Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 71

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Шүүгдэгч: С.Бүрэн-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрэн-Отгонд холбогдох 201616000127 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

С.Бүрэн-Отгон нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Нэргүйтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг тонгорч унаган толгойн тус газар нь 1 удаа өшиглөж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Бүрэн-Отгоны мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 11 цагийн үед Нэргүй нүүж яваад манай усан дээр ирсэн байхад нь би таарсан. Тэгсэн тэр манай зунжаан дээр бууна гэхээр нь би зүүн тийшээгээ гатлаад буу гэхэд тэр би заавал танай усан дээр бууна гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Нэргүй машиныхаа жолоон дээр сууж байснаа хаалга нь хагас нээлттэй байсан, тэр газраар гараа гаргаж ирээд намайг самардсан. Тэр намайг татаад би түүнийг татаад зууралдаад газар унасан. Би хөлөөрөө Нэргүйгийн чихний ар тал руу нэг удаа тийрсэн тэгээд салаад явсан. ...Би Нэргүйг хөөгөөгүй зүүн тийшээгээ гатлаад буучих гэхэд тэр үгүй энд бууна гэсэн. Өмнө нь Нэргүй манай тэр хавиар нүүж явахдаа мал нийлсэн байхад манай малыг өгөөгүй туугаад явсан байсан түүн дээрээс болоод маргалдсан, би Нэргүйг зодоогүй. ...Нэргүй газар унахдаа гэмтсэн байх би түүний дээрээс нь дараад унасан юм тэгэхэд гэмтсэн байх. ...Нэргүй бид хоёр газар унахдаа би түүний дээрээс нь дараад унасан, Нэргүй миний дор орж унасан. Бид хоёр газар нэлээд хүчтэй унасан. ...Би Нэргүйд нэг сая төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бүрэн-Отгон мэдүүлэхдээ: “...Миний хийсэн хэрэгт хөнгөн ял шийтгэл оногдуулж, тэнсэн хянан харгалзаж өгнө үү, мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Нэргүйгийн мэдүүлсэн: “...Би Хүрмэн сумын нутаг Арын улаан толгой гэдэг газарт Ноён сумаас ирж хаваржсан байсан. Ямаагаа самнаж дуусгаад ногоо гарахгүй мал хужирсаад байхаар нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хүрмэн уулын зүүн үзүүр лүү оторт нүүсэн. Ингээд замдаа Хүрмэн уулын баруун талд хоноглоод өглөө нь машиныхаа ус тосыг холиод, машин эвдэрсэн. Ингээд Төмөрбаатар гэдэг айлын баруун талын усан дээр буухаар болоод малаа усалж гаргаад машинаа асаах санаатай оролдоод зогсож байсан, малыг манай эхнэр хүүхэд дагаад явсан байсан. Тэгээд байж байтал Бүрэн-Отгон буюу Түнтээлээ мотоцикльтой хүрээд ирсэн. Түүнтэй мэнд усаа мэндэлцсэн. Түнтээлээ машины буруу талаар ирээд хаашаагаа нүүж байгаа юм бэ гэхээр нь би зүүн тийшээгээ Өлзийтийн энгэр лүү нүүж байна гэхэд тэр хаана буух гэж байгаа юм бэ гэхээр нь би энэ хавьд түр хоёр хонох гэсэн юм машин эвдэрчихлээ гэж хэлсэн чинь Түнтээлээ манай дүү адуу тэмээгээ туугаад ирж байгаа би танайхыг буулгахгүй гэхээр нь би машин эвдэрчихээд байна машинаа янзлаад хоёр хоноод буцаад нүүнэ гэж хэлэхэд тэр юу гэж хуцаад байгаа юм бэ, би хэлээд байгаа юм биш үү манай дүү адуу тэмээгээ туугаад ирж байгаа гэж, энэ хавь манай адуу тэмээ байдаг газар гээд намайг баахан хэл амаар доромжлоод байхаар нь би түүнээс манайх энд хоёр гуравхан хоноод нүүнэ машинаа янзлаад явна, машин явахгүй байна ачаа нь ихдээд байна гэж гуйхад Түнтээлээ юу гэж хуцаад байгаа юм бэ энэ зүүн уулан дээгүүр даваад цаана нь буугаад машинаа янзлаад нүү өдий газар ирчихээд явахгүй машин гэж юу байсан юм бэ, энэ хавьд айл ирж буухаараа нүүхгүй хэдэн cap болоод байдаг юм энэ олон мал ногоо идээд дуусгана гэж хэлэхээр нь би дахиад гуйсан. Тэгсэн тэр юу гэж хуцаад байгаа юм бэ, хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг байхаа гэж хэлээд машины зөв талд ирээд намайг жолоон дээр сууж байхад намайг заамдаж аваад машинаас угз татаж буулгаад тонгороод зүүн талаар газар унагаасан чинь хөдөлж болохгүй амьсгаа авч  чадахгүй босож чадахгүй байж байтал Түнтээлээ толгой руу нэг удаа өшиглөчихөөр нь би намайг зод зод, би цагдаад хэлнэ гэхэд
тэр тэг тэг, тэр цагдаа чинь надад хамаагүй гэж миний өөдөөс бэлэн гаргаад
чамайг энэ хавиар дахиж явуулахгүй гэж хэлж баахан харааж байгаад яваад өгсөн.
Би хөдөлж болохгүй жаахан хэвтэж байгаад машин дээрээ арай гэж очоод
машинаа оролдож байгаад асаагаад буух газар луугаа шууд явсан. Тэгсэн
Түнтээлээ эхнэр хүүхэд дээр очоод танайхыг энд буулгахгүй гэж мал туулгаж
байгаад явсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 10 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оюундэлгэрийн мэдүүлсэн: ” ... Манайх 2016 оны 03 дугаар сарын сүүлээр Хүрмэн сум руу оторт ирээд Арын улаан толгой гэдэг газарт оторлож байгаад ногоо муудаад мал хужирсаад байхаар нь Хүрмэн уулын өмнө хэсэг рүү 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр айлын худаг дээр ирээд малаа услаад зогсож байхад нөхөр Нэргүй машин болохоо байчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар тэр газарт хоёр хонож машинаа янзлахаар болсон. Нэргүй намайг энүүхэн хавьдаа малаа туугаад явж бай гэж хэлсэн, тэгэхээр нь би малаа туугаад яваад өгсөн. Нэргүй араас ирэхгүй удаад байсан тэгсэн Түнтээлээ 3, 4 цагийн дараа над дээр ирэхээр нь Нэргүй яасан гэж асуухад тэр Нэргүйг даваад явсан ш дээ гэж хэлэхээр нь би юу гэсэн үг вэ энд хоёр гурав хонож машинаа янзлана гэсэн ш дээ гэхэд тэр нээрээ яваад өгсөн би малыг чинь араас нь эргүүлээд туугаад өгөе гэж хэлээд малыг эргүүлж өгөөд яваад өгсөн. Би малаа туугаад усан дээр ирэхэд манай нөхөр Нэргүй яваад өгсөн байсан. Би зүүн тийшээгээ яваад нэлээд явж байхад өөдөөс Нэргүй тосож ирээд Түнтээлээ ирээд энд буулгахгүй гэж хөөгөөд уурлаад байна тэр намайг машинаас татаж буулгаад тонгороод шидсэн, унаад босож чадахгүй байхад нүүр лүү өшиглөсөн хавирага эвгүй болчихлоо гэж хэлээд нүүр царай нь хачин болсон байсан. Бид хоёр малаа туугаад явж байхад Нэргүй явж чадахгүй, ёолоод байсан тэгэхээр нь би чи түрүүлж очоод хэвтэж бай гэж хэлээд явуулсан. Тэгсэн тэр чигээрээ Хүрмэн сум руу яваад эмнэлэгт үзүүлээд, цагдаад хандчихаад ирлээ гэж хэлээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Баярсайханы мэдүүлсэн: ” ... Манайх одоо Хүрмэн сумаас баруун тийш 10 гаран км-т Хоолойн худаг гэх газарт отроор ирээд 3 cap шахуу болж байна. Би одоо өдрийг нь санахгүй байна 5 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Манайх малаа алдчихаад би малдаа явж байхад Нэргүйнгийнх Улаантолгойгоос Хүрмэн сумаас зүүн урагш Дэвтээр гэдэг газар луу нүүж байхад нь Нэргүйгийн эхнэр хүүхэдтэй нь таарсан. Тэгэхэд Нэргүйгийн эхнэр нь хүүхэд элс рүү мотоцикльтой орж ирж чадахгүй байна очоод нааш нь гаргаад ирээч гэсэн. Тэгэхээр нь би хэлсэн газар дээр нь яваад очиход Нэргүйгийн хүүхэд нь мотоцикль болохгүй байна гэхээр нь түүнийг сундлаад мотоциклийг нь тэр газарт нь үлдээгээд мал дээр нь хүргэж өгөөд явсан. Маргааш нь гэртээ ирэхэд Мөнх-Эрдэнэ байж байсан. Тэр манай эхнэрийн дүү нь юм байгаа юм. Сүүлд нь Адъяагэндэн гуай Нэргүйг манайд хүргэж өгөөд явсан гэж сураг сонсогдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эрдэнэмөнхийн мэдүүлсэн: ” ...Би 2016 оны 05 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна өдрөө санахгүй байна. Би хөдөө эгч Эрдэнэжаргалынд сумын төвөөс очсон. Очихдоо нэг шил архитай очсон, би Хархүүтэй хамт очиход гэрт Мөнх-Эрдэнэ байж байсан. Манай эгчийн нөхрийг Баярсайхан гэдэг. Тэднийх сумаас баруун тийшээгээ 10 гаран км зайтай газарт оторлож байсан юм. Тэнд очоод байж байхад Алтанхүү гаднаас орж ирсэн. Бид нар нөгөө авч очсон архи хуваагаад ууж байхад гаднаас Адъяагэндэн ах нэг танихгүй хүнтэй хамт орж ирсэн. Тэр хоёр цай уучихаад нөгөө танихгүй ах энүүхэн ойрхон мотоцикль суусан байгаа хүргээд өг гэж гуйсан. Тэгсэн Хархүү ах түүнийг аваад явсан Адъяагэндэн ах бас гараад явсан байсан. Удаагүй Хархүү орж ирсэн, түүнийг ирэхэд архи дууссан байсан. Тэгээд Хархүү ах бид хоёр сумын төв рүү явсан, гэрт Мөнх-Эрдэнэ Алтанхүү хоёр үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мөнх-Эрдэний мэдүүлсэн: ” ...Би Баярсайхан ахынд хөдөө очоод хэд хоносон байсан яг хэдний өдөр байсныг мэдэхгүй байна. Тэр өдрийн үдээс хойно сумын төвөөс Хархүү ах, Эрдэнэмөнх хоёр хүрч очсон. Тэр хоёр ирэхдээ нэг шил архи аваад ирсэн. Түүний авчирсан архийг Баяраа ахын уугаад сууж байхад Алтанхүү ирсэн. Тэгээд дөрвүүлээ нөгөө архийг уугаад сууж байхад гаднаас Адъяагэндэн ах танихгүй хүнтэй хүрээд ирсэн. Хамт ирсэн танихгүй хүн нь унаан дээр хүргээд өгчих гэхэд Хархүү ах түүнийг сундлаад явсан. Удаагүй тэр хүрч ирээд Эрдэнэмөнхийг аваад сум руу явсан би гэрт үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Алтанхүүгийн мэдүүлсэн: ” ... Би одоо cap өдрийг нь санахгүй байна 5 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Тэр өдрийн үдээс хойно хөдөө айлын бүлд байсан. Тэгсэн Эрдэнэмөнх, Мөнх-Эрдэнэ хоёр сумын төвөөс нэг шил архи аваад Баяраа ахынд очсон байсан. Би Баяраа ахынхаас хойно айлд байж байсан юм. Тэгээд би Эрдэнэмөнх, Хархүү, Мөнх-Эрдэнэ бид дөрөв нөгөө авч очсон архийг хувааж уусан. Хархүү ах архинаас уугаагүй. Тэгээд сууж байхад нэг мотоцикльтой хүн ирсэн чинь Адъяагэндэн ах нэг танихгүй хүнтэй хамт ирсэн. Нөгөө танихгүй хүн нь намайг мотоцикль дээр хүргээд өг гэхэд Хархүү ах түүнийг хүргэж өгөх гээд яваад удаагүй хүрээд ирсэн. Хархүү ах архи уугаагүй байсан болохоор түүнийг хүргэж өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Адъягэндэнгийн мэдүүлсэн: ” ... 2016 оны 05 дугаар сүүлээр байсан санагдаж байна өдрийг нь санахгүй байна. Тэр өдрийн үдээс хойно би худаг дээр мал услаад зогсож байхад Нэргүй ачаатай машинтай хүрч ирээд мэнд усаа мэндэлчихээд манайх нүүгээд явж байна, эхнэр хүүхэд мотоцикльтой явж байгаад хөдөө суулгаад хаясан байна та намайг Баярсайханыд хүргээд өг би тэндээсээ цаашаагаа явчихна гэхээр нь би түүнийг сундалаад Баярсайханы гэрт ирэхэд тэднийд Алтанхүү, Мөнх-Эрдэнэ, Эрдэнэмөнх, Хархүү нар айлын бүлүүдэд байж байгаад цугларсан бололтой байж байсан. Тэд нар нэг шил тал архи уугаад сууж байсан би Нэргүйг үлдээсэн Нэргүй Хархүүтэй явах гээд гэрээс гарсан би тэндээсээ ясан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

-  Хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/

-  Эд мөрийн баримтаар тоооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 8 дугаар хуудас/

-  Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 284 дүгээр

  1. С.Бүрэн-Отгоны биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт / хх-ийн 19 дүгээр хуудас/

-       Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 268 дугаар

  1. Б.Нэргүйгийн биед зүүн 6,8 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр тухайн хэгийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

- Эмчийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/

  • Өмнөговь аймаг, Хүрмэн сум, Тулга багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/
  • Хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 33-35 дугаар хуудас/
  • Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 38-45 дугаар хуудас/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/  зэрэг нотлох  баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч С.Бүрэн-Отгон нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Нэргүйтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг машинаас угз татан гаргаж, газарт унаган толгойн тус газар нь 1 удаа өшиглөж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.Нэргүйгийн мэдүүлсэн: “...Тэгээд байж байтал Бүрэн-Отгон буюу Түнтээлээ мотоцикльтой хүрээд ирсэн. Түүнтэй мэнд усаа мэндэлцсэн. Түнтээлээ машины буруу талаар ирээд хаашаагаа нүүж байгаа юм бэ гэхээр нь би зүүн тийшээгээ Өлзийтийн энгэр лүү нүүж байна гэхэд тэр хаана буух гэж байгаа юм бэ гэхээр нь би энэ хавьд түр хоёр хонох гэсэн юм машин эвдэрчихлээ гэж хэлсэн чинь Түнтээлээ манай дүү адуу тэмээгээ туугаад ирж байгаа би танайхыг буулгахгүй гэхээр нь би машин эвдэрчихээд байна машинаа янзлаад хоёр хоноод буцаад нүүнэ гэж хэлэхэд тэр юу гэж хуцаад байгаа юм бэ би хэлээд байгаа юм биш үү манай дүү адуу тэмээгээ туугаад ирж байгаа гэж, энэ хавь манай адуу тэмээ байдаг газар гээд намайг баахан хэл амаар доромжлоод байхаар нь би түүнээс манайх энд хоёр гуравхан хоноод нүүнэ машинаа янзлаад явна, машин явахгүй байна ачаа нь ихдээд байна гэж гуйхад Түнтээлээ юу гэж хуцаад байгаа юм бэ энэ зүүн уулан дээгүүр даваад цаана нь буугаад машинаа янзлаад нүү өдий газар ирчихээд явахгүй машин гэж юу байсан юм бэ, энэ хавьд айл ирж буухаараа нүүхгүй хэдэн cap болоод байдаг юм энэ олон мал ногоо идээд дуусгана гэж хэлэхээр нь би дахиад гуйсан. Тэгсэн тэр юу гэж хуцаад байгаа юм бэ хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг байхаа гэж хэлээд машины зөв талд ирээд намайг жолоон дээр сууж байхад намайг заамдаж аваад машинаас угз татаж буулгаад тонгороод зүүн талаар газар унагаасан чинь хөдөлж болохгүй амьсгаа авч чадахгүй босч чадахгүй байж байтал Түнтээлээ толгой руу нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Б.Оюундэлгэрийн мэдүүлсэн: ”... өөдөөс Нэргүй тосож ирээд Түнтээлээ ирээд энд буулгахгүй гэж хөөгөөд уурлаад байна тэр намайг машинаас татаж буулгаад тонгороод шидсэн, унаад босож чадахгүй байхад нүүр лүү өшиглөсөн хавирага эвгүй болчихлоо гэж хэлээд нүүр царай нь хачин болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, шүүгдэгч С.Бүрэн-Отгоны хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 268 дугаар - Б.Нэргүйгийн биед зүүн 6,8 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр тухайн хэгийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч С.Бүрэн-Отгоныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч С.Бүрэн-Отгонд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Хохирогч Б.Нэргүй  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд  1500 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч С.Бүрэн-Отгон 1000000 төгрөг төлсөн байх бөгөөд эмчилгээний зардлын баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хохирогч Б.Нэргүй үлдэх 500 000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Бүрэн-Отгон анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Бүрэн-Отгон нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, рентгэн зураг зэргийг хэргийн хадгадлах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.