| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2015/00872/и |
| Дугаар | 138/ШШ2017/00745 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2017/00745
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороолол, 1*******Б-19 тоотод байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, “*******” зочид буудлын ******* тоотод байрлах “******* ” ХХК/РД:**************7*******266/-д холбогдох 2772400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ганчулуун
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийг төлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирал ажилтай М.Одон шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “******* ” ХХК нь 2*******4.09.09-ний өдөр 6658200 төгрөгийн барилгын хөөс, мөн өдөр 7891200 төгрөгийн, 214.09.18-ны өдөр 7*******98000 төгрөгийн, 2*******4.*******.18-ны өдөр 1805000, 1282500, 1520000,1805000, 2*******59000 төгрөгийн буюу нийт *******0719400 төгрөгийн барилгын материал худалдан авсан... Үүнээс 2772400 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа учраас тус компаниас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ганчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч компанийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч компанитай харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын тавин хувь болох 1*******86200 төгрөгийг төлөхөөр болсон учраас нэхэмжлэгч нь үлдэгдэл 1*******86200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж эвлэрлийн гэрэ байгууллаа. Иймд бидний эвлэрлийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “******* ” ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал ажилтай шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн зүгээс нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцоод нэхэмжлэлийн шаардлагын тал хувь болох 1*******86200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2*******7 оны 7 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар болж эвлэрсэн. Иймд бидний эвлэрлийн дагуу шийдэж өгнө үү гэв.
Шүүх зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ :
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* ” ХХК-д холбогдуулан худалдан авсан барааны үнийн үлдэгдэл 2772400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрэн хэлэлцэж байгаа талаарх тайлбарыг харилцан гаргасан байх бөгөөд эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1*******86200 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 1*******86200 төгрөгийг 2*******7 оны 7 сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон талаараа тусгажээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх боломжтой бөгөөд шүүх хуралдааны үед эвлэрсэн зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч “******* ” ХХК нарын харилцан тохиролцсон “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1*******86200 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь худалдан авсан барааны үнийн үлдэгдэлд 1*******86200 төгрөгийг 2*******7 оны 7 сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх тухай” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, *******6 дугаар зүйлийн *******6.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59************** төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч “******* ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 59************** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.УРТНАСАН