Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 355

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 10 хороо Иргэний нисэхийн ерөнхий газрын байр Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уриа овогт Буянтын Солонгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 6 байр 4-48 тоотод оршин суух Түвдэндоржийн Бат-Эрдэнэ,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Арвайхээр 9 байр 2-23 тоотод оршин суух Боржигон овгийн Энх-Амарын Болормаа, Боржигон овгийн Цэрэндоржийн Энх-Амар,

Хариуцагч: Налайх дүүргийн 1 хороо Баянзүрхийн 9 гудамж 820 тоотод оршин суух Жамьян овогтой Мягмарбаатар, Дорж овогтой Наранчимэг, Мягмарбаатар овогтой Ариунзаяа

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 6 дугаар байр /хуучнаар 48/, 4-39 тоот М.Бум-Аюуш

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн 000218495 дугаар бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 9 байр 2-23 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 26 м.кв талбайтай орон сууцыг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 205 дугаар байр 4-39 /хуучнаар 48-ын 4.39/ байрыг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Арвайхээр 6 байр 4-48 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 27 м.кв талбайтай Ү-1018000101 дугаар бүртгэлтэй орон сууцыг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 6 дугаар байр /хуучнаар 48/ 4-39 тоот 27м2 байрыг Иргэний нисэхийн ерөнхий газрын өмчлөлд шилжүүлж гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Нисэх буудлын үндсэн хөрөнгийн бүртгэлд нийт 4 байр бүртгэлтэй байдаг. Энэ нь Төрийн өмчийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2/3466 тоот албан бичгээр нотлогдох бөгөөд байгууллагын мэдлийн эдгээр орон сууцыг "Орон сууц эзэмшүүлэх гэрээ"-ний үндсэн дээр ажилтнуудад түр хугацаагаар эзэмшүүлж байсан. Гэтэл уг 4 үл хөдлөх эд хөрөнгийг түр эзэмшиж буй нислэгийн удирдагч Бат-Эрдэнэ, тус нисэх буудлын өндөр настан Энх-Амар болон түүний охин Болормаа нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй болсон байна. Мөн нэг байрны өмчлөгч нь тодорхойгүй, нөгөө байр нь байгууллагын ажилтан бус хүний нэр дээр бүртгэлтэй байна.

Байгууллагын өмчлөлийн орон сууцыг өөрийн нэр дээр авсан ажилтнуудын "Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулж, өөрийн нэр дээр бүртгүүлэх, байгууллагын ажилтан бус хувь хүний нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь нисэх буудлын өмчлөлд бүртгүүлэх, мөн хэний ч өмчлөлд бүртгэгдээгүй байгаа байгууллагын кодтой үл хөдлөх эд хөрөнгийг байгууллагын өмч болгохыг тогтоолгох шаардлага бий болсон.

Энэхүү асуудлыг шийдвэрлэснээр цаашид байгууллагын эдгээр орон сууцнуудыг төрийн өмчөөс салгуулж, ажилтнуудад нь шилжүүлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болсон. Учир нь тухайн 4 үл хөдлөх эд хөрөнгийн Санхүүгийн бүртгэл нь Иргэний нисэхийн ерөнхий газрын нэр дээр, өмчлөл нь хувь хүний нэр дээр байгаа зөрчил үүсээд байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн 000218495 дугаар бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Арвайхээр 9 байр 2-23 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 26 м.кв талбайтай орон сууцыг Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-1018000322 дугаартай Боржигон овгийн Энх-Амарын Болормаа /ИЮ78090964/, Боржигон овгийн Цэрэндоржийн Энх-Амар /ИЮ54091676/ нарын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч болохыг тогтоож, уг орон сууцыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь нисэх буудлын өмчлөлд бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт 205 дугаар байр 4-39 байрыг Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч болохыг тогтоож, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь нисэх буудлын өмчлөлд бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Арвайхээр 6 байр 4-48 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 27 м.кв талбайтай Ү-1018000101 дугаар бүртгэлтэй Чухал овгийн Түвдэндоржийн Бат-Эрдэний 000224585 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, орон сууцыг Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч болохыг тогтоож, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь нисэх буудлын өмчлөлд бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 6 дугаар байр /хуучнаар 48/ 4-39 тоот 27м2 байрыг Иргэний нисэхийн ерөнхий газар 2001 онд 3 500 000 төгрөгөөр худалдан авч Өвөрхангай нисэх буудлын ажилтан Бум-Аюушаар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулуулж байсан. Энэхүү орон сууцыг одоогоор М.Бум-Аюуш эзэмшиж байгаа боловч байгууллага худалдагч тал болох Мягмарбаатар, Ариунзаяа, Наранчимэг нараас шилжүүлэн аваагүй байгаа тул уг орон сууцыг Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч болохыг тогтоож, /код 43-00359/ Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь нисэх буудлын өмчлөлд бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлд дурдсан 4 орон сууцыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Нисэх буудлын өмч болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, улсын бүртгэлийн Ү-1018000322, Ү-1018000101 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго нь Иргэний нисэхийн ерөхний газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 2-23 тоот, 153 дугаар байрны 2-23 тоот, 6 дугаар байрны 4-48 тоот, 6 дугаар байрны 4-39 тоотод байрлах орон сууцнуудыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Нисэх буудлын өмч болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, улсын бүртгэлийн Ү-1018000322, Ү-1018000101 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлд дурдагдсан 4 орон сууц нь Иргэний нисэхийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тухай Төрийн өмчийн хорооны бүртгэлийг хэрэгт хавсаргасан байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 2-23 тоот 2 өрөө орон сууц нь Энх-Амарын Болормаа, Цэрэндоржийн Энх-Амар гэсэн 2 хүний өмчлөлд байгаа тухай Ү-1018000322 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй тухай баримт хэрэгт авагджээ. Хариуцагч Ц.Энх-Амар, Э.Болормаа нарт нэхэмжлэлийн хувийг гардуулахад хариуцагч Ц.Энх-Амар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тайлбар ирүүлсэн, хариуцагч Э.Болормаа нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна. Уг орон сууц нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Нисэх буудлын өмч болох Төрийн өмчийн хорооны бүртгэл/ХХ-9/, Орон сууц эзэмшүүлэх гэрээ /ХХ-23-24/, зохигчдийн тайлбар зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 153 дугаар байрны 2-23 тоотод байрлах 2 өрөө орон сууц нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Нисэх буудлын өмч болох Төрийн өмчийн хорооны бүртгэл/ХХ-12/, Орон сууц эзэмшүүлэх гэрээ /ХХ-31-32/, зохигчдийн тайлбар зэргээр нотлогдож байна гэж дүгнэв.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 6 дугаар байрны 4-48 тоот 2 өрөө орон сууц нь Түвдэндоржийн Бат-Эрдэнийн өмчлөлд бүртгэлтэй тухай Ү-1018000101 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй тухай баримт хэрэгт авагдсан. Хариуцагч Т.Бат-Эрдэнэд нэхэмжлэлийн хувийг гардуулахад нэхэмжлэлийн шаардлагыг зөршөөрч байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Уг орон сууц нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Нисэх буудлын өмч болох Төрийн өмчийн хорооны бүртгэл/ХХ-11/, Орон сууц эзэмшүүлэх гэрээ /ХХ-28-29/, зохигчдийн тайлбар зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 6 дугаар байрны 4-39 тоотод байрлах 2 өрөө орон сууц нь Ж.Мягмарбаатарын өмчлөлд байгаа тухай 98 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрэгт авагдсан боловч 2001 оны 08 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж М.Бум-Аюушийн эзэмшилд шилжсэн байна. Хариуцагч М.Бум-Аюушт нэхэмжлэлийн хувийг гардуулахад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн, хариуцагч Ж.Мягмарбаатар, Д.Наранчимэг, М.Ариунзаяа нарт нэхэмжлэлийн хувийг гардуулахад хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Хариуцагч Ж.Мягмарбаатар, Д.Наранчимэг, М.Ариунзаяа нар нь дээрх хөрөнгийг шилжүүлсэн болохоо илэрхийлж, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 830 дугаартай Бэлэглэлийн гэрээгээр хариуцагч М.Бум-Аюушт уг орон сууцыг шилжүүлсэн гэрээ хэрэгт авагдсан. Уг орон сууц нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Нисэх буудлын өмч болох Төрийн өмчийн хорооны бүртгэл/ХХ-10/, Орон сууц эзэмшүүлэх гэрээ /ХХ-25-26/, зохигчдийн тайлбар зэргээр нотлогдсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 2-23 тоот, 153 дугаар байрны 2-23 тоот, 6 дугаар байрны 4-48 тоот, 6 дугаар байрны 4-39 тоотод байрлах орон сууцнуудыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Нисэх буудлын өмч болохыг тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 2-23 тоот, 153 дугаар байрны 2-23 тоот, 6 дугаар байрны 4-48 тоот, 6 дугаар байрны 4-39 тоотод байрлах орон сууцнуудын өмчлөгчөөр Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Нисэх буудлыг бүртгэж, улсын бүртгэлийн Ү-1018000322, Ү-1018000101 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгохыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 2-23 тоот, 153 дугаар байрны 2-23 тоот, 6 дугаар байрны 4-48 тоот, 6 дугаар байрны 4-39 тоотод байрлах орон сууцнуудыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Нисэх буудлын өмч болохыг тогтоосугай.

2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 2-23 тоот, 153 дугаар байрны 2-23 тоот, 6 дугаар байрны 4-48 тоот, 6 дугаар байрны 4-39 тоотод байрлах орон сууцнуудын өмчлөгчөөр Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай аймгийн Нисэх буудлыг бүртгэж, улсын бүртгэлийн Ү-1018000322, Ү-1018000101 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгохыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА