Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/758

 

 

 

 

 

 

   

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Т-д холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т нь “...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн орчимд 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас Т нүүр нь тус газар гараараа цохиж зодон, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т нь “2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн орчимд 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас Т нүүр нь тус газар гараараа цохиж зодон, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т хохирогчоор өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр найзын маань төрсөн өдөр нь болж би хэсэг найзуудын хамт сааданд сууж юм ярьж байгаад шөнө 5 цагийн үед би баруун дөрвөн замын автобусны буудал дээрээс ганцаараа харихаар такси барьтал цагаан өнгийн кроун маркийн автомашин ирж зогсохоор нь би хойд талын хаалгыг нь онгойлгоод суутал хоёр эрэгтэй хүн сууж байсан. Би тухайн автомашинд суугаад бичил хороолол орно гэж хэлтэл машин хөдөлсөн. Тэгээд жолоочийн хажуу талд сууж байсан эрэгтэй, миний хажуу талд сууж байсан эмэгтэй хоёр хүн том савлагаатай пиво аягалаад намайг “хамт уух уу” гэхэд нь би “үгүй” гэж хэлээд тухайн пивоноос нь уугаагүй. Тэгээд 0 дугаар сургуулийн автобусны буудал дээр нөгөө машины урд талд явж байсан залуу жолоочийг “машинаа түр зогсоодоо” гэхэд жолооч машинаа зогсоосон. Тэгээд нөгөө залуу машинаас буугаад нэг эрэгтэй хүнтэй уулзах шиг болсон. Удалгүй эргэж ирж машинд суухдаа миний хажууд ирж суусан бөгөөд би эрэгтэй, эмэгтэй 2 хүний голд нь суусан байсан. Жолооч машинаа хөдөлгөөд явсан бөгөөд явж байгаад миний буух газрыг өнгөрөөд явчихаар нь жолоочид хандаж “миний буух газар өнгөрчихлөө” гэхэд хажууд сууж явсан залуу миний зүүн талд сууж байсан эмэгтэй “Сайн уу, Төрөө” гэхээр нь би “хэн бэ” гэтэл миний баруун талд сууж явсан залуу надад ямар нэгэн юм хэлэлгүй, миний зүүн нүд, хамар хэсэгт баруун гараараа 10 гаран удаа цохиод “ална шүү, булна шүү пизда минь” гэж хэлтэл жолоо барьж явсан эрэгтэй машин барьж явангаа миний зүүн хавирга руу 3-4 удаа цохисон. Тэгээд эргэл нь дээр машины хурд багасахаар нь би баруун талд сууж явсан залуугийн дээгүүр нь даваад хаалганы түгжээг нь тайлаад машинаас буугаад “та нар ямар аймар хүмүүс вэ, би та нарыг цагдаад өгнө” гэхэд тэр хүмүүс зугтаагаад яваад өгсөн. Машиных нь дугаар 00-00 гэх шиг болсон. Би сайн харж чадаагүй бөгөөд нүд хэсэгтээ цохиулснаас болоод миний нүд бүрэлзээд юм сайн харахгүй байсан. Намайг зодсон эрэгтэй хүнийг Т гэж дуудаж байсан ба 0 дугаар сургууль дээр бууж нэг эрэгтэй хүнтэй уулзах шиг болсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т-н гэрчээр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Т бид 2 гар утсаар холбогдож байгаад уулзаад Т-н цагаан өнгийн 00-00 улсын дугаартай Т маркийн автомашин дотор уулзаад юм ярьж байгаад, пиво уухаар болоод бид 2 дэлгүүрээс 2 ширхэг том савлагаатай пиво ууж байтал Т нэг найзыгаа дуудаад машинаа бариулна гээд эрэгтэй найзаараа машинаа бариулсан. Т-н найзынх нь гэр рүү явж байгаад баруун 4 замын автобусны буудлын ТҮЦ-ээс Т тамхи авна гэж хэлээд буусан бөгөөд автобусны буудал дээр миний танил Т гэдэг залуу зогсож байсан. Тэгээд Т-тай ойр зуурын юм яриад зогсож байтал Т шөнө болчихсон байсан, такси олдохгүй байна, дөхүүлээд буулгаж болох уу гэхээр нь би тэг тэг гээд Төртулгыг Т-н машинд суулгасан. Т ТҮЦ-ээс гарч ирээд бид нар машинд суугаад хөдөлж байтал Т Т-аас хөгшөөн тамхи байна уу гэхэд Т би чамаас хамаагүй ах хүн гэж хэлээд тэр 2–ын хооронд бага зэрэг таарамжгүй харилцаа үүссэн. Тэгээд  тамхилаад явж байтал 0 дугаар сургуулийн автобусны буудал дээр ирээд Т нэг хүнтэй уулзсан бөгөөд нөгөө хүн нь “Т чи зүгээр харь” гэж хэлсэн. Т эргэж машинд суухдаа ар талын суудалд Т-ын хажууд суусан бөгөөд тэр 2 нэг мэдэхэд л зодолдоод эхэлсэн. Т Т-ын толгойг нь сугандаа хавчуулчихсан байсан, Т-ын нүд хэсгээс нь цус гарч байсан ба би яг аль нүд гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд Т машинаас зугтаагаад буусан бөгөөд “та нарыг цагдаад өгнө” гэж хэлсэн. Гэтэл жолооч хөдлөөд яваад өгсөн. Тд учруулсан гэмтлийг Т учруулсан байх. Нүднээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э гэрчээр өгсөн “...Тухайн өдөр манай найз Т над руу залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь би байгаа газраа зааж өгтөл З гэх эмэгтэйн хамтаар ирж намайг авсан. Тэгээд би Т-н машиныг бариад явж байх зуур Т, З нар 2 ширхэг том савлагаатай пиво авч уусан. Т тамхи авъя гээд 4 замын автобусны буудлын харалдаа машинаа зогсоогоод Т буусан. Гэтэл буудал дээр зогсож байсан нэг залууг З танимхайраад юм ярьж байснаа надаас “энэ залууг дөхүүлээд өгье” гэж асуухад нь би зөвшөөрсөн. Тэгээд Т орж ирээд “юун хүн бэ” гээд асуугаад дөхүүлж өгөх талаар хэлсэн. Гэтэл хохирогч залуу Т-аас тамхи байна уу гэж асуугаад тэр 2 маргалдаж эхэлсэн ба маргалдсаар 0 дугаар сургууль орсон. 0 дугаар сургуулийн автобусны буудал дээр Т машинаа зогсоож бай гээд буугаад нэг хүнтэй хальт уулзах шиг болсон бөгөөд эргэж суухдаа арын суудал дээр суусан. Тэр 2 маргалдаж байгаад Т хохирогч залууг нэг цохих шиг болсон. Гэтэл тэр залуу машинаас буугаад зугтаасан. “Та нарыг цагдаад өгнө” гэхээр нь би айгаад Т, З 2-ыг аваад машинаа хөдөлгөөд явсан. Хохирогч залуугийн нүд билүү амнаас нь цус гарсан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин Т, З нар 2 ширхэг том пиво уусан байсан. Хохирогч залууг согтуу байсан уу, эрүүл байсан уу би мэдэхгүй байна... “ гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн: “...Т зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би өөрийн найз Э, З нартай миний 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байгаад З бид 2 миний машинд 2 ширхэг том пиво уусан. Харин Э уугаагүй бөгөөд жолоо бариад явж байсан. Цаг орой болсон болохоор шагийн архи хайж байгаад 4 замын ТҮЦ ороод би тамхи ундаа авахаар буусан. Эргэж ирээд машиндаа суутал машины арын суудал дээр үл таних эрэгтэй сууж байхаар нь гайхаад “юун эрэгтэй хүн бэ” гэж асуутал Э “таньдаг хүн байна, дөхүүлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд 0 дугаар сургуулийн тэнд явж байгаад би ТҮЦ орж архи зарах уу гэж асуутал зарахгүй гэхээр нь эргэж машинд суухдаа нөгөө үл таних залуугийн хажууд суусан. Тэр залуу З бид 2-ын голд суусан. Тэгээд би “чамайг хэн гэдэг юм бэ, надаас жаахан зайтай суу” гэж үгээр идэж байгаад маргалдаад би зүүн нүд хэсэгт нь баруун гараараа цохисон бөгөөд нөгөө залуу машинаас зугтаагаад буусан. Буусан хойноо “би та нарыг цагдаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд Э машинаа хөдөлгөөд явсан. Э тухайн үед тэр залууг цохиогүй бөгөөд жолоо бариад явж байсан болохоор цохих боломжгүй байсан. Би нэлээн согтолттой байсан болохоор зарим зүйлсийг санахгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 43 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 45 тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 46 тал/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 48 тал/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 50 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 51 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т нь “2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн орчимд 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас Т нүүр нь тус газар гараараа цохиж зодон, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...миний зүүн талд сууж байсан эмэгтэй “Сайн уу, Т” гэхээр нь би “хэн бэ” гэтэл миний баруун талд сууж явсан залуу надад ямар нэгэн юм хэлэлгүй, миний зүүн нүд, хамар хэсэгт баруун гараараа 10 гаран удаа цохиод “ална шүү, булна шүү пизда минь” гэж хэлтэл жолоо барьж явсан эрэгтэй машин барьж явангаа миний зүүн хавирга руу 3-4 удаа цохисон. Тэгээд эргэл нь дээр машины хурд багасахаар нь би баруун талд сууж явсан залуугийн дээгүүр нь даваад хаалганы түгжээг нь тайлаад машинаас буугаад “та нар ямар аймар хүмүүс вэ, би та нарыг цагдаад өгнө” гэхэд тэр хүмүүс зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, гэрч Д.Т З-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Т эргэж машинд суухдаа ар талын суудалд Т-ын хажууд суусан бөгөөд тэр 2 нэг мэдэхэд л зодолдоод эхэлсэн. Т Т-ын толгойг нь сугандаа хавчуулчихсан байсан, Т-ын нүд хэсгээс нь цус гарч байсан ба би яг аль нүд гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд Т машинаас зугтаагаад буусан бөгөөд “та нарыг цагдаад өгнө” гэж хэлсэн. Гэтэл жолооч хөдлөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, гэрч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэр 2 маргалдаж байгаад Т хохирогч залууг нэг цохих шиг болсон. Гэтэл тэр залуу машинаас буугаад зугтаасан. “Та нарыг цагдаад өгнө” гэхээр нь би айгаад Т, З 2-ыг аваад машинаа хөдөлгөөд явсан. Хохирогч залуугийн нүд билүү амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0000000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Т гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т-ын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн орчимд 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас Т нүүр нь тус газар гараараа цохиж зодон, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч И нь мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ “...Миний хохирол барагдсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 68 тал/ гэх бөгөөд шүүгдэгч Т-ыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн орчимд 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас Т нүүр нь тус газар гараараа цохиж зодон, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Т-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 69 тал/

 

Иймд шүүгдэгчийн хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрх хязгаарласан ялыг оногдуулах саналыг Т-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т-г “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”  гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 360  /гурван зуун жар/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 / нэг /  жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, түүний эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, оногдуулсан нийт 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 29 хоногийг эдэлсэнд тооцож эдлээгүй үлдсэн нэг жил арван нэгэн сар нэг хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Т-н зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж шийдвэрлэжээ.

Шүүхээс,  шүүгдэгч Т-г гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар буюу 60 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, ялыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 611 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас  эдлээгүй үлдсэн 669 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн Т-н биечлэн эдлэх ялыг 729 хоногоор тогтоов.

 

 Шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-г 2/хоёр/ сар буюу 60 /жар/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 611 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 669 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн Т-н биечлэн эдлэх ялыг 729 хоногоор тогтоосугай.

 

4. Т-д оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь шүүхээс зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЧИМЭГ