Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/735

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч: З.Тө, түүний өмгөөлөгч Д.Нармандах (0819) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төт холбогдох 2105016891480 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дууссан, Тө.

 

Шүүгдэгч З.Тө нь 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 10 дугаар байрны 123 тоотод хохирогч Н.Чиийн гэрт хамт амьдарч байх явцдаа хохирогчийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг цээжлэн авч, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хохирогчийн зөвшөөрөлгүйгээр Хаан банкны .......... дугаартай дансанд нэвтэрч 18 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны ..........дугаартай өөрийн данс руу нууцаар шилжүүлэн авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Тө мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн. Чи-ийг машинаа зарсан гэдгийг мэдэж байсан бөгөөд би түүний интернэт банкийг ашигладаг байсан юм. Гэтэл тэр үед манай найз охин тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдад хохирол учруулсан бөгөөд мөнгө хэрэгтэй байсан юм. Уг мөнгөнөөс 2 сая төгрөгийг нь үрсэн. Хохирлын мөнгийг аав маань төлсөн гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Чи мэдүүлэхдээ:

Би 2021 оны 4 дүгээр сард найз Оюун-Эрдэнийн найз гэх Тө гэдэг залуутай танилцаж улмаар бид 2 найзууд болсон. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Тө над дээр найз нь аав ээжтэйгээ маргалдаад гэрээсээ хөөгдчихлөө гэж хэлээд ирсэн. Тэгэхээр нь би тэгвэл манайд хэд хоног байгаач гэж хэлээд тэрнээс хойш...бид хоёр хамт байх болсон. Би 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр аавын эзэмшлийн Лексус-450 загварын тээврийн хэрэгслийг 18 600 000 төгрөгөөр зараад мөнгийг нь Хаан банкны 5023556227 дугаартай өөрийн дансанд байршуулсан юм. Маргааш нь буюу 17-ны өдөр би Завхан аймгийн Цагаанхайрхан сум руу явсан. Тэгээд намайг Архангай аймагт явж байхад Тө өөрийнхөө “Jargal Teplo” гэх хаягаас маньд чинь мөнгө чинь байгаа шүү, уучлаарай гэсэн чаат ирсэн. Миний дансанд байсан 18 сая төгрөг Худалдаа хөгжлийн банкны 457058185 дугаартай Тө-ийн данс руу шилжиж орсон байсан гэжээ. (хэргийн 21-22, 34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Эн мэдүүлэхдээ:

2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай хүү Чи Завхан аймаг руу ажил явдал гараад явсан. Тө нь миний хүүтэй хамт байх хугацаандаа интернет банкны нууц үг, нэвтрэх нэрийг мэдээд авчихсан юм байна. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим манай хүүгийн интернет банкаар нэвтрэн 5023556227 дугаартай дансанд нь байсан 18 000 000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлээд авчихлаа гэж хүү маань эгч Н.Адьяа руу залгаж, цагдаад өргөдөл бичээд өгөөч гэж хэлсэн гэжээ. (хэргийн 6 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.А мэдүүлэхдээ:

2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр найз Тө-ийн хамт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ 18 500 000 төгрөгт зараад Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 10-123 тоотод тэр хоёр хамт хоносон. Маргааш өглөөний 7 цагийн үед манай дүү Завхан аймгийн Цагаанхайрхан сум руу хувийн шалтгаанаар явах гэж байсан бөгөөд хөдөө явах ачаа бэлтгэлээ хангахаар найз Тө-ийн хамт гараад явсан. Тэгж байгаад 18-ны шөнийн 1 цагийн үед хамаатан садангийн ах эгч нартай хамт унаанд суугаад явсан. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед манай дүү миний 5023556227 дугаарын данснаас Тө гээд манай найзын Худалдаа хөгжлийн банкны 457058185 дугаартай данс руу 18 сая төгрөг шилжээд орчихлоо гээд над руу залгасан гэжээ. (хэргийн 8-9 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Тө мэдүүлэхдээ:

2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед над руу үл таних дугаараас Тө байна хаана байна уулъя гэж ярьсан. Тэгээд бид хоёр уулзаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кинотеатрын хажууд шинээр орж байгаа байранд манайд Мөнхцэцэг бид хоёртой хамт хоносон. Тэр үед манай найз охин Мөнхцэцэгтэй ярилцаж байхдаа би хөдөө барилгын бригад ахлаж ажиллаж байгаад ирлээ, цалин 18 сая төгрөг маргааш дансанд орж ирнэ гэж хэлж байсан. Маргааш өдөр нь 14 цагийн үед манай найз охин Мөнхцэцэгийг Хаан банкны дансаа өгчих, мөнгө бэлнээр аваадахъя гээд байсан. Тэгээд 457058185 дугаартай данснаас Мөнхцэцэгийн 5085205640 дугаарын дансанд 2 470 000 төгрөг орж ирсэн. Маргааш нь Тө манай найз охин бид гурав эгчийнд очиж мах авахаар явж байхад манай найз Нямжаргал залгаад Тө чиний хажууд байна уу гэж асуухад /би утсаа спикер дээр нь тавьсан байсан/ Тө намайг байхгүй байна гээд хэлчих гэсэн чинь Нямжаргал Тө чинь Чи-ийн машин авах гэж байсан мөнгийг нь авсан байна гэж хэлэнгүүт Тө миний гар утсыг булааж аваад спикерийг нь унтраагаад сонсож байснаа таслаад миний гар утсыг буцааж өгөөд чимээгүй яваад өгсөн гэжээ. (хавтаст хэргийн 13 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Т.Тө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дууссан гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч З.Тө нь 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл хохирогч Н.Чи-ийн гэрт хамт амьдарч байх явцдаа хохирогчийн Хаан банкны 5023556227 дугаартай дансанд интернэт банкаар 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хохирогчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, 18 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 457058185 дугаартай өөрийн данс руу нууцаар шилжүүлэн авч нийт 18 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Чи, гэрч Д.Эн, Н.А, Н.Тө нарын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас З.Төт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнх-Оргилд 18 000 000 төгрөгийн, хохирол учирсан, уг хохирол бүрэн төлөгджээ.  

Иймд шүүгдэгч З.Тө-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч З.Тө-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх шүүгдэгч З.Тө-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авсан ба улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тохиролцсон,

шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Тө-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Тө-ийг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч З.Тө 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.Тө бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин Тө болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Тө болтол З.Төт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН