Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

    2021           12          23                                  2021/ШЦТ/02

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105018021671 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Архангай аймагт төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологийн багш мэргэжилтэй, Баянхошуун дахь ... колонкид түгээгчээр түр ажиллаж байгаа, ам бүл , эцэг, эх, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сум, Хөшөөт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

*******- нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж. зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Б- “Мэдээллийн сайтаар ороод төлбөрийг төл, и-майл хаягаар мэдээлэл ав" гэж итгэл төрүүлэн өөрийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансанд 1.304.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

“Машины зарын групп” гэх нэртэй фейсбүүкт “Enh Zol” гэсэн фейсбүүк хаягаас “Бүх төрлийн автомашиныг боломжийн урьдчилгаагаар гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Б.У- өөрийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансанд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөгийг буюу нийт 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 “Ананд Ану” гэх нэртэй фейсбүүк хаягаас “Автомашин урьдчилгаагүй лизингээр зарна” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Б.Ц- өөрийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансанд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 300.000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 200.000 төгрөгийг буюу нийт 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 “Sezi surguuli” гэх нэртэй фейсбүүк хаягаас “чи өндөр оноотой юм чинь орох боломжтой учраас материалаа бүрдүүлэн и-мэйлээр явуулчих” хэмээн итгэл төрүүлэн насанд хүрээгүй хохирогч Т.А- өөрийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансанд 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 887.400 төгрөгийг шилжүүлэн авсан,

“Элсэлтийн ерөнхий шалгалт 2020 гэх групп-д” “Санхүү эдийн засгийн сургуульд оруулж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж хохирогч Б.Ба- өөрийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансанд 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 868.800 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 6.060.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд “Би үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Би хүнээс мөнгө зээлээд өрөнд орчихсон байсан болохоор хүмүүсийг залилсан.  Хохирогч нарыг хохирлыг би төлж барагдуулна. Хохирогч Б.Ц-500.000 төгрөгийн хохирол төлсөн байгаа.” гэв.

 

        Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-ыг үргэлжилсэн үйлдлээр   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл;

 

        Нэг. Шүүгдэгч *******- нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Б- “Мэдээллийн сайтаар ороод төлбөрийг төл, и-майл хаягаар мэдээлэл ав" гэж итгэл төрүүлэн өөрийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансанд 1.304.000 төгрөгийг шилжүүлэн авсан  болох нь:

       хохирогч Б.Б- мөрдөн байцаалтанд “Манай төрсөн дүү болох Б.Ө нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 2021 оны 6 дугаар сард төгссөн юм. Тэгээд их дээд сургуульд орох зорилгоор Санхүү эдийн засгийн их сургуулийн “UFE.EDU.mn” нэртэй сайт руу нь орж бүртгүүлсэн юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсний дараа авсан оноог нь тухайн сургууль шууд татаад үзчихдэг бөгөөд шалгалтын дараа тэнцсэн эсэх талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн “UFE.EDU.mn” нэртэй сайт руу 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шалгаж үзэхэд дүү Өгөөмөр нь тус сургуульд элсэн орох шалгуурыг хангаж тэнцсэн байсан. Мөн тус мэдээлэлд 8 кредитийн төлбөр 1.304.000 төгрөгийг тушаасан тохиолдолд элсэлт нь баталгаажна гэсэн байхаар нь нэвтрэх хэсэг рүү орсон чинь Болдбаатарын Өгөөмөрийн боловсролын үнэлгээний газраас олгогдсон 213000454 дугаар нь гарчихсан байхаар нь баталгаажуулах гэсэн боловч надад мөнгө байгаагүй юм. Тэгээд би мөнгө хайж олоод 2021 оны 8 дугаар сарын 25-ны 16 цаг 20 минутын үед сайт руу буцаж орох гэсэн боловч систем нь хаагдчихсан фейсбүүк утсаар холбогдоно уу гэсэн байсан. Тэгээд 70008085 дугаарын утас руу залгасан чинь холбогдохгүй байхаар нь фейсбүүк орчинд “Санхүү эдийн засгийн их сургууль” нэрээр хайлт хийсэн чинь “Санхүү эдийн засгийн их сургууль” гэсэн хаяг гарч ирэхээр нь месенжир чат руу манай дүү танай сургуульд тэнцсэн байна, төлбөр мөнгийг нь тушаах гэсэн юм гэхэд мэдээллийн сайтаар ороод төлбөрийг төл гэхээр нь болохгүй байна гэдгийг хэлсэн чинь и-майл хаягаар мэдээлэл ав гээд [email protected] гэсэн нэртэй хаяг ирэхээр нь тус хаяг руу нь [email protected] гэсэн хаягаас дансны мэдээллээ явуулаач төлбөр төлөх талаараа бичиж явуулсан чинь ****** тоот дансны дугаар явуулахаар нь тус данс руу 2021 оны 8 дугаар сарын 25-ны 16 цаг 40 орчим минутын үед өөрийн ****** тоот данснаас 1.304.000 төгрөгийг Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 2-23а тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглаж шилжүүлсэн юм. 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр месенжер рүү нь орох гэсэн боловч блоколсон байсан. Ингээд Санхүү эдийн засгийн их сургуулийн 72728080 дугаар руу ярьж болсон асуудлын талаар хэлсэн чинь шалгаад хариу хэлье гэсэн бөгөөд удалгүй над руу яриад манай сургуулийн мэдээллийг ашиглаад залилсан байна. Та хуулийн байгууллагад хандана уу гэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 08/

 

*******-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 16-26/

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүкээр их дээд сургуулийн элсэлтийн журмыг харж байтал Санхүү эдийн засгийн их сургууль элсэлт авна гэх зар тавьчихсан байхаар нь Санхүү эдийн засгийн их сургуулийн фейсбүүк хаяг болон зургийг нь хуулбарлаж авч байгаад шинээр хуурамч фейсбүүк хаяг нээгээд байж байтал төлбөрийг хэрхэн төлөх вэ гэсэн утгатай чат ороод ирэхээр нь өөрийн Хаан банкны ****** тоот данс руу хий гэсэн чинь 1.304.000 төгрөгийг Өгөөмөр гэсэн утгатай шилжиж орж ирсэн.Тэгээд би тус мөнгийг хүний данс руу шилжүүлж байгаад Хаан банкны АТМ-с авч хувьдаа зарцуулаад дуусгасан юм. Хамтарч оролцсон хүн байхгүй юм. Бусдын хохирлыг төлөөгүй байгаа, төлж барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 52/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

        Хоёр. Шүүгдэгч *******- нь “Sezi surguuli” гэх нэртэй фейсбүүк хаягаас “чи өндөр оноотой юм чинь орох боломжтой учраас материалаа бүрдүүлэн и-мэйлээр явуулчих” хэмээн итгэл төрүүлэн насанд хүрээгүй хохирогч Т.А- өөрийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансанд 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 887.400 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

      насанд хүрээгүй хохирогч Т.А- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байх үедээ МУИС-ийн бүртгэлд бүртгүүлэх гэхэд хяналтын тоонд багтаагүй байсан учраас бүртгүүлж чадаагүй байсан. Тэгээд тэр үед фейсбүүк ухаж байхад 2021 оны ЭЕШ өгөх сурагчдын нэгдсэн групп дээр “Sezi surguuli” гэдэг нэртэй фейсбүүк хэрэглэгч нь сургуульд орж чадаагүй хүүхдүүд холбогдоно уу гэсэн пост оруулсан байхаар нь би холбогдоод МУИС-ийн Нийгмийн ухааны сэтгэл судлал гэдэг сургуульд хүсэх зорилготой байгаа бөгөөд хяналтын тоонд нь хүрээгүй тухайгаа хэлэхэд тэр хүн өөдөөс би сургалтын албаны хүнтэй нь холбогдож асууж өгч болно асуугаад өгье гэж хэлсэн. Тэгээд удалгүй над руу МУИС-ийн сэтгэл судлалын сургуулийн тэнхимийн эрхлэгч З /*****/ гэж хүн байгаа чи энэ хүнтэй утсаар холбогд гэж хэлсэн. Тэгж хэлсний дагуу би тэр хүнтэй ярихад чи өндөр оноотой юм чинь чи орох боломжтой учраас материалаа бүрдүүлээд мэйлээр явуулчих гэж хэлсний дагуу [email protected] гэсэн хаяг руу явуулсан. Тэр хүн намайг эхлээд 1 кредитийн 98.600 төгрөгийг /******/ гэсэн Золжаргал гэсэн данс руу шилжүүлж байж бүртгэлээ баталгаажуулна гэж хэлэхээр нь би 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь эргэж холбогдоод чи 8 кредит хичээлийн мөнгө хийх ёстой гэхээр нь мөн оны 8 дугаар сарын 27-ны өдөр ****** Золжаргал гэх данс руу 88.800 төгрөг шилжүүлсэн. Тэгээд намайг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр МУИС дээр ирээд англи хэлний түвшин тогтоох шалгалт өг гэж хэлсэн болохоор өнөөдөр МУИС-ийн 2-р байранд нь очоод МУИС-ийн Сэтгэл судлалын сургуулийн тэнхимийн эрхлэгч Золжаргал гэх хүнийг хайж очиход ийм хүн ажилладаггүй гэж Сэтгэл судлалын тэнхимийн туслах багш гэж нэг ах хэлсэн. Тэгээд би ***** дугаар руу залгахад орох ярианы эрх түр хаагдсан байна гэсэн хариу хэлээд нөгөө фейсбүүк хаяг хаагдчихсан байсан. Иймд цагдаагийн байгууллагад хандаж байна..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 186-187/

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “2021 оны 8 дугаар сарын 26-нд цахим орчинд фейсбүүк хаяг нээсэн. Тэр хаягтаа Sezi surguuli гэх нэр өгч нээсэн уг хаяг дээрээ Санхүү эдийн засгийн сургуулийн тухай мэдээлэл олгоно гээд зар оруулсан. Тэгтэл над руу Анужин гэх хаягаас чат бичээд энэ сургуульд ормоор байна гээд онооны батламжийн зургаа явуулсан тэгэхээр нь би оруулж өгнө гэж хэлээд 887.000 төгрөгийг өөрийн ****** гэх данс руу хийлгэж аваад уг хаягаа устгачихсан юм. Тухайн мөнгийг өөрийн хэрэгцээндээ интернэт ашиглаад зарцуулж дуусгасан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 206-207/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

         Гурав. Шүүгдэгч *******- нь “Элсэлтийн ерөнхий шалгалт 2020 гэх групп-т “Санхүү эдийн засгийн сургуульд оруулж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж хохирогч Б.Ба- өөрийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансанд 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 868.800 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 6.060.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

       хохирогч Б.Ба- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Нарангийн 4-87 тоотод байхдаа фейсбүүкээ шалгаж байтал 2021 оны сургуульд элсэгчид гэх нэртэй фейсбүүк зар байхаар нь тухайн зар руу нэвтрэхэд Санхүү эдийн засгийн их сургуульд элсэгчид гэх нэртэй фейсбүүк  зар байхаар нь нэвтрэхэд Санхүү эдийн засгийн их сургуульд нэмэлт элсэлт авна гэсэн байсан. Би танай сургуульд ормоор байна гэтэл элсэлт хариуцсан мэргэжилтэн Сүлдсүрэн гэх хүнтэй өөрийн ***** дугаарын утаснаас ***** дугаар руу залгатал намайг сургуульд элсэх өргөдөл, элсэлтийн ерөнхий шалгалтын батламж, иргэний үнэмлэхийн зургаа [email protected] гэх хаяг руу явуул гэхээр нь би тухайн мэйл хаяг руу явуул гэсэн материалуудыг илгээсэн. 2021 оны 8 дугаар сарын 28-ны өглөө миний [email protected] гэх хаягт [email protected] мэйлээс таны Санхүү эдийн нягтлан бодох ангид элсэх хүсэлтийг хүлээн авлаа гэсэн мэйл ирсэн. 10 цагийн үед ***** дугаараас танд баяр хүргэе та манай сургуульд тэнцсэн байна гэсэн. Тэгээд сургуульд элсэх 8 кредитийн төлбөр болох 868.800 төгрөгийг ****** тоот дугаартай хаан банкны данс руу шилжүүл гэж хэлсэн. Би тухайн данс руу 868.800 төгрөгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 1000 машины зогсоолд ногоо зарж байсан газраасаа өөрийн ****** дугаарын данснаас мобайл банкаар шилжүүлэг хийсэн. Би гүйлгээний утга дээр нь Батбаяр ***** гэж бичсэн. Удалгүй миний мэйл хаягт сургуулийн батламжийн зураг ирсэн. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Санхүү эдийн засгийн дээд сургуульд ирээрэй гэсэн. Би 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Санхүү эдийн засгийн их сургууль дээр очоод сургалтын алба хариуцсан мэргэжилтэнтэй уулзахад манай сургуульд Сүлдсүрэн гэдэг нэртэй ажилтан байхгүй. Манай сургуульд элсүүлнэ гээд хүүхдүүдийг залилаад байгаа хэрэг гарч байгаа та цагдаагийн байгууллагад ханд гэсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 234-235/

 

        Б.Ба-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 245, 246/

 

        Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “...2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Элсэлтийн ерөнхий шалгалт 2020 гэсэн фейсбүүкийн группд хуурамч зар байршуулан иргэн Батбаяраас сургалтын төлбөр гэж 868.800 төгрөгийг ****** дугаарын дансаар шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 10/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

        Дөрөв. Шүүгдэгч *******- нь “Ананд Ану” гэх нэртэй фейсбүүк хаягаас “Автомашин урьдчилгаагүй лизингээр зарна” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Б.Ц- өөрийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансанд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 300.000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 200.000 төгрөгийг буюу нийт 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

       хохирогч Б.Ц- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Ананд Ану” фейсбүүк хаягаас урьдчилгаа 300.000  төгрөг өгөөд машинтай болох боломж байна гэсний дагуу энэ талаар тодруулахаар асуусан. Тэгээд чаталсан чинь намайг урьдчилгаа болгож 500.000 төгрөг хийгээд Приус 20 загварын машин худалдаж авах боломжтой байна гэхээр нь би урьдчилгаа мөнгөө хоёр хуваагаад шилжүүлж болох уу гэсэн чинь болно гэхээр нь би 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ****** дугаартай Хаан банкны эзэмшигч Золжаргал гэх данс руу 300.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дахиад уг данс руу 200.000 төгрөг шилжүүлээд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр очиж машинаа авахаар болсон чинь урьд нь надтай ярьж байсан ***** дугаарын утас нь холбогдохоо болиод миний фейсбүүк хаягийг блоклочихсон байсан. Анх гэрээ байгуулж байна гээд миний иргэний үнэмлэхийн хуулбарыг, сүүлийн 6 сарын дансны хуулгатай гаргуулж авсан. Тэгээд нэг зээлийн гэрээний хүсэлт гэсэн бичиг мэйл хаяг руу явуулаад энэ бичгээ барьж очоод машинаа авна гэж надад хэлсэн. Тэгээд би 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу очоод гар утас руу нь залгаад утас нь холбогдохоо больчихсон. Тэгээд би тэрнээс хойш холбогдох гэж үзэж байгаад залилуулсан байна гэдгээ ойлгоод цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 135-136/

 

*******-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 143-145/

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Ананд Ану” нэртэй фейсбүүк хаягаас автомашин урьдчилгаагүй лизингээр гаргана гэсэн хуурамч зар тавьж Цэвээн гэх хүнээс 500.000 төгрөгийг ****** тоот дандсанд шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 10/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

        Тав. Шүүгдэгч *******- нь “Машины зарын групп” гэх нэртэй фейсбүүкт “Enh Zol” гэсэн фейсбүүк хаягаас “Бүх төрлийн автомашиныг боломжийн урьдчилгаагаар гаргаж өгнө” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Б.У- өөрийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансанд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 500.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөгийг буюу нийт 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Б.У- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 100 айл орчимд байдаг барилгын материалын дэлгүүрийн ажил дээрээ интернэтээр автомашины зар хараад сууж байсан. Тэгтэл “Enh Zol” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас машины зарын групп дээр бүх төрлийн автомашины боломжийн урьдчилгаагаар гаргаж өгнө гэсэн зар байхаар нь би чат руу нь холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Тэгтэл надад ***** гэсэн дугаараа өгөөд би түүн рүү залгатал 25-35 орчим насны хоолойтой эмэгтэй хүн дуудлагыг авсан ба 1-2 жилийн хугацаанд нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай, мөн 2 батлан даагч хэрэгтэй, урьдчилгаанд 500.000 төгрөг өгөх болно, зээлээр авахад хүү нь 1.2 хувь, приүс 30-аас дээш тээврийн хэрэгслүүд байгаа гэж хэлээд над руу автомашины зургуудыг явуулсан бөгөөд тэр дунд нь “Тоёота сай” загварын байхаар нь хэд бэ гэж асуухад 23.500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд өөрийнхөө бичиг баримт бусад баримтуудын зургийг авч явуулсан. Бид хоёр ярилцаж тохиролцож байгаад би түүнд урьдчилгаанд 2.500.000 төгрөгийг өгөхөөр болоод маргааш холбогдож байгаад машинаа авахаар болсон юм. Мөн тэр эмэгтэй “Эко кар Центр” гэх компанид ажилладаг гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь би итгээд түүний дансыг нь асуутал ****** гэсэн *******- гэсэн хүний данс өгөхөөр нь би өөрийнхөө Хаан банкны ***** данснаас 2.000.000 төгрөгийг, харин Төрийн банкны ***** дугаарын данснаас 500.000 төгрөгийг буюу нийтдээ 2.500.000 төгрөгийг тус Золжаргал гэх хүний данснаас Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Барилгын материалын дэлгүүрийн ажил дээрээ байхдаа интернэт банкаар ороод шилжүүлсэн. Тэгээд дараа нь найзыгаа “Эко кар Центр” гэх газар луу найзыгаа явуулаад *******- гэх хүн ажилладаг эсэх талаар асуулгахад найз маань тийм хүн ажилладаггүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө эмэгтэй рүү залгатал ***** дугаар нь миний дугаарыг блоклосон байсан. Мөн тэр эмэгтэй 95-тай дугаараасаа гадна *****-тай дугаараас над руу давхар залгаж яриад байсан бөгөөд тус дугаар луу нь залгахад дуудлагыг маань авахгүй байсан. Фейсбүүк рүү нь юм бичихээр ерөөсөө уншихгүй харахгүй тэгсэн хэр нь онлайн байгаад байгаа юм. Ийм учир би цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 72-73/

 

*******-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 95/

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “...машины зарын группд “Enkh Zol” гэсэн хаягаас бүх төрлийн машиныг урьдчилгаатай гаргаж өгнө гэж зар байршуулан иргэн Уранчимэгээс 2.500.000 төгрөгийг ****** тоот дансаар шилжүүлж авсан...Нийт бусдыг үргэлжилсэн үйлдлээр залилан мэхэлж 6.060.200 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 10/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч *******- нь удаа дараагийн үйлдлээр “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул        мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч *******- нь 2021 оны 8  дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлхи хугацаанд нэр бүхий 5 хохирогчдод цахим хэрэгсэл ашиглан, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б-ийг “дүү Өгөөмөр нь Санхүү эдийн засгийн их сургуульд орох шалгуурыг хангасан байна, 8 кредитийн төлбөр 1.304.000 төгрөгийг тушаасан тохиолдолд элсэлт баталгаажна” гэж 1.304.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч Т.А-г “МУИС-ийн сэтгэл судлалын сургуульд оруулж өгнө” гэж 887.400 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ба-ыг “Санхүү эдийн засгийн сургуульд оруулж өгнө” гэж 868.800 төгрөгийн хохирол, хохирогч Б.У-ийг “автомашиныг боломжийн урьдчилгаагаар гаргаж өгнө” гэж 2.500.000 төгрөгийн хохирол, хохирогч  Б.Б.Ц-“автомашин урьдчилгаагүй лизингээр зарна” гэж 500.000 төгрөгийн хохирол нийт 6.060.200 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

        *******-ын үйлдсэн дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

        Иймд шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

      

       Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /2хх-ийн 13/ шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

        Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

 

*******-ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

          Шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтууд, шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбар, саналыг үндэслэн шинжлэн судлахад шүүгдэгч *******- залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 6.060.200 төгрөгийн хохирол учруулжээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******- хохирогч Б.Б.Ц-учруулсан 500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн гэж мэдүүлсэн боловч нотолсон баримт шүүхэд гаргаагүй болно. Иймд *******-аас нийт 6.060.200 төгрөгийг гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б-  1.304.000 төгрөг,  хохирогч Б.У-т 2.500.000 төгрөг, хохирогч Б.Б.Ц-500.000 төгрөг, хохирогч Т.А-д 887.400 төгрөг, хохирогч Б.Ба-т 868.800 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

         

        Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн дансны хуулга бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                     ТОГТООХ нь:

1.*******-ыг  “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 

3. *******-ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

        5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас нийт 6.060.200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-  1.304.000 төгрөг,  хохирогч Б.У-т 2.500.000 төгрөг, хохирогч Б.Б.Ц-500.000 төгрөг, хохирогч Т.А-д 887.400 төгрөг, хохирогч Б.Ба-т 868.800 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

7. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ДАЙРИЙЖАВ