Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2017/00600

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би Т.д холбогдох 1200000 төгрөг гаргуулах тухай Л.*******ийн нэхэмжлэлийг 2017 оны 0******* сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын  ******* дугаар баг, 5*******-57 тоотод оршин суух, ЖЬ7*******051*******6******* регистрийн дугаартай,  ******* овогт *******ын *******, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 09 сарын 05-ы өдөр Т. нь хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу 1000000 төгрөгийн хэрэг болоод байна 20 хувийн ч хамаагүй 1 сарын хугацаатай зээлэх гэсэн юм та тус болж хүнээс асууж өгөөч гэсэн юм. Өөрийн таньдаг С.Саранчимэгээс мөнгө асууж Т.д тус болох санаатай 1000000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлж өгсөн. Тухайн үедээ мөнгийг бие биенээ таньдаг болохоор итгэлцэл дээр тулгуурлан өгөлцөж авалцсан. ...Т. нь С.Саранчимэгт 1000000 төгрөгийнхөө 2 сарын хүү болох 200000 төгрөгийг өгөөд зээлсэн мөнгөө хүүтэй нь өгөхгүй өдийг хүрлээ. Би итгээд хүнээс мөнгө аваад өгсөн болохоор С.Саранчимэг надаас мөнгөө нэхээд ажил хийлгэхгүй өдөр шөнөгүй утасдаад ажил дээр ч ирээд байна. Энэ талаар нөхөртөө мэдэгдээгүй учраас 2 сарын хүү болох 200000 төгрөгийг би цалингаасаа төлсөн. Т. нь 2016 оны 12 сараас хойш хүү мөнгөө огт төлөөгүй болно. Иймд Т.аас 1200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын тоотод оршин суух, ЖН**************122560 регистрийн дугаартай, овогт  ын шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т. надаас Л.******* нь 1200000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Би нэхэмжлэлийн шаардлагаас 700000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч

байна. Үлдэгдэл 500000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй ээ. Учир нь би Саранчимэгт 300000 төгрөгийг төлсөн байгаа. Нэг сая төгрөг зээлээд 300000 төгрөгийг нь төлсөн учраас үлдэгдэл 700000 төгрөгийг төлнө. Л.******* нэхэмжлэлдээ намайг 200000 төгрөг өгсөн гэж дурдсан байна. Би Саранчимэгт 2016 оны 10 сарын 05-ны өдөр 100000 төгрөг, 2016 оны 12 сарын 23-ны өдөр 100000 төгрөг, 2016 оны 12 сарын 27-ны өдөр 100000 төгрөг, нийт 300000 төгрөг өгсөн гэжээ.  

Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Т. нар нь эвлэрлийн гэрээндээ: Л.******* миний бие Т.аас 1200000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 300000 төгрөгийг хариуцагч Т. төлсөн ба 200000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Үлдэгдэл 700000 төгрөгийг 6 сардаа багтаан өгнө гэсэн учраас бид хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Т.д холбогдуулан 1200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Т. нар нь харилцан тохиролцож эвлэрсэн  байх  ба  эвлэрэлдээ:  “Нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1200000 төгрөгөөс 200000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Т. нь 300000 төгрөгийг өгсөн ба үлдэх 700000 төгрөгийг 2017 оны 06 сард багтаан нэхэмжлэгчид төлөх” талаар тусгажээ. 

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Т. нарын “Нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1200000 төгрөгөөс 200000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Т. нь 300000 төгрөгийг өгсөн ба үлдэх 700000 төгрөгийг 2017 оны 06 сард багтаан нэхэмжлэгчид төлөх”   тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33350 төгрөгөөс 16675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 16675 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид 16675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН