| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00326/И |
| Дугаар | 365 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 365
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Төрийн банкны Өвөрхангай салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Цэдэндамбын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр баг, Сайн төгрөг гэх газарт оршин суух, Шороон овгийн Отгоны Буянжаргалд холбогдох
8621625 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Өвөрхангай салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Цэдэндамба шүүхэд гаргасаннэхэмжлэлдээ: Төрийн банкны Өмнөговь салбарын харъяа Даланзадгад тооцооны төв нь О.Буянжаргалтай 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2118-17439 тоот зээлийн гэрээ байгуулан 6689857 /Зургаан сая зургаан зуун наян есөн мянга найман зуун тавин долоон/ төгрөгийн зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу cap бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч О.Буянжаргал нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч О.Буянжаргал нь 2014 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг "Зээл буцаан төлөх хуваарь"-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч О.Буянжаргал нь 2017 оны 06-р сарын 05-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4698705 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3532920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 390,000 төгрөг нийт 8621625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Буянжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Төрийн банкнаас 2013 онд 6689857 төгрөгийг зээлсэн нь үнэн. Төрийн банкны нэхэмжилж буй 8621625 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Өвөрхангай салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Цэдэндамбын нэхэмжлэлтэй О.Буянжаргалаас 8621625 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Буянжргал нь 8621625 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныгудирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Төрийн банкны Өвөрхангай салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Цэдэндамбын нэхэмжлэлтэй О.Буянжаргалаас 8621625 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчО.Буянжаргалаас 38224 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 76448 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 152896 төгрөгөөс 76448 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА