Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

 

 

 

 

 

ТГЭХ ТОГТООЛ

  2021         12          06                                      2021/ШЦТ/52

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ийн У-д холбогдох 214... тоот эрүүгийн хэргийг 2021 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Ааймгийн Х суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “А” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт, Х аймгийн Б сумын 1 дүгээр баг “Нийтийн байрны 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял, мөн шүүхийн 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-У. /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.У нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 02 цагийн үед Х аймгийн Б сумын 1 дүгээр баг Нийтийн байрны гадаа согтуугаар Э.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан ноцолдож, газраас чулуу авч, түүний толгойн тус газар нь 1 удаа цохиж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.У-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

-Шүүгдэгч Б.У-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

-Хохирогч Э.М-н “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой эхнэр хүүхдийн хамт гэртээ байж оайгаад орой 21 цаг болох гэж байхад найзтайгаа уулзах гээд гэрээсээ ганцаараа гарсан. Би гэрээс гараад Ажнай худалдааны төвөөс 3 ширхэг 2.5 литрийн савалгаатай Сэнгүр гэх пиво худалдаж аваад найз С-тэй уулзах гээд Болор зоогийн газрын урд талын нийтийн байранд очсон. Тэнд очоод С-ийн гэрт орж уулзаад хамт гэрээс нь тамхилахаар гарсан. Нийтийн байрны коридорт С-тэй хамт тамхилж байхад уг байранд амьдардаг, өмнө нь харж байсан танихгүй хүүхэн ирээд гэрийнхээ түлхүүрийг надад үлдээгээд, гэр харж байгаарай гэж хэлээд гүйгээд гараад явсан. Гэрээ цоожилж чадахгүй байна, яарч байна, удахгүй ороод сууж бай гэж хэлээд гарсан. Тэгээд С бид хоёр хамт тэр эмэгтэйн гэрт ороод, гэрийнх нь үүдэнд хүлээгээд цаг гаран болсон. Тэгээд тэр эмэгтэй, нэг найзтайгаа хамт гэртээ орж ирээд миний авсан пивоноос хуваагаад уусан. С орой 23 цагийн үед ажилдаа гарлаа гээд тэднийхээс явсан. Бид нар пивоо хувааж уугаад цаг гаран болоод тэр эмэгтэйтэй хамт ирсэн найзыг нь хүргэж өгөх гээд гарсан. Би найзыг нь хүргэж өгөөд нөгөө эмэгтэйн гэрт үлдсэн пивоо авах гэж ирээд хаалганых нь гадаа тогшоод зогсож байтал У-тааралдсан. Тухайн үед Ууган-Эрдэнэ 2 найзтайгаа хамт явж байсан. У намайг зогсож байхыг хараад над руу ирж уулзаад хоорондоо муудсан. Тухайн үед У архи уучихсан согтуу байсан.    Ууган-Эрдэнэ над руу дайрч агсраад байсан, тэгж байгаад сүүлдээ муудаад хоорондоо ноцолдоод гадагшаа гарсан. Нийтийн байрны гадаа гарч ирээд хоорондоо муудаж байхад У-ээж нь гараад ирсэн. У-тэй хамт ирсэн 2 найз нь гадаа гарч ирээгүй, айл руу орчихсон байсан. Нийтийн байрны гадаа У, У ээж, хойд аав нь, бид 4 хамт байсан. Тэгээд У бид 2 хоорондоо муудаж байгаад чулуу аваад миний толгойн ар хэсэгт 1 удаа чулуугаар цохисон. Миний толгойноос цус гарахад ээж нь нийтийн байр луу дагуулаад орсон, У гадаа үлдсэн. Би дотор орж байгаад ээжид нь би ч гэсэн У-зодно гээд гарсан чинь У гадаа байхгүй, явчихсан байсан. Нийтийн байр луу ороод коридорт сууж байхад цагдаа нар дуудлагаар ирлээ гэж хэлээд намайг Б сумын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний шарханд 4 ширхэг оёдол тавьсан...Би пиво уух нь уусан байсан, гэхдээ миний согтолт гайгүй байсан...Ууган-Эрдэнэ бид 2 өмнө нь муудаж байсан асуудлаа ярьж хоорондоо маргалдсан. Өмнө нь би Ууган-Эрдэнийг зодож байсан юм. Энэ асуудлыг яриад У над руу дайрч байгаад нэг удаа чулуугаар цохисон. Би У цохиж, зодоогүй. Миний толгойны ар хэсэгт 4 оёдол тавьсан байсан. Надад өөр учирсан гэмтэл байхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би эмчилгээ хийлгээгүй,эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх зүйл, төлбөр байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 03-04-р ху/

-Хохирогч Э.М-ын дахин өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээтэй холбоотой гарсан зардал, баримт байхгүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10-р ху/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №97 тоот шинжээчийн “1.Э.М-ын биед толгойн оройн хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-ийн 09-10-р ху/

-Шүүгдэгч Б.У-“Иргэний үнэмлэхний лавлагаа, мэдээлэл” /хх-ийн  42-р хуудас/

-Шүүгдэгч Б.У-“Арвин хүдэр” ХХК-нд гагнуурчнаар ажилладаг тухай ажлын байрны тодорхойлолт /хх-ийн  43-р хуудас/

-“Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 49, 52-60-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Б.У-нь 2021 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 02 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны гадаа согтуугаар Э.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан ноцолдож, газраас чулуу авч, түүний толгойн тус газар нь 1 удаа цохиж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.У нь Сум дундын прокурорын газарт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Би 11 сарын 12-ны өдөр хохирогч Э.М-тай маргалдаж улмаар биед нь гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт гаргасан байх ба Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаартай тогтоолоор Б.У-хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.У-Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын зан байдал, үл ойлголцол, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж үзэв.

Гэмт  хэргийн улмаас хохирогч Б овогт Э-ын М /РД: /-ын биед шинжээчийн дүгнэлтээр толгойн оройн хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учирч, хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...нэхэмжлэх зүйлгүй”  /хх-10ху/ гэж мэдүүлсэн ба түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэжээ.

Иймд хохирогчийн нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг үндэслэн  шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.У-эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, урьд өмнө энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр удаа холбогдож, ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох  ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.У-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ууган-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:           

 

1.Шүүгдэгч Б овогт Б-ийн У-г Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-н У-г 800 /найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ