Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
Хэргийн индекс | 240/2016/0067/Э |
Дугаар | 69 |
Огноо | 2016-07-27 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 69
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгч: В.Наранбадрах, Д.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол тус тус баталж ирүүлсэн Наранбадрах, Отгонбаяр нарт холбогдох 201616000157 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Д.Отгонбаяр, В.Наранбадрах нар нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газарт 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлаад
Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Н.Наранбадрахын хохирогч болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...2016 оны 6 дугаар capын 17-ны өдөр байх тэгээд Цогт-Овоо сум руу явсан. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад Цогт-Овоо суманд очоод дэлгүүрээр ороод 4 кг мах, Зш гоймон, мөн 1 ш архи аваад Даянгар гэх газар луу явсан. Тэгээд явж байх замдаа архиа задлаад талыг нь бид хоёр хувааж уусан. Тэгээд 00 цагийн орчимд Даянгарт очсон, тэгэхэд баахан гэрэлтэй байсан. Тэгсэн Адъяадорж манайхан алт ухаад бурзайж байгаа юм байна гэж байсан. Тэгээд давхиад нэг гэрийн гадаа очоод зогсоод энэ манайх гэсэн. Тэгээд би юм аа аваад гэрт орсон. Тэгэхэд Адъяадорж гарч ирээд архиа нуугаарай манайхан архи ууцгааж байна гэсэн тэгээд би архиа нуучихаад байж байхад Адъяадорж гараад яваад өгсөн. Тэгээд би гэрт байж байгаад гэрээс гараад гэрийн баруун талд архи ууж байсан хүмүүс дээр очсон. Тэгсэн тэнд байсан хүмүүс архи хийж өгсөн. Тэгээд би тэрийг нь татчихаад байж байхад намайг танилц гэсэн, тэгээд нэлээд хэдэн хүмүүстэй танилцсан, тэгээд зогсож байхад Отгоо гэж өөрийгөө танилцуулсан залуу намайг ирж хүзүүдээд би энэ Даянгарын босс байгаа юм ахыг хэн нэгэн дээрлэхвэл хэлээрэй хоёулаа ах дүү хоёр болно гэж хэлсэн. Тэгээд хоёулаа яваад гэрт ирж шагайхад хүн байхгүй байсан, тэгээд урд нь байсан машинтай хүмүүс дээр ирэхэд мөн архи ууцгааж байсан. Тэгэхээр нь би Отгоод гэрт байгаа мах муудах гээд байна гэрт орж махаа борцлоё гэж хэлсэн. Тэгсэн Отгоо надтай цуг явсан. Тэгээд гэрт ороод Отгоо хаанаас юм нэг хутга гаргаад ирсэн. Тэгээд Отгоо мах борцлоод, би мах барьж өгөөд борцолсон махыг нь тохож байсан. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад Отгоо надаас та хаана байгаа юм бэ гэж асуусан, тэгэхээр нь би гэртээ байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Отгоо энэ танай гэр юм уу Адъяагийн гэр биз дээ гэж хэлсэн. Тэгээд Отгоо хутгаа эвгүй бариад гар зүсчих гээд байхаар нь чи гар зүсчихвээ гэж хэлсэн. Тэгсэн чинь зүссэнч яадгийн гээд миний гарыг хутгаар зүссэн. Тэгэхээр нь би яаж байнаа гээд ухарсан, тэгсэн чинь миний баруун мөрнөөс дугтарч унагаасан. Тэгээд дээрээс өшиглөж дэвссэн, тэгэхээр нь би өөдөөс нь тийчилж байгаад босч ирээд хоёулаа баахан ноцолдсон. Тэр үед гэр харанхуй байсан тэгээд ноцолдож байхад Отгоо гэнэт намайг хутгалчихлаа гээд хашиграад гэрээс гараад гүйсэн. Тэгээд би гараад явсан хойгуур нь би гэрт орж ирсэнийг нь хутгалана шүү гэж нэг хэсэг хашгирсан. Тэгээд хүн орж ирээгүй нэг хэсэг байж байгаад Адъяадорж гэрт орж ирсэн. Тэгээд нөгөө замдаа уусан тал шил архиа хувааж уугаад бид хоёр унтаад өгсөн. Тэгсэн шөнө Цагдаа ирээд намайг аваад явсан. Тэгээд Цогт-Овоо суманд ирсэн, тэгээд Цогт-Овоо суманд эмнэлэгт үзүүлж дусал хийлгэж байгаад аймагт ирсэн, тэгээд аймагт ирээд мөн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн ийм зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 29 дүгээр хуудас/.
Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Д.Отгонбаярын хохирогч болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2016 оны 6 дугаар cap 17-ны өдөр найз Баярбатын хамт Цогт-Овоо сумын Даянгар гэх газарт алт ухахаар очсон юм. Тэгээд тэнд байж байгаад орой болоход тэнд байсан хүмүүс архи уугаад байсан. Тэгээд найз Баярбат болон бусад хүмүүсийн хамтаар архи ууцгаасан. Адъяадорж, Наранбадрах гэх хүний хамтаар шөнө ирсэн. Тэгээд би тэр хавиар согтуураад яваад байсан санагдаж байна. Нэг мэдэхэд нөгөө ирсэн Наранбадрахтай хамт гэрт орж байсан, тэгээд нэг мэдэхэд тэр Наранбадрахтай ноцолдож байсан. Тэгсэн чинь гэнэт миний суга хэсэгт пад гээд явчих шиг болсон. Тэгээд удалгүй халуун асгаад явчихсан. Тэгээд би гэрээс гарч гүйгээд бусад хүмүүс дээр очоод үзэхэд хутгаар зүссэн байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс сумын эмнэлэг дуудаад, би сумын эмнэлэг дээр очиж 1 оёдол тавиулсан. Тэгээд аймаг руу яваад ирсэн. ...Би архи их уугаад согтсон байсан, ухаан орж гараад л явсан байна лээ, яг юунаас болж маргалдсан талаар санахгүй байна, нэг мэдэхэд хүзүүдээд явж байсан, нэг мэдэхэд ноцолдож байсан санагдаж байна. ...Гомдол санал байхгүй бид хоёрт ямар нэгэн асуудал байхгүй. Би л согтуурч асуудал гаргасан юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 27 дугаар хуудас/.
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/
- Хураан авсан тогтоол, тэмдэглэл, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 9-11 дүгээр хуудас/
- Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 342 дугаар
- Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 356 дугаар
1. Наранбадрахын биед тархины доргилт, хүзүүний 5-6-р нугаламын хэсгээс ургасан ясан ургацийн хугарал, эрүү, баруун бугуй, хэвлийн зулгаралт, хэвлий, зүүн хөх орчмын цус хуралт, зүүн гарын 2, 3 хурууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Отгонбаяр, В.Наранбадрах нар нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газарт 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан болох нь Н.Наранбадрахын хохирогч болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэгээд Отгоо хутгаа эвгүй бариад гар зүсчих гээд байхаар нь чи гар зүсчихвээ гэж хэлсэн. Тэгсэн чинь зүссэнч яадгийн гээд миний гарыг хутгаар зүссэн. Тэгэхээр нь би яаж байнаа гээд ухарсан, тэгсэн чинь миний баруун мөрнөөс дугтарч унагаасан. Тэгээд дээрээс өшиглөж дэвссэн, тэгэхээр нь би өөдөөс нь тийчилж байгаад босч ирээд хоёулаа баахан ноцолдсон. Тэр үед гэр харанхуй байсан тэгээд ноцолдож байхад Отгоо гэнэт намайг хутгалчихлаа гээд хашгираад гэрээс гараад гүйсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 29 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Отгонбаярын хохирогч болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...Наранбадрахтай хамт гэрт орж байсан, тэгээд нэг мэдэхэд тэр Наранбадрахтай ноцолдож байсан. Тэгсэн чинь гэнэт миний суга хэсэгт пад гээд явчих шиг болсон. Тэгээд удалгүй халуун асгаад явчихсан тэгээд би гэрээс гарч гүйгээд бусад хүмүүс дээр очоод үзэхэд хутгаар зүссэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 27 дугаар хуудас/-үүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 342 дугаар дүгнэлт- “Д.Отгонбаярын биед зуун суганы хонхорын хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. - Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” –ээр / хх-ийн 18 дугаар хуудас/, Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 356 дугаар дүгнэлт- “В.Наранбадрахын биед тархины доргилт, хүзүүний 5-6-р нугаламын хэсгээс ургасан ясан ургацийн хугарал, эрүү, баруун бугуй, хэвлийн зулгаралт, хэвлий, зүүн хөх орчмын цус хуралт, зүүн гарын 2, 3 хурууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. - Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”-ээр / хх-ийн 22 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Отгонбаяр, В.Наранбадрах нарыг тус тус бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Отгонбаяр, В.Наранбадрах нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Д.Отгонбаяр, В.Наранбадрах нарын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 36, 39 дүгээр хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн болох нь тэдни байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 47 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Д.Отгонбаяр, В.Наранбадрах нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Отгонбаяр, В.Наранбадрах нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.