Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 370

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, Арцад овгийн Дашдондовын Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 2-31 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, Тайж овгийн Буянхишигийн Дэлгэрсайхан,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 2-31 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, Долгор овгийн Варшилын Түмэндэмбэрэл нарт холбогдох

13 325 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх Б.Дэлгэрсайхан, В.Түмэндэмбэрэл нартай харилцан тохиролцож Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугара баг 12-37 тоотод байрлах өвлийн хашаа байшинг 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 000 000 төгрөгөөр худалдахаар болсон. Б.Дэлгэрсайхан, В.Түмэндэмбэрэл нараас хашаа байшингийн гэрчилгээ бичиг баримтыг авъя гэхэд банкны барьцаанд байгаа удахгүй өгнө гэсээр өдий хүрсэн. Сүүлдээ хашаа байшингийн наймаа буцсан. Мөнгөө авъя гэхээр боломж алга 2017 оны 06 дугаар сарын 01-ний дотор өгнө гээд одоо хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Иймд Б.Дэлгэрсайхан, В.Түмэндэмбэрэл нараас 13 000 000 төгрөг, алданги 325 000 төгрөг, нийт 13 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох 13325000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн сар бүр 2500000 төгрөгөөр төлж 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Лхамсүрэн нь хариуцагч В.Түмэндэмбэрэл, Б.Дэлгэрсайхан нарт холбогдуулан 13 325 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Түмэндэмбэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 13 325 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасаныг нэхэмжлэгч Д.Лхамсүрэн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 13 325 000 төгрөгийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Түмэндэмбэрэл төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч В.Түмэндэмбэрэл, Б.Дэлгэрсайхан нараас 112287.5 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 112287.5 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 30875 төгрөгийг орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас гарган нэхэмжлэгч Д.Лхамсүрэнд тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 255450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч нарт мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА