Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/835

 

                                                                                                                                                                       

 

 

 

 

 

 

2021          12           14                                                2021/ШЦТ/835     

 

                       

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105000001675 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын сургуулийн  дугаар дамжааны оюутан, ам бүл , эцэг, эх,  дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

*******- нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бозолло дэлгүүрийн урд таксинаас буухдаа хохирогч Б.Э- 550.000 төгрөгийн үнэ бүхий HP брэнд нөүтбүүк болон нөүтбүүкийн цүнхэн дотор байсан 100.000 төгрөгийн LG Magna маркийн дэлгэц нь хагархай, хар өнгийн гар утас, нөүтбүүкний мауз буюу хулгана, цэнэглэгч, гар утасны хар өнгийн гэр “Баян аав ядуу аав” гэсэн ном зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед их согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас үйл явдлыг сайн санахгүй байна. Манай найз Отгонтөгс надтай хамт явж байсан болохоор надад юу болсон талаар хэлсэн. Би тухайн өдөр найзтайгаа хамт гэр рүүгээ явж гэрээсээ юм авах гэж байсан юм. Тэгтэл манай найз намайг өөр тийшээ дагуулж явсан байсан. Өглөө нь надад чи нөүтбүүкээ авсан байсан гэж хэлсэн. Тэгээд тухайн нөүтбүүкийг хартал миний нөүтбүүк биш байсан. Тэгээд би тэр бүгдийг тухайн газраа үлдээгээд явсан гэв.

 

Хавтаст хэргээс хохирогч Б.Э- мөрдөн байцаалтанд: “Би 2021 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 05 цагийн үед өөрийн 6389 УНЧ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота приүс 11 маркийн машинаараа таксинд явж байхад Гранд плаза төвийн хойд талаас үл таних 2 эрэгтэйг аваад Баруун 4 замын автобусны буудал орчихоод үргэлжлүүлээд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Боззоло дэлгүүр рүү явсан. Би тэднийг 05 цаг өнгөрч байхад Боззоло дэлгүүрийн урд буулгасан бөгөөд тэднийг буулгачихаад шууд харьсан. Тэгтэл миний цүнхтэй нөүтбүүк алга болсон байсан. Би өөрийн нөүтбүүкээ арын суудал дээрээ тавьчихсан явж байсан бөгөөд тухайн 2 залууг авахын өмнө суудал дээр маань байсан. Энэ хэрэгт тэднийг сэжиглэж байна. Би 2020 оны 3 дугаар сард НР брэндийн нөүтбүүкийг 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний нөүтбүүк I3 5 дугаар үеийн үзүүлэлттэй, саарал өнгийн гадаргуутай, ямар нэгэн эвдрэлгүй нөүтбүүк байсан. Мөн нөүтбүүкний цүнхэн дотор LG Magna маркийн дэлгэц нь хагархай, хар өнгийн гар утас, нөүтбүүкний хулгана, цэнэглэгч, гар утасны хар өнгийн гэр, “Баян аав, Ядуу аав” гэх нэртэй ном зэрэг зүйлс байсан. Боззоло дэлгүүрийн гаднах  камерт миний цүнхийг аваад бууж байгаа бичигдсэн байсныг  би гар утсаараа бичлэг хийгээд хуулаад авчихсан.” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 08/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Уг бичлэгийн 00 минут 04 секундэд хохирогч нь Боззоло дэлгүүрийн урд ирээд зогсож байгааг харуулав. Уг бичлэгийн 00 минут 20 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирогчийн машинаас бууж байгааг харуулав. Уг бичлэгийн 00 минут 41 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирогчийн нөүтбүүкийг өвөртлөөд буусан газраа эргэлдэж байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28/

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ахынхаа гэрт найз нартайгаа өдрөөс хойш хоёр шил 1 литрийн виски болон лаазтай пивонууд хувааж уугаад сууж байгаад согтсон. Тэгэхэд манай найз дуудаад хорооллын буудалд очсон буудлын нэр хаягийг нь мэдэхгүй байна. Тэгээд уг буудалд найз нартайгаа 0,75 литрийн архи 2 том пиво хувааж уусан. Тэгээд согтоод тухайн буудлаас гараад явсан юм байна лээ. Тэгээд буцаад тухайн зочид буудалдаа очиход би хар өнгийн цүнхтэй нөүтбүүк авч орсон байсан. Тухайн үед манай найз нар бас архи уусан согтуу байсан болохоор намайг гэртээ харьж нөүтбүүкээ авах ёстой гэж ярьж байсан болохоор минийх байх гэж бодсон юм шиг байна лээ. Тэгээд би маргааш өдөр нь 12 цагийн үед сэргэхэд миний хажууд хар өнгийн цүнх дотор нь саарал өнгийн нөүтбүүк байсан би миний нөүтбүүк биш байсан. Би таксинд сууж явж байгаад жолоочийнх нь нөүтбүүкийг авчихсан юм байна лээ. Тэгээд би уг нөүтбүүкийн эзний гар утсаар таксинд явж байхдаа найз охин руугаа залгасан байсан. Тэгээд уг нөүтбүүкний эзэн найз охин руу залгаад миний дугаар аваад нөүтбүүкний эзэн надтай яриад нөүтбүүк өг гэсэн тэгээд би хүргэж өгч чадаагүй хоёр гурав хоносон. Тэгээд цагдаагаас залгаад дуудсан би нөүтбүүк бүх зүйлийг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/

 

Кости Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “HP i3 Gen 5 notebook 550.000 төгрөг, LG Magna гар утас 100.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *******- нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бозолло дэлгүүрийн урд талд таксинаас буухдаа хохирогч Б.Э- 550.000 төгрөгийн үнэ бүхий HP брэнд нөүтбүүк болон нөүтбүүкийн цүнхэн дотор байсан 100.000 төгрөгийн LG Magna маркийн дэлгэц нь хагархай, хар өнгийн гар утас, нөүтбүүкний мауз буюу хулгана, цэнэглэгч, гар утасны хар өнгийн гэр “Баян аав ядуу аав” гэсэн ном зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  *******-ын “...Тэгээд буцаад тухайн зочид буудалдаа очиход би хар өнгийн цүнхтэй нөүтбүүк авч орсон байсан...Би таксинд сууж явж байгаад жолоочийнх нь нөүтбүүкийг авчихсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/, хохирогч Б.Э- “... Би өөрийн нөүтбүүкээ арын суудал дээрээ тавьчихсан явж байсан бөгөөд тухайн 2 залууг авахын өмнө суудал дээр маань байсан. Энэ хэрэгт тэднийг сэжиглэж байна. Би 2020 оны 3 дугаар сард НР брэндийн нөүтбүүкийг 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-78/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 27-28/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

 

Шүүгдэгч *******- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас *******-ыг  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаархи дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлт гаргалаа.

 

*******-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн нь /хх-ийн 44/ талд авагдсан хохирогч Б.Э-  мэдүүлэг байх тул  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

 

Шүүгдэгч *******- нь 6389 УНЧ улсын дугаартай автомашинаар таксины үйлчилгээнд явж байсан хохирогч Б.Э- автомашинаар үйлчлүүлээд буухдаа  650.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар “..тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шүүх шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч *******-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.

 

Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан “согтууруулах ундаа...хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учруулсан нийт 650.000 төгрөгийн хохирлыг хохирогч Б.Э- нь дахин өгсөн мэдүүлэгтээ “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо биед байдлаар буцаан авсан” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди  нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурьдав.

 

Хяналтын прокурор яллах дүгнэлтэнд гэмт хэргийг хэзээ үйлдэгдсэн цаг хугацааг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй зөрчил болно.

Иймд цаашид ийм хариуцлагагүй алдаа гаргахгүй  байхыг анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. *******-ыгБусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт” гэм буруутайд тооцсугай.

 

         2.  Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3. *******- тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан “согтууруулах ундаа...хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******-ад мэдэгдсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

         6. Шүүгдэгч *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.  

 

         7.  Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

    

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ