Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 59

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч шүүгч З.Төмөрхүү, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч: C.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Даваа,

Хохирогч Д.*******ийн өмгөөлөгч: Ш.Энхмаа,

Хохирогч А.*******, О.******* нарын өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Хохирогч А.*******ийн өмгөөлөгч: М.Төмөрцэцэг,

Иргэдийн төлөөлөгч: Ц.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******т холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201416000178 дугаартай 7 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Б.******* нь ******* банкны Өмнөговь салбарт харилцааны менежер, эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа өөрийн ажлын давуу байдлаа ашиглан бусдын итгэлийг олж авч

1. Хохирогч Д.*******ээс тендерийн баталгаа болгон мөнгө байршуулж, богино хугацаанд өндөр хувийн хүүтэй өсгөж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар

2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 20 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 8 сая төгрөгийг буцаан өгч 12 сая төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 5 сая төгрөгийг 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 1 сая 500 мянган төгрөгийг буцаан өгч 3 сая 500 мянган төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 3 сая төгрөгийг буцаан өгч 7 сая төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 160 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 24 сая төгрөгийг буцаан өгч 136 сая төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 150 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 27 сая 500 мянган төгрөг буцаан өгч 122 сая 500 мянган төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 85 сая төгрөг, 1 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй буюу 6 удаагийн давтан үйлдлээр нийт 366 сая төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

2. Хохирогч А.*******ээс тендерийн баталгаа болгон мөнгө байршуулж, богино хугацаанд өндөр хувийн хүүтэй өсгөж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар

2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 сая төгрөг, 15 хоногийн хугацаатай 110 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 500 мянган төгрөг буцаан өгч 4 сая 500 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй өгнө гэж 9 сая төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй өгнө гэж 4 сая төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 7 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй өгнө гэж 10 сая төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй өгнө гэж 26 сая 400 мянган төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй өгнө гэж 2 сая 100 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй өгнө гэж 9 сая төгрөгийг,

2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 35 сая төгрөг, 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 52 мянган төгрөг буцаан өгч 34 сая 948 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 7 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй өгнө гэж 5 сая төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй

өгнө гэж 5 сая төгрөгийг,    

2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1 хоногийн хугацаатай хүүгүй өгнө гэж  2 сая 100 мянган төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1 хоногийн хугацаатай хүүгүй өгнө гэж 4 сая 400 мянган төгрөгийг,

2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 5 сая төгрөг, 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 3 сая төгрөг буцаан өгч 2 сая төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 10 сая төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 5 сая төгрөгийг авч уг мөнгөнөөс нийт 2 сая 500 мянган төгрөгийг буцаан өгч 2 сая 500 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 4 сая төгрөгийг,

2014 оны 03 дугаар сард 8 сая 200 мянган төгрөгийг 15 хоногийн 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 5 сая 100 мянган төгрөгийг буцаан өгч 3 сая 100 мянган төгрөгийг тус тус буюу 17 удаагийн давтан үйлдлээр нийт 138 сая 48 мянган төгрөгийн залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

3. Хохирогч А.*******оос тендерийн баталгаа болгон мөнгө байршуулж, богино хугацаанд өндөр хувийн хүүтэй өсгөж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар

2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 100 сая төгрөгийг, 5 хоногийн хугацаатай17 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс 20 сая төгрөгийг буцаан өгч 80 сая төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

4. Хохирогч П.*******ээс мөнгөний хэрэг гараад байна удахгүй 7 дугаар сарын 17- ны өдөр ажилдаа орно тэгээд мөнгийг чинь өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар

2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10 сая төгрөгийг авч уг мөнгөнөөс 800 мянган төгрөгийг буцаан өгч, 9 сая 200 мянган төгрөгийг залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

5. Хохирогч Т.ээс мөнгө зээлээч хүүтэй буцааж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар

2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 10 хоногийн 10 хувийн хүүтэй 6 сая 600 мянган төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 10 хоногийн 10 хувийн хүүтэй 400 мянган төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 10 хоногийн 10 хувийн хүүтэй 5 сая 500 мянган төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 4 сая төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 4 сая 800 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1 сая төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 9 сая төгрөгийг тус тус авч уг мөнгөнүүдээс нийт 7 сая төгрөгийг буцаан өгч 7 удаагийн давтан үйлдлээр 24 сая 300 мянган төгрөгийн залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг

6. Хохирогч Ч.аас тендерийн дансанд мөнгө байршуулах нэрийдлээр

2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10 хоногт 1 хувийн хүү бодож өгнө гэж 50 сая төгрөгийг залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг;

7. Хохирогч О.*******ээс тендерийн барьцаанд мөнгө байршуулах нэрийдлээр

2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 хоногийн 10 хувийн хүүтэй 30 сая

төгрөгийг,

2013 оны 12 дугаар сарын дундуур 10 хоногийн 8 хувийн хүүтэй 60 сая төгрөгийг,

2014 оны 02 дугаар сарын сүүлээр 10 хоногийн 8 хувийн хүүтэй 27 сая төгрөгийг,

2014 оны 02 дугаар сарын эхээр 25 сая төгрөгийг 10 хоногийн 8 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 21 сая 500 мянган төгрөгийг буцаан өгч 3.5 сая төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 сая төгрөгийг тус тус буюу нийт 5 удаагийн давтан үйлдлээр залилан авч, нийт 135 сая 500 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

8. Хохирогч Д.гээс тендерийн барьцаанд мөнгө байршуулах нэрийдлээр

2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 50 сая төгрөг, 10 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 22 сая төгрөгийг буцаан өгч 28 сая төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 15 сая төгрөг, 10 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 4 сая 800 мянган төгрөгийг буцаан өгч 10 сая 200 мянган төгрөгийг тус тус буюу 2 удаагийн давтан үйлдлээр залилан авч, нийт 38 сая 200 мянган төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

9. Хохирогч А.*******ээс тендерт оролцоно гэж хуурч мэхлэх аргаар

2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 хоногийн 5 хувийн хүүтэй 19 сая төгрөг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

10. Хохирогч Ш.оос банкны зээл чөлөөлөх болон тендерт хүн оролцож байгаа гэж хуурч мэхлэх аргаар

2014 оны 01 сарын 23-ны өдөр 30 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй өгнө гэж авч уг мөнгөнөөсөө 18 сая төгрөгийг буцаан өгч нийт 12 сая төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй өгнө гэж авч уг мөнгөнөөсөө 7 сая 500 төгрөгийг буцаан өгч нийт 12 сая 500 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 25 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөсөө 2 сая 500 мянган төгрөгийг буцаан өгч нийт 22 сая 500 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10 хоногт 10 хувийн хүүтэй өгнө гэж 9 сая төгрөгийг тус тус буюу 4 удаагийн давтан үйлдлээр нийт 56 сая төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

11. Хохирогч Б.гээс тендерийн баталгаа байршуулах нэрийдлээр

2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 27 сая 800 мянган төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 7 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй 50 сая төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5 хувийн хүүтэй 10 сая төгрөгийг авч уг мөнгөнүүдээс нийт 21 сая 300 мянган төгрөгийг буцаан өгч нийт 76 сая 500 мянган төгрөгийг буюу 3 удаагийн давтан үйлдлээр залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

12. Хохирогч Н.оос барилга эхлүүлэх гэж байгаа юм яаралтай мөнгө байршуулах хэрэгтэй байна гэж хуурч мэхлэх аргаар

2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2 сая 500 мянган төгрөг авч уг мөнгөнөөс 500 мянган төгрөгийг буцаан өгч нийт 2 сая төгрөгийн залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

13. Хохирогч Н.гээс тендерийн барьцаа болгож мөнгийг чинь дансанд байршуулж байгаад тендер нь бүтэхээр хүүтэй эргүүлж өгнө гэж хуурч мэхлэх аргаар

2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй 50 сая төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 1 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй 70 сая төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй 10 сая төгрөгийг тус тус авч уг мөнгөнүүдээс нэг удаа 3 сая төгрөгийг буцаан өгч 127 сая төгрөгийг 3 удаагийн давтан үйлдлээр залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

14. Хохирогч Л.аас барилгын тендерт мөнгө байршуулах хэрэгтэй байна гэж хуурч мэхлэх аргаар

2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр барилгын тендерт мөнгө байршуулах гэсэн юм түр мөнгө зээлүүлээч гэж хэлээд 20 сая төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

15. Хохирогч Ц.аас барилгын тендерт мөнгө байршуулна гэж хуурч мэхлэх аргаар

2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10 хоногийг 10 хувийн хүүтэй 50 сая төгрөгийг;

2014 оны 5 дугаар сарын эхээр 10 хоногийг 10 хувийн хүүтэй 95 сая төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10 хоногийн 10 хувийн хүүтэй 85 сая төгрөгийг;

2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 хоногийн 10 хувийн хүүтэй 120 сая төгрөгииг тус тус авч уг мөнгөнөөсөө 170 сая төгрөгийг буцаан өгч 4 удаагийн давтан үйлдлээр нийт 180 сая төгрөгийг залилан авч буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

16. Хохирогч Г.ээс тендерийн мөнгийг аваад буцааж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар

2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 9 сая төгрөг, 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 1 сая 800 мянган төгрөгийг буцаан өгч нийт 7 сая 200 мянган төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 20 сая төгрөг, 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 4 сая төгрөгийг буцаан өгч нийт 16 сая төгрөгийг,

2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 15 сая төгрөг, 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс 1 сая 500 мянган төгрөгийг буцаан өгч нийт 13 сая 500 мянган төгрөгийг,

2014 оны 05 дугаар сард 12 сая төгрөг, 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс 4 сая 800 мянган төгрөгийг буцаан өгч нийт 7 сая 200 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 5 сая төгрөг, 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс 1 сая 500 мянган төгрөгийг буцаан өгч нийт 3 сая 500 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 11 сая төгрөг, 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс 2 сая 200 мянган төгрөгийг буцаан өгч нийт 8 сая 800 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 6 сая төгрөг, 7 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 1 сая 440 мянган төгрөгийг буцаан өгч нийт 4 сая 560 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2 сая төгрөг, 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 200 мянган төгрөгийг буцаан өгч нийт 1 сая 800 мянган төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2 сая 500 мянган төгрөг, 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс нийт 500 мянган төгрөгийг буцаан өгч нийт 2 сая төгрөгийг,

2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 10 сая төгрөг, 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс 1 сая төгрөгийг буцаан өгч нийт 9 сая төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 7 хоногт 5 хувийн хүү бодож өгнө гэж 2 сая төгрөгийг тус тус буюу 11 удаагийн давтан үйлдлээр залилан авч нийт 75 сая 560 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

17. Хохирогч Д.аас боломжийн тендер над дээр орж ирдэг, өндөр хүүтэй мөнгийг чинь өсгөх боломж байна гэж хуурч мэхлэх аргаар

2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 50 сая төгрөг, 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс 45 сая төгрөгийг буцаан өгч нийт 5 сая төгрөгийг,

2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15 сая төгрөг, 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй авч уг мөнгөнөөс 3 сая 750 мянган төгрөгийг буцаан өгч нийт 11 сая 250 мянган төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 15 хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэй 20 сая төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй 20 сая төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 10-ны орчим 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй 10 сая төгрөгийг,

2014 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 4 сая төгрөгийг тус тус буюу 6 удаагийн давтан үйлдлээр залилан авч, нийт 70 сая 250 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг буюу нийт 1 тэрбум 467 сая 558 мянган төгрөгийг 74 удаагийн давтан үйлдлээр залилан авч, бусдад онц их хэмжээний хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ: Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор 17 хохирогчийн хохирлыг шийтгэх тогтоол дээр дурдсан байгаа. Өмнөх мэдүүлэг болон гэрээ зэргийг үндэслэл хохирлын тооцоололыг гаргаж үзэхэд зарим хохирогчийн хохирлын тооцоолол нь өөрсдийнх нь өгсөн мэдүүлэгээс зөрүүтэй харагдаад байдаг юм. Жишээ нь , нарын хохирлын зөрүүг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа шалгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Анх энэ хэрэгт холбогдох үеээс өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж, харамсаж байна, хоёр жилийн хугацаанд мөрдөн, хорих ангид байх багагүй хугацаанд их зүйлийг ойлгож ухаарч байна. мөн энэ бүхний эцэст өөрийн биеийн байдал дор байдалд ороод байна. Хэргийн явцад анхнаасаа залилан мэхлэх санаа зорилго байгаагүй, тэдгээр хүмүүсийн мөнгийг буцааж төлөхгүй юм шүү гэсэн сэтгэлгээр тэдгээр хүмүүст хандаж байгаагүй. Авсан мөнгөө буцаан төлөөд явж байсан, өөрт төлөх мөнгө байхгүй үед бусдаас зээлж аваад явж байсан энэ үйлдэл маань эрүүгийн хуулиар шийтгэгдэж байна. Анх эдгээр хүмүүстэй иргэд хоорондын журмаар гэрээ хэлцэл байгуулаад мөнгө төгрөг өгч, авалцаж байсан болохоор иргэний журмаар шийдвэрлэх боломж бололцоо байдаг юм болвуу. Би эдгээр хүмүүсийн хохирлыг эргүүлэн төлж барагдуулъя гэсэн сэтгэл байгаа боловч чадал маань хүрэхгүй, хоёр жилийн хугацаанд мөрдөн, хорих ангийн хашаанд байхад надад тохирох цалинтай ажил байдаггүй, ийм байдалд байгаадаа шаналж хэцүү байна. 8, 10 жилийн дараа эргээд гараад ирэхэд хохирол төлбөрөөс маань нэг ч төгрөг төлөгдөөгүй, эдгээр хүмүүст маань ч хохиролтой байх гэсэн үүднээс үнэхээр хэцүү байдалд байна. Ийм учраас хохирогч нарын хохирол төлбөрийг иргэний журмаар төлүүлээд явах итгэлцэлийг хүлээлгэх боломж байгаа эсэхийг судлаж үзнэ үү гэсэн хүсэлтэй байна. Хэрэгт холбогдохоос өмнө надтай харьцаад мөнгө төгрөгөө өсгөөд авч байсан хүмүүс хохирогч нарын дунд байдаг учраас өөрсдийнхөө хийсэн буруутай үйлдэлдээ хуулийн өмнө хамтдаа хариуцлагаа хүлээе гэсэн бодолтой байгаа учраас эдгээр хүмүүсийн энэ хэрэгт хамаатай үйлдлийг нь дахин шалгаж өгнө үү гэж хүсч  байна. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах хүсэлтэй байна гэв.

Хохирогч Д.******* 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2013 оны 07 сард ******* банкинаас  анх зээл авч авсан тэгээд *******тай танилцаж байсан. 2013 оны 10 сараас ******* надаас мөнгө зээлээч гэдэг байсан. 2013 оны 11 дүгээр сарын сүүлээр  10 сая төгрөгийн хэрэг байна  үдээс хойш гаргаад өгье 100.000 төгрөг нэмж өгье гэсэн би гаргаад өгөхдөө албаны мөнгө байгаа юм гэж байсан. Тэрнээс хойш тендерийн баталгааны мөнгийг банкинд байршуулдаг юм гэж хэлээд надаас удаа дараа мөнгө зээлж байсан. Би энэ тухай хавтаст хэрэгт мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа ч анх өгсөн 430 саяаас авч байсан хүүнүүдээ хасахаар миний авах ёстой мөнгөн дүн 305.900.000 гарч байгаа юм. Энэ мөнгөн дүнг *******аас нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ч. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2014 оны 07 дугаар сарын 14-нд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын салбарт эдийн засагчаар ажилладаг байсан. *******тай ажил хэргийн шугамаар танилцсан. Б.******* надад мөнгө төгрөгний асуудал ярьж байсан боловч А.******* хамтарч дансаар миний мөнгийг авсан гэж үздэг. Би авга эгч д зуучлаад тэр хүн зөвшөөрсний үндсэн дээр би дансаар дамжуулан *******т өгсөн байдаг. Одоо энэ үйлдлээс болоод манай эгч болон бид хоёрт 50 сая төгрөгийн хохирол учирсан байгаа. 50 сая төгрөгийн саналыг анх гаргасан хүн бол *******, харин итгэл төрүүлж авч зарцуулсан хүн бол *******. Тийм учир энэ мөнгийг би А.*******ээс гаргуулмаар байна” гэв.

Хохирогч В. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2013 оны 07 дугаар сард үүссэн энэ асуудлаас болж өдий хүртэл 15.150.000 төгрөгийг нэхэмжлээгүй яваад байсан маань учиртай юм. Би энэ асуудлаас болж гэр бүл цуцлуулж, ажлаасаа гарсан тухайн үед энэ үүссэн асуудлаас болоод ******* банкинд өргөн хүрээний аудитын шалгалт орсон байсан. Би ажлаасаа гарч гэр бүлээ цуцлуулаад сэтгэл санааны байдал үнэхээр хүнд шоконд орсон байдалтайгаар ажил төрөлгүй нэг жил гаруй хугацааг гэртээ сууж өнгөрүүлсэн. Одоо *******аас 15.150.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

Гэрч Д. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Б.******* 07 дугаар сарын 02-ны өдөр надруу залгаад би ажлаасаа гарч амжихгүй байна. Та мөнгө аваад данс руу хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би банкины үүдэнд очиж тэр мөнгийг нь аваад банк руу явж байтал ******* араас утасдаад та надад дансаа өгчих гээд мөнгөн дүн,  данс, гүйлгээний утгаа бичээд өгсөн. тэгээд л би данс руу нь тэр мөнгөнүүдийг  нь хамж хийсэн ийм л явдал  болсон надад *******тай өөр нийлээд хүн амьтан залилсан явдал байхгүй. *******той ярьсан зүйлийн хувьд бас л ******* намайг та нэр төртэй хүн юм чинь таньд хүмүүс итгэнэ та ганц удаа тус болоод худлаа яриад өгөөч гэж гуйхаар нь л би нэг удаа тэр хүмүүстэй нь уулзаж ярьсан би тэр үед худлаа ярьснаасаа болоод одоо өөртөө маш их харамсдаг. Утасны бичлэгийн хувьд намайг энэ хэрэгт сэжиглээд шууд бариад хорьсон болохоор нь би өөрийгөө хамгаалахын тулд *******тай холбоогүй гэдгээ нотлохын тулд нотлох баримтаар гаргаж өгсөн Миний барилгын компанийн үйл ажиллагаа, санхүүжилтэнд *******тай холбоотой зүйл байхгүй. Би одоо сонгон шалгаруулалтанд орж 1 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад  үйл ажиллагаа явуулж байна” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.*******ын мэдүүлсэн мэдүүлэгтээ:

Би А.*******оос 80 сая төгрөг, П.*******ээс 10 сая төгрөг, Т.ээс 31 сая 300 төгрөг, Ч.аас 50 сая төгрөг, О.*******ээс 158 сая төгрөг, Д.гээс 65 сая төгрөг, А.*******ээс 19 сая төгрөг, Ш.оос 84 сая төгрөг, Б.гээс /Ц./ нийт 97 сая 800 мянган төгрөг, Н.оос 2 сая 500 мянган төгрөг, Н.гээс 130 сая төгрөг, Л.аас 20 сая төгрөг, Ц.аас 180 сая төгрөг, Д.аас 119 сая төгрөг, Г.ээс 94 сая 500 мянган төгрөгийг тус тус зээлж аваад өгөөгүй нь үнэн. Би хүлээн зөвшөөрч байна. Харин А.******* болон ******* нараас авсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******ийн хувьд нийт 419 сая төгрөг гэсэн байна. ....миний тооцоогоор *******ээс 410 сая төгрөг авсан гэж гарч байна. 2014 оны 06 дугаар сард ******* данснаасаа 9 сая төгрөг аваад хүүгүй өгсөн гээд байгаа мөнгийг нь би тэр өдөр нь билүү маргааш нь буцааж төлсөн байгаа. Үүнийг ******* нь аваагүй гэж тооцоонд оруулсан байна. Хэрэв ******* нь үүнийг төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрвөл *******тэй тооцоо нийлж байна. А.*******ийн хувьд 149 сая төгрөг гэж гараад байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тооцоогоор нийт 43 сая 200 мянган төгрөгний хүү өгсөн. Би анх Б.гээс 30 сая төгрөгийг 3 хоногийн 5 хувийн хүүтэй аваад 31 сая 500 мянган төгрөг болгож хугацаанд нь өгсөн. 2014 оны 5 дугаар сард 5 сая төгрөгийг хоногийн 7 хувийн хүүтэйгээр зээлээд хүү болох 350 мянган төгрөгийг 5 удаа буюу нийт 1 сая 750 мянган төгрөгийн хүү өгсөн. Тэгээд 2014 оны 06 дугаар сард 15 сая төгрөгийг 7 хоногийн 7 хувийн хүүтэй зээлээд 1 сая 50 мянган төгрөгийг 2 удаа буюу 2 сая 100 мянган төгрөгийн хүү өгсөн. 2014 оны 06 сард 10 сая төгрөгийг 7 хоногийн 5 хувийн хүүтэй зээлээд хүү болох 500 мянган төгрөгийг 2 удаа буюу 1 сая төгрөгний хүү өгсөн. Ингээд 2014 оны 06 дугаар сарын 10-аас хойш өдрийг нь санахгүй байна Б.гийн хүүгийнх нь ******* банкны хадгаламжийн данс руу 30 сая төгрөгийг нь хийж тооцоо дууссан. Ингэж Б. нь хүү авч байсан байж энэ бүгдийг хэлж яриагүй худлаа мэдүүлэг өгсөн байна. Ц.ын хувьд 2014 оны 04 дүгээр сараас хойш мөнгө зээлж эхэлсэн Ц. нь тухайн авсан мөнгөө тохирсон хугацаанд нь хүүтэй нь авдаг байсан. 2014 оны 06 сард 180 сая төгрөгийг 10 хоногийн 10 хувийн хүүтэй зээлээд хугацаа нь болох үед миний өгсөн хүү болох 18 сая төгрөгийг үндсэн 180 сая төгрөг дээрээ нэмээд бас дээр нь 2 сая төгрөгийг нэмээд 200 сая төгрөг болгоод 10 хоногийн 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Эндээс 3 удаа 20 сая төгрөгний хүү буюу 60 сая төгрөгний хүү авсан. *******ийн хувьд 2013 оны 10 дугаар сард 30 сая төгрөгийг 10 хоногийн 10 хувийн хүүтэй, 2014 оны 01 дүгээр сард 58 сая төгрөгийг 10 хоногийн 8 хувийн хүүтэй 2014 оны 02 дугаар сард байх 10 сая төгрөгийг 7 хоногийн 5 хувийн хүүтэй, 15 сая төгрөгийг 10 хоногийн 10 хувийн хүүтэй, 2014 оны 03 дугаар сард 30 сая төгрөгийг 10 хоногийн 8 хувийн хүүтэй, 15 сая төгрөгийг 10 хоногийн 10 хувийн хүүтэй буюу нийт 158 сая төгрөгийг зээлсэн. Эндээсээ 2014 оны 02 дугаар сард өгсөн. 10 сая, 15 сая төгрөгний хүүг цаг тухай бүрд нь тогтмол авдаг байсан. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгний 7 хоногийн 5 хувийн хүүг буюу 500 мянган төгрөгийг сард 4 удаа 4 сарын хугацаанд нийт 8 сая төгрөгний хүү авсан. 15 сая төгрөгнөөс 10 хоногийн 10 хувийн хүү буюу 1 сая 500 мянган төгрөгийг сард 3 удаа 4 сарын хугацаанд нийт 18 сая төгрөгний хүү авч байсан. Цувуулж авсан мөнгө нь болохоор ойролцоогоор 20 гаруй сая төгрөг авсан. *******ийн хувьд 2013 оны эхээс эхлэн *******тэй харьцаж эхэлсэн. Энэ хугацаанд ******* нь надад зээлүүлж байсан мөнгөний хүүг 3 хоногт 5 хувь 7 хоногт 10 хувь, 10 хоногт 8 хувь, 10 хоногт 10 хувь гэх байдлаар хүүгээ бодож тооцож авдаг байсан. Одоо нэхэмжилж байгаа 160 сая төгрөгнөөсөө хүү гэж 8 хувиар бодоод 12 сая 800 мянган төгрөгийг 4 удаа буюу 51 сая 200 мянган төгрөгний хүү авсан. 130 сая төгрөгний хувьд 8 хувийн 10 сая 100 мянган төгрөгийг 30 сая 300 мянган төгрөг авч байсан. 20 сая, 10 сая, 5 сая төгрөгийг 10 хоногийн 10 хувийн хүүтэйгээр бодож хүүгээ авдаг байсан. Эдгээр мөнгөний хүүг хамгийн багадаа 2 сарын хугацаанд хүүг нь тогтмол өгдөг байсан. Ингэж бодохоор 20 сая төгрөгнөөс нийт 12 сая төгрөг, 10 сая төгрөгнөөс 6 сая төгрөг, 5 сая төгрөгнөөс 3 сая төгрөгний хүү авч байсан. Тэгээд эдгээр мөнгөнд буюу 410 сая төгрөгөнд 102 сая 500 мянган төгрөгний хүү төлсөн. Дээр нь би машины үнэ гэж 8 сая төгрөг төлсөн. Нийт 110 сая 500 мянган төгрөгийг *******ээс авсан 410 сая төгрөгнөөсөө хасуулан тооцуулах хүсэлтэй байна. ******* нь өөрийнхөө авч байсан хүүгээ маш багаар хэлж байсан байна. Саяны 110 сая 500 мянган төгрөгний хүү болохоор зөвхөн 410 сая төгрөгнөөс авсан хүү байгаа юм. Өмнө өгч байсан хүүгээ оруулаагүй бодоход ийм гарч байна. *******ийн хувьд 2013 оны хавраас эхлэн харьцаж эхэлсэн. ******* нь зээлүүлсэн мөнгөнийхөө хүүг 10 хоногт 15 хувийн хүү, 15 хоногт 20 хувийн хүү тооцуулж бодож авдаг байсан. Гэтэл ******* нь авч байсан хүүгээ хамаагүй багаар хэлж мэдүүлсэн байсан. Тэгэхээр *******т 10 хоногоор зээлсэн мөнгийг 15 хувийн хүүгээр, 15 хоногоор зээлсэн мөнгийг нь 20 хувиар бодуулж хүү авч байсан тооцоог гаргуулж хохирлоос хасуулж тооцуулмаар байна. Мөн *******ээс би мотоцикль 2 сая 500 мянган төгрөгөөр худалдаж аваад мотоциклийг нь эргүүлж өгсөн боловч мөнгөө эргүүлж аваагүй. Энийг хохирлоос хасуулж тооцуулна. , , , , , Н., Б., *******, , *******, ******* нараас зээлсэн мөнгийг цаг тухай бүрт нь төлдөг байсан. Би эдгээр хүмүүсийг залилан мэхлэх санаа зорилго өвөрлөж байгаагүй. Итгэлцлийн үндсэн дээр мөнгөө надаас өндөр хүүтэй зээлж авдаг байсан. *******, , , *******, *******, нараас би 2014 оны 07 дугаар сард мөнгө зээлээд хүүг нь тухай бүрт нь өгч чадаагүй учраас би тэднийг залилан мэхэлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байна. Гэхдээ надад бусдыг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй. Миний хураалгасан бор өнгийн дэвтэр дээр хэдэн төгрөгний хүүгээр зээлж авч байсан гэсэн тэмдэглэл байгаа. Мөн *******, ******* нарт өөрт нь тооцоо бичсэн дэвтэр байдаг.  Тэр дэвтэр дээр нь бичигдсэн байгаа гэжээ. /хх-4-р  хавтасны 944-945 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.*******ыг дахин байцаасан мэдүүлэгт:

...Би ах гэж ийг хэлж байсан. Ах нар гэдгийг өөрөө ярьсан. Ах нар гэдэг үгийг ямар учраас хэлсэн талаар би мэдэхгүй. нь 2014 оны 05, 06 дугаар сард би сар өдрийг нь мэдэхгүй байна. Тендерийн баталгаа болгож  мөнгө байршуулах хэрэгтэй байна мөнгө зээлээч  гэсэн юм. Тэр үед нь би *******ээс 50 гаруй сая төгрөг авахаар болсон байсан учраас тэр мөнгөнөөсөө  өгчихье гэж бодоод ийг хүрээд ир гэсэн. Тэгээд би ийг ирэхээр нь *******ээс мөнгө авч өгөөд та энэ мөнгөнөөс тендерийн баталгаа болгож өгөх мөнгө аваад үлдсэн мөнгөн дээр нь таны дансанд мөнгө орно түүнтэй нийлүүлээд Монгол тамхи со ХХК-ний дансанд хийчихээрээ  гэж хэлээд явуулсан. Өөр бусдаар оролцсон оролцоо байхгүй. Тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь би 8 сая төгрөг өгсөн. Сүүлд нэг тендерт оролцох гээд мөнгөний хэрэг гараад дутаад байна гэж хэлээд увуулж цувуулж байгаад нийт 24 сая төгрөг авсан. ийн эхнэр д мөнгө өгөх ёстой байсан. Гэхдээ эхнэрийнхээ мөнгийг авах гэсэн юм гэж хэлж авч байгаагүй. Бүр эхнэрт битгий хэлээрэй гэж байсан. надаас 24 сая төгрөгийг цувуулж авахдаа тендерт оролцох гээд мөн барилга барих гэж байна мөнгө зээлээч гэж хэлдэг байсан. Тэгээд надад мөнгө байхгүй учраас нөгөө харилцаж байсан хүмүүсээс буюу *******, *******, *******, нараас мөнгө авахдаа ахад тендерийн мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд авчихсан юм. Тэгж хэлж авахдаа өөртөө хэрэгтэй мөнгө нэмж хэлээд авдаг байсан. нь надаас 24 сая төгрөгийг 2014 оны 04 дүгээр сараас увуулж цувуулж авсан. Би яг хэдийд хэдийд хэдэн төгрөг өгч байснаа санахгүй байна. Хэн хэнээс авсан хэдэн төгрөгний хэдийг нь ид өгснийг мэдэхгүй байна. ийн надаас зээлсэн 24 сая төгрөгийг хэнээс авсан талаар мэдээгүй... гэжээ. /хх-4-ийн 916-919-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.*******т ял өөрчлөн сонсгож байцаасан мэдүүлэгт:

Миний хувьд банкны хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй. , нарын дансны мэдээллийг харж мэдээлэл авсан зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хохирогчоор тогтоогдоод байгаа эдгээр хүмүүсээс би мөнгө зээлсэн гэрээ хийж харилцан тохиролцож хүү төлбөрөө хугацаанд нь төлдөг байсан учраас энэ зүйлүүдийг би бусдыг залилан мэхэлсэн гэж үзэхгүй байна. Иймд дээрх нэр бүхий этгээдээс мөнгө зээлсэн асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хохирогчоор тогтоогдсон бүх хүмүүстэй би амаар болон бичгээр гэрээ хийж мөнгө өгч авч байсан. Тэгэхээр би тэдгээр хүмүүсийг залилан мэхлэж байгаагүй. Ялангуяа *******, ******* нарын хувьд бусдаас мөнгө зээлж өгч, авч байсан асуудлыг хамтран хийдэг байсан. Энэ хоёр нь бусдаас бага хүүтэй мөнгө зээлж надад өндөр хүүтэйгээр зээлж дундаас нь хүүгийн  ашиг авдаг байсан. Үүнийг мөн шалгуулах хүсэлтэй байна. Би энэ 2 хүнийг дундаас нь хэдий хэмжээний мөнгө авдаг байсан талаар мэдэхгүй байна. *******ийн хувьд 10 хоногт 15 хувийг, 15 хоногт 20 хувийн хүү тооцож хүүг нь төлдөг байсан. *******ийн хувьд 3  хоногт 5 хувийн, 5 хоногт 7 хувийн, 7 хоногт 8 хувийн, 10 хоногт 10 хувийн хүү гэх мэт  байдлаар хүүг нь тооцож өгдөг байсан. Мөрдөн байцаалтын явцад эд мөрийн баримтаар хураалгасан бор өнгийн дэвтэр дээр хэдэн хоногийн хэдэн хувийн хүүтэй зээлүүлсэн тухай жагсаалт байгаа. Мөн *******т мөнгө зээлдүүлсэн гэх , , Баттүшиг, Бүрнээ гэх эдгээр 4 хүнийг байцаалгах хүсэлтэй байна. *******ийг дундаас нь хэдэн төгрөгний хүү авдаг байсан талаар тогтоолгохоор асуулгамаар байгаа юм. *******ийн хувьд Б.*******, О.*******, , *******, Цоглог дэлгүүрийн эзэн Хишигээ, Ёл дэлгүүрийн эзэн Тэгшээ нар ******* надаас мөнгө хүүтэй авдаг байсан юм, чамд өгдөг байсан юм байна гэдэг талаараа надад ярьж байсан. Тэгэхээр эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгаж *******ийн олсон ашгийг тогтоолгох хүсэлтэй байна. ******* нь бас худалдааны төлөөлөгчийн ажил хийж байхдаа албаны мөнгийг авч хүүлдэг байсан. Үүнийг бас шалгуулах хүсэлтэй байна. Албаны мөнгө гэдгийг өөрөө надад мөнгө авч ирж зээлэхдээ албаны мөнгө байгаа юм, сарын сүүлд тушаах  юм. Тэр хүртэл чамд зээлүүлье гэдэг байсан юм.

  нь надтай 2012 оноос хойш хэрэгт холбогдох хүртэл хугацаанд харьцаж байсан. Энэ хугацаанд би ийн одоо нэхэмжилж байгаа мөнгийг  хүүгээрээ бүрэн төлсөн гэж үзэж байгаа учраас ийн мөнгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ийн ******* банкинд эзэмших 0023 билүү эсвэл 43 гэсэн тоот дансны хуулгыг 2012 оны 1 сараас хойш гаргуулж түүн дээрээс тухайн хүний зээлийг буцаан төлсөн байдлыг тодорхой болгомоор байна. Учир нь би хүүгээ болон үндсэн зээлээ аль алийг нь ихэвчлэн данс руу нь хийдэг байсан юм.

ын одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нь 640 сая төгрөг зээлсэн гээд үүнээсээ 290 сая төгрөгийг 29 сая төгрөгний хүүтэй хамт буцаан авсан. Үлдсэн 350 сая төгрөгнөөсөө 170 сая төгрөгийг хүү 75 сая төгрөгний хамт авсан талаар мэдүүлсэн. Тэгэхэд уг хүү болгон авсан 75 сая төгрөгийг одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хасуулж тооцуулах хүсэлтэй байна.

ын 50 сая төгрөг *******ийн данс руу орж ******* захиран зарцуулсан. Иймд ын 50 сая төгрөгийг би хариуцахгүй. ******* нь мөнгөө нэхээд зодож дарамтлаад байхаар нь би тай 50 сая төгрөгийн талаар ярьж *******ийн мөнгийг төлөх зорилготой ярьсан. Гэхдээ ******* өөрийн дансаар уг мөнгийг авсан юм.

Ах нар гэдэг зүйл би огт ярьж байгаагүй. *******той уулзаад ах нар гэж ярьсан яриа байгаа юм. Энэ яриа хохирогч нарын дунд миний ярьсан яриа мэтээр яригдаад байгаа юм. Бусдаар надад ах нар гэх хүмүүс байхгүй. ямар шалтгаанаар тийм зүйл ярьсан талаар би мэдэхгүй. Хүмүүсээс авч байсан мөнгөнүүдийг авч байгаагүй. той хамтраад бусдаас авсан мөнгөө өгөөд байсан зүйл байхгүй. Харин нь 24 сая төгрөгийг цувуулан зээлж авч байсан. Надад хэн нэгний ямар нэг дарамт шахалтанд орсон зүйл байхгүй. Ярилцаад харилцан тохиролцоод мөнгийг хүүгийн хамт төлдөг байсан. Харин сүүлд мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй болохоор  эдгээр хүмүүс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгагдах болсон. Миний хувьд эдгээр хүмүүсийг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй. Өрөнд шахагдаад өндөр хүүтэй зээлээс зээлийн хооронд явсан болохоор ингэж хэлж бусдаас мөнгө зээлдэг байсан. Тухайн үед зээлийн хүүнд төлөгдөж, зээлж байсан мөнгөнүүд орж гарч байсан байх. Одоо эдгээрийг сайн санахгүй байна. Дансаар бол тэгж их хэмжээний мөнгө орсон гарсан зүйл байхгүй. *******, ******* нарын данснаас дандаа өөрсдийнх нь зөвшөөрлөөр гаргаж байсан гүйлгээнүүд байсан. Өөрсдөө гарын үсгээ ирж баримтан дээр зурсан байгаа. , нарын дансны мэдээллийг харах боломжгүй. Би тийм үйлдэл гаргаж байгаагүй. 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 07 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 457 сая төгрөгийг 13 хүнээс аваад миний санаж байгаагаар 170 сая төгрөгийг ад, 70 сая төгрөгийг Буян-очирт, 30 сая төгрөгийг д, 11 сая төгрөгийг *******т, 10 сая төгрөгийг д, 8 сая төгрөгийг ид, 6 сая орчим төгрөгийг *******т хүүний мөнгө гэж, 30 орчим сая төгрөгийг д буцааж төлж өгч байсан. Бусдыг нь сайн санахгүй байна. Ийм маягаар хохирогч нарт л төлж өгсөн байгаа юм. Биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж бусдын батлан даалтанд  гаргаж өгнө үү гэжээ. /хх-ийн 6-ийн 1299-1301/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

...Тендерт оролцож байгаа хүмүүсийн дансанд тендерийн баталгаа болгож мөнгийг чинь байршуулна. Тендер нь дуусахаар буцаагаад мөнгөө уг данснаас нь аваад хүү нэмээд өгчихнө гэж хэлдэг байсан. ...Бүгдийг нь бэлнээр авсан. Бэлэн мөнгөөрөө хэрэгтэй байдаг гэж хэлээд авдаг байсан. Ямар нэг гэрээ хийгээгүй. ...******* нь 2014 оны 07 дугаар 10-ны өдөр Мөнгө төлөх баталгаа гэсэн зүйл бичиж өгсөн. Түүнийг нь нотариатаар батлуулсан. Тэр баталгаандаа надаас 432 сая төгрөг авсан нь үнэн болно гэсэн утга бүхий зүйл бичсэн. ...Өмнөх тооцоонд орсон машины мөнгө гээд байсан 3 сая төгрөг болон сая авснаа санасан 9 сая төгрөгийг хасаад нийт 410 сая төгрөгийг Б.******* нь аваад өгөөгүй байгаа. ...харьцаж эхэлснээс хойш би нийт 109 сая 100 мянган төгрөгний хүү авсан. Үүн дээр Б.*******ын машины мөнгө гэж өгсөн 8 сая төгрөгийг оруулбал 117 сая 100 мянган төгрөг болж байна. Би Б.*******т зарсан машинаа буцаагаад авчихсан учраас уг 3 сая төгрөг хасагдаж байгаа юм. Би 410 сая төгрөгнөөсөө нийт 58 сая төгрөгний хүү авсан.  Би авч чадаагүй үндсэн мөнгө болох 410 сая төгрөгнөөс би нийт 58 сая төгрөгний хүү авсан. Харин харьцаж эхэлснээс хойш би нийт 109 сая 100 мянган төгрөгний хүү авсан. Үүн дээр Б.*******ын машины мөнгө гэж өгсөн 8 сая төгрөгийг оруулвал 117 сая 100 мянган төгрөг болж байна. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Авсан хүүгийн хувь, хоногийг бүгдийг зөвөөр ярьсан байгаа. Надад хүүгээ багаар хэлээд байгаа асуудал байхгүй. Би *******аас авсан хүүгээ яг үнэн зөвөөр мэдүүлсэн... гэжээ. /хх-1-ийн 67-69 хуудас, хх-4-ийн 947 дугаар хуудас, 4-р 914-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.*******ийг дахин байцаасан мэдүүлэгт:

...Би ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын худалдааны төлөөлөгч хийдэг байсан. Албаны мөнгийг өгч байсан зүйл байхгүй. Хамгийн анх Б.*******т би мөнгөө зээлэхдээ өөрийнхөө мөнгийг албаны мөнгө гэж худлаа хэлж зээлж байсан. Албаны мөнгө гэж хэлээд өгвөл хурдан буцаагаад өгөх байх гэж бодож тэгэж хэлсэн байсан. Энэ талаар би өмнөх мэдүүлэгтээ ярьсан байгаа. Би бол Б.*******, О.*******, , *******, Цоглог дэлгүүрийн эзэн , Ёл дэлгүүрийн эзэн нарыг танина. Гэхдээ би О.*******, , *******, Ёл дэлгүүрийн эзэн нараас ямар нэг байдлаар мөнгө төгрөг зээлж байгаагүй. Харин Бүдээгийн *******ээс мөнгө зээлж авч Б.*******т өгдөг байсан. Энэ тухай би өмнөх мэдүүлэгтээ тод санаж байсан учраас бүгдийг нь мэдүүлчихсэн байгаа. Одоо би энэ талаар санахгүй байна. Мөн 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Цоглог дэлгүүрийн эзэн эгчээс би 10 сая төгрөгийг *******т бэлэн мөнгө хэрэг болоод байна гээд байхаар нь 1 хоногийн хугацаатай зээлж авч өгөөд 11 сая төгрөг болгон *******аас 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр авч эгчид өгч байсан. Энэ мөнгөнөөс би ямар нэг хүү дундаас нь аваагүй. 10 сая төгрөг *******т өгөөд буцаагаад 11 сая болгоод өгөхөөр нь  би эгчид 11 сая төгрөг өгсөн юм. Үүнийг би ярихаа мартчихсан байна. Би 10 хоногт 10 хувийн хүү авдаг байсан. Түүнийгээ би ярьсан байгаа. Хэд хоног хэдэн төгрөгний хүү авдаг байснаа би өмнө нь мэдүүлсэн байгаа. Одоо бол санах зүйл огт байхгүй байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бор өнгийн дэвтэр дээр Ганаа эгч гэсэн тооцооны үнийн дүнгүүд нь нийлж байна. Зөрүүтэй юм алга байна. Сар өдөр нь жаахан зөрүүтэй байна. 6 сарын 25-ны өдрийг 23-ны өдөр гэж бичсэн байна. Б.******* нь өөрийнхөө жинхэнэ тооцоо бичсэн бор дэвтрээ утсгачихсан гэсэн. Энэ бор дэвтэр нь өөрөө сүүлд нөхөж бичсэн дэвтэр байна.

Намайг мөнгөө нэхээд байсан чинь 2014 оны 07-р сарын 08-ны өдөр Б.******* нь утсаар яриад миний ******* банкны данс руу 35 сая төгрөг шилжүүллээ одоо орно гэж хэлсэн. Тэгсэн миний данс руу Баагийгаас цементний үнэ гэсэн шилжүүлгийн нэртэй уг 35 сая төгрөг орж ирсэн. Тэр мөнгө болохоор 2014 оны 07-р сарын 06-ны өдөр Цоглог дэлгүүрээс зээлсэн 10 сая төгрөг хүү болох 1 сая төгрөгийн хамт мөн О.******* эгчид өгөх 19 сая төгрөг шүү гэж хэлж өгсөн. Бас үлдсэн 5 сая төгрөгийг яах мөнгө гэж өглөө тэрийг нь одоо би санахгүй байна. Тэгээд ямар ч байсан ингээд 35 сая төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би угаасаа ******* банкны хажууд хүлээж байсан учраас банк руу ороод 35 сая төгрөгийг бөөнөөр нь авах гэсэн чинь бэлэн мөнгө байхгүй хүрэхгүй байна гэхээр нь ******* эгчид өгөх 19 сая төгрөгийг би өөрийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ингээд үлдсэн 16 сая төгрөгийг нь би бэлнээр авсан. Тэгээд 16 сая төгрөгнөөсөө 11 сая төгрөгийг нь Цоглог дэлгүүрийн эгчид өгсөн. Тэгээд Хаан банк руу шилжүүлсэн 19 сая төгрөгийг Хаан банкнаас бэлнээр гаргуулж аваад ******* эгч рүү энэ мөнгийг чинь яах юм бэ гэж асуутал ******* эгч би мөнгө нэмж хүний дансруу хийх юм гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө ******* эгч 800 мянган төгрөг нэмж өгөөд ******* гэж хүний дансруу хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр мөнгийг нь манай нөхөр авч яваад ******* банкинд Эрдэнэчимэг гэж хүний данс руу хийсэн. Тэгсэн төд удалгүй ******* банкнаас ярьж байна гэж эгч ярьсан. эгч тухайн үед ******* банкинд эдийн засагч хийж байсан юм. Тэгээд бид хоёрыг дуудсан. Тэгээд банкны гадаа очсон чинь наад мөнгө чинь банкны мөнгө байсан. Одоо буцааж авна гээд байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ наадах чинь ******* над руу явуулсан мөнгө шүү дээ гэж хэлсэн чинь үгүй харин тиймээ наад мөнгийг чинь ******* нь одоо мөнгө нь ирнэ гээд хий гүйлгээ хийлгэчихсэн юм /урьдчилсан гүйлгээ/. Тэгээд ******* мөнгөө авч ирдэггүй. Тэгэхээр одоо наад мөнгийг чинь буцааж авахгүй бол болохгүй гэж хэлээд манай нөхрийг дагуулж оруулаад нэг гарын үсэг зуруулаад буцаалгачихсан байсан юм. 5 сая төгрөгийг яасан талаар одоо санаанд огт байхгүй байна. Бас л хүүний мөнгө л байсан байх. Би өөрөө авсан бил үү, хүнд өгсөн билүү сайн санахгүй байна. 35 сая төгрөг орж ирсэн данс байгаагүй. Гүйлгээний утга дээр Баагийгаас цементний үнэ гэж л орж ирсэн. *******аас Цоглогийн гээс авсан мөнгөө өгөөч гэж би нэхэж байсан юм. Бодвол ******* эгч мөнгөө нэхэж л байсан байх. Ер нь тэр өдрүүдэд хүн болгон мөнгөө нэхээд хэцүүдэж байсан үе байгаа юм... гэжээ./хх-ийн 6-ийн 1271-1272-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.******* мэдүүлсэн мэдүүлэгт:

...Тендерт оролцож байгаа хүмүүсийн дансанд тендерийн баталгаа болгож байршуулаад тэгээд уг данснаас нь тендер нь дуусахаар буцаагаад аваад өгнө гэж хэлж байсан. ******* бүгдийг нь бэлнээр авдаг байсан. Ямар нэг гэрээ хийгээгүй. Бүр сүүлд нь буюу 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *******ээс мөнгө авсан нь үнэн гэсэн бичиг нотариатоор батлуулсан байгаа. ...Би *******тай хамт бодоод 187 сая 500 мянган төгрөгний хугацаа нь болсон байсан төлөгдөөгүй хүүг бодож үзэхэд 15 сая 215 мянган төгрөг болж байсан. Үүнээс нийт 5 сая 100 мянган төгрөгийг хүү гэж өгсөн. Би 5 сая 100 мянган төгрөг хүүнд нь авсан. ...надаас ******* нь 149 сая 200 мянган төгрөг аваад өгөөгүй байгаа би үүнийгээ нэхэмжилнэ. Хүүг нь хасаж тооцвол би Б.*******аас 128.448.500 төгрөгийг нэхэмжилнэ. ... Уг тооцооны дэвтэр дээр бичигдсэн мөнгөн дүн 133 сая 400 мянган төгрөг болж байна. Энэ тооцоо бичсэн дэвтэр дээр 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай 26 сая 400 мянган төгрөгийг, 2014 оны 07 дугаар 04-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаатай өгсөн 5 сая, 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн 2 сая 100 мянган төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн 4 сая 400 мянган төгрөг нийт 11 сая 500 мянган төгрөгийг тус тус уг дэвтэр дээр бичиж оруулаагүй байна. 11 сая 500 мянган төгрөгийг болохоор удахгүй өгчих юм чинь гээд тооцоондоо оруулж бичээгүй үлдээсэн байсан юм. Уг дэвтэрт бичигдсэн 66 сая төгрөг нь хүүтэй бичигдсэн байна. Энэ мөнгө нь хүүгүй бол 35 сая төгрөг байгаа юм. Тэгэхээр Б.*******ын тооцоо бичсэн дэвтэр дээрх мөнгөн дүн нь 133 сая 400 мянган төгрөг байснаас бичигдээгүй үлдсэн 26 сая 400 мянга болон 11 сая 500 мянган төгрөг, мөн 9 сая төгрөгийг нэмэхээр 180 сая 300 мянган төгрөг болж байгаа юм. Үүнээс 35 сая төгрөгийг хүүтэй нь 66 сая гэж бичсэн байгаагийн зөрүү болох 31 сая төгрөгийг хасвал 149 сая 300 мянган төгрөг болж байгаа юм. Би 15 хоногт 10 хувиар, 5 хоногт 7 хувиар бодож авч байсан. Надад авч байсан хүүгээ хасаж хэлсэн зүйл байхгүй. Мотоцикль 2 сая 500 мянган төгрөгөөр *******т зарахаар тохироод мотоциклио өгсөн боловч хэд хоног уначихаад авахаа болилоо гээд буцаагаад мотоциклийг минь өгсөн. Б.*******т мотоцикль худалдан авахтай холбоотой өглөг авлага байхгүй. Надад 2 сая 500 мянган төгрөг өгөөгүй. Зүгээр 2 сая 500 мянган төгрөгөөр авна гэж байгаад л больчихсон асуудал байгаа юм... гэжээ. /хх-1-ийн 74-76 хуудас, хх-4-ийн 948 дугаар хуудас, 4 дүгээр хавтасны /

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт:

...Тендерт байршуулах гэж байгаа юм. 5 хоногийн дараа тендерийн мөнгө нь гараад ирнэ. Тэгэхээр буцаагаад өгнө гэж хэлж байсан. Тэр тендерт оролцож байгаа гэх хүнийгээ ах, ах гээд байдаг байсан. Тэгээд сүүлд уулзсан чинь гэдэг хүн байсан. 24-р орон сууцны зүүн хойд талд орон сууцны зориулалтаар, Нөгөө нь 24-р орон сууцны баруун хойд талд орон сууцны зориулалтаар ийн нэр дээр олгосон хоёр ширхэг газрын гэрчилгээ байсан. Дугаарыг нь мэдэхгүй байна. ...Гомдолтой байна. 80 сая төгрөгөө нэхэмжилж байна... гэжээ. /хх- 1-ийн 82-84 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******ыг дахин байцаасан мэдүүлэгт:

 ...Би одоо той уулзаж байсан сар, өдрийг бол сайн санахгүй байна. Анх бол би 150 сая төгрөгөө нэхээд *******ын ах гээд яриад байдаг хүнтэй чинь уулзъя гэсээр байгаад нэг удаа той уулзсан. Өмнө нь бол ******* нь ах гэж л ярьдаг байсан болохоос гэж ярьдаггүй байсан. Тэгээд *******аас ах гээд байгаа хүн чинь хэн юм бэ тэр хүнтэй чинь уулзъя гэж шалж байтал ******* нь нэг хүнтэй уулзуулахаар болоод уулзуулсан. ******* нь өөрөө хамт уулзсан. Тэр уулзалтанд болсон яриа бол бүгд нотлох баримтаар хэрэгт байгаа бичлэгт бичигдсэн байгаа. Бичлэгээс гадуур бол той ярьсан яриа байхгүй. Үүнээс хойш би *******т барьцаа хэрэгтэй байна нэг барьцаа өг гэж хэлсэн чинь оос 2 газрын гэрчилгээ авч өгсөн. Тэрнээс хойш би өдрийг нь санахгүй байна той *******гүйгээр нэг уулзсан. Тэгсэн чинь нь *******тай утсаар ярьсан бичлэг сонсгоод би бол энэ мөнгө төгрөгийг чинь авч идсэн зүйл байхгүй. Үнэндээ ийм зүйл болсон юм гэж бичлэгээ сонсгоод байсан. Тэр бичлэгийг би үг өгүүлбэрээр нь санахгүй байгаа боловч ******* нь ахаа надад нэг тус болооч гээд гуйгаад байсны хариуд нь би тус болъё, тэгэхдээ ахыгаа юманд хутгав, алчихваа гэлүү тийм утгатай зүйл л ярьж байсан бичлэг байсан. *******аас би өгсөн мөнгөө нэхсэн. Тэгэхэд ******* нь дансаа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хаан банкны данс байна гэсэн чинь Хаан хэрэггүй ******* банкны дансаа өг гэж хэлсэн. Тэгээд ******* банкны данс байхгүй учраас дүү *******ийн ******* банкны дансыг *******т өгсөн. Тэгтэл тэр өдөртөө *******ийн данс руу 50 сая төгрөг орсон. Би бол хаанаас орсон талаар нь тухайн үед мэдээгүй. Ингээд *******тэй хамт ******* банкин  дээр очиж 50 сая төгрөгөө бэлнээр гаргуулж авсан... гэжээ. /хх-6-ийн 1261-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.******* мэдүүлсэн мэдүүлэгт:

...Би *******т мөнгөө зээлүүлэхдээ бэлнээр 10 сая төгрөг өгсөн. Түүнээс 800000 төгрөгийг хүү гэж миний өгсөн мөнгөнөөс надад буцааж өгсөн. ...Би *******т 10 сая төгрөг зээлүүлэхэд ямар нэгэн бичгээр гэрээ байгуулаагүй. Харин түүнд би ах дүү учраас чамд итгээд мөнгө зээлүүлж байна шүү гэж хэлээд мөнгөө өгсөн. ...Надад өөр нэмж хэлэх зүйл санал хүсэлт байхгүй гомдолтой байна, 10 сая төгрөгөө нэхэмжилж байна. Хүүний мөнгө түүнээс нэхэмжлэхгүй, өөр хэлэх зүйлгүй... гэжээ. /хх-1-ийн 88-90 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т. өгсөн мэдүүлэгтээ:

...Надад мөнгө хэрэг болоод байна гэхдээ буцаагаад өгөхдөө хүүтэй өгнө ямар нэг асуудал байхгүй чамайг хамаатан гээд тусалж байгаа юм гэж хэлсэн. Би *******тай бичгээр гэрээ хийж байгаагүй. Би *******т хандаж наад их мөнгөний асуудал чинь чамд хэцүү биш үү хэцүү байвал би мөнгөө буцаагаад авья гэж хэлэхэд ******* зүгээрээ надад хэцүү зүйл байхгүй би хүүхэд гаргатлаа энэ ажлаа хийж байгаад болино тэр болтол хүнд буян болж байгаа юм гэж хэлдэг байсан. ...Би зээлүүлээд алдсан гэх 31 сая 300 мянган төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ. /хх-1-ийн 92-94 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.ын мэдүүлсэн  мэдүүлэгт:

...******* надаас нэг удаа л 50 сая төгрөг зээлсэн тэр 50 сая төгрөг зээлэхдээ манай таньдаг ах аймгийн төвд 78 айлын орон сууц барих гээд тендер авсан. Тэгээд одоо амралтын олон хоног таарах гээд байна мөнгө нь Хаан банкны захирлын дансаар ороод ирж байгаа хамгийн гол нь тендерийн дансанд мөнгө байршуулах хэрэг гараад байна гэж хэлж байсан өөр зүйл хэлээгүй. Би *******тай аман хэлэлцээ хийсэн бусдаар бичгээр гэрээ байгуулаагүй. Би *******т ямар нэгэн өр байхгүй мөнгө зээлээч тендерийн мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би түүнд 50 сая төгрөг зээлсэн. Гэтэл ******* худлаа хэлж надаас мөнгө зээлэхдээ *******ийг өөрийн эгч болгоод нөгөө ******* нь надаас худлаа хэлж мөнгө авах гэж байгааг мэдсээр байж худлаа үг надад хэлж надаас *******тай нийлж 50 сая төгрөг залилж авсан. ******* надад мөнгө зээлүүлээч гэж байхад ямар нэгэн хүний нэр хэлээгүй зүгээр л манай ах орон сууцны тендер авсан л гэж хэлж байсан. Би уг нь *******т тус болоод эгчдээ хэдэн төгрөгний хүү олж өгье л гэж бодсон бусдаар *******аас мөнгөний хүү хараагүй. Би өргөдөл өгөхдөө дансны хуулгаа эх хувиар өгсөн. Би ******* ******* хоёрт мөнгө өгсөн болохоор гомдолтой учраас өргөдөл гаргасан юм. ...******* надад худлаа хэлж 50 сая төгрөгийг өөрийнхөө дансанд хийлгүүлж авсан тэр мөнгийг ******* зарцуулсан байж таараа бусдаар тэр хоёрын өр авлага надад ямар нэгэн хамаарал байхгүй өөр хэлэх зүйлгүй... гэжээ. /хх-1-ийн 96-99 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

...Би *******т өөрийн үндсэн мөнгө болох 158.000.000 төгрөгийг зээлдүүлсэн ба 158.000.000 төгрөгний хүү болох 62.000.000 төгрөгийг нэмээд нийт 220.000.000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна. Тендерийн барьцаанд байршуулна гэж хэлээд авдаг байсан. Анх 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг өгөхдөө зээлийн гэрээ байгуулж өгсөн, бусад мөнгийг ямар нэгэн гэрээ болон баримт үйлдэлгүйгээр өгч байсан. 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр *******тай гэрээ байгуулж 150.000.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *******тай гэрээ байгуулж 150.000.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр авахаар үлдэгдэл 70.000.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр надад өгөхөөр гэрээ хийсэн байгаа. Би өмнөх мэдүүлэг дээрээ хүртэл хэлсэн. 30 гаруй сая төгрөг авсан гэж мэдүүлсэн байгаа. Задалж хэлбэл 10 сая болон 15 сая төгрөгнөөсөө би нийт 26 сая төгрөгний хүү авсан нь үнэн. Энэ зүйлийг Б.******* нь үнэн хэлсэн байна. Би тэрийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бусад мөнгөнөөсөө би 4 сая төгрөгний л хүү авсан байх 20 гаруй сая төгрөгний хүү авсан зүйл байхгүй. ...2014 оны 2 дугаар сарын сүүлээр өгсөн 10 сая, болон 15 сая төгрөгөндөө би нийт 26 сая төгрөгний хүү авсан. Бусад мөнгөнөөс нь би 4 сая төгрөгний л хүү цувуулж авсан. Харин бусдыг нь зүгээр бичүүлээд миний мөнгийг ийм болсон гэж цаасан дээр үзүүлдэг байсан. Хүүгээ өгчихөөд 16 сая төгрөгийг буцаагаад зээлүүлсэн. Буцаагаад авсан 16 сая төгрөгийг би хүүний мөнгө гэдэг утгаар нь үндсэн 158 сая төгрөг дээрээ оруулаагүй. Тэгэхээр би хүүнд нийт 14 сая төгрөг л авсан. 16 сая төгрөгийг бөөнд нь өгөөгүй бага багаар буюу 6 сая, 10 саяаар хувааж авч байсан. Би өмнөх мэдүүлэг дээрээ хүртэл хэлсэн. 30 гаруй сая төгрөгний хүү авсан гэж мэдүүлсэн байгаа. Задалж хэлбэл 10 сая болон 15 сая төгрөгнөөсөө би нийт 26 сая төгрөгний хүү авсан нь үнэн. Энэ зүйлийг Б.******* нь үнэн хэлсэн байна. Би тэрийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бусад мөнгөнөөсөө би сая төгрөгний л хүү авсан байх 20 гаруй сая төгрөгний хүү авсан зүйл байхгүй. Ингээд би нийт 30 сая төгрөгний хүү авсан боловч 16 сая төгрөгийг нь буцааж зээлүүлсэн бөгөөд түүнийгээ аваагүй. Би хүүний мөнгө байсан гэдэг утгаар нь энэ 16 сая төгрөгийг үндсэн мөнгөн дээрээ буюу 158 сая төгрөг дээрээ оруулаагүй юм. 16 сая төгрөгийг 2 хувааж авахдаа буюу 10 сая төгрөгийг нь 2014 оны 05 дугаар сарын дундуур нөхрөөсөө салсан нөхөртөө 25 сая төгрөгний өртэй байсан өгөхгүй бол болохгүй гэж хэлээд авсан байгаа... гэжээ. /хх-1-ийн 101-102, хх-4-ийн 946 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.*******ийг дахин байцаасан мэдүүлэгт:

Би *******т мөнгө алдахаас өмнө бол *******ийг сайн мэддэггүй байсан. ******* гэж ийм хүн байдаг гэдгийг бол мэднэ. Мөнгө алдсанаас хойш бол ойр дотно болж байна, ямар нэг ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Би *******т ямар нэг байдлаар мөнгө зээлж байсан зүйл байхгүй. Ямар ч мөнгө төгрөг зээлж өгч, авч байгаагүй. Б.******* нь надад өгөх ёстой байсан хүүний мөнгө гэж 19 сая төгрөгийг *******ийн данс руу тэр өдөр хийсэн байсан. Түүнийг нь *******ийн данснаас бэлнээр аваад дээр нь би өөрөө цалингаасаа үлдсэн 800 мянган төгрөг нэмээд *******ийн нөхөрт *******ийн дансанд хийчих гэж хэлээд өгсөн юм. Тэгсэн тэрийг нь банк  хураагаад авчихсан юм байна лээ. Надад тайлбарлахдаа ******* нь хий гүйлгээ хийлгэчихсэн байсан тэрэнд нь таны мөнгийг авчихлаа гэж хэлсэн. Уг 19 сая төгрөг нь аль мөнгөний хүүний мөнгө байсан гэдгийг одоо сайн санахгүй байна гэжээ. /хх-ийн 6-ийн 1262-1263, 1270-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.гийн мэдүүлсэн мэдүүлэгт:

...Тендерт оролцдог банкинд мөнгө байршуулдаг тэгээд буцаагаад авдаг гэж хэлж байсан. Дараа нь *******тэй хамт 58 сая төгрөг өгөх гэж байхад *******тай хамт явсан гэдэг залуу нь тендерт оролцож байгаа гэж хэлж байсан. Тэгээд ах нар мөнгө хувиарлах гэж байгаа та нар тайван бай, тендрээ авах гэж байгаа гээд байсан гэхдээ ах нар гэж хэлсэн. ...Би *******аас нийт 26 сая 400 мянган төгрөгийг хүүндээ буцааж авсан. ...Би *******т 65 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад 38 сая 200 мянган төгрөгний хохирол учраад байна. Би энэ мөнгийг *******аас нэн даруй төлүүлж авмаар байна. Одоо манай дүү зүрхний хагалгаандаа орох цаг нь болоод байна. Миний энэ шалтгааныг харгалзан үзэж энэ мөнгийг нэн даруй *******аас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна... гэжээ. /хх-1-ийн 104-106 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.г дахин байцаасан мэдүүлэгт:

...******* нь Заяа эгчээ хэд ч хамаагүй мөнгө хэрэг болоод байна. Их боломж  гарчихлаа ганц хоноод өгчихнө гээд над руу яриад байсан. Тэгэхээр нь би ******* рүү яриад ******* яриад мөнгө нэг хоногийн хугацаатай олоод өгөөч гээд гуйгаад байна нэг тус болчих юмсан гэж ярихад ******* харин тиймээ над руу бас ярьсан. *******т нэг тус болчих уу надад нэг хэдэн төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас надад хэдэн төгрөг байна, хоёулаа нийлүүлээд өгье гэж шийдээд 58 сая төгрөг олоод *******т өгөхөөр ******* банкины хажуу талд авч очиж өгсөн. Өгөхөд ******* хоёр хамт байж байсан. Тэгээд ******* өгөхөөр очсон. ******* тэнд байхдаа өгсөн үү, хамт яваад банкин дээр очоод өгсөн үү тэрийг сайн мэдэхгүй байна. Мөнгийг авч очсоноос хойш яасан талаар би мэдэхгүй учраас тэрийг ******* мэднэ гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь миний мөнгийг лав өгсөн. *******ийн мөнгийг бас яаж өгсөн талаар мэдэхгүй байна. Би дансаараа авсан байх одоо сайн санахгүй байна... гэжээ. /хх-ийн 6-ийн 1273-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.******* мэдүүлсэн мэдүүлэгтээ:

...Би өмнө нь ******* банкинаас хадгаламж барьцаалан зээл авч байсан. Тэгэхэд зээлийн эдийн засагч нь ******* байсан юм тэгээд таньдаг болсон. ...Надаас ******* мөнгө авахдаа манай найз *******тэй хамт ирж авч байсан. Тэгэхдээ тендерт оролцоно гэж байсан. ...2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөнгө өгөхдөө *******ээс бичиг хийлгэж авсан. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *******аар өөрөөр нь 19 сая төгрөгний хүү нийлээд 20 сая 900 мянган төгрөг өгнө гэсэн бичиг хийлгэж авсан. ...Нотариатоор гэрчилүүлсэн баримт байгаа. ...Би нотариатаар батлуулсан 20 сая 900 мянган төгрөг болон тухайн үед нотариатаар батлуулсан хүү болон алданга тооцуулж авмаар байна... гэжээ. /хх-1-ийн 108-110 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******ийг дахин байцаасан мэдүүлэгт:

...Анх бол ******* нь надаас 2 хонуулаад 5 хувийн хүү өгнө гэж хэлээд авсан. Тэгээд тендерт оролцоно гэж гуйгаад утасдаад байхаар нь би 19 сая төгрөг *******т өгсөн юм. Тэгээд хоёр хонуулаад өгнө гэж хэлээд авсан ******* нь өөрөө утсаа авахгүй алга болсон. Тэгэж байтал гэнэт танихгүй дугаараас ******* гэж хүн байна би ******* эгчтэй хамт очсон хүн байна гэж хэлсэн. ******* нь тэр 19 сая төгрөгийг авахаар манайд ирэхдээ нэг эмэгтэй хүн дагуулж ирэх нь ирсэн юм. Тэр дагуулж ирсэн хүнийг ******* банкны эдийн засагч гэдгийг нь бол мэдэж байсан. Харин ******* гэж нэрийг нь бол мэдэхгүй байсан юм. Тэгээд утсаар ******* нь ******* эгч бид хоёр хамтрагч байгаа юм. Цаад хүн чинь айлын ажил явдалд яваад завгүй байгаа, таныг байн байн залгаад байгааг мэдэж байна. Албан ёсны юм хийгээд гэрээ хийчих. ******* эгч завгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг юм хэлээд өнгөрсөн. Бодвол за гэж хэлсэн байх. Тэгээд байж байтал дахиад ******* нь 2 удаа залгаад наториатын газар хүрээд ир энэ хаах гээд байна гэж хэлсэн. Тэгээд надтай ******* нь гэрээ хийсэн. Тэгээд одоо хүртэл өгөөгүй. ******* нь ******* эгч ирж чадахгүй байна. Албан ёсны гэрээ хийе гээд байхаар нь очоод гэрээгээ хийчихсэн юм... гэжээ. /хх-ийн 6-ийн 1290-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш. мэдүүлсэн мэдүүлэгт:

...Тэгэхээр та дансандаа хий дэмий мөнгө байлгаж байхаар надад хүүтэй мөнгө зээлүүлэхгүй юу гэж санал хэлсэн. ******* нь банкинд ажилладаг давуу эрхээрээ миний дансанд мөнгө байдаг талаар олж мэдсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр нь би бодож үзээд хариу өгье гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд үүнээс хойш удаагүй ******* нь яриад та яасан хэдэн төгрөг зээлэх боломжтой байна вэ, юу болсон бэ гэж асуусан. Тэгэхээр нь би за зээлье гээд мөнгө зээлсэн. ...Мөн тендерт нэг хүн оролцож байгаа юм тэгээд хэдэн төгрөг хэрэг болоод гэж байна хэдэн төгрөг зээлээч гэж хэлдэг. ...Анх 30 сая төгрөг өгөхдөө зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар батлуулж байсан. Бусдыг нь болохоор батлуулж гэрээ хийсэн зүйл байхгүй. Анх хийсэн гэрээний ард гарын үсгийг зураад хүүгээ авч сунгадаг байсан...Хаанаас зарласан тендер байсан юм мэдэхгүй. Надад болохоор тендерт нэг хүн орж байгаа юм. Тэр хүнд хэдэн төгрөг хэрэг болоод байна та тэдэн төгрөг тэдэн хувийн хүүтэй зээлчих гэж л хэлдэг байсан. Би одоо бодохдоо надаас мөнгө авах гэж байгаа арга нь л байсан юм байна гэж бодож байна. Би 84 сая төгрөг нэхэмжилж байна... гэжээ. /хх-1-ийн 114-115-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.гийн мэдүүлсэн мэдүүлэгт:

...2014 оны 05 дугаар сарын 6-ны өдөр манай бэр эгч надтай уулзахаар манай өрөөнд орж ирсэн. Удалгүй ******* араас нь орж ирээд нөгөө тендерээ ярьж 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэсэн. Тэгээд эгч найдвартай биз гэж хэд хэд асуусан. Харин ******* асуудалгүй, найдвартай 7 хоног дансанд байршуулаад л эргүүлээд өгнө гэж ярилцаад \/IР өрөө рүү эгч орж 60 сая төгрөгийг данснаасаа бэлнээр гаргаж өгсөн. ...29.000.000 төгрөг данснаас *******т цувруулж гаргаж өгөөд хүүнд нь 1.350.000 төгрөг бэлнээр авсан 29.000.000 сая төгрөг өг гэхэд 1.000.000 төгрөгний хүүтэй 30.000.000 төгрөг данс руу шилжүүлсэн. Сүүлд өгсөн 27.800.000 төгрөгнөөс ямар нэгэн хүү аваагүй. Тэгэхээр 2.350.000 төгрөгний хүү гэж би авсан. Одоо надаас сүүлд 27.800.000 төгрөг авсан огт өгөөгүй. Бас хугацаатай хадгаламжны хугацааг цуцласны торгууль гэж 306.330 төгрөгний торгууль оногдуулсан. Тэгэхээр 27.800.000 төгрөг нь дээр 306.330 төгрөг нэмээд 28.106.330 төгрөгний хохирол учраад байна. Хэрвээ авсан хүүг хасвал 25.756.330 төгрөгний хохирол учраад байна. Би бүх баримт болох дансны хуулгыг хуулбарлаад ирсэн байгаа. ...Хохирлоо гаргуулаад авмаар байна. Олон жил болж байж олсон мөнгөө алдсанд гомдолтой байна. ...Б.*******тай анх харьцаж эхэлснээс хойш эгч 70 сая төгрөгнөөсөө 43 сая 200 мянган төгрөгний хүү авсан. Би өмнө нь зээлж байсан мөнгөнөөсөө 6 сая 350 мянган төгрөгний хүү авсан гэхээр нийт 49 сая 550 мянган төгрөгний хүү авсан байна. ...2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр анх надаас Б.******* нь эгч би хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж авдаг хүн танина. Тэр хүн хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг юм. Би мөнгө олж өгөөд дундаас нь 2, 3 хувийн авдаг юм. Та мөнгө олж өгөөд мөнгө олж ав, та оюутан хүүхэдтэй юм чинь мөнгө хэрэгтэй л байх гэж байсан. Тэгээд байж байтал эгч ажил дээр орж ирж таараад тэгээд Б.*******тай уулзаж байгаад 60 сая төгрөг зээлэх болоод зээлсэн. 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2014 оны 07 дугаар сарын 1, 2 өдөр хүртэл 60 сая төгрөгнөөс 4 сая 800 мянган төгрөгний хүүг нийт 8 удаа буюу 38 сая 400 мянган төгрөг авсан. 2014 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 10 сая төгрөг өгч түүнээс бол 800 мянган төгрөгийг 6 удаа буюу 4 сая 800 мянган төгрөгний хүү тус тус авсан. эгч болохоор 70 сая төгрөгнөөсөө нийт 43 сая 200 мянган төгрөгний хүү авсан. 2014 оны 05 дугаар 25-ны өдөр би 5 сая төгрөгийг 7 хоногийн 7 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс 350 мянган төгрөгний хүүг 5 удаа буюу нийт 1 сая 750 мянган төгрөгний хүү авсан. 2014 оны 06 дугаар 18-ны өдөр 15 сая төгрөгийг 7 хоногийн 7 хувийн хүүтэй зээлээд хүүг болох 1 сая 50 мянган төгрөгийг 2 удаа буюу нийт 2 сая 100 мянган төгрөгний хүү авсан. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж үүнээс хүү гэж 500 мянган төгрөгийг 2 удаа буюу 1 сая төгрөгийг авсан. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 1, 2 -ны үед би нэхэж байгаад үндсэн мөнгөө буюу 30 сая төгрөгөө буцааж авч тооцоо дууссан. Бас би өдрийг нь сайн санахгүй байна 30 сая төгрөгийг бөөнд нь 3, 4 хоногийн хугацаатай зээлээд 31 сая 500 мянган төгрөг болгож авч байсан. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байх нийт 27 сая 800 мянган төгрөгийг тус мөнгө түр өгч болооч гээд байхаар нь хүүгүй өгчихсөн юм. Үүнийг одоо болтол өгөөгүй байна. Тэгэхээр Б.*******тай анх харьцаж эхэлснээс хойш эгч 70 сая төгрөгнөөсөө 43 сая 200 мянган төгрөгний хүү авсан. Би өмнө нь зээлж байсан мөнгөнөөсөө 6 сая 350 мянган төгрөгний хүү авсан гэхээр нийт 49 сая 550 мянган төгрөгний хүү авсан байна гэсэн мэдүүлэг /хх-1-ийн 117-118, хх-4-ийн 950 дугаар хуудас /

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.гийн дахин байцаасан мэдүүлэгт:

Банкинд эх үүсвэр төвлөрүүлэх зорилгоор бүх эдийн засагч болон ахлах ажилтнууд захиралтай сууж байгаад оны эцэст буюу 2013 оны 12-р сард эх үүсвэр татах ажлын төлөвлөгөөгөө ярьсан юм. Хүн болгон ямар их үүсвэрээс татах боломжтой талаар ярьсан. Тэгэхэд Б.******* нь би нэг том хүнтэй танилцсан. Барилгын тендер авах гэж байгаа тэр нь бүтэх юм бол тэрийг нь банкиндаа байршуулах боломжтой гэсэн утгатай зүйл ярьж байсан. Одоо бол яг нарийн үгчилж хэлсэн зүйлийг нь хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тэр үед бол яг гэж нэр зааж хэлээгүй. Тэгээд сүүлдээ он гарснаас яван явсаар нөгөө юм чинь яаж байна гэж асуудаг байсан. Тэгэхэд бүтэх гэж байгаа гэх мэт их хүлээлт үүсгэсэн зүйл ярьчихаад яваад байсан. Бид нар хоорондоо тэр нь бүтчихвэл төлөвлөгөөгөө давуулан биелүүлчихнэ гэсэн утгатай зүйл бодчихсон явж байсан. Сүүлд хэдэн сарыг нь санахгүй байна. Тэр хүн нь гэж хүн байгаа гэж сонссон. Тэрнээс би царай зүсийг нь ч хараагүй. ******* нь зээлийн хорооны хурлын нарийн бичгийн ажлыг хийдэг байсан. Бас банкны дотоодод болж байгаа гол, гол хурлын нарийн бичгийг хийдэг байсан. Тийм болохоор банкны харилцагчидтай холбоотой болон банкны мэдээллийг бүрэн авах боломжтой. Ийм утгаар нь би *******ыг банкны хууль тогтоомж зөрчиж харилцагчийн мэдээллийг ашигласан гэж үзэж тэгэж хэлсэн юм. Гол нь бас гэж тухайн үед миний харилцагч байсан хүн намайг *******т өөрийнх нь мэдээллийг нь өгчихсөн гэж буруу ойлголттой яваад байсан болохоор би Б.*******ыг хүссэн хүнийхээ мэдээллийг харах боломжтой байсан юм гэдгийг л ойлгуулж хэлэх зорилготой мэдүүлсэн байсан юм. Бусдаар яг Б.*******ыг бусдын мэдээллийг харж байгаад ашиглаж байсныг би бол мэдээгүй. Би 2014 оны 07-р сарын 08-ны өдөр байх чөлөө аваад найзынхаа Хаан гэр рестораны нээлтэн дээр байж байтал тухайн үед манайд үйл ажиллагааны ахлах ажилтан хийж байсан над руу утсаар яриад ******* одоо хүн аваад ирнэ гэж хэлээд урьдчилаад гүйлгээ хийлгэсэн юм. Тэгсэн чинь мөнгө нь орж ирдэггүй, гүйлгээ хаах болчихоод байна, таньд мөнгө байна уу хүнээс мөнгө олоод өгөөч 35 сая төгрөгний гүйгээ хийчихсэн байна гэж хэлсэн. Гэхдээ би дүнг нь сайн мэдэхгүй байна 30 сая төгрөг билүү 35 сая төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ ийм их мөнгө яагаад мөнгийг нь авахгүй хийдэг юм бэ гэж хэлээд мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн дахин, дахин залгаад яах вэ гүйлгээ хааж болохгүй байна гээд байхаар нь би банкин дээр явж очоод тэр гүйлгээ чинь тэгээд хаашаа хийгдсэн ямар дансруу орсон юм бэ гэж асуусан чинь 2 данс руу орсон 1 нь авчихсан байна 1 нь дансандаа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл тэр дансандаа байгаа мөнгийг нь буцаагаад авч болохгүй байгаа юм уу, хэн гүйлгээ хийсэн юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь ******* нөхөртэйгөө ирээд гүйлгээ хийчихээд явлаа гэж хэлсэн. Тухайн үед би өглөө нь мөнгөө алдчихлаа гэж дуулчихсан бөөн юм болчихсон байсан юм. Тэгээд т би журмаа харахгүй юу, гүйлгээ хийсэн хүнээр нь буцаалгаж болно шүү дээ гэж хэлсэн чинь өө тэгэж болох юм байна шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би ******* хоёрыг дуудаад энэ тухайн тайлбарлан хэлээд аар буцаалгах өргөдөл бичүүлж үлдээгээд явсан гэжээ. /хх-ийн 6-ийн 1269-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.ын мэдүүлсэн мэдүүлэгт:

...Тэгээд би 5 сая төгрөгийг өөрийн эхнэрээрээ авахуулж *******т өгүүлж байсан. Сарын дараа 5 сая 500 мянган төгрөг болгож ******* надад буцааж өгсөн. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр утсаар мөн ярьсан. Би мөн ажил дээрээ байсан. ...Интернет банкаар 2 сая 500 мянган төгрөг шилжүүлчихсэн. Барилга эхлүүлэх гэж байгаа юм яаралтай мөнгө байршуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Хүүтэй өгчихнө гэж хэлсэн. Яг хэдэн хувийн хүү энэ тэр гэж яриагүй. Тэгээд сүүлд би өдрийг нь санахгүй байна нэг залгаад ярьсан чинь ******* би цагдаагийн газар байна гэж хэлсэн. ...Би өөрийн ******* банкны 9496252258100238 картны дугаартай данснаас ******* банкны 5210000789 тоот данс руу шилжүүлсэн. Энэ дансыг би *******ын өөрийнх нь данс гэж бодож байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэн миний 2 сая 500 мянган төгрөгийг гаргуулж өгнө үү. Өөр зүйл байхгүй гэжээ. /хх-1-ийн 120-121 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.гийн мэдүүлэгт:

...Тендерт оролцож байгаа хүн байгаа. Тэр хүний тендерийн барьцаа болгож мөнгийг чинь дансанд нь байршуулж байгаад тендер нь бүтэхээр хүүтэй нь эргүүлж өгнө гэж хэлж байсан. ...Бид нар ер нь мөнгийг өгч авахдаа дандаа бэлнээр огт данс ашиглаж байгаагүй. Ямар нэг гэрээ бичгээр хийгээгүй. Би гэрээ хийе энэ их мөнгө юм чинь гэсэн чинь ******* нь яах юм бэ, найдвартай юм чинь ямар ч асуудал байхгүй. Нотариатаар олон дахин ороод байхаар санаа зовоод байна мөн цаг хугацаа алдаад яахав гэж хэлдэг байсан. *******т 130 сая төгрөг өгөөд 3 сая төгрөгийг хүү болгож авсан өөр ямар ч мөнгө аваагүй. Энэ их мөнгийг *******аас яах гэж байгаа талаар асууж байсан. Тэгэхээр нөгөө тендерээ ярьдаг..., Хаанаас заралсан тендер байсан юм мэдэхгүй. Барилга байшин барих тендер л гэж хэлж байсан. Гомдолтой байна. *******т өгсөн 130 сая төгрөгийг нэхэмжилж байна. Авсан хүүгээ хасаж бодвол 127 сая төгрөг нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг /хх-1-ийн 126-127-р хуудас хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.ы мэдүүлсэн мэдүүлэгт:

..2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* банкинд бизнесийн зээл хүсэж материалаа өгсөн байсан юм. Тэгээд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* банкины эдийн засагч 12 цагийн үед над руу утсаар яриад /Би зээл хүссэн материалаа д өгсөн байсан юм/ та дансандаа мөнгө байршуулаач, эрсдэлийн дүгнэлт гаргах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансандаа 42 сая төгрөг байршуулсан юм. Тэгээд би мөнгөө буцааж авч чадаагүй байж байтал 2014 оны 07 дугаар  сарын 02-ны өдөр 88105488 дугаарын утсаар нэг эмэгтэй залгаад би ******* банкны эдийн засагч ******* гэж хүн байна таньтай уулзах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний зээлийн талаар ярих гэж байгаа юм байна гэж бодоод би тэгээд ажил дээр чинь яваад очих уу гэж асуусан чинь үгүй би таны түүхий эд авдаг газрын чинь хажууд Арвин сан дэлгүүрийн гадаа байна, та хүрээд ирэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд би Арвин сан дэлгүүрийн гадаа яваад очиход нэг цагаан машинаас ******* банкины дүрэмт хувцастай эмэгтэй бууж ирсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд байгаа юм уу гэсэн чинь амарчихсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь дээр байсан материал тань руу шилжсэн юм уу гэж асуусан чинь жаахан түгдэрч байгаад бид нар чинь зээлийг ер нь хамтарч хийдэг байхгүй юу гэсэн зүйл хэлсэн. Тэгээд би зээлийнхээ талаар л яриад байсан. Тэгсэн нээх тоохгүй байсан. Барилгын тендерт мөнгө байршуулах хэрэгтэй байгаа юм. ...Тэр тендерт оролцож байгаа хүн 150 сая төгрөг байршуулах хэрэгтэй байгаа юм. Мөнгө байршуулчихвал удахгүй тендер нь гараад ирэх юм. Бүх зүйл нь болчихсон гэж хэлж байсан. Тэгээд би 30 сая төгрөгийг өгөөд авсан. Тэгсэн дахиад тендер нь арай болоогүй бүтээгүй байна гэж хэлж байгаад 20 сая төгрөг авсан. ... гэдэг хүнийг манай ах байгаа юм. ах тендерт оролцох гэж байгаа юм гэж яриад байсан. Гомдолтой байна. *******т өгсөн 20 сая төгрөгийг нэхэмжилж байна. Авсан хүүгээ хасаж бодвол 18 сая төгрөг нэхэмжилнэ гэжээ. /хх-1-ийн 129-130 дүгээр  хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.ын мэдүүлсэн мэдүүлэгт:

...Хүү бол гар дээрээ аваагүй. Зээлсэн мөнгөн дээрээ хүүгээ нэмээд цааш сунгаад зээлээд байсан. Тэгэж байгаад хүүний чинь мөнгө 75 сая төгрөг боллоо шүү гэж байхад Монгол тамхи со ХХК-ийн дансанд 117 сая төгрөг, Номун кондетер гэдэг компанийн данс руу 13 сая төгрөгийг хийлгүүлсэн. Миний данс руу 40 сая төгрөг буюу нийт 170 сая төгрөгийг авчихсан гэж бодохоор 180 сая төгрөг үлдэж байгаа. Хүү бол аваагүй. Барилгын тендерт мөнгө байршуулаад тендерийн мөнгө нь орж ирэхээр мөнгийг чинь хүүтэй өгчихнө гэж хэлж авсан. Бүгдийг нь бэлнээр авсан. Анх өгсөн 60 сая төгрөгөнд л хугацаа хэтэрсэн тохиолдолд 1 хувийн алданги тооцно гэж өөрөө бичгээр бичиж өгч байсан. Бусад мөнгөнүүдэд бичгээр ч гэрээ хийгээгүй алданги тооцно гэж ярьж хэлсэн зүйл байхгүй. ...60 сая, 50 сая, 95 сая, 85 сая төгрөгийг хугацаанд нь 10 хувийн хүүтэй нь буюу нийт 29 сая төгрөгний хүүтэй авч байсан үнэн. Харин тэр 180 сая төгрөгнөөс хүү өгч байсан гэдэг нь худлаа байна....Нийт 640 сая төгрөг зээлсэн. Үүнээс буюу 60 сая, 50 сая, 95 сая, 85 сая төгрөгний зээлийг Б.******* нь хүүтэй нь өгч тооцоо дууссан. Тэгээд 350 сая төгрөгний зээлээс Б.******* нь нийт 170 сая төгрөгийг өгсөн. Тэгээд үлдсэн 180 сая төгрөгний тооцоо бид хоёрт байгаа гэсэн үг юм. Тохирсон хугацаанд нь хүүтэй нь мөнгөө авдаг байсан нь үнэн тэр болохоор дээр хэлсэн 60 сая, 50 сая, 95 сая, 85 сая төгрөгийг хугацаанд нь 10 хувийн хүүтэй нь буюу нийт 29 сая төгрөгний хүүтэй авч байсан үнэн. Харин 180 сая төгрөгнөөс хүү өгч байсан гэдэг нь худлаа байна. Би 180 сая төгрөгнөөс хүү аваагүй. Энэ мөнгийг ер нь тэр чигт нь үлдээгээд урт хугацаагаар буюу 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай буюу 10 хоногийн 10 хувийн хүү бодож нийт 234 сая төгрөг болгож авахаар тохиролцоод тэгээд тэр чигтээ болсон асуудал байгаа гэсэн мэдүүлэг/хх-1-ийн 135-136, хх-4-ийн 949 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.ыг дахин байцаасан мэдүүлэгт:

Би урд нь 170 сая төгрөгнөөсөө 75 сая төгрөгний хүү авсан гэж яриагүй. Би 75 сая төгрөгний хүү аваагүй. Бага сага хүү бол авч байсан. *******аас 170 сая төгрөг авсан он, сар, өдрийг нь одоо нарийн санахгүй байна. Би санаж байхдаа өмнө мэдүүлэг дээрээ хэлчихсэн байгаа. 75 сая төгрөгний хүү нэмэгдсэн шүү гэж ярьж  тооцоолж байсан болохоос авсан зүйл бол байхгүй шүү дээ. Үүнийг Б.******* нь надад өгчихсөн гэж яриад байх шиг байна. Би бол тийм 75 сая төгрөгийн хүү аваагүй. Хуулийн дагуу шийдвэрлэнэ биз дээ. Мөнгө нь олддог бол би 180 сая төгрөгөө олж авмаар байна гэжээ. /хх-6-ийн 1266 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

...Гэрээг бичгээр хийгээгүй. Баримт байхгүй. Тэгээд эдгээр мөнгөнүүдийн хугацаа нь дуусаад мөнгөө нэхэхээр ******* нь юундаа сандардаг юм бэ хүү нь таньд хэрэгтэй ш дээ гэж хэлдэг. Тэгээд оор дамжуулан цувуулж увуулан 24 сая төгрөг бэлнээр авсан. Одоо *******аас би нийт 70 сая 500 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Цаашаа би хүнд зээлдэг юм. Хэрэгцээтэй болохоор хүмүүс өндөр хүүтэй мөнгө зээлдэг юм байна ш дээ гэж хэлдэг. Тендерт байршуулаад хэсэг хугацааны дараа тендерийнхээ мөнгийг аваад буцааж өгдөг гэж хэлдэг. Би бүр ямар хүн байгаа юм бэ эгчдээ хэлчих гээд гуйхаар огт хэлдэггүй найдвартай гээд хэлдэггүй. Өөр зүйл хэлдэггүй. Тэгээд хүү гээд өгөөд байхаар итгэл төрөөд дахин дахин зээлээд ийм байдалд хүрсэн. ******* бүгдийг нь бэлнээр авсан. Гомдолтой байна. 70 сая 500 мянган төгрөгөө нэхэмжилж байна гэжээ /хх-1-ийн 138-139 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.ийг дахин байцаасан мэдүүлэгт:

******* надаас 94 сая төгрөг авсан. Үүнээс 24 сая төгрөгийг авсан. миний нөхөр байгаа юм. Бид хоёр ханилж суугаад 5 жил болж байна. Тухайн мөнгийг авч болно. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан учир оор дамжуулж авсан. ******* гэх хүнд хэдэн төгрөг, хэзээ өгсөн талаараа би өмнө өгсөн байцаалтандаа дэлгэрэнгүй өгсөн. Одоо сайн санахгүй байна. нь *******аас 24 сая төгрөг авахдаа 2014 оны 05 дугаар сараас 2014 оны 06 дугаар сарын хооронд ойролцоогоор 4 удаа цувуулж авсан байсан. Би өөрөө тухайн үед Улаанбаатар хотод байсан учир *******аас мөнгө аваад надруу өгсөн. Тухайн мөнгийг захиран зарцуулах эрхтэй. Хэргийн материалд өгсөн гэрээ бүгд надад байгаа. *******тай хүү тогтоохдоо гэрээ байгуулдаг байсан. Тэр болгон гэрээн дээр байгаа. ******* өөрөө бичиж өгсөн. Өдрийн 1 хувийн хүү авдаг байсан гэж худлаа хэлж байна. Хүү мөнгө авсан баримт байхгүй учир би өмнө өгсөн байцаалтандаа бүгдийг нь тодорхой ярьсан. *******аас авсан хүү мөнгөө бүгдийг нь хэргийн материалд өөрөө бичиж хавсаргаж байсан. ******* нь надад өгөх ёстой мөнгөнөөс 70 сая төгрөгийг өгөөгүй байгаа. Тэр мөнгийг нэхэмжилж байна. Мөнгөө төлж барагдуулах юм бол гомдолгүй гэжээ. /хх-6-1268-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.ын мэдүүлсэн мэдүүлэгт:

...Би хүүгээ тооцож бодоод нэхэмжилнэ гэвэл 119 сая төгрөгийг нэхэмжилнэ. Авсан хүүг нь хасаж бодоод тооцох юм бол 66 сая 250 мянган төгрөг болж байгаа юм. Үүнийг нэхэмжилмээр байна. ******* нь нэг л зүйл ярьдаг. Тэр нь болохоор боломжийн тендер над дээр орж ирдэг юм банкнаас өндөр хүүтэй мөнгийг чинь өсгөх боломж байна гэж хэлдэг байсан. Миний мөнгийг аваад цааш нь яадаг байсан талаар мэдэх зүйл байхгүй байна. ...Одоо ч тэр тендерийн утгыг ойлгохгүй байгаа. Яадаг байсан талаараа огт хэлээгүй. Зүгээр л янз бүрийн боломжийн тендер орж ирдэг мөнгийг чинь банкны хүүгээс хамаагүй өндөр хүүтэй өсгөж өгнө гэж хэлдэг байсан. ... би гомдолтой гээд байх зүйл юу байхав. Мөнгөө бол нэхэмжилнэ. Би 119 сая төгрөгийг нэхэмжилнэ. Авсан хүүг нь хасаж бодоод тооцох юм бол 66 сая 250 мянган төгрөг нэхэмжилнэ гэжээ. /хх-1-ийн 142-143 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Бэхбатын мэдүүлсэн мэдүүлэгт:

...Би *******ээс юу болсон юм, яасан юм гэсэн чинь ******* надад ******* надаас 150 сая төгрөг авсан. Би хүнээс зээл авсан байсан. Тэгтэл одоо тэр хүн нь надаас нэхээд байна гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь би уурлаад *******аас асуугаад юу мөнгө юм бэ юу болоод байгаа юм гээд асуусан чинь ******* чамд хамаагүй би өөрөө мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ээс дахиад юу болоод байгаа юм бэ гэсэн чинь мөнгө л авсан гэснээс өөр зүйл хэлээгүй. Тэр үед ******* уйлаад эхэлсэн. Тэгсэн чинь *******, Аптанчимэг, нар *******тай юм яриад ирье гэж хэлээд *******ыг машинд суулгаад аваад явсан. ******* ирж намайг аваад Цагдаагийн газар дээр ирсэн. Тэгсэн чинь гадаа нь *******, *******, Заяа, ******* нар байж байсан ******* нь уйлчихсан хацар нь хөхөрчихсөн байдалтай хоорондоо мөнгө төгрөг яриад хэрүүл хийгээд байж байсан. Тэгээд би *******аас нүүрээ яасан гэсэн чинь уйлаад дугарахгүй байсан. Тэгтэл хажуунаас нь ******* хэлэхдээ ******* зодсон гэж хэлж байсан. Тэгээд *******аас юу болоод байгаа юм бэ гэсэн чинь юу ч дуугарахгүй уйлаад байсан. Тэгээд тэд нарын нэг нь тал руу салхинд гаръя тэгвэл жаахан тайвшираад юм хэлж магадгүй гэж хэлээд мод үржүүлэхийн хойшоо *******, *******, Ганчимэг, Заяа эгч, ******* бид нар гарсан. Араас *******ийн ах эгч хоёр нь гээд 2 хүн ирсэн. Тэгээд тэнд *******ыг дуудаад машин машиндаа ээлжилж оруулаад юм асуугаад юм яриад байсан. Би юу яриад байсан талаар мэдээгүй. Тэгээд би *******аас хэн хэний мөнгийг аваад хэн хэн өгчихсөн юм яасан юу болсон юм хэлчих гээд байхан асууж гуйсан. Тэгэхэд ******* нь юу ч хэлэхгүй уйлаад юу ч дуугараагүй. ...Тэгээд *******аас тэд нар болон би тэр мөнгийг нь яасан хэнд өгчихсөн юм хэлчих гээд гуйгаад байсан ******* нь огт юм дугараагүй. Тэгж байгаад цагдаагаас дуудаад байцаалт авч байгаад *******ыг хорьчихсон. Тэд нарын ярианаас сонсож байхад *******ээс 150 сая төгрөг, *******ээс 400 сая төгрөг, ******* эгчээс 100 сая гэлүү нөгөө хэдээс нь хэд хэд гэлээ мэдэхгүй байна. Намайг тэр хүмүүс өдрийн цагаар бараг уулзуулаагүй тал талаас нь шаваад өөр өөрийнхөө мөнгийг асуугаад байсан гэжээ. /хх-1-ийн 144-145 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Соёлмаагийн мэдүүлсэн мэдүүлэгт:

...2014 оны 05 дугаар сард манай арван жилийн ангийн хүүхэд болох ******* надаас 5 сая төгрөг хүүтэй буцааж өгнө гээд авсан. Тэгээд 5 дугаар сардаа багтаагаад 1 сая төгрөг буцааж өгсөн. Тэгээд байж байтал 2014 оны 06 дугаар 04-ний өдөр манай байшингийн зээл гарсан юм. Би хашаандаа байшин барих гэж хөөцөлдөж байсан юм. Тэгээд *******тэй яриад зээл бүтсэн гэдгээ ярьсан чинь мөнгөө аваад ир өндөр хүүтэй эргүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд би *******т 10 сая төгрөг тэр өдөртөө өгсөн. Би *******т нийт 14 сая төгрөг өгсөн нь үнэн. Би түүнийгээ *******ээс одоо хүртэл аваагүй. *******ээс буцааж авна гэж бодож байгаа. Банкны хүүхэнд өгч байгаа гэж хэлж байсан. Уугаа гээд байсан. Тэгээд ******* хэлэхдээ Уугаа мөнгөө өгөхгүй байхаар нь цагдаад өгчихсөн байгаа гэж сүүлд нь хэлсэн. Би тэр хүнийг нь танихгүй тэр хүнтэй нь харьцаж үзээгүй гэжээ./хх-1-ийн 147 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.гийн мэдүүлсэн мэдүүлэгт:

...2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай төрсөн ахын охин над руу утсаар яриад манай аймгийн төвд ажилладаг эдийн засагч найз маань 10 хоногийн хугацаатай хоногийн 1 хувийн хүүтэй хэд ч хамаагүй мөнгө олж өгөөч гэнэ. Ах нь тендер авч байгаа юм гэнэ. Тэр тендерт орох болохоор мөнгө банкинд байршуулах шаардлагатай болоод байгаа юм байна. Тэгээд намайг мөнгө олоод өгөөч гэсэн юм таньд мөнгө байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би 50 сая төгрөг байсныг дүү охин ын ******* банкины 5220000026 тоот данс руу шилжүүлсэн. Түүнийг хүлээж аваад ******* гэж хүний данс руу хийсэн гэсэн. Би өөр нарийн учрыг нь мэдэхгүй байна. Миний мөнгийг буцааж өгөх хугацаа нь одоо хэтэрчихээд байгаа юм. ...Би хохирлоо барагдуулж авмаар байна. Би Улаанбаатар хотод амьдардаг юм. Тэгээд дүүдээ энэ мөнгийг өгсөн. Манай дүү нарийн учрыг нь мэдэж байгаа учраас мөн Гурвантэс суманд байдаг. Намайг бодвол арай ойрхон байдаг учраас энэ хэрэгт би дүү ийн ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтэй байна гэжээ. /хх-1-ийн 148-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Амарзаяагийн мэдүүлсэн мэдүүлэгтээ:

...Тендерийн баталгаа эх үүсвэртэй ба эх үүсвэргүй гэж 2 төрөлтэй байдаг эх үүсвэртэй харилцагч өөрийнхөө данснаас байршуулсан мөнгөө тусгаарлуулж шимтгэл төлдөг эх үүсвэргүй нь бизнесийн судалгаа хийж барьцаа хөрөнгө тавьдаг 2013 онд Ихэр баян говь ХХК, 2014 онд Вишн Межик ХХК 2 эх үүсвэртэй тендэрийн баталгаа гаргасан. Тендерийн асуудал надаар дамждаг Тод Бат Андууд ХХК-ний талаар мэдэхгүй нэрийг нь анх удаа сонсож байна гэжээ. /хх-1-ийн 156 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Цогжавхаагийн мэдүүлсэн мэдүүлэгт:

...Банкины хүүхэнд байгаа түүнд өгөөд өсгөөд өндөр хүүтэй эргүүлээд өгнө гэж л хэлдэг байсан. Гэхдээ тэр хүүхнийхээ нэрийг хэлдэггүй байсан. Аль банкинд ажилладаг талаар ч хэлдэггүй байсан. Би ойлгохдоо тэр банкинд ажилладаг ******* нь авдаг байсан гэж ойлгосон. ******* өөрөө тэгж хэлж байсан. Дээрх хэлсэн хүүнүүд буюу нийт 1 сая 260 мянган төгрөг *******ээс авсан. ******* цаад хүнээсээ аваад ирлээ гээд л авч ирж өгдөг байсан. ...5 сая төгрөгөө авмаар байна. Авсан хүүгээ хасаж бодвол 3 сая 740 мянган төгрөгөө авмаар байна. Би бол *******ээс мөнгөө авна гэж бодож байгаа. ******* нь миний өмнөөс хохирогч, иргэний нэхэмжлэгчээр энэ хэрэгт оролцож байгаа гэжээ /хх-1-ийн 162 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А. мэдүүлсэн мэдүүлэгт:

..., *******, ******* нартай ******* зээлийн гэрээ хийсэн. Түүнийг би баталгаажуулсан. Баталгаажуулахдаа би *******, ******* хоёрын гэрээг тухайн үедээ хувийн тохиролцоогоор мөнгө зээлж авч байна гэж хэлж байсан учраас би баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл тэр өдрөө мөнгөө өгч байгаа юм гэж хэлж ойлгуулсан учраас би гэрчилсэн. нь *******т мөнгө зээлсэн гэрээг баталгаажуулсан учир нь энэ хоёр ярихдаа 2014 оны 05 дугаар сарын 09-нд 50 сая төгрөг зээлээд 2014.07.19-ны өдөр төлнө, 2014.05.17-ны өдрөөс 2014.07.19-ны өдрийг хүртэл хугацаатай зээлсэн гэж байсан. Тэгээд хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцно гэсэн гэрээ хийх гэж байгаа юм гэхээр нь би гэрээг нь баталгаажуулсан юм. Бусад хүмүүс болох *******, ******* нарын гэрээг би гэрчилээгүй учир нь өмнө нь мөнгөө өгч авалцсан одоо төлөхгүй байгаа гэх зүйл ярьж байсан учраас би зээлийн гэрээг хийгээгүй. Би ямар учиртай мөнгө юм бэ ийм их мөнгийг батлуулаагүй барьцаагүй өгч авалцдаг гэж хэлсэн чинь ******* нь би авсан нь үнэн юм гэж хэлж байсан. Тэгээд өмнө нь *******, ******* хоёроос мөнгө зээлсэн нь үнэн гэсэн зүйл бичиж өгсөн. Тэгээд би баталгаажуулсан. *******, ******* хоёр нь авсан үнэн гэсэн зүйл бичиж өг гээд байсан. Би *******аас авсан нь үнэн юм уу гэсэн чинь үнэн гэж хэлээд өөрөө тэр үнэн гэсэн зүйлээ бичиж өгсөн. ...Зээлж байгаа хүн нь би энэ хүнд тэдэн төгрөг зээлсэн гэж нөгөө хүн нь би тэдэн төгрөг зээлж авсан нь үнэн гээд хоёр тал хоёулаа байж байх тохиолдолд гарын үсэг зуруулаад бүртгэл дээрээ бүртгүүлээд зээлийн гэрээг нь гэрчилээд явуулдаг юм. Гэрээндээ харин янз бүрийн зүйлээ тусгаж болно. Барьцаатай бол барьцаатай гэдгээ хүүтэй бол хүү нь хэд гэх зэрэг нөхцөлийг өөрсдөө тохиролцсон тохиолдолд нь гэрээнд нь тусгаж өгч баталгаажуулдаг. Манайх хууль зүйн сайдын баталсан үйлчилгээний хөлс зардлын жишиг гэж байдаг түүний дагуул төлбөр авдаг. Харин сүүлд нь *******ээс 220 сая төгрөг өнөөдрөөс эхлэн зээлнэ гэхээр нь энэ хоёрт ийм байдлаар ийм их мөнгө төгрөг авч өгөлцөх учир начир байдаг л юм байгаа биз дээ л гэж бодсон. Өөр зүйл бодоогүй. Ер нь манайд иймэрхүү их хэмжээний зээлийн гэрээ хувь хүнээс хийгдэж л байдаг болохоор санаанд ороогүй. Ямар нэг зүйл бодоогүй гэжээ. /хх-1-ийн 163-164 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.гийн мэдүүлсэн мэдүүлэгт:

...Тэгээд би 2014 оны 03 дугаар 20-ны өдөр 35 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 15 хоногийн хугацаатай өгөөд түүнийг авалгүй үндсэн мөнгөн дээрээ хүүг нь хугацаанд нь цаад хүнээр нь бодуулж цааш нь сунгаж явсаар байгаад 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 51 сая 243 мянга 500 төгрөг болсон гэж хэлсэн. Тэгээд үүнээс 43 мянга 500 төгрөгийг нь аваад цааш нь 51 сая 200 мянган төгрөгийг 15 хоногийн 10 хувийн хүүтэй 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлээд хугацаа болохоор нь мөнгөө авъя гэсэн. Тэгсэн ******* таны мөнгө 61 сая 952 мянган төгрөг болсон байна. Би авчихлаа гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ******* над руу дахиж яриад мөнгөө надад өгөөч гээд байна та мөнгөө сунгах юм уу надаас гуйгаад байх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл 52 мянган төгрөгийг нь авч үлдээд 61 сая 900 мянган төгрөгийг *******т өгчих гэсэн боловч одоо болтол мөнгөө аваагүй. Тэгээд мөн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд 5 сая төгрөгийг 7 хувийн хүүтэй мөн өгөөд одоо болтол аваагүй. Мөнгийг чинь өгсөөд өгөх боломж байна. Би нэг тийм хүн таньдаг болсон гэж л хэлсэн. Тэр хүнийг нь ******* гэдэг ******* банкинд ажилладаг гэж хэлж байсан. Банкинд ажилладаг болохоор нь найдвартай юм байна гэж бодсон. Би ер нь нийт 40 сая төгрөг өгсөн. Үүнээс 95 мянга 500 төгрөг л авсан. Өөр мөнгө аваагүй. Мөнгөө л олж авмаар байна. Өөр зүйл байхгүй гэжээ. /хх-1-ийн 166 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г. мэдүүлсэн мэдүүлэгт:

...Ер нь манайд аж ахуйн нэгжээс тендерийн баталгаа байршуулдаг. Энийг харилцааны ахлах менежер Амарзаяа сайн мэдэж байгаа. Би Д. гэдэг хүнийг манай харилцагч гэдэг утгаар нь танина. Гэхдээ өөр зүйл бол мэдэхгүй. Өөр ямар нэг харьцаа байхгүй. Тод Бат Андууд ХХК-ны Д. тендерийн мөнгө байршуулж байсан талаар мэдэхгүй байна гэжээ. /хх-1-ийн 167 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

...*******ийн хэлж байгаа бүх мөнгө надаас гарсан нь үнэн би тэрийг гэрчилнэ. Харин ******* нь миний мөнгийг цаашаа хүнд өгөөд залилуулсан гээд хохирогч нэхэмжлэгчээр энэ хэрэгт оролцоод явж байгаа. Ийм учраас би энэ хэрэгт оролцоогүй. Цагдаагийн байгууллагаар би яваагүй юм. ******* нь миний мөнгийг авсан нь үнэн үүнийгээ олж өгөхөөр Цагдаагийн байгууллагад хандчихсан учраас би учир начир нь олдчихно гээд санаа зовохгүй байгаа юм гэжээ. /хх-ийн 830-831 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

надад байр захиалаад 40 сая төгрөг өгсөн. Дараа нь байр захиалаад 12 сая орчим төгрөг өгсөн. Тэгээд би тендерийн материал бүрдүүлж байхад дансанд мөнгө байршуулах хэрэгтэй гээд ийн өгсөн мөнгөнөөс 7 сая 100 мянган төгрөг банкинд  байршуулсан. Тэгээд Тендерээс хаагдсан учраас банкинд байршуулсан мөнгөө буцаагаад татаж авсан. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт 42 айлын орон сууц барьж байгаа. 2016 оны 05 дугаар сарын сүүлээр ашиглалтанд орох байх. Тухайн барилгыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс барьж эхэлсэн. Барилгыг орон нутгийг дэмжих сангаас 100 хувь дэмжлэгтэй барьж эхэлсэн. Одоо 65 хувийн биелэлттэй явж байгаа. Миний эхнэр нь *******т хэзээ 94 сая төгрөг өгсөн талаар сайн мэдэхгүй байна. Би *******аас 24 сая төгрөгийг 2014 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд цувуулж авсан. Тухайн үед ******* надтай уулзаад миний мөнгө саатаад байна. Та ороод уулзаад өгөөч гэж үг зааж өгсний дагуу би тэгж хэлсэн юм. Ах нар гэж хэнийг хэлээд байгаа талаар нь би мэдэхгүй гэжээ. /хх-6-ийн 1274-1275-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Жамъяны мэдүүлсэн мэдүүлэгт:

Би уг танилцууллагыг мөрдөн байцаагчаас ирүүлсэн даалгаврын дагуу хийсэн ажлаа бичсэн юм. Уг даалгаврыг би гаргаж өгье. Б.*******т холбогдох хэрэгт би Б.*******ын цаана уг хэрэгт хамтран оролцсон хүн байгаа эсэх болон нуугдмал хөрөнгө байгаа эсэх мөн залилаж авсан мөнгөө ойр төрлийн гэр бүлийн гишүүд, найз нөхөддөө нууж далдалсан эсэхийг тогтоохоор биечилсэн судалгаа явуулсан юм. Цаг хугацааны хувьд гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байсан учир нуугдмал хөрөнгө, мөнгө байгаа эсэх талаар мэдээ баримт цуглуулах зорилгоор ажилласан юм. Ах дүү, найз нөхөддөө ямар нэг байдлаар эд хөрөнгө авч өгсөн, эсвэл өөрийн хөрөнгөө зарсан, шилжүүлсэн талаар гүйцэтгэх ажлын шугамаар тодруулах шаардлагагүй байсан бөгөөд энэ талаар мөрдөн байцаалтын шатанд холбогдох төрийн байгууллагуудаас лавлагаагаар гаргуулан авах боломжтой байсан. Энэ нь юу гэхээр дансны хуулга үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар гарах гэх мэт зүйлүүд юм. Миний хувьд *******ын гэр бүлийн болон ойр дотны хүмүүс, найз нөхдийн хүрээллийг судалж уг гэмт хэргийг үйлдэх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэн, хамтран оролцсон этгээд байсан эсэх талаар эрэн сувалжилж ажилласан. Залилан авсан мөнгөө хэрхсэн талаар судалгаа хяналтыг явуулсан. Нуугдмал эд хөрөнгө байгаа эсэх талаар эрэн сурвалжлалт явуулсан. Энэ бүгдийг мэдээ мэдээлэл цуглуулах замаар хийсэн боловч ямар нэг сэжигтэй хүн болон ямар нэг нотлох баримт сэлт тогтоогдоогүй гэжээ. /хх-6-ийн 1276-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ын  мэдүүлсэн мэдүүлэгт:

...Б.******* нь  ******* банкины ёс зүйн код, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, ажил олгогчийн итгэлийг алдсан зөрчил гаргасан байсан. Харин тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол учирсан зүйл илрээгүй. Б.******* нь уг актыг буюу шалгалтыг гаргаж байх үед цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Манай банкны харилцагч нар уг гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан байсан. Тэгэхээр банкны нэх хүндийн асуудал бас энд яригдсан юм. Ингээд *******ыг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтаар халсан гэжээ. /хх-ийн 6-ийн 1278-1279-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.гийн мэдүүлсэн мэдүүлэгт:

2014 оны О6-р сарын 20-ны өдөр найз Түмэнбайгальд 9 сая төгрөгийг 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд хугацаа болоод мөнгөө авах гэтэл Түмэнбайгаль ******* гэдэг хүнээр дамжуулан өөр бас нэг хүнд зээлүүлсэн, тэр нь өгч чадахгүй болсон гэх зүйл яриад мөнгө өгөөгүй. Би бол тэр цаад утгыг нь мэдэхгүй байна. Тэгээд 2014 оны 08-р сарын дундуур тэр ******* гэдэг хүнээс 9 сая төгрөгнийхөө өрөн дээр бид нар 8 сая төгрөг нэмээд Ландкрузер-80 маркийн автомашиныг нь аваад өр авлагагүй болсон. Түмэнбайгал надаас 10 хоног 10 хувийн хүүтэй мөнгө зээлүүлээч гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Цаашаа ингэх гэж байгаа, тэгэх гэж байгаа гэж огт юм хэлээгүй.  ******* гэдэг хүнд өгөх гэж байгаа гэж яриагүй гэжээ. /хх-ийн 6-ийн 1259, 1280/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

2014 оны 06-р сарын 27-ны өдөр анх той уулзаж байсан юм. Байшин нь бол баригдаагүй байсан. Тэгээд холбооны орон сууцны хажууд баригдах гэж байгаа гэж ярьж байсан. Тэгээд бараа материалдаа явах гэж байгаа гэж байсан юм. Тэгээд би 2014 оны 06-р сарын 23, 24-ний өдрүүдэд байх оффис дээр нь очиж той 2-3 удаа уулзаж байсан. Ингэж уулзахдаа той эхний ээлжинд 1 метр квадратыг нь 1 сая төгрөгөөр үнэлээд урьдчилгаа 30 хувийг нь эхлэж өгөөд орон сууц баригдаж дууссан хойно 70 хувийг нь орон сууцны зээлэнд хамрагдаж байгаад өгчих гэж хэлсэн байсан юм. Тэгээд би 43.6 метр квадрат талбай бүхий 2 өрөө байр авъя гэж захиалж тохирсон. Тэгээд тухайн үед ярихдаа би одоо бараа материалдаа Улаанбаатар хот явлаа мөнгөө араас дансаар шилжүүлчих тэгээд ирээд гэрээгээ байгуулчих гэж хэлсэн. Тэгээд би 2014 оны 06-р сарын 27-ны өдөр 10 сая төгрөгийг /цалингийн зээл өмнө нь хийсэн байсан/ ийн Хаан банкины 5032504685 тоот дансанд хийсэн. Ингээд дахиад 2015 оны 11-р сарын 26-ны өдөр 3 сая төгрөгийг мөн хийсэн. Би ид нийт 13 сая төгрөгийг байрны урьдчилгаа болгон өгсөн гэжээ. /хх-ийн 6-ийн 1264/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

Би 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр той уулзаад байр захиалах гэрээ байгуулсан, би Ургамал гэдэг хүнээр дамжуулж той танилцсан. Энэ хүнийг байр барьдаг гэж хэлсэн юм. Тэгээд бид той уулзахад тэр надад би байр барьдаг барилгын компанитай, хэрэв байр захиалвал 2014 оны 09-р сарын 01-ний өдөр гэхэд захиалсан байрыг чинь бариад түлхүүрийг нь хүлээлгэж өгнө гэж хэлээд намайг байр захиал гэж хэлсэн. Тэгээд өнгөрсөн би ид итгээд аймгийн төвд байртай болох гэж ид итгээд 40 сая төгрөг бэлнээр өгсөн. надад хэлэхдээ Шунхлай шатахуун түгээх станцын баруун талд 42 айлын орон сууц барина гэж хэлээд надаас мөнгө авсан, бид хоёр гэрээ байгуулсан. Одоо энэ байр нь Шунхлай шатахуун түгээх станцын баруун талд байгаа баригдаж дуусаагүй барилга юм. Мөнгө өгсөн өдрөөс хойш нэг удаа 2015 оны 02 сарын үед той уулзаж байр яасан бэ гэж асуухад тэр арматур төмөр захиалсан чинь буруу төмөр ирсэн байна. Тэгээд баригдахгүй байна гэж хэлэхээр нь би барилга барьж өгч чадахгүй юм байна, 40 сая төгрөгийг зээлийн гэрээ болгож өөрчилж гэрээ байгуулна гэхэд тэр зөвшөөрсөн. Тэгээд 40 сая төгрөгөөр би байр захиалахаа болиод зээлийн гэрээ болгож өөрчилсөн. Би той түүнээс хойш огт уулзаагүй утсаар ярьдаг байснаа одоо утсаа авахаа байсан. Эхлээд утсаар ярихдаа мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлдэг байсан. Одоо миний утсыг кодолчихдог юм уу, яадаг юм түүний утас нь ярьж байгаа дохио дандаа өгөөд байдаг гэжээ. /хх-6-ий 1265-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

Би *******т мөнгө зээлж байгаагүй. *******ийн нөхөр ад л мөнгө зээлж байсан. нь 2014 оны 04-р сард анх мөнгө зээлээч гэж асууж байсан. Гэхдээ яах гэж байгаа талаараа бол яриагүй. Тэгээд би тухайн үед мөнгө байхгүй гэж хэлээд явуулж байсан юм. Дараа нь 2014 оны 06-р сарын сүүлээр байх бас манайд ирээд бид хоёр хашааны гадаа уулзаж мөнгө зээлээч гэж хэлсэн. нь 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлүүлээч гэж гуйж ирсэн юм. нь байгаа мөнгөө зээлүүлчих, чамд ямар боломж байна тэр мөнгөө л зээлүүлчих гээд байсан. Тэгэхээр нь би 20 сая төгрөгийг 2 хуваагаад буюу 10 сая төгрөгийг бэлнээр ад өгсөн. Дараа нь 10 сая төгрөгийг өөр хүний данс руу хийлгүүлсэн юм. Би одоо тэр дансны дугаарыг нь бол мэдэхгүй байна. Тухайн үед эхнэр төрөх гээд би эхнэртэйгээ хот явчихсан юм. Тэгээд хэлсэн хугацаа нь дуусчихаад мөнгөө аас нэхэхээр одоохондоо боломж алга байна түр байж бай, удахгүй өгнө гэж хэлдэг байсан. Тэгэж байгаад 2014 оны 07-р сарын дундуур яриад чиний мөнгийг чинь хүн зээлчихсэн байсан чинь нөгөө хүн нь цагдаад баригдчихлаа. Тэгээд өгч чадахгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би ирж тай уулзсан чинь нь би мөнгийг чинь Ууганаа гэж хүн өгчихсөн чинь тэр хүн нь бид нарыг залилчихлаа хэлсэн гэжээ. /хх-6-ийн 1281-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.ын мэдүүлсэн мэдүүлэгт:

******* миний хуучин эхнэр байгаа юм. А.******* бид 2 мөнгө төгрөгний асуудлаас болоод салчихсан юм. Гэрлэлтээ цуцлуулсан. *******ыг бол би сайн танихгүй. *******ыг ******* банкинд ажилдаг гэдэг утгаар нь танина. Би нэг удаа цалингийн зээл авч байсан юм. Нарийн учрыг нь мэдэхгүй ч гэсэн мөнгө олж *******т зээлүүлдэг байсан гэдгийг нь мэднэ. Надаар хүртэл цалингийн зээл авахуулж тэр *******т зээлүүлж байсан. Би нарийн мэдэхгүй байна. Зарим хүмүүсээс нь мөнгө аваад байдаггүй байсан. Заримаас нь тодорхой хэмжээгээр авдаг байсан. Би тухайн үед д ажилладаг байсан. Тэгээд *******т мөнгө зээлүүлсэн гэж ярьдаг байсан. Миний цалингийн зээлийг хүртэл итгэмжлэл хийлгэж манай хуучин эхнэр ******* очиж зээлж авсан... гэжээ. /хх-ийн6-ийн 1282-1283-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.ы мэдүүлсэн мэдүүлэгт:

2014 оны 07-р сарын 08-ны өдөр О.******* эгч ажилтай байна гээд манай эхнэр *******т 19 сая 800 мянган төгрөг өгөөд *******ийн данс руу хийлгэхээр хийчих гэж хэлээд дансыг нь өгсөн. Тэгээд би Гадирс худалдааны төв дээр байх ******* банкны салбар дээр очиж уг гүйлгээг *******ийн данс руу бэлнээр авч очиж хийсэн. Тэгээд хийчихээд гараад 5 орчим минут болсон байх араас ******* банкны эдийн засагч гэж хүн над руу яриад наад мөнгө чинь ******* банкны өөрийнх дансны мөнгө байна буцааж эргүүлж авахгүй бол болохгүй байна ирж уулз гэж хэлсэн. Тэгээд би төв салбар дээр нь очоод гэдэг хүнтэй  уулзсан. Тэгсэн чинь наад мөнгө чинь ******* банкнаас *******ын авсан мөнгө байгаа юм одоо гүйлгээ хаахаас өмнө буцааж авахгүй бол болохгүй чи энэ баримтан дээр гүйлгээ буцаав гэж бичээд гарын үсгээ зурчих гэсэн. Тэгэхээр нь би тэгдэг л юм байх гэж бодоод гүйлгээг нь буцаалгачихсан... гэжээ. /хх-ийн 6-ийн 1284-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.гийн мэдүүлсэн мэдүүлэгт:

Би он сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Нэг амралтын өдөр ирээд ******* Хишигээ эгч та надад 10 сая төгрөг 2 дахь өдөр хүртэл өгчих гээд гуйгаад байсан.  Тэгэхээр нь би амралтын мөнгөөр чи энэ мөнгөөр яадаг юм, яах гэж байгаа юм гээд их шалгаасан. Тэгсэн чинь яг яах гэж байгаагаа хэлэхгүй хэрэг болоод байна л гээд байсан. Тэгэж байгаад ******* би таньд тэгвэл 11 сая төгрөг болгоод өгье гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь чи юу хийх гэж байгаа юм энэ хэдхэн хоногийн дотор 1 сая төгрөгийн хүү өгье гэдэг чинь алт ухах гэж байгаа юм уу гэж тоглоом шоглоомоор асуусан. Тэгсэн чинь үгүй, үгүй надад хэрэг болоод байна банк хаалттай  мөнгө авч чадахгүй болоод байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь орлогын мөнгөнөөс 10 сая төгрөг өгөөд явуулчихсан. Тэгсэн чинь ******* 2 дахь өдрөө ирээгүй, гурав дахь өдрөө ирээд миний 10 сая төгрөгийг 11 сая төгрөг болгож авч ирж өгсөн. Би тэр өдөр нь банкин дээр ажилтай явж байсан юм. ******* нь Хишгээ эгчээ баярласан шүү гэж хэлээд өгсөн. Би тэгэхээр чи ямар их мөнгө надад хүү болгож өгдөг юм гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Банкин дээр олон хүнтэй ч байсан. Тэгээд ******* яваад өгсөн гэжээ. /хх-6-ийн 1285-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.ын мэдүүлсэн мэдүүлэгт:

******* манай дэлгүүрт монголиан Стар дистрбюш ХХК-ийн барааг түгээлтээр хүргэж ирдэг байсан. Дотно найз нөхдийн холбоо байхгүй. Бид хоёр барааны мөнгө хоорондоо өгч авалцдаг байсан. Өөр өөр мөнгө төгрөг нэг нэгэндээ зээлж байгаагүй гэжээ. /хх-6-ийн 1286-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.ийн мэдүүлсэн мэдүүлэгтээ:

Би тухайн үед үйл ажиллагааны ахлах ажилтнаар ажиллаж байсан юм. 2014 оны 07-р сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Наадмаас өмнө байсан. Тухайн үед харилцааны менежер ажилтай байсан Б.******* нь ээлжийн амралтаа авчихсан ажил дээр байхгүй байсан юм. Нөхөр Бэхээтэйгээ хот руу явна гэж байсан юм. Тэгээд бид нар явахад нь принтер өгч явуулна гэж байсан юм. Тэгсэн түүнээс 1 билүү 2 хоногийн дараа *******ыг асуухад принтерээ авчихсан хот явчихсан байх гэж хэлж байсан юм. Тэгээд би тэр үед тайлан гаргах ажилтай их л завгүй байж байсан юм. Тэгэж байтал миний гар утас дугараад авсан чинь ******* байсан тэгээд мэндлээд яасан явсан уу гэж асуусан чинь Б.******* нь яваагүй байна өнөөдөртөө гарна гэж байсан. Тэгээд таньд хэдэн төгрөг байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь юу байхав дээ хот руу явах гэсэн чинь бензиний мөнгөгүй болчихсон юм уу гэж асуусан. Тэгсэн чинь 30 хэдэн сая төгрөг яаралтай хэрэг болоод байна ганц хоёр цагийн дараа банкнаас аваад өгчихнө гэж хэлсэн. Утсаар ярьж байхад цаана нь их шуугиантай өөр банкинд байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд байж байгаад дахиад ******* нь гар утсаар залгаад байхаар нь би тэр үед завгүй байсан учраас ярихгүй байгаад байсан. Тэгсэн чинь суурин утсаар залгаад ороод ирсэн. Тэгээд *******тай ярьсан чинь ******* урд хилээс нэг ах ирж байгаа ирмэгц нь банкнаас мөнгө аваад очъё та өөрөөсөө аргалаад яаж ийж байгаад мөнгө олоод данс руу хийгээд өгөөч би яг хүлээгээд банкин дээр зогсож байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгээд яг хэдэн төгрөг юм бэ гэж асуусан чинь 35 сая төгрөг би таньд дансны дугаарыг нь явуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан их мөнгө вэ, за за болох юм болов уу гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгээд байж байтал удаагүй мессежээр дансны дугаар мөнгөн дүн хоёр ирсэн. Дансны дугаар нь *******ийн данс байсан. Утга дээр нь нэг юмны үнэ Баагийгаас гэж бичээрээ гэсэн байсан. Юуны үнэ гэсэн байсан билээ тэрийг нь одоо санахгүй байна. Би тухайн үед ажил ихтэй байсан учраас *******ын ярьсан зүйлийг мартчихсан ажлаа хийгээд байж байтал ******* нь дахиад надруу залгаад байсан. Тэгэхээр нь би утсыг нь таслаад нээрээ ******* нь мөнгө гээд байсан шүү дээ гэж санаад тэр мессежийг нь уншиж байсан юм. Тэгээд хаанаас мөнгө өгөх билээ гээд байж байтал манай хүргэн ах над руу утсаар наадмаас өмнө хот руу яваад машин авч ирдэг юм билүү аль банканд хийчихвэл мөнгөө хотод очоод авахад амар байх бол гэж асуусан. Тэгэхэд нь хэдэн төгрөг хийх гэж байгаа юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь ах 40 сая төгрөг гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах надад 35 сая төгрөг түр өгөх боломж байна уу, би өнөөдрийн дотор буцаагаад өгнө хүн надаас түр гуйгаад байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь за за өнөөдрийн дотор юм бол тэгэхгүй юу гэж хэлээд ах нь маргаашнаас хот явъя даа гэчихээд ах банкин дээр хүрч ирээд надад бэлэн 35 сая төгрөг өгсөн. Тэгэхээр нь *******ын хэлж байсан *******ийн данс руу мөнгөө хийчихсэн. Тэгээд би *******т болгочихсон талаар мэдэгдээд ажил ихтэй байсан учраас өрөөндөө ороод ажлаа хийгээд байж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь 14 цаг болчихсон байсан. Өө нөгөө ******* чинь 2 цагийн дараа гээд байсан чинь яасан билээ 2 цаг аль хэдийн өнгөрчихсөн байна шүү дээ гэж санаад ******* руу залгасан чинь *******ын утас дуудаад авахгүй байгаад байсан. Тэгэж байгаад гар утас нь холбогдох боломжгүй болчихсон. Тэгээд бүр аргаа бараад яасан бэ чи гээд мессеж бичсэн чинь одоохон гэж мессеж ирсэн. Тэгээд хүлээж байгаад ер нь хамт нэг дор ажилладаг *******тай сүрхий байгаад байдаг эгч яриад учраа хэлээд би *******т 35 сая төгрөг шилжүүлчихсэн 2 цагийн дараа өгнө гэсэн чинь алга болчихлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* сая над руу яриад дээр байна гэж хэлээд уйлаад байна гэж байсан очоод яасан талаар мэдээд хэлье гэж хэлсэн. Тэгээд нэг цагийн дараа ажил дээр ирээд манай өрөөнд ирсэн. Тэгээд за ёстой баларсан байна. ******* чинь их олон хүнд өглөгтэй Цагдаа дээр хүмүүс аваад ирчихсэн байж байна, юун чиний мөнгө олдох гэж эгч хэлсэн. Мөнгө төгрөгний дүн нь ямар аймар их гэж санана гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо яанаа би ахын мөнгийг оройдоо өгнө гэж хэлээд авчихсан шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь эгч чи юун мөнгө, хэний данс руу хийчихсэн юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь ахаас мөнгө аваад ******* гэж *******ын найзынх нь данс руу хийсэн гэж хэлсэн. ******* *******тай яваад байдаг байсан юм. Тэгээд эгч *******ийг дуудаж уулзъя юу болоод байгаа юм бэ гээд эгч ******* рүү залгаад ярьсан. *******тэй уулзахаар болоод эгч миний өмнөөс гарч уулзсан. Уулзахаар гарахад нь би *******ийн данс руу мөнгөө хийсэн болохоор *******ээс мөнгөө буцааж авна гэдэг байдлаар асуугаад өг гэж хэлсэн. эгч гараад ******* нөхөр хоёрыг дагуулаад ороод ирсэн. Тэгээд таны данс руу орсон мөнгө чинь миний мөнгө байгаа юм тэр мөнгийг яасан талаар асуухад ******* нь ******* яриад ийм, ийм хүмүүст өгөөрэй гэснийг нь би тараагаад өгчихсөн гэж хэлсэн. Тэр дундаас 19 сая 850 төгрөгийг ******* банкны нэг харилцагч руу хийчихсэн байсан. Тэр мөнгийг уг харилцагч нь аваагүй байсан. Тэр харилцагчийнх нь нэрийг нь санахгүй байна. Тэгэхээр нь би энэ мөнгөө ядаж авмаар байна гэж хэлээд аар нь буцаалгах өргөдөл баримтан дээр нь бичүүлээд гаргуулж авч байсан юм. Гүйлгээ хийсэн хүн өөрөө хүсвэл өргөдөл бичээд гүйлгээгээ буцаалгаж болдог юм. Тэгээд үлдсэн 15 сая 150 мянган төгрөгийг нь би өөрөө ахдаа энэ жил төлж дуусгаж байна. Үүнээс болж би нөхрөөсөө хүртэл салчихсан. Хашаа газраа хүртэл зарсан гэжээ. /хх-ийн 6-ийн 1287-1288-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.гийн мэдүүлсэн мэдүүлэгт:

Харилцагчийн хүсэлтээр буюу уг гүйлгээг хийсэн хүн өөрөө хүссэн тохиолдолд мөн ажилтны буруутай үйл ажиллагаанаас /нэр, данс буруу бичих г.м/ тохиолдолд залруулга буюу гүйлгээг буцаах тохиолдол байдаг. Ажилтны буруугаас болсон бол ажилтанд өндөр торгууль ноогдуулдаг юм. Буцаалт хийсэн бол энэ хоёр үндэслэл бий болсон байж л буцаалт хийсэн байгаа. Мөнгө ирээгүй байхад хүний гүйлгээг огт хийх боломжгүй. Б.*******ын үйлдлээс болж банкинд их, бага хэмжээний хохирол учирсан зүйл огт байхгүй. Аудитын шалгалт тухайн үед хийгдсэн байгаа. Түүгээр хохирол учирсан зүйл тогтоогдоогүй гэжээ. /хх-ийн 6-ийн 1289-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.ын мэдүүлсэн мэдүүлэгт: 

2014 оны 07-р сарын 08-ны өдөр би машин авах гээд хот руу явах гэж байсан юм. Тэгсэн чинь дүү яриад ах та 35 сая төгрөг түр зээлээч орой эргүүлээд өгнө гэж хэлсэн. Би яах гэж байгааг нь асуугаагүй орой ах нь явах гэж байгаа орой буцаагаад өгөх юм бол ав, ав гэж хэлсэн. Би угаасаа мөнгөө банк руу очиж дансанд хийх гэж байсан юм. Тэгээд банкин дээр нь очоод 35 сая төгрөг өгсөн. Тэгсэн орой 20 сая төгрөг нь ирээд 15 сая төгрөгийг нь өгөөгүй. Тэгээд 2015 онд 15 сая төгрөгийг нь сүүлд хашаа газраа зараад надад өгсөн гэжээ. /хх-6-ийн 1291-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-1-ийн 50, 53, 54-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-1-ийн 56-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-1-ийн 57-59-р хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-1-ийн 60-61-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хавсаргах тогтоол /хх-1-ийн 62-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний баримт /хх-1-ийн 178-183-р хуудас/,

Б.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-1-ийн 246-р хуудас/,

2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Сэтгэцийн гэм судлалын магадлагаа №28 тоот дүгнэлт: 1/ Б.******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно. 2/ Б.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3/ Б.******* нь хэрэг хариуцах чадвартай гэжээ. /хх-1-ийн 171-р хуудас/

Арилжааны банкуудын лавлагаа /хх-2-ын 301-496-р хуудас/

Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 38/546 дугаартай албан бичиг /хх-4-ын 835-р хуудас/,

Өмнөговь аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн а/444 дүгээр гэрээ байгуулж ажил гүйцэтгэх тухай захирамж, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ӨМ2014/68 дугаартай гэрээ /хх-4-ын 836-840-р хуудас/,

Тэмдэглэлийн дэвтэр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-4-ын 846-850 хуудас/,

Гэрч Б.гийн мэдүүлэг /хх-4-ын 853-854-р хуудас/,

Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 54 дүгээр албан бичиг /хх-4-ын 862-р хуудас/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 1/144 дүгээр албан бичиг /хх-4-ын 864-р хуудас/,

Банкуудын Б.*******ын талаарх лавлагаа /хх-4-ын 869-880-р хуудас/,

******* банкны Өмнөговь салбарын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10/275 дугаартай Б.*******, Д. нарын ажил эрхлэлттэй холбоотой материал /хх-4-ын 882-890-р хуудас/,

******* банкны Өмнөговь салбарын Дотоод аудитын газраас хийгдсэн шалгалтын зөрчлийн актын талаарх 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10/324 дүгээр албан бичиг, хавсаргасан баримт /хх-4-ын 936-938-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хавсаргах тогтоол /хх-4-ын 943-р хуудас/,

Б.*******ын хохирогч нараас авсан мөнгөн дүнг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл /хх-4-ын 958-959-р хуудас/,

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5/25 дугаартай Прокурорын тогтоол /хх-4-ын 891-892-р хуудас/,

Яллагдагчид Б.*******ын Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан Банкны хууль тогтоомж зөрчсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Прокурорын тогтоол /хх-4-ын 993-994-р хуудас/,

Яллагдагчид Б.*******ыг Ц.гаас 70 сая, Д.Түмэнбайгаль 24.000.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр Прокурорын тогтоол /хх-4-ын 996-р хуудас/,

А.*******ийг *******ыг зодож биед гэмтэл учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай прокурорын тогтоол /хх-4-ын 998-р хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 5-ийн 1177-1191-р хуудас/,

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 105 дугаартай магадлал /хх-ийн 5-ийн 1243-1247/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5-01 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 6-ийн 1305-р хуудас/,

ЦХБ-ны эмч, дэслэгч Ц.Энхнямын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн танилцуулга /хх-ийн 6-ийн 1309-р хуудас/,

ЦХБ-ны эмч, дэслэгч Ц.Энхнямын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн танилцуулга /хх-6-ийн 1310-р хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас №832 /хх-ийн 6-ийн 1321-1328-р хуудас/,

УНТЭ-ЯТТ жижүүр эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-ийн 1329-р хуудас/,

УНТЭ Клиник лабораторийн шинжилгээний хариу /хх-ийн 6-ийн 1330-1333-р хуудас/,

Хаан банкны 2014 оны 06 дугаар сарын 27, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орлогын мэдүүлэг /хх-ийн 6-ийн 1334-р хуудас/,

Тод Бат Андууд ХХК-ийн захирал Д., Г. нарын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ /хх-6-ийн 1335-1338-р хуудас/,

Тод Бат Андууд ХХК-ийн захирал Д., Б. нарын 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ /хх-6-ийн 1339-1343-р хуудас/,

Д., Б. нарийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 6-ийн 1344-р хуудас/,

Тод Бат Андууд ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 6-ийн 1345-р хуудас/,

Б., Д. нарын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 6-ийн 1346-1347-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 42/180 дугаартай албан бичиг /хх-ийн 6-ийн 1349-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 42/191 албан бичиг /хх-ийн 6-ийн 1350-р хуудас/,

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2-159 дугаартай албан бичиг /хх-ийн 6-ийн 1351-р хуудас/,

Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн а/182 дугаартай Төслийг санхүүжүүлж, хэрэгжүүлэх тухай захирамжийн хуулбар /хх-ийн 6-ийн 1352-р хуудас/,

Өмнөговь аймгийн хэмжээнд 100 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд хэрэгжих 42 айлын орон сууц барих төслийг гүйцэтгэх ажлын Өм/2015/Т-02 дугаартай гэрээ /хх-ийн 6-ийн 1353-1356-р хуудас/,

Төлбөрийн хүсэлт /хх-ийн 6-ийн 1357-1360-р хуудас/,

******* банкны Өмнөговь салбарын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10/56 дугаартай албан бичиг /хх-ийн 6-ийн 1369-р хуудас/,

Буцаалтын гүйлгээний мэдээ /хх-ийн 6-ийн 1370-1371-р хуудас/,

******* банкны Өмнөговь салбарын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/039 дугаартай албан бичиг /хх-ийн 6-ийн 1372-р хуудас/,

Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16Б/43 дугаартай албан бичиг /хх-ийн 6-ийн 1373-1377-р хуудас/,

ЦХБ-ны эмч, дэслэгч Ц.Энхнямын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн танилцуулга /хх-ийн 6-ийн 1383-р хуудас/,

А.*******ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-ийн 1402-р хуудас/,

Д.ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-ийн 1404-р хуудас/,

Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/767 дугаартай албан бичиг, лавлагааны хариу /хх-ийн 6-ийн 1435-1436-р хуудас/,

Прокурорын Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай тогтоол /хх-ийн 6-ийн 1437-1438-р хуудас/, шүүх хуралдаанд оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Б.*******ыг ******* банкны Өмнөговь салбарт харилцааны менежер, эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа өөрийн ажлын давуу байдлаа ашиглан тендерийн баталгаа болгон мөнгө байршуулж, богино хугацаанд өндөр хувийн хүүтэй өсгөж өгнө гэж хуурч мэхлэх итгэл эвдэр аргаар 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 74 удаагийн давтан үйлдлээр бусдад 1 тэрбум 467 сая 558 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүгдэгч Б.******* нь давтан үйлдлээр, хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хооронд А. *******оос 80.000.000 /наян сая/  төгрөгийг, Т.ээс 24.300.000 /хорин дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг, Ч.аас  50.000.000 /тавин сая/ төгрөгийг, О.*******ээс 127.000.000 /нэг зуун хорин долоон сая/ төгрөгийг, Д.гээс 38.200.000 /гучин найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг, А.*******ээс 19.000.000 /арван есөн сая/ төгрөгийг, Ш.оос 50.000.000 /тавин сая/ төгрөгийг, Б.гээс 48.250.000   /дөчин найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, Н.оос 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг, Н.гээс 116.250.000 /нэг зуун арван зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, Л.аас 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг, Ц.аас 151.000.000 /нэг зуун тавин нэгэн сая/ төгрөгийг, Г.ээс 14.813.500 /арван дөрвөн сая найман зуун арван гурван мянга таван зуу/ төгрөгийг, Д.аас 66.250.000 /жаран зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, Д.*******ээс 287.900.000 /хоёр зуун наян долоон сая есөн зуу/ төгрөгийг, А. *******ээс 134.734.500 /нэг зуун гучин дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг, В.т 15.150.000 /арван таван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг тус тус авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.*******ийн мэдүүлэг /хх-1-ийн 67-69 хуудас, хх-4-ийн 947 дугаар хуудас, 4-р 914-р хуудас/, /хх-ийн 6-ийн 1271-1272-р хуудас/, хохирогч А.*******ийн мэдүүлэг   /хх-1-ийн 74-76 хуудас, хх-4-ийн 948 дугаар хуудас/, хохирогч А.*******ын  мэдүүлэг  /хх- 1-ийн 82-84 дүгээр хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******ын  мэдүүлэг /хх-6-ийн 1261-р хуудас/, хохирогч П.*******ийн мэдүүлэг /хх-1-ийн 88-90 дүгээр хуудас/, хохирогч Т.ийн мэдүүлэг  /хх-1-ийн 92-94 дүгээр хуудас/, хохирогч Ч.ын мэдүүлэг  /хх-1-ийн 96-99 дүгээр хуудас/, хохирогч О.*******ийн мэдүүлэг  /хх-1-ийн 101-102, хх-4-ийн 946 дугаар хуудас/  /хх-ийн 6-ийн 1262-1263, 1270-р хуудас/, хохирогч Д.гийн мэдүүлэг /хх-1-ийн 104-106 дугаар хуудас/, /хх-ийн 6-ийн 1273-р хуудас/, хохирогч А.*******ийн мэдүүлэг /хх-1-ийн 108-110 дугаар хуудас/, /хх-ийн 6-ийн 1290-р хуудас/, хохирогч Ш.ын  мэдүүлэг /хх-1-ийн 114-115-р хуудас/, хохирогч Б.гийн  мэдүүлэг /хх-1-ийн 117-118, хх-4-ийн 950 дугаар хуудас, хх-ийн 6-ийн 1269-р хуудас/, хохирогч Н.ын мэдүүлэг /хх-1-ийн 120-121 дүгээр хуудас/, хохирогч Н.гийн мэдүүлэг  /хх-1-ийн 126-127-р хуудас хуудас/ хохирогч Л.ы мэдүүлэг /хх-1-ийн 129-130 дүгээр  хуудас/, хохирогч Ц.ын  мэдүүлэг/хх-1-ийн 135-136, хх-4-ийн 949 дүгээр хуудас/, /хх-6-ийн 1266 дугаар хуудас/, хохирогч Г.ийн мэдүүлэг /хх-1-ийн 138-139 дүгээр хуудас/, /хх-6-1268-р хуудас/, хохирогч Д.ын мэдүүлэг  /хх-1-ийн 142-143 дүгээр хуудас/,  гэрч Ш.Бэхбатын мэдүүлэг /хх-1-ийн 144-145 дугаар хуудас/, гэрч Э.Соёлмаагийн мэдүүлэг /хх-1-ийн 147 дугаар хуудас/,  гэрч С.гийн  мэдүүлэг  /хх-1-ийн 148-р хуудас/,  гэрч Б.Амарзаяагийн мэдүүлэг  /хх-1-ийн 156 дугаар хуудас/,  гэрч Ч.Цогжавхаагийн мэдүүлэг  /хх-1-ийн 162 дугаар хуудас/,  гэрч А.гийн мэдүүлэг  /хх-1-ийн 163-164 дүгээр хуудас/, гэрч А.гийн мэдүүлэг /хх-1-ийн 166 дугаар хуудас/, гэрч Г.гийн мэдүүлэг  /хх-1-ийн 167 дугаар хуудас/, гэрч Б.*******ийн мэдүүлэг /хх-ийн 830-831 дүгээр хуудас/, гэрч Д.ийн мэдүүлэг /хх-6-ийн 1274-1275-р хуудас/,гэрч Н.Жамъяны /хх-6-ийн 1276-р хуудас/, гэрч Б.ын   /хх-ийн 6-ийн 1278-1279-р хуудас/, гэрч Г.гийн мэдүүлэг /хх-ийн 6-ийн 1259, 1280/, гэрч Г.ийн мэдүүлэг /хх-ийн 6-ийн 1264/, гэрч Б.ийн /хх-6-ий 1265-р хуудас/, гэрч Д.ийн мэдүүлэг /хх-6-ийн 1281-р хуудас/, гэрч Э.ын мэдүүлэг  /хх-ийн6-ийн 1282-1283-р хуудас/, гэрч Ө.ы мэдүүлэг /хх-ийн 6-ийн 1284-р хуудас/, гэрч Г.гийн мэдүүлэг /хх-6-ийн 1285-р хуудас/,  гэрч Н.ын мэдүүлэг /хх-6-ийн 1286-р хуудас/, гэрч В.ийн мэдүүлэг  /хх-ийн 6-ийн 1287-1288-р хуудас/,  гэрч Б.гийн мэдүүлэг /хх-ийн 6-ийн 1289-р хуудас/, гэрч Г.ын мэдүүлэг  /хх-6-ийн 1291-р хуудас/, Арилжааны банкуудын лавлагаа /хх-2-ын 301-496-р хуудас/, Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 38/546 дугаартай албан бичиг /хх-4-ын 835-р хуудас/, Өмнөговь аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн а/444 дүгээр гэрээ байгуулж ажил гүйцэтгэх тухай захирамж, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ӨМ2014/68 дугаартай гэрээ /хх-4-ын 836-840-р хуудас/, Тэмдэглэлийн дэвтэр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-4-ын 846-850 хуудас/,   Гэрч Б.гийн мэдүүлэг /хх-4-ын 853-854-р хуудас/, Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 54 дүгээр албан бичиг /хх-4-ын 862-р хуудас/, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 05 дугаар сарын 07-нй өдрийн 1/144 дүгээр албан бичиг /хх-4-ын 864-р хуудас/, ******* банкны Өмнөговь салбарын Дотоод аудитын газраас хийгдсэн шалгалтын зөрчлийн актын талаарх 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10/324 дүгээр албан бичиг, хавсаргасан баримт /хх-4-ын 936-938-р хуудас/, Б.*******ын хохирогч нараас авсан мөнгөн дүнг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл /хх-4-ын 958-959-р хуудас/, А.*******ийг *******ыг зодож биед гэмтэл учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай прокурорын тогтоол /хх-4-ын 998-р хуудас/ ,Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 5-ийн 1177-1191-р хуудас/, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 105 дугаартай магадлал /хх-ийн 5-ийн 1243-1247/, А.*******ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-ийн 1402-р хуудас/, Д.ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-ийн 1404-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг давтан үйлдлээр, онц их хэмжээний хохирол учруулан, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүх шүүгдэгч Б.*******ын хохирогч нарт төлөх хохирол, төлбөрийг тооцоолон гаргахдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.  Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3  дахь хэсэгт зааснаар Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу хохирогч нараас авсан нийт мөнгөн дүнгээс тэдэнд өгсөн хүүг хасч тооцсон дүнгээр бодит хохирлыг тооцож шүүгдэгч Б.*******аас 1.242.848.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.

Үүнд: Хохирогч А.*******т 20.000.000 төгрөгийн хүү,  хохирогч Т.т 31.300.000 төгрөгийн хүү, хохирогч О.*******т 21.500.000 төгрөгийн хүү, Д.д 26.800.000 төгрөгийн хүү,  Ш.д 6.000.000 төгрөгийн хүү, Н.т 500.000 төгрөгийн хүү, Н.д үндсэн мөнгөнөөс 3.000.000 төгрөг, 10.750.000 төгрөгийн хүү, хохирогч Л.д 2.000.000 төгрөгийн хүү, хохирогч Н.ад үндсэн мөнгөнөөс 170.000.000 төгрөг, 29.000.000 төгрөгийн хүү, Г.д хохирлоос /Нөхөр болох Д.оор дамжуулан өгсөн/ 24.000.000 төгрөг,  55.686.500 төгрөгийн хүү нийт 79.686.500 төгрөгийг, хохирогч Д.д 48.750.000 төгрөгийн хүү, хохирогч Д.*******т үндсэн мөнгөнөөс 20.000.000 төгрөг, хүү 109.100.000 төгрөг, автомашины үнэ 8.000.000 төгрөг, хүү 5.000.000 төгрөг нийт 142.100.000 төгрөгийг, хохирогч А.*******т 14.465.500 төгрөгийн хүү, хохирогч В.т үндсэн мөнгөнөөс 19.850.000 төгрөг болон дээрх хүүг тус тус өгснийг үндсэн мөнгөнөөс нь хасч,  шүүгдэгч Б.*******аас А. *******т 80.000.000 төгрөгийг, Т.т 24.300.000 төгрөгийг, Ч.д  50.000.000 /тавин сая/ төгрөгийг, О.*******т 127.000.000 төгрөгийг, Д.д 38.200.000  төгрөгийг, А.*******т 19.000.000 төгрөгийг, Ш.д 50.000.000 /тавин сая/ төгрөгийг, Б.д 48.250.000  төгрөгийг, Н.т 2.000.000 төгрөгийг, Н.д 116.250.000 төгрөгийг,  Л.д 18.000.000 төгрөгийг, Ц.ад 151.000.000 төгрөгийг, Г.д 14.813.500 төгрөгийг, Д.д 66.250.000 төгрөгийг, Д.*******т 287.900.000 төгрөгийг, А.*******т 134.734.500 төгрөгийг, В.т 15.150.000 төгрөгийг тус тус гаргуулан олгох нь зүйтэй.

Шүүхэд хохирогч П.******* шүүгдэгч Б.*******т гомдол саналгүй, хохирол төлбөрөө нэхэмжлэхгүй, тул түүний хохирлоос хасч өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлж хохирогч нь 9.200.000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэхгүй гэсэн тул уг хохирлыг гаргуулахгүй байхаар шийдвэрлэсэн болно.

Хохирогч Ч., хохирогч А.Эрднэнэцэг нар нь шүүгдэгч Б.*******аас ямар нэгэн хүү аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогчийн А.*******ийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг ...хохирогч О.*******ийг энэ хэрэгт хамтран оролцогчоор татаж, миний үйлчлүүлэгч А.*******ийн хохирлыг О.*******ээс гаргуулан өгнө үү... гэсэн хүсэлтийг гаргасан боловч хохирогч О.******* нь хохирогч А.*******ийг залилан мэхлэж эд хөрөнгийг нь авсан гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ын мэдүүлэг, хохирогч О.*******ийн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч А.*******ийн өөрийнх нь мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул уг хүсэлтийг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогч Ч. нь хохирол төлбөрөө А.*******ээс нэхэмжилнэ.  А.*******ийн данс руу мөнгийг шилжүүлсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн боловч тухайн нөхцөлд шүүгдэгч Б.******* нь хохирогч Ч. руу утсаар ярьж харилцан тохиролцсоны үндсэн дээр А.*******ийн дансанд 50.000.000 төгрөгийг шилжүүлж, улмаар А.******* нь уг мөнгийг хохирогч А.*******т  шилжүүлэн өгсөн нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.*******ын мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Иймд хохирогч Ч.ын 50.000.000 төгрөгийг А.*******ээс гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******ын нэр дээрх V1105000239 дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 15 дугаар байрны 16 тоотын 2 өрөө орон сууцыг мөрдөн байцаагчийн 2014 оны 8-р сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн ба уг орон сууц нь ******* банкны Өмнөговь аймгийн салбараас авсан орон сууцны зээлийн барьцаанд байгаа нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээ зэргээр тогтоогдож байна. Иймд уг орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө Ш.Бэхбат гэгчтэй гэр бүл болон хамтран амьдарч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн орон сууц доторх эд хөрөнгийг эзэнгүй үлдсэн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ...Б.******* нь сэтгэцийн хувьд эрүүл, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.******* нь хэрэг хариуцах чадвартай... гэсэн 28 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэдий ч  түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, биеийн эрүүл мэндийн байдал буюу удаа дараа шулуун гэдэсний хагалгаанд орсон, одоо мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хураагдсан Sony СD-R 700 МВ гэсэн бичигтэй цагаан саарал өнгийн дотроо 4 минут 10 секундын, 5 минут 30 секундын 2 бичлэгтэй диск 1 ширхэг, SD-R 80min/700 mb гэсэн бичигтэй цагаан саарал өнгийн 7 минут 54 секундын бичлэг бүхий диск 1 ширхэг, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг 17 хуудас, цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг 76 хуудас, ТОEFL гэсэн бичиглэлтэй никиль цагаан өнгийн хүрээтэй хөх өнгийн дотроо 7 минут 37 секундын бичлэгтэй флаш 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.******* нь 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 24 сар цагдан хоригдсон байх тул урьдчилан цагдан хоригдсоныг ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.