Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/730

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн,

            улсын яллагч Г.Цогтгэрэл /нийслэл/,

   шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч О /ҮД:0245/,

   шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч Г /ҮД:2130/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.0 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т нарт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2021 оны 0 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т нь “2020 онд Төв аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор түүж бэлтгэн, хэрэглэж, өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 3 00 тоот хаягт байрших хашаандаа үртэй хэсгийг нь цацаж ургуулсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 3 00 тоот хаягт байрлах хашаанд ургасан каннабисийн төрлийн ургамлаас гэртээ болон хашаандаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 4081.5 грамм жинтэй сэтгэц нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Ттэй хамтран оролцох хэлбэрээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз Тт цэвэр жин нь 21.9 грамм жинтэй бодисыг өгсөн,

Шүүгдэгч Т нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 3 00 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Тийн хашаанд ургасан ургамлыг Ттэй хамтран оролцох хэлбэрээр түүж бэлтгэсэн, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн биедээ нийт 21.9 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Т нь “2020 онд Төв аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор түүж бэлтгэн, хэрэглэж, өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 3 00 тоот хаягт байрших хашаандаа үртэй хэсгийг нь цацаж ургуулсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 3 00 тоот хаягт байрлах хашаанд ургасан каннабисийн төрлийн ургамлаас гэртээ болон хашаандаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 4081.5 грамм жинтэй сэтгэц нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Ттэй хамтран оролцох хэлбэрээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз Тт цэвэр жин нь 21.9 грамм жинтэй бодисыг өгсөн,

Шүүгдэгч Т нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 3 00 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Тийн хашаанд ургасан ургамлыг Ттэй хамтран оролцох хэлбэрээр түүж бэлтгэсэн, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн биедээ нийт 21.9 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 4-23 тал/,

 

“Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24-26 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”, /хх-ийн 27-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биологийн дээж авсан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-ийн 31-35, 54-58, 86-91 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд У гэрчээр өгсөн “...Манай найз Т Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 3 00 тоотод амьдардаг. Би Ттэй 2015 оноос хойш танилцаж найз нөхдийн харилцаатай байгаа. Өөр холбоо харилцаа байхгүй. Т гэртээ ганцаараа амьдардаг. Би 2021 оны 02 дугаар сараас хойш Тийн гэрээр орж гардаг болсон. Би 2021 оны 8 дугаар сарын 15-ны орой Ттэй утсаар яриад гэрт нь очиж хонохоор болсон. Намайг гэрт нь очиход Т нь Т гэх залуутай хамт гэртээ пиво уугаад зууж байсан. Тэгээд бид 3 хамт пиво ууж байгаад ширээ нь дээр байсан гялгар ууттай каннабис гэдэг өвснөөс бонго ашиглан утааг нь сорж хэрэглэсэн. Намайг очиход Тийн гэрт жижиг ундааны савны хажуу талыг цоолоод 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж гуурс болгоод дээр нь мөнгөлөг цаас хуйлж бөөрөнхийлөөд тогой хэлбэрт оруулж бонго бэлдчихсэн байж байсан. Мөнгөлөг цаас нь дотор өвсөө хийгээд доороос нь гал асааж асаагуураар халааж гарсан утааг нь амаараа сорсон. Т, Т бид 3 тэгж хэрэглэсэн. Үүнээс өмнө би мансууруулах бодис хэрэглэж байгаагүй, өчигдөр л Тийн гэрт хэрэглэсэн. Тэгээд бид 36 Тийн гэрт хоносон бөгөөд өглөө нь Т, Т 2 босоод явчихсан байсан. Би өдөр 12 цагийн үед сэрээд Тийн гэрт байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд үзлэг хийж Тийн гэрт болон амбаарт байсан өвсийг хураан авсан. Тийн гэрээс хураагдсан өвс болон тугалган цаас бонго бүгд Тийн байгаа юм. Т Тийн гэрт ирэхдээ өвс авч ирсэн эсэхийг би мэдэхгүй. Би 2021 оны хавар Тийн гэрт очиход хашаанд нь каннабис өвс ургаж байгаа гэж ярьж байсан. Сүүлд 2021 оны 7 дугаар сард хашаанд нь каннабис өвс ургасан байхыг харсан. Тарьдаг үгүйг нь мэдэхгүй, өөрөө ургадаг гэж ярьж байсан. Бид 3 өвснөөс бусдад худалдсан зүйл байхгүй. Би өчигдөр л Т гэрт хонохдоо анх удаа өвч татсан. Өмнө нь хэрэглэж байгаагүй. Толгой эргэж, дүйнгэ болоод хөгжим чанга сонсогдож, бүх зүйл удаан болоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э гэрчээр өгсөн “...Миний хүү Т нь 1996 онд ... аймгийн ...... төрсөн бөгөөд бага насандаа ........ цэцэглэгээр хүмүүжсэн. Манайх 2003 онд Улаанбаатар хотод орж ирсэн бөгөөд .... сургуульд 1-р ангид орж, 8 дугаар ангидаа ........ дугаар сургууль, 9-11 дүгээр анги төгсөх хүртэл ....  дугаар сургуульд суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд М элсэн орж 1 жил суралцаад төлбөрийн асуудлаас болоод сургуулиасаа гарсан. Тэгээд энэ тэнд хамгаалагчийн ажил хийж байсан. Сүүлд Ө ХХК-д хамгаалагч хийж байгаад ажлаасаа гарсан. Би 2013 он хүртэл хашаа байшиндаа амьдарч байсан бөгөөд 2013 онд нөхрөөсөө салснаас хойш 2017 онд хүнд гэмтээд хашаа байшиндаа очих гэхээр хол тул дахин очоогүй, өөр газарт амьдарч байгаа. Тэр хашаа байшин Тийн эгч Б нэр дээр байдаг бөгөөд Т аавтайгаа хамт амьдардаг байсан. Аавыгаа нас барснаас хойш ганцаараа амьдарч байгаа бөгөөд ааваасаа хойш болж бүтэхгүй янз бүрийн хүмүүстэй нийлэх болсон гэж бодож байна. Намайг амьдарч байх хугацаанд тэнд ямар нэгэн олс өвс ургадаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 137 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С гэрчээр өгсөн “...Монгол улсын хэмжээнд нийт 14 аймагт олс өвс тархан ургадаг бөгөөд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон хотын ойр орчмоор тархац тогтоогдох болсон. Улаанбаатар хотод тархсан тархцууд нь хүний гараар үүссэн гэж үзэж байгаа. Учир нь олс ургамал Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаагүй. Энэ нь олсны үрийг хүмүүс зориудаар зөөвөрлөсөн, цацсантай холбоотой. Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 3 00 тоотын хашаанд олс ургамал ургах боломжтой бөгөөд үр цацсанаар л ургах боломжтой. Учир нь хөдөө орон нутагт тархацтай газрын ойр орчмоор ургах боломжтой бөгөөд малын хөл болон бусад хүчин зүйлээс болж тархан ургаж болдог. Харин Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 3 орчимд тархцын цэг байхгүй бөгөөд хүний гараар үр зөөвөрлөж цацаж ургуулсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 143 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...Монгол улсын хэмжээнд Дархан, Сэлэнгэ аймгийн нутгаар тархац ихтэй байгаа. Мөн бусад аймгуудад болон тодорхой хэсэг газруудад ургадаг. Улаанбаатар хотын хувьд зарим газарт зэрлэг байдлаар ургаж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд манай байгууллага судалгаа хийгээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ манайд Хууль зүйн яамнаас ирүүлсэн нууцлалын зэрэгтэй албан бичигт Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт тархац тогтоогдоогүй байсан. Хөрсөнд үр агуулагдаагүй бол ургах боломжгүй. Бусад үрт ургамлын адил үртэй байж ургана. Хашаанд ургах бүрэн боломжтой бөгөөд өөрөө хог ургамал учир хаана ч ургадаг...”  гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 000 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-44 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 000 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-68 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-73 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 000 дугаартай дүгнэлт /хх-ийн 102-104 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 000 дугаартай дүгнэлт /хх-ийн 107-121 тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлтүүд /хх-ийн 76-77, 124-125 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тийн яллагдагчаар өгсөн “...Энэ зун олс ургамал ургасан. Зориуд ургуулсан зүйл байхгүй. 2020 оноос хойш өвс татсан ба миний татсан өвснөөс ургасан байж магадгүй. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 173 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тийн яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээр болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 172 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Тийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 127 тал/, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 128 тал/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 134-135 тал/, шүүгдэгч Тийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 тал/, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны засаг даргын түр оршин суугаа хаягийн тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 85 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Тийг  сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг эдийг өөртөө хэрэглэх зорилгоор түүж бэлтгэн хэрэглэж, өөрийн амьдардаг хашаандаа хууль бусаар ургуулсан үйлдэлд гэм буруутайд тооцуулахаар,

үргэлжилсэн үйлдлээр Ттэй хамтран оролцож өөрийн амьдардаг хашаандаа ургуулсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Тийг  Ттэй хамтран оролцож сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд тус тус гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Т, Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргахгүй гэж,

 

Шүүгдэгч Тийн өмгөөлөгч О “....гэм буруугаа түүний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцоно...” гэж,

 

Шүүгдэгч Тийн өмгөөлөгч Г “....гэм буруугаа түүний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцоно...” гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр бусдад дамжуулсан, бэлтгэсэн, хэрэглүүлснийг “бусдад өгөх” гэж, мансууруулах бодис бүхий ургамлын үр, суулгацыг тарьсны дараах боловсрох хүртэл услах, бордох, хортон шавьж, хог ургамлыг устгах, тэдгээрээс хамгаалах зэргээр зориудаар тарьж ургуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг “ургуулсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч Тийн үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар  өөрийн хашаандаа цацаж ургуулсан болох нь тогтоогдсон, үргэлжилсэн үйлдлээр Ттэй хамтран оролцож өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 0 дугаар хороо 3 00 тоот хаягтай хашаандаа 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, “орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч” буюу өөрийн хашаанд байрлах амбаарт хадгалсан, тэрээр Тт өгсөн буюу бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн эдгээр үйлдлүүд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.0 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.0 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Тийн үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг судлахад тэрээр 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис өвс, олс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Тийн хашаанаас түүж бэлтгэсэн, улмаар хадгалсан болох нь тогтоогдсон байх ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.0 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх, шүүгдэгч Т,  Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Т, Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болохыг дурдаж байна.

 

Шүүх, шүүгдэгч Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн хүсэлт зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.0 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 1 /нэг/ жилийн хорих ялыг тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Төд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сар / хоёр жил зургаан сар / хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх, шүүгдэгч Тийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хувийн  байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу  1 /нэг/ жилийн хорих ялыг тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах  саналыг шүүхэд гаргасан ба шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг дүгнэхэд хорихоос өөр төрлийн ял болох тэнсэх эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүх, шүүгдэгч нарын эрүүл мэндийн нөхцөл байдал, ар гэрийн хүсэлт зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналд дүгнэлт хийсэн болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Т, Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 5-д дурдсан эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин Т болмогц устгуулах, холбогдох газруудад хүргүүлэхийг даалгаж, хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

  

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Тийг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эдийг хашаандаа хууль бусаар ургуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.0 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалж, бусдад өгч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Тийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.0 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Төд 1 жил 6 сар  / нэг жил зургаан сар /-ын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 / нэг / жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Тт 1/ нэг / жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Төд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сар / хоёр жил зургаан сар / хугацаагаар тогтоосугай.

 

4. Т, Тт нар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Т, Тт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Т, Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 5-д дурдсан “...“1” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 30.1 гр ногоон өвс мэт зүйл, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай 91.4 гр ногоон өнгийн өвс мэт зүйл, “3” гэж дугаарласан хуульж тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон 5 хэсэг мөнгөлөг цаас, цэнхэр өнгийн “Ю” гэсэн бичиглэлтэй карт 1 ширхэг, хуульж бөөрөнхийлсөн 00000 гэсэн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуульж бөөрөнхийлсөн 000000 гэсэн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, иртэй төмөр мэс “претикний ир” 2 ширхэг, “4” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 29.5 гр ногоон өнгийн өвс мэт зүйл, “5” гэж дугаарласан толгой хэсгийг нь эвдсэн шар өнгийн асаагуур 1 ширхэг, АҮ5831688 гэсэн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 0000000 гэсэн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, coco cola гэсэн бичиглэлтэй 0,33 граммын хуванцар сав, савны бөөр хэсэгт цоолж 10 төгрөгийн дэвсгэрт хуульж хийн дээд хэсэгт нь тогоо хэлбэрт оруулсан хуванцар сав 1 ширхэг, шар өнгийн модон ширээний буланд байрлуулсан хар өнгийн хүрээтэй 13х18 хэмжээтэй зургийн жаазанд ногоон өнгийн өвс мэт зүйл хийж жаазалсан зураг 1 ширхэг, “6” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 116.4 гр ногоон өнгийн өвс мэт зүйл, “7” гэж дугаарласан цэнхэр өнгийн тагтай, хуванцар саванд хийсэн 149.1 гр ногоон өнгийн өвс мэт зүйл “8” гэж дугаарласан ногоон өнгийн шуудаатай өвс мэт зүйл, “9” гэж дугаарласан “67.7 гр өвс мэт зүйл, хашаа нь дотроос түүж авсан 211.5 гр өвс мэт зүйл, “10” гэж дугаарласан зуух нь дотроос хураан авсан 116.8 гр өвс мэт зүйлийг хураан авсан гэх зүйлсийг шүүхийн шийдвэр хүчин Т болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хураагдсан  000000000 гэсэн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 000000 гэсэн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АҮ5831688 гэсэн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 000000000000 гэсэн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг тус тус “Монгол банк”-д хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол Т, Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ