| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/1227/Э |
| Дугаар | 1402 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., 17.12.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 1402
2021.12.20 2021/ШЦТ/1402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,
Улсын яллагч А.Амарсанаа,
Шүүгдэгч Ц.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Гт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2139 00203 0226 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн Боржигон овогт Ц.Г, 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхоны 54-15 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД: /;
Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 9 дүгээр сарын өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн нутаг “Өргөн олом” гэх газарт байсан О.Лхагва-Очирын үхэр сүргээс мухар хар тугалтай үнээ, эрээн нүүртэй улаан халзан бяруу, улаан халзан бяруу зэрэг 4 тооны бод малыг хулгайлж О.Лхагва-Очирт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн харъяат иргэн О.Лхагдоржийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 140 толгой үхэр болон бог малыг 2017 оны 9 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд харилцан тохиролцож хөлсөөр маллахдаа 17 тооны үхэр, 15 тооны бог малыг зөвшөөрөлгүй дур мэдэн бусдад зарж борлуулан О.Лхагвадоржид 12.602.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр фэйсбүүкийн зарын дагуу хохирогч М.Цэндсүрэнтэй холбогдож “Нямсамбуугийн Бааяа байна, би танд хургатай хонь зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар М.Цэндсүрэн нь хонь худалдаж авахаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хороолол 39 дүгээр байр 63 тоотод байхдаа 5938053520 тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 600.000 төгрөгийг шилжүүлснийг залилан авсан,
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Амгалан амаржих төв”-ын баруун талын баригдаж буй 16 давхрын барилга дээр ажиллаж байхдаа “Баян-Адарга сумын шуурхай зар” гэсэн facebook цахим хаягт байршуулсан зарын дагуу “Би Онон голын хойно байдаг Цогтбаатар гэдэг хүн байна та бяруу авах юм уу” гэж С.Доржнамжилыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Ц.Ууганбаярын эзэмшлийн Хаан банкны 5029254129 дугаартай дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авах хүсэлтэй байна” гэв.
Шүүгдэгч Ц.Г нь хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авсан хугацаанд хохирогч О.Лхагва-Очирт учруулсан хохирол төлбөрт 2.400.000 төгрөг, хохирогч М.Цэндсүрэнд учруулсан хохирол төлбөрт 600.000 төгрөг, хохирогч С.Доржнамжилд учруулсан хохирол төлбөрт 500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан бөгөөд хохирогч О.Лхагвадоржид учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Хохирогч О.Лхагва-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сард Баян-адарга сумын 1 дүгээр багийн нутаг “Өргөн олом” гэх газарт манай үхэр зуслан дээрээ байсан. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үед манай үхрүүд буюу 1 тугалтай үнээ, 2 тооны бяруу өвөлжөө рүүгээ явсан байсан. Тэгээд би өөрийг үхрээ татаж авах гээд мотоциклтой очиход манай үхэр буюу 1 тугалтай үнээ 2 бяруу маань өвөлжөөн дээр байхгүй байсан.Миний алга болсон 1 тугалтай үнээ 2 тооны бяруу маань Ц.Гийн зуслангийн хойд талд голын эрэг дээр 200-300 метрийн зайд байсан болохоор Ц.Гоос асуухад Норовлин сумын иргэн И.Эрдэнээ болон Баянхутаг сумын иргэн Мөнгөншагай нарын хамтаар И.Эрдэнээгийн гэрт аваачин орхисон гэж хэлсэн. Авч явсан үхрүүдээ авч ирж өгөө гэж хэлэхэд И.Эрдэнээ нь би Ц.Гоос авлагатай байсан тэр мөнгөнийхөө оронд би үхэр авсан тэгээд ч нэг үнээ хоёр бярууг нь нядлаад зарсан. Харин тугал нь байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 12-13/,
Хохирогч О.Лхагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Баян-Адарга сумын 3 дугаар багийн иргэн Ц.Г гэх залууг гэр бүлээр нь үхрээ харуулахаар мал дээрээ аваачиж үхрээ тоолж 140 үхэр хүлээлгэн өгсөн юм аа...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үхэр малаа харуулсан юм аа. Энэ хугацаанд 2019 оны зунаар малчин Ц.Г нь манай үхэрнээс болон манай дүү болох О.Лхагва-Очир нарын үхэр малнаас Норовлин сумын иргэн И.Эрдэнээ гэх хүнд 3 бяруу болон тугалтай үнээ өгсөн мөн Баян-Адарга суманд мал мах авч байсан хүмүүст том жижиг нийлсэн 12 тооны үхэр зарж борлуулсан байсан, мөн манай бог малнаас 15 тооны бог мал зарж борлуулсан байсан. Тэгээд Ц.Г нь манай үхэр малнаас зарж борлуулснаа хүлээж намайг хохиролгүй болгож өгөхөөр тохиролцож байгаад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүлийн хамтаар зугтаад Хэнтий аймаг руу явсан юм аа, тэгээд одоог болтол сураггүй байгаа болно. Мөн манай үхрийг харах хугацаандаа нийт 17 тооны үхэр 15 тооны бог мал зарж борлуулж дутаасан байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 110-111/,
Хохирогч М.Цэндсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 06 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын фэйсбүүк групп болох “Хэнтий Дэлгэрхаан” гэсэн фэйсбүүкт хургатай хонь авна гэсэн пост оруулсан юм. Тэгтэл 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн миний өөрийн эзэмшлийн 99056872 дугаар руу 94876860 дугаараас залгаад Самбуугийн Бааяа байна 3 хургатай хонь зарна авах уу та над руу мөнгөө шилжүүлчих гээд 5938053520 дугаартай эзэмшигч нь Цэндсүрэнгийн Г гэсэн нэртэй дансруу 300.000 төгрөг шилжүүлж хийлгэсэн. Тэгээд тухайн өдрийн 15 цаг 27 минутад 100.000 төгрөг, 22 цаг 09 минутад 200.000 төгрөг шилжүүлж авсан. Би 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 94876860 дугаар руу залгаад би хэзээ очиж хонио авах уу гэж хэлтэл юу яриад байгаа юм бэ би таниас мөнгө аваагүй гэж танихгүй эрэгтэй хүн надтай ярьсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 79-81/,
Хохирогч С.Доржнамжил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн төрсөн охин Болортуяагаар “Баян-Адарга сумын шуурхай зар” гэсэн facebook группт бяруу авна гэж зар тавиулаад доор нь өөрийнхөө утасны дугаарыг тавиулсан юм. ... Би Чингис хотод очоод байхад 19-20 цагийн орчимд миний 93301430 гэсэн дугаар руу 98998791 гэсэн утсаар залгаад “н.Намжил эгчээ сайн байна уу. Би Баян-Адарга сумын Онон голын хойд талд байдаг н.Цогтбаатар байна аа та бяруу авна гэсэн юм уу би бяруу зарах гэсэн юм та маргааш өглөө мөнгөө миний данс руу шилжүүлчих үү би дансаа таны дугаар руу явууллаа ” гэсэн юм. Би маргааш өдөр нь явуулсан данс руу бярууны мөнгө 500.000 төгрөгийг 5029254129 Цэдэндамба Ууганбаяр гэсэн данс руу шилжүүлсэн юм. Би мөнгийг нь шилжүүлснийхээ дараа 98998791 гэсэн дугаар руу залгаад мөнгөө шилжүүлчихлээ гэж хэлэхэд “за би тэгвэл маргааш, нөгөөдрөөс сумын төв рүү ачаад оруулаад өгье та суманд гэртээ очоод 98903824 гэсэн дугаар руу залгаарай би энэ дугаар дээр байна” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 216-р та
Гэрч Н.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би О.Лхагва-Очир гэх хүнийг 2014 оноос хойш мэднэ. 2019 оны намар би тус сумын 3 дугаар багийн нутаг “Төхөм” гэх газарт ажлаар явж байхад манай сумын иргэн О.Лхагва-очир адуу тууж яваад тэнд таарсан тэр үед Ц.Г байсан.Тэгээд О.Лхагва-очир Ц.Г нар нь хоорондоо юм ярилцаж байгаад явсан. Тэр хоёрын яриан дундаас сонсоход Ц.Г нь О.Лхагва-Очирын үхэрнээс хэдэн тооны үхэр Норовлин сум руу гаргаж хүнд өгсөн гэж сонссон. Ямар ч байсан Ц.Г нь О.Лхагва-Очирын үхэрнээс гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-19/,
Гэрч И.Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сард манай сумын төвд мотоциклтой Ц.Г нь ганцаараа ирэн дэлгүүрийн үүдэнд бид хоёр таарсан. Ингээд Ц.Г манай гэрт ирж хоол цай идэж байхдаа би Хэнтий аймгийн Баян-адарга сумандаа айлын мал хөлсөөр харж байгаа өөрөө ч гэсэн хэдэн тооны малтай болсон гэж ярьж байсан. Тэгэхлээр нь би чи мал зарах бол найздаа хэлээрэй найз нь мөнгөөр нь авна шүү гэж хэлэхэд Ц.Г надад мөнгөний хэрэг байна бяруу хэдээр авах вэ? гэж асуухаар нь би тухайн үедээ 400,000 төгрөгөөр нэг бяруу авна гэж хэлсэн. Тэгээд надаас 4 тооны бяруу борлуулмаар байна одоо надад хоёр бярууны мөнгө болох 800,000 мянган төгрөг өгчих гэж хэлсэн тэгээд би хоёр бярууны мөнгө болох 800,000 мянган төгрөг гаргаж өгсөн ингээд би ойролцоогоор 1 сар гарны дараа гэрт нь очиж Ц.Гтой уулзаж за өгсөн мөнгөнийхөө оронд бяруугаа авъя гэж хэлэхэд дөрвөн тооны бяруугаа өгч чадахгүй байна. оронд нь 1 тооны тугалтай үнээ өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд 2 бяруу 1 тугалтай үнээ авсан.Тухайн үед Гийн эхнэр Хонгороо болон өөр хүмүүс тэнд байсан болохоор хулгайн үхэр гэдгийн мэдээгүй...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ц.Г Норовлинд ажлаар явж байгаа гээд надтай уулзаад Ц.Г үхэр мал зарна гэсэн. Тэгээд би Ц.Гт хандан би үхэр мал зарж байгаа гэсэн. Тэгээд Ц.Г чи надтай хамт яваад манай үхэр малыг үзэж харалдаа гэсэн. Тэгээд би Баян-Адарга сум руу явж Ц.Гийнд очоод үхэр малыг нь харахад олон үхэр малтай байсан. Тэгээд хүний мал хардаг гэхдээ миний мал байгаа гэж байсан. Тэгээд би Норовлинд Ц.Гтой цуг ирээд Ц.Гт бэлнээр 600.000 төгрөг өгөөд 1.000.000 төгрөгийг нь Ц.Гийн дансанд хийсэн тэгээд Ц.Г аймаг явсан. Тэгээд Ц.Г руу утсаар хэд хэдэн удаа залгаад авахгүй, фэйсбүүк хаягаар холбогдоод хариу өгөхгүй болохоор нь 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Ц.Гийн гэрт нь очиход Ц.Г Баянхутаг сумаас ирж өвс боож байна гээд хэдэн залуутай байсан. Тэгээд Ц.Гоос үхрээ авъя гэхэд тэгээ тэг гээд надад 4 бяруу 400.000 төгрөгөнд бодож өгөхөөс 2 бяруу өгөөд нэг тугалтай үнээ өгөөд Баянхутагаас ирсэн гээд найзынхаа ачааны “Ниссан Атлас” маркийн машин дээр ачаад тэр шөнөдөө Норовлинд авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-24/, 117-118/,
Гэрч Г.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц.Г нь манай гэрт ирээд цагаан сар гаргах гэсэн мөнгө төгрөг байхгүй байна. Миний мал хардаг О.Лхагвадорж нь Улаанбаатар хотод сургуульд сурч байгаа болохоор мөнгө өгч чадахгүй байна. Би малыг нь харж байгаа болохоор төлийн хувь гэж надад 6-7 тооны бяруу байгаа тэндээсээ хоёр бяруу зарах хэрэгтэй байна чи авах уу гэхээр нь за тэгье гэж хэлээд сум ороод нэг бярууг нь 200.000 төгрөгөөр бодоод 400.000 төгрөг бэлнээр авч өгсөн. Ингээд би 2019 оны 05 дугаар сард Ц.Гийн гэрт нь очиж 2 тооны бяруу авсан. Тэгээд хоёр бяруугаа гэртээ авч ирээд удаагүй байхад шарга зүсмийн бяруу нь шаварт унаад үхсэн...Ц.Лхагвадорж нь Ц.Г миний малнаас зарсан байна, ах нь нэг тооны бяруугаа авлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 115-117/,
Гэрч Д.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 онд хонь, ямаа болон бяруу худалдан авч байсан тэр үед манай эхнэр Уранчимэгээс тус сумын иргэн Ц.Г нь нэг бяруу өгнө гэж хэлээд бярууны мөнгө авсан байсан. Тэгээд би 2019 оны зун гэрт нь буюу Шуусын боом гэх газарт очиж өгсөн мөнгөнийхөө оронд бяруугаа авъя гэхэд Ц.Г нь бэлчээрт байсан үхрээ хөөж ирээд дотроос нь шар эрээн зүсмийн мухар бяруу барьж эхнэр бид хоёрт өгсөн. Тухайн үед би Ц.Гоос авсан эрээн зүсмийн мухар бяруугаа хүнд буцаагаад зарсан...Тэгээд би Ц.Гтой дахиж таараагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 129/,
Гэрч С.Нармандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сард манай хүргэн Ц.Г нь О.Лхагвадоржийн малыг харж байхдаа эхнэр бид хоёрт идэш гээд сартай ухаа зүсмийн шүдлэн үхэр өгсөн. Тухайн үед манай хүргэн Ц.Г нь өөрийн малнаасаа та хоёрт идэш өгч байна гэж хэлэн бид хоёрт үхэр өгсөн...2018 оны 8,9 дүгээр сард хүргэн Ц.Г нь О.Лхагвадоржийн малыг хүлээлгэж өгөхдөө нэлээн олон тооны мал зарж борлуулан дутаасан байсан. Ингээд хүргэн Ц.Гоос дутаасан малынхаа талаар Лхагвадорж нь асуухад 2018 онд манай идэш гэж өгсөн сартай улаан зүсмийн шүдлэн үхэр нь Гийн үхэр биш мал харж байсан О.Лхагвадоржийн үхрээс өгсөн байна гэж надад О.Лхагвадорж нь өөрөө хэлсэн. Тэгээд би тухайн үед хүргэн Ц.Гоос энэ талаар асуухад тийм ээ би О.Лхагвадоржийн үхэрнээс танд идэш гэж өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 199/,
Гэрч Г.Гандаш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд би Ц.Гоо өгсөн мөнгөнийхөө оронд 2 тооны бярууг 2019 оны эхээр буюу 1,2 дугаар сард гэрээс нь очиж авсан...Би Гийнхоос авсан хоёр тооны бярууны зүс нь хоёулаа улаан зүсмийн бяруу авсан. Энэ хоёр бярууг гэртээ авч ирээд удаагүй байтал нэг улаан зүсмийн бяруу нь үхээд өгсөн. Тэгээд 2019 оны зун надтай О.Лхагвадорж нь уулзаад чи манай малчин Ц.Гоос бяруу авсан байна, тэр авсан бяруу чинь манай үхэр байсан байна гэж хэлсэн...наадмын дараа Лхагвадоржийн гэрт нь худалдан авсан бяруугаа аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 137/,
Гэрч Ш.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц.Г нь надаас нэг тооны бяруу гэрт очоод аваарай хэзээ ч хамаагүй очиж авч болно гэж хэлээд надаас бэлэн мөнгө 350.000 төгрөг авсан. Ингээд нөхөр бид хоёр наадмын ард буюу 7,8 сарын үед Ц.Гийн гэрт нь очиж өгсөн мөнгө болох 350.000 төгрөгнийхөө оронд 1 тооны бяруу авсан. Энэ бяруу нь шар эрээн зүсмийн мухар бяруу байсан....2019 оны намар тус сумын иргэн О.Лхагвадорж нь надтай уулзаад...манай малнаас танд 1 тооны бяруу өгсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 142/,
Гэрч Ц.Чойжамц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Манай хадам ээж болох н.Доржнамжил нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орчимд манай эхнэр н.Болортуяагаар Баян-Адарга сумын зарын групп дээр бяруу авна гэж зар тавиулсан юм. Тэр зарын дагуу манай хадам ээж Доржнамжилын утас руу нэг хүн залгаад н.Цогтбаатар байна бяруу зармаар байна та мөнгөө шилжүүлчих гэж хэлээд мөнгийг нь шилжүүлж авсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 219-220/,
Гэрч Ц.Цогтбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хэд хоногийн дараа Доржнамжил эгч утсаар залгаж ирж уулзаач ярих юм байна гэхээр нь сумын төв орж уулзсан. Тэгтэл Доржнамжил эгч надад хандан хэлэхдээ “нэг хүн 98998791 гэсэн утсаар залгаж Ц.Цогтбаатар байна мөнгөний хэрэг байна, над руу мөнгө шилжүүлээч, удахгүй бяруу аваачиж өгнө” гэж ярьсан юм. Тэгээд чамайг гэж бодоод этгээд 500.000 төгрөг шилжүүлчихсэн чинь худлаа байсан байна гэхээр нь та тэгвэл цагдаад өгөө би юу гэж тэгж байхав дээ надад хүнд өгөх өглөг, авлага байхгүй гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 225/,
Гэрч Ц.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Амгалан амаржих”-ын баруун талын 16 дугаар давхарт өдрийн ажилчид авч ажиллуулж байсан. Тухайн үед Ц.Г гэдэг хүн манай компанид 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 3 хоног ажилласан. Ц.Г надад ирээд “танд “ХААН” банкны данс болон карт байна уу, надад хөдөө ээжээс мөнгө шилжиж ирэх ёстой юм. Таны дансны дугаараа авчих уу” гэсэн. Би тэгэхээр нь зөвшөөрөөд өөрийн “ХААН” банкны 5029254129 дугаарын дансны дугаарыг хэлж өгсөн. Ингээд миний данс руу 500.000 төгрөг 5322389049 дугаарын данснаас шилжиж орж ирсэн. Тэгэхээр нь Ц.Гийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн зүүн талын “ХААН” банкны бэлэн мөнгөний машинаас 500.000 төгрөгийг авч өгсөн. Тэгтэл Ц.Г гэх залуу надаас 500.000 төгрөгөө авчхаад алга болчихсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 235/,
Яллагдагч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр өөрийн маллаж байсан үхэрнээсээ нийтдээ 4 тооны үхрийг үхэр, тугалаа хашдаг хашаандаа хашиж байгаад барьж аваад өөрийн найз Шагайгийн автомашинд нь өргөж ачаад манай бас нэг найз болох Эрдэнээгийн Хэнтий аймгийн Норовлин сумын төв дээр байх гэрт нь буулгасан...Би уг мөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд тухайн үед барилга дээр хамт ажиллаж байсан Ц.Ууганбаярын Хаан банкны дансаар авсан. Би уг мөнгийг авахдаа Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн зүүн хойд талд байрлах бэлэн мөнгөний машинаас авсан...Би Цэндсүрэн гэх хүнд Нямсамбуугийн Бааяа байна 600.000 төгрөгөөр хонь зарна гэж хэлээд 5938053520 дугаарын данс руугаа 600.000 төгрөгийг шилжүүлж авсан...би гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55, 242-243, 2хх-ийн 93-96/,
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” хөрөнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШД-264 дугаартай шинжээчийн үнэлгээгээр 1 тооны тугалтай үнээ, 2 тооны бярууны үнийг 2,400.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 38-40/,
Хөрөнгө үнэлгээний ВЕНДО ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ХЦ21-17 дугаартай “ ...Тугалтай үнээ, 15 тооны бяруу, 10 тооны хонь, 5 тооны мааны зах зээлийн үнэлгээг 12.602.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 157-159/,
Миеэсүрэнгийн Цэндсүрэнгийн Хаан банкны 5947008349 дугаарын дансны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулга /2хх-ийн 106/,
Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШД-392 дугаартай: “...Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хар зүсмийн 6 настай морьны зах зээлийн үнэлгээ 700.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 45-47/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 9 дүгээр сарын өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн нутаг “Өргөн олом” гэх газарт байсан О.Лхагва-Очирын үхэр сүргээс мухар хар тугалтай үнээ, эрээн нүүртэй улаан халзан бяруу, улаан халзан бяруу зэрэг 4 тооны бод малыг хулгайлж О.Лхагва-Очирт 2.400.000 төгрөгний хохирол учруулсан болох нь
Хохирогч О.Лхагва-Очирын: “...2019 оны 09 дүгээр сард Баян-адарга сумын 1 дүгээр багийн нутаг “Өргөн олом” гэх газарт манай үхэр зуслан дээрээ байсан. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үед манай үхрүүд буюу 1 тугалтай үнээ, 2 тооны бяруу өвөлжөө рүүгээ явсан байсан. Тэгээд би өөрийг үхрээ татаж авах гээд мотоциклтой очиход манай үхэр буюу 1 тугалтай үнээ 2 бяруу маань өвөлжөөн дээр байхгүй байсан.Миний алга болсон 1 тугалтай үнээ 2 тооны бяруу маань Ц.Гийн зуслангийн хойд талд голын эрэг дээр 200-300 метрийн зайд байсан болохоор Ц.Гоос асуухад Норовлин сумын иргэн И.Эрдэнээ болон Баянхутаг сумын иргэн Мөнгөншагай нарын хамтаар И.Эрдэнээгийн гэрт аваачин орхисон гэж хэлсэн. Авч явсан үхрүүдээ авч ирж өгөө гэж хэлэхэд И.Эрдэнээ нь би Ц.Гоос авлагатай байсан тэр мөнгөнийхөө оронд би үхэр авсан тэгээд ч нэг үнээ хоёр бярууг нь нядлаад зарсан. Харин тугал нь байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” хөрөнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр,
Шүүгдэгч Ц.Г нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн харъяат иргэн О.Лхагдоржийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 140 толгой үхэр болон бог малыг 2017 оны 9 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд харилцан тохиролцож хөлсөөр маллахдаа 17 тооны үхэр, 15 тооны бог малыг зөвшөөрөлгүй дур мэдэн бусдад зарж борлуулан О.Лхагвадоржид 12.602.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хохирогч О.Лхагвадоржийн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Баян-Адарга сумын 3 дугаар багийн иргэн Ц.Г гэх залууг гэр бүлээр нь үхрээ харуулахаар мал дээрээ аваачиж үхрээ тоолж 140 үхэр хүлээлгэн өгсөн юм аа...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үхэр малаа харуулсан юм аа. Энэ хугацаанд 2019 оны зунаар малчин Ц.Г нь манай үхэрнээс болон манай дүү болох О.Лхагва-Очир нарын үхэр малнаас Норовлин сумын иргэн И.Эрдэнээ гэх хүнд 3 бяруу болон тугалтай үнээ өгсөн мөн Баян-Адарга суманд мал мах авч байсан хүмүүст том жижиг нийлсэн 12 тооны үхэр зарж борлуулсан байсан, мөн манай бог малнаас 15 тооны бог мал зарж борлуулсан байсан. Тэгээд Ц.Г нь манай үхэр малнаас зарж борлуулснаа хүлээж намайг хохиролгүй болгож өгөхөөр тохиролцож байгаад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүлийн хамтаар зугтаад Хэнтий аймаг руу явсан юм аа, тэгээд одоог болтол сураггүй байгаа болно. Мөн манай үхрийг харах хугацаандаа нийт 17 тооны үхэр 15 тооны бог мал зарж борлуулж дутаасан байгаа юм...” гэсэн мэдүүлэг,
Хөрөнгө үнэлгээний ВЕНДО ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр,
Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр фэйсбүүкийн зарын дагуу хохирогч М.Цэндсүрэнтэй холбогдож “Нямсамбуугийн Бааяа байна, би танд хургатай хонь зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар М.Цэндсүрэн нь хонь худалдаж авахаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хороолол 39 дүгээр байр 63 тоотод байхдаа 5938053520 тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 600.000 төгрөгийг шилжүүлснийг залилан авсан болох нь,
Хохирогч М.Цэндсүрэнгийн: “... Би 2020 оны 06 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын фэйсбүүк групп болох “Хэнтий Дэлгэрхаан” гэсэн фэйсбүүкт хургатай хонь авна гэсэн пост оруулсан юм. Тэгтэл 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн миний өөрийн эзэмшлийн 99056872 дугаар руу 94876860 дугаараас залгаад Самбуугийн Бааяа байна 3 хургатай хонь зарна авах уу та над руу мөнгөө шилжүүлчих гээд 5938053520 дугаартай эзэмшигч нь Цэндсүрэнгийн Г гэсэн нэртэй данс руу 300.000 төгрөг шилжүүлж хийлгэсэн. Тэгээд тухайн өдрийн 15 цаг 27 минутад 100.000 төгрөг, 22 цаг 09 минутад 200.000 төгрөг шилжүүлжсэн...” гэсэн мэдүүлэг,
Миеэсүрэнгийн Цэндсүрэнгийн Хаан банкны 5947008349 дугаарын дансны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулгаар,
Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Амгалан амаржих төв”-ын баруун талын баригдаж буй 16 давхрын барилга дээр ажиллаж байхдаа “Баян-Адарга сумын шуурхай зар” гэсэн facebook цахим хаягт байршуулсан зарын дагуу “Би Онон голын хойно байдаг Цогтбаатар гэдэг хүн байна та бяруу авах юм уу” гэж С.Доржнамжилыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Ц.Ууганбаярын эзэмшлийн Хаан банкны 5029254129 дугаартай дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь
Хохирогч С.Доржнамжилын: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн төрсөн охин Болортуяагаар “Баян-Адарга сумын шуурхай зар” гэсэн facebook группт бяруу авна гэж зар тавиулаад доор нь өөрийнхөө утасны дугаарыг тавиулсан юм. ... Би Чингис хотод очоод байхад 19-20 цагийн орчимд миний 93301430 гэсэн дугаар руу 98998791 гэсэн утсаар залгаад “н.Намжил эгчээ сайн байна уу. Би Баян-Адарга сумын Онон голын хойд талд байдаг н.Цогтбаатар байна аа та бяруу авна гэсэн юм уу би бяруу зарах гэсэн юм та маргааш өглөө мөнгөө миний данс руу шилжүүлчих үү би дансаа таны дугаар руу явууллаа ” гэсэн юм. Би маргааш өдөр нь явуулсан данс руу бярууны мөнгө 500.000 төгрөгийг 5029254129 Цэдэндамба Ууганбаяр гэсэн данс руу шилжүүлсэн юм. Би мөнгийг нь шилжүүлснийхээ дараа 98998791 гэсэн дугаар руу залгаад мөнгөө шилжүүлчихлээ гэж хэлэхэд “за би тэгвэл маргааш, нөгөөдрөөс сумын төв рүү ачаад оруулаад өгье та суманд гэртээ очоод 98903824 гэсэн дугаар руу залгаарай би энэ дугаар дээр байна” гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Гт бусдыг залилсан үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн болно.
Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Гийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг,
- бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг,
- Үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Гийг гэм буруутайд тооцож дээрх гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд хохирогч О.Лхагва-Очирт 2.400.000 төгрөг, хохирогч М.Цэндсүрэнд 600.000 төгрөг, С.Доржнамжилд 500.000, хохирогч О.Лхагвадоржид 12.602.000 төгрөг буюу нийт 16.102.000 төгрөг төлөх төлбөртэй гэж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр хуульд заасан 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2021.12.07-ны өдөр товлов.
Шүүгдэгч нь хуульд заасан хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хугацаанд хохирогч О.Лхагва-Очирт 2.400.000 төгрөг, хохирогч М.Цэндсүрэнд 600.000 төгрөг, С.Доржнамжилд 500.000 төгрөгийг буюу нийт 3.500.000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн ба хохирогч О.Лхагвадоржид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгч Ц.Гоос нийт 12.602.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Лхагвадоржид олгохоор шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Гт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг ёсчлон баталжээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “… энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 7 дугаар зүйлийн 7.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах, Хөрөнгө завших, Залилах... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.
Мөн Ц.Г нь урьд нь Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, байнга оршин суух газрын хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоос тодорхой хувийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзэн, шүүгдэгчид оногдуулсан хорих ялуудыг хуульд заасны дагуу нэмж нэгтгэн, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Г нь дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух газраа өөрчлөх, өөр орон нутагт зорчихдоо эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, түүнчлэн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морьны үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн прокурорын газраас Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Ц.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг,
Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшах гэмт хэрэг,
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гт 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар Ц.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус
- Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр буюу хөнгөн ялыг хүнд ял дээр нэмж нэгтгэн Ц.Гийн бүгд биечлэн эдлэх ялыг нийт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Ц.Гт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Г нь энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 16 /арван зургаа/ хоногийг биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхоны 54-15 тоотоос зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Гт сануулсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гоос гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морьны үнэ болох 700.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Гоос нийт 12.602.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Лхагвадоржид олгосугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР