Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 348

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багт оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Тайж овгийн Тогтохын Бямбасүрэнгийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний аав Т.Бямбасүрэн Өвөрхангай аймгийн Тарагт сум дахь Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн станцид 1981 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл моторчноор ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт нь бичилт хийхдээ засвартай бичснээс зөрчилтэй болсон. Иймд Т.Бямбасүрэнг Өвөрхангай аймгийн Тарагт сум дахь Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн станцид 1981 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худгийн моторчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Бямбасүрэн нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Т.Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн Тарагт сум дахь Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн станцид 1981 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл моторчноор ажиллаж байсан болох нь БНМАУ-ын хөдөө аж ахуйн яам Өвөрхангай аймгийн Тарагт сум дахь ХАА-н эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн станцын даргын 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 8 тоот тушаал, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилт, гэрч Д.Мөнхөө, О.Лхагважав, Д.Батцэцэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарТайж овгийн Тогтохын Бямбасүрэнг Өвөрхангай аймгийн Тарагт сум дахь Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн станцид 1981 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худгийн моторчноор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-ттус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА