| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00316/И |
| Дугаар | 354 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 354
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 343 дугаар байр 1 тоотод оршин суух, Лам овгийн Цэрэндашийн Цогтбаяр,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 343 дугаар байр 1 тоотод оршин суух, Боржигон овгийн Содномдоржийн Ундрах нарт холбогдох
32989827,08 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Дөлгөөн соёмбо ХХК, Ц.Цогтбаяр, С.Ундрах нар нь тус банкны Өвөрхангай төв тооцооны төвөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19200 тоот зээлийн гэрээ байгуулан 40000000 төгрөгийг зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 153 хоног өнгөрсөн, зээлийн гэрээний 7.1.1 дахь заалтад заасан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд Ц.Цогтбаяр, С.Ундрах нараас 32989827,08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжэээ.
Хариуцагч Ц.Цогтбаяр, С.Ундрах нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны нэхэмжилж буй 32989827,08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбат нь Ц.Цогтбаяр, С.Ундрах нараас 32989827,08 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Цогтбаяр, С.Ундрах нар нь 32989827,08 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарӨвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбатын нэхэмжлэлтэй Ц.Цогтбаяр, С.Ундрах нараас 32989827,08 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгтзааснаар хариуцагч Ц.Цогтбаяр, С.Ундрах нараас 75725 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 151450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 302899 төгрөгөөс 151450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА