Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/755

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

 

улсын яллагч: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч: А.Мө, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа, /1591/

шүүгдэгч: М.Э, түүний өмгөөлөгч Г.Балжмаа, /2594/

шүүгдэгч: А.Ба, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, /3046/

шүүгдэгч:Т.Тэ түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, /0146/

шүүгдэгч: Н.Бя, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, /1284/

шүүгдэгч: Д.Ня, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, /2156/

шүүгдэгч: Ч.Эн, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн, /1066/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Мө,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Тэ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2,

 мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Ба,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Бя,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Ня,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3,  3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Эн нарт холбогдох эрүүгийн 1808015150311 дугаар, 9 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 

 

2. Монгол Улсын иргэн, 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Э.

 

3. Монгол Улсын иргэн, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 000 төгрөгийн торгох ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 460 000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдсэн, Ба.

 

4. Монгол Улсын иргэн, 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 671 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн, Тэ.

 

5. Монгол Улсын иргэн, 

 

6. Монгол Улсын иргэн, 

 

7. Монгол Улсын иргэн, 

 

1. Шүүгдэгч А.Мө нь Н.Э, Т.Тэ, А.Ба нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун нарт хүч хэрэглэн довтолж, 17 600 000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан,

-мөн Д.Бя, цагдаагийн ажилтан Д.Ня, Ч.Эн нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийг зохион байгуулсан,

 

2. Шүүгдэгч М.Э нь А.Мө, Т.Тэ, А.Ба нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли , Лун нарт хүч хэрэглэн довтолж 17 600 000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт Т.Тэ, А.Ба нарыг татан оруулан хатгагчаар оролцсон,

 

3. Шүүгдэгч Т.Тэ нь А.Мө, Н.Э, А.Ба нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли, Лун нарт хүч хэрэглэн довтолж, 17 600 000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

 

4. Шүүгдэгч А.Ба нь А.Мө, Н.Э, Т.Тэ нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли, Лун нарт хүч хэрэглэн довтолж, 17 600 000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

-2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24 нд шилжих шөнө хохирогч А.Мяийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

5. Шүүгдэгч Н.Бя нь А.Мө, цагдаагийн ажилтан Д.Ня, Ч.Эн нартай бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг ашиглан 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт Д.Ня, Ч.Эн нарыг татан оруулж, хатгагчаар оролцсон,

 

6. Шүүгдэгч Д.Ня нь өөрийн албан тушаалыг ашиглан А.Мө, Н.Бя, Ч.Эн нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

-2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 20 дугаар байрны гадаа хохирогч Ч.Догийн нүүрэнд цохиж, унаган, Ч.Догийн биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

7. Шүүгдэгч Ч.Эн нь өөрийн албан тушаалыг ашиглан А.Мө, Н.Бя, Д.Ня нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.Эн мэдүүлэхдээ:

2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө энэ асуудал болсон. Яллах дүгнэлтэд намайг бусадтай үгсэн нийлсэн гэж буруутгаж байна. Гэтэл тийм асуудал болоогүй, би тухайн үйл явдлыг мэдээгүй. Ши Хун гэх хохирогч мэдүүлэг өгөхдөө миний талаар яриагүй, тэр мэдүүлэгтээ туранхай өндөр залуу нь тамхи татаж болохгүй гэсэн зүйл хэлсэн, өөр зүйл хэлээгүй, надтай харьцаагүй гэж хэлсэн. Улсын яллагчийн хэлээд байгаа гэрч Сод гэх хүнийг би танихгүй. Авлигатай тэмцэх газраас миний гар утсыг шалгахад эдгээр хүмүүстэй холбогдоогүй, тухайн үед би юнителийн дугаар ашиглаагүй, Мобикомын 95599333 гэсэн дугаар ашигладаг байсан. Улсын яллагчаас намайг бусадтай  үгсэн нийлж, хуйвалдаж, залилсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад эдгээр хүмүүстэй үгсэн нийлсэн зүйл байхгүй. Тухайн өдөр хамт жижүүрт гарч байсан цагдаа Ня нь тэр хятад иргэнийг жаахан авч явж байгаад буулгана гэж надад хэлсэн. Тэгээд буулгахгүй байхаар нь буулга гэсэн шаардлагыг тавихад орчуулагч залууг нь ирэхээр буулгана гэж хэлсэн. Ня “Мө гэдэг залуу тантай уулзана гэж байна” гэж хэлэхээр нь би түүний машинд орсон. Гэтэл тэр залуу Ня ах мэдэж байгаа, баярлалаа гэж хэлээрэй гээд надад 1 000 000 төгрөгийг өгсөн. Би 6-нд нь Няаас 500 000 төгрөг зээлээч гэхэд хүнээс асууж байгаад больё гэж хэлсэн. Тэр надад 450 000 өгөхөөр нь би мөнгө зээлж байна гэж бодсон. 4 дүгээр сарын 24-ний өдөр дансаар зээлсэн мөнгөө түүнд буцааж өгсөн. Хохирлын 1 000 000 төгрөгийг Д.Ня өгсөн. Хятад улсын иргэнийг хуурамч дуудлагаар албаны машинд суулгасан, түүнийг Хятад улсын иргэн гэж ч мэдээгүй. Мө орж ирээд хятадаар ярихаар нь хятад хүн байна гэж мэдсэн. Тэр өдөр дуудлага ихтэй байсан учраас ямар учиртай болохыг ч Няаас асуугаагүй. Мөн тэр хятад хүнийг бид  дуудлагаар очиж, буудлаас нь аваагүй. Би цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан, ажиллаж байх хугацаандаа дутагдал гаргаагүй, байгууллагын аварга болж байсан. Энэ хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш 3 жил ажилгүй байна. Хэргийг үнэн зөв шийдвэрлэнэ үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Тэ мэдүүлэхдээ:

            Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Ба, Мө, бид 3 хятад иргэний гэрт, тэднийг айлгах зорилготой орсон юм. Тэгээд тэр 2 хүнийг ганц, хоёр удаа цохиж, хүлчихээд, гарч ирсэн. Гэрээс нь мөнгө аваагүй. Гар утсыг нь би авсан. Тэгээд ажлын хөлсөнд би 350 000 төгрөг, Ба 350 000, Э 300 000 төгрөгийг авсан. Мөнгийг Мө өгсөн, би Эд дамжуулж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дээрэмдсэн 3 ширхэг гар утсыг буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Мө мэдүүлэхдээ:

            Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос 6 сая төгрөгийг авсан. Үүнээс 1 000 000 төгрөгийг Эн, Ня нарт өгсөн. Үлдсэн 5 000 000 төгрөгөөс Бя ахад 500 000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгө нь надад байсан. Хохирлыг төлж барагдуулсан. Би эдгээр хүмүүст мөнгө амлаагүй. Бя ахад Ши гун гэх хятад иргэн охид, хүүхнүүд олоод өг гээд дарамтлаад байна, танд таньдаг цагдаа байна уу, түүнийг айлгах гэсэн юм гэж хэлсэн. Уг нь би тэр хятад хүний үйлдлийн талаар  хуулийн байгууллагад хандах ёстой байсан ч өөрийн хуулийн мэдлэггүй, мунхаг байдлаас болж ийм асуудалд холбогдсондоо уучлалт гуйж байна.

            Мөн БНХАУ-ын иргэн Ли, Лун нарын гэрт Ба, Тэ нарын хамт би орсон. Тэднийг айлгах зорилготой байсан. Тэднийг бусдтай холбоо бариулахгүй гэж 3 ширхэг гар утас авсан. Гэрээс нь мөнгө аваагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөрийн уур, уцаараас болж энэ олон хүмүүсийг хэрэгт татан оруулсандаа маш их гэмшиж байна. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй, миний буруу. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Э мэдүүлэхдээ:

            Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Мө над дээр ирээд хятад хүмүүс дээрэлхээд байна, таньдаг хүн байвал танилцуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Ба, Тэ гэдэг хоёр дүүгээ танилцуулсан. Танилцуулаагүй бол ийм асуудал болохгүй байсан. Миний буруу. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Ба мэдүүлэхдээ:

            Намайг 2 зүйл ангиар яллаж байгаа хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь үнэн. Тухайн үед нөгөө этгээдийн гарт жижиг хутга байсан, тэр над руу дайрахаар нь шилээр цохисон юм.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн хувьд хятад улсын иргэний байранд нэвтэрсэн нь үнэн. Мө гэх залуу ирээд “хятад улсын иргэн монгол охидыг хүчирхийлж, биед нь халддаг тул түүнийг айлгаж, сүрдүүлээд өгөөч” гэсний дагуу очсон юм. Дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Хятад иргэний гэрт 10 хэдэн сая төгрөг, ямар нэгэн цүнхтэй мөнгө байгаагүй. Гэрээс нь юу авсан талаар мэдэхгүй байсан. Гэтэл Модны хоёрын гол зам дээр Мөтэй уулзахад 3 утас, 1 000 000 төгрөг өгсөн. Гар утсыг Мө аваад  гарсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Ня мэдүүлэхдээ:

            Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Мө 1 сая төгрөг өгсөн. Тэр мөнгийг Ч.Энтой хувааж авсан. Энэ хэргийн талаар Ч.Эн нэг машинд явж байсан болохоор мэдэж байсан. Эхлээд би Мөнх-Эрдэнийн машинд орж уулзахад Мө 500 000 төгрөг өгнө гэж хэлсэн. Буцаж машиндаа орж ирээд, энэ тухай Энод хэлэхэд 1 000 000 төгрөг ав гэж хэлсэн. Тэгээд Эн өөрөө Мөнх-Эрдэнийн машинд орж уулзаад, 1 000 000 төгрөг авч орж ирсэн. Эн мэдүүлэгтээ үгсэн тохиролцоогүй, огт мэдэхгүй гэж байна. Гэтэл тэр  энэ талаар өөрөө мэдэж байсан. Надад худлаа хэлсэн зүйл байхгүй, хүн гүтгээгүй. Гэхдээ анхнаасаа мөнгө авна гэж тохироогүй байсан. Энэ гэмт хэргийг хийх санааг Бя гаргасан бөгөөд хятадуудыг айлгаад өгөөч гэж багын найз Бя гуйгаад байсан. Би болохгүй гэж хэлсэн боловч буудалд эмэгтэй хүн оруулаад хүчиндэх гээд байна гэж над руу байн, байн залгаад байсан. 550 000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд хийсэн. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Бя мэдүүлэхдээ:

            А.Мө бид 2 хамт нэг байгууллагад ажилладаг байсан. Би ковшийн жолооч байсан. Гэтэл Мө надад хятад иргэд намайг дарамтлаад байна, таньдаг цагдаа олоод, айлгаад өгөөч гэж хэлсэн. Би Д.Нятай багын найз байсан болохоор энэ талаар түүнд хэлсэн. Эдгээр хүмүүсийг гэмт хэрэгт татан оролцуулсан нь миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Би 7 хүүхэдтэй, бага нь 1 настай, том хүүхэд 14 настай. Эхнэр хүүхдүүдээ хардаг. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ли  мэдүүлэхдээ:

Би 2017 оны 12 дугаар сарын дундаас 02 дугаар сарын 24-нийг хүртэл нутагтаа байж байгаад ирсэн. Би ажлын дүү болох Лонг Дэгүйтэй хамт тухайн дээрэмдүүлсэн байранд амьдардаг. 2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 21 цаг 30 минутын орчим би гэртээ жижиг өрөөнд амарч байтал хүн ноцолдох чимээ гарахаар нь босож, очоод хартал манай дүү Лонг газар уначихсан дээр нь нэг эрэгтэй хүн дараад байж байхаар нь би очоод түлхээд болиулах гэж оролдтол хажуу талаас хоёр дахь этгээд миний зүүн нүд орчим цохиод авахад нүд маань бүрэлзэж, би дахин эсэргүүцэл үзүүлээд дэмий юм байна гэж бодоод газар суутал намайг Лонгийн унтлагын өрөөнд чирч оруулаад гар хөлийг маань скочоор хүлж, гарч явсан. Буцаж 2-уулаа нийлж Лонгийг миний хажууд гар хөлийг нь скочоор хүлсэн. Бид хоёр хөдөлгөөнгүй, эсэргүүцэлгүй болсон тул нөгөө хоёр өрөөнүүдээр наашаа, цаашаа холхиж байгаад, буцаж ирээд, миний толгой дээр ус асгасан. Учир нь би ухаан алдсан мэт жүжиглээд хэвтэж байсан юм. Тэгээд ус асгаад намайг амьд гэдгийг мэдсэн бололтой тухайн хүмүүс гараад явцгаасан. Тэднийг гарч явснаас хойш 2-3 орчим минутын дараа би хүлээсээ тайлаад, Лонгийн хүлээсийг мөн тайлсан. Миний гарыг урд маань хүлсэн байсан тул би тайлах боломжтой байсан. Бид хоёр хүлээсээ тайлаад, том өрөөнд орж ирээд үүргэвчтэй мөнгөө үзтэл байхгүй, мөн бид хоёрын 3 ширхэг утас алга болсон байсан тул компьютероор хамтран ажилладаг Өвөрмонгол залуу болох Төт мэдэгдэж, Тө цаашаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Их богино хугацаанд болж өнгөрсөн, би их айсан учраас сайн санахгүй байна. Цүнхэнд маргааш миний барилгын материал худалдан авахаар бэлдсэн байсан 16 сая төгрөг байсан. Мөн миний халаасанд байсан 1 сая төгрөгийг авсан. Тухайн мөнгө нь миний өөрийн хувийн мөнгө ойролцоогоор 7 хоногийн өмнө Хятадаас шилжиж ирээд данснаас 5 орчим хоногийн өмнө аваад байсан юм. Би гэхдээ яг хэдэн төгрөг шилжиж ирснийг мэдэхгүй байгаа юм. Манай дүү Лонг сайн мэдэж байгаа. Би алдсан мөнгө нийлээд 17 сая гэдгийг л мэдэж байна. Үүнийг дансны хуулга манай дүү Лонг авч цагдаагийн байгууллагад өгсний дараа тодорхой болно. Алдсан гар утасны хувьд миний 1 ширхэг Хуавэй маркийн утас байсан. Хайрцаг нь байхгүй. 2017 оны 8 дугаар сард Монгол дахь Хуавэй салбараас монгол мөнгөөр 1 800 000 орчим төгрөгөөр авсан. Лонгийн 2 ширхэг утас алга болсон, гэхдээ би мэдэхгүй байна. Миний утсанд Юнителийн 80521800 дугаар байсан, утсанд ямар нэгэн код байхгүй, нэгж байсан эсэхийг нь мэдэхгүй байна, цэнэгтэй байсныг нь санаж байна. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэрэг гарах үед зочны өрөөний компьютерийн ширээний доод шургуулгад 10 гаруй сая төгрөг байсан бөгөөд яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Учир нь би нягтлан Лун дэ гүйд мөнгөө хариуцуулж өгсөн байсан. Миний хар өнгийн савхин цүнх дотор нийт бэлэн 16 000 000 төгрөг байсан бөгөөд уг цүнх нь зочны өрөөний буйдан дээр байсан. Тэгээд тухайн дээрэм хийсэн хүмүүс 16 000 000 төгрөгийг цүнхнээс авсан байсан. Мөн уг цүнхний зүүн талд байсан хар өнгийн жижиг арьсан цүнхэнд 4 сая төгрөг бэлнээр байсан. Үүнээс гадна миний биед өмссөн байсан хөх өнгийн даавуун өмдний баруун урд халаасанд байсан 1 200 000 орчим төгрөгийг авсан бөгөөд яг хэн нь авсан талаар хараагүй. Их өндөр, хүчтэй хүн байсан. Мөн Лун Дэ Гүй надад миний халааснаас мөнгө авч явсан гэж хэлсэн бөгөөд Лун Дэ Гүйн халаасанд мөнгө байсан үгүйг огт мэдэхгүй байна. Лун Дэ Гүйг зочны өрөө рүү намайг нүүр лүү цохисон залуугаас арай намхан залуу чирч оруулаад, цээж рүү нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан бөгөөд удалгүй скочны дуу гарч эхэлсэн юм. Ингээд нийт 30 000 000 гаруй сая төгрөг байснаас 17 000 000 орчим төгрөг алдагдсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 43-44, 45-46, 58-59)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Лун мэдүүлэхдээ:

Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 21 цаг 30 минутын үед захирал бид хоёр гэртээ байхад хаалганы хонх дуугарсан. Тэгээд хаалган дээр очоод хятад хэлээр хэн бэ гэхэд би буюу “Во” гэж хэлсэн. Тэгээд хаалгаа тайлаад буруу хараад том өрөө рүү алхаж байхад нэг хүн араас хурдтай ойртсон. Би эргээд харахад нэг хүн араас түлхэж унагаад, шууд дээр гараад цохиж эхэлсэн. Нөгөө өрөөнөөс захирал гарч ирэхэд нэг залуу өрөөнөөс хурдтай гарч ирээд захирлыг чирээд, нөгөө өрөө рүү ороод зодолдоод байсан. Би тэгээд тухайн этгээдийг дийлэхээ больсон. Удалгүй уг залуу намайг хана саваад мөргүүлсэн. Миний ухаан санаа самуурсан. Тэгээд миний гарыг өчөөд скочоор ороогоод орон дээр аваачиж, хөлийг мөн скочоор ороосон. Тэгээд халаас ухаад гар утас бэлэн мөнгө болох 1 500 000 орчим төгрөг байсныг авсан. Мөн цүнхэнд байсан 16 000 000 төгрөг бас авч зугтаасан. Удалгүй захирал ирж гар хөлийн хүлээс тайлсан. Тэгээд би интернетээр орчуулагч руугаа залгаж хэлсэн. Миний харснаар их биерхүү өндөр хоёр залуу байсан. Хар бараан хувцастай, богино бомбор маягийн куртиктэй, мөн цэнхэр өнгийн нэг удаагийн амны хаалттай, хоёр залуу бээлийтэй байсан. Би алдсан утаснууд болох Самсунг-S7 edge 5600 юаниар, Show me 1700 юаниар авч байсан. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэрэг гарах үед зочны өрөөний компьютерийн ширээний доод шургуулгад 12 000 000 төгрөг бэлнээр байсан ба тэр хэвээрээ байсан. Манай дарга Ли Шуанг Чэнгийн хар өнгийн савхин цүнх дотор нийт бэлэн 20 000 000 төгрөг байсан бөгөөд уг цүнх нь зочны өрөөний буйдан дээр байсан. Тэгээд тухайн дээрэм хийсэн хүмүүс 16 000 000 төгрөгийг нь авсан байсан бөгөөд цүнхэнд байсан 20 сая төгрөгийг 4 саяыг нь цүнхний урд хэсэгт, 16 сая төгрөгийг нь цүнхний гол хэсэгт хийсэн байсан юм. Үүнээс гадна Ли Шуанг Чэний биед буюу өмднийх нь халаасанд 1 000 000 орчим төгрөгийг авсан бөгөөд яг хэн нь авсан талаар хараагүй. Мөн миний зүүн талын өмдний халаасанд байсан 500-600 мянган төгрөгийг (яг хэдэн төгрөг байснаа санахгүй байна) намайг хаалга онгойлгоход араас цохиж унагасан залуу л миний мөнгийг авсан. Ингээд нийт 33 500 000 орчим мянган төгрөг байснаас 17 500 000 орчим мянган төгрөг алдагдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллагын алба хаагч нар энэ цүнхээ байлгаж байгаарай гэж хэлээгүй болохоор мөнгө байсан цүнх одоо хаана байгаа эсэхийг нь хэлж мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 50-52, 54-56, хэргийн 5 дугаар хавтас, хуудас 105-106)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Шүй мэдүүлэхдээ:

Миний өөрийн фэйсбүүк хаяг дээр Мө хятад хэл мэддэг монгол эмэгтэй хүнийг найзаар бүртгүүлж өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би Хонг Конг зочид буудалд байхдаа Мөнх-Эрдэнийн найз болгосон монгол эмэгтэй хүнтэй чатлаж байсан. Ингэж чатлахын өмнө зочид буудалд биш өөр газар уулзахаар болсон. Тэгээд болиод зочид буудалд ирэхээр болсон. Би Хон Конг зочид буудлын 501 билүү 601 тоот өрөөнд байхад гаднаас надтай чатлаж байсан монгол эмэгтэй орж ирсэн. Тэгээд уг Монгол эмэгтэйтэй ярих гэсэн чинь хятадаар сайн ярьж чадахгүй байсан, (энгийн 1-2 үг хэлэх төдий байсан) тэгээд байж бай, байж бай гэж байснаа удалгүй буюу 30 минут орчмын дараа гаднаас 2 цагдаа орж ирээд тэр эмэгтэй бид 2-ыг буудлаас авч гарсан. Тэгээд цагдаагийн алаг тэргэнд суулгаад авч яваад өөр нэг цагдаагийн алаг тэргэн дээр аваачиж, өөр 2 цагдаагийн алба хаагчид намайг хүлээлгэн өгсөн. Тэр 2 цагдаа намайг машиндаа суулгаад миний гар утсыг хурааж авсан. Тэгж байснаа буцааж өгөөд, намайг хүнтэй ярь гэж дохио өгөхөөр нь би гар утсаа аваад өөр орчуулагч руу залгасан. Тэгэхэд утас нь холбогдохгүй байсан учир Мөнх-Эрдэнийн гар утас руу залгасан. Тэгээд Мөтэй утсаар яриад буудалд facebook-ээр танилцсан эмэгтэйтэй байж байхад гаднаас 2 цагдаа орж ирээд намайг авч гараад цагдаагийн машинд аваад явж байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд хаана явж байгаа юм гэж Мө асуухаар нь би хаана явж байгаагаа мэдэхгүй учир гар утсаа машин барьж яваа цагдаад өгсөн. Тэгэхэд тэр цагдаа Мөтэй утсаар яриад хаана байгаагаа хэлсэн байх. Тэгээд намайг цагдаагийн алаг машинтай хэсэг гадуур авч явж байгаад нэг цагдаагийн газар аваачсан. Тэр үед Мө хүрч ирээд цагдаа нартай уулзаад надтай уулзсан. Тэгэхдээ буудалд хамт байсан монгол эмэгтэйг хүчирхийлсэн гэж цагдаад дуудлага өгсөн байна. Түүний дагуу цагдаа нар чамайг барьж авсан байна, энэ асуудлыг зохицуулахад хэцүү, мөнгө төгрөг өгч байж асуудлыг зохицуулна гэж хэлсэн. Тэгэхэд нь би мөнгө, төгрөгийг нь өгье гэж хэлсэн. Тэгсэн цагдаа нартай ярьж байгаад намайг 15 000 000 төгрөг өг, тэгвэл энэ асуудлыг зохицуулна гэж байна гэсэн. Тэгэхээр нь би Монголд ирээд удаагүй, надад тийм их мөнгө байхгүй гэж хэлэхэд ярьж байгаад 1 000 000 төгрөгийг хасъя, чи 14 000 000 төгрөгийг зохицуул. Одоо 6 000 000 төгрөгийг зохицуулаад өг, 8 000 000 төгрөгийг надаас зээлчих, дараа нь чи надад өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь за за гэж хэлсэн. Тэгээд захирал Ци Хао Мин-ий гар утас руу залгаад би цагдаад баригдсан байна, надад одоо бэлэн 6 000 000 төгрөг хэрэгтэй байна, орчуулагч Мөнх-Эрдэнийг явуулъя, надад 6 000 000 төгрөг өгөөд явуулаач гэсэн. Тэгэхэд за, за ирээд ав гэсэн. Тэгээд Мө машинтайгаа яваад би цагдаагийн алаг тэргэн дотор сууж байхад махлаг бүдүүн цагдаа нь намайг нэг хятад хэлтэй эмэгтэй хүнтэй яриулсан. Тэгэхэд тэр эмэгтэй надаас саяны орчуулагч эрэгтэй хүн чинь хэдэн төгрөг өг гэж хэлсэн юм бэ гэхээр нь би одоо 6 000 000 төгрөг өг гэж хэлсэн, тэгсэн утсаа салгасан. Тэгснээ дахин залгаад, орчуулагч чинь 6 000 000 төгрөг гэсэн юм уу, 1 000 000 төгрөг өг гэсэн юм уу гэж асуусан тэгэхээр нь би 6 000 000 төгрөг өг гэсэн гэж хэлсэн. Тэгсэн 6 000 000 төгрөгийн хэрэг байхгүй байсан юм гэж хэлээд утсаа салгасан. Надтай ярьсан тэр эмэгтэй нь тэр бүдүүн цагдаагийн гар утсаар надтай ярьсан бөгөөд эхлээд тэр бүдүүн цагдаа цаашаа утсаараа ярьж байгаад надад утсаа өгөөд яриулж байсан. Тэгж байтал Мө машинтайгаа ирээд мөнгө авчирсан гэж хэлсэн тэгэхээр нь би сая тэр цагдаа намайг хятад хэлтэй эмэгтэй хүнтэй яриуллаа хэдэн төгрөг өг гэсэн юм гэж асуухаар нь би 14 000 000 төгрөг биш 6 000 000 төгрөг өг гэсэн шүү гэдгийг хэлсэн. Тэгсэн орчуулагч Мө тэр 2 цагдаатай уулзаад байсан. Тэгээд орчуулагчийн машинд ороод мөнгөө өгөлцсөн байх машин дотор юу болсон эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Тэгээд машинаас бүдүүн цагдаа нь гарч ирээд өөрийнхөө гар утасны дугаараа миний утсан дээр хийж өгөөд, гараараа 2 сая гээд 2 хуруугаа дохиод над руу яриарай гэж дохиод байсан. Үүнийг нь би тэр бүдүүн цагдаа 2 сая төгрөг авсан юм байна гэж ойлгосон. Тэгээд Мө бид 2 тэндээс машинтай нь яваад намайг Хон Конг зочид буудалд хүргэж өгсөн. Ингэж буцаж явахдаа Мө одоо дахиж 8 000 000 төгрөг өгөх хэрэггүй гэж хэлж байсан. Санал хүсэлт байхгүй, Би тэр эмэгтэйг хүчиндээгүй. Тэр эмэгтэйтэй бэлгийн ажил хийхээр хувцсаа тайлахад тэр эмэгтэй бас хувцсаа тайлсан, зарим нэг хувцсыг нь тайлаад бид 2 оронд ороод бэлгийн ажил хийгээд байж байхад өрөөний хаалга тогшсон гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, хуудас 180-184, 190-191, 195-196, хэргийн 4 дүгээр хавтас, хуудас 172-174)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Мя мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой ажлын залуу Рэнчиндоржийн хамт Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн тэнд байх Парис бааранд орж пиво авч уухаар орсон. Тэнд ороод бид 2 хоёр, хоёр лааз пиво уучихаад удаагүй гаръя гээд гарцгаасан. Баарнаас гарч явахад араас нэг хүүхэн яасан гэж намайг түлхэж байгаа юм гээд дайраад ирсэн. Тэгэхэд яасан юу болсон юм гэхэд Рэнчиндорж гарч явахдаа нэг эмэгтэйг шүргэсэн гэж хэлээд дуусаж байхад цаанаас нь нэг эрэгтэй биерхүү залуу улаан галзуу гүйж ирээд Рэнчиндорж руу дайраад алалцъя гээд байхаар нь би дундуур нь ороод яасан яагаад байгаа юм тайван байлдаа гэж хэлтэл тэр биерхүү залуу үүдэнд хураалгаатай байсан пивоны шилнүүдээс нэгийг аваад хананд цохиж хагалаад, миний зүүн шанаа руу зоогоод, гэдэс рүү зоогоод татсан. Тэгээд алалцъя, ална гээд байсан. Тэр үед тэр залуугийн эхнэр нь гэх эмэгтэй боль боль гээд салгасан, манай найз Рэнчиндорж бас боль, боль гээд салгасан. Түүний дараа тэр залуу явна гээд байхаар нь явуулалгүй байж байгаад цагдаа дуудаж, барьж өгсөн. Би гэмтлийн эмнэлэг рүү явж эмнэлгийн анхны тусламж авсан. Миний хувьд тэр залуутай болон хамт явж байгаа эмэгтэйтэй нь маргалдаагүй. Харин манай найз Рэнчиндорж тэр эмэгтэйг шүргэсэн юм. Тэгсний төлөө Ре бид 2-луу дайраад улмаар миний биед пивоны шилээр гэмтэл учруулсан. Баэд гомдолтой байна, хохирлоо нэхэмжилнэ, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, хуудас 200-202)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.До мэдүүлэхдээ:

“...2019 оны 4 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед ажлын дүү болох Тансармаатай 40 дүгээр сургуулийн орчим уулзаад бид 2 Тансармаагийн гэрийнх нь ойролцоо бид тус бүр 3 шил Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд юм яриад сууж байтал Тансармаагийн нөхөр Ня, Тансармаа руу залгаж нэг караокед байна хүрээд ир гээд байсан. Тэгээд бид 2 пиво ууж дуусгаад уг пабаасаа гараад Тансармаагийн нөхөр дээр очсон. Тэгээд нэгэн караокед ороход Тансармаагийн нөхөр Ня согтуу ганцаараа сууж байсан. Тансармаа, нөхөртэйгөө дуу дуулж байсан. Тэгэхээр нь би Тансармааг хүргэж өгөөд, гэртээ харина гэж бодож байгаад бид 3 уг караокенаас гараад бид Тансармаагийн гэр лүү алхаж явсан. Тэгээд орцны гадаа очоод Тансармааг гэрт нь оруулах гэтэл нөхөр нь над руу хандан, хулгайч пизда минь, авгай минь гээд намайг хараагаад байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би газар уначихсан нэг танихгүй хүн хүүе та яасан бэ, зүгээр үү гэж хэлээд намайг сэрээсэн. Би сэрээд босож чадахгүй, нэг гар дийлдэхгүй байсан. Тэгээд би орилоод түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү түргэн тусламжийн машин намайг авч явж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид 2 эвлэрсэн гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, хуудас 114, 136)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Тө мэдүүлэхдээ:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэртээ амарч байгаад өдөр 13:00 цагийн үед Гадаадын иргэн харьяатын газар очиж, Монгол Улсад ирж ажиллах гэж байгаа хоёр Хятад Улсын иргэний визний материалыг бүрдүүлж өгсөн юм. Тэгээд би Улаанбаатар их дэлгүүрийн Маями зочид буудлын нэг давхарт амьдардаг найз Бадамжавын гэрт очиж ярилцаж байх үед манай найз охин Цэгмид ирсэн. Тэгээд би найз охинтойгоо Улсын их дэлгүүр ороод найз охиныхоо дүүг гэрт нь хүргэж өгөөд би найз охинтойгоо гэр лүүгээ явсан юм. Намайг гэртээ байхад 21:58 минутын үед нягтлан би утсаа алдчихлаа гэж сандарсан байдалтай над руу залгасан. Тэгээд би очих замдаа байр түрээслүүлсэн Д.Батнасан гэдэг хүний 99909299 дугаар луу залгаад, манай Хятадуудыг хүмүүс дээрэмдчихсэн байна, та цагдаад дуудлага өгчих гэж хэлсэн. Тэгээд би очоод юу болсон талаар асуухад манай нягтлан хаалга хүн тогшихоор нь хятадаар хэн бэ гэж асуусан чинь, нөгөө хүн хятадаар би гэж хариулсан. Нягтлан хаалга онгойлгоход нэг удаагийн маск зүүсэн хоёр биерхүү хүн орж ирээд, нягтланг цохиж унагаагаад, захирлыг зодож ухаан алдуулаад, том өрөөнд байсан цүнхнээс 18 сая төгрөг болон нягтлангийн хоёр гар утас болон даргын 1 ширхэг гар утсыг аваад зугтаасан гэж надад хэлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас  62-64)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Эн мэдүүлэхдээ:

“...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 19 цагаас эхлэн Сонгинохайрхан дүүрэг дэх, Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Бүргэд-113 чиглэлтэй автомашин дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Нийт 23 дуудлага мэдээллийг шалган шийдвэрлэж байхад 08-ны өдрийн 02 цагийн орчимд Бүргэд-10-аас “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Хонг Конг зочид буудлын урд зогсоолд зодоон болоод байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Би цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Ж.Угийн хамтаар дуудлага мэдээллээ шийдвэрлэсээр явж байгаад дуудлага өгсөн 8801-тэй дугаарт холбогдоод Хонг Конг зочид буудлын гадна очиход гадаа нь зодоон болсон шинж байгаагүй. Тэгтэл дуудлага өгсөн гэх залуу машин дээр маань ирээд, энэ хүнтэй яриад өг гэж хэлээд надад утсаа өгсөн. Би утсыг нь аваад ярихад өөдөөс “Ганбаа мөн үү” гэхэд нь би үгүй гэж хэлтэл “Аан Эн мөн үү” гэхээр нь би дуу хоолойгоор нь СХД-н Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн машинт эргүүлийн цагдаа, жолооч Ня байна гэдгийг мэдсэн. Ня надад хэлэхдээ “606 тоотод байгаа хүмүүсийг гаргаад ирээч, манайд шалгагдаж байгаа хүмүүс байгаа юм. Би очих гэсэн чинь дуудлагатай болчихлоо. Наана чинь хятад улсын иргэн, монгол хүүхэнтэй хамт байгаа. Би дуудлага ихтэй очиж чадахгүй байна” гэж надад хэлсэн. Би тухайн үед буудалд хамт байсан 2 хүнийг СХДЦХ-1 дээр шалгагдаж байгаа гэж бодсон учраас хувийн байдалд нь анхаарал хандуулаагүй. Тус өрөөнөөс монгол эмэгтэй болон хятад эрэгтэй хоёрыг гаргахад дуудлага өгсөн залуу нь цагаан өнгийн жийп маягийн машинтай гадаа зогсож байсан. Тэгтэл буудлаас гаргаж ирсэн эмэгтэй нь тухайн машинд шууд суучихсан. Тэгээд би хятад улсын иргэнийг аваад СХДЦХ-ийн түр саатуулах байранд хүн хүргэж өгөх зуураа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Мираж буудлын урд Нятай уулзаж, нөгөө хятад иргэнийг хүлээлгэн өгсөн. Харин Ж.У бид 2 саатуулах байр луу явсан. Үүнээс хойш дахиж Нятай холбоо бариагүй. Тухайн үед Нятай хамт ажиллаж байсан таньдаг гэдэг утгаараа ажилд нь тус боллоо гэж бодсон гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 105-107, 3 дугаар хавтас, хуудас 239-242)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Нам мэдүүлэхдээ:

“...2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө үүрийн 05 цаг болж байхад гэртээ унтаж байтал манай ах өөрийн 99266277 дугаарын утаснаас миний 89667588 дугаарын утас руу залгаад, энд нэг хятад хүнтэй утсаар яриадхаач, орчуулагч нь юу гэж хэлсэн юм мэдэхгүй байна, над руу хараад юм яриад байна гэж хэлээд утсаа тэр хятад хүнд өгч, надтай яриулсан. Нөгөө хятад хүн нь намайг цагдаа 6 000 000 төгрөгөөр торгоно гэж байна, энэ нь арай өндөр байна, манай орчуулагч тэгж хэллээ гэж хэлэхээр нь би буцааж утсаа өг гээд Ня ахтай ярьж та 6 сая төгрөгөөр торгоно гэсэн юм уу, орчуулагч нь наад хятад хүнд чинь тэгж хэлсэн байна гэж хэлтэл Ня ах үгүй ээ ердөөсөө тийм зүйл яриагүй, орчуулагч нь худлаа хэлсэн байна, чи буцаагаад хэлчих гээд тэр хятад хүнд утсаа өгөхөөр нь би яриад тэгж хэлээгүй юм байна, орчуулагч чинь худлаа хэлсэн байна гэж хэлж өгсөн гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 109-110, 3 дугаар хавтас, хуудас 244-245)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ци  мэдүүлэхдээ:

“...2018 оны 3 дугаар сарын 07-ны нэлээн орой яг хэдэн цагийн үед гэдгийг сайн санахгүй байна, манай компанид талбайн зохион байгуулагч Шүй (Xu Gang) өөр хүний утасны дугаараас над руу залгаад би цагдаа дээр асуудалд орчихлоо надад 6 000 000 төгрөгийн хэрэг гараад байна, надад 6 000 000 төгрөг зээлээч гэхээр нь би Шүй-д 6 000 000 төгрөг зээлье, хэзээ хэрэгтэй юм, хэн авах юм гэж асуухад, одоо хэрэгтэй байна, орчуулагч Мө очиж авна гэж хэлсэн. Тухайн үед би Хон Конг зочид буудлын 605 тоот өрөөнд байгаа гэдгээ хэлсэн. Хагас цаг орчмын дараа орчуулагч Мө ирсэн. Тухайн үед надад Шүй (Xu Gang)-ы талаар ямар нэгэн зүйл хэлээгүй надаас 6 000 000 төгрөг бэлнээр аваад гарсан. Түүнээс хойш юу болсон эсэх талаар мэдэхгүй байна. Маргааш нь би Дундговь аймаг руу явах болоод зочид буудлын өмнө зогсож байхад Шүй (Xu Gang)-тай таараад мэнд мэдээд өнгөрсөн. Тэгэхэд ямар учиртай мөнгө төгрөг авсан талаараа надад ямар нэгэн зүйл яриагүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, хуудас 201-202)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.У мэдүүлэхдээ:

 “...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн орой 19 цагаас маргааш өдрийн 09 цаг хүртэл эргүүлийн офицер Энийн хамт Бүргэд-113 чиглэлд 20-63 УНҮ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үүрэг гүйцэтгэж байхад Мартын-8 баяр болох гээд нэлээн ачаалал ихтэй явж байсан.  1-р хорооллын Хон Конг зочид буудлын гадаа согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлага 102-оор дамжин манай хэлтсийн жижүүрээс мэдэгдсэн. Энэ дуудлага авах үед бид дуудлагатай явж байгаад очсон, очиход Хон Конг зочид буудлын гадаа хэн нэгэн хүн агсам согтуу тавиад байгаа хүн харагдахгүй байсан. Тэгээд зогсоод ойр орчмын газрыг харахад ямар нэгэн согтуу хүн агсам согтуу тавьж байгаа зүйл харагдаагүй. Тэр үед нэг залуу ирээд би дуудлага өгсөн хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон, яасан гэж асуухад та энэ хүнтэй утсаар яриадхаач гээд манай офицер Энд утсаа өгсөн. Тэгээд Эн тэр залуугийн утсаар ярих үед утсаа спикер дээр нь тавьсан байсан тэгэхэд СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн Ня байна аа, хэн бэ хөгшөөн гэж хэлж байсан. Тэр үед Эн офицер спикерийг нь болиулаад утсаар ярьж байсан. Цаанаа юу ярьж байгааг нь хэлж мэдэхгүй байна, тэгээд машинаас бууя гээд бид 2 машинаас буугаад Хон Конг зочид буудал руу орсон. Буудал руу орох үед буудлын гадаа байсан залуу буудлын тэдэн номерын өрөөнд байгаа гэж хэлж байсан. Буудал руу орох явцдаа Эн офицер 1-р хэлтсийн Ня ярьж байна, энэ буудлаас нэг хятад хүнийг хамт байгаа хүнтэй нь гаргаж ирээд над руу дөхүүлээд өгөөч гэж хэлж байна гэсэн. Тэгээд бид 2 уг зочид буудлын 4-5 давхарт гараад, нэг өрөөний хаалга тогшиход нэг эмэгтэй хүн хаалга онгойлгосон бөгөөд цаана нь нэг хятад залуу байсан. Тэгэхээр нь уг эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг явъя гээд хувцсыг өмсүүлээд дагуулаад гарсан. Буудлаас гарч ирээд тэр хятад иргэнийг машиндаа суулгасан, наана нь байсан эмэгтэй нь араас очих юм шиг зүйл хэлж байх шиг байсан. Тэгээд СХД-ийн нутаг “Мираж” зочид буудлын гадаа очиход Ня цагдаагийн алаг тэрэгтэйгээ ирсэн байсан. Машинд Ня, эргүүлийн офицертойгоо 2-лаа явж байсан. Тэгээд тэдний машинд тухайн хятад иргэнийг суулгачхаад шууд цаашаа дүүргийн эрүүлжүүлэх байр луу явсан юм гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, хуудас  227-229)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.От мэдүүлэхдээ:

“...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн орой гэртээ байж байхад над руу миний танил (оюутан байхдаа өмнө нь цагийн ажил хийж байсан) Сод гэдэг ах залгаад “Заяа чи завтай байна уу, завтай бол жаахан ажил байна гэж хэлсэн. Ямар ажил гэж асуухад одоо чам руу хүн залгах байх гэж хэлсэн тэгээд байж байхад миний утас руу Сод ахын дүү нь байна гээд нэг залуу ярьсан тэгээд жаахан ажил байна, хаана байгаа газраас чинь очоод явъя гэхээр нь гэрийн хаягаа СХД-ийн Баянхошууны 112  буудлын тэнд хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед ямар ажил хийх гэж байгааг сонсох гэж дуудсан. Тэгээд байж байтал ирчихлээ гэхээр нь гэрээс гараад утсаар яриад байгаа газар нь очиход цагаан билүү саарал өнгөтэй Альпард маркийн машинтай өөрийгөө Мөөгий гэж танилцуулсан залуу, наана нь Сод ахын дүү байна гэж ярьсан залуу байсан. Тэр 2 явж байхдаа надад хэлэхдээ Мөөгий гэдэг залуу нь хятад компанид ажилладаг, ажил төрөл нь гайгүй сайн байгаа тушаал дэвших гэсэн чинь хамт ажилладаг хятад хүн нь саад болоод байна, тэр хятад иргэнийг жаахан хашраах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд явсаар байгаад 5 шарын автобусны арын буудлын тэнд очсон ба намайг хятад иргэний байгаа буудалд ороод байж бай, удахгүй араас чинь цагдаа оруулаад чамайг авна гэсэн. Тэгэхээр нь би “буудалд байгаа хятад хүнийг яахаараа цагдаа барьдаг юм” гэж асуухад Мөөгий нь Монголд ажиллаж байгаа хятад иргэд монгол эмэгтэй хүнтэй буудалд байх юм бол хууль бус байдаг юм гэсэн. Тэгээд надад хятадаар ойр зуурын баахан үг зааж өгсөн, цаасан дээр Монгол галигаар хятад үгнүүд бичээд, уншаад бай гэсэн. Тэгж байх хугацаанд Мөөгий буюу Мө өөрийнхөө гар утаснаас чатаар нэг хүнтэй харилцаад байсан. Намайг нэг хятад иргэний утсаар яриулах болсон. Тэгэхдээ чи энэ цаасан дээр бичсэн зүйлийг уншаадах гэсэн. Би тэр цаасан дээр бичсэн зүйлийг нь уншиж байгаад гацаад, түгдрээд эхэлсэн чинь Мөөгий нь баригдчихлаа гээд утсаа салгасан. Тэгээд ерөөсөө маргааш болъё, чи маргааш зав гаргаарай гээд байсан. Тэгэхээр нь та нар яах гээд байгаа юм, та нарын хийх гээд байгаа зүйлийг ойлгохгүй байна гэхэд зүгээрээ ямар ч асуудал байхгүй гээд Оожоо гэж дуудаж байсан залуу, Мөөгий 2 надаас гуйгаад байсан. Тэгээд тухайн өдрөө гэртээ очиж амарсан. Маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн орой Оожоо ах над руу залгаад, намайг хаана байгааг асуусан. Тэр үед би гадуур найз нартайгаа явж байсан учир гадуур явж байна гэхэд миний дүү 5-н шарын автобусны буудал дээр хүрээд ирээч гэсэн. Би 5-н шарын автобусны буудал дээр очоод Оожоо ахтай уулзаад, хоол идэж байхад Мөөгий машинтайгаа ирсэн. Тэгээд Оожоо, Мөөгий 2 юм ярихдаа Отг 5-н шарын автобусны буудлын тэнд нэг буудалд оруулмаар байна, өөр газар буудалд оруулах юм бол нөгөө 2 цагдаагийн нутаг дэвсгэр нь биш очиж чадахгүй гэсэн. Тэгээд 5 шарын тэр хавиар буудал хайгаад явж байгаад буудал нь олдохгүй байсан. Энэ хугацаанд Мөөгий гар утсаараа миний зургийг аваад, нөгөө хятад иргэн рүү явуулаад байх шиг байсан ба хятад иргэнтэй чатлаад байсан. Тэгж байгаад нөгөө хятад иргэний байгаа зочид буудал болох Хон Конг зочид буудал руу намайг оруулахаар болсон. Тэгээд намайг Хон Конг буудлын гадаа очоод буудлын 5-н давхар одоо дугаарыг нь санахгүй байна нэг дугаар хэлээд ойр зуурын хятад үгнүүд надад зааж өгөөд байсан. Тэрийг нь Мөөгийгөөс асуухад би юм яримааргүй байна гэсэн утгатай үг гэсэн. Тэгээд болохгүй бол толгойгоо сэгсрээд бай гээд байсан, тэгээд тухайн зочид буудал руу оруулсан. Оруулахын өмнө чи ороод 5 минут бололгүй утсаар залгаарай гэсэн. Тэр үед миний утасны цэнэг дууссан учир Оожоо ахын гар утсыг аваад зочид буудал руу нь орсон. Зочид буудлын дугаар өрөөнд ороход нэг хятад иргэн байсан ба хятадаар юм яриад миний гадуурх хувцас тайлж өгөөд, жаахан байж байгаад над руу хятадаар юм яриад, дайраад байсан би цаашаа бай гэж монголоор хэлээд тэр хятад иргэн ойлгохгүй байж байгаад би 00 өрөөнд орж усанд ороод, дараа нь бид 2 бэлгийн ажил хийсэн. Тэр хугацаанд Оожоогийн гар утаснаас Мөөгийгийн гар утас руу залгаж байхад хаалга тогшсон. Тэгэхээр нь хаалга онгойлгож өгөхөд 2 цагдаа зогсож байсан би тэр 2 цагдаад та нар яасан уддаг юм, ийм юм болно гэж яриагүй биз дээ гэхэд нөгөө 2 цагдаа юм ярихгүй, намайг хувцсаа өмс гэж өмсүүлээд, нөгөө хятад иргэнийг хувцсаа өмс гэж дохиогоор хэлээд дагуулаад буудлаас гарсан. Буудлаас гараад нөгөө хятад иргэнийг цагдаагийн машинд суулгасан, намайг буудлын үүдэнд байхад Оожоо ах царайгаа далдалсан малгай дарж өмсөөд, намайг цааш дагуулж яваад машиндаа суулгасан. Учир нь тэр хятад иргэн Оожоо ах, Мөөгий ах 2-ыг таньдаг гэсэн. Оожоо ах, Мөөгий ах 2 тэр хятад иргэнд харагдаж болохгүй гээд яриад байсан. Оожоо ахын машин нь хар өнгийн приус-20 маркийн машин байсан ба хятад иргэний суусан машиныг дагаад явсан. Би Оожоо ахад та нар яасан муухай худалч хүмүүс бэ та нар удахгүй цагдаа оруулаад намайг авна гэсэн шүүдээ, ямар уддаг юм гээд уурлаад, уйлаад хэлэхэд тайван байж бай, удахгүй болно гээд байсан.  Нэг мэдэхэд СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн гадаа ирсэн байсан ба нөгөө хятад иргэнийг цагдаагийн машинд суулгасан байсан. Тэр үед Оожоо ах тэр цагдаа нарын нэгэнтэй утсаар яриад чи наад хужаагаа айлгаад, сүрдүүлээд, дарамтлаадах гээд яриад байсан. Би Оожоо ахаас та нар яаж байгаа юм гэж асуухад энэ хятад иргэнийг цагдаа нараар дарамтлуулж байгаа юм гэсэн. Тэгэхэд тэр цагдаагийн машинаас нэлээн зайтай Оожоо ах, бид 2 машинтай нь хараад зогсож байхад цагдаагийн машин тэр хавиар хэсэг яваад, буцаж цагдаагийн хэлтсийн гадаа очиж зогсоод хэсэг явсан. Энэ хугацаанд Оожоо ах, бид 2 алсаас нь дагаад яваад байсан. Мөөгий ах, Оожоо ах 2-ын надад ойлгуулснаар тэр хятад иргэн монгол хэл мэдэхгүй цагдаагийн машинтай хэсэг авч яваад, цагдаа нар дарамтлахаар хятад иргэн орчуулагч Мөөгий рүү утсаар ярина, тэгэхээр Мөөгий юу ч мэдээгүй хүн болж цагдаа нар дээр очоод цагдаа нар мөнгө нэхэж байна гэж хэлээд хятад иргэнээс мөнгө авна гэж ойлгуулсан. СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн гадаа цагдаагийн машин байхад Мөөгий ах Альпард машинтайгаа ирээд цагдаа нартай уулзаад, хятад иргэнтэй уулзаад байсан. Тэр үед Оожоо ах, бид 2 тэндээс машинтайгаа хөдлөөд 5-н шарын автобусны буудлын тэнд очсон. Би Оожоо ахад уурлаж байсан. Учир нь миний биеэс хятад иргэний муухай үнэр үнэртэж байсан. 5-н шарын тэнд байх нэг зочид буудал руу орж, усанд ороод гараад ирэхэд Оожоо ах буудлын орон дээр унтаж байсан. Тэгэхээр нь би буудлаас гараад орой найзтайгаа уулзах гээд гадуур хэсэг явж байхад Мөөгий ах буудал дээр хүрээд ирсэн тул би буудал руу очиж Мөөгий, Оожоо ах нартай уулзахад надад 250 000 төгрөг өгсөн тул би тэндээс явсан. Мөөгий ах, Оожоо ах нар анх надтай уулзахдаа БНХАУ-ын иргэнээс мөнгө залилан мэхлэж авах гэж байгаа талаар огт юм яриагүй. Анх уулзахдаа Мө ажиллаж байгаа хятад компанидаа тушаал дэвших гэсэн чинь хамт ажиллаж байгаа хятад иргэн нь саад болоод байгаа тэр хятад иргэнийг чадах гэсэн юм гэсэн. Тэр үед намайг буудал руу оруулна, хятад иргэн байгаа удалгүй чиний араас цагдаа оруулна гэж хэлсэн. Түүнээс би Мөөгий ах, Оожоо ах нартай тэр хятад иргэнээс 6 сая төгрөг залилан мэхэлж авна гэсэн зүйл огт яригдаагүй гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, хуудас 177-180)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Са мэдүүлэхдээ:

“...Манай найз Гэрэлмаа Солонгос улсаас ирээд, тэр бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд сууж үйлчлүүлсэн. Тэгээд бид хоёр 3, 3 пиво аваад уугаад сууж байтал үл таних 2 залуу ирээд хамт уух уу, хамт ширээнд сууя гээд байсан. Тэгэхээр нь би үгүй ээ, уучлаарай гээд хэлээд явуулсан. Хэсэг сууж байгаад би 00 өрөө орсон. Гэтэл хамт ширээнд сууя гээд байсан үл таних Мя гэх залуу 00 өрөөнөөс гараад миний хажуугаар мөрлөөд явсан. Тэгээд би яагаад байгаа юм бэ гээд өнгөрсөн. Удалгүй Гэрэлмаа бид хоёр бүжгийн талбайд бүжиглэж байтал Мя гэх залуу ирээд миний бөгснөөс базаад байсан. Тухайн үед манай найз Гэрэлмаа нь намайг өмөөрч тэр залууд хандаж, яагаад байгаа юм бэ гэсэн. Тэгсэн чинь сүртэй юм бэ гээд өнгөрсөн. Тэгээд би найзтайгаа хамт буцаад ширээндээ суусан. Харин нөгөө Мя гэх залуу дагаж ширээнд ирээд намайг янхан, гичий минь сүртэй юм бэ гээд хэл амаар доромжилсон. Түүний найз нь гээд 1 жижигхэн залуу ирээд уучлаарай бүсгүйчүүдээ гээд бид хоёроос уучлалт гуйсан. Тэгээд Гэрэлээ бид хоёр гаръя гээд гарах гэсэн чинь Мя гэх залуу сүртэй шүү дээ гээд намайг буйдан руу түлхэж унагаасан. Тэгээд би гарангуутаа нөхөр Ба рүү залгаж дуудаад, тамхи татчихаад буцаад баар луу орсон. Тэгээд Гэрлээ, бид хоёр баарны 1 давхарт зогсож байсан чинь 2 давхраас Мя шатан дээрээс найзтайгаа хамт бууж ирээд над руу хандаж, хөөе янхан минь сүртэй шүү дээ, сүржигнээд байх юм гээд дахиад хэл амаар доромжилж эхэлсэн. Түүний хамт яваа найз нь хажуугаас нь уучлалт гуйгаад байсан. Тэр үед гаднаас нөхөр Ба орж ирээд, юу болоод байгаа юм яасан бэ гэсэн. Тэгээд би Мяид манай нөхөр ирчихлээ гэж хэлсэн чинь Мя нь Баэд хандаж, чи 2 янхнаа авах гэж ирээ юу гээд байсан. Тэгээд Ба нь Мяид чи яахаараа хүний эхнэрийн бөгс базаад байдаг юм гэсэн. Тэгсэн чинь танай эхнэр чинь тийм ариухан бөгстэй юм уу гээд хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Тэгээд Мя нь манай нөхрийг пизда минь хутгалалцъя, алалцъя гээд хэл амаар өдөөд байсан. Тэгээд манай нөхөр Ба уурлаад тэнд байсан хоосон пивоны шилийг аваад хагалж байгаад хагархай шилээр айлгасан. Тэгээд удалгүй гаднаас цагдаа нар орж ирсэн. Баийг би хагархай шилээрээ хүн цохиж байхыг хараагүй. Баийг тэр залуутай маргалдах үед Мя гэх залуу 1 найзтайгаа хамт, Гэрэлээ бид 2, баарны хамгаалагч гээд 1 залуу үүдэнд сууж байсан гэжээ.  (хэргийн 5 дугаар хавтас, хуудас 130-131)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Ре мэдүүлэхдээ:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө ажлын найз Мяийн хамт Сансарын тунелийн зүүн талд байх Парис нэртэй бааранд орж үйлчлүүлэн 2, 2 пиво авч уугаад за за гаръя гээд гарч явахдаа үүдэнд байсан 2 эмэгтэйн нэгийг нь би шүргэсэн юм байна лээ гэсэн. Араас тэр хүүхэн, найз залуу нь гэх өндөр биерхүү залуугийн хамт гараад ирсэн. Тэгсэн тэр хүүхэн чи яаж байгаа юм гээд над руу дайраад байсан, тэгэхээр нь би яасан юм гэхэд найз залуу нь гэх өндөр залуу над руу дайраад намайг барьж авсан тэр үед манай найз Мя хажуугаар орж ирээд яасан юу болсон юм гээд салгаад болиулж байтал тэр өндөр биерхүү залуу үүдний хананд өрөөтэй байсан пивоны шил аваад хана руу цохиж хагалаад Мяийн зүүн хацар луу нь пивоны шилээр хатгасан. Тэгснээ Мяийн хүйсийн дээд тал руу нь пивоны шилээр зүссэн. Тэр үед баарны хамгаалагч гарч ирээд юу болоод байгаа юм боль гэхэд хутга аваад ир, энийг ална гээд дайраад байхаар нь би бас боль боль гээд, найз хүүхэн нь боль боль гээд салгасан. Тэр хүүхэн чи найзыгаа аваад явчих, би нөхрийгөө аваад явъя гэсэн. Тухайн үед манай найз Мяийн шанаа, гэдэснээс цус гарч байсан учир цагдаа дуудтал удалгүй ирээд тэр өндөр биерхүү Ба гэдэг залууг барьсан. Би Баийн найз эмэгтэй Сагийн өгзгийг базаж, эмэгтэй хүний эрх чөлөөнд халдсан зүйл болоогүй, Мя бид 2 тэр эмэгтэйн өгзгийг базсан зүйл болоогүй, баарнаас гарах гэж байхдаа би санаандгүй шүргэсэн байсан тэрнээс болоод хэрүүл маргаан болсон гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, хуудас 203-205)

Мөрдөн байцаалтад гэрч-А.Ба мэдүүлэхээ:

“...2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 21 цаг 43 минутад дуудлага ирж, 21 цаг 46 минутад жолооч (хэн гэх жолооч байсныг санахгүй байна, ээлжинд 12 жолооч байдаг)-ийн хамтаар албаны машинаар очиж байсан. Очиход тухайн орцны үүдэнд дээш харсан байдалтай 45-с 55 насны эмэгтэй хүн хэвтэж байсан. Ойр хавьд нь зодсон юм уу өшиглөсөн гэх хүний эхнэр нь байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд би амин үзүүлэлт буюу даралт, пүлсийг нь үзэхэд пүльс 100-тай, даралт нь 120-80, 130-80-тай байсан байх. Тухайн хүн нь сэрүүн, ухаантай, орчиндоо харьцаатай, ухаан санаа саруул, хөдөлж чадахгүй байсан ба зүүн бил үү мөрний мултралын шинж илэрсэн. Мөрний үе хэсэгт нь тэмтэрч үзэхэд өвдөлт ихтэй, эмзэглэлтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Тэгээд уг хүнийг дамнуургаар тээвэрлэж албаны машинаар зөөж Гэмтэл согог судлалын үндэсний төвд 22:00 цагийн үед очиж, хүлээн авахын жижүүр эмч н.Цэрэнд хүлээлгэн өгсөн. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэрэг бүртгэгч, байцаагч дээр хамт байсан найзыг нь буюу дуудлагад очиход хажууд нь байсан зодсон гэх хүний эхнэр гэх эмэгтэйг дагуулан орж бүртгэл хийлгэсэн. Тухайн гэмтсэн эмэгтэй нь дээрх зодсон гэх хүний эхнэрийн найз нь байсан. Би гэмтлийн шалтгааныг тодруулахад дээрх 2 эмэгтэйн яриагаар зодсон гэх эрэгтэйтэй хамт 3-уулаа гэрээс нь гарч ирээд муудалцаж, үл ойлголцол гараад түлхээд юм уу цохисон гэж хэлж байсан. Эхнэр нь гэх эмэгтэй ярихдаа манай хүн манай найзыг цохиод юм уу түлхээд унагаасан гэж ярьж байсан гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, хуудас 181-182),

           

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

            ...5 давхарт гарч зүүн тийш эргэхэд саарал өнгийн төмөр хаалга онгорхой байв. Уг хаалгаар ороход цэнхэр өнгийн бүргэд хаалга онгорхой байх ба хаалганы цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл үгүй байна. Уг хаалгаар орж үзлэгийг үргэлжлүүлэхэд зочны өрөөний зүүн хэсэгт кресил, буйдан 250х100 см хэмжээтэй, түшлэгтэй уг буйдангийн гол хэсэгт хар өнгийн арьсан цүнхэн дотор 16 000 000 төгрөг байсан гэх бөгөөд орон дээр хар өнгийн арьсан цүнх байв. Үүний дэргэд 120х90 см хэмжээтэй 3 шургуулгатай нэг хаалгатай бор өнгийн модон ширээ, уг ширээн дээр самсунг маркийн суурин комьпютер, зөөврийн комьпютер зэрэг зүйл эмх замбараагүй байх ба ширээн дээр 1 ширхэг гар утас байсныг авсан гэх уг ширээний хажууд хувилах машин, модон ширээ, урд хэсэгт 150х120 см хэмжээтэй вакум цонх, тавцан дээр нь бичиг хэргийн зүйлс эмх замбараагүй байх ба цонх хөшиггүй байв.

            Орны дээд хэсэгт цамцны халаасанд 2 000 000 орчим төгрөг байсан гэх, орны урд хэсэгт ундаа лааз зэрэг эмх замбараагүй байна.

            ...өрөөний баруун хойд булангаас баруун тийш 20 см зайд хулдаасан дээр 2 дусал цус, 3 ширхэг хэрэглэсэн нарийн скоч, үлдэгдэл хэсгийн хамт байсныг үзлэгээр түр хураан авч, тэмдэглэлд тусгав гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 9-11 дүгээр хуудас)

 

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэлд:

Хураан авч буй эд зүйл нь гадуураа ямар нэг гэргүй, хар өнгийн корпустай, дэлгэц нь гялгар наалттай, ар хэсэгтээ HUAWEI гэсэн бичигтэй, 13.5х6 см хэмжээтэй, ямар нэг эвдрэл, гэмтэлгүй, дэлгэцийн ар талын дээд хэсэгт хоёр камертай, Хоавай плас-8 маркийн гар утсыг түр хураан авлаа.

 

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

            Хүлээлгэн өгч буй эд зүйл нь гадуураа ямар нэг гэргүй, хар өнгийн корпустай, дэлгэц нь гялгар наалттай, ар хэсэгтээ HUAWEI гэсэн бичигтэй, 13.5х6 см хэмжээтэй, ямар нэг эвдрэл, гэмтэлгүй, дэлгэцийн ар талын дээд хэсэгт хоёр камертай, Хоавай плас-8 маркийн гар утсыг хүлээлгэн өгөв гэжээ. хэргийн 1 дүгээр хавтас, 29-30 дүгээр хуудас)

 

            2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэлд:

            Хураан авч буй эд зүйл нь гадуураа хөх өнгийн хуванцар гэртэй, шаргал өнгийн корпустай, корпусын ар хэсгийн доод талд хагарч, цуусан байдалтай, 14х6.2 см хэмжээтэй, дэлгэцийн дээд хэсэгт Самсунг гэсэн бичигтэй, саарал өнгийн никель хүрээтэй, унтраасан байдалтай, өөр ямар нэг эвдрэл гэмтэлгүй, Самсунг Эс-7 эджи маркийн гар утас, мөн гадуураа шаргал өнгийн резинен гэртэй, шаргал өнгийн корпустай, 16.5х8 см хэмжээтэй, дэлгэцийн ар хэсэгт MI гэсэн бичигтэй, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, унтраалттай, хятад улсад үйлдвэрлэсэн Шоу Ми маркийн гар утас зэргийг түр хураан авлаа гэжээ.

 

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

            Хүлээлгэн өгч буй эд зүйл нь гадуураа хөх өнгийн хуванцар гэртэй, шаргал өнгийн корпустай, корпусын ар хэсгийн доод талд хагарч, цуусан байдалтай, 14х6.2 см хэмжээтэй, дэлгэцийн дээд хэсэгт Самсунг гэсэн бичигтэй, саарал өнгийн никель хүрээтэй, унтраасан байдалтай, өөр ямар нэг эвдрэл гэмтэлгүй, Самсунг Эс-7 эджи маркийн гар утас, мөн гадуураа шаргал өнгийн резинен гэртэй, шаргал өнгийн корпустай, 16.5х8 см хэмжээтэй, дэлгэцийн ар хэсэгт MI гэсэн бичигтэй, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, унтраалттай, хятад улсад үйлдвэрлэсэн Шоу Ми маркийн гар утас зэргийг хүлээлгэн өгөв гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14037 тоот дүгнэлтэд:

1. А.Мяийн биед зүүн хацар, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, хуудас 134)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4732 тоот дүгнэлтэд:

1. Ч.Догийн биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, хуудас 118)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

А.Мө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 18 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Эн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 99 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.Бя эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 100 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.Ня эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ (хэргийн 4 дүгээр хавтас, 101 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

А.Ба нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 000 төгрөгийн торгох ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 460 000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 20 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Т.Тэ нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 671 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 19 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

М.Э нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн гэжээ.  (хэргийн 3 дугаар хавтас, 113 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас

шүүгдэгч А.йг Н.Э, Т.Тэ, А.Ба нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли , Лун нарт хүч хэрэглэн довтолж, 17 600 000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан,

 

шүүгдэгч М.А.Мө, Т.Тэ, А.Ба нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли  Лун нарт хүч хэрэглэн довтолж 17 600 000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт Т.Тэ, А.Ба нарыг татан оруулан хатгагчаар,

 

шүүгдэгч Т.Тэг,  А.Мө, Н.Э, А.Ба нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Ш, Лун нарт 4 хүч хэрэглэн довтолж, 17 600 000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,

 

шүүгдэгч А.Баийг А.Мө, Н.Э, Т.Тэ нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шг, Лун нарт хүч хэрэглэн довтолж, 17 600 000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүгдэгч нар нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун нарт хүч хэрэглэн довтолж, 3 ширхэг гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь:

            ...5 давхарт гарч зүүн тийш эргэхэд саарал өнгийн төмөр хаалга онгорхой байв. Уг хаалгаар ороход цэнхэр өнгийн бүргэд хаалга онгорхой байх ба хаалганы цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл үгүй байна. Уг хаалгаар орж үзлэгийг үргэлжлүүлэхэд зочны өрөөний зүүн хэсэгт кресил, буйдан 250х100 см хэмжээтэй, түшлэгтэй уг буйдангийн гол хэсэгт хар өнгийн арьсан цүнхэн дотор 16 000 000 төгрөг байсан гэх бөгөөд орон дээр хар өнгийн арьсан цүнх байв. Үүний дэргэд 120х90 см хэмжээтэй 3 шургуулгатай нэг хаалгатай бор өнгийн модон ширээ, уг ширээн дээр самсунг маркийн суурин комьпютер, зөөврийн комьпютер зэрэг зүйл эмх замбараагүй байх ба ширээн дээр 1 ширхэг гар утас байсныг авсан гэх уг ширээний хажууд хувилах машин, модон ширээ, урд хэсэгт 150х120 см хэмжээтэй вакум цонх, тавцан дээр нь бичиг хэргийн зүйлс эмх замбараагүй байх ба цонх хөшиггүй байв. Орны дээд хэсэгт цамцны халаасанд 2 000 000 орчим төгрөг байсан гэх, орны урд хэсэгт ундаа лааз зэрэг эмх замбараагүй байна. ...өрөөний баруун хойд булангаас баруун тийш 20 см зайд хулдаасан дээр 2 дусал цус, 3 ширхэг хэрэглэсэн нарийн скоч, үлдэгдэл хэсгийн хамт байсныг үзлэгээр түр хураан авсан 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

 

хураан авч буй эд зүйл нь гадуураа ямар нэг гэргүй, хар өнгийн корпустай, дэлгэц нь гялгар наалттай, ар хэсэгтээ HUAWEI гэсэн бичигтэй, 13.5х6 см хэмжээтэй, ямар нэг эвдрэл, гэмтэлгүй, дэлгэцийн ар талын дээд хэсэгт хоёр камертай, Хоавай плас-8 маркийн гар утсыг түр хураан авлаа. Хүлээлгэн өгч буй эд зүйл нь гадуураа ямар нэг гэргүй, хар өнгийн корпустай, дэлгэц нь гялгар наалттай, ар хэсэгтээ HUAWEI гэсэн бичигтэй, 13.5х6 см хэмжээтэй, ямар нэг эвдрэл, гэмтэлгүй, дэлгэцийн ар талын дээд хэсэгт хоёр камертай, Хоавай плас-8 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл,

 

хохирогч Ли Шний ...2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 21 цаг 30 минутын орчим би гэртээ жижиг өрөөнд амарч байтал хүн ноцолдох чимээ гарахаар нь босож, очоод хартал манай дүү Лонг газар уначихсан дээр нь нэг эрэгтэй хүн дараад байж байхаар нь би очоод түлхээд болиулах гэж оролдтол хажуу талаас хоёр дахь этгээд миний зүүн нүд орчим цохиод авахад нүд маань бүрэлзэж, би дахин эсэргүүцэл үзүүлээд дэмий юм байна гэж бодоод газар суутал намайг Лонгийн унтлагын өрөөнд чирч оруулаад гар хөлийг маань скочоор хүлж, гарч явсан. Буцаж 2-уулаа нийлж Лонгийг миний хажууд гар хөлийг нь скочоор хүлсэн. Бид хоёр хөдөлгөөнгүй, эсэргүүцэлгүй болсон тул нөгөө хоёр өрөөнүүдээр наашаа, цаашаа холхиж байгаад буцаж ирээд миний толгой дээр ус асгасан. Учир нь би ухаан алдсан мэт жүжиглээд хэвтэж байсан юм. Тэгээд ус асгаад намайг амьд гэдгийг мэдсэн бололтой тухайн хүмүүс гараад явцгаасан. Тэднийг гарч явснаас хойш 2-3 орчим минутын дараа би хүлээсээ тайлаад, Лонгийн хүлээсийг мөн тайлсан. Миний гарыг урд маань хүлсэн байсан тул би тайлах боломжтой байсан. Бид хоёр хүлээсээ тайлаад, том өрөөнд орж ирээд, үүргэвчтэй мөнгөө үзтэл байхгүй, мөн бид хоёрын нийлээд 3 ширхэг утас алга болсон байсан тул компьютероор хамтран ажилладаг Өвөрмонгол залуу Төт мэдэгдэж, Тө цаашаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Их богино хугацаанд болж өнгөрсөн, би их айсан учраас сайн санахгүй байна. Цүнхэнд маргааш миний барилгын материал худалдан авахаар бэлдсэн байсан 16 сая төгрөг байсан. Мөн миний халаасанд байсан 1 сая төгрөгийг авсан. Би алдсан мөнгө нийлээд 17 сая гэдгийг л мэдэж байна. Үүнийг дансны хуулга манай дүү Лонг авч цагдаагийн байгууллагад өгсний дараа тодорхой болно. Алдсан гар утасны хувьд миний 1 ширхэг Хуавэй маркийн утас байсан.. Лонгийн 2 ширхэг утас алга болсон, гэхдээ би мэдэхгүй байна,

 

хохирогч  Лунн  ... 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 21 цаг 30 минутын үед захирал бид хоёр гэртээ байхад хаалганы хонх дуугарсан. Тэгээд хаалган дээр очоод хятад хэлээр хэн бэ гэхэд би буюу “Во” гэж хэлсэн. Тэгээд хаалгаа тайлаад буруу хараад том өрөө рүү алхаж байхад нэг хүн араас хурдтай ойртсон. Би эргээд харахад нэг хүн араас түлхэж унагаад, шууд дээр гараад цохиж эхэлсэн. Нөгөө өрөөнөөс захирал гарч ирэхэд нэг залуу өрөөнөөс хурдтай гарч ирээд захирлыг чирээд, нөгөө өрөө рүү ороод, зодолдоод байсан. Би тэгээд тухайн этгээдийг дийлэхээ больсон. Удалгүй уг залуу намайг хана саваад мөргүүлсэн. Миний ухаан санаа самуурсан. Тэгээд миний гарыг өчөөд скочоор ороогоод, орон дээр аваачиж, хөлийг мөн скочоор ороосон. Тэгээд халаас ухаад гар утас бэлэн мөнгө болох 1 500 000 орчим төгрөг байсныг авсан. Тэгээд би интернетээр орчуулагч руугаа залгаж хэлсэн. Миний харснаар их биерхүү өндөр хоёр залуу байсан. Хар бараан хувцастай, богино бомбор маягийн куртиктэй, мөн цэнхэр өнгийн нэг удаагийн амны хаалттай, хоёр залуу бээлийтэй байсан. Би алдсан утаснууд болох Самсунг-S7 edge 5600 юаниар, Show me 1700 юаниар авч байсан. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэрэг гарах үед зочны өрөөний компьютерийн ширээний доод шургуулгад 12 000 000 төгрөг бэлнээр байсан ба тэр хэвээрээ байсан. Манай дарга Ли Шуанг Чэнгийн хар өнгийн савхин цүнхэн дотор нийт бэлэн 20 000 000 төгрөг байсан бөгөөд уг цүнх нь зочны өрөөний буйдан дээр байсан юм,

 

гэрч Н.Төын ...Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад 21:58 минутын үед нягтлан над руу залгаад би утсаа алдчихлаа гэж сандарсан байдалтай над руу залгасан. Тэгээд би очих замдаа байр түрээслүүлсэн Д.Батнасан гэдэг хүний 99909299 дугаар луу залгаад манай хятадуудыг хүмүүс дээрэмдчихсэн байна, та цагдаад дуудлага өгчих гэж хэлсэн. Тэгээд би очоод юу болсон талаар асуухад манай нягтлан хаалга хүн тогшихоор нь хятадаар хэн бэ гэж асуусан чинь, нөгөө хүн хятадаар би гэж хариулсан. Нягтлан хаалга онгойлгоход нэг удаагийн маск зүүсэн хоёр биерхүү хүн орж ирээд нягтланг цохиж унагаагаад, захирлыг зодож ухаан алдуулаад том өрөөнд байсан цүнхнээс 18 сая төгрөг болон нягтлангийн хоёр гар утас болон даргын 1 ширхэг гар утсыг аваад зугтаасан гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

шүүгдэгч Т.Тэгийн ...Ба, Мө, бид 3 хятад иргэний гэрт тэднийг айлгах зорилготой орсон юм. Тэгээд тэднийг ганц хоёр удаа цохиж, хүлчихээд, гарч ирсэн. Гэрээс нь мөнгө аваагүй. Гар утсыг нь би авсан. Тэгээд ажлын хөлсөнд би 350 000 төгрөг, Ба 350 000, Э 300 000 төгрөг тус тус авсан. Мөнгийг Мө өгсөн, би Эд дамжуулж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дээрэмдсэн 3 ширхэг гар утсыг буцааж өгсөн,

 

шүүгдэгч А.Мийн ...БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун нарын гэрт Ба, Тэ нарын хамт би орсон. Тэднийг айлгах зорилготой байсан ба тэднийг бусдтай холбоо бариулахгүй гэж 3 ширхэг гар утас авсан. Гэрээс нь мөнгө аваагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөрийн уур, уцаараас болж энэ олон хүмүүсийг хэрэгт татан оруулсандаа маш их гэмшиж байна. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй, миний буруу,

 

шүүгдэгч М....Мө над дээр ирээд хятад хүмүүс дээрэлхээд байна, таньдаг хүн байвал танилцуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Ба, Тэ гэдэг хоёр дүүгээ танилцуулсан. Танилцуулаагүй бол ийм асуудал болохгүй байсан. Миний буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна,  

 

шүүгдэгч А.Ба-ийн ... Мө гэх залуу ирээд “хятад улсын иргэн монгол охидыг хүчирхийлж, биед нь халддаг. Тухайн иргэнийг айлгаж, сүрдүүлж өгөөч” гэсний дагуу очсон юм. Дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Хятад иргэний гэрт 10 хэдэн сая төгрөг, ямар нэгэн цүнхтэй мөнгө байгаагүй. Гэрээс нь юу авсан талаар мэдэхгүй байсан. Гэтэл Модны хоёрын гол зам дээр Мөтэй уулзахад 3 утас, 1 000 000 төгрөг өгсөн. Гар утсыг Мө аваад  гарсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Хохирогч Ли Чэн ...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэрэг гарах үед зочны өрөөний компьютерийн ширээний доод шургуулгад 10 гаруй сая төгрөг байсан бөгөөд яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Учир нь би нягтлан Лун дэ гүйд мөнгөө хариуцуулж өгсөн байсан. Миний хар өнгийн савхин цүнх дотор нийт бэлэн 16 000 000 төгрөг байсан бөгөөд уг цүнх нь зочны өрөөний буйдан дээр байсан. Тэгээд дээрэм хийсэн хүмүүс 16 000 000 төгрөгийг цүнхнээс авсан байсан. Мөн уг цүнхний зүүн талд байсан хар өнгийн жижиг арьсан цүнхэнд 4 сая төгрөг бэлнээр байсан. Үүнээс гадна миний биед өмссөн байсан хөх өнгийн даавуун өмдний баруун урд халаасанд байсан 1 200 000 орчим төгрөгийг авсан бөгөөд яг хэн нь авсан талаар хараагүй,

 

хохирогч  Лун  ..Тэгээд миний гарыг өчөөд скочоор ороогоод орон дээр аваачиж, хөлийг мөн скочоор ороосон. Тэгээд халаас ухаад гар утас бэлэн мөнгө болох 1 500 000 орчим төгрөг байсныг авсан. Мөн цүнхэнд байсан 16 000 000 төгрөг бас авч зугтаасан. Удалгүй захирал ирж гар хөлийн хүлээс тайлсан. Тэгээд би интернетээр орчуулагч руугаа залгаж хэлсэн. Миний харснаар их биерхүү өндөр хоёр залуу байсан. Хар бараан хувцастай, богино бомбор маягийн куртиктэй, мөн цэнхэр өнгийн нэг удаагийн амны хаалттай, хоёр залуу бээлийтэй байсан. Би алдсан утас Самсунг-S7 edge 5600 юаниар, Show me 1700 юаниар авч байсан. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэрэг гарах үед зочны өрөөний компьютерийн ширээний доод шургуулгад 12 000 000 төгрөг бэлнээр байсан ба тэр хэвээрээ байсан. Манай дарга Ли Шуанг Чэнгийн хар өнгийн савхин цүнхэн дотор нийт бэлэн 20 000 000 төгрөг байсан бөгөөд уг цүнх нь зочны өрөөний буйдан дээр байсан. Тэгээд тухайн дээрэм хийсэн хүмүүс 16 000 000 төгрөгийг нь авсан байсан бөгөөд цүнхэнд байсан 20 сая төгрөгийн 4 саяыг нь цүнхний урд хэсэгт, 16 сая төгрөгийг цүнхний гол хэсэгт хийсэн байсан юм гэж мэдүүлж байх боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан гэх мөнгөний хэмжээг 16 сая, 17 сая, 18 сая  төгрөг гэж,  мөн барилгын материал авах гэж байсан 16 сая төгрөг, түрээсийн төлбөрт төлөх гэж байсан 20 сая төгрөг гэж мөнгөний зориулалтын талаар зөрүүтэй мэдүүлсэн, 181 000 юань зарцуулсан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зарлага болон үлдэгдэл нь таардаггүй, тэд 17 600 000 төгрөгтэй байсан эх сурвалжаа зааж чадахгүй байна. Мөн 2019 оны 7-р сарын 10-ны өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд хохирогч 20 000 000 төгрөг байсан гэж мэдүүлсээр байхад 16 000 000 төгрөгийг тухайн үед хохирогчид байсан цүнхнээс өөр хэлбэр, хэмжээ бүхий цүнхэнд байсан гэж туршилт хийсэн нь хэргийн үйл баримтаас зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байх ба тухайн үед 17 600 000 төгрөг хохирогч нарт байсан болох нь хангалттай нотлогдохгүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ба, А.Мө, Н.Э, Т.Тэ нарыг бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Чэнг, Лун нарт хүч хэрэглэн довтолж, 17 600 000 төгрөг дээрэмдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ба нь ...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн тэнд байх Парис бааранд хохирогч А.Мя-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь

 

хохирогч А.Мя-ийн  ...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой ажлын залуу Рэнчиндоржийн хамт Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн тэнд байх Парис бааранд орж пиво авч уухаар орсон. Тэнд ороод бид 2 хоёр, хоёр лааз пиво уучихаад удаагүй гаръя гээд гарцгаасан. Баарнаас гарч явахад араас нэг хүүхэн яасан гэж намайг түлхэж байгаа юм гээд дайраад ирсэн. Тэгэхэд яасан юу болсон юм гэхэд Рэнчиндорж гарч явахдаа нэг эмэгтэйг шүргэсэн гэж хэлээд дуусаж байхад цаанаас нь нэг эрэгтэй, биерхүү залуу улаан галзуу гүйж ирээд Рэнчиндорж руу дайраад алалцъя гээд байхаар нь би дундуур нь ороод яасан, яагаад байгаа юм тайван байлдаа гэж хэлтэл тэр биерхүү залуу үүдэнд хураалгаатай байсан пивоны шилнүүдээс нэгийг аваад хананд цохиж хагалаад, миний зүүн шанаа руу зоогоод, гэдэс рүү зоогоод татсан. Тэгээд алалцъя, ална гээд байсан. Тэр үед тэр залуугийн эхнэр нь гэх эмэгтэй боль боль гээд салгасан, манай найз Рэнчиндорж бас боль боль гээд салгасан. Түүний дараа тэр залуу явна гээд байхаар нь явуулалгүй байж байгаад цагдаа дуудаж, барьж өгсөн. Би гэмтлийн эмнэлэг рүү явж эмнэлгийн анхны тусламж авсан. Миний хувьд тэр залуутай болон хамт явж байгаа эмэгтэйтэй нь маргалдаагүй. Харин манай найз Рэнчиндорж тэр эмэгтэйг шүргэсэн юм гэсэн.  Тэгсний төлөө Ре бид 2-луу дайраад улмаар миний биед пивоны шилээр гэмтэл учруулсан,

 

 гэрч Н.Са-гийн ... Мя гэх залуу 00 өрөөнөөс гараад миний хажуугаар мөрлөөд явсан. Тэгээд би яагаад байгаа юм бэ гээд өнгөрсөн. Харин нөгөө Мя гэх залуу дагаж ширээнд ирээд намайг янхан, гичий минь сүртэй юм бэ гээд хэл амаар доромжилсон. Түүний найз нь гээд 1 жижигхэн залуу ирээд уучлаарай бүсгүйчүүдээ гээд бид хоёроос уучлалт гуйсан. Тэр үед гаднаас нөхөр Ба орж ирээд, юу болоод байгаа юм яасан бэ гэсэн. Тэгээд би Мяид манай нөхөр ирчихлээ гэж хэлсэн чинь Мя нь Баэд хандаж чи 2 янхнаа авах гэж ирээ юу гээд байсан. Тэгээд Ба нь Мяид чи яахаараа хүний эхнэрийн бөгс базаад байдаг юм гэсэн. Тэгсэн чинь танай эхнэр чинь тийм ариухан бөгстэй юм уу гээд хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Тэгээд Мя нь манай нөхрийг пизда минь хутгалалцъя, алалцъя гээд хэл амаар өдөөд байсан. Тэгээд манай нөхөр Ба уурлаад тэнд байсан хоосон пивоны шилийг аваад хагалж байгаад хагархай шилээр айлгасан,

 

гэрч А.Ре-ийн ...Би 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө ажлын найз Мя-ийн хамт Сансарын тунелийн зүүн талд байх Парис нэртэй бааранд орж үйлчлүүлэн 2, 2 пиво авч уугаад за за гаръя гээд гарч явахдаа үүдэнд байсан 2 эмэгтэйн нэгийг нь би шүргэсэн юм байна лээ гэсэн. Тэгсэн тэр хүүхэн чи яаж байгаа юм гээд над руу дайраад байсан, тэгэхээр нь би яасан юм гэхэд найз залуу нь гэх өндөр залуу над руу дайраад намайг барьж авсан тэр үед манай найз Мя хажуугаар орж ирээд яасан юу болсон юм гээд салгаад болиулж байтал тэр өндөр биерхүү залуу үүдний хананд өрөөтэй байсан пивоны шил аваад хана руу цохиж хагалаад Мяийн зүүн хацар луу нь пивоны шилээр хатгасан. Тэгснээ Мяийн хүйсийн дээд тал руу нь пивоны шилээр зүссэн гэсэн мэдүүлэг,

 

 А.Мя-ийн биед зүүн хацар, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14037 тоот дүгнэлтээр тогтоогдлоо.  

 

Шүүгдэгч А.Мө нь Д.Бя, цагдаагийн ажилтан Д.Ня, Ч.Эн нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийг зохион байгуулсан,

 

шүүгдэгч Н.Бя нь А.Мө, цагдаагийн ажилтан Д.Ня, Ч.Эн нартай бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг ашиглан 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт Д.Ня, Ч.Эн нарыг татан оруулж, хатгагчаар оролцсон,

 

шүүгдэгч Д.Ня нь өөрийн албан тушаалыг ашиглан А.Мө, Н.Бя, Ч.Эн нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

 

шүүгдэгч Ч.Эн нь өөрийн албан тушаалыг ашиглан А.Мө, Н.Бя, Д.Ня нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн нь

 

хохирогч Шүйы ...Миний өөрийн фэйсбүүк хаяг дээр Мө хятад хэл мэддэг монгол эмэгтэй хүнийг найзаар бүртгүүлж өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би Хонг Конг зочид буудалд байхдаа Мөнх-Эрдэнийн найз болгосон монгол эмэгтэй хүнтэй чатлаж байсан. Ингэж чатлахын өмнө зочид буудалд биш өөр газар уулзахаар болсон. Тэгээд болиод зочид буудалд ирэхээр болсон. Би Хон Конг зочид буудлын 501 билүү 601 тоот өрөөнд байхад гаднаас надтай чатлаж байсан монгол эмэгтэй орж ирсэн. Тэгээд уг Монгол эмэгтэйтэй ярих гэсэн чинь хятадаар сайн ярьж чадахгүй байсан. Тэгээд байж бай, байж бай гэж байснаа удалгүй буюу 30 минут орчмын дараа гаднаас 2 цагдаа орж ирээд тэр эмэгтэй бид 2-ыг буудлаас авч гарсан. Тэгээд цагдаагийн алаг тэргэнд суулгаад авч яваад өөр нэг цагдаагийн алаг тэргэн дээр аваачиж, өөр 2 цагдаагийн алба хаагчид намайг хүлээлгэн өгсөн. Тэр 2 цагдаа намайг машиндаа суулгаад миний гар утсыг хурааж авсан. Тэгж байснаа буцааж өгөөд, намайг хүнтэй ярь гэж дохио өгөхөөр нь би гар утсаа аваад Мөэс гадна өөр орчуулагч руу залгасан. Тэгэхэд утас нь холбогдохгүй байсан учир Мөнх-Эрдэнийн гар утас руу залгасан. Тэгээд Мөтэй утсаар яриад буудалд facebook-ээр танилцсан эмэгтэйтэй байж байхад гаднаас 2 цагдаа орж ирээд намайг авч гараад цагдаагийн машинд аваад явж байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд хаана явж байгаа юм гэж Мө асуухаар нь би хаана явж байгаагаа мэдэхгүй учир гар утсаа машин барьж яваа цагдаад өгсөн. Тэгэхэд тэр цагдаа Мөтэй утсаар яриад хаана байгаагаа хэлсэн байх. Тэгээд намайг цагдаагийн алаг машинтай хэсэг гадуур авч явж байгаад нэг цагдаагийн газар аваачсан. Тэр үед Мө хүрч ирээд цагдаа нартай уулзаад надтай уулзсан. Тэгэхдээ буудалд хамт байсан монгол эмэгтэйг хүчирхийлсэн гэж цагдаад дуудлага өгсөн байна. Түүний дагуу цагдаа нар чамайг барьж авсан байна, энэ асуудлыг зохицуулахад хэцүү, мөнгө төгрөг өгч байж энэ асуудлыг зохицуулна гэж хэлсэн. Тэгэхэд нь би мөнгө, төгрөгийг нь өгье гэж хэлсэн. Тэгсэн цагдаа нартай ярьж байгаад намайг 15 000 000 төгрөг өг, тэгвэл энэ асуудлыг зохицуулна гэж байна гэсэн. Тэгэхээр нь би Монголд ирээд удаагүй, надад тийм их мөнгө байхгүй гэж хэлэхэд ярьж байгаад 1 000 000 төгрөгийг хасъя, чи 14 000 000 төгрөгийг зохицуул. Одоо 6 000 000 төгрөгийг зохицуулаад өг, 8 000 000 төгрөгийг надаас зээлчих, дараа нь чи надад өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь за за гэж хэлсэн. Тэгээд захирал Ци Хао Мин-ий гар утас руу залгаад би цагдаад баригдсан байна, надад одоо бэлэн 6 000 000 төгрөг хэрэгтэй байна гээд би орчуулагч Мөнх-Эрдэнийг явуулъя надад 6 000 000 төгрөг өгөөд явуулаач гэсэн. Тэгэхэд за за ирээд ав гэсэн. Тэгээд Мө машинтайгаа яваад би цагдаагийн алаг тэргэн дотор сууж байхад махлаг бүдүүн цагдаа нь намайг нэг хятад хэлтэй эмэгтэй хүнтэй яриулсан. Тэгэхэд тэр эмэгтэй надаас саяны орчуулагч эрэгтэй хүн чинь хэдэн төгрөг өг гэж хэлсэн юм бэ гэхээр нь би одоо 6 000 000 төгрөг өг гэж хэлсэн тэгсэн утсаа салгасан. Тэгснээ дахин залгаад, орчуулагч чинь 6 000 000 төгрөг гэсэн юм уу, 1 000 000 төгрөг өг гэсэн юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би 6 000 000 төгрөг өг гэсэн гэж хэлсэн. Тэгсэн 6 000 000 төгрөгийн хэрэг байхгүй байсан юм гэж хэлээд утсаа салгасан. Надтай ярьсан тэр эмэгтэй нь тэр бүдүүн цагдаагийн гар утсаар надтай ярьсан бөгөөд эхлээд тэр бүдүүн цагдаа цаашаа утсаараа ярьж байгаад надад утсаа өгөөд яриулж байсан. Тэгж байтал Мө машинтайгаа ирээд мөнгө авчирсан гэж хэлсэн тэгэхээр нь би сая тэр цагдаа намайг хятад хэлтэй эмэгтэй хүнтэй яриуллаа хэдэн төгрөг өг гэсэн юм гэж асуухаар нь би 14 000 000 төгрөг биш 6 000 000 төгрөг өг гэсэн шүү гэдгийг хэлсэн. Тэгсэн орчуулагч Мө тэр 2 цагдаатай уулзаад байсан. Тэгээд орчуулагчийн машинд ороод мөнгөө өгөлцсөн байх машин дотор юу болсон эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Тэгээд машинаас бүдүүн цагдаа нь гарч ирээд өөрийнхөө гар утасны дугаараа миний утсан дээр хийж өгөөд, гараараа 2 сая гээд 2 хуруугаа дохиод над руу яриарай гэж дохиод байсан. Үүнийг нь би тэр бүдүүн цагдаа 2 сая төгрөг авсан юм байна гэж ойлгосон. Тэгээд Мө, бид 2 тэндээс машинтай нь яваад намайг Хон Конг зочид буудалд хүргэж өгсөн. Ингэж буцаж явахдаа Мө одоо дахиж 8 000 000 төгрөг өгөх хэрэггүй гэж хэлж байсан. Санал хүсэлт байхгүй, би тэр эмэгтэйг хүчиндээгүй. Тэр эмэгтэйтэй бэлгийн ажил хийхээр хувцсаа тайлахад тэр эмэгтэй бас хувцсаа тайлсан, зарим нэг хувцсыг нь тайлаад бид 2 оронд ороод бэлгийн ажил хийгээд байж байхад өрөөний хаалга тогшсон,

 

 гэрч П.Эн-ийн ...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 19 цагаас эхлэн Сонгинохайрхан дүүрэг дэх, Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Бүргэд-113 чиглэлтэй автомашин дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Нийт 23 дуудлага мэдээллийг шалган шийдвэрлэж байхад 08-ны өдрийн 02 цагийн орчимд Бүргэд-10-аас “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Хонг Конг зочид буудлын урд зогсоолд зодоон болоод байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Би цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Ж.Угийн хамтаар дуудлага мэдээллээ шийдвэрлэсээр явж байгаад дуудлага өгсөн 8801-тэй дугаарт холбогдоод Хонг Конг зочид буудлын гадна очиход гадаа нь зодоон болсон шинж байгаагүй. Тэгтэл дуудлага өгсөн гэх залуу машин дээр маань ирээд энэ хүнтэй яриад өг гэж хэлээд надад утсаа өгсөн. Би утсыг нь аваад ярихад өөдөөс “Ганбаа мөн үү” гэхэд нь би үгүй гэж хэлтэл “Аан Эн мөн үү” гэхээр нь би дуу хоолойгоор нь СХД-н Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн машинт эргүүлийн цагдаа, жолооч Ня байна гэдгийг мэдсэн. Ня надад хэлэхдээ “606 тоотод байгаа хүмүүсийг гаргаад ирээч, манайд шалгагдаж байгаа хүмүүс байгаа юм. Би очих гэсэн чинь дуудлагатай болчихлоо. Наана чинь хятад улсын иргэн, монгол хүүхэнтэй хамт байгаа. Би дуудлага ихтэй очиж чадахгүй байна” гэж надад хэлсэн. Би тухайн үед буудалд хамт байсан 2 хүнийг СХДЦХ-1 дээр шалгагдаж байгаа гэж бодсон учраас хувийн байдалд нь анхаарал хандуулаагүй. Тус өрөөнөөс монгол эмэгтэй болон хятад эрэгтэй хоёрыг гаргахад дуудлага өгсөн залуу нь цагаан өнгийн жийп маягийн машинтай гадаа зогсож байсан. Тэгтэл буудлаас гаргаж ирсэн эмэгтэй нь тухайн машинд шууд суучихсан. Тэгээд би хятад улсын иргэнийг аваад СХДЦХ-ийн түр саатуулах байранд хүн хүргэж өгөх зуураа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Мираж буудлын урд Нятай уулзаж, нөгөө хятад иргэнийг хүлээлгэн өгсөн. Харин Ж.У бид 2 саатуулах байр луу явсан. Үүнээс хойш дахиж Нятай холбоо бариагүй. Тухайн үед Нятай хамт ажиллаж байсан таньдаг гэдэг утгаараа ажилд нь тус боллоо гэж бодсон,

 

гэрч Д.Нам-н  ...2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө үүрийн 05 цаг болж байхад гэртээ унтаж байтал манай ах өөрийн 99266277 дугаарын утаснаас миний 89667588 дугаарын утас руу залгаад энд нэг хятад хүнтэй утсаар яриадхаач, орчуулагч нь юу гэж хэлсэн юм мэдэхгүй байна, над руу хараад юм яриад байна гэж хэлээд утсаа тэр хятад хүнд өгч, надтай яриулсан. Нөгөө хятад хүн нь намайг цагдаа 6 000 000 төгрөгөөр торгоно гэж байна, энэ нь арай өндөр байна, манай орчуулагч тэгж хэллээ гэж хэлэхээр нь би буцааж утсаа өг гээд Ня ахтай ярьж та 6 сая төгрөгөөр торгоно гэсэн юм уу, орчуулагч нь наад хятад хүнд чинь тэгж хэлсэн байна гэж хэлтэл Ня ах үгүй ээ ердөөсөө тийм зүйл яриагүй, орчуулагч нь худлаа хэлсэн байна, чи буцаагаад хэлчих гээд тэр хятад хүнд утсаа өгөхөөр нь би яриад тэгж хэлээгүй юм байна, орчуулагч чинь худлаа хэлсэн байна гэж хэлж өгсөн,

 

гэрч Ци Хао Миний ...2018 оны 3 дугаар сарын 07-ны нэлээн орой яг хэдэн цагийн үед гэдгийг сайн санахгүй байна, манай компанид талбайн зохион байгуулагч Шүй (Xu Gang) өөр хүний утасны дугаараас над руу залгаад би цагдаа дээр асуудалд орчихлоо надад 6 000 000 төгрөгийн хэрэг гараад байна, надад 6 000 000 төгрөг зээлээч гэхээр нь би Шүй (Xu Өапд)-д 6 000 000 төгрөг зээлье, хэзээ хэрэгтэй юм, хэн авах юм гэж асуухад, одоо хэрэгтэй байна, орчуулагч Мө очиж авна гэж хэлсэн. Тухайн үед би Хон Конг зочид буудлын 605 тоот өрөөнд байгаа гэдгээ хэлэхэд хагас цаг орчмын дараа орчуулагч Мө ирсэн. Тухайн үед надад Шүйы талаар ямар нэгэн зүйл хэлээгүй надаас 6 000 000 төгрөг бэлнээр аваад гарсан,

 

гэрч Ж.Угийн ...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн орой 19 цагаас маргааш өдрийн 09 цаг хүртэл эргүүлийн офицер Энийн хамт Бүргэд-113 чиглэлд 20-63 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үүрэг гүйцэтгэж байхад Мартын-8 баяр болох гээд нэлээн ачаалал ихтэй явж байсан.  1-р хорооллын Хон Конг зочид буудлын гадаа согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлага 102-оор дамжин манай хэлтсийн жижүүрээс мэдэгдсэн. Энэ дуудлага авах үед бид дуудлагатай явж байгаад очсон, очиход Хон Конг зочид буудлын гадаа хэн нэгэн хүн агсам согтуу тавиад байгаа хүн харагдахгүй байсан. Тэр үед нэг залуу ирээд би дуудлага өгсөн хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон, яасан гэж асуухад та энэ хүнтэй утсаар яриадхаач гээд манай офицер Энд утсаа өгсөн. Тэгээд Эн тэр залуугийн утсаар ярих үед утсаа спикер дээр нь тавьсан байсан тэгэхэд СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн Ня байна аа, хэн бэ хөгшөөн гэж хэлж байсан. Тэр үед Эн офицер спикерийг нь болиулаад утсаар ярьж байсан. Цаанаа юу ярьж байгааг нь хэлж мэдэхгүй байна, тэгээд машинаас бууя гээд бид 2 машинаас буугаад Хон Конг зочид буудал руу орсон. Буудал руу орох үед буудлын гадаа байсан залуу буудлын тэдэн номерын өрөөнд байгаа гэж хэлж байсан. Буудал руу орох явцдаа Эн офицер 1-р хэлтсийн Ня ярьж байна, энэ буудлаас нэг хятад хүнийг хамт байгаа хүнтэй нь гаргаж ирээд над руу дөхүүлээд өгөөч гэж хэлж байна гэсэн. Тэгээд бид 2 уг зочид буудлын 4-5 давхарт гараад одоо өрөөний дугаарыг нь санахгүй байна, нэг өрөөний хаалга тогшиход нэг эмэгтэй хүн хаалга онгойлгосон бөгөөд цаана нь нэг хятад залуу байсан. Тэгэхээр нь уг эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг явъя гээд хувцсыг өмсүүлээд дагуулаад гарсан. Буудлаас гарч ирээд тэр хятад иргэнийг машиндаа суулгасан, наана нь байсан эмэгтэй нь араас нь очих юм шиг зүйл хэлж байх шиг байсан. Тэгээд СХД-ийн нутаг “Мираж” зочид буудлын гадаа очиход Ня цагдаагийн алаг тэрэгтэйгээ ирсэн байсан. Машинд Ня, эргүүлийн офицертойгоо 2-лаа явж байсан. Тэгээд тэдний машинд тухайн хятад иргэнийг суулгачхаад шууд цаашаа дүүргийн эрүүлжүүлэх байр луу явсан,

 

гэрч Б.Отгийн ...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн орой гэртээ байж байхад над руу миний танил (оюутан байхдаа өмнө нь цагийн ажил хийж байсан) Сод гэдэг ах залгаад “Заяа чи завтай байна уу, завтай бол жаахан ажил байна гэж хэлсэн. Ямар ажил гэж асуухад одоо чам руу хүн залгах байх гэж хэлсэн тэгээд байж байхад миний утас руу Сод ахын дүү нь байна гээд нэг залуу ярьсан тэгээд жаахан ажил байна, хаана байгаа газраас чинь очоод явъя гэхээр нь гэрийн хаягаа СХД-ийн Баянхошууны 112  буудлын тэнд хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед ямар ажил хийх гэж байгааг нь сонсох гэж дуудсан. Тэгээд байж байтал ирчихлээ гэхээр нь гэрээс гараад утсаар яриад байгаа газар нь очиход цагаан билүү саарал өнгөтэй Альпард маркийн машинтай өөрийгөө Мөөгий гэж танилцуулсан залуу байсан наана нь Сод ахын дүү нь байна гэж ярьсан залуу байсан. Тэр 2 явж байхдаа надад хэлэхдээ Мөөгий гэдэг залуу нь хятад компанид ажилладаг ажил төрөл нь гайгүй сайн байгаа тушаал дэвших гэсэн чинь хамт ажилладаг хятад хүн нь саад болоод байна, тэр хятад иргэнийг жаахан хашраах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд явсаар байгаад 5 шарын автобусны арын буудлын тэнд очсон ба намайг хятад иргэний байгаа буудалд ороод байж бай, удахгүй араас чинь цагдаа оруулаад чамайг авна гэсэн. Тэгэхээр нь би “буудалд байгаа хятад хүнийг яахаараа цагдаа барьдаг юм” гэж асуухад Мөөгий нь Монголд ажиллаж байгаад хятад иргэд монгол эмэгтэй хүнтэй буудалд байх юм бол хууль бус байдаг юм гэсэн. Тэгээд надад хятадаар ойр зуурын баахан үг зааж өгсөн, тэгээд цаасан дээр Монгол галигаар хятад үгнүүд бичээд уншаад бай гэсэн. Тэгж байх хугацаанд Мөөгий буюу Мө өөрийнхөө гар утаснаас чатаар нэг хүнтэй харилцаад байсан. Тэгж байгаад намайг нэг хятад иргэний утсаар яриулах болсон.

Мөөгий гар утсаараа миний зургийг аваад нөгөө хятад иргэн рүү явуулаад байх шиг байсан ба хятад иргэнтэй чатлаад байсан. Тэгж байгаад нөгөө хятад иргэний байгаа зочид буудал болох Хон Конг зочид буудал руу намайг оруулахаар болсон. Тэгээд намайг Хон Конг буудлын гадаа очоод буудлын 5-н давхар одоо дугаарыг нь санахгүй байна нэг дугаар хэлээд ойр зуурын хятад үгнүүд надад зааж өгөөд байсан. Тэрийг нь Мөөгийгөөс асуухад би юм яримааргүй байна гэсэн утгатай үг гэсэн тэгээд болохгүй бол толгойгоо сэгсрээд бай гээд байсан, тэгээд тухайн зочид буудал руу оруулсан. Оруулахын өмнө чи ороод 5 минут бололгүй утсаар залгаарай гэсэн. Тэр үед миний утасны цэнэг дууссан учир Оожоо ахын гар утсыг аваад зочид буудал руу нь орсон. Зочид буудлын дугаар өрөөнд ороход нэг хятад иргэн байсан ба хятадаар юм яриад миний гадуурх хувцас тайлж өгөөд жаахан байж байгаад над руу хятадаар юм яриад, дайраад байсан би цаашаа бай гэж монголоор хэлээд тэр хятад иргэн ойлгохгүй байж байгаад би 00 өрөөнд орж усанд ороод дараа нь бид 2 бэлгийн ажил хийсэн, тэр хугацаанд Оожоогийн гар утаснаас Мөөгийгийн гар утас руу залгаж байхад хаалга тогшсон. Тэгэхээр нь хаалга онгойлгож өгөхөд 2 цагдаа зогсож байсан. Би тэр 2 цагдаад та нар яасан уддаг юм, ийм юм болно гэж яриагүй биз дээ гэхэд нөгөө 2 цагдаа юм ярихгүй, намайг хувцсаа өмс гэж өмсүүлээд, нөгөө хятад иргэнийг хувцсаа өмс гэж дохиогоор хэлээд дагуулаад буудлаас гарсан.

Мөөгий, Оожоо ах нартай уулзахад надад 250 000 төгрөг өгсөн тул би тэндээс явсан. Мөөгий ах, Оожоо ах нар анх надтай уулзахдаа БНХАУ-ын иргэнээс мөнгө залилан мэхлэж авах гэж байгаа талаар огт юм яриагүй шүү дээ. Анх уулзахдаа Мө ажиллаж байгаа хятад компанидаа тушаал дэвших гэсэн чинь хамт ажиллаж байгаа хятад иргэн нь саад болоод байгаа тэр хятад иргэнийг чадах гэсэн юм гэсэн. Тэр үед намайг буудал руу оруулна, хятад иргэн байгаа удалгүй чиний араас цагдаа оруулна гэж хэлсэн. Түүнээс би Мөөгий ах, Оожоо ах нартай тэр хятад иргэнээс 6 сая төгрөг залилан мэхэлж авна гэсэн зүйл огт яригдаагүй гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

Дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шүүгдэгч А.Мө, Н.Бя, Д.Ня нар хүлээн зөвшөөрч, өмгөөлөгч Г.Нарантуяа, Н.Жамъяндорж, Х.Баатарбилэг нар маргаагүй болно.

 

Харин шүүгдэгч Ч.Эн ...улсын яллагч намайг бусадтай  үгсэн нийлж, хуйвалдаж, залилсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө би эдгээр хүмүүстэй үгсэн нийлээгүй. Жижүүрт гарч байсан цагдаа Ня нь хятад иргэнийг жаахан авч явж байгаад буулгана гэж хэлсэн. Тэгээд буулгахгүй байхаар нь буулга гэсэн шаардлагыг тавихад  орчуулагч залууг нь ирэхээр буулгана гэж хэлсэн. Ня, “Мө гэдэг залуу тантай уулзана гэж байна” гэж хэлэхээр нь би түүний машинд орсон. Гэтэл тэр залуу Ня ах мэдэж байгаа, баярлалаа гэж хэлээрэй гээд 1 000 000 төгрөгийг өгсөн. Тухайн иргэнийг хуурамч дуудлагаар албаны машинд суулгасан, суулгасан хүн нь хятад улсын иргэн гэж ч мэдээгүй байхад намайг бусадтай үгсэн нийлсэн гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Мөн хохирогч Ши миний талаар мэдүүлэг өгөөгүй,  надтай харьцаагүй, би Сод гэх хүнийг би танихгүй, би Юнителийн дугаар ашиглаж байгаагүй, би Няаас 450 000 төгрөг зээлээд, буцааж өгсөн,

           

өмгөөлөгч Х.Даваасүрэн ... Ч.Эн бусадтай бүлэглэн, үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа ашигласан үйлдэл хийгээгүй. Гэрч Эн, хохирогч Ши гун, У, гэрч От нарын мэдүүлгээс харахад Энтой ямар ч холбоогүй, үгсэж тохиролцоогүй, танихгүй гэдэг нь нотлогдож байгаа. Нэг газар хамт ажилладаг Няаас энэ хэрэг болохоос өмнө мөнгө зээлье гэж хэлж байсан. Зээлсэн мөнгөө буцааж 6 дугаар сарын 24-ний өдөр төлсөн баримт хэрэгт авагдсан. Ня хохиролд 1 000 000 төгрөг төлсөн гэдгээ хэлж байна. Ч.Эн тухайн өдөр Няд шаардлага тавихад ахлах офицерын үгийг сонсохгүй, Эн, У нартай хуйвалдан хуурамч дуудлага өгсөн байсан. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүгдэгч Ч.Эн 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилах талаар шүүгдэгч А.Мө, Н.Бя, Д.Ня нартай урьдаас үгсэн тохиролцоогүй боловч жижүүрт хамт гарч байсан цагдаа Няын үйлдлийг  хориглож, хохирогчийг машинаас буулгаагүй, улмаар Мөэс 1 000 000 төгрөгийг түүний машинд орж авсан, уг мөнгөнөөс 450 000 төгрөгийг авч үйлдлээрээ нэгдэн оролцсон болох нь нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

            Өмгөөлөгч Г.Нарантуяа миний үйлчлүүлэгч А.Мө 2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргахгүй. Харин түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэсэн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Мө залилах гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалаа ашиглаж бусдыг залилаагүй. Албан тушаалын байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт тодорхой тайлбарласан. Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.

            А.Мө, Н.Бя нар нь Д.Ня, Ч.Эн нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж 6 000 000 төгрөгийг залилах гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нэгэн албан тушаал хашиж байсан, уг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй тул тэднийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлгүй байна.

 

            Иймд тэдний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ня нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 20 дугаар байрны гадаа хохирогч Ч.Догийн нүүрэнд цохиж, унаган, Ч.Догийн биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь

 

хохирогч Ч.Догийн ...2019 оны 4 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед ажлын дүү болох Тансармаатай 40 дүгээр сургуулийн орчим уулзаад, бид 2 Тансармаагийн гэрийнх нь ойролцоо тус бүр 3 шил Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд юм яриад сууж байтал Тансармаагийн нөхөр Ня, Тансармаа руу залгаж нэг караокед байна хүрээд ир гээд байсан. Тэгээд бид 2 пиво ууж дуусгаад уг пабаасаа гараад Тансармаагийн нөхөр дээр очсон. Тэгээд нэгэн караокед ороход Тансармаагийн нөхөр Ня согтуу ганцаараа сууж байсан. Тансармаа, нөхөртэйгөө дуу дуулж байсан. Тэгэхээр нь би Тансармааг хүргэж өгөөд гэртээ харина гэж бодож байгаад бид 3 уг караокенаас гараад бид Тансармаагийн гэр лүү алхаж явсан. Тэгээд орцны гадаа очоод Тансармааг гэрт нь оруулах гэтэл нөхөр нь над руу хандан хулгайч пизда минь, авгай минь гээд намайг хараагаад байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би газар уначихсан нэг танихгүй хүн хүүе та яасан бэ зүгээр үү гэж хэлээд намайг сэрээхэд, би сэрээд босож чадахгүй нэг гар дийлдэхгүй байсан. Тэгээд би орилоод түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү түргэн тусламжийн машин намайг авч явж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бид 2 эвлэрсэн,

 

гэрч А.Баын ...2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 21 цаг 43 минутад дуудлага ирж, 21 цаг 46 минутад жолоочийн хамтаар албаны машинаар очиж байсан. Очиход тухайн орцны үүдэнд дээш харсан байдалтай 45-55 насны эмэгтэй хүн хэвтэж байсан. Ойр хавьд нь зодсон юм уу өшиглөсөн гэх хүний эхнэр нь байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд би амин үзүүлэлт буюу даралт, пүлсийг нь үзэхэд пүльс 100-тай, даралт нь 120-80, 130-80-тай байсан байх. Тухайн хүн нь сэрүүн, ухаантай, орчиндоо харьцаатай, ухаан санаа саруул, хөдөлж чадахгүй байсан ба зүүн бил үү мөрний мултралын шинж илэрсэн. Мөрний үе хэсэгт нь тэмтэрч үзэхэд өвдөлт ихтэй, эмзэглэлтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Тэгээд уг хүнийг дамнуургаар тээвэрлэж албаны машинаар зөөж Гэмтэл согог судлалын үндэсний төвд 22:00 цагийн үед очиж, хүлээн авахын жижүүр эмч н.Цэрэнд хүлээлгэн өгсөн. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэрэг бүртгэгч, байцаагч дээр хамт байсан найзыг нь буюу дуудлагад очиход хажууд нь байсан зодсон гэх хүний эхнэр гэх эмэгтэйг дагуулан орж бүртгэл хийлгэсэн. Тухайн гэмтсэн эмэгтэй нь дээрх зодсон гэх хүний эхнэрийн найз нь байсан. Би гэмтлийн шалтгааныг тодруулахад дээрх 2 эмэгтэйн яриагаар зодсон гэх эрэгтэйтэй хамт 3-уулаа гэрээс нь гарч ирээд муудалцаж, үл ойлголцол гараад түлхээд юм уу цохисон гэж хэлж байсан. Эхнэр нь гэх эмэгтэй ярихдаа манай хүн манай найзыг цохиод юм уу түлхээд унагаасан гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг,

 

Ч.Догийн биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4732 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  хохирогчид мөнгө шилжүүлсэн баримт, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ.

 

Иймд шүүгдэгч

 

1. А.Мө-ийг шүүгдэгч Н.Э, Т.Тэ, А.Ба нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Чэнг, Лун нарт хүч хэрэглэн довтолж, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан,

мөн шүүгдэгч Д.Бя, цагдаагийн ажилтан Д.Ня, Ч.Эн нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-н иргэн Шүйыг “буудалд монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийг зохион байгуулсан,

 

2. М.Эрдэнийг А.Мө, Т.Тэ, А.Ба нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Чэнг, Лун нарт хүч хэрэглэн довтолж, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт Т.Тэ, А.Ба нарыг татан оруулан хатгагчаар оролцсон,

 

3. Т.Тэг А.Мө, Н.Э, А.Ба нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Чэнг, Лун нарт 4 хүч хэрэглэн довтолж, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

 

4. А.Ба-ийг А.Мө, Н.Э, Т.Тэ нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Чэнг, Лун нарт хүч хэрэглэн довтолж, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн тэнд байх Парис бааранд хохирогч А.Мяийн эрүүл мэндэд биед зүүн хацар, хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

5. Н.Бя-ыг шүүгдэгч А.Мө, цагдаагийн ажилтан Д.Ня, Ч.Эн нартай бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг ашиглан 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт Д.Ня, Ч.Эн нарыг татан оруулж, хатгагчаар оролцсон,

 

6. Д.Ня-ыг цагдаагийн албан хаагчийн албан тушаалыг ашиглан шүүгдэгч А.Мө, Н.Бя, Ч.Эн нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 сая төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,

мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 20 дугаар байрны гадаа хохирогч Ч.Догийн нүүрэнд цохиж унагаж, Ч.Догийн биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

7. Ч.Эн-ыг  цагдаагийн албан хаагчийн албан тушаалыг ашиглан шүүгдэгч А.Мө, Н.Бя, Д.Ня нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүйыг “буудалд монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 000 000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч А.Мө нь хохирогч Шүйаас залилан авсан 6 000 000 төгрөгөөс Д.Ня, Ч.Эн нарт 1 000 000 төгрөг,  Д.Бяд 250 000 төгрөг өгснөөс Д.Ня 1 000 000 төгрөг, Д.Бя 250 000 төгрөг, үлдэх мөнгийг А.Мө хохирогчид төлсөн,

А.Мө, А.Ба, Т.Тэ нар хохирогч  нараас авсан 3 ширхэг гар утсыг буцаан өгсөн тул тэднээс гаргуулах төлбөр байхгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Ба-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Парис бааранд хохирогч А.Мяийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

           

Д.Ня-ын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар байрны гадаа хохирогч Ч.Догийн нүүрэнд цохиж, унаган, эрүүл мэндэд нь зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 1 жилийн хугацаа өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Н.Бя, Д.Ня, Ч.Эн нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн,

А.Мө, М.Э, А.Ба, Т.Тэ, Н.Бя, Д.Ня нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, үйлдлийн давтамж, хувийн байдал зэргийг харгалзан

А.Мө-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  2 жил 06 сарын хугацаагаар хорих,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 14 000 нэгжтэй тэнцэх 14 000 000 төгрөгөөр торгох,

 

М.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1-д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

 

Т.Тэ-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

 

А.Ба-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

 

Н.Бя-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д  зааснаар  10 000 нэгжтэй тэнцэх 10 000 000 төгрөгөөр торгох,

 

Д.Ня-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх 10 000 000 төгрөгөөр торгох,

 

Ч.Эн-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх 10 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус ялгамжтай шийтгэлээ.

 

А.Мө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3,  3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 06 сарын хугацаагаар хорих,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 14 000 нэгжтэй тэнцэх 14 000 000 төгрөгөөр торгох ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ня, Ч.Эн нар цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, тэдний насны байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 000 нэгжтэй тэнцэх 10 000 000 төгрөгөөр торгох ялыг  оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

  Шүүгдэгч нарын 2018 оны 3 дугаар сарын 07, 27-ны өдрүүдэд үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар шүүгдэгч

            А.Мө-д оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялыг  Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 жил 06 сарын хугацаанд,

 

            М.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг  Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаанд,

 

             Т.Т-эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаанд,

 

 А.Ба-эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солив.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Мөнх-Эрдэнийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоног,  2020 оны 02 дугаар сарын 13 өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 505 хоног, нийт 566 хоног,

 

А.Ба-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон               518 хоног,  нийт 579 хоног,

 

Т.Тэгийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 31 хоног,  2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан цагдан хоригдсон      518 хоног, нийт 549 хоног,

 

М.2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 518 хоног, нийт 518 хоногийг тэдгээрийн зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тус тус тооцож,

 

Д.Ня, Ч.Эн, Н.Бя нарын 2020 оны 02 дугаар сарын 13-ны  өдрөөс 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 90 000 төгрөгийг тэдний эдлэх 10 000 000 төгрөгийн торгуулийн ялаас  тус тус хасах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг  дурдаж, хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хадгалан үлдээх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ба, А.Мө, Н.Э, Т.Тэ нарыг урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Чэнг, Лун нарт хүч хэрэглэн довтолж 17 600 000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргээс 17 600 000 төгрөг дээрэмдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Мө, Н.Бя нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Мө-ийг

бусадтай үгсэн тохиролцон, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зохион байгуулсан,

бусадтай урьдаас үгсэн тохиролцон, бүлэглэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах,

шүүгдэгч М Э-ийг

бусадтай урьдаас үгсэн тохиролцон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт хатгагчаар оролцсон,  

шүүгдэгч Тэ-г

бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,  

шүүгдэгч Ба-ийг

бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,  

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Бя-ыг

бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон,

шүүгдэгч Ня-ыг

бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,  

хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Эн-ыг

бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ба-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,   

Д.Няд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

5. Шүүгдэгч А.Мө-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар  2 жил 06 сарын хугацаагаар хорих,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 14 000 нэгжтэй тэнцэх 14 000 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч М.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

 

шүүгдэгч Т.Тэ-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

 

шүүгдэгч А.Ба-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

 

шүүгдэгч Н.Бя-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх 10 000 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Д.Ня-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх 10 000 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Ч.Эн-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх 10 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч А.Мөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил 06 сарын хугацаагаар хорих, 

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 14 000 нэгжтэй тэнцэх 14 000 000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

            7. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар шүүгдэгч

 

            А.Мөд оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялыг  Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 жил 06 сарын хугацаанд,

 

            М.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг  Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаанд,

 

             Т.Тэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаанд,

 

             А.Баэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн тус тус сольсугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Мө, М.Э, Т.Тэ, А.Ба нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч А.Мө, Д.Ня, Ч.Эн, Н.Бя нарт тус тус даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Мө, Д.Ня, Ч.Эн, Н.Бя нар торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

            11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Мө, М.Э, Т.Тэ, А.Ба нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

12. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг  тус тус дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдсан 2 ширхэг сиди-г хэрэгт хадгалан үлдээсүгэй.

 

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 566, А.Баийн цагдан хоригдсон 579, Т.Тэгийн цагдан хоригдсон 549, М.Эрдэнийн цагдан хоригдсон 518 хоногуудыг тэдгээрийн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд оруулан тус тус тооцож,

Д.Ня, Ч.Эн, Н.Бя нарын 2020 оны 02 дугаар сарын 13-ны  өдрөөс 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 90 000 төгрөгийг тэдний эдлэх 10 000 000 төгрөгийн торгуулийн ялаас тус тус хассугай.

 

15. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мө, М.Э, Т.Тэ, А.Ба Н.Бя, Д.Ня, Ч.Эн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мө, М.Э, Т.Тэ, А.Ба Н.Бя, Д.Ня, Ч.Эн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Л.ОЮУН