Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/826

 


 

 

 

 

 

 

2021          12          13                                      2021/ШЦТ/826

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001673 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, курсээр нягтлан бодогч мэргэжилтэй болсон гэх, Сандэй плаза төвд худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Буянт-Ухаа  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, *******-

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52-64 тоотод байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ бусадтай хардсаны улмаас маргалдаж хохирогч Э.Б- зүүн мөр хэсэгт нь хутгалан халдаж түүний эрүүл мэндэд зүүн мөрөнд шарх, цээж, хэвлий, бүсэлхий, нуруу, бугалга, шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******- мэдүүлэхдээ “Найз залуу Э.Б- бид хоёр нэг жил үерхэж байгаад одоо салчихсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

Хавтаст хэргээс хохирогч Б.Э.Б- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Түвшинтөгс бид хоёр 16 цагийн үед уулзаад 18 цагийн үед модны хоёрын голын замын баруун талд байрлах Соёл караокед манай эрэгтэй эмэгтэй хоёр хос найзуудтай хамт дөрвүүлээ 2 цаг орчим дуулж суусан. Тэгэхэд тооцоо нь 300.000 мянга орчим болсон ба 2 шил Эдэн 0.75 литрийн хэмжээтэй, сэнгүр пиво 13 лаазыг дөрвүүлээ хувааж уусан. Тэгтэл *******- над руу 20 цагийн үед залгасан юм. Тэгээд миний байх караокед хүрч ирсэн. Тэгээд гарахдаа тус караокеноос 1 шил 0.75 литрийн Эдэн архи, 6 лааз кола аваад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 52-69 тоот болох манай гэр рүү Түвшинтөгс, *******-, Золоо бид дөрөв явсан юм. Гэрт очоод нөгөө авсан юм аа уугаад юм яриад 1 цаг орчим суугаад байж байтал Золоо буцаад нөгөө караокед найз эмэгтэй нь ирсэн байна гэнэ хамт явчихаач гэхээр нь би өөрийн найз охин болох *******-тай хамт Золбоог дагаад очсон юм. Манай найз Золбоо нь найз охинтойгоо жоохон маргаантай байсан болохоор *******-аар дуудуулж тус караокеноос гаргаж ирсэн. Тэгээд би тус Золбоогийн найз охиныг жоохон өхөөрдөөд хацраас нь чимхсэн юм. Тэгээд буцаад гэр рүүгээ хариад гэртээ байж байтал манай найз охин *******- намайг Золбоогийн найз охины хацрыг чимхлээ, миний нүдэн дээр өөр охины хацрыг чимхдэг нь яаж байгаа юм, чи яахаараа өөр охин руу хардаг юм гэж хардаад бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд хоёулаа согтуу байсан болохоор *******- маргалдаж байхдаа уурлаад манай гэрийн гал тогооноос хар иштэй хоол хийдэг хутгийг аваад миний зүүн мөрөнд хоёр удаа хатгасан юм. Тэгээд би хүүе яаж байгаа юм бэ гээд хутгийг нь булааж аваад хаана мэдэгдэхгүй нэг газар тавьчихсан юм. Тэгээд байж байтал манай хажуу хөрш айлаас хэрүүл маргаан болоод байна гэж цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа ирсэн юм. Манай найз Түвшөө том өрөөний буйдан дээр суугаагаараа унтсан байж байхад цагдаа нар хаалга тогшсон учир Түвшөө хаалга онгойлгосон юм. Тэр үед би *******-тай хамт жижиг өрөөнд цус болсон подволкоо солиод байж байсан. Тэгээд Түвшөө цагдааг оруулахгүй гэж жоохон эсэргүүцэл үзүүлээд шуугиад байхаар нь *******- бид 2 өрөөнөөсөө гараад очтол Түвшөө цагдаа нартай маргалдаад байж байсан. Тэгээд би за одоо би найзыгаа ун*******-ъя гэж цагдаад хэлж байсан чинь манай найз Түвшөө согтуу байсан болохоор тэрүүгээр баахан орилоод цагдааг шаардлага тавьж байхад нь эсэргүүцээд тус цагдаатай барилцаж аваад гавлуулах үедээ мөрдөснөөс нь татаж камерыг нь унагаасан байсан. Тэгээд гавлуулаад цагдаагийн хэлтэс рүү явсан юм. Би тэгэхэд нь хамт дагаад явсан. Тэгээд эрүүлжүүлэхийн үүдэн дээр ирээд би найзыгаа аваад явья согтуу байна би авч яваад ун*******-чихъя гэхэд явуулаагүй байхаар нь бас жоохон маргалдаад бид 2 хамт эрүүлжүүлэхэд хоносон. Тэгээд өглөө нь би эрүүлжүүлэхээс гараад намайг нэг мөрдөгч хүлээж авсан үүдэнд хүлээж байгаарай гэхэд нь би тамхилж зогсож байгаад бие өвдөөд байхаар нь хэлэлгүйгээр яваад өгсөн юм. *******-аас салж байгаа болохоор надад гомдол санал байхгүй. Би бас өөрөө түүнтэй холбогдож явсан нь миний буруу гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09/

 

Гэрч Б.Т- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минутын хооронд Бэгэр-68 чиглэл дээр дэд ахлагч Г.Алтанцоожийн хамт 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байсан. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 01 цагийн үед Бэгэр 10-аас Баянгол дүүргийн 01 дүгээр хороо 52-69 тоотын хүмүүс архидаад амраахгүй байна гэсэн утгатай дуудлага мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн 01 дүгээр хороо 52-р байрны 69- тоотод дэд ахлагч Г.Алтанцоожийн хамт очиход хаалга одоогийн Түвшинтөгс гэх эрэгтэй онгойлгож өгсөн бөгөөд тэр эрэгтэй энэ манай гэр гээд, манайд ямар ч дуу чимээ гараагүй би гэртээ ганцаараа байна гэж хариулсан. Би тэгээд танай гэрийн хаяг дээр Бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн 3 давхардсан дуудлага цагдаагийн байгууллагын 102 дугаарт ирээд байна. Дуудлага мэдээллийн дагуу бид ажлаа хийж байна, мөн зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шөнийн цагаар нийтийн зориулалттай орон сууцанд бусдын амгалан тайван байдал алдагдуулбал 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгоно гэж хэлтэл цаанаас нь эрэгтэй хүний дуу гарсан бөгөөд би гэрт чинь ороод шалгаад үзье гэтэл оруулахгүй гээд сэжиг бүхий хариулсан, тэгээд гэр рүү нь ортол жижиг өрөөнд нь хүн дуугараад хаалга нь цоожтой байсан. Тэгээд тухайн хаалгыг тогштол жижиг өрөөнөөс одоогийн Э.Б-, *******- нар хэрүүл маргаан хийгээд гараад ирсэн ба тэр Э.Б- гэх эрэгтэй энэ бүх асуудал энэ эмэгтэйгээс болсон, энэ эмэгтэй миний нуруу руу хутгаар чичиж гэмтээсэн гэж хэлсэн ба би Э.Б-ийн нурууг нь хартал ямар нэгэн зүйлээр зүсэгдэж ярагдсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар Э.Б-, *******- нараас тодруулах гэтэл анх хаалга онгойлгож өгсөн Түвшинтөгс гэнэт та нар миний гэрт яагаад орж байгаа юм бэ гээд орилоод эхэлсэн. Танай гэрт ямар гэмт хэрэг, зөрчил гарсан талаар бид шалгах байна гэж хариулсан. Тэгж хэлсэн ч орилоод миний биед болон хамт үүрэг гүйцэтгэж байсан Алтанцоожийн биед халдаад гэрээсээ хөөгөөд түлхээд эхэлсэн. Тэгээд цагдаагийн алба хаагчийн биед халдвал тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэнэ гэж Түвшинтөгсөд анхааруулж хэлсээр байтал Түвшинтөгс намайг шууд заамдаж авсан. Тэгэхээр нь би биеийн хүч болон тусгай хэрэгсэл хэрэглэж ард нь гавласан. Түвшинтөгсийг гавлаж, биеийн хүч хэрэглэх үед миний энгэрт бичлэг хийж байсан энгэрийн камер унаж дэлгэц нь хагарсан. Мөн Түвшинтөгс нь миний зүүн талын мөрдсийг татаж урсан. Тус байрны 68 болон 70 тоотын иргэн гэх 2 хүн гараад ирчихсэн энэ айлд их зодоон болдог, бусдын амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг манай хүүхдүүдийг ун*******-ахгүй байна, арга хэмжээ авч өгөөч ээ гэж хэлсэн. Тэр үед Түвшинтөгс нь гавлуулсныхаа дараа миний дух хэсэг рүү 3 удаа мөргөж, миний хөл хэсэг рүү 6-7 удаа өшиглөсөн тэгээд Түвшинтөгсийг аваад явах гэтэл Э.Б- гэх. залуу та нар манай найзыг яагаад авч явах гээд байгаа юм бэ? гээд явуулахгүй байсан. Тэгээд мөн Э.Б- нь шаардлага биелүүлэхгүй байхаар нь Э.Б- Түвшинтөгс хоёрыг Бэгэр 121 буюу эрүүлжүүлэх байранд хүлээлгэж егсөн. Ийм зүйл болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

 Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны оройн 21 цагийн үед найз залуу болох Б.Э.Б- дээр очих гээд модны хоёрын тэр хавьд байдаг Соёл караокед очсон юм. Тэгээд сууж байгаад Эдэн 0.75 литрийн архи хоёр шил, 10 гаруй  tiger нэртэй пиво ууж байгаад 00 цагийн үед тухайн караокеноос Э.Б-, Түвшөө, Шараа гээд нэг найзтай бид дөрөв Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 52-69 тоотод байрлах манай найз залуу Э.Б-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилгоор очсон юм. Тэгээд Шараа гэх найз нь эхнэр рүүгээ яриад эхнэр нь модны хоёрын тэр хавьд байдаг Соёл караокед байна гэнэ та хоёр надтай хамт очоод уулзаад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд Э.Б- бид хоёр Шараа гэх найзтай хамт түүний эхнэр дээр очтол эхнэр нь караокеноос гарж ирсэн. Тэгсэн чинь манай найз залуу болох Э.Б- нь Шараагийн эхнэрийн хацраас чимхэж сээтэн хаяад байхаар нь би хардаад намайг доромжлоод байгаа юм шиг байхаар нь муудалцсан юм. Тэгээд би тус модны хоёрын тэр хавьд байдаг Соёл караокеноос түрүүлээд ганцаараа гарсан чинь манай найз залуу болох Э.Б- нь араас гарж ирээд таксинд хамт суугаад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 52-69 тоотод байрлах манай найз залуу Э.Б-ийн гэрт очсон юм. Э.Б-ийнд Түвшөө ганцаараа байж байсан. Тэгээд бид хоёр гэртээ ороод маргалдаад намайг зайл гичий минь гэх мэт хараалын үгээр хараагаад миний баруун нүд, хамар хэсэг рүү хоёр удаа цохихоор нь би уурандаа урт бор өнгийн иштэй хоол хийх зориулалтай хутга гал тогооных нь шургуулгаас аваад зүүн талын мөр хэсэгт 2 удаа хутгалсан юм. Өмнө нь маш олон удаа надад ингэж гар хүрч байсан сүүлд бүр нүүр рүү цохиж хамраас цус гартал цохихоор нь тэвчээр алдраад уурандаа хутгалсан юм. Тэгээд тэр маргалдааны үед манай хөрш айл цагдаа дуудсан байсан. Тэгээд шөнийн 1-2 цагийн үед гурван цагдаа хаалга нүдээд хөрш айлуудаас чинь гомдол ирээд байна та нарыг их чимээ шуугиантай байна бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан торгуулийн арга хэмжээ авна гэх зүйлүүдийг хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9835 дугаартай “Б.Э.Б-ийн биед зүүн мөрөнд шарх, цээж, хэвлий, бүсэлхий, нуруу, бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн мөрөнд шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч *******-, хохирогч Э.Э.Б- нар найз нөхдийн хамт 2021 оны 10 дугаар сарын 03-нд Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52-64 тоот Э.Б-д архидан согтуурч байхдаа шүүгдэгч *******- нь өөрийн дотно харилцаатай Э.Э.Б-ийг бусадтай хардсаны улмаас маргалдаж хохирогч Э.Б- зүүн мөр хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******-ын “...манай найз залуу болох Э.Б- нь Шараагийн эхнэрийн хацраас чимхэж сээтэн хаяад байхаар нь би хардаад намайг доромжлоод байгаа юм шиг байхаар нь муудалцсан юм. Тэгээд бид хоёр гэртээ ороод маргалдаад намайг зайл гичий минь гэх мэт хараалын үгээр хараагаад миний баруун нүд, хамар хэсэг рүү хоёр удаа цохихоор нь би уурандаа урт бор өнгийн иштэй хоол хийх зориулалтай хутга гал тогооных нь шургуулгаас аваад зүүн талын мөр хэсэгт 2 удаа хутгалсан юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/,  хохирогч Б.Э.Б-ийн “...би Золбоогийн найз охиныг жоохон өхөөрдөөд хацраас нь чимхсэн юм. Тэгээд буцаад гэр рүүгээ хариад гэртээ байж байтал манай найз охин *******- намайг Золбоогийн найз охины хацрыг чимхлээ, миний нүдэн дээр өөр охины хацрыг чимхдэг нь яаж байгаа юм, чи яахаараа өөр охин руу хардаг юм гэж хардаад бид хоёр маргалдаж эхэлсэн...Тэгээд хоёулаа согтуу байсан болохоор *******- маргалдаж байхдаа уурлаад манай гэрийн гал тогооноос хар иштэй хоол хийдэг хутгийг аваад миний зүүн мөрөнд хоёр удаа хатгасан юм. Тэгээд би хүүе яаж байгаа юм бэ гээд хутгийг нь булааж аваад хаана мэдэгдэхгүй нэг газар тавьчихсан юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09/, гэрч Б.Т-гийн “...Э.Б- гэх эрэгтэй энэ бүх асуудал энэ эмэгтэйгээс болсон, энэ эмэгтэй миний нуруу руу хутгаар чичиж гэмтээсэн гэж хэлсэн ба би Э.Б-ийн нурууг нь хартал ямар нэгэн зүйлээр зүсэгдэж ярагдсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, шинжээчийн 9835 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 61/, хохирогч Б.Э.Б-ийн гаргасан “гомдол саналгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 62/, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

          Хохирогч Б.Э.Б-ийн гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                     ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Энхтайваны *******-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ