхүүгийн дэмжлэгтэй холбоотой мэдээллийг хүлээн авч, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэж, санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн дансанд шилжүүлэх бүрэн эрхийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан.

Энэхүү шинэ журам хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдээлэл байгаагүйгээс 2018 онд санхүүжих хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тооны хязгаарт багтаагүй, дүүргийн Засаг даргад хандана уу, манай байгууллага хариуцахгүй гэсэн агуулга бүхий хариуг нэхэмжлэгч нарт хариуцагчаас хүргүүлсэн нь өөрийн бүрэн эрхэд хамаарах санхүүгийн дэмжлэг авах хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, хүсэлтийг хянан үзэж, үндэслэл бүхий хариу өгөөгүй, шийдвэрлэхээс зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарын санхүүгийн дэмжлэг авах хүсэлт, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй орхигдуулсан, хүсэлтийг хянан үзэж, үндэслэл бүхий хариу өгөөгүй, шийдвэрлэхээс зайлсхийсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.,

Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх;, 4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах; 6/өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх; гэж заасныг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ: 3/өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна;4/өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт сэлтийг шаардан авч болно. гэж заасныг, мөн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Энэ талаар нэхэмжлэгч талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжих үед ажил хүлээлцэх үедээ нэхэмжлэгч нарын мэдээллийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст шилжүүлж өгөөгүй, орхигдуулсан, ийнхүү хүлээлгэж өгөөгүй шалтгаан нь тодорхойгүй байгаа. гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

3.2.Нэхэмжлэгч нар нь 2016 оны 04 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ..-р хороо, ..-р байрны ... тоот хаяг бүхий орон сууцыг түрээслэн, хүүхэд харах үйлчилгээг эрхэлж, нийт 15 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулж, үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг нь Баянзүрх дүүргийн 3-р хорооны Засаг даргын тодорхойлолт[18], Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж[19], хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй хийсэн хурлын тэмдэглэл[20], хэрэгт авагдсан хүүхдүүдийн шинжилгээний бичиг, 2016, 2017 онд санхүүжилт орсонтой холбоотой баримт, ирцтэй холбоотой бүртгэл[21] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Үүний учир Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.хүүхэд харах үйлчилгээ гэж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг; 3.1.2.хүүхэд харагч гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэнийг; хэлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нарыг хүүхэд харах үйлчилгээг 2016 оны 04 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эрхэлсэн хүүхэд харагч гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хүүхэд харагч нэхэмжлэгч нар нь 2016 оны 04 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эрхэлсэн хүүхэд харах үйлчилгээндээ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх ... гэж заасан 15 хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэн авах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээ эрхэлсний төлөө төрөөс авах санхүүгийн дэмжлэгийг 2017 оны 09 сараас хойш авах тухай хүсэлт, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй орхигдуулсан, хүсэлтийг хянан үзэж, үндэслэл бүхий хариу өгөөгүй, шийдвэрлэхээс зайлсхийсэн хариуцагч Нийслэлийн боловсролын газрын эс үйлдэхүй нь дээр дурдсан хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч нарын өргөдөл, гомдлоо хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх, хүүхэд харах үйлчилгээ үзүүлсний санхүүгийн дэмжлэг төрөөс авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч талын Нэхэмжлэгч нараас хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа, шинээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийн нэрсийн жагсаалтыг өмнө нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргаж байгаагүй тухай албан бичгээр хариу өгсөн. Мэдээллээ Нийслэлийн Боловсролын газарт гаргаж байгаагүй. Иймд санхүүжилт олгох боломжгүй тухай нэхэмжлэгчид амаар болон бичгээр хариу өгч байсан, 2018 оны төсвийн жилд хамрагдах хүүхдийн тооны хязгаарт багтаагүй, хүүхэд харагч болон хүүхдүүдийн мэдээлэл байхгүй байгаа учраас санхүүжилт олгох боломжгүй зэрэг тайлбар нь хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардалд улсын төсвөөс санхүүжилт авах хүүхэд харагч нэхэмжлэгч нарын эрхийг зөрчих, хариуцагч байгууллагаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийн хариуцсан үүргийг хэрэгжүүлэх, өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүргээ биелүүлэхээс зайлсхийх үндэслэл биш гэдгийг дурдах нь зүйтэй.

 

            3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нараас Нийслэлийн боловсролын газарт холбогдуулан гаргасан С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа Нийслэлийн боловсролын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгт 25,799,610 төгрөгийг нөхөн олгохыг Нийслэлийн боловсролын газарт даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа Нийслэлийн боловсролын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгт 25,799,610 төгрөгийг нөхөн олгохыг Нийслэлийн боловсролын газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   А.С