Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2017/00597

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух *******ын *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух *******гийн хүсэлттэй,

Х.Гэрэлчулууныг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

                               Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Ш.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.******* нь Дорнод аймгийн ******* сумын дүгээр багийн иргэн Х.Гэрэлчулуунтай 206 оны 5 сарын 05-ны өдөр мал махны наймаа хийж түүнд 400000 төгрөгийн үнэ бүхий үхэр хонийг худалдсан байдаг. Гэрэлчулуун нь 400000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл *******00000 төгрөгийг очоод өгнө гэж хэлсэн боловч уг мөнгийг нь өгөлгүй алга болсон. Ш.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Гэрэлчулуун нь хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Хоролгаравын Гэрэлчулуунаас мөнгөө нэхэмжлэх шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байна. Х.Гэрэлчулуун нь Дорнод аймгийн ******* сумын дүгээр баг, Хүлэмжийн -4 тоот гэсэн хаягтай боловч уг хаягтаа очдоггүй, хүмүүсээс сураглахад нэг хэсэг Улаанбаатар хотод байснаа ******* аймгаар ирэн очин яваад байдаг сурагтай байна. Хоролгаравын Гэрэлчулуун 40 гаран насны, эмэгтэй, 52 см орчим өндөртэй, шаравтар царайтай, дунд зэргийн мах мариатай, онцлох шинж тэмдэг гэхээр зүйлгүй. Тэрээр өмнө нь Дорнод аймгийн Онон махны зах дээр махны наймаа эрхэлдэг байсан.

Х.Гэрэлчулуун нь ******* аймагт мал махны наймаа хийж явахдаа Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 92-02 тоотод оршин суух Бямбажавын *******тай хамтарч, байнга хамт явдаг байсан. Б.******* нь өмнө нь Дорнод аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг байсан бөгөөд энэ хүнтэй байнгын холбоо харилцаатай байдаг сураг гарсан боловч түүнээс асуухаар мэдэхгүй гэж хэлдэг. Иймд Х.Гэрэлчулууныг сайн мэдэх хүний нэг нь Б.******* тул түүнээс асууж сураглах боломжтой. Мөн бэр болох Сансар нь Дорнод аймгийн Сансай зоогийн газарт туслахаар ажилладаг бөгөөд түүнтэй Сансай зоогийн газрын эзэн Сандагийн 89*******97878 гэх утсаар холбогдож болно. Мөн ******* аймагт Гэрэлчулууны хүү, эгч нар нь амьдардаг гэх боловч нэр болон хаягийг мэдэхгүй байна. Гэрэлчулуун нь энэ өвөл эгчийндээ өвөлжсөн гэх сураг гарсан. Иймд Х.Гэрэлчулууныг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Ш.******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаар төлөөлүүлэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Гэрэлчулууныг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодруулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хоролгаравын Гэрэлчулуун нь хамгийн сүүлд буюу 206 оны 5 сард Дорнод аймгийн ******* сумын дүгээр баг, Хүлэмжийн -4 тоотод оршин сууж байсан бөгөөд түүнээс хойш одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан зэрэг нь түүнийг эрэн сурвалжлах үндэслэл болох тул Х.Гэрэлчулууныг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тодруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоролгаравын Гэрэлчулуун 40 гаран насны, эмэгтэй, 52 см орчим өндөртэй, шаравтар царайтай, дунд зэргийн мах мариатай, онцлох шинж тэмдэг гэхээр зүйлгүй. Тэрээр өмнө нь Дорнод аймгийн Онон махны зах дээр махны наймаа эрхэлдэг байсан бөгөөд түүнийг Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 92-02 тоотод оршин суух Бямбажавын ******* /Утас 88766288, 98628899/, Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, Шүр зах дээр байрладаг “Сансай” зоогийн газарт туслахаар ажилладаг бэр Сансар нараас асууж сураглах боломжтой ба тэрээр ******* аймагт байх магадлалтай байна.

 Иймд Х.Гэрэлчулууныг эрэн сурвалжилж түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8, ************** дугаар зүйлийн **************..9-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.*******-т заасныг баримтлан Хоролгаравын Гэрэлчулууныг эрэн сурвалжилсугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т зааснаар Х.Гэрэлчулууныг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2-т  тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН