Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 70

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Т.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Мөнхбаярт холбогдох 201616000149 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Т.Мөнхбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Отгонтуяагийн нүүрэн тус газарт цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Т.Мөнхбаярын мэдүүлсэн: “...2016 оны 06 сарын 25-ны өдөр үдээс хойш би найз Чукатай таарсан. Тэгээд дэлгүүрээс 2 литрийн багтаамжтай 1 пиво аваад гэртээ очсон. Тэгээд пивоо задлаад найз Чукад хийж өгсөн, тэгээд байж байхад манай эхнэр Үүрийнтуяа ажлаас ирээд ав гэж хэлсэн. Тэгээд би мотоцикльтой очиж аваад гэртээ ирсэн. Тэгэхэд манай эхнэр гэртээ орж ирээд гэрт архи пиво уулаа гэсэн. Тэгээд Чукаг чи дандаа манай нөхрийг уруу татдаг гээд мөр лүү нь цохисон. Тэгэхээр нь би Чукаг өмөөрөөд гарыг нь барьж аваад арагш нь нэг удаа түлхсэн, тэгэхэд манай эхнэр арагш унахад манай хүүхэд хөлөнд нь тээглэж хүүхэд уйлсан. Тэгээд байж байхад манай эхнэрийн дүү Отгонтуяа босч ирээд боль гэж хэлсэн. Тэгээд над руу дайрахаар нь би эхлээд түлхсэн, тэгээд дахиад дайрахаар нь би нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд дүү Отгонтуяагийн хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би гэрээс гараад явчихсан. Шалтгаан гэх зүйл байхгүй над руу дайраад байхаар нь би эхлээд цааш нь түлхсэн дараа нь дахиад дайраад ирэхээр нь нүүр лүү нь цохисон. Өмнө нь хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Манай эхнэр гэртээ орж ирээд шууд л уурлаад Чука бид 2-г гэрт архи дарс уулаа гэсэн тэгээд ийм асуудал болсон, бусдаар бол би хэрүүл маргаан үүсгээгүй. Би эхнэрийгээ бол зодож цохисон зүйл байхгүй . ...Манай эхнэр холд зайл гээд хөөж байсан, тэгээл би уурандаа гарч явсан. Би дүү Отгонтуяатай эвлэрсэн, би эмчилгээний зардал болгож 460000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр хамраа эмчлүүлсэн. Одоо Отгонтуяа бид 2-н хооронд энэ хэргийн талаар ямар нэгэн маргаантай асуулдал байхгүй  болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөнхбаяр мэдүүлэхдээ: Өөрийн болчимгүй үйлдлээс болж бусдын бие махбодид гэмтэл учруулсандаа гүнээ хамарсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгийгээ та бүхний өмнө амлаж байна гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Э.Отгонтуяагийн мэдүүлсэн: “...2016 оны 06 сарын 25-ны өдөр би гэртээ байж байхад манай хүргэн ах Мөнхбаяр нь найзтайгаа нэг пиво бариад ороод ирсэн. Тэгээд нөгөө пиво задлаад ууж байхад нь манай эгч Үүрийнтуяа утсаар Мөнхбаяр ах руу залгаад тэгээд Мөнхбаяр ах мотоцикльтой явж эгчийг авч ирсэн. Тэгээд эгч гэртээ найзад нь хандаж чи Мөнхбаярыг уруу татаж архи дарс уудаг гэж хэлсэн. Тэгээд мөрлүү нь нэг удаа гараараа цохиж авсан. Тэгэхэд Мөнхбаяр ах найзыгаа өмөөрөөд эгч рүү уурласан. Тэгээд эгчтэй маргалдаж байгаад эгчийн толгой руу нь 2-3 удаа цохиж авсан. Тэгэхээр нь би очоод салгах гэж дундуур нь орсон. Тэгээд би эгчийг хамгаалаад урдуур нь ороход Мөнхбаяр ах миний нүүр лүү нэг удаа цохиж авсан. Тэгээд миний хамарнаас цус гарсан. Тэгэхэд Мөнхбаяр ах найзтайгаа гараад явсан. ...Эгчийгээ өмөөрөөд урдуур ороод эгчийгээ дахиж цохиулахгүй гээд арагш нь түлхээд эргээд харахад л миний нүүр лүү цохисон. Би шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Санал нийлж байна. Нилээд даруухан зантай хүн, архи дарс нээх их уугаад байдаггүй. Өмнө нь Мөнхбаяр ахтай хэрэлдэж муудалцаж байгаагүй. Ер нь харьцаад байдаггүй байсан болохоор хэрэлдэж муудалцах зүйл болж байгаагүй. Одоо миний биед гэмтэл шарх байхгүй. Миний хамарны ялтас нь гэмтсэн зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн тэгээд өөрт учирсан гэмтлээ эмчлүүлээд бүрэн эдгэрсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй. Би Мөнхбаяр ахтай эвлэрсэн. Надад эмчилгээний зардал гэж 460000 төгрөг өгсөн. Уг мөнгөөр би эмчилгээ хийлгэсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 8 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ц.Баатарчулууны мэдүүлсэн: ”...Би 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр найз Мөнхбаяртай 2 литрийн багтаамжтай пиво аваад гэрт нь очсон. Тэгээд пиво уух гээд байж байхад эхнэр нь уурлаад намайг Мөнхбаярыг уруу татлаа гээд намайг нэг удаа цохиж авсан. Тэгээд Мөнхбаяр намайг өмөөрөөд боль гээд эхнэртэй хэлэхэд эхнэр нь чи яах гэж Чукаг дагуулж ирсэн юм бэ гээд Мөнхбаяр луу уурласан. Тэгээд Мөнхбаярын мөрлүү нь нэг удаа цохиж авсан. Тэгэхэд Мөнхбаяр эхнэрийхээ гарыг барьж авсан, тэгээд эхнэртэйгээ зууралдаад байсан. Тэгэхэд манай хүү уйлсан тэгэхээр нь би хүүхдээ аваад гарч яваад шууд гэрлүүгээ явсан. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдээгүй. Бид 2-н биед гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Тухайн үед гэмтэл шарх учруулахаар цохиогүй. Миний мөрлүү 1-2 удаа л цохисон. Тухайн үед бол би пиво задлаад уусан Мөнхбаяр надад аягалж өгсөн тэрийг нь би уучихаад байж байсан. Мөнхбаяр бол уугаагүй байсан. Өмнө нь бид 2 огт уугаагүй дэлгүүрээс пиво аваад Мөнхбаярын гэрт очсон байсан. ...Мөнхбаяраас сүүлд сонсоход эхнэрийнх нь дүү нь эгчийгээ өмөөрөөд урдаар орсон гэсэн, тэгэхэд Мөнхбаяр цохисон гэж ярьсан. Мөнхбаяр эхнэртэйгээ ер нь хэрэлдэж маргалдаад байдаггүй. Би Мөнхбаярын гэрээр орж гараад байдаггүй хааяа л нэг орж байдаг. Тухайн үед хэрэлдэж маргалдаж л байсан. Мөнхбаяр нь эхнэрийхээ гарыг барьчихсан байсан. Бусдаар бол намайг гэрт нь байхад Мөнхбаяр нь эхнэрийгээ цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Э.Үүрийнтуяагийн мэдүүлсэн: ”... 2016 оны 06 сарын 25-ны өдөр би ажлаасаа буугаад нөхөрлүүгээ залгаж ажил дээрээ дуудаад гэрлүүгээ очсон. Тэгэхэд манай нөхрийн найз Чука гэх залуу гэрт байж байсан.  Тэгээд би Чука руу уурлаад чи дандаа хүн уруу татаж байдаг гээд загнаж байгаад мөр лүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд манай нөхөр уурлаад миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд зууралдаад түлхэлцэж байхад манай дүү Отгонтуяа намайг өмөөрөөд бид 2-г салгах гэж босч ирээд нөхөр бид 2-н дундуур орсон. Тэгэхэд нь манай нөхөр хамар луу нь нэг удаа цохисон. Тэгээд манай дүүгийн хамарнаас цус гарсан тэгэхэд манай нөхөр Мөнхбаяр нь найзтайгаа хамт гэрээс гараад явчихсан. Миний биед гэмтэл шарх учраагүй. Тухайн үед жоохон толгой өвдөж байсан. Пивоноос уусан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан архи үнэртээгүй. Уурандаа л цохиж авсан байх. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

-  Эмчийн тодорхойлолт /хх-ийн 12, 15 дугаар хуудас/

-  Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 378 дугаар

  1. Э.Отгонтуяагийн биед хамрын таславчын муруйлт, хамар, баруун зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 13 дугаар хуудас/

-       Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 378 дугаар

1.    Э.Үүрийнтуяагийн биед толгойн баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/

  • Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Гоёот багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 23 дугаар хуудас/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/
  • Эвлэрлийн гэрээ /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

-  Шүүгдэгч Т.Мөнхбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Отгонтуяагийн нүүрэн тус газарт цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Э.Отгонтуяагийн мэдүүлсэн: “...би эгчийг хамгаалаад урдуур нь ороход Мөнхбаяр ах миний нүүр лүү нэг удаа цохиж авсан. Тэгээд миний хамарнаас цус гарсан. ...Эгчийгээ өмөөрөөд урдуур ороод эгчийгээ дахиж цохиулахгүй гээд арагш нь түлхээд эргээд харахад л миний нүүр лүү цохисон. ...Миний хамарны ялтас нь гэмтсэн зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн тэгээд өөрт учирсан гэмтлээ эмчлүүлээд бүрэн эдгэрсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Э.Үүрийнтуяагийн мэдүүлсэн: ”...зууралдаад түлхэлцэж байхад манай дүү Отгонтуяа намайг өмөөрөөд бид 2-г салгах гэж босч ирээд нөхөр бид 2-н дундуур орсон. Тэгэхэд нь манай нөхөр хамар луу нь нэг удаа цохисон. Тэгээд манай дүүгийн хамарнаас цус гарсан тэгэхэд манай нөхөр Мөнхбаяр нь найзтайгаа хамт гэрээс гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Мөнхбаярын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Тэгээд байж байхад манай эхнэрийн дүү Отгонтуяа босч ирээд боль гэж хэлсэн. Тэгээд над руу дайрахаар нь би эхлээд түлхсэн, тэгээд дахиад дайрахаар нь би нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд дүү Отгонтуяагийн хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би гэрээс гараад явчихсан. Шалтгаан гэх зүйл байхгүй над руу дайраад байхаар нь би эхлээд цааш нь түлхсэн дараа нь дахиад дайраад ирэхээр нь нүүр лүү нь цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/-үүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 378 дугаар -Э.Отгонтуяагийн биед хамрын таславчийн муруйлт, хамар, баруун зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. - Цаашид хөдөлмөрийн чадварт нөөлөхгүй. - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 13 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Т.Мөнхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Т.Мөнхбаярт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Т.Мөнхбаярын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 24 дүгээр хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан болох нь хохирогч Э.Отгонтуяагийн мэдүүлсэн: Миний хамарны ялтас нь гэмтсэн зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн тэгээд өөрт учирсан гэмтлээ эмчлүүлээд бүрэн эдгэрсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй. Би Мөнхбаяр ахтай эвлэрсэн. Надад эмчилгээний зардал гэж 460000 төгрөг өгсөн. Уг мөнгөөр би эмчилгээ хийлгэсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 8 дугаар хуудас/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Т.Мөнхбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.