Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2017/00646

 

 

 

 

 

*******01******* оны 06 сарын 0******* өдөр

Дугаар 138/ШШ*******01*******/00646

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр байрны ******* дугаар орцны подвальд байрлах, "*******" Сууц өмчлөгчдийн холбооны /РД:903133*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр байрны тоотод оршин суух, овгийн *******гийн *******т /РД:ЖЯ*******411**************68/ холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардал *******14650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн төлөөлөгч

Хариуцагч Л.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч "*******" Сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Сууц өмчлөгчдийн холбоо нь ******* сумын ******* багийн харъяа ******* дүгээр байрны дундын өмчлөлийг хариуцан ажилладаг. Тус холбооны харъяа ******* дүгээр байрны тоотод оршин суух Л.******* нь сар бүр төлөх ёстой засвар үйлчилгээнийхээ төлбөрийг *******01******* оны 11-1******* сараас эхлэн *******01******* оны 3 сар дуустал хугацаанд огт төлөөгүй байгаа учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Л.******* нь *******01******* оны 11-1******* сарын төлбөр 80 төгрөг, *******013 оны төлбөр 48600 төгрөг, *******014 оны төлбөр 48600 төгрөг, *******015 оны төлбөр 48600 төгрөг, *******016 оны төлбөр 48600 төгрөг, *******01******* оны 1-3 сарын төлбөр 1*******150 төгрөгийг буюу нийт *******14650 төгрөгийг төлөөгүй байх тул Л.*******аар төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийг төлөөлж тус Сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодогч ажилтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* нь *******01*******-*******01******* оны 3 сар дуусталх хугацааны төлбөрийг төлөхгүй шалтгаанаа тагтны дээрээс ус гоождог гэж хэлдэг. Гэтэл тагт бол сууц өмчлөгчдийн өөрсдийнх нь өмч бөгөөд дундын өмчлөлийн зүйлд ордоггүй. Гэхдээ олон жил гоожсон нөхцөл байдлыг нь харгалзаад бид *******01******* он хүртэлх зардлаас эднийд шаардлагатай засварын мөнгийг нь хасч тооцож байсан. ******* дүгээр байр бол шувуун оройтой байр бөгөөд ус зайлуулах хоолойг байрлуулаагүйгээс энэ айлын тагтны дээрээс ус гоождог. Тагт бол дундын өмчлөлийн зүйлд хамаардаггүй учраас манайд хамааралгүй, харин уг байрны 1 дүгээр орцонд шаардлагатай засвар үйлчилгээг жилдээ нэг удаа хийдэг. СӨХ бол сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний сар бүр төлдөг төлбөрөөс санхүүждэг байгууллага. Энэ төлбөрийг сууц өмчлөгч өгөхгүй бол засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байдаг. Иймд иргэн хүн сууц өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 14******* дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу сар бүр төлөх ёстой зардлаа төлж байж СӨХ ажиллах нөхцөл бүрдэнэ. Харин СӨХ шүүхэд нэхэмжилсэн *******01******* оны 11-1******* сар, *******013, *******014 онуудын засвар үйлчилгээний зардал болох 5300 төгрөгийг шүүхэд нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл *******015 оны төлбөр 48600, *******016 оны 48600, *******01******* оны 1-3 саруудын төлбөр 1*******150 төгрөг буюу нийт 9350 төгрөгийг хариуцагч Л.*******аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх ******* дүгээр байрны тоотод *******008 оны өвлөөс эхэлж амьдраад 8 жил болж байна. *******009 оны зунаас эхлээд тагтны дээврээс бороо орохоор ус гоожиж эхэлсэн. Намар нь СӨХ-ны дарга Г.Алимаад хэлж гэртээ оруулж үзүүлсэн бөгөөд зохих газруудтай нь уулзая, барилгын компанитай нь уулзая гэж хэлээд гарсан боловч одоо болтол арга хэмжээ авч өгөлгүй 3 даргын нүүрийг үзэж байна. Миний тавьсан хүсэлт бол борооны ус зайлуулах төмөр хийлгэж өгөөч гэсэн боловч тавьж өгөөгүйгээс одоо болтол борооны ус гоожиж, ая тухтай амьдрах боломжийг маань хааж, өч төчнөөн хохирол учруулж байна. СӨХ манай орцонд ямар ч засвар үйлчилгээ хийдэггүй. Манайх СӨХ-ны төлбөрийг огт төлдөггүй биш, *******008 оноос орсон цагаасаа хойш төлсөн. СӨХ-ны зүгээс манайд тагтны дээвэрт ус зайлуулах төмөр хийлгэж өгөөгүй учраас би *******01******* оны 11 сараас эхэлж төлбөр төлөөгүй. Ингээд би *******011, *******013 онуудад Мэргэжлийн хяналтын газарт хандаж акт гаргуулсан. СӨХ-ийг тагтны дээвэр дээр засавр үйлчилгээ хийх ёстой гэсэн дүгнэлт гарсан. Иймд СӨХ энэ ажлаа хийж, манай хохирлыг барагдуулсан цагт би иргэнийхээ үүргийг биелүүлж төлбөрөө төлнө. Одоо бол нэхэмжлээд байгаа төлбөрийг төлж чадахгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Л.*******аас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний *******01******* оны 11-1******* сар, *******013, *******014, *******015, *******016, *******01******* оны 1-3 саруудын зардалд нийт *******14650 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган *******01******* оны 11-1******* сарын зардал 80 төгрөг, *******013 оны 48600 төгрөг, *******014 оны 48600 төгрөг буюу нийт 5300 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, *******015,*******016,*******01******* оны 01-3 саруудын зардалд нийт 9350 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь ******* дүгээр байр нь тус Сууц өмчлөгчдийн холбооны харъяа орон сууц болох, хариуцагч нь тус орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн эсэх талаар тус тус маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй гэх үндэслэлээр уг зардалд 9350 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч тус байгууллага хийх ёстой ажлаа гүйцэтгээгүйгээс хохирол учирсан тул дээрх зардлыг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Л.******* нь ******* Сууц өмчлөгчдийн холбооны харъяа ******* дүгээр байрны тоот орон сууцны өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох *******015 онд төлбөл зохих 48600 төгрөг, *******016 онд төлбөл зохих 48600 төгрөг, *******01******* оны 01-3 саруудын зардал 1*******150 төгрөг буюу нийт 9350 төгрөгийг одоо болтол тус Сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Манайх энэ байранд орсон цагаас эхлэн зуны цагт бороо орох болгонд, цас хайлах болгонд тагтнаас ус гоождог учраас Сууц өмчлөгчдийн холбоо манай хохирлыг барагдуулсан цагт төлбөрийг төлнө... гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчийн орон сууцны тагтны хэсэг нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлд хамаарагдах эсэх, тагтны дээрээс ус гоожсоноор хэдэн төгрөгийн хохирол учирсан болох тухай баримтуудыг шүүхэд ирүүлээгүйгээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Л.*******аас *******015, *******016, *******01******* оны 01-03 саруудын дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд нийт 9350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгох хууль зүйн үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.1-д тус тус зааснаар хариуцагч Л.*******аас *******015, *******016, *******01******* оны 01-03 саруудын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 9350 /нэг зуун есөн мянга гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******" Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

*******. Нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь *******01******* оны 11-1******* сар, *******013, *******014 онуудын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 5300 төгрөгийг хариуцагч Л.*******аас нэхэмжлэхээс татгалзсаныг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******090 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "*******" Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай,

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсноос хойш ******* хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН