| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00458/и |
| Дугаар | 138/ШШ2017/00714 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2017/00714
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, *******ы ******* ******* *******-т байрлах, ******* ******* *******ыг ******* Дорнод сумын дугаар баг, төвийн 2 давхарт байрлах тус *******ны Дорнод салбарын /801 дүгээр салбар РД:/ нэхэмжлэлтэй
Хариуцагч Дорнод аймгийн сумын дугаар баг, 6Г байрны тоотод оршин суух, овгийн н т /РД:НЗ1012865/ холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 50824346,49 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат
Нэхэмжлэгчийн төлөөлөгч
Хариуцагч Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ Нь:
Нэхэмжлэгч ******* Хөгжлийн *******ыг ******* тус *******ны Дорнод салбар /801 дүгээр салбар/-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н. нь тус *******тай 20.10.2-ны өдөр №ЗГ-ВСС20102114-1 тоот зээлийн гэрээг байгуулж 50000000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн зээлийг 1,8 хувийн хүүтэйгээр, 84 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд барьцааны гэрээ байгуулан сумын 9 дүгээр багт байрлах Сити центр төвийн 3 давхарт байрлах 305 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 9303,3 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт төлбөл зохих 016996,80 төгрөгөөс 129839,64 төгрөгийг тус тус төлсөн байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөнөөс 201 оны 4 сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 48406926,63 төгрөг, үндсэн хүүгээс 241186,92 төгрөг, хуримтлагдсан хүүгийн 3132,94 төгрөг буюу нийт 50821846,49 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Н. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч үндсэн зээл, зээлийн хүүг графикт хугацаанд төлж барагдуулалгүй зээлийн гэрээг ноцтой зөрчиж байгаа учир зээлийн гэрээний 9.2-т заасан үндэслэлээр *******ны зүгээс гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.Зээлдэгч Н.тэй байгуулсан №ЗГ-ВСС20102114-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 50821846,49 төгрөгийг нотариатын зардал болох 2500 төгрөгийн хамт нийт 50824346,49 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Н.ийн өмчлөлийн Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг, Сити центрийн 305 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614008040 дугаарт бүртгэлтэй, 00038861 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 52м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н. нь 2016 оны 04 сараас эхлэн зээлийн төлөлтийг графикт хугацаандаа төлөлгүй зээлийн гэрээг зөрчиж эхэлсэн. Энэ үеэс эхлэн манай *******ны зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байгааг нь сануулж, гэрээг цуцлах тухайгаа амаар болон мэдэгдэх хуудсаар байнга сануулж байсан. Н. нь удаа дараа хугацаа өгөөч гэж өөрөө бичгээр хүсэлт гаргадаг, тэр болгонд нь хугацаа өгдөг боловч хэлсэн хугацаандаа зээлийн төлбөрийг төлдөггүй байсан учраас зээлийн ангилал нь 2016 оны 10 сард чанаргүй зээлд шилжсэн. Иймд *******ны зүгээс нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Түүнчлэн Н.ээс манай ******* зээлийн гэрээний үүрэгт нийт 50824346,49 төгрөг нэхэмжилж байсан. Гэвч тэрээр зээл авснаас хойш буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үндсэн зээл 50000000 төгрөгөөс 3413841,10 төгрөгийг, мөн төлбөл зохих үндсэн хүү 1202848,41 төгрөгөөс 16312856,58 төгрөгийг тус тус төлсөн байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 465868,90 төгрөг, үндсэн хүүгээс 889991,83 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүн дээр хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 3132,94 төгрөг болон нотариатын зардал 2500 төгрөгийг нэмж нийт 448183,6 төгрөгийг хариуцагч Н.ээс нэхэмжилнэ. Харин зөрүү болох 3342562,82 төгрөгийг хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа 3342562,82 төгрөгөөр багасгаж байна гэв.
Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* *******ны Дорнод салбараас 20 оны 10 сарын 2-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50000000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр 8 жилийн хугацаатайгаар авсан нь үнэн. Уг зээлээр одоо ажиллуулж буй “Төгс төгөлдөр” гоо сайхны салон ажиллулах зорилгоор Сити центрийн 3 давхарт байрлах 305 тоот үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Зээлийн барьцаанд энэ үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулсан. Эхний үед ашиг орлоготой гайгүй ажиллаж байсан боловч эдийн засгийн байдлаас болж орлого багассанаар зээлээ графикт хугацаандаа төлж чадахгүйд хүрч гэрээгээ зөрчиж байсан нь үнэн. Гэвч боломж бололцоогоороо салоноо ажиллуулж, графикт хугацаандаа төлж чадахгүй ч гэсэн орлого орж ирэх болгонд зээлээ төлж байгаа. Банкны зүгээс үндсэн хүү болон төлөгдөөгүй байгаа үндсэн зээлээ төлчихвөл гэрээгээ хэвийн үргэлжлүүлж болно гэж хугацаа өгч байсан. Гэвч орлого тэр бүр орж ирэхгүй байснаас болж төлж чадаагүй. Банкнаас гэрээг цуцлах тухай мэдэгдэж байсан. Миний бие үндсэн зээл болон хүүгээ бага багаар ч болсон төлөөд явж байгаа учраас зээлийн гэрээг цуцлахгүй байх саналыг *******инд тавьсан боловч хүлээж аваагүй. Банкны зүгээс нэхэмжилсэн 448183,6 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн гэрээг цуцлалгүйгээр зээл төлөлтийг хэвийн ангилалд нь оруулж өгөхийг *******наас хүсч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******ыг ******* тус *******ны 801 дүгээр салбар буюу Дорнод салбар нь хариуцагч Н.т холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 50824346,49 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 3342562,82 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 448183,6 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг тус тус зөрчөөгүй байна.
Хариуцагч Н. нь тус *******наас 20 оны 10 дугаар сарын 2-ны өдөр №ЗГ-ВСС20102114-1 тоот зээлийн гэрээг байгуулж 50000000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн зээлийг 1,8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг, Сити центр төвийн 3 давхарт байрлах 305 тоот 52м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Н. нь зээл авснаас хойш үндсэн зээлд төлбөл зохих 50000000 төгрөгөөс 3413841,10 төгрөгийг, мөн төлбөл зохих үндсэн хүү 1202848,41 төгрөгөөс 16312856,58 төгрөгийг тус тус төлсөн боловч зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүргээ сар бүрийн хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байх ба хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 465868,90 төгрөг, үндсэн хүүгээс 889991,83 төгрөг, хуримтлагдсан хүү 3132,94 төгрөгийг *******инд төлж барагдуулах талаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Талуудын байгуулсан 20 оны 10 сарын 2-ны өдрийн №ЗГ-ВСС20102114-1 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдэгч нь зээлийг зориулалтын агуу ашиглаж, зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэйгээс гадна уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэх, мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2-т зааснаар зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг бүрэн төлөлгүй 60 хоног хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ******* зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар харилцан тохиролцжээ.
Гэвч хариуцагч Н. нь зээлийн гэрээгээр хүлээсэн дээрх үүргүүдийг тус тус биелүүлээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болж байна. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргаан тайлбартаа зээлийн төлбөрөө сар бүр хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчиж байснаа үгүйсгээгүй боловч, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахгүй байх тухай өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагч нарын дунд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 465868,90 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 889991,83 төгрөг, хуримтлагдсан хүү 3132,94 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөг буюу нийт 448183,6 төгрөгийг хариуцагч Н.ээс гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******инд олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг, Сити центрийн 305 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614008040 дугаарт бүртгэлтэй, 00038861 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 52м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******ны Дорнод салбар хариуцагч Н. нарын хооронд байгуулагдсан 20 оны 10 сарын 2-ны өдрийн №ЗГ-ВСС20102114-1 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Н.ээс зээлийн гэрээний үүрэгт 448183,6 /дөчин долоон сая дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуун наян гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******инд олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн дугаар зүйлийн .1-т зааснаар хариуцагч Н. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг, Сити центрийн 305 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614008040 дугаарт бүртгэлтэй, 00038861 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 52м.кв талбай бүхий байрнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 3342562,82 төгрөгөөр багасгасан болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41202 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Н.ээс улсын тэмдэгтийн хураамжид 395359 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******инд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН