Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/825

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг /томилолтоор/,

Иргэний хариуцагч А.Г- ,

Шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А-н А-т холбогдох эрүүгийн 2103000000277 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ...дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... эхнэр ... хүүхдийн хамт ...дүүрэг ... дугаар хороо ... тоотод оршин суух, /РД: /, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, С овогт А.А.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.А- нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Цамбагарав үйлчилгээний төвийн урд замд Тоёота приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ., мөн дүрмийн 11.10-т заасан Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчин Т.Ш-н жолоодон явсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Daеwoo-BS106 маркийн 0000 УБЧ улсын дугаартай автобусны урдуур орсны улмаас уг автобусны жолооч тоормос гишгэж зорчигч С.О- унан эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

   Хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-9 тал/,

 

Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт, өвчний түүх болон хохиролтой холбоотой бичгийн нотлох баримтууд /хх-ийн 11-20, 21-23, 25-34 тал/,

 

Хохирогч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед МУИС-ийн тийшээ явахаар гарч автобусанд суугаад 1 дүгээр хорооллын Цамбагарав автобусны буудал дээр зогсоод удаагүй гэнэт тоормос гишгэж зогсох үед би арын суудалд сууж яваад зүүн талын дунд хаалганы зүүн талын босоо бариул төмрийг толгойгоороо мөргөж ухаан алдаж унасан. Төмөр мөргөөд хойшоо унахдаа арын дугуйны хүрээ төмөр дээр нуруугаараа унасан байна лээ. Сэргэхэд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байсан. ...тухайн үед осол юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна, автобусанд хүн бага байсан болохоор гэнэт л тоормос гишгээд би арын суудлаас дунд хаалганы харалдаа хүртэл шидэгдсэн байгаа, сүүлд автобусны жолооч над руу ярихдаа урдуур машин ороод гэнэт тоормос гишгэсэн гэж ойлгуулсан. ...Нийт 2.680.000 төгрөг болсон. Цаашид ажлаа хийж чадахгүй, дор хаяж 3 сар хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэсэн. 1 сарын 800.000 төгрөг нийт 2.400.000 төгрөгийн цалингийн зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/

 

Иргэний хариуцагч А.Г- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2016 онд ******* улсын дугаартай автомашиныг худалдаж аваад өөрийн нэр дээр бүртгүүлсэн боловч манай нөхөр А унаж хэрэглэдэг. Би тухайн үед хамт яваагүй болохоор зам тээврийн ослын талаар сайн мэдэхгүй байна. Миний зүгээс автомашинд учирсан хохирлын талаар хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Надад учирсан хохирлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 5 цаг өнгөрч байхад ажил дээрээ очиж байгууллагын эзэмшлийн 00-00  УБЧ улсын дугаартай Дэү маркийн автобусаа жолоодон ажилдаа гарсан. ...Цамбагарав урд талын автобусны буудлаас ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ чиглэлд хүнээ буулгаж, суулгачихаад хөдлөөд явж байхад 2 дугаар эгнээнд явж байсан цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин миний урдуур 1 дүгээр эгнээ рүү дараад ороод ирэхээр нь тоормос гишгэсэн боловч осол гарсан. Намайг тоормос гишгэх үед арын суудалд сууж явсан эмэгтэй унаж нуруугаа гэмтээсэн байсныг түргэн дуудаж үзүүлэхэд Гэмтлийн эмнэлэгт яаралтай үзүүл гэсэн. ...Би тоёота приус-20 маркийн автомашины жолоочоос автобусанд учирсан хохирлыг барагдуулж авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 336 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан ...Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Daewoo-BS106 маркийн 00-00  УБЧ улсын дугаартай автобус- 130.000 төгрөгийн шууд, 205.000 төгрөгийн нийт хохирол учирсан...” /хх-ийн 57 тал/,

 

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын техникийн албын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/15 дугаартай ...Энэ гэмтлийг сэргээн засварласан тул манай байгууллагын зүгээс хохиролгүй гэж үзлээ... гэх албан бичиг /хх-ийн 59 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 8593 дугаартай Хүний биед хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт: “...С.О-н биед бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 63-64 тал/,

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 9 дүгээр сарын 08 өдрийн 999107 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Өнгө үзэмж дунд зэрэг, урд буферийн зүүн булан хагарч унасан, зүүн урд их гэрлийн хүрээ хагарсан, ухрах арааны гэрэл асахгүй, урд их гэрлийн тусгалын эрчим тохиргоо алдагдсан байдалтай байсан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах АТҮТ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвд хохирлын үнийг тогтоох боломжгүй...” гэх техникийн дүгнэлт /хх-ийн 70-73 тал/,

 

Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 203 дугаартай “...Тоёота приус маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодон явсан А.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.,  Мөн дүрмийн 11.10-т заасан Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл, болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн  78-79 тал/,

 

Шүүгдэгч А.А-н жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 86 тал/,

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 87 тал/,

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 9 дүгээр сарын 27 өдрийн 999117 дугаартай шинжээчийн ...Тоёота маркийн приус-20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн баруун гар талын хойд хаалга хонхойж, зурагдаж, будаг нь халцарч, хаалганы шил нь хагарсан, баруун хойд крило бага зэрэг зурагдсан, урд буфер нь зүүн тал нь хагарсан, зүүн гар талын хойд хаалганы доогуур хонхойсон, улсын дугаарын гэрэл асахгүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 9.5 мм, их гэрлийн хол, ойрын тусгалын хүч стандартад хүрэхгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

Уг зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй болно. Улсын дугаарын гэрэл асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 9.5 мм, их гэрлийн хол, ойрын тусгалын хүч стандартад хүрэхгүй, урд буфэр зүүн тал нь хагарсан, зүүн гар талын хойд хаалганы хормой хонхойсон эвдрэл, гэмтлүүд нь засвар үйлчилгээ хийгээгүйгээс ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл, гэмтэл байна.

Баруун гар талын хойд хаалга хонхойж, зурагдаж, будаг нь халцарсан, хаалганы шил нь хагарсан, баруун хойд крило бага зэрэг зурагдсан эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн байна.

Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгад, ABS системтэй, цахилгаан тоормосны системтэй. Тоормосыг тоног төхөөрөмж болон туршилтын жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангаж байна.

Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгад, ABS системтэй, цахилгаан тоормосны системтэй. Тоормос гишгэх үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурдаас хамааарч тоормосны мөр тасалдах байдлаар үүснэ...” гэх дүгнэлт /хх-ийн 102-108 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би осол болох үед ээлжийн амралттай байсан болохоор 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр болсон ослын талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд ажилдаа ороход манай байгууллагын 00-00  УБЧ улсын дугаартай Ням жолоочтой автобус Цамбагаравын урд замд явж байхад урдуур нь автомашин ороод зорчигч унаж гэмтсэн. Мөн автобусны зүүн урд хэсэгт бага зэрэг гэмтэл учирсан байсан. Осол гаргасан жолооч нь автобусны эвдрэлийг хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 120 тал/,

 

Улсын Их хурлын тогтоол, нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай /хх-ийн 126-129 тал/,

 

Хохирогч С.О- ын Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ...тухайн үеийн эмчилгээний зардал болон бусад холбогдох хохирлыг төлж барагдуулсан учир Prius-20 маркийн автомашины жолооч А.А-т ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болно... гэх хүсэлт /хх-ийн 149 тал/,

           

Шүүгдэгч А.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Дүгнэлтүүдтэй уншиж танилцсан. Санал хүсэлт байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би хохирогчид 3.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 215.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-н хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 84 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 85 тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 86 тал/, жолооны үнэмлэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-116 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.А-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 46 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.А- нь нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Цамбагарав үйлчилгээний төвийн урд замд Тоёота приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.,  мөн дүрмийн 11.10-т заасан Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчин Т.Ш-н жолоодон явсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Daеwoo-BS106 маркийн 00-00  УБЧ улсын дугаартай автобусны урдуур орсны улмаас уг автобусны жолооч тоормос гишгэж хохирогч С.О- унан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 21030000002777 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн үндэслэлтэй байна.

 

Энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, шинжээчийн 8593, 999107, 999117 дугаартай дүгнэлтүүд, мөрдөгчийн лавлагаа, гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч А.*******ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн уг осолд өртсөний улмаас хохирогч С.О- ын эрүүл мэндэд бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, нуруунд цус хуралт гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 8593 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч А.А-г Тоёота приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Daеwoo-BS106 маркийн 00-00  УБЧ улсын дугаартай автобусны урдуур орсны улмаас уг автобусны жолооч тоормос гишгэж зорчигч хохирогч С.О- ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч А.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.О- ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч С.О- эмчилгээний зардал болон бусад холбогдох хохирлыг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А- нь хохирогч С.О- д 3.200.000 төгрөг хохирол хор уршиг тооцож нөхөн төлсөн талаар мэдүүлж байх тул шүүгдэгч А.А-с энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Мөн иргэний хариуцагч А.Г- , иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэрэнтогтох нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч А.А- нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.А- нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр ... хамт .....................................  тоотод оршин суудаг байх ба Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн хоёр дахь удаагаа гэмт хэрэг үйлдсэн байна.

 

   Шүүхээс шүүгдэгч А.А-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан” хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал, хяналтын прокурорын ялын төрөл хэмжээний талаарх санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч А.А- нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг болон жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт А-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.А-т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.О- д 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/-н төгрөг хохирол хор уршигт тооцож нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Г.Ц гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА