Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 63

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******өд холбогдох 201616000134 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Ц.******* нь 2016 оны 05 дугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн ******* сумын ******* Зүүн сайхны 4-27 тоотод иргэн Д.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.*******ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Ц.*******ийн мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 28-ны өглөө манай эхнэр уул руу сарлагийн баяр үзнэ гээд явсан юм. Би хүүхдээ хараад гэртээ үлдсэн юм. Тэгээд би 15 цагийн үед гэрээс гараад найз *******гийн гэрт нь очиход тэнд манай ******* танихгүй 2 залуу байсан. Тэгсэн ******* архи аягалаад тойруулж уугаад сууж байсан. Тэгсэн удаагүй гаднаас манай найз ******* орж ирсэн юм. Тэгээд би тэр архинаас нэг хундагыг уусан, тэгээд ******* бид хоёр гэрээс гараад гадаа сууж хоорондоо юм ярьж байгаад манай гэр лүү очихоор болсон юм. Тэгээд бид хоёр *******гээр гэртээ хүргүүлэх гэж яваад замдаа Ялгуун дэлгүүр ороод би нэг шил 0,5-ийн хар Чингис архи аваад гэртээ очиод бид хоёр ойрд уулзаагүй байсан болохоор юм ярилцаад, авсан архиа хувааж уугаад дуусаж байх үед бид хоёрын яриа нийлэхгүй хоорондоо хэрэлдээд маргалдсан. Тэгсэн ******* гэнэт миний толгой руу гараараа цохихоор нь би зөрүүлээд архи ууж байсан мөнгөн аягаараа *******ын толгой руу нэг удаа л цохисон чинь толгой нь хагараад цус гараад байхаар нь би охинтойгоо нийлж байгаад цусыг нь усаар угаагаад тогтохгүй байсан. Тухайн үед би их айж сандарсан байсан, тэгээд би *******ыг эмнэлэг яв гэж хэлээд байсан, тэгсэн гэрээс гараад явчихсан байхаар нь би гэртээ шууд унтчихсан юм. Тэгсэн гэнэт цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Д.*******аас уучлалт гуйж, сайн дураараа эвлэрсэн” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Д.*******ын мэдүүлсэн: “...2016 оны 05 сарын 28-нд өдөр төвөөр гадуур явж байсан юм. Тэр үед би архи уучихсан нилээн халамцуу явж байсан юм. Тэгээд сумын найз *******гийн гэрт нь ганцаараа очиход ******* гэртээ ******* бас танихгүй 2 залуугийн хамт архи уугаад сууж байсан. Тэгээд гэрт нь ороод суухад ******* надад ууж байсан шилтэй архинаасаа хоёр удаа хийж өгөхөд нь би өгсөн архийг нь уугаад л өгч байсан. Тэгээд гэрт байж байхад манай найз ******* намайг гэрээс дагуулж гараад гэрийн гадаа хоёулаа яриад сууж байтал ******* хоёулаа манай гэрт очьё гээд бид хоёр хамт *******ийн гэр лүү нь явсан юм. Гэр лүү явж байх замдаа ******* дэлгүүр ороод нэг шил 0,75-ийн архи худалдаж авсан. Тэгээд гэрт очоод хоёулаа нөгөө авсан архиа задлаад хувааж уугаад ойрд уулзаагүй байсан болохоор юм ярилцаад архиа ууж байсан юм. Тэгээд би нилээн согтоод тасарчихсан байсан нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан. ...Миний толгойн оройн хэсэгт хагарч эмнэлэгт очиж оёдол тавиулж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. ...Надад гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй. ******* бид 2 эвлэрсэн, ******* надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч У.*******гийн мэдүүлсэн: ” 2016 оны 05 дугаар сарын 28-нд манай ээж хөдөө ууланд явсан дараа нь манай аав гэртээ байж байгаад гэрээс ганцаараа гараад явсан юм. Энэ үед би 2 дүүгээ хараад байсан. Тэгсэн манай аав орой болж байхад гаднаас нэг танихгүй өндөр ахтай ирээд гэрт нэг шил архи ундаатай задлаад ууж эхэлж байхад нь би 2 дүүгээ аваад гэрээс гараад дэлгүүр лүү явсан юм. Тэгээд дэлгүүр яваад ундаа чихэр аваад эргээд гэртээ ирхэд аав нөгөө хамт ирсэн ахтай муудалцсан бололтой гэрийн шал жаахан цус болчихсон бас тэр ахын толгойноос цус гарсан байхад нь би аавтай хамт толгойг нь усаар угааж өгөөд эмч дуудаад тэр ахыг эмнэлэг рүү явуулсан юм. Тэгээд би шалан дээр байсан цусыг усаар угаагаад цэвэрлэсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

-  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/

-  Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 278 дугаар

  1. Д.*******ын биед хуйхны зүсэгдсэн шарх, тархины доргилт, баруун, зүүн, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт  бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Хуйхны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, тархины доргилт,  баруун, зүүн, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт  бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 19 дүгээр хуудас/
  • Өмнөговь аймаг, ******* сум, 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Ц.Мөнхбатын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/
  • Эвлэрлийн гэрээ /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ц.******* нь 2016 оны 05 дугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн ******* сумын ******* Зүүн сайхны 4-27 тоотод иргэн Д.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.*******ын бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.*******ын мэдүүлсэн: “...2016 оны 05 сарын 28-нд ...*******ийн гэр лүү нь явсан юм. Гэр лүү явж байх замдаа ******* дэлгүүр ороод нэг шил 0,75-ийн архи худалдаж авсан. Тэгээд гэрт очоод хоёулаа нөгөө авсан архиа задлаад хувааж уугаад ойрд уулзаагүй байсан болохоор юм ярилцаад архиа ууж байсан юм. Тэгээд би нилээн согтоод тасарчихсан байсан нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан. ...Миний толгойн оройн хэсэгт хагарч эмнэлэгт очиж оёдол тавиулж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч У.*******гийн мэдүүлсэн: ” 2016 оны 05 дугаар сарын 28-нд ...аав нөгөө хамт ирсэн ахтай муудалцсан бололтой гэрийн шал жаахан цус болчихсон бас тэр ахын толгойноос цус гарсан байхад нь би аавтай хамт толгойг нь усаар угааж өгөөд эмч дуудаад тэр ахыг эмнэлэг рүү явуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2016 оны 05 дугаар сарын 28-нд ...******* бид хоёр гэрээс гараад гадаа сууж хоорондоо юм ярьж байгаад манай гэр лүү очихоор болсон юм. Тэгээд бид хоёр *******гээр гэртээ хүргүүлэх гэж яваад замдаа Ялгуун дэлгүүр ороод би нэг шил 0,5-ийн хар Чингис архи аваад гэртээ очиод бид хоёр ойрд уулзаагүй байсан болохоор юм ярилцаад, авсан архи хувааж уугаад дуусаж байх үед бид хоёрын яриа нийлэхгүй хоорондоо хэрэлдээд маргалдсан. Тэгсэн ******* гэнэт миний толгой руу гараараа цохихоор нь би зөрүүлээд архи ууж байсан мөнгөн аягаараа *******ын толгой руу нэг удаа л цохисон чинь толгой нь хагараад цус гараад байхаар нь би охинтойгоо нийлж байгаад цусыг нь усаар угаагаад тогтохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/-үүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/, Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 278 дугаар - Д.*******ын биед хуйхны зүсэгдсэн шарх, тархины доргилт, баруун, зүүн, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт  бүхий гэмтэл тогтоогдлоо. -Хуйхны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, тархины доргилт,  баруун, зүүн, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт  бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. -Цаашид хөдөлмөрийн чадварт нөөлөхгүй. -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 19 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Ц.*******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Ц.*******өд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 32 дугаар хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан болох нь хохирогч Д.*******ын мэдүүлэг, эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Ц.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.