Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2017/00643

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******гийн /РД:ЖК600*******2404/ улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1979 онд анх Дорнод аймгийн Аж үйлдвэрийн барааны трестийн 4-р дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Ингээд 198******* онд Дорнод аймгийн ******* сум руу шилжиж, тус сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, няравын ажлыг 1994 оны 7 сар хүртэл хийсэн. Хөдөлмөрийн дэвтэр маань бүрэн бөглөгдсөн боловч дээрх жилүүдэд ажилд орсон, гарсан тухай тушаал олдолгүй миний бие 11 жилээ хасуулж хувь тэнцүүлсэнээр тэтгэвэрт гарсан. Одоо тэтгэврээ нэмүүлэх шаардлагатай байгаа тул намайг Дорнод аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид 198******* оны 10 сарын 05-ны өдрөөс 1994 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл худалдагч, няраваар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.*******г төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна.*******гийн улсад ажилласан жилээс 198*******-1994 онуудад ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан үеийнх нь тушаал, цалингийн цэс нь олдохгүй байгаа юм билээ, тэгээд байгаа жилээрээ хувь тэнцүүлсэнээр тэтгэвэр тогтоолгосон.  Одоо хөдөлмөрийн дэвтэр дээр нь бүрэн бичилт хийгдсэн байгаа учраас эдгээр жилүүдэд улсад ажил хөдөлмөр эрхэлж байснаа тогтоолгож, тэтгэврээ нэмүүлэх боломж байгаа юм. Иймд Т.*******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.******* нь Дорнод аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн анги болон тус сумын Баян-*******, Жаргалант хоршоонд 198******* оны 8 сарын 10-ны өдрөөс 1994 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл худалдагч, няраваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд БТМСургуулиас нэхэмжлэгчид 1978 оны 10 сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байснаа мэдүүлсэн гэрч А.Буянт, Я.Жамсран нарын мэдүүлэг, мөн тэдний нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, ******* сумын Худалдаа бэлтгэлийн анги нь  Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу  Баян-******* болон Жаргалант ББХХоршоо боллж өөрчлөгдөж байсан тухай тодорхойлсон Дорнод аймгийн Татварын хэлтсийн 2015 оны ******* сарын 1*******-ны өдрийн №72 тоот тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн 6-11 дүгээр хуудсанд бичигдсэн 198*******-1994 онуудад Дорнод аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан үеийн тушаалууд нь өөрт нь болон аймаг, сумын архивт хадгалагдаж үлдээгүй болох нь Дорнод аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 сарын 17-ны өдрийн 71 тоот, мөн ******* сумын Засаг даргын 2017 оны 4 сарын 18-ны өдрийн №1/100 тоот албан бичгүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийг үндэслэл болгон түүний улсад ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Т.******* нь Дорнод аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид 198******* оны 10 сарын 05-ны өдоөөс 1989 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, тус сумын Баян-******* хоршоонд 1989 оны 6 сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл хүнсний нярав, мөн тус сумын Жаргалант ББХХоршоонд 1992 оны 4 сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл хүнсний няраваар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд Т.*******гийн дээрх жилүүдэд улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг хувь тэнцүүлэн тогтоолгосон өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлэхэд эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д заасныг ******* овгийн *******гийн ******* /РД:ЖК600*******2404/ нь 198******* оны 10 сарын 05-ны өдоөөс 1989 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1989 оны 6 сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын Баян-******* хоршоонд хүнсний нярав, 1992 оны 4 сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын Жаргалант ББХХоршоонд хүнсний няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН