Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 67

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж

Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,

Улсын яллагч: Н.Ундрах, 

Хохирогч: Ц.*******,

Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дах хэсгийг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 201616000070 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.******* нь 2016 оны 0******* сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын төвд 90 ортын баруун хойд талд байрладаг “*******” авто засварын байшинд иргэн *******д хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.*******ын мэдүүлсэн: ”...2016 оны 0******* сарын 04-нд Өмнөговь аймаг ******* сум ******* багийн нутагт байрлах ******* авто засварын газарт ...*******, ******* бид гурав нэг шил Болор архийг хувааж уугаад сууж байтал манай засварын газарт *******, ******* хоёр 19 цагийн үед манай засварын газарт машинтай ороод ирсэн. Тэгээд тэнд бид тавуул нийлээд нэг шил болор архийг хувааж уугаад дуусаж байхад манай ажилтан ******* би гэр лүүгээ харьлаа гээд ганцаараа гараад явсан. Тэгээд би *******д 20000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ир гээд явуулсан, дэлгүүрээс нэг шил болор архи аваад ирсэн. Тэр архийг *******, *******, ******* бид 4 хувааж уугаад дуусгасан. Тэгэд би дахиад *******д 20000 төгрөг өгөөд нэг шил болор архи аваад ир гээд явуулсан, ...тэгээд авчирсан архийг жижиг өрөөндөө бид 4 сууж байгаад хувааж ууж дуусаад шөнийн 23 цагийн үед манай автозасвараас бид 4 гараад би хойд талын хаалгаа түгжээд ганцаараа авто засварын баруун урд талын амралтын өрөөний вакуум цонхоор ороод ...унтаж байтал 24 цагийн үед авто засварын цонхыг хүн нүдээд байхаар нь очоод онгойлготол *******, ******* хоёр зогсож байсан. тэгээд тэр хоёрыг цонхоор оруулаад *******ыг авто засварын баруун урд талын амралтын өрөөний баруун хойд талын өнцөгт байдаг орон дээр унтуулаад, *******ыг өөрийнхөө унтаж байсан өрөөнд өөрийнхөө хажуу талд унтуулсан. Тэгээд шөнө 1 цагийн үед сэрсэн чинь ******* бид хоёрын унтаж байсан өрөөнд ******* ороод ирчихсэн *******тай хэрэлдээд байсан, би өндийж хараад болиоч та хоёр гэж хэлээд буцаад унтаад өгсөн. Тэгээд би маргааш өглөө 09 цаг гээд босоход ******* урд цонхоор ороод ирчихсэн надад хэлэхдээ “чи намайг зодсон байна, надаас уучлалт гуй” гэхэд нь би    ”би чамайг зодоогүй, би яахаараа чамайг зоддог юм, худал яриад бай” гэхэд ******* “би чамайг хэлдэг газар нь хэлнэ” гэхээр нь би *******д “тэр цагдаадаа хэлээд дууд” гэсэн. Тэгтэл ******* жижиг өрөөнөөс гараад том машин засдаг заал руу орж байгаад өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд ******* бид хоёрыг цагдаагийн газар луу аваад явсан. ...Би тухайн үед *******тай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 41-42 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Өглөө ажлаа эхлээд ажлаа хийж байтал үдээш хойш 5 цагийн үед манай найз ******* ирсэн. Тэгээд найзтайгаа уулзаад архи ууж байтал гадаа *******, ******* нар ирсэн. Тэр хоёр ирэхдээ хүнээс цэргийн хувцас авмаар байна, утсаар ярих хэрэгтэй байна гэхээр нь ирээд нэгж ав гэж хэлсэн, тэгээд тэр хоёр ирсэн юм. Тэгээд тэр хоёр ирээд нэгжээ авчихаад ажлаа зохицуулчихаад ирье гээд явсан, удалгүй тэр хоёр ажлаа зохицуулчихлаа гээд эргээд ирсэн. Тэгж байтал ******* яваад өгсөн. Тэгээд бид дөрөв үлдээд 2-3 шил архи хувааж уусан. Би *******д огт гар хүрээгүй гэж хэлэхгүй. ******* согтоод ширээ сандал өшиглөөд, идээ будаа авч цацаад байхаар нь би чи ямар гудманд байгаа юм уу гэх зэргээр маргалдсан. Мөн ******* над руу цахилгаан тогоо авч шидсэнийг би буцаагаад шидсэн. Би *******г чирээд, орон дээр дарж хэвтээд байсан зүйл байхгүй. Би *******г хүчиндэх үйлдэл хийгээгүй. *******гийн тухайн үед гаргасан авир,  нөхцөл байдлыг зогсоох гэж гар хүрснээс биш ердөөсөө хүчиндэх гэсэн бодол байгаагүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.*******гийн мэдүүлсэн: “...2016 оны 0******* сарын 04-ний орой 17 цагийн үед найз бүсгүй *******ын хамт ...өөрийн эзэмшлийн Rav-4 маркийн машинтай ******* сумын төвд байдаг хуучнаар 90 ортын хойд талд байдаг “*******” авто засварын хойд талд нь очиж зогссон. ******* миний 8853553*******ын утсаар ******* гэдэг залуу руу залгаад “гадаа чинь ирчихлээ” гэхэд засварын газраас ******* ганцаараа гарч ирээд бид 2-ыг “ороод ир” гэхээр нь ******* “бид 2 ажилтай явж байна, орж чадахгүй” гэхэд ******* шууд миний машины баруун талын хаалгыг онгойлгоод миний асаалттай байсан машиныг унтраагаад, машины түлхүүрийг сугалж аваад, өмднийхөө карманд хийгээд цаашаа явахаар нь ******* бид 2 араас нь дагаад авто засварын газар ортол *******, бас нэг танихгүй залуу сууж байсан. ...Тэр гурав нэг шил болор архи задлаад тэр архи нь бараг дуусаж байсан.

 ...******* би гэрлүүгээ явлаа гээд такси дуудаад явсан. ******* тэр танихгүй залуутай засварын байшингаас гарахаар нь араас нь ******* тэр хоёртой гарч засварын хойд талын хаалгаа цоожлоод тэгээд авто засварын урд талын вакум цонхоор орж ирээд намайг жижиг өрөөнд сандал дээр сууж байхад миний биенээс хоёр гараараа барьж аваад өргөөд жижиг өрөөний зүүн талд байдаг нэг жижиг ортой өрөө рүү оруулаад тэгээд намайг орон дээр хэвтүүлээд дараад авахаар нь би хашгирсан. Тэгтэл ******* намайг ямар чанга хашгирдаг юм гээд миний аманд даавуу чихээд, миний хоолойг нэг гараараа шахаад байхаар нь өөдөөс эсэргүүцээд арай гэж босож"..., намайг ******* орон дээр дарж унаад даавуугаар миний амыг боогоод "чамайг хүчиндэнэ" гэж хэлж байсан, тэгээд намайг эсэргүүцээд байхаар уурлаад миний баруун талын нүд рүү нэг удаа цохисон, мөн миний хоёр шанаа руу 2-3 удаа цохиж авсан дараа нь миний зүүн талын шилбэ рүү нэг удаа өшиглөсөн тэгээд хайруулын тавгаар нэг удаа миний зүүн гарын бугуйн дээр цохиж авахаар нь би *******ын өөдөөс нь хувин сав авч шидээд тэгээд хойд хаалгаар нь гарах гэтэл тэр хаалга нь цоожтой байсан. Тэгээд тэр хаалгыг түлхэж байтал ******* араас ирээд миний зүүн хөлний шагай руу өшиглөсөн. ...жижиг тасалгаа руу чирэхээр нь би гараас нь мултраад байшингийн урд талын цонхоор нь гарах гээд цонхны доод талын тавцан дээр зүүн хөлөө тавьтал ******* миний үснээс зуураад араас татаад намайг газар унагасан. Тэгтэл миний зүүн хөлний шагай эвгүй болчихсон. ******* намайг орон дээр дарж унаад даавуугаар миний амыг боогоод байсан. Тэгээд намайг эсэргүүцээд байхаар уурлаад миний баруун талын нүд рүү цохисон, мөн миний хоёр шанаа руу 2-3 удаа цохиж авсан дараа нь миний зүүн талын шилбэ рүү нэг удаа өшиглөсөн, тэгээд мөн хайруулын тавгаар нэг удаа миний зүүн гарын бугуйн дээр цохисон. ******* намайг хүчиндэх гээд байсан. Би хүчиндүүлэхгүй гээд өөдөөс нь эсэргүүцсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас /

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.******* мэдүүлэхдээ: 2016 оны 0******* сарын 04-ний орой манай найз Өлзий хүрээд ир гэсэн. Тэгээд очтол цэргийн хувцас олмоор байна, хүнтэй утсаар ярих гэтэл нэгж байхгүй байна гэхээр нь миний утсаар ярь гэхэд тэр миний утсаар *******той яриад нэгж хэрэгтэй байна, цэргийн хувцас олмоор байна гэж хэлсэн. Тэгтэл ******* хүрч ирээд нэгж аваад ярь гэсэн. Тэгээд хамт *******ын гадаа очиход ******* гарч ирээд ороод ир гэхээр нь ажилтай завгүй байна гэхэд хүрч ирээд машин унтраагаад түлхүүр аваад орсон. Тэгээд араас нь яваад очтол гурвуулаа сууж байсан. Нэг болор архи уугаад дуусч байсан. Тэгээд байж байтал дахиад нэг шил болор архи аваад ирэхээр нь бид хоёр ажлаа амжуулчихаад ирье гэж хэлээд гарч яваад шийдвэр гүйцэтгэлийн байранд очиж хувцасаа авчихаад буцаад *******ын ажил дээр нь хүрч ирсэн. Тэгээд тэнд байсан архийг ууж дуусгаад дахиж нэг шил архи авсан. Тэгээд шөнө нэг харахад ******* бид хоёр л үлдсэн байсан. Тэгтэл ******* ор луу очих уу гэхэд нь би үгүй гэсэн. Би жаахан архи уучихаараа хурц зантай болчихдог. Тэгээд би ширээн дээр нь байсан идээ болон бусад зүйлийг ******* луу авч шидсэн. Яагаад тэгсэн бэ гэхээр нөгөө хоёр маань гараад явчихсан, бид хоёр л үлдсэн байсан болохоор их уур хүрсэн, мөн дээрээс нь их согтсон байсан. Бид хоёр хоорондоо хэл амаар маргалдаад байсныг санахгүй байна. ******* намайг ор луу чирсэн, даавуу ам руу чихсэн зэрэг нь үнэн. Мөн намайг хашгирлаа гээд загнаад байсан. Тэгээд би гарах гэтэл үүд нь түгжээтэй байхаар нь цонхоор нь гарах гэсэн. Тэгтэл намайг миний үснээс татаад унагасан. Тэгээд *******той маргалдаж байтал нөгөө хоёр цонхоор ороод ирсэн. Тэгээд би та хоёр яагаад алга болчхов, ******* намайг зодчихлоо гэхэд нөгөө залуу нь чиний зодуулах ямар хамаатай юм бэ, би машинаа журмын хашаанд хийлгэчихээд ирж байхад гэсэн. Тэгээд ******* орон дээр унтаад өгсөн. ******* өөрийгөө хянах ямар ч чадваргүй болсон байсан. Харин би тэр үед сэргэчихсэн байсан. Тэгээд *******д намайг орхиж явлаа гэх зэрэг зүйлийг хэлтэл тэр намайг хохино гэх зэргээр хэлэхээр нь би *******ыг гарынхаа ар талаар түүний нүүр лүү цохиж авсан. Тэгээд бид гурав яриад сууж байж байтал ******* орон дээр очоод унтчихсан байсан. Тэгээд би *******ыг бос явъя гэхэд тэр гараа татаж аваад байхаар нь нэг цохиод авсан. Тэгээд би цонхоор нь гараад гаднах хашааг нь даваад, машинаа унаад явсан. Тэгээд гэрт очиход 3 цаг болж байсан. ...Би *******ыг намайг ор луу чирээд байсныг нь хүчиндэх гээд байна гэж буруугаар бодож байсан байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.*******гийн мэдүүлсэн: “...2016 оны 0******* сарын 04-нд Өмнөговь аймаг ******* сум ******* багийн нутагт байрлах ******* авто засварын газарт *******, ******* бид гурав архи уугаад эхэлж байтал 18 цагийн үед гаднаас *******, ******* гэдэг хоёр хүүхэн орж ирсэн, тэгээд бид хэд хамт суугаад *******ын худалдаж авсан болор архийг ууж дуусгаад би 19 цагийн үед гэрлүүгээ ганцаараа яваад гэртээ харьж амарсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагт  ажил дээрээ ганцаараа очиход цоожтой байхаар нь *******ын 88502219 дугаарын утас руу залгахад ******* “би цагдаагийн газар дээр ирчихээд байна” гэхээр нь юу болсон юм бэ гэхэд ”******* намайг урьд шөнө зодсон байна” гээд дуудлага өгчихсөн байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.*******ын мэдүүлсэн: “...2016 оны 0******* сарын 04-ний өдөр *******, ******* , хоёр хүүхэн бид тавуул нэг шил Болор архи хувааж ууж дуусаад, би дахиад Баялаг дэлгүүр явж нэг шил Болор архи аваад авто засварын газар ирэхэд ******* явчихсан байсан. Тэгээд тэр авчирсан Болор архийг *******, тэр хоёр хүүхэн бид дөрвүүл хувааж уугаад би тэгээд авто засварын газраас 23 цагийн үед тэр нэг бор царайтай туранхайдуу биетэй хүүхэнтэй хамт гараад өөрийн машинаа асаагаад “” бааранд орсон. ...””-ын гаднаас цагдаагийн машин ирээд нэг цагдаа миний бичиг баримтыг шалгаад нэг жижиг багжаар согтуурал шалгахад миний согтуурлын зэрэг 1.30 хувьтай гарсан. Тэр цагдаа миний машиныг унаад журамласан. Намайг тэр бор царайтай туранхайдуу хүүхнийг дагуулаад гарахад тэр авто засварын газар *******, тэр шар царайтай хүүхэнтэй тэр хоёр хоёулаа үлдсэн. Тухайн үед ******* бид нар тэр хоёр хүүхэнтэй хэрэлдэж хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Би *******ыг тэр эмэгтэйг зодож цохиж байхыг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-2******* хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.*******ын мэдүүлсэн: “2016 оны 0******* сарын 04-ний өдөр би *******тай хамт бид хоёр тэр авто засвараас машинаар яваад “Барс Хаус” бааранд хамтдаа сууж байгаад тэндээс гараад ******* намайг гэрт хүргэж өгөх гээд явах гэж байтал гэнэт цагдаа нар гарч ирээд тэр залууг зогсоож шалгаад тэр залууг архи уусан байна гээд барьж явсан, жижиг улаан өнгийн машиныг нь журмын хашаанд тавьчихсан. Тэгээд бид хоёр явган алхаад *******ын авто засварын байшинд очоод ******* бид хоёр тэр авто засварын газар тус тусдаа амарсан. Маргааш өглөө нь ******* над руу залгасан. Би *******г хүрээд ир гэсэн. Удалгүй ******* хүрч ирэхэд *******гийн хоёр шанаа нь хөхөрсөн байдалтай байсан. ******* бид хоёрыг авто засварын газраас явахад тэнд *******, ******* хоёр үлдсэн. Өөр хүн тэр хоёртой хамт байгаагүй. ...*******тай өдөр нь уулзахад ямар нэгэн шарх сорви байгаагүй бие нь зүгээр байсан. Намайг анх авто засварын газар очиход *******ын биед нь ил шарх сорви байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас /

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.гийн мэдүүлсэн: “Б.******* нь миний анхны хүүхэд байгаа юм. ******* нь сургууль төгсөн ирээд тээвэр зохицуулалтын албанд инженер хийж байгаад -д ийн ажил хийж байсан. Тэгээд сүүлд хувиараа автомашины кузов засварын ажил хийж байгаа. ******* нь 2005 онд Хурцэцэг гэж хүүхэнтэй гэрлэсэн, ******* нь 5-10 насны 2 охин, 1 хүүтэйгээ амьдардаг. Хурцэцэг нь хүүхдээ хаяаад тэнээд алга болсон. Тэгээд шүүхээр албан ёсоор салаад нэг хүүхдээ авсан боловч хүүхэд нь ******* дээр байдаг. ******* нь 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг байгаа юм. ...******* ер нь дуу муутай, хүнд тусархуу цагаан сэтгэлтэй, хэлэх зүйлээ шударга хэлчихдэг. Би *******ыг архи уугаад үсчээд байгааг нь огт хараагүй. Элдэв янзын муу зуршил, зан авиргүй” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас /

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.гийн мэдүүлсэн: “Бид хоёр 10-н жилийн сургуульд байхаасаа найзалж нөхөрлөж ирсэн. Б.******* нь энхэр 3 хүүхэдтэйгээ байж байгаад эхнэр нь салсан. Тэрнээс хойш ******* нь хамгийн бага хүүхэдтэйгээ байдаг юм. Тэгээд зун болохоор нөгөө 2 хүүхэд нь бас хүрээд ирчихдэг юм. Ингээд өөрөө болохоор автозасварын газарт засварчин ажилтай юм. Хүний машин янзалж засаж мөнгө олж амьдардаг хүн байгаа юм. Б.******* нь одоо 3 хүүхэдтэйгээ яг 4-лээ амьдардаг юм. Зан аашийн хувьд найз нөхдүүдийн дунд маш гайгүй зан ааштай, хүнд тусархуу зантай. Өөр элдэв янзын зан ааш ер нь гайгүй. Янз бүрийн зан найз нөхөддөө лав гаргаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас /

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн ******* хуудас/

- үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дугаар №124 тоот

1. Ц.*******гийн биед зүүн шуу, шилбэний цус хуралт, зовхи, эрүү, шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/

- Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дугаар №145 тоот

1. Б.*******ын биед зүүн ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 46, 82 дугаар хуудас/,

- Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44-45 дугаар хуудас/

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50-51, 98 дугаар хуудас/

- Хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 57 дугаар хуудас/

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-71 дүгээр хуудас/

- Гэрлэлт цуцалсан тухай бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 79 дүгээр хуудас/

- Шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 80-81 дүгээр хуудас/

- Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн болно.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дах хэсгийг журамлан  тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Учир нь: Хохирогч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлэхдээ “намайг жижиг өрөөнд сандал дээр сууж байхад миний биенээс хоёр гараараа барьж аваад өргөөд жижиг өрөөний зүүн талд байдаг нэг жижиг ортой өрөө рүү оруулаад тэгээд намайг орон дээр хэвтүүлээд дараад авахаар нь би хашгирсан. Тэгтэл ******* намайг ямар чанга хашгирдаг юм гээд миний аманд даавуу чихээд, миний хоолойг нэг гараараа шахаад байхаар нь өөдөөс эсэргүүцээд арай гэж босож"..., намайг ******* орон дээр дарж унаад даавуугаар миний амыг боогоод "чамайг хүчиндэнэ" гэж хэлж байсан, тэгээд намайг эсэргүүцээд байхаар уурлаад миний баруун талын нүд рүү нэг удаа цохисон, мөн миний хоёр шанаа руу 2-3 удаа цохиж авсан дараа нь миний зүүн талын шилбэ рүү нэг удаа өшиглөсөн тэгээд хайруулын тавгаар нэг удаа миний зүүн гарын бугуйн дээр цохиж авахаар нь би *******ын өөдөөс нь хувин сав авч шидээд тэгээд хойд хаалгаар нь гарах гэтэл тэр хаалга нь цоожтой байсан. Тэгээд тэр хаалгыг түлхэж байтал ******* араас ирээд миний зүүн хөлний шайгай руу өшиглөсөн. жижиг тасалгаа руу чирэхээр нь би гараас нь мултараад байшингийн урд талын цонхоор нь гарах гээд цонхны доод талын тавцан дээр зүүн хөлөө тавьтал ******* миний үснээс зуураад араас татаад намайг газар унагасан. Тэгтэл миний зүүн хөлийн шагай эвгүй болчихсон. ******* намайг орон дээр дарж унаад даавуугаар миний амыг боогоод байсан тэгээд намайг эсэргүүцээд байхаар уурлаад миний баруун талын нүд рүү цохисон, мөн миний хоёр шанаа руу 2-3 удаа цохиж авсан дараа нь миний зүүн талын шилбэ рүү нэг удаа өшиглөсөн тэгээд мөн хайруулын тавгаар нэг удаа миний зүүн гарын бугуйн дээр цохисон. ******* намайг хүчиндэх гээд байсан. Би хүчиндүүлэхгүй гээд өөдөөс нь эсэргүүцсэн” гэж мэдүүлсэнтэй холбоотой мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч Б.******* хохирогч Ц.*******г хүчиндэхийг завдсан гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ найз ******* орхиод явсан байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний зан ааш хувирч зүй бус харьцаа гаргаж тавагтай идээ, эд зүйлийн унагаж улмаар явах гэхэд явуулахгүй байсан тул *******той муудалцсан. Үүнээс болж ******* намайг зодож биед минь гэмтэл учруулсан гэж байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрх зүйн ухамсарыг удирдлага болгон шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.******* анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.