Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/866

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Онон,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***-д холбогдох эрүүгийн 2105000001409 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... нарын хамт ... аймгийн ... мандал сум ... дүгээр баг .... гэх газар оршин суух /РД:/ урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1083 дугаартай Өршөөл үзүүлэх тухай тогтоолоор 3 жилийг өршөөн хассан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 906А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ***-д овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 06-наас 2021 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны гадна хохирогч *******-н хоолойг араас нь боож, түүний эзэмшлийн Самсунг А-10 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  *******-ыг “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчилгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн ...Хэрэг учрал болсон гэх Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ба *** байрны ертөнцийн зүгээр зүүн талд авган хүний зам байх ба уг зам нь ямар нэгэн гэрэлтүүлэг байхгүй. Явган хүн явах боломжтой нарийн зам байв. Гэрчээр араас нь татаж авсан гэх газрыг заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5, 6-7 тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн ...04 секундэд сэжиглэж буй этгээд нь алхаж явж байгааг гэрэл зургаар бэхжүүлэн сумаар зааж харуулав. Цааш үргэлжлүүлэн тоглуулахад сэжиглэж буй этгээд нь алхаж явж байгааг гэрэл зургаар бэхжүүлэн сумаар зааж харуулав. Цааш үргэлжлүүлэн тоглуулахад сэжиглэж буй этгээд нь хяналтын камерын бичлэгт хар өнгийн куртиктэй цэнхэр цайвар өнгийн өмдтэй, саравчтай малгайтай, цагаан өнгийн гуталтай явж байгааг гэрэл зургаар бэхжлүүлэн харуулав. Хяналтын камерын бичлэгийг тоглуулахад сэжиглэж буй этгээд нь биеийн цээж хэсэгтээ улаан өнгийн цүнх барьсан явж байгааг гэрэл зургаар бэхжүүлэн харуулав... гэх тэмдэглэл /хх-ийн 14-16 тал/,

Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найз болох Б-д тахилтад байж байгаад намайг өөрийн машинтайгаа манайд хүргэж өгөхөөр 23 цаг өнгөрч байхад Тахилтаас гараад манай гэр болох Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны урд талын голын зам дээр 00 цагийн үед найзын цагаан өнгийн бага оврийн машинаас буугаад гэр рүүгээ алхаад байрны зүүн талын шат руу явж байхад араас хөлийн хүн ирж байгаа хөлийн чимээ сонсогдоод байхаар нь эргээд харахад гараараа миний хүзүүнээс багалзуурдаад газар унагаасан тэгэхээр нь би тухайн хүнд хандаж чамд юу хэрэгтэй байгаа юм, миний утас мөнгө халаасанд байгаа гэж хэлэхэд миний халаасыг ухаж байгаад цаашаа зугтаагаад явсан, тухайн газраа би нэлээн хэвтэж байгаад босоод ирэхэд намайг дээрэмдсэн хүнийг хар, улаан өнгөтэй цүнх байхаар нь гэр рүүгээ бариад орсон. ...Одоо гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. ...Намайг цохиж зодсон зүйл байхгүй. 170 см орчим өндөртэй эрэгтэй, туранхай саравчтай малгайтай хүн байх шиг байсан. Би сайн харж чадаагүй харанхуй байсан учир бусад зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ***-д овогт ***-н ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Дээрэмдэх” буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 2 жилийн хугацаагаар ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтож,  улаан өнгийн үүргэвч 1 ширхэг, саарал өнгийн дотуур хувцас 1 ширхэг, цагаан өнгийн гар утасны цэнэглэгч 1 ширхэг, хар хөх  өнгийн оймс 1 ширхэг, улаан өнгийн сам 1 ширхэг, цэнхэр өнгийн оймс 1 хос, керасис гэх бичигтэй нэг удаагийн шампунь 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА