Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 00787

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Малчин ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Баян-эрхтэд оршин суух “Цэмцгэт” овогт Амгалангийн Амартүвшин /РЮ-75100773/-гийн хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Пүрэвдоржийг эрэн сурвалжлуулах хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч А.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Амартүвшин шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Отгонбаяр овогтой Пүрэвдорж нь миний өмчлөлийн Мөрөн  сумын 10 дугаар баг 16-16 тоотод байрлах газар хашаан дотор байшин барьсан. Ингээд газраа чөлөөлүүлэхээр тухайн үед Пүрэвдоржтой өөртөө нь уулзахад миний худалдаж авсан хашааны үнэ 3.5 сая төгрөгийг чинь өгье гэж хэлчхээд сүүлдээ утсаа авахгүй байгаа тул шүүхэд хандсан юм. Одоо Пүрэвдорж нь хаана байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа болон үндсэн хаяг нь Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт хаягтай юм билээ. Хувиараа ажил хийдэг 88114171 дугаарын гар утастай болно.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу “Бариач” овогт Отгонбаярын Пүрэвдоржийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Амартүвшин нь хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Пүрэвдоржийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг дараахи үндэслэлээр. Тухайлбал;

Хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Пүрэвдорж нь оршин суух тодорхой хаяггүй болох нь нэхэмжлэгч А.Амартүвшингийн шүүх хуралдаанд: ”....хариуцагч О.Пүрэвдорж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй хэдий ч тухайн хаягтаа оршин суудаггүй....” гэх тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Пүрэвдоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Пүрэвдоржийг олж тогтооход шаардлагатай мэдээлэл болон холбоо барих утас. Үүнд; О.Пүрэвдорж 88114171 дугаарын гар утастай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт бүртгэлтэй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9,  155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчаар оролцвол зохих “Бариач” Отгонбаярын Пүрэвдорж /РЯ-7301113/-ийг эрэн сувалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих О.Пүрэвдоржийг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Пүрэвдоржийг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсаргаж цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацрал-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ