Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга Г.Ишээ,

            Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******т холбогдох эрүүгийн 2127000870098 тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1971 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Завхан аймгийн Баянтэс сумын 1 дүгээр баг *********** гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******гийн ******* /РД: *************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутагт ******* улсын дугаартай Маяти загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч *******ын жолоодож явсан ******* улсын дугаартай Daewoo загварын автомашиныг мөргөж хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
                                                                                                                                              

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр ******* гэдэг хүн Хархорин сумын цагаан хаалгаар машинтайгаа гарах гэж байхад цагаан хаалганы цаад талд зогсож байсан. Тэгээд хаалгаар дөнгөж гараад тухайн тээврийн хэрэгсэлд ойртоод ирсэн чинь амиа хорлох гэж байгаа юм шиг гэнэт миний урдуур дараад 2 тээврийн хэрэгсэл урд толгой хэсгээрээ мөргөлдсөн. Намайг ирж байгааг харалгүй эргэх хөдөлгөөний хийсэн нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн буруу байх гэж бодож байна. Би хэрэгт хавсаргуулсан эмчилгээ хийлгэхэд болон бусад зүйлсэд зарцуулсан 1.887.168 төгрөг мөн өөрийн ачиж явсан нэхийг хот хүртэл өөр ачааны машинаар зөөхөд зарцуулсан тээврийн 1.500.000 төгрөг, миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээр тогтоосон нийт мөнгөн дүн болон Хархорин сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас Улаанбаатар хот руу миний эвдэрсэн машиныг зөөж оруулах замын зардлыг би *******аас нэхэмжилж байна. Эдгээр зардлыг хурдхан гаргаад өгвөл надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-31-р хуудас/,

 

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:  “...Миний нөхөр ******* жолоодож би хажууд нь суугаад миний баруун талд хадам дүү ******* сууж явсан юм. Тэгээд хаалганы цаана жолоочийн талд буюу замын эсрэг талд машины зогсоол руу орох гэж явж байгаад мөргөлдөөд бид нар гэмтчихсэн юм. ...Миний баруун хөлний шилбэ хугарсан, зүүн хөл хавчуулагдсан шархтай, савхан яс хугарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-38-р хуудас/,

 

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд Улаанбаатар хотоос Завхан чиглэлд замдаа явж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагаан хаалганы орчим ах *******ын 22-29 3АН улсын дугаартай Майти-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ах ******* жолоодож, хажууд нь эхнэр нь болох ******* хаалганы талд би сууж явсан юм. Тэгээд хаалганы цаад талын машины зогсоол руу орох гэж явж байгаад мөргөлдөөд бид нар гэмтчихсэн юм. Миний баруун шилбэ хугарсан, хөлийн шуу, гуяар хугарсан. Зүүн хөлийн хуруунууд бяцраад бүх хуруугаа /5 хуруу/ тайруулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-44-р хуудас/,

 

Шинжээчийн 661 дугаартай: “1.*******ийн биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн хөлийн 1-4-р хурууны ил хугарал, баруун дунд чөмөг, зүүн шаант, тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал, нүүр, баруун шуу, баруун, зүүн тавхайд шарх, зүүн гуя, шилбэ, шагай, тавхайд зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн хуруунуудыг улны шивнүүрийн түвшинд тайрах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...б.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт хх-/йн 144-146-р хуудас/,

 

Шижээчийн 7593 дугаартай: “1.3.Бадамгаравын биед баруун шаант, зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, умдаг, суудал ясны зүүн дээд салааны зөрүүтэй хугарал гуя баруун, зүүн шилбэнд шарх, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, дух, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт и/хх-ийн 114-115-р хуудас/,

 

Шинжээчийн 7266 дугаартай: “1.*******ын биед хүзүүний С2-СЗ, С5-С6, С6-С7, сээрний Тh6-Тh7 болон Тh7-Тh8, бүсэлхийн L3-L4 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний хэсэгчилсэн урагдал, баруун гуянд цус хуралт, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, зүүн гарын ядам хуруу, чигчий хуруунд шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 152-154-р хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Ариунбатын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “22-193АН улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Mighty загварын тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас уг осол болсон байх үндэслэлтэй байна...” гэх 02 дугаартай магадлагаа /хх-ийн 74-р хуудас/,

 

         - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

         - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

            -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

         - Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

        - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /55-58 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутагт 22-19ЗАН улсын дугаартай Маяти загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч *******ын жолоодож явсан 69-56УБМ улсын дугаартай Daewoo загварын автомашиныг мөргөж хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч *******, *******, ******* нарын мэдүүлэг /27-31, 33-38, 39-44-р хуудас/, шинжээчийн 661, 7593, 7266 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 114-115, 144-146, 152-154-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11 дүгээр хуудас/, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /55-58 дугаар хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

 

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

 

            Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.

 

          Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар нь “шүүгдэгч *******ыг ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал гаргасан бөгөөд өмгөөлөгчийн гаргасан саналыг хууль зүйн хувьд хүлээн авах боломжгүй байна.

 

          Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.

         

          Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч *******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

 

            Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д 37,970,000 төгрөг төлсөн, хохирогч *******, *******, ******* нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж,

 

            шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,

 

            шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 

 

            шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

 

            хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй,

№03229381 дугаартай ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч *******д, №02834419 дугаартай ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Төржаргал нарт тус тус буцаан олгож,

 

            шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

            шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

            давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн болно..

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д 37,970,000 төгрөг төлсөн, хохирогч *******, *******, ******* нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй,

№03229381 дугаартай ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч *******д, №02834419 дугаартай ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Төржаргал нарт тус тус буцаан олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН