| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/160 |
| Огноо | 2021-12-07 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Т.М, А. Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн И овогт Тын М, И овогт Аын Ж нарт õîëáîãäîõ 2135000000166 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 îíû 11 дүгээр ñàðûí 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 02-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнгөговь сумын 3 дугаар багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй урьд ял шийтгүүлж байгаагүй И овогт Тын М /РД:ОЙ74080216/.
Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 04-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй И овогт Аын Ж /РД:ОЙ81070411/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.М, А.Ж нар нь Увс аймгийн Ховд сумын 2 дугаар багийн нутаг Бураатын халх гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ховор амьтан болох 2 тооны нас гүйцсэн янгир ямаа агнаж, түүний махыг тээвэрлэсэн, хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Т.М, А.Ж нарыг ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.М, А.Ж нар нь Увс аймгийн Ховд сумын 2 дугаар багийн нутаг Бураатын халх гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ховор амьтан болох 2 тооны нас гүйцсэн янгир ямаа агнаж, түүний махыг тээвэрлэсэн, хадгалсан гэх болох нь:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн “... хэргийн газраас амьтны гаралтай 2 ширхэг толгой, 2 ширхэг арьс хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р тал/,
2. Прокурорын зөвшөөрлөөр эд зүйл /мах/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р тал/,
3. Эд мөрийн баримт /буу/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17-р тал/,
4. Эд мөрийн баримт /сумны хонгио/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21-р тал/,
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ховд сумын нутагт 2 тооны нас гүйцсэн, эр янгир ямаа агнагдсан. Янгир ямаа нь ховор амьтны жагсаалтад орсон бөгөөд нэг янгир ямаа 2.700.000 төгрөгөөр үнэлэгддэг, энэ үнэлгээг 2 дахин нугалж төлүүлдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р тал/,
6. гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 09-ний өглөө Т.М ах манайд ирээд “буугаа өгч бай” гэхээр “Яах гэж байгаа юм бэ?” гэхэд “Ах нь хойт хяр луу гарч сонгино түүнэ. Чоно таарч магадгүй” гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн CZ 527 буюу карбин маркийн буугаа, 7 ширхэг сумны хамт өгөөд явуулсан. Тэр шөнө 22 цагийн үед манайхан унтахаар хэвтчихсэн байхад гадна мотоцикл ирж зогсоод М ах орж ирсэн. “Би юу болов?” гэж асуухад “намайг янгир ямаа буудсаныг хүн мэдсэн юм шиг байна. Ховд сумаас Жтай Пуудаг гэдэг хүн ярьж “Хойд хяраар явж байна уу?” гэж асуусан байна” гэж хэлсэн. М ахаас “Та янгир ямаа буудсан юм уу? гэж асуухад “Ж бид хоёр хойд хяр луу чоно хараад явж байтал 2 янгир тааралдахаар нь хоёуланг нь буудчихсан” гэж хэлэхээр нь би “Та хүний буу худал хэлж авч яваад хориотой ан агнаад байхдаа яадаг юм бэ?” гэхэд “явж байтал таарахаар нь будчихлаа” гэж хэлэхэд нь “Ямар буугаар буудсан нь мэдэгдэнэ шүү дээ” гэхэд дуугарахгүй болохоор хүмүүс ирж гэр орон шалгаж магадгүй гэж бодоод би “буугаа сумын төв оруулж айлд тавьна” гэхэд М ах хамт явахаар болоод бид хоёр миний машинаар яваад М ахын гэрээс очиж буугаа авахад 2 сум дутуу байсан бөгөөд М ах 2 сумаар 2 янгир буудсан гэж хэлсэн юм. Би хоёр сумын төв орж эхнэрийн дүү Аийнд буу хүргэж өгсөн. Хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. Энэ бууг би 2017 онд Наранбулаг сумын Батнасан гэдэг хүнээс 2.6 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед гэрчилгээ нь Улаанбаатар хотод байдаг хүний нэр дээр байсан бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлж авахаар бичиг баримтыг нь Улаанбаатар хот явуулахаар Баяндалай гэдэг жолоочид өгч явуулахад замдаа гээчихсэн байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р тал/,
7. Гэрч С.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн Нуурын хотгор гэдэг газар малаа туугаад явж байтал том бууны дуу 2 удаа гарсан. Би хүмүүс чоно хөөж байгаа юм байна гэж бодоод дурангаар хартал Дашгаан хөтөл дээр 2 мотоцикл явж харагдсан. Үд дундын үед Бургастайн халхын дээд талд шувуу эргэлдэж байсан. Орой гэрт ирээд 19 цагийн үед манай нөхрийн дарга Х.Ид болсон явдлын талаар утсаар хэлэхэд “Би холбогдох хүмүүст нь хэлье” гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 07.00 цаг өнгөрч байхад Ховд сумын улсын байцаагч Б.З, хэсгийн цагдаа Б, байгаль хамгаалагч Д.М ирээд намайг дагуулж Бураатын халх гэдэг газарт машинаа үлдээгээд өндөр уулын шувуу эргэлдэж байсан газарт алхаж очиход 2 янгир ямаа нядлагдсан байдалтай байсан тул цагдаа Б холбогдох хүмүүст нь мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55-р тал/,
9. Гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 09-ны орой хадам аавынд хоол идэж байтал Ховд сумын улсын байцаагч Х.З над руу залгаж “Бураатын халх гэж газар өдөр буун дуу гарсан гэж мэдээлэл ирлээ. Хэсгийн цагдаад мэдэгд. Би Тамгын газрын даргатай ярьж бензин авна. Өглөө эрт явна шүү” гэж хэлсэн. Би хэсгийн цагдаа Бод энэ талаар хэлээд өглөө эрт явна шүү гэж хэлсэн. Өглөө нь 07.00 цаг болж байхад М Бын бид 3 замаараа идэвхтэн байгаль хамгаалагч Дыг аваад Бураатын халх гэдэг газарт очиж машинаа уулын бэлд орхиод 2 км орчим газрыг 2 гаруй туулаад уулын дээр гарахад 2 янгир ямаа нядлагдсан байдалтай байсан. Бид 4 мотоциклийн мөрийг дагаж явахад Бураатын цагаан хад гэдэг газраар Өмнөговь сум чиглээд явсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61-р тал/,
10. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай “Хураан авсан толгой, арьс, мах нь янгир ямааных байна. Агнагдсан 2 тооны янгир ямаа нь нас гүйцсэн эр /тэх/ ямаа байна.” гэх дүгнэлт /хх-ийн 83-р тал/,
11. Шүүгдэгч Т.Мын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 09-ны өглөө ууланд гарч сонгино түүхээр мотоциклтой явж байгаад чоно тааралдаж магадгүй гэж бодоод замаараа Баас очиж бууг нь гуйж авъя гэж бодоод явж байхдаа Жтай утсаар ярьж “дээшээ уул хадаар явах уу?” гэж асуухад “Та явж бай. Би араас чинь мотоциклтой очно” гэж хэлсэн. Би Баас бууг нь аваад Ховд сум чиглээд явж байгаад Хилэнгийн гануу гэх газарт зогсоод Жг хүлээж байтал Ж ганцаараа мотоциклтой ирсэн. Бид хоёр Цагаан хадын хяр гэдэг газарт очоод чоно дурандаж байтал “Энд 2 янгир явж байна” гэж Ж надад хэлэхээр нь харахад 2 янгир уулын ташуугаар гүйж байсан. Би амдаж уулын яваад Бураатын халх гэдэг газарт 2 янгирыг 200 орчим метр газраас буудаж унагаад нэгийг нь өвчиж байтал Ж ирэхээр нь нөгөө янгирыг зааж өгөөд өвч гэж хэлээд өвчүүлсэн. Бид хоёр 2 янгирын цул махыг нь авч шуудандаа хийж аваад бусад зүйлийг нь тэндээ орхиод явсан. Манайд ирээд махаа хувааж аваад Ж харьсан. Орой нь Ж “Ховд сумаас хүн утасдаад уулаар явсан эсэх, адуу харсан эсэх талаар асууж байна. Мэдсэн юм шиг байна” гэж хэлэхээр нь би айгаад махаа нохойнд хаяж өгөөд дуусгасан. Маргааш нь цагдаа нар Жг сумын төв рүү аваад явчихаар нь би айгаад араас нь очиж бүх үнэн байдлаа хэлсэн. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. 2 янгирыг би буудсан...” гэх мэдүүлэг,
12. Шүүгдэгч А.Жгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 09-ны өглөө эртхэн Т.М ах над руу утсаар ярьж “Би дээшээ уул хадаар явж сонгино түүх, чоно, үнэг тааралдвал агнахаар явж байна би хамт явах уу?” гэж асуухад нь би зөвшөөрч хамт явахаар болоод араас нь очиход Хилэнгийн гануу гэх газарт хүлээж байсан. Бид хоёр Цагаан хадын хяр гэдэг газарт очоод чоно, үнэг хайгаад дурандаж байтал 2 янгир ямаа хойд зүг рүү явж байхаар нь М ахад хэлэхэд М ах Бураатын халх руу тэр хоёр янгирыг амдаад зам товчлоод явсан. 2 янгир уул даваад алга болсон, М ах ч уул даваад харагдахгүй болсон байтал буун дуу 2 удаа гарахаар нь тэр зүгт яваад М ах дээр очиход “2 янгир унагачихлаа” гээд нэг янгир өвчөөд зогсож байсан. Намайг нөгөө янгирыг өвч гэж хэлэхээр нь би доод талд унасан янгир дээр очиход үхсэн байхаар өвчсөн. Бид хоёр янгирын бөгсний хэсгийн цул махыг аваад бусад зүйлийг нь тэнд үлдээгээд явсан. Бид хоёр шууд М ахын гэрт ирээд махаа хувааж аваад би харьсан. Махаа гэрээс зайдуу дээлээр хучиж хадгалж байгаад хураалгасан...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хуул бусар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тус тус тодорхойлжээ.
Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай “Увс аймгийн Ховд сумын 2 дугаар багийн нутаг Бураатын халх гэх уртрагийн 490 17I 42״, өргөргийн 910 25I 41.5״ болон уртрагийн 490 17I 41.1״, уртрагийн 910 25I 42.4״ солбицлууд бүхий 2 газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16-р тал/-ээр гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтаны жагсаалт”-ын 1 дүгээр бүлэгт заасан хөхтөн амьтны 12-т Янгир ямаа /Capra sibirica/ оржээ.
Шүүгдэгч нар нь хуул бусаар агнасан тооны янгир ямааны махыг Увс аймгийн Ховд сумын 2 дугаар багийн нутаг Бураатын халх гэх газраас Өмнөговь сумын 3 дугаар багийн нутаг Улаан харганы адаг гэх газар хүртэл мотоциклоор зөөвөрлөн ирж, махыг нь хадгалж байгаад хураалгасан тул ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалсан, гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.М, А.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “Зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирлын талаар:
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний 1 дүгээр бүлэгт заасан хөхтөн амьтны 5-т Янгир ямаа /Capra sibirica/-ны эр нь 2.7000.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гэж экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоожээ.
Хоёр тооны эр янгирын экологи-эдийн засгийн үнэлгээ 2.700.000₮х2=5.400.000 төгрөг буюу ан амьтны экологи эдийн засагт учруулсан бодит хохирол 520.000 төгрөгөөр тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-д “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасны дагуу 5.400.000 төгрөгийн экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.800.000 төгрөгөөр хохирлыг нөхөн төлүүлэх бөгөөд шүүгдэгч нар 10.800.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-нд Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 148-р тал/-ийн баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.М, А.Ж нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Т.М, А.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.М, А.Ж нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан заасан “ховор ан амьтныг хууль бусаар агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Мын хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаартай “Тын М нь эхнэр, 19-25 насны 4 хүүхдийн хамт тус багт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 138-р тал/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /хх-ийн 125-р тал/, түүний зан байдлын талаар гэрч А.Т /хх-ийн 64-65-р тал/, Ж.Б /хх-ийн 66-67-р тал/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд,
Шүүгдэгч А.Жгийн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаартай “Аын Ж нь эхнэр, 8-17 насны 4 хүүхдийн хамт тус багт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 139-р тал/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /хх-ийн 124-р тал/,түүний зан байдлын талаар гэрч А.Т /хх-ийн 64-65-р тал/, Ж.Б /хх-ийн 66-67-р тал/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Т.М, А.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.М, А.Ж нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасан эрхийнхээ хүрээнд шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул хэрэгт битүүмжилсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан шүүгдэгч Т.Мын 74-79 УВЗ улсын дугаартай, 150.000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 мотоцикл, шүүгдэгч А.Жгийн 42-29 УВЗ улсын дугаартай, 150.000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 загварын мотоцикл, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CZ527M дугаартай ТОЗ-8 бууг, замагны хамт тус тус улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хууль бусаар агнасан янгир ямааны 2 ширхэг толгой, 2 ширхэг арьсыг хадгалж байгаа Өмнөговь сумын Цагдаагийн хэсэгт устгахыг, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөлдөөгчид хадгалагдаж байгаа янгир ямааны 2.5 кг мах, хэргийн хамт ирүүлсэн сумны 1 ширхэг хонгиог устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.М, А.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Тын М, И овогт Аын Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “Зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, түүний түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.М, А.Ж нарыг тус бүрийг нь 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.М, А.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан шүүгдэгч Т.Мын 74-79 УВЗ улсын дугаартай, 150.000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 мотоцикл, шүүгдэгч А.Жгийн 42-29 УВЗ улсын дугаартай, 150.000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 загварын мотоциклийг тус тус хурааж, улсын орлого болгохыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CZ527M дугаартай М карбин бууг, замагийн хамт улсын орлого болгохоор Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан янгир ямааны 2 ширхэг толгой, арьсыг устгахыг Өмнөговь сумын Цагдаагийн хэсэгт, янгир ямааны 2.5 кг мах, сумны 1 ширхэг хонгиог устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.М, А.Ж нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ