Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/749

 

                                                                                            

 

 

 

 

 

 

  2021          11            23                                           749

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

прокурор: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Халиун,

шүүгдэгч: Б.Ня,

шүүгдэгч: Г.А,

шүүгдэгч: Б.Мө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэсүд овогт Баасанцоогийн Ня,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ****** овогт ******** А,

****** овогт ************н Мө нарт холбогдох эрүүгийн 2102001180291 дугаартай, 2 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан, одоо “Грийн Сорс Индастриал” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилладаг, сард 1 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ********************* оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар **************, ******** овогт ************* Ня.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Багануур” хувьцаат компанид спорт цогцолборын харуулаар ажилладаг, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн *************** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ************, ******* овогт ************** А.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Энканто спорт комплекс"-т ресепшнээр ажилладаг, сард 700 000 төгрөгийн цалинтай, ам бүл 1 , ********************* оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ********** *******овогт ******** Мө.

 

Шүүгдэгч Б.Ня нь Цагдаагийн ерөнхийн газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шапгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах,

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2-д заасан “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх,

2.3.4-д заасан авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх;

2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх” ,

2.4.2-д заасан “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...”,

2.4.9-д заасан “...шалгаж байгаа өргөдөл, гомдол, хэрэг, маргааны оролцогчидтой хувийн харьцаанд орохгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, эрүүгийн 190200964 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа уг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан иргэн Г.А, Б.Мө нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9 давхарт байрлах фитнесийн зааланд 2 500 000 төгрөгийг бэлнээр,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эхнэр С.Оюунжаргалын Хаан банкин дахь 5041213540 тоот дугаарын дансаар 350 000 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкин дахь 5033322526 тоот дугаарын дансаар 150 000 төгрөг буюу нийт 3 000 000 төгрөгийн хахуулийг авсан,

Шүүгдэгч Г.А нь Б.Мөтай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Цагдаагийн ерөнхийн газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 190200964 хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Няэд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9 давхарт байрлах фитнесийн зааланд 2 500 000 төгрөгийг бэлнээр,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түүний эхнэр С.Оюунжаргалын Хаан банкин дахь 5041213540 тоот дугаарын дансаар 350 000 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түүний Хаан банкин дахь 5033322526 тоот дугаарын дансаар 150 000 төгрөг шилжүүлж нийт 3 000 000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.Мө нь Г.Атай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Цагдаагийн ерөнхийн газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 190200964 хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Няэд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9 давхарт байрлах фитнесийн зааланд 2 500 000 төгрөгийг бэлнээр,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түүний эхнэр С.Оюунжаргалын Хаан банкин дахь 5041213540 тоот дугаарын дансаар 350 000 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түүний Хаан банкин дахь 5033322526 тоот дугаарын дансаар 150 000 төгрөг шилжүүлж нийт 3 000 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Ня мэдүүлэхдээ:

Би улсад 9 жил ажилласан. Үүнээс Хар тамхитай тэмцэх газар сүүлийн 4 жил ажиллаж байна. Надад өөр шалгагдаагүй үйлдэл байхгүй. А, Мө нараас 3 000 000 төгрөг авсан нь үнэн. А, Мө нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хууль дүрмийн дагуу шалгаагүй нь миний буруу. Би 25 000 000 төгрөгийг аваагүй. Тийм зүйл болоогүй. Гэм буруугаа хүлэн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцон 9 000 000 төгрөгийн торгох ялыг сайн дураар зөвшөөрсөн. Маш их харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.А мэдүүлэхдээ:

Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Намайг хахууль өг гэж шаардсан зүйл байхгүй. Би Няэд 1 500 000 төгрөг өгсөн. Прокурортой ял тохиролцон 3 000 000 төгрөгийн торгох ялыг сайн дураар зөвшөөрсөн. Энэ торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд төлөх хүсэлтэй байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Мө мэдүүлэхдээ:

Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг хахууль өг гэж шаардсан зүйл байхгүй. Прокурортой ял тохиролцон 3 000 000 төгрөгийн торгох ялыг сайн дураар зөвшөөрсөн. Энэ торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд төлөх хүсэлтэй байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Д.Батмөнх мэдүүлэхдээ:

            2019 оны сүүлээр миний хуурай дүү болох Г.А гэх залуу миний фейсбүүк хаягаар надтай холбогдоод ахаа тантай уулзмаар байна гэсэн. Түүний дагуу бид хоёр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гар утас зардаг “Монтел” дотор уулзсан. Г.А надад хэлэхдээ би хар тамхины хэрэгт холбогдоод Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт шалгагдан 48 цаг саатуулагдаад гарч ирж байна. Надад сайн өмгөөлөгч хэрэгтэй байна, та надад туслаач гэж гуйсан. Тэгэхээр нь би өөрийн танил болох өмгөөлөгч Х.Отгончимэгтэй түүнийг уулзуулж өмгөөлүүлэх гэрээ байгуулсан. Миний ойлгосноор Г.А өөрийнхөө монетон гинжийг ломбардад тавиад мөнгөөр нь хар тамхи худалдаж аваад найзуудаараа дамжуулж заруулах үед нь цагдаа бариад шалгасан юм билээ. Уг хэрэгт нийт 6 хүн холбогдон шалгагдаж байгаад сүүлд уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан Буяндэлгэр гэх залуу хэргийг нь даагаад Буяндэлгэрийг шүүх рүү шилжүүлсэн талаар Г.А надад хэлсэн. 2020 оны 01 дүгээр сард Г.А надтай уулзаад танд баярласан шүү, миний хэрэг хэрэгсэхгүй боллоо. Гэхдээ мөрдөгч Ня пизда миний Приус-30 загварын тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагад тавиулаад 6 000 000 төгрөг авсан. Ер нь бол хэрэгт холбогдсон Буяндэлгэрээс бусад нэр бүхий нийт 5 хүнээс 25 000 000 төгрөгийн хахууль авсан бөгөөд энэ хэргийг тань аргалж байгаа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Нармандахтай хувааж авч байгаа талаар надад хэлсэн. Түүнээс хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 03-ний өдрийн хооронд миний бие Г.Аг өөрийн жолоочоор Казахстан улс руу авч явсан. Би түүнд 1 сая төгрөгийг цалин болгож өгсөн. Учир нь гэвэл машинаа барьцаанд тавьсан 1 сарын төлбөрийг өгч байсан. Г.А банк бусад сар бүр 800 000 төгрөгийг төлж байсан. Одоо зээлээ бүрэн төлж барагдуулсан. Мөн Г.А нь өмгөөлөгч Х.Отгончимэг нь мөрдөгч Нятэй ойрын сайн танил, хуурай эгч дүүс юм билээ. Та надад зөв өмгөөлөгч авч өгсөн байна. Б.Ня Х.Отгончимэгийг хараад “сайн уу эгчээ гээд үнсүүлээд байсан” гэж хэлсэн. Энэ явдал өнгөрснөөс хойш Г.А бид хоёр хэвийн харилцаатай байгаа бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр би Г.Атай фейсбүүк хаягаар дүрсээ харж ярих үедээ “чи Няэд өөрөө 6 саяыг, та нар нийлээд 25 сая төгрөг өгсөн чинь үнэн юм уу” гэж асуухад тэр “үнэн, одоо хэргийг маань даагаад явсан Буяндэлгэр шүүхээс оргосон байгаа” гэж хэлсэн. Г.Атай ярьж байхад миний хажууд миний танил болох О.Ганчимэг гэх хүн сонсоод, хараад байж байсан. Тэр явдлаас хойш миний бие уг үйлдлийг шалгуулахаар цагдаад хандсан. Г.А Няэд 2020 оны 01 дүгээр сард бэлнээр мөнгө өгсөн талаараа хэлж байсан. Би Х.Отгончимэгийг 2017 оноос хойш мэддэг болсон. Х.Отгончимэгээс тэр Ня гэх байцаагч чинь 25 сая төгрөг аваад Г.Агийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэрийг нь чи мэдэж байгаа юу гэхэд Ня яасан муухай болчихсон юм бэ, мөнгө аваад л хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм байна даа гэж хэлсэн. Би Г.Агийн хэрэгтэй холбоотойгоор Няийн Юнителийн дугаар руу 2-3 удаа холбогдон ярьж байсан. 2-3 удаа ярихдаа чи мөнгө аваад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм биш үү, чамайг холбогдох газраар нь шалгуулана гэхэд ахаа би Аг дуудаж уулзъя гээд утсаа салгадаг. А надад хэлэхдээ та битгий Ня рүү яриад бай, тэр чинь дарамтлаад байна гэж хэлсэн.

2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойш Г.А өөрийнхөө 99705318 тоот дугаарын утаснаас миний 91917360 тоот утас руу залгаад Д.Батмөнх ахаа миний бие Авлигатай тэмцэх газарт очоод мэдүүлэг өгөөд гараад ирлээ. Тантай уулзах хэрэг байна гэж хэлсэн. Түүний дагуу бид хоёр 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед “Гранд плаза”-ийн зүүн талын зам дээр түүний 1031 УБР улсын дугаартай, тээврийн хэрэгсэл дотор уулзсан. Намайг түүний машинд ороход түүний төрсөн эгч гэх эмэгтэй тэр хоёр байсан. Г.А надад Авлигатай тэмцэх газар Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч Б.Няэд мөнгө өгсөн асуудлыг мэдэж байна, би сая Б.Ня надаас ямар нэг мөнгө аваагүй гээд мэдүүлчихлээ. Би одоо яах вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие “чи болсон асуудлаа үнэнгээр нь хэлээд салахгүй юу даа, Авлигатай тэмцэх газар хэцүү шүү” гэж хэлсэн. А “би Б.Мөтай нийлээд хэргээ аргалуулахаар нийт 4 сая төгрөгийг Б.Няэд Мөрдөн байцаах албаны байранд байрлах фитнесийн заал руу оруулж цүнхэнд нь хийж өгсөн, Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсээс Б.Мө бид хоёр л мөнгө өгсөн” гэж хэлсэн. “Б.Ня Б.Мө бид хоёроос авсан мөнгөөрөө “Ай поне икс макс” загварын гар утас авсан. Б.Нятэй фэйсбүүк хаягаар байнга холбогдож, утсаар ярьж байгаа. Чи гүрийгээд байгаарай ахыгаа хэлэхгүй биз дээ” гэж хэлсэн талаар хэлж байсан. Тэгээд тэр өдөр надтай уулзсаныхаа дараа Авлигатай тэмцэх газар дээр очиж хэргээ хүлээхээр явсан. Тэгтэл Авлигатай тэмцэх газар хүн оруулахгүй гээд оруулаагүй юм билээ. Түүнээс хойш хэд хоногийн дараа буюу одоогоос 2 хоногийн өмнө Г.Атай дахин уулзтал “Авлигатай тэмцэх газраас найз Б.Мө, Батхишиг, Оргил нарыг дуудаж мэдүүлэг авсан байна. Б.Мө хэргээ хүлээсэн гэж байна. Б.Нятэй уулзаж асуутал Б.Мө намайг гүтгэж байна гээд хэлчихгүй юу даа гэж хэлсэн. Одоо яах вэ” гэж надаас асуусан. Тэгэхээр нь миний бие “чи үнэнээ хэлээд өөрийгөө аваад гарахаа бод” гэсэн зөвлөгөөг өгсөн. Г.А намайг танайд хандаж гомдол гаргасныг мэдэхгүй байгаа учраас надад үнэнээ хэлж байгаа юм. Мөн тэрээр Б.Ня машин дотроосоо өөрийнхөө спорт цүнхийг авахуулаад Мөрдөн байцаах албаны фитнесийн заал руу хүргүүлсэн. Тэгээд цүнх рүүгээ заагаад нөгөө мөнгөө ийшээ хий гээд хийлгэсэн талаар надад хэлсэн. Миний бие 2019 оны 12 дугаар сарын эхээр байх Г.Ад 3 сая төгрөг өгсөн нь үнэн. Г.А надад 3 сая төгрөгийн хэрэг болоод байна өмгөөлөгч Х.Отгончимэгт өгөх гэсэн юм. Ямар учиртайг нь дараа танд хэлье гээд 3 сая төгрөг авч байсан. Би түүнд бэлнээр өгч байсан. Тус 3 сая төгрөгөөс одоо 700 000-800 000 төгрөгийг авсан байгаа. Үлдсэнийг нь өгнө гээд л яваад байгаа гэжэ. (хэргийн 1 дүгээр хавтас, 13-16, 18, 20 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-С.Д мэдүүлэхдээ:

            2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Батмөнхийн Мө нь манай ломбардад “Ай поне 11” загварын гар утсыг мөнгөн гинжийн хамтаар барьцаанд тавьж 1 750 000 төгрөгийн зээлийг авсан байсан. Б.Мө нь өөрийн гар утас, гинжийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ломбардаас буцааж авахдаа урьд зээлсэн мөнгө, хүүтэй нь нийт 1 960 100 төгрөгийг миний Хаан банкны 5328062222 тоот данс руу шилжүүлсэн байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 46-47 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Г.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 2  дугаар хавтас, 102 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Б.Ня нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 2  дугаар хавтас, 103 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Б.Мө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 2  дугаар хавтас, 104 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Б.Ня нь Цагдаагийн ерөнхийн газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шапгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах,

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2-д заасан “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх,

2.3.4-д заасан авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх;

2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх” ,

2.4.2-д заасан “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...”,

2.4.9-д заасан “...шалгаж байгаа өргөдөл, гомдол, хэрэг, маргааны оролцогчидтой хувийн харьцаанд орохгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, эрүүгийн 190200964 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа уг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан иргэн Г.А, Б.Мө нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэпжүүлсний хариуд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9 давхарт байрлах фитнесийн зааланд 2 500 000 төгрөгийг бэлнээр,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эхнэр С.Оюунжаргалын Хаан банкин дахь 5041213540 тоот дугаарын дансаар 350 000 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкин дахь 5033322526 тоот дугаарын дансаар 150 000 төгрөг буюу нийт 3 000 000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Г.А нь Б.Мөтай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчээр Цагдаагийн ерөнхийн газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 190200964 хэрэгт холбогдон, шалгагдаж байхдаа эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Няэд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9 давхарт байрлах фитнесийн зааланд 2 500 000 төгрөг бэлнээр,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түүний эхнэр С.Оюунжаргалын Хаан банкин дахь 5041213540 тоот дугаарын дансаар 350 000 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түүний Хаан банкин дахь 5033322526 тоот дугаарын дансаар 150 000 төгрөг шилжүүлж нийт 3 000 000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч Б.Мө нь Г.Атай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчээр Цагдаагийн ерөнхийн газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн 190200964 хэрэгт холбогдон, шалгагдаж байхдаа эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Няэд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9 давхарт байрлах фитнесийн зааланд 2 500 000 төгрөг бэлнээр,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түүний эхнэр С.Оюунжаргалын Хаан банкин дахь 5041213540 тоот дугаарын дансаар 350 000 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түүний Хаан банкин дахь 5033322526 тоот дугаарын дансаар 150 000 төгрөг шилжүүлж нийт 3 000 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Батмөнх, С.Д нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Няийг Нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар,

Г. Аг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар,

 

Б.Мөнхтулгыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн үйл баримттай тохирч байх тул прокуророос  шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хянан шийдвэрлэв.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ня-ийг Нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаагүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт зөвтгөн тайлбарласан тул шүүх зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг журамлан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Ня-ийг Нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан,

 

Г. Аг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  хахууль өгсөн

 

Б.Мөнхтулгыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзав.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон Б.Ня-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний 9 000 000 төгрөгөөр,

Г.Аг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 000 000 төгрөгөөр,

Б.Мөнхтулгыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 000 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

Нийтийн албан тушаалтан Б.Ня нь хахууль өгөгч Г.А, Б.Мө нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 3 000 000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар уг 3 000 000 төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Б.Ня нь Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900000717 тоот дансанд 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул дээрх мөнгийг улсын төсвийн орлогод оруулахыг Авлигатай тэмцэх газарт даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Ня, Г.А, Б.Мө нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Ня-ийг нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан,

А-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  хахууль өгсөн,

 

Мө-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Б.Няийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний 9 000 000 төгрөгөөр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Аг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 000 000 төгрөгөөр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мөнхтулгыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Ня, Г.А, Б.Мө нарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ня, Г.А, Б.Мө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Ня, Г.А, Б.Мө нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Няээс 3 000 000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ня, Г.А, Б.Мө нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ня, Г.А, Б.Мө нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН