Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 353

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Уулын Бунь овгийн Адилбишийн Чулууны хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Чулуун шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

А.Чулуун нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч А.Чулуун нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 261 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 57 тоот тушаал, Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн 1989 оны 09 дүгээр сарын цалингийн жагсаалт, 1992 оны бүх гишүүдийн хуралд оролцсон хүмүүсийн нэрс, гэрч М.Баянжаргал, Н.Борбанди, Б.Амгаланбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч А.Чулуун өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарУулын Бунь овгийн Адилбишийн Чулууныг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсныгтогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-ттус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА