| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2017/00101/И |
| Дугаар | 146/ШШ2017/00104 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 146/ШШ2017/00104
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Эрдэнэтолгой баг, Арцат 6-10 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, 55 настай, Зөнт овгийн Гончигийн Цэцэгмаа /РД:ЙР62032560/-гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Цэцэгмаа, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Цэцэгмаа миний бие нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1984 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд химийн цэвэрлэгээний индүүчнээр, 1988 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд химийн цэвэрлэгээний индүүчнээр тус тус ажиллаж байсан. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажлаас гарсан тушаал байхгүй бөгөөд Өвөрхангай аймгийн Архиваас шүүлгэхэд тушаалын хуулбар олдоогүй. Ийм учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймээс миний дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсныг жилүүдийг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Цэцэгмаа нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Г.Цэцэгмаа нь
- 1984 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд химийн цэвэрлэгээний индүүчнээр,
- 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний төвд химийн цэвэрлэгээний индүүчнээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, №131244 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн даргын 1984 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай “Гончигийн Цэцэгмаад тэтгэвэр олгох тухай” тушаал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын аж ахуй үйлчилгээний төвийн даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаартай “Шинэчлэн зохион байгуулалтаар шилжиж ирсэн ажилчдыг ажилд авах тухай” тушаал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай “жилийн үр дүнгийн шагнал олгох тухай” тушаал, Улсын бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай Архивын лавлагаа, гэрч О.Ичинхорлоо, Д.Бямбасүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Г.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Зөнт овгийн Гончигийн Цэцэгмааг
- 1984 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд химийн цэвэрлэгээний индүүчнээр,
- 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний төвд химийн цэвэрлэгээний индүүчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН