Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 68

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Сундуй,

Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 201616000112 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Д.******* нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* гэх газарт ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр 349.25 кг буюу 22.701.250 төгрөгийн үнэ бүхий нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.*******ын мэдүүлсэн: “...Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сумаас аймгийн төв рүү гарсан. Тэгээд явж байхдаа ******* сумын нутаг ******* гэх газарт очоод цагаан гоёо түүсэн. Маргааш өдөр 14 цагийн үед түүсэн гоёонуудаа машиндаа хийчихээд байж байтал ******* сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч нарт баригдаад аймгийн төвд ирсэн. Би ганцаараа явж байгаад цагаан гоёо түүсэн. Би Цагаан гоёог түүж болохгүй гэдгийг тухайн үед мэдэхгүй байсан, цагдаад баригдаад мэдсэн. Би цагаан гоёо түүж малд хатааж өгөх гэж байсан. Өвөл муудсан малд өгвөл сайн байдаг. Би ганцаараа 349 кг цагаан гоёо түүсэн. Цагаан гоёо түүхэд би өөрийхөө машиныг жолоодож явсан.

Би Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна .

Би 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цагаан гоёо түүхдээ хэн нэгэн хүн байгууллагаас зөвшөөрөл аваагүй шууд түүсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47, 49-50 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* гэх газарт очиж цагаан гоёо түүсэн.  Би үүнийг ямар нэгэн ашиг хонжоо олох зорилгоор түүгээгүй, мал тэжээх гэж түүсэн юм. Ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн мэдүүлсэн: “...Цагаан гоёо буюу Цөлийн аргамжин цэцэг нь нэн ховор ургамлын төрөлд хамаардаг. Байгалын ургамлын тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ургамлын санд хохирол учруулсан бол гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан, үүнд нь нөхөн төлбөрийн асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд иргэн аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчинд болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө гэж заагаад 49.4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг ургамлын эклоги эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Ургамлын эклоги эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны а/282 тоот тушаалын хавсралтаар батлагдсанаар ....Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог нэг кг-ыг 65.000 төгрөгөөр тооцож үнэлсэн байдаг. Буруутай этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна.

Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог түүхэд судалгаа шинжилгээний зориулалтаар зөвшөөрөл өгдөг.” гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Харцагын мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ******* сумын Байгаль орчны байцаагч, хэсгийн цагдаа нарын хамт ******* сумын Баруун ******* цагаан гоёоны хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Эхний өдөр ******* сумын Наран багийн нутаг Баруун бөгтийн Цуврай гэх газарт ******* гэдэг хүн ганцаараа цагаан саарал өнгийн ******* улсын дугаартай авто машиныхаа ар талд цагаан гоёо түүж хийсэн байхад нь би шалгасан. Тэгээд аймгийн төвд авчирч мөрдөн байцаах албанд хүлээлгэн өгсөн. Д.******* ганцаараа цагаан гоёо түүсэн байсан машиныхаа ар талд нэлээд цагаан гоёо түүгээд хийсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Зулзагын мэдүүлсэн: “...Миний төрсөн ах Д.******* 1968 онд төрсөн, ээжээрээ овоглож явдаг, айлын 7 дахь хүүхэд. Тэрээр эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, нэг хүүхэд нь тусдаа гарсан. Манай ах суманд ажиллаж амьдардаг, мал маллаж байгаад, сүүлд нь цэцэрлэгт ажиллаж байгаад сүүлд нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Манай ах гарын ур дүй сайтай болохоор амбаар, пин хийж зардаг байсан. Эхнэр нь сумын цэцэрлэгийн багшийн ажил хийдэг, хоёр хүүхэд нь аймгийн төвд сурдаг. Манай ах төлөв даруу зантай хүнд тусархаг нийтэч зантай архи дарс хэрэглээд байдаггүй, жирийн монгол эр хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.*******гийн мэдүүлсэн: “...Д.******* ах манай ээжийн хамаатны эгчтэй суусан хүн. Манай ******* ах архи дарс ууддаггүй, амьдралын төлөө их тэмцдэг хүн байгаа юм. ******* ах хүнд тусархаг, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, гарын ур дүй сайтай хүн. ******* ах суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Ах дүү нартаа тустай, сумандаа нэр хүнд сайтай хүн дээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/

-  Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-14 дүгээр хуудас/

-  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 дүгээр хуудас/

-  Гэрчилгээний хуулбар /хх-ийн 20 дугаар хуудас/

-  Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21 дүгээр хуудас/

-  Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “мэдээлэл хүргүүлэх тухай” /хх-ийн 23 дугаар хуудас/

-  Ашид билгүүн ХХК-ны автомашин, техникийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/

-  Ашид билгүүн ХХК-ны “үнэлгээний дүгнэлт”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-42 дугаар хуудас/

-  Улсын байцаагчийн “Цагаан гоёо хураах тухай” акт /хх-ийн 51-52 дугаар хуудас/

-  Хураагдсан эд зүйл устгах тухай акт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-61 дүгээр хуудас/

-  Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 62-63 дугаар хуудас/

-  Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар “хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 69 дүгээр хуудас/

-  Өмнөговь аймгийн сумын Ганзагад багийн Засаг даргын тодорхойлолт, Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85-86 дугаар хуудас/

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/

-  Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* гэх газарт ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр 349.25 кг буюу 22.701.250 төгрөгийн үнэ бүхий нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн мэдүүлсэн: “...Цагаан гоёо буюу Цөлийн аргамжин цэцэг нь нэн ховор ургамлын төрөлд хамаардаг. Байгалийн ургамлын тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ургамлын санд хохирол учруулсан бол гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан, үүнд нь нөхөн төлбөрийн асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд иргэн аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчинд болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө гэж заагаад 49.4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны а/282 тоот тушаалын хавсралтаар батлагдсанаар ....Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог нэг кг-ыг 65.000 төгрөгөөр тооцож үнэлсэн байдаг. Буруутай этгээдээр учирсан хохиролыг нөхөн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Д.Харцагын мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ******* сумын Байгаль орчны байцаагч, хэсгийн цагдаа нарын хамт ******* сумын Баруун ******* цагаан гоёоны хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Эхний өдөр ******* сумын Наран багийн нутаг Баруун бөгтийн Цуврай гэх газарт ******* гэдэг хүн ганцаараа цагаан саарал өнгийн ******* улсын дугаартай авто машиныхаа ар талд цагаан гоёо түүж хийсэн байхад нь би шалгасан. Тэгээд аймгийн төвд авчирч мөрдөн байцаах албанд хүлээлгэн өгсөн. Д.******* ганцаараа цагаан гоёо түүсэн байсан машиныхаа ар талд нэлээд цагаан гоёо түүгээд хийсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ..... ******* сумын нутаг Цуврай гэх газарт очоод цагаан гоёо түүсэн. Маргааш өдөр 14 цагийн үед түүсэн гоёонуудаа машиндаа хийчихээд байж байтал ******* сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчины байцаагч нарт баригдаад аймгийн төвд ирсэн. ...Би ганцаараа 349 кг цагаан гоёо түүсэн. Цагаан гоёо түүхэд би өөрийхөө машиныг жолоодож явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47, 49-50 дугаар хуудас/-үүд болон Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-14 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21 дүгээр хуудас/, Улсын байцаагчийн “Цагаан гоёо хураах тухай” акт /хх-ийн 51-52 дугаар хуудас/, Хураагдсан эд зүйл устгах тухай акт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-61 дүгээр хуудас/  зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.******* нь нэн ховор ургамал болох Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо 349.25 килограммыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн байгаль орчинд 22.701.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэснийг журамлан хурааж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АЯ№0367966 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй ******* улсын дугаартай УАЗ-469 маркийн 4000000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтанд заасан Экологи эдийн засгийн үнэлгээгээр цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог 1 кг-ийг нь 65.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.*******ын түүсэн 349.25 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ нь 22.701.250  төгрөг болж байна. 

Иргэний нэхэмжлэгч Н.******* мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “аймгийн засаг дарга болон хууль зүйн хэлтсээс өгсөн чигийн дагуу цагаан гоёоны үнийг тав дахин нэмэгдүүлж нэхэмжлэхгүй байгаа” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгч байх боловч эрх зүйн хүчин чадлын хувьд Монгол улсын хуулийг шүүх баримтлан уг асуудлыг шийдвэрлэх бөгөөд төрийн албан тушаалтны өгсөн чиг үүргийн дагуу тав дахин нэмэгдүүлэх хуулийн заалтыг зөрчиж шийдвэр гаргах нь үндэслэлгүй юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баримтлан шийдвэрлэх нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 5-р зүйлд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, 6-р зүйлд заасан шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзсэн болно.

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын Экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн” төлүүлнэ гэж заасан ба 349.25 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ болох 22.701.250 төгрөгийг тав дахин нэмэгдүүлж шүүгдэгч Д.*******ын нөхөн төлөх хохирлыг 113506250 төгрөг байхаар тогтоож Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаагч С.Бямбадорж нь Өмнөговь аймгийн сумын 1 дүгээр баг тоот хаягт байрлах Г-1109000003 дугаартай гэрчилгээ бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн байх тул мөрдөн байцаагчийн тус тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь анх удаа хүндэвтэр гэм хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.