| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00320/И |
| Дугаар | 369 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 369
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 2 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, Ээжүү овгийнЦэрэндуламын Долгорсүрэнгийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүзмаа, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нароролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүзмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Долгорсүрэн Өвөрхангайаймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөрхүртэл малчнаар ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт нь бичилт хийхдээзасвартай бичснээс зөрчилтэй болсон гэсэн. Иймд Ц.Долгорсүрэнг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Долгорсүрэн нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.Долгорсүрэн нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 тоот тушаал, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 44 тоот архивын лавлагаа, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хүндэт жуух бичиг, 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэх, 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгосон дипломууд, гэрч Ч.Долгорсүрэн, Ц.Дүгэр, Д.Сэмжаан нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Ээжүү овгийн Цэрэндуламын Долгорсүрэнг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА